30
Олон улсын ачаа тээвэрлэлт Лекц №10 Н.Ариунжаргал

олон улсын ачаа тээвэрлэлт 10

  • Upload
    grane09

  • View
    3.127

  • Download
    5

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын ачаа тээвэрлэлт

Лекц №10Н.Ариунжаргал

Page 2: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын худалдаанд бүтээгдэхүүнийг нэг улсаас нөгөөд зөөвөрлөх буюу биет хуваарилалтын /logistics/ асуудал болох барааны хөдөлгөөнийг зохицуулах гол асуудал бол олон улсын тээврийн үйлчилгээ юм.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 3: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Логистик - энэ нь эртний Грекийн logisticon буюу logos гэдэг үгнээс гаралтай, хэл яриа, бодол, утга учир гэсэн утгатай үг бөгөөд харин бидний өгүүлэн буй англиар Logistics германаар Logistik гэдэг нь огт өөр санааг илэрхийлдэг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 4: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Логистикийг хамгийн анх хэрэглэсэн салбар бол арми бөгөөд тодруулбал барон Antoine - Henri Jomini (1779 - 1869) гэдэг агуу их Наполеоны армийн генерал байсан хүн хожим 1837 онд өөрийн бичсэн «Байлдах урлагийн гарын авлага» хэмээх номондоо major general de logis хэмээх албын тухай бичсэн байдаг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 5: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Ийм цолтой офицер нь цэргүүдийн байршил, арын алба хариуцаж байсан байна. Энэ санааг сүүлд АНУ-ын тэнгисийн цэргийн командлал ашиглан өнөөгийн цэргийн логистикийг бий болгожээ.

Өнөөдрийн НАТО-гийн тодорхойлсноор цэргийн логистик нь байлдааны материал /сум, зэр зэвсэг/ техникийн хөгжил, үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, нүүлгэн шилжүүлэлт мөн цэргүүдийг болон цэргийн эмнэлгийн ангийн нүүлгэн шилжүүлэлт, эдгээр үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хариуцдаг байна.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 6: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д логистикийн технологийг ашиглах болсон нь тохиолдлын бус арга хэмжээ байсан бөгөөд харин тус улсын өргөн уудам нутаг дахь эдийн засгийн болон газарзүйн ялгаврыг арилгах шаардлага нэгэнт тавигдаж байсантай холбоотой. Үйлдвэрлэл хүчтэй хөгжсөн зүүн хойд хэсгийг алслагдсан хүн ам шигүү суурьшсан бусад нутагтай холбох хэрэгцээ гарч, түүнийг шийдэхэд материалын болон мэдээллийн урсгалд системтэйгээр хандах болжээ.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 7: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Логистикийн тухай ойлголт ба олон улсын байгууллагуудын тодорхойлолт Аж үйлдвэрийн салбарт гарсан амжилтаар үйлдвэрлэл төвлөрч эхэлсэн бөгөөд үүний ачаар түүхий эд нийлүүлэлт, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтанд хандах хандлагад өөрчлөлт гарч, логистикийн ухаан хөгжих үндэс болсон гэж үздэг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 8: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Бизнесийн логистикийг 1964 анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэжээ.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 9: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал: International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986 Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 10: олон улсын ачаа тээвэрлэлт 10

European Logistics Association ( ELA ) 1991 Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 11: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Institute of Logistics 1995 England Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино гэжээ.

Тэгэхээр дээрх тодорхойлолтуудаас харахад логистикийн утга санаа жил ирэх тусам яаж өөрчлөгдөж буйг ажиглаж болох юм.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 12: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Монгол улсын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн 60 орчим хувь нь логистиктой холбоотой асуудал байдаг. Улаанбаатар хотын утаанаас эхлээд зах зээл дэх бараа эргэлтийн үнийн хэт өсөлтийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад логистик менежментээр шийдчихсэн байх жишээтэй.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 13: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын тээвэрлэлтийн явуулж байгаа тээврийн хэрэглээс нь хамааруулж

Далайн Агаарын Төмөр замын Автозамын Дамжуулах хоолойн Холимог гэж ангилдаг.

Бараа бүтээгдэхүүнийг дагалдсан үйлчилгээний нэг бөгөөд энэ нь дараах төрлүүдтэй.

Page 14: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Тээвэрлэх обьектоос хамааруулж:◦Ачаа тээвэрлэлт◦Зорчигч тээвэрлэлт гэх зэргээр ангилахаас

гадна тээвэрлэх ачааны шинж чанараас, тээвэрлэлтийг үйлдэж буй чиглэлээр нь ангилах боломжтой байдаг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 15: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Байгалийн гарал үүсэл◦ Эрдсийн ◦ Амьтны◦ Ургамлын

Биохимийн бүтэц◦ Органик◦ Органиник бус

Боловсруулалтын түвшин◦ Түүхий эд◦ Хагас боловсруулсан◦ Бэлэн бүтээгдэхүүн

ОУ-н тээвэрлэлтийн ачааны ангилал

Page 16: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын тээвэрлэлт нь дараах үе шатуудыг дамжин хэрэгждэг. Үүнд:

Ачилтын өмнөх тээвэрлэлт Ачилтын баримт бүрдүүлэх Ачилт Сэлгэн ачилт Транзит тээвэрлэлт Ачааг хүлээн авах аримт бүрдүүлэх Буулгалт Хадгалалт

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 17: олон улсын ачаа тээвэрлэлт 10

ОУ-н гэрээ хэлэлцээр ОУ-н тээврийн асуудлаарх ОУ-н

байгууллагын тунхаглал Тухайн орны үндэсний хууль тогтоомж Зан заншил Шүүхийн болон арбитрын практик Тусгайлсан улсуудын номлол

ОУ-н тээврийн эрх зүй

Page 18: олон улсын ачаа тээвэрлэлт 10

тээврийн салбарт байгуулдаг олон улсын гэрээ хэлэлцээрүүд нь улс орнуудын хооронд бараа тээвэрлэх ижил нөхцөл, барааг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах нийтлэг хэм хэмжээг агуулдаг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 19: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Тэдгээр гэрээ хэлцлүүдэд тээврийн бичиг баримтад тавигдах шаардлагууд, ачааг хүлээн авах, шилжүүлэн ачих, ба буулгах журмууд, ачааг эзэмшигч болон тээвэрлэгчийн эрх үүрэг, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд гарсан маргааныг зохицуулах журам зэргийг тусгадаг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 20: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд янз бүрийн үе шатуутад тодорхой улс орны үндэсний хууль тогтоомж, ёс заншил, нөлөөлдөг.

Тээвэрлэлтийн үйл ажиллагаа заримдаа гуравдагч орны нутаг дэвсгэр, олон улсын далай тэнгист явагдана.

Тээвэрлэх үйл ажиллагаанд зөвхөн илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагчаас гадна зуучлагчид бас оролцоно.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 21: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Тээврийн олон хэлбэр төрлүүд оролцсон холимог хэлбэр бүхий олон төрөлт тээвэрлэлт улс хоорондын тэвэрт чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Энэ бүхэн нь олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг улам бүр нарийн нийлмэл шинжтэй болгож буй хүчин зүйлс юм. Инкотермс-2000, 2010, Тир Карнет нөхцөл гэх мэт стандарчилагдсан нийтлэг хэм хэмжээнүүд тээвэрлэлтэд чухал үүрэгтэй болж байна.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 22: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Далай тэнгисийн тээвэр Энэхүү тээврийг зохицуулдаг гол гэрээ нь 1924

оны коносаментын эрх зүйн байр суурь бүхий Брюселийн конвенц юм. Далай тэнгисийн тээвэрлэлтийн зах зээлийн хөгжлийн гол үзүүлэлт бол нийт ачааны даац бөгөөд энэ нь 1996 оны байдлаар 758 сая/тн байсан бол 1997 онд 780 сая/тн болж өссөн байна. Дэлхийн хамгийн том худалдааны хөлөг онгоц Японд байдаг байна. Хөлөг онгоцны тоогоор Япон тэргүүлдэг бол нийт хөлөг онгоцны багтаамжаар Грек тэргүүлдэг байна. Англи, Герман, Норвегийн экспортын үйлчилгээний тэн хагасыг хөлөг онгоцоор гүйцэтгэсэн үйлчилгээнээс орох орлого эзэлдэг байна.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 23: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Авто машины тээвэр. Авто машины тээвэрлэлтийн үйлчилгээний

70 гаран хувийг Европ болон Хойд Америк эзэлдэг байна. Асфальтан бүрхүүлтэй 9590 мянган.км урт замаар жил бүр 16 тэр бум орчим ачаа тээвэрлэдэг гэсэн тооцоо байдаг.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 24: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын тээвэрлэлтийн үйлчилгээний хөгжиж байгаа нэг төрөл юм. Дэлхийн агаарын замын урт байнга уртасч байна. Тээвэрлэсэн жуулчид болон ачааны хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. Сул тал◦Өндөр тариф◦Хэмжээ жингийн хувьд тодорхой хязгаарлалттай◦Цаг агаарын хамааралтай◦ Газрын албадын үйл ажиллагаанаас хамааралтай◦ Үйлдвэрийн газрууд онгоцны буудлаас алслагдсан

Агаарын тээвэр

Page 25: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Давуу тал◦Ачааг бага хугацаанд хүргэх◦Шулуун зам◦Ачаа замд алдагдах боломжгүй◦Үйлчилгээний түвшин өндөр◦Ердийн баглаа боодол◦Даатгалын зардал харьцангуй бага

Агаарын тээвэр

Page 26: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Дамжуулах хоолой.

Хамгийн үр дүнтэй, хямд, тохиромжтой тээвэрлэлт юм. 27 орны нефт дамжуулах хоолойн урт 436 мянган.км байдаг байна. Үүний ихэнх хувийг ОХУ, АНУ эзэмшдэг байна.

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 27: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Олон улсын тээвэрлэлтийн либералчлалын бодлого явуулсаны үр дүнд зарим нэг улс оронд гардаг байсан зохицуулалтын хамгаалах бодлого, татвар, тариф зэрэгтэй холбогдолтой хүндрэлтэй асуудал багасч байгаа.

Дэлхийн 42 орны 915 мянган.км урт төмөр замаар жил бүр 3,7 тэрбум.тн ачаа зөөвөрлөгдөж байна.

Төмөр замын тээвэр

Page 28: олон улсын ачаа тээвэрлэлт 10

 Тээвэрлэлтийн төрөл Транзит

Олон улсын төслийн ачаа, тээвэр

Ре-экспорт

Импорт /Экспорт

Дотоод тээвэрлэлт

Дотоодын болон улсын чингэлэг тээвэрлэлт

Олон улсын ачаа тээвэрлэлт

Page 29: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Каско /hull insurance/ Карго Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

ОУ-н ачааны болон тээврийн даатгал

Page 30: олон улсын ачаа тээвэрлэлт 10

Анхаарал хандуулсанд баярлалаа