45
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ОНОЛУУД

олон улсын худалдааны онолууд 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: олон улсын худалдааны онолууд 4

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ОНОЛУУД

Page 2: олон улсын худалдааны онолууд 4

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ОНОЛ

Олон улсын худалдааны онол нь XIX зууны эхээр

Давид Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын

үзэл баримтлалд тулгуурладаг.  Хэрэв А улс нь ямар нэгэн

бүтээгдэхүүнийг Б улстай харьцуулахад нөөцийн хамгийн

бага зардлаар үйлдвэрлэдэг бол тэр нь туйлын давуу талтай

байгаа хэрэг. Гэхдээ тухайн нэг улс бүх төрлийн

бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ туйлын давуу талтай байгаа

тэр тохиолдолд ч гэсэн бусад улстай бүтээгдэхүүний

солилцоо хийх нь харилцан ашигтай байж болно.

Page 3: олон улсын худалдааны онолууд 4

Иймд туйлын давуу тал нь олон улсын

худалдааны бүтэц төрөлжилтийг тодорхойлоход

онцгой үүрэг гүйцэтгэдэггүй энэ тохиолдолд

зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн давуу талтай

байдаг. 

Хэрэв улс орны хоорондын үйлдвэрлэлийн

зардлын ялгааг анхааралтай авч үзвэл тухайн

барааг худалдааны түншээсээ хамгийн бага

альтернатив зардлаар үйлдвэрлэх чадвартай

харьцангуй давуу талтай байна.

Page 4: олон улсын худалдааны онолууд 4

Ер нь улс орон нэг ч салбарт туйлын давуу

талгүй байлаа ч гэсэн ямар нэг бүтээгдэхүүний

үйлдвэрлэлээ ямагт давуу талтай байдаг. Олон

улсын төрөлжит болон чөлөөт худалдааны үр

дүнд харьцангуй давуу талыг ашиглах зарчимд

тулгуурлан барааны нийт үйлдвэрлэлийн нийлбэр

хэмжээ нэмэгдэж харин улс оронд үйлдвэрлэлийн

дотоод боломжоосоо давсан тийм хэрэглээний

түвшинд хүрдэгийг судалгаанаас тогтоожээ.

Page 5: олон улсын худалдааны онолууд 4

Засгийн газар нь дотоодынхоо үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор чөлөөт худалдааны янз бүрийн хориг тавьж болно. Худалдааны хэмжээг хязгаарласан ийм бодлогыг протехниционизм гэж нэрлэдэг.

Page 6: олон улсын худалдааны онолууд 4

Худалдааны хязгаарлалт нь импортын татвар, тариф болон

тарифын бус хэлбэртэй байдаг. Гаалийн татвар нь засгийн

газраас импортын бараанд тогтоосон онцгой татвар юм.

Тарифын бус хязгаарлалтанд:

• импортын квот

• лиценз

• сайн дурын экспортын хязгаарлалт хамрагдана.

Худалдааны бүх төрлийн хязгаарлалт нь импортын

барааны хэмжээг бууруулан импортын барааны дотоод

зах зээлийн үнийг өсгөдөг.

Page 7: олон улсын худалдааны онолууд 4

Протекционизмыг дэмжигчид нь

худалдааны хоригийг дараах үндэслэлүүдээр зөвтгөн

үздэг. 

Үндэсний батлан хамгаалах явдлыг хангах зайлшгүй

шаардлага.

Ажлын байрыг хадгалах.

Шинэ залуу салбаруудыг гадаад орнуудын

өрсөлдөөнөөс хамгаалах эдгээр болно. 

Page 8: олон улсын худалдааны онолууд 4

Харьцангуй давуу талын онол.

Английн, улс төрийн эдийн засгийн сонгодог онолч, Давид Рикардо хөдөлмөрийн өртгийн онол дээр vндэслэн харьцангуй давуу талын тухай сургаалиа боловсруулжээ. Дээрхи жишээг арай өөрөөр авч vзье. (даавууны хувьд орцын хэмжээг солигдсон байгааг анзаарна уу)

 

Даавууны хувьд (англи) 100  > 90 (португали)

Дарсны хувьд (англи) 120  >  80 (португали)

Англи  Португал 

1 даавуу 100 цаг 90 цаг 

 1 дарс 120 цаг 80 цаг

Page 9: олон улсын худалдааны онолууд 4

Португали улс 2 бvтээгдэхvvний хувьд туйлын

давуу талтай байна. Хоюуланг нь бага зардлаар

vйлдвэрлэж чадаж байна. Ийм vед гадаад худалдаа

эрхлэх хэрэг байна уу?

Энэ асуултанд хариулахын тулд 2 орны аутаркие

(гадаад худалдаа хийхгvй, тусгаарлагдмал байдал)

vеийг авч vзье. Орон тус бvрийн хувьд дотоодын

солилцох харьцаа (terms of trade) ямар байна вэ?

гэдэгт анхаарлаа хандуулцгаая.

Page 10: олон улсын худалдааны онолууд 4

Хөдөлмөрийн өртгийн хувьд:

Солилцох харьцаа:

Англи Португал

1 Цагт 1/100 даавуу 1/90 даавуу

1 Цагт 1/120 дарс 1/80 дарс

Англи Португал

Даавуу = 100/120 дарс Даавуу = 90 / 80 дарс

Дарс = 120/100 даавуу Дарс = 80/90 даавуу

Page 11: олон улсын худалдааны онолууд 4

Англид:   нэг даавууг 100/120 = 0,83 ширхэг дарсаар.

               нэг дарсыг 120/100 = 1,2 ширхэг даавуугаар.

Португалд    нэг даавууг 90/80 = 1,1 ширхэг дарсаар

                      нэг дарсыг 80/90 =  0,88 ширхэг

даавуугаар тус тус солих нь ээ.

0,83<1.2

1.2>0.88

Англи Португал

Даавуу 0,83 дарс 1,1 дарс

Дарс 1,2 даавуу 0,88 даавуу

Page 12: олон улсын худалдааны онолууд 4

Англи улс даавууг илvv хямд өртгөөр  vйлдвэрлэж чадаж байна. Ингэхээр энэ 2 орны хооронд худалдаа хийх сонирхол бvрдэж байна. Гэхдээ тус 2 орны хооронд тээврийн зардал харьцангуй бага байх ёстой.

Хэдий Португали 2 бvтээгдэхvvний хувьд туйлын давуу талтай байгаа боловч, даавууны хувьд Англи улс харьцангуй давуу талтай байна. Yvгээрээ тус орон дагнах ёстой гэж Рикардо vзжээ.

Page 13: олон улсын худалдааны онолууд 4

Гэвч Рикардогийн онол нь зарим нэг сул талтай юм. Yнэ бvрдэлтэнд зєвхєн нийлvvлэлт талаас буюу хөдөлмөрийн өртгийн талаас хандаад бусад хvчин зvйл тухайлбал эрэлтийг орхигдуулсан.

Мєн амьдрал дээр Португали улс асар их алдагдал орж өрөнд орсон байхад Англи улс эсрэгээр баяжсан. Энэ нь : "- чөлөөт худалдаа бол 2 орон төдийгvй дэлхийд ашигтай"  гэсэн классик онолчдын санаатай зөрчилдөж байжээ.

Page 14: олон улсын худалдааны онолууд 4

Туйлын давуу талын  онол.

Сонгодог сургаалийг vндэслэгч Адам Смит (1723-1790)

анх туйлын давуу байдалын тухай санааг тодорхойлжээ.

Тvvнийхээр бол хөдөлмөрийн хуваарь, байгалийн баялаг, хvн

ардын туршлага орон бvрт өөр өөр байдаг.

Ийм учраас аливаа орон хамгийн хямд зардлаар

vйлдвэрлэж чадаж буй бvтээгдэхvvнээрээ дагнаж бусадтайгаа

солилцоо явуулбал зохистой гэж vзжээ.   Ажилчин (нийгэм)

хөдөлмөрөөр (орц) хэдэн бvтээгдэхvvн (гарц) vйлдвэрлэж

чадах вэ?

Page 15: олон улсын худалдааны онолууд 4

Жишээ нь:

1. Англи улс   90 цагт нэг  нэгж даавуу,  120 цагт нэг нэгж  дарс 2. Португали 100 цагт нэг нэгж даавуу, 80 цагт нэг нэгж  дарс vйлдвэрлэх боломжтой байг.

Даавууны хувьд (англи) 90 < 100 (португали)

Дарсны хувьд (англи) 120  >  80 (португали)

Англи Португал

Даавуу 90 цаг 100 цаг

Дарс 120 цаг 80 цаг

Page 16: олон улсын худалдааны онолууд 4

Дээрхээс харвал Англи улс даавуугаар давуу талтай байна.

Өөрөөр хэлбэл Португалиас хямд зардлаар vйлдвэрлэж чадаж

байна.

Португали дарсны хувьд туйлын давуу талтай байна. Ийм

учир Англи улс даавуугаар төрөлжиж, Португали дарсаар дагнаж

хоёр улс хоорондоо чөлөөт худалдаа хийвэл ашигтай гэсэн санааг

гаргажээ.

Гэвч аль нэгэн улс дээрхи хоёр бvтээгдэхvvний хувьд

хоюуланд нь туйлын давуу талтай байвал яах вэ? Хэрвээ нэг орон

бvх бvтээгдэхvvнээ харьцангуй бага зардлаар vйлдвэрлэж чадаж

байвал Гадаад худалдаа явуулах хэрэг байна уу?

Page 17: олон улсын худалдааны онолууд 4

Абсолютизм.

Франц улсад vvсч хөгжсөн.  Төрөөс бvхнийг зохицуулах ёстой. "Чөлөөт худалдаа" - нд  хvртэл оролцох  ёстой гэж vзэж байжээ.

Page 18: олон улсын худалдааны онолууд 4

Меркантализм.

"Төр  өөрөө өрсөлдөөнд байна. Аливаа засаг

өөрийнхөө эдийн засгийн хvчин чадлыг байнга өсгөж

байх шаардлагатай. Баялгийг хуримтлуул. Ялангуяа

алт, vнэт эрдэнэс. Худалдаа хийхдээ өөртөө ашигтай

байлга. Бусад орноо худалдааны аргаар хоосруулж, хvч

чадлыг нь сулруул."

Page 19: олон улсын худалдааны онолууд 4

Энэ онолын дагуу Испани, Португали улсууд колони эзэмшиж, дээрмийн аян дайн явуулж, алт мөнгө цуглуулж, боолын хөдөлмөр ашиглах, боол наймаалах явдалыг хөхиvлэн дэмжиж байжээ. Гэвч баялгийн тулд хvчирхийлэлийг  зөвтгєж байсан сул талтай.

Page 20: олон улсын худалдааны онолууд 4

Мерканталистууд алт мөнгө хуримтлуулах нь тийм ч

оновчтой биш гэдгийг хожуу ч гэсэн ухаарчээ. Учир нь гадаадаас

бараа авахын тулд алт төлнє. Ингэсээр алтны нөөц баарагдана.

Ийм учир төр гаалийг байгуулах ёстой. Импортод өндєр татвар

тогтоовол гаднаас бараа орж ирэх нь багасна. Ингэснээр vндэсний

vйлдвэрлэгч нар өөрсдөө vйлдвэрлэж ашиг олох болно гэж vзжээ.

Мөн аль болох ихийг экспортлох ёстой. Ингэж байж гадаад

худалдаанд илvv ашиг орно. Гадаад худалдаа бол алт мөнгө,

баялгийг өсгөх єєр нэг арга. ( дайнаас өөр )

Page 21: олон улсын худалдааны онолууд 4

Хvн ам их байх тусам сайн. Хvн бол баялаг. Олон хvн илvvv

ихийг vйлдвэрлэж чадна. Ийм учир гаднаас хvмvvсийг олноор нь

цагаачлуулж авчрах ёстой.

Мөн мөнгөний хэмжээ их байх ёстой. Тэгж байж худалдаа сайн

хийгдэнэ. гэж vзжээ. Мерканталистуудын гол санаа: Гадаад худалдаа

бол vндэстний баялгийг өсгөх гол арга зам. 

Меркантализм Европын олон оронд тvгэж тархжээ. Гэвч колони,

худалдаан дахь төрийн монополчилол, өрсөлдөгчөө  хvчээр зогсоох 

зэрэг нь зөвхөн эрх мэдэлтнvvд, монополистууд, язгууртнуудад л

ашигтай байлаа. Нийт хэрэглэгчдийн хувьд асар  их хохиролтой байжээ

Page 22: олон улсын худалдааны онолууд 4

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ХАМААРАЛЫН ОНОЛ

А.Смит, Д.Рикардо нар хэрэв улс орнууд өөрийн давуу талтай бүтээгдэхүүнээр дагнаж үйлдвэрлэлээ явуулбал ашигтай гэдгийг тайлбарласан. Гэвч эдгээр онол нь ямар төрлийн бүтээгдэхүүн эдгээр давуу талыг хангахыг тодорхойлж чадахгүй байсан. Бараг 125 жилийн Шведийн эдийн засгийн ухааны 2 эрдэмтэн Эли Хекшер, Бертиль Олин нар энэ онолын үндэсийг тавьжээ.

Page 23: олон улсын худалдааны онолууд 4

1919 онд Эли Хекшер онолын үндсэн зарчимыг “орлогын хувиарлалтанд гадаад худалдааны үзүүлэх нөлөө” өгүүлэлээрээ томьёолсон ба түүнийг нь 1930-аад оноос өөрийн шавь болох Бертиль Олин үргэлжлүүлэн судлаж “бүс хоорондын болон олон улсын худалдаа” бүтээлээрээ тайлбарлажээ. Харин тэдний энэхүү онолын математик загварчлалыг Пол Самуэльсон хийжээ. Уг онолоор үйлдвэрлэлийн 3 хүчин зүйл буюу газар, хөдөлмөр, капитал байх ба тэдгээрийн зөвхөн 2 хүчин зүйлийн өртгийг тодорхойлж болдог.

Page 24: олон улсын худалдааны онолууд 4

Тэрээр тухайн улсын хувьд үйлдвэрлэлийн ямар нэгэн хүчин зүйлсээр бусад улсуудтай харьцуулахад харьцангуй сайн хангагдсан байх нь, түүний оролцоотой үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнэтэй болгоно.

Page 25: олон улсын худалдааны онолууд 4

Өөрөөр хэлбэл тухайн улс өөрийн сайн хангагдсан үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг ашиглаж үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, харин өөрт хомсдолтой байгаа хүчин зүйлсээр үйлдвэрлэгдэх бараа бүтээгдэхүүнийг импортлох нь зүйтэй гэж үзсэн. Энэ онол нь олон улсын худалдаанд ажиглагддаг олон зүй тогтлуудыг амжилттай тайлбарладаг ч дээрх онолуудын адил 2 орон, 2 барааны хувьд яригдаж байгаа ба эдгээр барааг үйлдвэрлэхэд 2 хүчин зүйл оролцоно гэж үзсэн.

Page 26: олон улсын худалдааны онолууд 4

ЛЕОНТЬЕВИЙН ПАРАДОКС /LEONTIEF PARADOX/

Америкийн эдийн засагч Василий Леонтьев 1953 онд Хекшер-Олины онолын дүгнэлтээр эмпирик туршилтыг АНУ-ын эдийн засгийн үндсэн салбаруудын “орц-гарц”-ын мэдээллийг ашиглан экспорт, импортонд шинжилгээ хийсэн байна.

Тухайн үед АНУ нь бусад оронтой харьцуулахад капиталын нөөцөөр хамгийн хүчирхэг орон байсан хэдий ч туршилтаар экспортод хөдөлмөр зарцуулалт ихтэй, харин импортод капитал эзлэмж ихтэй бараа бүтээгдэхүүн давамгайлж байсаныг нотолсон нь Хекшир-Олины онолтой зөрчилдөж байсан. АНУ-д капиталаар сайн хангагдсан байдал нь гадаад худалдаанд тусгалаа олсонгүй.

Page 27: олон улсын худалдааны онолууд 4

Иймээс “Леонтьевийн парадокс” хэмээгдэжээ. Энэхүү онолын үзэж байгаагаар үйлдвэрлэл явуулахад 3 хүчин зүйлс бус мэргэшсэн ажиллах хүчин, мэргэшээгүй ажиллах хүчин, газар, капитал гэсэн 4 хүчин зүйл оролцдог байна. Мөн олон улсын худалдааны төрөлжилтөд нөлөөлөгч бусад хүчин зүйлсийг нарийн тооцсон байна.

Page 28: олон улсын худалдааны онолууд 4

ЛИНДЕРИЙН ОНОЛ

Олон улсын худалдааны анхны альтернатив онолын үндсийг Шведийн эдийн засагч С.Линдер 1961 онд тавьжээ. Тэрээр Леонтьевийн парадоксийг дэмжсэн бөгөөд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хамаарлын онолоор урьдчилан хараагүй дүгнэлтүүдийг хийсэн. Энэ онолоор олон улсын худалдааны хэв шинжид нийлүүлэлтээс илүү эрэлтийн нөлөөлөл их байна гэжээ.

Page 29: олон улсын худалдааны онолууд 4

Хэрэглэгчийн хүсэл, эрэлт хэрэгцээ тэдний орлогын төвшингөөс хамааралтай. Иймээс тухайн улсын орогын төвшин ямар байхаас бараа бүтээгдэхүүний эрэлт шалтгаална. Дотоодын эрэлт нь тухайн орны үйлдвэрлэлчид ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тодорхойлдог. Эндээс улс орнуудын дотоодын үйлдвэрлэл нь түүний орлогын төвшнөөс хамааралтай байна. Улс орнуудын хоорондын худалдаа нь тэдний эрэлт давхцаж байгаа бараа бүтээгдэхүүнд суурилдаг байна. Хекшир-Олины онолыг шүүмжилснээр эдийн засгийн цар хүрээний онол хөгжсөн байна.

Page 30: олон улсын худалдааны онолууд 4

ЭДИЙН ЗАСГИЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ОНОЛ 1970-аад онд олон эдийн засагчид олон улсын худалдааны онолд дагнах, мэргэжихийн давуу талыг дахин авч үзснээр Кругман болон бусад эдийн засагчид энэхүү онолын санааг дэвшүүлсэн. Энэ онолоор ихэнх хөгжингүй орнууд үйлдвэрлэлийн хүчин зүйлсээрээ адил түвшинд хангагдсан байдаг. Иймээс тэдгээр улс орнууд өөрсдийн өргөжин тэлэх болох, үр дүнтэй байхуйц янз бүрийн салбарт өөр өөр бүтээгдэхүүнээр төрөлжиж, их хэмжээгээр үйлдвэрлэсэн үед өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх тутам нэгж бүтээгдэхүүний зардал буурч хоорондоо худалдаа хийх болно. Өөрөөр хэлбэл, “эдийн засгийн цар хүрээ” гэдэг нь их хэмжээний гарц нэгжийн өртгийг бууруулна гэсэн санаанд суурилсан.

Page 31: олон улсын худалдааны онолууд 4

Үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх тусам үйлдвэрэлийн технологи, зохион байгуулалт, судалгаа хөгжлийн тогтмол зардлын нэгжид ногдох хэмжээ буурдаг. Тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дагнасан улс орнууд олон улсын худалдаанд оролцож, үйлдвэрлэлийн цар хүрээний ашиг тусыг хүртэж чадвал бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, үнэ буурдаг.

Page 32: олон улсын худалдааны онолууд 4

Улс орон 2 бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс зэрэг эдийн засгийн цар хүрээний өгөөжийг хүртэх боломтой ч дотоодын зах зээлийн хэмжээ нь энэ боломжийг хязгаарладаг. Зах зээлийн хязгаарлагдмал байдал нь гарцын хэмжээг бууруулж, нэгжийн үнийг өсгөдөг. Хэрэв улс орнууд хоорондоо худалдаа хийвэл дэлхийн зах зээл нь нэг орны зах зээлийн багтаамжаас хамаагүй өргөн байх тул их хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой.

Page 33: олон улсын худалдааны онолууд 4

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙН ОНОЛ

1966 онд Америкийн эдийн засагч Р.Вернон бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онолын үндсийг тавьсан ба худалдааны альтернатив онолын чиглэлд хамгийн өргөн дэлгэрсэн бөгөөд олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын харилцан үйлчлэлийг харуулсан юм. Уг онол нь орчин үеийн олон улсын хөдөлмөрийн хуваарийн бодит байдалд тулгуурлан олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, маркетингийн концепцийг хослуулан авч үзсэнээрээ бараг бүх эдийн засагчдын анхаарлыг татсан.

Page 34: олон улсын худалдааны онолууд 4

Р.Вернон уг онолоороо үйлдвэрлэлийн хүчин зүйлийн харьцаанд бус бүтээгдэхүүнд анхаарлаа чиглүүлсэн бөгөөд 20-р зуунд хамгийн их анхаарлын төвд байсан дэлхийн технологийн дэвшил, шинэ бараа бүтээгдэхүүн дээр суурилсан. Энэ онолоор шинэ бүтээгдэхүүн бүр амьдралын мөчлөгийн нэвтрэх, өргөжих, боловсрох, уналтын 4 үе шатыг дамждаг ба уг бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь эдгээр үе шатуудаас хамаарч аль нэг улсаас нөгөө улсад шилждэг гэсэн таамаглал гаргасан байна.

Page 35: олон улсын худалдааны онолууд 4

1. Нэвтрэлтийн үе: энэ үе шатанд зөвхөн дотоодын зах зээл дээр шинэ үйлдвэрэл явуулж эхлэх ба тухайн барааны эрэлт их биш, түүнийг үйлдвэрлэх технологи нь өндөр мэргэшсэн ажилчдыг шаарддаг байна. Энэхүү бүтээгдэхүүнийг бэлэн орлого ихтэй хүмүүс худалдан авдаг. Экспортоор өчүүхэн бага хэсгийг гаргадаг.

2. Өргөжилтийн үе шатанд тухайн бүтээгдэхүүний талаар ихэнх хүмүүс ойлголттой болж, дотоод зах зээлийн эрэлт хурдан өсч, түүний үйлдвэрлэл их хэмжээгээр өснө. Уг бараа шинэлэг байдлаа алдаж эхэлнэ.

Page 36: олон улсын худалдааны онолууд 4

3. Боловсролтын үе шатанд дотоодын зах зээлийн эрэлт хангагдана. Үйлдвэрлэлийн технологи стандартчлагдаж, өндөр мэргэшсэн ажилчдыг шаардахгүй болж, гадаадын үйлдвэрлэгчдийн маркетинг, үйлдвэрлэлийн дадлага, туршлага нэмэгдэнэ.

4. Уналтын үе шатанд тухайн барааны эрэлт буурч, үйлдвэрлэл багасна. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт хөгжиж буй орнуудад төвлөрч, харин хөгжингүй орнууд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж эхлэх болно.

Page 37: олон улсын худалдааны онолууд 4

Улс орнууд барааныхаа амьдралын мөчлөгтэй уялдуулан тухайн барааг үйлдвэрлэх, экспортлох тал дээр төрөлжсөн. 1930-аад оны сүүлээр Японы эдийн засагч Канаме Акамацу өөрийн орны нэхмэлийн үйлдвэрлэлийн 40-50 жилийн хөгжлийн хандлага дээр тулгуурлан галуун цувааны онолыг боловсруулсан бөгөөд импортын, дотоодын үйлдвэрлэл, экспортын хөгжлийг графикаар үзүүлсэн байна. Канаме Акамацу энэхүү онолдоо гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тооцоогүй. Улмаар энэхүү онолыг тус улсын эрдэмтэн болох Кожима, Озава, Касахара нар өргөтгөж, гадаад шууд хөрөнгө оруулалт, ҮДК-ийн нөлөөллийг авч үзсэн.

Page 38: олон улсын худалдааны онолууд 4

“Технологийн дэвшлийн” онолоор ижил хэмжээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлээр хангагдсан орнуудын худалдаа хийх асуудал нь тухайн орны ямар нэг салбарын хөгжил дэх техникийн дэвшилээр тайлбарлагдаж байна. Ямар нэгэн оронд бий болсон техник технологийн дэвшил нь бусад орны тухайн салбараас түрүүлж хөгжих, зардлаа бууруулах нөхцөл болох ба бүтээгдэхүүнээрээ экспортолсоноор тодорхой хугацаанд нэмэлт ашиг олоход хүрдэг.

Page 39: олон улсын худалдааны онолууд 4

ЭКСПОРТЛОГЧИЙН АШИГ ТУХАЙН ТЕХНОЛОГИЙН МӨЧЛӨГТЭЙ ХОЛБООТОЙ БА ОРОСЫН ЭРДЭМТЭН В.И.МУХОПАД ТЕХНОЛОГИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГИЙГ ДАРААХ ҮЕ ШАТАНД ХУВААСАН БАЙНА.

1. Технологи дангаар оршин байх үе шат тухайн технологи нь цоо шинэ шийдэл байж, оюуны өмчийн хуулиудаар хамгаалагдсан байна. Иймд зах зээл дээр монопольт байдлаар оршиж, түүний үнэ цэнэ нь худалдан авагчид оруулах ашгаас хамаарна.

2. Технологийн дэвшилтэд үе шат тухайн технологитой өрсөлдөхүйц шинэ технологиуд бий болж, монополь бус шинжтэй болох ч тэдгээрээс техник-эдийн засгийн болон бусад давуу талыг агуулж байна.

Page 40: олон улсын худалдааны онолууд 4

3. Технологийн уламжлалт үе шат тухайн технологи салбарын бүх үйлдвэрлэлд ашиглагдаж, худалдан авагчид оруулах ашиг, бусад ижил төрлийн технологийг ашиглаж буй компаниудын ашгийн зөрүү арилна.

4. Технологийн хоцрогдох үе шат тухайн технологи хоцрогдож, дахин шинэ технологи бий болгох шаардлагатай болно.

Page 41: олон улсын худалдааны онолууд 4

ПОРТЕРИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ДАВУУ БАЙДЛЫН ОНОЛ

1990 онд Америкийн эдийн засагч Майкл Портер “үндэснтнүүдийн өрсөлдөөний давуу байдал” бүтээлээрээ энэ онолын үндсийг тавьжээ. Портер 100 гаруй компанид судалгаа хийсний үр дүнд Хекшер Олины онол дээр үндэслэн аливаа уллс орны гадаад худалдааны үр ашиг нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсээс илүү тухайн компанийн өрсөлдөөний талаар тодорхойлогддог гэж үзсэн. Компаниуд нь гадаад зах зээл дээр амжилт олох нь тэдгээрийн өрсөлдөөний стратегиэ хир зөв сонгосноос ихээхэн шалтгаалдаг

Page 42: олон улсын худалдааны онолууд 4

ӨРСӨЛДӨӨНИЙ СТРАТЕГИЙН СОНГОЛТУУД

1. Компанийн үйл ажиллагаа явуулж буй салбарын бүтэц: тухайн салбарт шинэ өрсөлдөгч болон орлох бараа үйлчилгээ бий болох, худалдагч, худалдан авагчийн худалдаа хийх чадвар, өрсөлдөөн зэрэг үндсэн 5 хүчин зүйл нөлөөлж, эдгээр салбарын ашиг орлогыг тодорхойлж, өрсөлдөх чадварт нөлөөлж байдаг.

2. Компанийн салбартаа эзэлж буй байр суурь: энэ нь юуны түрүүнд өрсөлдөөний давуу байдлаар тодорхойлох ба энэ давуу байдлаа тогтвортой байлгаж чадвал өрсөлдөгчөө ялж чадна.

Page 43: олон улсын худалдааны онолууд 4

КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХООРОНДОО НЯГТ ХОЛБООТОЙ ГИНЖИН ХЭЛХЭЭ БА 2 ХЭСЭГТ ХУВААЖ ҮЗЭЖ БОЛОХ ЮМ.

Үүнд:

1. Анхдагч үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, хүргэлтийн дараах үйлчилгээ

2. Хоёрдогч үйл ажиллагаа буюу үйлдвэрлэлээ хэрэгцээт түүхий эд, бусад зүйлээр хангах, тухайлбал, технологи, ажиилах хүч гэх мэт эсвэл бусад үйл ажиллагааг дэмжих дэд бүтэц.

Page 44: олон улсын худалдааны онолууд 4

Портер тухайн орны өрсөлдөөний давуу байдлыг тодорхойлогч 4 хүчин зүйлийг томьёолсон ба үүнийг Портерийн ромбо гэдэг.

Page 45: олон улсын худалдааны онолууд 4

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА