31
Олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба Гаалийн тарифын суурь онол Лекц №7 Н.Ариунжаргал

олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Embed Size (px)

Citation preview

Page 1: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба Гаалийн тарифын

суурь онолЛекц №7

Н.Ариунжаргал

Page 2: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Олон улсын худалдаа болон улс төрийн эдийн засаг

Улс орнууд янз бүрийн бараа бүтээгдэхүүний зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж дэлхийн эдийн засагт зохих байр эзэлж байдаг. Олон улсын худалдаанд оролцогч орон бүр өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор тухайн салбарт тодорхой бодлого явуулдаг.

Page 3: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Олон улсын худалдааны салбарт дараахь

гол чухал бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнд:

1. Гадаад худалдааны бодлого

2. Олон улсын худалдааны бодлого

Олон улсын худалдааны салбарт гол хэрэгжих бодлого

Page 4: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Гадаад худалдааны бодлого нь төрийн зүгээс бусад оронтой тогтоосон худалдааны харилцаанд нөлөөлж буй бүхэл бүтэн чиглэл юм. Гадаад худалдааны бодлого нь дараахь үндсэн зорилгуудыг агуулна.1. Олон улсын хөдөлмөрийн хуваарьт тухайн орныг хамааруулсан үндэслэл2. Экспорт ба импортын барааны эзэлхүүнд гарч байгаа өөрчлөлт3. Гадаад худалдааны экспортын барааны бүтцийн өөрчлөлт4. Тухайн оронд шаардагдах нөөцийн хангамж (түүхий эд, эрчим хүч гэх мэт)5. Экспорт болон импортын барааны харьцааны өөрчлөлт.

Гадаад худалдааны бодлого ба чиглэл

Page 5: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Чөлөөт худалдааны бодлого

Протекционизм (гаалиар зохицуулан хамгаалах зарчим)

Гадаад худалдааны бодлогын чиглэл

Page 6: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Төрөөс гадаад худалдаанд шууд, нөлөөлөх зах зээлд голлон зохицуулах үүргээсээ татгалзахыг чөлөөт худалдааны бодлого гэж ойлгоно. Гэхдээ төрийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлөх үүргээсээ бүр мөсөн татгалзана гэсэн үг биш.

Чөлөөт худалдааны бодлого явуулах нь ялангуяа өндөр хөгжилтэй орнуудтай хийх гадаад эдийн засгийн харилцаа, худалдаанаас хамгийн их үр ашиг олох боломж олгодог.

Чөлөөт худалдааны бодлого

Page 7: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Протекционизм (зохицуулан хамгаалах бодлого) нь үндэсний эдийн засгаа гадаадын өрсөлдөөнөөс хамгаалахад чиглэгддэг. Чөлөөт худалдааны бодлогоос протекционизмын ялгагдах ялгаа нь зах зээлийн чөлөөт үйл ажиллагааг үгүйсгэдэг.

Хүчин чадал боломж сайтай гадаад орны хязгааргүй өрсөлдөөн нь хөгжлөөр сул дорой орны эдийн засгийг зогсонги байдалд оруулж тухайн орны хувьд эдийн засгийн хамгийн үр ашиггүй бүтэц бүрэлдэн буй болоход хүргэдэг.

Протекционизм (гаалиар зохицуулан хамгаалах зарчим)

Page 8: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Гадаад худалдааны бодлогын хамгийн ашигтай хэрэгсэл бол тодорхой оронд хамааралтай ямар нэг бүтээгдэхүүнд тавьсан эсвэл экспорт, импортын янз бүрийн хоригууд юм.

Хоёр ба олон талын гэрээний систем нь гадаад худалдааны бодлогын арга, хэрэгсэл болдог. Гэхдээ зах зээлийн хөгжлийн явцад улс орнууд ихэвчлэн гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц арга хэрэгслийг түгээмэл хэрэглэн, тухайн салбарт оновчтой шийдэл гаргахыг эрмэлздэг.

... үргэлжлэл

Page 9: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Гаалийн тарифГадаад худалдааны бодлогын гол, сонгодог

арга хэрэгсэл бол гаалийн тариф бөгөөд энэ нь гаалийн татварын хувь хэмжээг нэгтгэн цэгцэлсэн жагсаалт юм. Ямарваа улсын гаалийн хилийг нэвтрүүлэх үед экспорт, импортын бараанд ногдуулдаг татварыг гаалийн татвар гэнэ. Тарифын бус саад

Гадаад худалдааны хориг саад

Page 10: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

1. Үндэсний үйлдвэрлэлийн тодорхой салбарыг хамгаалах зорилгоор импортыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнд квот, лиценз, демпингийн эсрэг татвар, нөхөн төлбөрийн татвар зэрэг хамаарагдана.2. Гадаад худалдааг хязгаарлахад чиглэсэн бус, гагцхүү удирдлагын шинж байдалтай арга хэмжээ нь дээр дурдсантай адил үр дүнд хүргэдэг. Ийм хэмжээнд гаалийн ёс журам, ариун цэврийн албаны стандарт ордог.3. Гадаад худалдааг хязгаарлахад шууд чиглэсэн бус бусад арга хэмжээ нь бас хоригийн шинжтэй байдаг.

Тарифын бус саад

Page 11: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Гаалийн татвараас гадна хоёрдогч татвар болгон авдаг арга хэмжээнд гадаадаас бараа оруулах үед хурааж байгаа янз бүрийн шимтгэл, хураамжууд багтана. Гадаад худалдааг зохицуулах зорилгоор бус, харин зайлшгүй албан ёсоор энэ арга хэмжээг авдаг.

... үргэлжлэл

Page 12: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Үндэсний үйлдвэрлэгчдийн сонирхлыг дэмжих хамгаалахад чиглэсэн үнийн хяналтын арга хэмжээ. Тухайлбал, демпингийн эсрэг болон нөхөн төлбөрийн татвар гэх мэт.

Гадаад худалдааг зохицуулахын тулд валютын үйл ажиллагаа явуулах онцлог журамд хамааруулж санхүүгийн арга хэмжээ авахаар заадаг.\

Барааны урсгал чиглэл, мөнгөний хөдөлгөөнийг лицензжүүлэн зохицуулах арга хэмжээг лицензжилт гэнэ.

Барааг бүхэлд нь буюу хэсэгчлэн гадаад худалдааны улсын монополь эрх тогтоох.

Импортолж буй бараанд үндэсний стандартын дагуу чанар, аюулгүй байдалд техникийн хяналт тогтоох зэрэг арга хэмжээнүүд хамаарна.

Үүнд:

Page 13: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

1. Квот тогтоохТодорхой хугацаанд экспорт ба импортын

бараанд тоо болон үнээр илэрхийлэх хязгаарлалт тогтоохыг квот гэж нэрлэнэ.

2. Лицензжилт

Хязгаарлалтуудын төрөл

Page 14: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

a) Шууд буюу ерөнхий лицензээр тодорхой хугацааны дотор жагсаалтад тусгасан зохих барааг ямар ч саадгүй оруулах болон гаргахыг зөвшөөрөх

b) Шууд бус буюу нэг удаагийн лицензээр зориулалт, гарал үүсэл, тоо үнийг заасан тодорхой барааг экспортлох, импортлохыг зөвшөөрнө.

Лицензийн үндсэн төрлүүд

Page 15: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Улс хоорондын худалдааны ашиг сонирхлыг тэнцвэржүүлж, худалдааны зөрчилдөөнийг зөөлрүүлэх хэрэгсэл, мөн улс орон тус бүр гадаад худалдаандаа баримталж байгаа бодлогуудын нийлмэл тусгал юм.

Олон улсын худалдааны бодлого нь тухайн үеийнхээ худалдааны онолууд дээр суурилан хөгждөг бөгөөд худалдааны бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд бий болсон нөхцөл байдлаас үүдэн хөгжиж байдаг.

Олон улсын худалдааны бодлого

Page 16: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Аливаа улсын худалдааны бодлого бол тухайн улсын эдийн засгийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд худалдааны хэмжээ тасралтгүй ихсэж, хүрээ нь өргөжин тэлж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал хүчтэй болсон энэ үед худалдааны бодлогын эзлэх байр суурь улам чухал болсоор байна.

Засгийн газар худалдааны бодлогоороо дамжуулан гадаад худалдааныхаа цар хүрээ, бүтэц, урсах чиглэл ба улс доторхи ашгийн хуваарилалтанд нөлөөлдөг.

Page 17: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Тэтгэлэг

Зээл

Демпинг

Худалдааны бодлогын түгээмэл арга

Page 18: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийн экспортыг урамшуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол төсвөөс тэтгэлэг олгодог.

Шууд тэтгэлэг: Үүнийг экспортын үйл ажиллагаа явуулсны дараа орлого болон зардлын зөрүү үнийг экспортлогчид олгож буй хэлбэр юм. Энэ нь үйлдвэрлэгчийг гадаад зах зээлд гарахад нь төрөөс олгодог татаас юм. Худалдааны түншүүдийн хувьд хариу арга хэмжээ авах магадлал их тул ДХБ-ын дүрмээр шууд тэтгэлгийг хэрэглэхийг хоригложээ.

Шууд бус тэтгэлэг: Энэ нь импортын татварыг буцааж олгох, зээлийн хүүг зах зээлийнхээс доогуур тогтоох, даатгалын нөхцөлийг хөнгөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар экспортлогчдод олгож буй татаас юм. Импортыг орлох барааны үйлдвэрлэгч болон өөрийн үйлдвэрийн барааг экспортлогчийн аль алинд олгодог.

Дотоод тэтгэлэг: Энэ нь гадаадын импортын бараатай өрсөлдөх дотоодын барааны үйлдвэрлэлийг төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан импортыг хязгаарлах худалдааны бодлогын хамгийн нуугдмал санхүүгийн арга мөн.

Тэтгэлэг

Page 19: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Экспортын нуугдмал тэтгэлэг багагүй хэмжээгээр экспортын зээлээр хэрэгждэг. Экспортын зээлжилт нь үндэсний фирмүүдийн экспортыг хөгжүүлэхээр төрөөс санхүүжүүлэн урамшуулахаар тогтоосон гадаад худалдааны тарифын бус санхүүгийн арга юм.

Зээл

Page 20: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Үндэсний экспортлогчдод олгох зээлийн тэтгэлгийг улсын банкнаас зах зээлийнхээс доогуур хүүтэй олгодог зээл юм

Гадаадын импортлогчдод олгодог зээл нь тухайн орны фирмээс бараа худалдан авах зайлшгүй нөхцөлд олгоно

Үндэсний экспортлогчдын экспортын эрсдэлийг даатгах бөгөөд уг даатгалд худалдааны (импортлогч худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх чадваргүй) болон улс төрийн (импортлогч, экспортлогчдын өмнө авсан үүргээ биөлүүлэх бололцоог хаасан засгийн газрын гэнэтийн шийдвэр) эрсдэл багтана.

... Зээлийн хэлбэрүүд

Page 21: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Богино (нэг жил хүртэл) хугацаатай зээлийг түүхий эд болон өргөн хэрэглээний барааны зээлжилтэд

Дунд хугацаатай (1-5 жил хүртэл) зээлийг машин ба тоног төхөөрөмжийн экспортод санхүүжүүлэхэд

Урт хугацаатай (5-аас дээш жил) зээлийг томоохон төсөл, экспортын барааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд тус тус ашигладаг.

Экспортын зээлийг доор дурдсан хугацаатай олгоно. Үүнд:

Page 22: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Дэлхийн зах зээл дээр өрсөлдөөний ихээхэн өргөн дэлгэрсэн хэлбэр бол Демпинг юм.

Энэ нь экспортлогч улс өөрийнхөө бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр хэвийн үнээс доогуур үнээр худалдах хэлбэр болно.

Гадаадын өрсөлдөөнт зах зээл дээр хангалттай хэмжээний эрэлттэй үед үнээ бууруулах, борлуулалтаа өргөжүүлэх замаар орлогоо хамгийн их болгох дотоод зах зээл дээр монопольт байр суурьтай байгаа экспортлогчид орлогоо хамгийн их болгож байгаа юм.

Ийм төрлийн үнийн ялгаварал нь хэрэв зах зээл сегментчлэгдсэн бол, өөрөөр хэлбэл тээврийн зардал буюу төрөөс тогтоосон худалдааны хязгаарлалтын үед бүтээгдэхүүнийг дамжуулан худалдах замаар дотоодын ба гадаадын зах зээл дээр үнэ тэнцвэржихэд хүндрэлтэй үед хэрэгждэг.

Демпинг

Page 23: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

1. Энгийн демпинг

2. Ялгаварт демпинг

3. Санамсаргүйдемпинг

Демпингийн төрөл

Page 24: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Олон улсын эдийн засгийн нэгдмэл орон зайд амьдрахгүй нэг ч үндэстэн байхгүй бөгөөд үндэстэн бүр үйлдвэр худалдаа технологи амьдралын хэв маягтай байдаг.

Олон улсын эдийн засгийн өнөөгийн онцлог бол үндэстэн бүр эдийн засгийнхаа хөгжлийг хурдасгах зорилгоор хамгийн оновчтой бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг зорьж байгаа явдал мөн. Тухайн улс орны улс төрийн систем нь бүхэлдээ эдийн засгийн системээ тодорхойлж байдаг тул улс төрийн онцлогийг судлах шаардлагатай.

Олон улсын улс төрийн систем

Page 25: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Үндэстэн бүр эдийн засгийн биеэ даасан байдалтайгаар бусад үндэстнүүдтэй харилцаа холбоонд орох замаар олон улсын эдийн засгийн систем бүрэлдэн тогтож байдаг. Улс болгоны хүчин чадалтай уялдан улс төрийн харилцааны ялгаа зах зээлийн төлөв байдалтай холбогдон тэдгээрийн эдийн засгийн харилцааны ялгаа тодорхойлогдож байдаг.

Олон улсын эдийн засгийн харилцаа нь бүтээгдэхүүн үйлчилгээний солилцоо зах зээлд тохирсон санхүүгийн зээл тусламж зэрэг шилжүүлэлтээр тодорхойлогдоно.

Олон улсын эдийн засгийн систем

Page 26: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Ихэнх үндэстний засгийн газар нь гадаад эдийн засгийн бодлогыг тохируулах, урамшуулах замаар олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үйл явцад нөлөөлж байдаг. Улс үндэстний засгийн газрын бодлого нь тухайн үеийн олон улсын эдийн засгийн харилцаанд хэрхэн яаж оролцох, бизнесийн түншүүдийг сонгох, зах зээлийн төлөө байдлыг тодорхойлох гол орчин бүрдүүлдэг.

Олон улсын эдийн засгийн систем нь улс төрийн системтэй нягт холбоотой. Улс төрийн төлөв байдал нь эдийн засгийн ноёрхож буй харилцаанд нөлөөлж байдаг.

Үндэстэн дамнасан байгууллагууд нь нэгдүгээрт бүтээгдэхүүн. түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, хоёрдугаарт шилдэг технологийг шуурхай дамжуулан ашиглах. гуравдугаарт санхүү мөнго калиталыг шилжүүлэх, дөрөвдугээрт шилдэг менежментийг шилжүүлж нутагшуулах талаараа харьцангуй давуу талуудтай байдаг онцлогтой юм.

Page 27: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын ирээдүйн онцлог нь үндэстний систем ба тэдгээрийн улс төр, нийгэм-соёл, эдийн засгийн дэд системүүдийн орчноор тодорхойлогдох болно. Үндэстний бисэ даасан тусгаар тогтнол нь олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтад тэдгээрийн оролцох, харилцаа тогтоох ялгааг илэрхийлж байдаг.

Олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын ирээдүйн асуудал

Page 28: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Үндэстнүүд гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтыг зохицуулахад шинэ шинэ хяналт, зохицуулалт ашиглах болсон юм.

Өнөө үед нилээд олон засгийн газар өөрийн валютын хөрвөх чадварыг зохицуулахыг оролдож байна. Үүнийг солилцооны хяналт гэж нэрлэдэг. Олон улсын үйл явцын зохицуулалт нь зөвхөн барааных биш үйлчилгээ ба хөрөнгийн урсгалыг бүхэлд нь хамарч байна. Бараа таваарын худалдаанд бүхэлдээ квотууд, лицензүүд, тарифууд, бараа худалдааны хэлэлцээр бусад зохицуулалтыг өргөн ашигладаг.

Экспорт, импортын үйл ажиллагааг дэмжин урамшуупах зорилгоор солилцооны үнэ цэнэ хоёр талын хэлэлцээрүүд ба бусад аргуудыг ашиглаж байна.

Олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалт дахь төрийн зохицуулалт

Page 29: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Тарифын биш саад бэрхшээл хамгийн их дэлгэрсэн нь импортын квот юм. Импортын квот нь жил бүр тухайн брэнд гаднаас оруулахыг зөвшөөрсөн гадаад орны бүтээгдэхүүний тооны хязгаарлалт мөн. Улс гадаадаас оруулах зөвшөөрлийг лицензийн тоогоор хязгаарлаж. лицензгүй импортыг хориглоно.

Хэрэв импортын лицензийн хэмжээ нь дотоод зах зээлийн эрэлтээс бага байвал квот нь импортын хэмжээг багасгаад зогсохгүй дотоодын үнийг дэлхийн зах зээлийн үнээс өсгөнө. Энэ үед лиценз эзэмшигчид нь гадаадад худалдаалдаг. Энэ агуулгаар нь авч үзвэл импортын квотууд нь тарифын хязгаарлалтай төсөөтэй.

Импортын квотууд

Page 30: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Гадаадын өрсөлдөгчид нь харгис шинжтэй болж импортын зардлын цаашдын өсөлтөес хамгаалах бодлого юм.

Квот нь засгийн газрын эдийн эасгийн бодлогыг хэрэгжүүлэх уян хатан байдлыг бий болгодог.

Импортын таваарын өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөх чадвар нь түүний үнийг бууруулж импортын төлбөрийг багасгана.

Засгийн газар квотыг үндэстний фирмүүдийн харьцаан дахь зохицуулалтыг хялбар болгож өгдөг гэж үздэг

Квотын ашиглалтын шалтгаанууд

Page 31: олон улсын худалдааны олон талт зохицуулалт ба гаалийн 7

Анхаарал хандуулсанд баярлалаа