20
МУИС Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль магистрант Ж.Отгон-Эрдэнэ Олон улсын харилцааны систем

олон улсын харилцааны систем

Embed Size (px)

Citation preview

Page 1: олон улсын харилцааны систем

МУИС Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

магистрант Ж.Отгон-Эрдэнэ

Олон улсын харилцааны систем

Page 2: олон улсын харилцааны систем

1648 ОНЫ ЕВРОПЫН ХААД, НОЁДЫН ӨӨР ХООРОНДЫН ДАЙН ДУУСЧ ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР БИЕ БИЕЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ЖУРАМ ТОГТООСНЫГ “ВЕСТФАЛИЙН ЗАРЧИМ”ХЭМЭЭЖ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СИСТЕМИЙН ЭХЛЭЛ ГЭЖ ҮЗДЭГ..

ВЕСТФАЛИЙН систем / зарчим/

Page 3: олон улсын харилцааны систем

Европ тивийн 30 жилийн дайны төгсгөл

Католик/ Протестант шашин хооронд 1648 оны 10 сарын 24-нд Вестфалийн

энхийн гэрээ Вестфалийн системийн үндсэн

зарчмууд: 1. Үндэсний ашиг сонирхолыг дээдлэх 2. Хүчний тэнцвэрийн зарчим 3. Үндэсний төрт улсыг хүлээн

зөвшөөрөх 4. Төрт улсын бүрэн эрхийн зарчим: -Улс гүрний дотоод хэрэгт үл оролцох -Европын улсуудын тэгш эрхийн

зарчим -Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ

шударгаар биелүүлэх зарчим -Олон улсын харилцаанд яриа

хэлэлцээр буюу дипломат ажиллагаа болон ОУЭЗ-г хэрэглэх зарчим тус тус багтана.

Page 4: олон улсын харилцааны систем

Венийн систем

• Европд өрнөсөн Наполеоны байлдан дагуулалтын төгсгөлд Европын улсуудын төлөөлөгчид оролцсон Их хурал 1814 оны 9-р сараас 1815 оны 7 сарын хооронд Вена хотод болсон.

• Уг Их Хуралд Оттоманы Эзэнт гүрнээс бусад Европын бүх улсууд, Францын эсрэг холбоотон болох Их Британи, Австри, Орос, Пруссээс гадна дайнд ялагдал хүлээсэн Францын төлөөлөгчид

• Венийн систем тогтсон• Их гүрэн /Австри, Их Британи, Прусс, Оросын эзэнт гүрэн, Франц • 1870-д оноос Итали, 19, 20-р зууны зааг дээр АНУ, Япон• Олон талт дипломат ажиллагаа төлөвшин дипломат болон консулын зэрэг

дэвийг нарийн тогтоож, дипломат эрх ямбын асуудлыг цэгцэлж өгчээ.

Венийн Их Хурлаас эхлэн хүчний тэнцвэрийг хадгалахын тулд ОУ-ын яриа хэлэлцээр, хурал чуулган тогтмолжиж зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан эрс цөөрсөн ба ВИХ-аас Дэлхийн 1-р дайн хүртэлх хугацаанд жижиг хэмжээний орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнийг эс тооцвол ОУХ харьцангуй тайван байдалтай байсан.

Page 5: олон улсын харилцааны систем

Дэлхийн 1-р дайн • АНУ-н ерөнхийлөгч Вудро Вильсон энх

тайвныг тогтоох тухай 14 зүйлт гэрээг боловсруулсан.

• ОУХ-ны шинэлэг зарчмын чанартай асуудлууд орсон. Үүнд:

Нууц дипломат ажиллагааг халах Далайд чөлөөтэй зорчих эрхийг хангах, ОУ-н худалдаанд ялгаварлан гадуурхахгүй

байх, Худалдааны тарифын саадыг өөрчлөх,

Зэвсэглэлийг хорогдуулах, Колонийн асуудлыг зохицуулах, Үндэстнүүдийн Холбооны зорилго нь

Том, жижиг улсуудын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулан, ОУХ-нд энх тайвныг сахин хамгаалах

Версалийн гэрээ дайнд ялагч гүрнүүд / Германы тал гарын үсэг зурснаар Дэлхийн I дайн албан ёсоор төгсгөл болсон.

Үндэстнүүдийн Холбоо/ Версалийн гэрээ

Page 6: олон улсын харилцааны систем

Дэлхийн 2 дайн

Ялтын бага хурал / НҮБ

• 1945.2.4 Крымийн Ялтад / Англи, АНУ, ЗХУ/ 6 зүйлийг тохиролцсон

1.  НҮБ-ыг байгуулах, 2. Польшийн зүүн хилийг Керзоны шугамаар тогтоох, 3. Герман бууж өгсний дараа ЗХУ Японд дайн зарлах. Сахалины өмнөд хэсэг, /Курилын арлуудыг мэдэлдээ авч, Ф.Рүзвельт Чан Кай Шид нөлөөлснөөр Монголын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх./4. Югославт байгуулагдсан Иосиф Титогийн коммунист ЗГ-ийг хүлээн зөвшөөрөх5.  ЗХУ Дорнод Европ болон Балканы орнуудад туслах эрхтэй болсон.6. Герман дайны төлбөрт 20 трб долларыг 10 жилийн хугацаатай төлөх, Дайны дараа Германд холбоотон гүрнүүдийн хяналтыг тогтоох, зэвсгийг бүрэн хураах,

Page 7: олон улсын харилцааны систем

1945.10.24-с НҮБ-н дүрэм журам хүчин төгөлдөр болсон. /50 орон /

Бреттон – Вудсын бага хурал / 1944.07.22 Бреттон-Вудст ОУ-н бага хурлаар дайны дараахи ОУЭЗ-н системийг баталж өгсөн. Бага хурлаар АНУ-н $-н алттай харьцах ханшийг тогтоож (1 унц = 35 $) $ аль ч улсад чөлөөтэй хөрвөх болсон. Дэлхийн Банк,

ОУВС байгуулагдсан.

НҮБ үндсэн 5 байгууллага Ерөнхий чуулган Аюулгүйн зөвлөл Эдийн засаг, нийгмийн зөвлөл Нарийн бичгийн дарга нарын газар Олон улсын шүүх

НҮБ байгуулагдсан нь

Page 8: олон улсын харилцааны систем

Дэлхийн 2 туйлт систем• ЗХУ-ын тэргүүлсэн социалист

систем / 1922 он /15 БНУ/• АНУ тэргүүтэй капиталист

системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөн

Хүйтэн дайныг 1940-өөд оны дунд үеэс эхлэн, ЗХУ-ыг задартал 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг.

•  цөмийн дайн  1980 / хүйтэн дайны уур амьсгал

харьцангуй зөөлөрсөн/  Михайл Горбачев ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.

• 1948-1949 оны Берлиний бүслэлт, • 1950-1953 оны Солонгосын дайн, • 1961 оны Берлиний хямрал, • 1959-1975 оны Вьетнамын дайн, • 1979-1989 оны Афганистаны дайн, • 1962 оны Кубын пуужингийн хямрал 

Page 9: олон улсын харилцааны систем

1991 оны 12 сарын 8 Минскийн Беловежид /Орос, Украин, Беларус/ ТУХН ЗХУ албан ёсоор задарч цэрэг стратеги, олон улсын харилцаанд эзлэх байр

суурь, геополитик болоод эдийн засгийн нөлөөний хувьд Орос орон их гүрэн байхаа больсон

АНУ олон улсын харилцаанд хэт их Гүрний статусаа хадгалан үлдсэн. Хүйтэн дайны төгсгөл болсноор АНУ-ын үүрэг роль өсч дэлхий шинэ дэг журам АНУ-ын үзэмжээр тогтох болсон.

Энэ үеийн АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлого дипломат ажиллагааны гол чиглэл нь энх тайван аюлгүй байдлыг сахин хамгаалах, үй олноор зэвсэглэхийг хязгаарлах, хүний эрхийг хамгаалах, ардчилал хүний эрхийн харилцааг дэмжих зэрэг асуудалд чиглэж байсан

1995 онд эдийн засгийг түншлэх энхийн, төлөө хамтарсан мэдэгдэл хэлэлцээрүүдийг баталсан ба 2 орны цаашдын харилцааны эх үндсийг тавьж өгсөн. АНУ/ЗХУ / /ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Клинтон/

Хүйтэн дайны дараахь олон улсын харилцаа ба Дэлхий шинэ дэг журам

Олон улсын харилцааны 1 туйлт систем

Page 10: олон улсын харилцааны систем

Хүйтэн дайн дуусгавар болж ЗХУ, Югослав зэрэг улс задарснаар цөмийн дайны түгшүүрт байдал намжсан

2 талын, бүс нутгийн, ОУХ-ны чанартай газар нутгийн, үндэстэн ястны хоорондын зөрчил, цөмийн, биологийн, химийн зэвсгийн хараа хяналтгүй байдал, үндэстэн дамжсан гэмт хэрэг, халдварт өвчин, дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчин

Ийм үед АНУ дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аюул

заналыг зайлуулах зорилгоор Клинтоны үеэс “центрист” буюу “Төвийн бодлого” нь дэлхийн халуун цэгүүдийн төвд дипломат үйл ажиллагаагаа явуулах бодлогыг хэрэглэх болсон (“дэлхийн жандарм, цагдаа”).

Европ дахь АНУ-н нөлөөг баталгаажуулахын тулд Төв болон зүүн европын

хэд хэдэн орон НАТО-д элсэх хүсэлт гаргаж Чех, Унгар, Польш НАТО-гийн гишүүн болсон. ,

ОУХ-ны тулгамдсан асуудлууд

Page 11: олон улсын харилцааны систем

2001.09.11-нд АНУ-д үйлдэгдсэн террорист халдлага нь Бушийн гадаад болон дотоод бодлогод томоохон сорилт болсон.

Энэ үйл явдлын дараагаар терроризмтэй хийх дайнаа Афганистанаас эхлэн 2001.10.28-нд Афганистаныг бөмбөгдөж Афганистан НҮБ-н дор Түр ЗГ байгуулсан.

Түүнчлэн Аль-Кайда бүлгийн ахлагч Осама бин Ладен, Талибуудын удирдагч Мулла Мохамед Омар нарыг эрэн сурвалжиж эхэлсэн.

Билл Клинтоны үед Саддам Хуссейнд хатуу сануулга өгч бусад улстай хамтран эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Газар нутгийн хяналтыг тогтоосон.

Бушийн Ирак дахь дайныг НҮБ-н АЗ-с зөвхлөлөөс дэмжлэг авсан, энэ дайны улмаас АНУ Европын гол түншүүдтэйгээ хагаралдаж ОХУ, БНХАУ-тай харилцаанд сөрөг үр дагавар авчирсан. 2003.03.20-нд эхэлсэн дайны ажиллагаа 05.01-нд ялалтаа тэмдэглэсэн боловч дайны ажиллагаа бүрэн дуусаагүй өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Терроризм

Page 12: олон улсын харилцааны систем

АНУ

ОХУ

НАТО

ЯПОН ЕХ

НҮБ

БНХАУ

Олон улсын харилцааны олон туйлт систем

ДАЯАРШИЛ дэлхийн улс төрийн тулгамдсан бэрхшээл болж байна.

Даяаршлыг АНУ-ын жанжлах бодлого, тулгалтын доор явагдаж

байна / К.Н Клепацкий /

• БНХАУ, ОХУ 1997-04-22

• 2001 Стратегийн түншлэлийн шинэ үеийн гэрээ

Дэлхийн олон туйлт

систем Олон туйлт ертөнц бол

жам ёсны юм хэмээн үзэж

эртнээс бэлдэж байх хэрэгтэй

Г.Киссенджер.

Page 13: олон улсын харилцааны систем

Олон туйлт систем

Орос , Хятад 2 шилжилтийн үедээ яваа Евразийн 2 их гүрэн тэд өөрсдийн ирээдүйгээ мэдэхгүй байгаа үед тэдний зорилгыг тааварлахад хүнд байна. Орос Хятад 2 АНУ-гийн нөхөд болох аваас энэ найрамдал дэлхийг улам баяжуулна. Хэрэв үгүй бол бидний хүсээд байгаа энх тайван олохгүй / Ж.Буш/

Олон улсын харилцааны систем нь олон туйлт байх ёстой бөгөөд энэ нь энх тайвныг хадгалах цорын ганц арга юм. Орос улс энэ төвүүдийн нэг болох ёстой юм.  /Д.Медведев/ Улс орны халдашгүй дархан байдлыг дэмжинэ, улс орны дотоод хэрэгт бусад улсууд оролцох нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн ноцтой үйлдэл   /В.Путин/

Page 14: олон улсын харилцааны систем

Даяаршил/ Глобализм

Риализмын үүднээс дэлхийг харвал Үндэсний аюулгүй байдлаа хангахын төлөө, улс орнуудын тэмцэл байдаг бөгөөд гол оролцогчид нь цэргийнхэн, дипломатууд, гол асуудал нь аюулгүй байдал, дайн ба энхийн асуудал байдаг бол Даяаршлын санаагаар дэлхий ертөнцийг харвал Олон улсын систем нь зөвхөн засгийн газруудын хоорондын харилцаа биш бас төрийн бус байгууллагууд, гол асуудал нь зөвхөн дайн ба энх бус мөн өөр олон асуудал байна гэж үздэг. Даяаршлын ертөнцөд зөвхөн цэрэг дипломатуудаас гадна, ҮДК, Олон улсын байгууллагууд, гэх мэт олон оролцогчидтой ,

• 1944 онд Бреттон Вудсын / ДБ,ОУВС /

• НҮБ• НАТО• ЕХ• ОПЕК /• НАФТА• АПЕК• АСЕАН•

Page 15: олон улсын харилцааны систем

Даяаршилын нөлөө

Хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудын адил худалдааны либералчлалаас хожихгүй байна / Колумбын ГХС ДеРинкон/

Даяаршил хямралд орж байна, нээлттэй зах зээл чөлөөт худалдаа нь баялгийг буруу хувиарлах хэрэгсэл болж байна . / Хафиз Паша/

АНУ дэлхийн гал унтраагч байх ёсгүй /О. Нил/ ДБ, ОУВС гэх мэт

байгууллагууд хөгжиж буй орнуудыг худалдаагаа

түргэн чөлөөл гэж шаардаж байна.

/ Малайзын эрдэмтэн Мартин Хор/

Page 16: олон улсын харилцааны систем

Монгол Улс

• 1911оны 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.

• 1921 оны 11-р сарын 5-нд "Монгол-Орос хоёрын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын засгийн газар ба Зөвлөлт Орос Улсын засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ" гэдэг хэлэлцээр байгуулсан

• 1945 оны 10 сард Монголын бүх ард түмний санал асуулга болж, 1946-01-06 нд Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн

• 1946 -02-27 МУ , ЗХУ –ын хооронд Найрамдал , харилцан туслах гэрээ байгуулагдсан.

Page 17: олон улсын харилцааны систем

• Монгол улс, НҮБ-д элссэнээс хойш Ерөнхий ассамблейн дэд ерөнхийлөгчөөр 6 удаа, ерөнхий ассамблейн гол хороодын итгэгч, дэд даргаар нийт 14 удаа сонгогджээ. Монгол улсын Ерөний ассамблейн чуулганд төрийн тэргүүний түвшинд 6 удаа оролцжээ.

• 1945-10-24 анх ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан

• 12 удаа хэлэлцээд хойшлогдож байсан

• 1961-10-27 элссэн • 1991- ОУВС • 1994-ДБ• 1997 – ДХБ• 1992 Монгол улс

цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан

• Ардчилалыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

• НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр,Курт Вальдхайм, Кофи Аннан нар манай улсад айлчилж байсан түүхтэй.

• Монгол улс НҮБ болон түүний харъя орнуудаас 1963 оноос хойш 200 гаруй сая долларын техникийн болон буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

• Монгол улс НҮБ-д элсэн орсноош хойш янз бүрийн асуудлаар 50 гаруй шийдвэрийг санаачлан батлуулж, 500 гаруй шийдвэрийг хамтран боловсруулжээ.

Ю.Цэдэнбал/1967/, П.Очирбат/1992,1995/,

Ерөнхий сайд М.Энхсайхан /1996/, Багабанди /2000/,

Н.Энхбаяр /2005/ онд тус бүр оролцжээ.

Page 18: олон улсын харилцааны систем

Монгол Улс 90-ээп оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг сонирхож ирсэн бөгөөд 1999 оны 9 дүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

2014 оны байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 10000 шахуу цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байна.

• Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/

• Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх• Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх• Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах• Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах• Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах

Page 19: олон улсын харилцааны систем

o Д.Галсандорж Эдийн засгийн гадаад харилцаа 2001 онo Л.Алтанчимэг Улс төрийн даяаршил 2006 онo С.Дамдинсүрэн Монголын тусгаар тогтнол эрин зууны

баталгаажилт 2001 онo Д.Баярхүү Дэлхийн бодлого ба ОУХ 1997 онo Alvinz Rubinstein The grand Chesboard. American Primacy

and itsGeostrateg imperatives 1997o Т. Ариун санаа Олон улсын харилцаа 2001 онo Saskia Sossen Global Financial Centers 1999

Ашигласан ном

Page 20: олон улсын харилцааны систем

ИХ ГҮРНҮҮД 1700

1800

1875

1910

1935

1945

1950

1960

1970

1990

2001

Швед *

Недерланд *

Испани *

Австри * * * *

Франц * * * * *

Их Британи * * * *

Герман * * * *

Орос * * * * * * * *

Итали * * *

Япон * * * * *

АНУ * * * * * * *

Хятад * *

ЕХ * * *

Энэтхэг

Лалын ертөнц * *

ТУХН * *

АПЕК * *

АСЕАН * *