Iltgel mhuz 2014

Preview:

Citation preview

ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ

БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

“Эрдмийн оргил” цогцолбор сургууль

МХУЗ-ЗАН

Оршил

Дүгнэлт

Хавсралт

Номзүй

LOGO

Үндсэн хэсэг

Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч

биш, хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин

мэдэхгүй хэрнээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр

бөгөөд хортой. “Л.Н. Толстой”

Энэ үг бол өнөөгийн боловсролд хийж байгаа чанарын

шинэчлэлийн гол агуулгыг илэрхийлж байгаа юм.

Ер нь хүүхэд мэдэхгүй байх нь ичгэвтэр бас

хортой ч биш харин мэдэхийн төлөө

тэмүүлэлтэй болгох нь багш бидний

өнөөдрийн гол зорилго болж байгаа билээ.

Оршил

өнөөдөр багш хичээлээ зөв төлөвлөж чадваас хүүхэд нэг бүрт хүрч, боловсролын шинэчлэлийн

гол асуудал болж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгыг биелүүлэх боломжтой боллоо

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх онолын үндэслэл нь:

Хүүхдийн төлөвшил:

хөгжлийн үр дүн, амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг

чадвар дадал, туршлага бие хүний хөгжлийн цар хүрээ,

түвшин, ерөнхий соёл юм.

Хүүхдийн нийгэмшил: хүүхэд байгаль-нийгмийн бүтээгдэхүүн

мөн болохын хувьд хүмүүн төрөлхтний хөгжлийн хуульд

захирагдан нийгмийн харилцаанд орж нийгэмд

тодорхой байр суурь эзэлж нийгмийн гишүүн, иргэн-бие хүн

болон төлөвших үйл явц юм

Х бие, оюун ухаан, сэтгэц,

мэдлэг, чадвар, дадал болон биеэ авч явах байдал,

аливаа юмс үзэгдэлд хандах харьцаа

хандлага нэг түвшингээс

дараагийн дээд шат уруу шилжих

хөдөлгөөн, чанарын өөрчлөлт гарах үйл

явц юм

Хүүхдийн хөгжил Хүүхдийн

төлөвшил

Хүүхдийн

нийгэмшил

Аль ч улсад хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үндсэн

арга зам нь цэцэрлэг, сургуульд сургах явдал юм.

Сур

гал

ты

н б

ай

гуул

лага

нь

:

Харилцааны эерэг эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх гэх мэт асар олон үүргүүдийг хүлээж байдаг.

Хүүхдийг хөгжлийн үйл ажиллагаанд оролцуулах

Хувийн онцлог байдлаа хэвээр хадгалах, тоглож наадан, адил тэгш боломжоор хөгжих,

хамгаалагдах хэрэгцээг нь хангах

Хүүхдийн үндсэн хэрэгцээ буюу үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж сурч боловсрох, хөгжиж төлөвших боломжоор хангах

Иймээс сургууль бүр өөрийн

менежементийг зөв тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдах ба сургуулийн

бүхий л үйл ажиллагаа нь:

1. Үр дүнд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө

боловсруулах

2. Төлөвлөсөн үйл

ажиллагааны хэрэгжилтийг

зохион байгуулах

3. Удирдан чиглүүлэх, үлгэрлэн

манлайлах чиг үүргийг

тодорхойлох

4. Сургуулийн өөрийн болон

дотоод мониторинг,

хяналт шинжилгээ

хийх

Үндсэн хэсэг

Зорилго:

Багшийн ур чадвар хичээл

төлөвлөлтөнд тулгуурлан хүүхэд

нэг бүрийг хөгжүүлэх аргазүйг тасралтгүй

хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Судалгаан дээр суурилан, хүүхэд

нэг бүрийг хөгжүүлэх

хөтөлбөрийг боловсруулж

сурахад туслах

Сурагчдыг нэг бүрээр

оношилж судлах

аргазүйд сурахад туслах

Судалгааны хэсэг

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд

хийгдэж байгаа олон бүтээлч ажлын явцад “Эрдмийн

оргил” цогцолбор сургууль сургалтын үйл

ажиллагаандаа “Судалгаат хичээл”-д ихээхэн ач

холбогдол өгч энэхүү хичээлийг илүү бүтээлчээр

амьдралд буулгаж хэрэглээ болгож чадсан билээ.

Манай МХУЗ-ЗАН-ийн багш нар 2012-2013,

2013-2014 оны хичээлийн жилд хичээлийн

судалгааг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд

сайжруулсаар ирлээ.

2012-2013 оны хичээлийн жилд

“Дэлгэрүүлэгч гишүүдийг таних,

асуултаар ялгаж сурах” сэдвийн дор

хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр

боловсруулж туршиж үзсэн юм.

Ингэхдээ юуны түрүүнд сурагчдыг

судалж оношиллоо. Судалгаанд

8* ангийн 30 сурагч хамрагдсан

болно.

Судалгааны аргууд

Ярилцлага, анкетийн арга

Ярилцлага, анкетийн аргыг бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй гэж ангилдаг. Урьдчилан асуултаа бэлдсэн бол бүтэцлэгдсэн гэнэ. Харин хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр орхисон бол бүтэцлэгдээгүй ярилцлага гэнэ.

Загварчлах арга

Бүх зүйлийг хамран судлах боломжгүй, цаг их шаардсан хүндрэлтэй зүйлийг судлахад загварчлалын аргыг хэрэглэдэг. Зарим хэсгийг орхиод загвар гаргаж судалдаг. Судалгааг хялбар дөхөм болгож, нарийн багаж хэрэгсэл шаарддаггүй зэргээрээ давуу талтай.

Ажиглалтын арга

Судалгааны хамгийн энгийн, хамгийн анхдагч арга юм. Зориуд мэдэгдэж ажиглах, мэдэгдэхгүйгээр ажиглах гэж байна. Мөн нийтийг хамарсан, ганцаарчилсан ажиглалт хийж болох ба судлаач өөрөө оролцож ажиглах хөндлөнгөөс ажиглах гэх мэт ялгаанууд байна.

Дээрх судалгааны

аргыг ашиглан

Хэл ярианы чадамжийг

тодорхойлохын тулд тодорхой хугацаанд

чөлөөт сэдвийн хүрээнд бэлтгэн ярьж

байгаа байдал

П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн

жүжгийн хэсгээс сонсон төрсөн

сэтгэгдлээ бичсэн байдал

12 настай хүүхдийн сэтгэхүйд тохирсон IQ сорилыг ажилласан

байдал

12 настай хүүхдийн сэтгэхүйд тохирсон

IQ сорилыг ажилласан байдал

хэл яриа хөгжим сэтгэн бодох харилцаа

30 36

30 33.3

33.3

40

26

36.6

33.3

23

30

30

0 0 13.3

0

Оюуны чадамжийн судалгаа 8-*

маш сайн сайн хангалттай хангалтгүй

меланхолик флегматик сангвеник холерик

30% 26%

28%

16%

Темпераментийн судалгаа 8-* анги

Дээрх судалгаан дээр түшиглэн сурагчдыг

“холимог” 5 баг бүрдүүлэн хичээлийг заасан.

Хичээлийн явцад багаас:

1-2 хүүхэд бичиж тэмдэглэх, ярилцах, хариулах

зэргээр хичээлд маш идэвхтэй оролцож байхад

2-3 сурагч мэдлэг бүтээлцэж харилцан ярилцан

идэвхтэй хандаж байсан хэдий ч бичиж тэмдэглэх

тал дээр чадвар муу харагдаж байлаа.

Харин багт үлдэж байгаа 1-2 сурагч хичээлийг

сонирхож байгаа хэдий ч оролцож чадахгүй

биеэ барин өөртөө итгэлгүй хандаж

байлаа.

Бидний гол зорилго бол хүүхэд нэг бүрийг

хөгжүүлэхэд чиглэж байсан. Гэтэл хичээлийн төлөвлөлт дээр түвшин өөр сурагчдыг хэрхэн

хөгжүүлэх талыг орхигдуулсан байсан нь

сул тал болж байлаа

Хичээлд огт оролцохгүй байсан зургаан сурагчийг

сонгож фокус групп ярилцлагын аргаар судалгаа

авахад:

Өөртөө итгэлгүй байсан сурагч - 2

Өмнөх мэдлэгээ мартсан сурагч - 1

Анхаарлын төвлөрөлт сул, хайнга сурагч - 3

Ингээд уг хичээлийг 8** ангийн

сурагчдад зориулан өмнөх алдаагаа

засан хөтөлбөрийг шинэчлэн дахин

заахаар болсон. Сурагчдыг өмнөх

ангитай адил судлахад дараах тоо

баримт харагдаж байлаа.

хэл яриа хөгжим сэтгэн бодох

харилцаа

22 28

12 19

29 32

18

24

32 19

32

29

17 21

38 28

Оюуны чадамж 8-**

маш сайн сайн хангалттай хангалтгүй

меланхолик флегматик сангвеник холерик

38%

20% 20% 22%

Темпераментийн судалгаа

Үүнээс үзэхэд энэ ангийн сурагчид

өмнөх ангийн сурагчдаас мэдлэг

чадвар сул болох нь харагдаж

байсан тул өмнөх ангид гарсан

алдаан дээр ажиглалт сайн хийж

оролцохгүй байгаа сурагчдыг

хэрхэн татаж оруулах талаар

ярилцан яг ямар зүйл дээр нь

тухайн хүүхдүүд оролцохыг

хүсээд чадахгүй байгааг

судаллаа.

Энэ судалгаанд үндэслээд 8** ангид заах

хөтөлбөрөө сайжруулан боловсруулахдаа сул

дорой, идэвхгүй, суурь мэдлэг сул, хайнга

сурагчдын анхаарлыг хэрхэн татах тал дээр

түлхүү анхаарлаа. Ингэхдээ тухайн ангид

хичээл заадаг багш нараас судалгаа авахаас

гадна анги удирдсан багшийн хувийн ажиглалт

судалгаанд дээр тулгуурлан хичээлд идэвхгүй

ханддаг, сурлагын түвшин доогуур гэх

хүүхдүүдийн нэрийг авч, тухайн

сурагчдыг багийн ахлагч болгож,

дараах үүргийг оноож өгсөн. Үүнд:

Багийн ахлагчийн

үүрэг

Багаа эмх цэгцтэй байлгах

Дэвтэр дээр сурагчдыг зайлшгүй тэмдэглэж авах онолын мэдлэг болон бусад зүйлийг өөрөө тэмдэглэхийн дээр багийн гишүүд

хэрхэн тэмдэглэснийг хянах

Багаас хариулах сурагчдыг

томилж өгөх

Эдгээр даалгаврыг биелүүлснээр шилдэг багийн болзол хангана гэдгийг ойлгосноор сурагч өөрөө хичээл хийх идэвх сонирхол нэмэгдэхийн дээр өөртөө итгэх итгэлтэй болж “сурч чадах юм байна” гэсэн итгэл төрж байсан

Энэ хичээлийн дараа ажиглагч багш нар хэлэлцүүлэг хийхэд анхаарал татаж байсан асуудлаа шийдэж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Үүнээс харахад бидний сонгосон хоёр ангийн эхний анги сурлагын түвшингөөр нөгөө ангиас өндөр боловч

8-3 анги сайжруулсан хөтөлбөрөөр хичээлийг заахад илүү үр дүн харагдаж байгаа нь бидний нийтлэг ойлголт болох сайн анги хичээлд сайн оролцдог гэдэг нь учир дутагдалтайг нотоллоо.

2013-2014 оны хичээлийн жилд

өмнөх судалгааг баяжуулан шинэчлэн

“Хүүрнэмж эхэд задлал хийх” сэдэвт

хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа

сурагч нэг бүр ямар түвшинд байгааг үл

харгалзан уг хичээлийг бүрэн ойлгосон

байх ёстой гэсэн зорилго тавьсан.

8 13

7 6 3

4

15

9 5

4

6

13

10

5 3

2

15

13

7

0

Чадамжийн судалгаа 7-* анги

хэл яриа бичих сэтгэн бодох харилцаа хандлага

1 • Зохион бичлэг

2 • Эхийн тухай

3 • Эхийн хэв маяг

4 • Хүүрнэмжийн тухай

5 • Хүүрнэмж эхийн бүтэц

6 • Хүүрнэмж эхэд задлал хийх

Өмнөх мэдлэгийг оношлохдоо бүх шатыг

хамруулсан сорил боловсруулж шалгахад :

хүүрнэмжийн тухай ерөнхий мэдлэгийг

ойлгоогүй -5

хүүрнэмжийн бүтцийг задалж мэдэхгүй 9

сурагч

Иймээс дасгал хичээлийн цаг дээр эдгээр сурагчдад

түлхүү анхаарч хоцрогдсон мэдлэгийг нөхөж олгох

даалгавар боловсруулан ижил түвшинд хүргэсэн.

Ингэснээр бидэнд “Хүүрнэмж эхэд задлал

хийх” сэдэвт хичээлийг заах боломж

бүрдсэн. Одоо бид хичээлийн

хөтөлбөрийг боловсруулахдаа сурагч нэг

бүрийн оюуны чадамжид тулгуурлах

шаардлага гарсан.

Хичээл дээр сурагчдыг багт хуваахдаа хүүхдийн эрхийг

зөрчихгүйн үүднээс оюуны чадамжийн судалгаанд

тулгуурлан доорх улсын далбаагаар ялгаж өгсөн. Энэ

ялгааны учрыг зөвхөн багш мэдэж байгаа болно.

90-100% 80-89% 70-79%

60-69% 0-59%

Ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хүүхэд нэг бүрийг

хичээлд жигд оролцуулахын тулд “Хүүрнэмж эхэд задлал хийх”

хичээлийн даалгаврыг таван түвшингээр боловсруулж, “далбаа”

тус бүрийн чадамжид тохируулсан юм.

Энэ ээлжит хичээлийг заахдаа дараах аргуудыг хосолмол байдлаар ашигласан.

• Ажиглалтын арга

• Эвлүүлгийн арга

• Харьцуулан дүгнэлт хийх арга

• Тайлбартай дасгал хийх арга

Хичээлд сонгосон “Цэцэрлэгч өвгөн”

хэмээх хүүрнэмж эхийн:

• Ажил хийвэл ам тосодно” гэдэгтэй уялдуулан тамирчин хүний хөдөлмөр хэрхэн үр дүнд хүрдэг болохыг Лондонгийн олимптой холбон тамирчин Төгсцогтын амжилтыг дүгнэлт болгосон.

Гол санаа

• Хичээлийн явцад олимпийн алт, мөнгө, хүрэл медалиар сурагчдыг урамшуулж үнэлсэн

үнэлгээ

• хичээлийн төгсгөлд нэгтгэн дүгнээд олимпийн таван цагаригийн өнгөөр нэрлэсэн багуудаас Герман улсын төлөөлөл болсон сурагчид цагаргийг эвлүүлснээр эв нэгдэлтэй бол амжилт төрнө гэсэн ерөнхий санааг гаргуулсан.

Хичээлийн дүгнэлт

Хичээлийн үр дүнг тооцохын тулд:

багийн гишүүн тус бүрт хүүрнэмж эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг үйл явдлын зөв дараалалд байрлуулан, өгөгдсөн хэлц үгсээс гол санааг илэрхийлсэн хэлцийг

олох даалгавар

сурагч нэг бүр алдаагүй зөв

байрлуулж багийн дүнгээ гаргаж

байсан нь

хичээлийн зорилго биелэхийн зэрэгцээ

хамгийн гол нь оношлогоонд суурилсан хичээлийн төлөвлөгөө

хэрхэн үр дүнд хүрдгийг харууллаа.

Дүгнэлт Хичээлийг хүүхэд нэг бүрт зориулан бэлтгэвэл “муу хүүхэд”, “муу анги” гэж байхгүй болохыг бид мэдсэн юм.

хүүхэд нэг бүрийг оношилж үүндээ тохируулан хичээлийг төлөвлөх нь хүүхэд бүрийг хөгжүүлэх хамгийн гол хүчин зүйл болж байна.

эхний ээлжинд энэ ойлголт багш бидэнд ажиллагаа ихтэй, тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдах боловч энэ шинэчлэл гэж яригдаж байгаа арга маань үе үеийн багш нарын толгойд аль хэдийн боловсрогдсон байдаг. Харин үүнийгээ жаахан хөдөлмөр гаргаад бүтээлчээр үйл ажиллагаандаа ашиглахад хүндрэлтэй зүйл байдаггүй юм байна

Илтгэлийн эхэнд “Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш, хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй хэрнээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой. “Л.Н. Толстой”

Энэхүү үгийг илтгэлийн эхэнд сурагчдад хамааралтайгаар хэлж байсан бол одоо багш бидэнд ч хамаатай болох нь харагдаж байна.

Анхаарал тавьсанд

баярлалаа

Recommended