2
Хятадын том хотууд дахь хөдөөний жолооч нарыг хязгаарлах журам Экваторын Гвиней Францын банкны захирлуудыг баривчлав Энхийн хэлэлцээр хэрэгжих хүчир явц Компаниудын бизнес нь шилжин суурьшигчдын тоог хязгаарлах орон нутгийн бодлоготой зөрчилдөж байна. > 10 Экваторын Гвинейн улс төр, эдийн засгийн голлох бүх албан тушаалыг Обианы гэр бүл, тойрон хүрээлэгчид нь эзэлдэг. > 10 Ноён Урибегийн нам 2018 оны сонгуульд ялах нөхцөлд энхийн хэлэлцээрийг цуцлах магадлал их. > 10 Шон Доннан НОБЕЛИЙН ШАГНАЛТАНТАЙ БАРЬСАН ҮДИЙН ЗООГ Өмнө нь Нобелийн шагнал- тантай зоог барьж байгаагүй тул би Мистрал зоогийн газрын машины зогсоолд эртхэн ирж, жаахан бэлтгэв. Ахлах тогооч нь өөрийгөө “Хүнсний идэвхтэн” гэж танилцуулах гял цал уг зоогийн газар бол ноён Ангус Дитоны хотод ирэхдээ орох дуртай газар. Гэтэл зогсоолын карт уншигч минийхийг таньсангүй. Хураах шинжтэй болсон тул хүйтэн бороон дунд картаа авах гэж ноцолдоход хүрэв. Байдал эвгүйтэх тийшээ хандаж, нэлээд норж бээрсний дээр цаг яваад байдаг. Би Нобелийн шагналтныг хүлээлгэх, эсвэл редактортаа зогсоолын карт уншигчийн доголдлыг тайлбарлах гэж үү? Манай дарга ойлгож магадгүй. Харин зочин бол үгүй биз... Ингээд хэдэн мөч хожимдсоор дотогш ороход 2015 оны Нобелийн эдийн засгийн шагналын эзэн, даяарчлалыг өмгөөлөгч ноён Дитон хэдийнэ ирээд танхимын гүнд жижиг ширээний ард суудлаа эзэлсэн харагдлаа. Би түүнтэй мэндлээд уучлал эрэв. Дитон гуай миний саатсаныг найрсгаар өршөөгөөд хэдэн зөвлөгөө өгч билээ. Тэрбээр алдартай профессоруудын нийтлэг төрхийг илэрхийлдэг эвэр хүрээтэй шил зүүж, ноосон цамцан дээр даавуун хүрэм өмссөн байв. Цагаан үсээ хайш яйш самнасан нь их эрдэмтдийн этгээд төрхийг илтгэх мэт. Бас улаан одтой, хөх эрвэйхий зангиа зүүжээ. Түүний багш нарын нэг Нобелийн шагналт, Британийн ня-бо бүртгэлийг үндэслэгч Ричард Стоун агсны ийм зангиатай зургууд бий. Гадаа бороотой хэдий ч Мистрал дотор гэрэл гэгээ цацарч, хөгжим эгшиглэн таваг шаазан харшилдана. Дуу шуугианы улмаас бид хоёр бие биенээ сонсох гэж жижиг ширээн дээгүүр тэгнэх шахав. Энэ бүхний дунд үхэл, амьдрал бас Дональд Трампын тухай бодох завсраа Орегон дарс шимэх хотын дээдсийн хоёр төлөөлөгч мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шинэ Ерөнхийлөгч миний энд ирсний нэг шалтгаан гэдэг нь мэдээж. Он дуусаж буй үед өрнөдийн улс төрийг доргиосон популизмын газар хөдлөлтийг хамгийн сайн тайлбарлаж чадах хүмүүсийн нэг нь ноён Дитон. ЦАГААН АРЬСТНУУДЫН ЦӨХРӨЛ Нобелийн шагнал хүрт- сэнийхээ дараахан тэрбээр эхнэр Анне Кейсийн хамт АНУ-ын нийгэмд илэрч буй түгшүүртэй хандлагын талаар өгүүлэл нийтлүүлсэн. Энд ахлах сургууль төгссөн цагаан арьстнуудын дунд “цөхрөлийн үхэл” буюу амиа хорлолт газар авч байгаа талаар. Мөн сүүлийн хэдэн арван жилд дундаж давхаргын цагаан арьстнууд амиа егүүтгэх нь нэмэгдсэн Америкийн нийгмийн ганц “Систем эвдэрснийг тэдэнд хэлээрэй” бүлэг болох тухай өгүүлжээ. Тэдний тооцоолсноор 1999-2013 оны хооронд ийм хандлагын улмаас 490000 хүн амьдралаас сайн дураар явсан байх юм. Кейс, Дитон нарын судалгаа Америкийн төв нутгийн бухимд- сан цагаан арьст сонгогчдын сэтгэлд хүрч, саналыг нь авсан Дональд Трампын ялалтын нэг нотолгоо байж болох. Дитон болон 2015 оны шагналтнуудыг Цагаан ордонд хүлээн авахдаа Ерөнхийлөгч Обама 45 минутын уулзалтын ихэнх цагийг хоёр эдийн засагчаас судалгааных нь талаар байцаах шахам асууж өнгөрөөсөн гэдэг. “Ерөнхийлөгч өөрөө хаалгаа онгойлгоод надтай гар барихад нь би эхнэрээ танилцуулъя гэтэл тэрбээр "Профессор Кейсийг танилцуулах шаардлагагүй" гээд "Би түүний судалгааг биширдэг" гэж билээ. Өгүүлэл долоо хоногийн өмнө нийтлэгдээд байсан тул эхнэр маань түүний үгэнд хайлчихав. Тэрбээр тэмдэглэл хийчихсэн, та нарын өгүүллийн тухай ярилцъя гэсэн” хэмээн Дитон гуай дурсав. КЛИНТОНД ДУРТАЙ ЦАРАЙЛАХ АЛБАГҮЙ Рестораны үйлчлэгч америк хурдыг эрхэмлэгч байсан тул төдхөн хоол ирлээ. Гоньдоор амталсан хулд загасыг шарсан төмстэй барьсан нь Дитоны дуртай хоол гэнэ. Тэрбээр зундаа Монтанад очиж, хулд загас барих дуртай, уургаар агнадаг загасчин гэдгээ хүлээв. Дараа нь надад “Нэг өдөр загасчилсны дараа ямар нэг зүйлийн шийдлийг олох буюу урьд нь санаанд ороогүй шинэ санаа орж ирдэг” гэж хэлсэн. Буцаад Обамагийн тухай ярихдаа Дитон “Тэр их зүйлийг мэддэг хүн. Түүнийг үр ашигтай Ерөнхийлөгч байж чадаагүй гэдэг. Одоо бодоход тийм ч байж магадгүй” гэлээ. Арваннэгдүгээр сарын сон- гуулийн дүн үүнийг хэлээд өгнө. Профессор Дитон Хоёрдугаар хоол ирсний дараа түүнээс тэгш бус байдал эдийн засгийн өсөлтөд хортой юу? гэж асуухад “Хялбарчилсан асуулт байна” гэлээ. Дитон баячууд болон корпорациуд Засгийн газрыг хяналтдаа авч байгаагаар илэрдэг тэгш бус байдал бол тэс ондоо зүйл гээд “Энэ бол сүйрэл. Түрээс авах (баялгаа ашиглан улстөрчдөд нөлөөлж, хувьдаа ашиг хайх) замаар илэрч буй тэгш бус байдал асуудлын гол болоод байна” хэмээв. Би цааш нь ноён Трамп найз тэрбумтнуудаа засаг захиргааны албанд авч байгааг юу гэж үзэх вэ? гэж асуусан юм. Тэрбээр мөрөө хавчаад “Ойлгож байна. Гэвч Обамагийн засаг захиргаа шинэчлэл амлан гарч ирээд амжилтад хүрсэнгүй. Клинтоныхон хүмүүсийн хүссэнээс яг эсрэг зүйл рүү хөтлөх санаатай байсан байх” гэсэн. Тэрбээр Пристоны зоогийн газарт хулд загас амтлангаа Шон Доннанд Клинтоны эрин үе дуусгавар болсонд тааламжтай байгаагаа илэрхийлээд Трампын байсан” хэмээн Дито гуай оюутан цагаа дурсав. Гэхдээ тэрбээр “Трампыг дэмжсэн тэр хүмүүстэй гүнзгий холбоотой гэж бодоход таатай байдаг” хэмээн өгүүллээ. Монтанад загасчлах үедээ олон зүйлийг бодсон аж. “Тэнд үгүйрсэн хүн олон тааралддаг. Тэдний үнэт зүйл нь өөр... Засагчлалын хөтчүүд эрүүл мэндийн асуудалтай, ахмад дайчин голдуу хүмүүс. Тэд Ахмад дайчдын асрамжлах газрыг гуйланчлал гэж үздэг учраас тийшээ очдоггүй” хэмээн хүүрнэв. Дитон гуайг дээдсийн давхаргаас тусдаа гэсэн мэдрэмж нь үргэлж мөрддөг аж. Түүний эдийн засаг болон улсын судалгаанд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, Хатан хаанаас хэргэм цол гардуулахын өмнөхөн би түүнтэй уулзсан билээ. Биднийг ярилцах завсар эхнэр нь Букингэмийн ордонд өмсөх малгайгаа сонгохоор явсан байв. Гэтэл Брексит түүний тусгаарлагдмал үзэл санааг улам буруутай аж. Иймээс тэрбээр хар тамхинд донтолт даяарчлалаас илүү үхлийн аюултай хэмээн нотлохыг хичээж байв. 75000 АМ.ДОЛЛАР АЗ ЖАРГАЛЫН БАТАЛГАА Дитоны хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь сайн аж байдлын тухай судалгаа. Хэн нэгэн жилдээ 75000 ам.доллартай тэнцэх орлоготой бол аз жаргалд хүрнэ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Трамп 75000-тай бол аз жаргалтай байх уу? Ноён Дитон өөрөө яах бол? Профессор нэгэнт ядуурлаас гарсан хүний аз жаргалын мэдрэмж суларсан байдгийг дурдаад “Би амьдралдаа хаанаас мөнгө олохоо мэдэхгүй байх үеийг туулсан. Энэ бол үнэхээр гачлан” хэмээв. Тэрбээр цааш нь “Би Трампыг өөр хүн байсан бол... жаргалтай байх байсан гэдэгт эргэлзэж байна. Гэвч тэр хүмүүст ямар агуу амьдрал туулсан, агуу зүйл бүтээснээ ярих дуртай. Энэ нь үнэндээ түүний орлогын тухай асуудал. Хүмүүсээс амьдралынх нь тухай асуухад аз жаргалын мэдрэмж буурсан, эсэхээс үл хамааран ерөнхийдөө орлогын асуудал болж хувирдаг” хэмээв. Профессор түр азнаснаа “Би өнгөрсөн онд илүү орлого олсон шүү” гэлээ. Нобелийн шагналын мөнгөө яасныг асуухад минь инээмсэглээд “Би Пристоны ажлаа өгсөн” гэв. Ингээд бидний амтат зууш ирлээ. Хайрсан будаатай хүрэн тостой жигнэмэг болон нимбэгний үртэй мөхөөлдөс авахыг профессор санал болгосон юм. Ирээдүйн тухай асуух цаг болсон шиг санагдав. Брексит, Трамп, Европ дахь популизмын сэргэлтээс харахад эдийн засгийн либерал дэг журам төгсөх нь гарцаагүй юу? Ноён Дитон “Үгүй гэж найдъя” гээд “2016 оны ерөнхий дүр зургийг гаргавал 1930-аад оныхтой төстэй байдал харагдана. Үүнтэй бүгд санал нийлэх байх” хэмээв. Тэрбээр өөрөө зарим талаар даяарчлалын бүтээгдэхүүний дээрх асуудлыг илүү өргөнөөр харж байгаа. Иймд урт хугацааны төлөв болон дэвшил аажмаар өгсдөг тухай хүүрнэлээ. Дитон АНУ, Британийн давхар иргэншилтэй, Шотланд гаралтай хүний хувьд 1707 онд Шотланд Британид нэгдсэн талаар “Энэ үйл явдал хүмүүст боломж нээж, цэцэглэн хөгжсөн. Өөрөөр бодох нь надад хүнд байдаг” гэсэн билээ. Тэрбээр Энэтхэгт удаан ажиллаж, амьдарсан бөгөөд тэнд даяарчлалын ашиг тусыг хүртэхийн хамт нийгмийн дарамт саарч, дэлхий даяар эмэгтэйчүүд ба ижил хүйстний эрхэд ахиц гарсныг онцоллоо. ХУВЬСГАЛ УУ, ЭСВЭЛ... Трамп болон түүний захиргаанд орсон хүмүүсийн талаар ноён Дитон хувьсгал гэхээс илүү Бүгд найрамдах намын сэргэлт гэж үзэж байгаа аж. Бүгд найрамдахчуудын ялалт нь АНУ-ын түүхээс үзэхэд Ардчилсан намын бас нэг нэр дэвшигчийг сонгохоос зайлсхийсэн сонголт болжээ. Тэрбээр либерал институцэд өөрчлөлт, тохиргоо хийхийг дэмжиж байна. Түүний хэлснээр “Саяын сонголтын сайн тал нь дээдэст та нар энэ байдлаараа цаашаа явахгүй шүү гэсэн сануулга өгсөн явдал” гэнэ. Үйлчлэгч хийжүүлсэн ус аягалах зуур ноён Дитон “сайн дураар хальсан цагаан арьст иргэдийн” тухай сэдвийг сүүлийн удаа хөндсөн юм. Тэрбээр “Түрүүн хэлснийг үл харгалзан дүгнэхэд эдийн засаг бол бидний анзаардаггүй том зургийн чухал хэсэг. Миний бодлоор эдийн засаг, үйлдвэрчний эвлэлийн уналт, эрх ашгийн төлөөлөлгүй байх зэрэг нь аймшигтай шийдвэрийн хөрс болдог. Тэд мэдээж үйлдвэрт ажлаа алдсан байдаг. Тэр ажлын байрууд нь тэдний төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн тэмцлээр бий болсон. Иймээс тэд хамгаалалтын гадна үлдэж, амиа хорлолт болон сэтгэлийн хямралд өртөмтгий болж байна” хэмээн тайлбарласан юм. Хэрэв та The Great Escape номоо өнөөдөр бичсэн бол илүү гутрангуй байх байсан уу? “Үгүй ээ, би сүүлийн 250 жилийн тухай ярьж байна”. Хэдхэн хормын дараа бид салах ёс хийгээд би түрээсийн машин руугаа алхав. Миний машины цонхон дээр зогсоол ашигласны торгууль 40 ам.доллар нэхэмжилсэн цаас наажээ. Инээд ч хүрэх шиг. Зоогийн газарт орохдоо зогсоолын төлбөрөө хийж чадаагүй тул торгуулах байх гэхэд Дитон гуайн өгсөн зөвлөгөөг саналаа. Нобелийн шагналт эрдэмтэн надад “Танаас торгууль нэхэхгүй гэдэгт итгэл- тэй байна. Тэдэнд систем нь эвдэрсэн гэдгийг хэлээрэй” гэсэн билээ. "Улс төрийн газар хөдлөлтийг үл харгалзан даяарчлалыг сөнөсөн гэж үзэхэд эрт байна" Трампын ялалт болон Брита- нийн Брекситийг улс төрийн дээдсийн ихэмсэг авирын хор уршиг гэж үздэг хүмүүсийн нэг. Тэрбээр Клинтоныхон болон ялангуяа Хилларийг эвдэрсэн институцтэй хэт холбогдсоныг шүүмжлэн ярих аж. Ноён Дитон үгийнхээ завсар Хилларийн төлөө дургүйхэн саналаа өгснөө хүлээсэн боловч “Миний хувьд сонгуулийн хамгийн агуу зүйл нь би түүнд (Хилларид) дуртай царайлах албагүй” гэсэн юм. Гэвч түүний сэтгэл дундуур байгаа зүйл нь одоогийн улс төрийн төвч үзэлтний дунд амьд- ралаас тасархай, технократууд олширсон явдал гэнэ. сонгогчид төдийгүй олон хүн сэтгэл амарсныг дурдсан юм. ГАДНЫН ХҮН Дитоны үзэл бодол гарал үүсэлтэйгээ холбоотой. Тэрбээр Шотландын Эдинбург хотод 1945 онд төржээ. Йоркширийн уурхайчны ач, барилгын инже- нерийн хүү. Боловсролын төлөөх тэмцэл нь залуу Ангусыг Феттегийн тэтгэлэг, Итоны их сургууль, улмаар Кембрижид авчирсан юм. “Жаахан гунигтай ч би өөрийгөө үргэлж гаднын хүн гэж боддог. Ялангуяа Феттед. Тэд ямар нэг байдлаар доош хийхийг оролддог. Анги давхаргын хатуу ялгаатай бататгасан гэнэ. Ноён Дитон Их Британи Европын холбооноос гарч буй болон Шотландын тусгаар тогтнолын аль алиныг эсэргүүцдэг хүн. Тэрбээр “Хэрэв Шотландын их сургуулиудыг Европын иргэд бүгдээр орхин явбал аймшигтай хэрэг болно” гэв. Дитон, Кейс нар Пристоны их сургуулиас гарсан боловч судалгааныхаа ажлыг орхиогүй хэвээр. Тэрбээр Gallup-ийн хүрээлэнтэй хамтран хэдэн хүн 24 цагийн дотор өвдөлт мэдэрдэг талаар баримт цуглуулж байгаа юм. Энэ тоо АНУ-д эрс нэмэгдсэн. Түүний бодлоор үүнд эмийн компаниуд болон өвчин намдаагч бичиж өгдөг эмч Ангус Дитон Нобелийн шагнал хүрт- сэнийхээ дараахан эхнэр Анне Кейсийн хамт АНУ-ын нийгэмд илэрч буй түгшүүртэй хандлагын талаар өгүүлэл нийтлүүлсэн. “Би амьдралдаа хаанаас мөнгө олохоо мэдэхгүй байх үеийг туулсан. Энэ бол үнэхээр гачлан”

Ноён Урибегийн нам 2018 оны сонгуульд ялах нөхцөлд энхийн ... · юу гэж үзэх вэ? гэж асуусан юм. Тэрбээр

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ноён Урибегийн нам 2018 оны сонгуульд ялах нөхцөлд энхийн ... · юу гэж үзэх вэ? гэж асуусан юм. Тэрбээр

Хятадын том хотууд дахь хөдөөний жолооч нарыг хязгаарлах журам

Экваторын Гвиней Францын банкны захирлуудыг баривчлав

Энхийн хэлэлцээр хэрэгжих хүчир явц

Компаниудын бизнес нь шилжин суурьшигчдын тоог хязгаарлах орон нутгийн бодлоготой зөрчилдөж байна. > 10

Экваторын Гвинейн улс төр, эдийн засгийн голлох бүх албан тушаалыг Обианы гэр бүл, тойрон хүрээлэгчид нь эзэлдэг. > 10

Ноён Урибегийн нам 2018 оны сонгуульд ялах нөхцөлд энхийн хэлэлцээрийг цуцлах магадлал их. > 10

Шон Доннан

НОБЕЛИЙН ШАГНАЛТАНТАЙ

БАРЬСАН ҮДИЙН ЗООГӨмнө нь Нобелийн шагнал-

тантай зоог барьж байгаагүй тул би Мистрал зоогийн газрын машины зогсоолд эртхэн ирж, жаахан бэлтгэв. Ахлах тогооч нь өөрийгөө “Хүнсний идэвхтэн” гэж танилцуулах гял цал уг зоогийн газар бол ноён Ангус Дитоны хотод ирэхдээ орох дуртай газар. Гэтэл зогсоолын карт уншигч минийхийг таньсангүй. Хураах шинжтэй болсон тул хүйтэн бороон дунд картаа авах гэж ноцолдоход хүрэв. Байдал эвгүйтэх тийшээ хандаж, нэлээд норж бээрсний дээр цаг яваад байдаг. Би Нобелийн шагналтныг хүлээлгэх, эсвэл редактортаа зогсоолын карт уншигчийн доголдлыг тайлбарлах гэж үү? Манай дарга ойлгож магадгүй. Харин зочин бол үгүй биз...

Ингээд хэдэн мөч хожимдсоор дотогш ороход 2015 оны Нобелийн эдийн засгийн шагналын эзэн, даяарчлалыг өмгөөлөгч ноён Дитон хэдийнэ ирээд танхимын гүнд жижиг ширээний ард суудлаа эзэлсэн харагдлаа. Би түүнтэй мэндлээд уучлал эрэв. Дитон гуай миний саатсаныг найрсгаар өршөө гөөд хэдэн зөвлөгөө өгч билээ. Тэрбээр алдартай профессоруудын нийтлэг төрхийг илэрхийлдэг эвэр хүрээтэй шил зүүж, ноосон цамцан дээр даавуун хүрэм өмссөн байв. Цагаан үсээ хайш яйш самнасан нь их эрдэмтдийн этгээд төрхийг илтгэх мэт. Бас улаан одтой, хөх эрвэйхий зангиа зүүжээ. Түүний багш нарын нэг Нобелийн шагналт, Британийн ня-бо бүртгэлийг үндэслэгч Ричард Стоун агсны ийм зангиатай зургууд бий.

Гадаа бороотой хэдий ч Мистрал дотор гэрэл гэгээ цацарч, хөгжим эгшиглэн таваг шаазан харшилдана. Дуу шуугианы улмаас бид хоёр бие биенээ сонсох гэж жижиг ширээн дээгүүр тэгнэх шахав. Энэ бүхний дунд үхэл, амьдрал бас Дональд Трампын тухай бодох завсраа Орегон дарс шимэх хотын дээдсийн хоёр төлөөлөгч мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шинэ Ерөнхийлөгч миний энд ирсний нэг шалтгаан гэдэг нь мэдээж. Он дуусаж буй үед өрнөдийн улс төрийг доргиосон популизмын газар хөдлөлтийг хамгийн сайн тайлбарлаж чадах хүмүүсийн нэг нь ноён Дитон.

ЦАГААН АРЬСТНУУДЫН ЦӨХРӨЛ

Нобелийн шагнал хүрт-сэнийхээ дараахан тэрбээр эхнэр Анне Кейсийн хамт АНУ-ын нийгэмд илэрч буй түгшүүртэй хандлагын талаар өгүүлэл нийтлүүлсэн. Энд ахлах сургууль төгссөн цагаан арьстнуудын дунд “цөхрөлийн үхэл” буюу амиа хорлолт газар авч байгаа талаар. Мөн сүүлийн хэдэн арван жилд дундаж давхаргын цагаан арьстнууд амиа егүүтгэх нь нэмэгдсэн Америкийн нийгмийн ганц

“Систем эвдэрснийг тэдэнд хэлээрэй”бүлэг болох тухай өгүүлжээ. Тэдний тооцоолсноор 1999-2013 оны хооронд ийм хандлагын улмаас 490000 хүн амьдралаас сайн дураар явсан байх юм.

Кейс, Дитон нарын судалгаа Америкийн төв нутгийн бухимд-сан цагаан арьст сонгогчдын сэтгэлд хүрч, саналыг нь авсан Дональд Трампын ялалтын нэг нотолгоо байж болох. Дитон болон 2015 оны шагналтнуудыг Цагаан ордонд хүлээн авахдаа Ерөнхийлөгч Обама 45 минутын уулзалтын ихэнх цагийг хоёр эдийн засагчаас судалгааных нь талаар байцаах шахам асууж өнгөрөөсөн гэдэг. “Ерөнхийлөгч өөрөө хаалгаа онгойлгоод надтай гар барихад нь би эхнэрээ танилцуулъя гэтэл тэрбээр "Профессор Кейсийг танилцуулах шаардлагагүй" гээд "Би түүний судалгааг биширдэг" гэж билээ. Өгүүлэл долоо хоногийн өмнө нийтлэгдээд байсан тул эхнэр маань түүний үгэнд хайлчихав. Тэрбээр тэмдэглэл хийчихсэн, та нарын өгүүллийн тухай ярилцъя гэсэн” хэмээн Дитон гуай дурсав.

КЛИНТОНД ДУРТАЙ ЦАРАЙЛАХ АЛБАГҮЙРестораны үйлчлэгч америк

хурдыг эрхэмлэгч байсан тул төдхөн хоол ирлээ. Гоньдоор амталсан хулд загасыг шарсан төмстэй барьсан нь Дитоны дуртай хоол гэнэ. Тэрбээр зундаа Монтанад очиж, хулд загас барих дуртай, уургаар агнадаг загасчин гэдгээ хүлээв. Дараа нь надад “Нэг өдөр загасчилсны дараа ямар нэг зүйлийн шийдлийг олох буюу урьд нь санаанд ороогүй шинэ санаа орж ирдэг” гэж хэлсэн. Буцаад Обамагийн тухай ярихдаа Дитон “Тэр их зүйлийг мэддэг хүн. Түүнийг үр ашигтай Ерөнхийлөгч байж чадаагүй гэдэг. Одоо бодоход тийм ч байж магадгүй” гэлээ.

Арваннэгдүгээр сарын сон-гуулийн дүн үүнийг хэлээд өгнө. Профессор Дитон

Хоёрдугаар хоол ирсний дараа түүнээс тэгш бус байдал эдийн зас гийн өсөлтөд хортой юу? гэж асуухад “Хялбар чилсан асуулт байна” гэлээ. Дитон баячууд болон корпорациуд Засгийн газрыг хяналтдаа авч байгаагаар илэрдэг тэгш бус байдал бол тэс ондоо зүйл гээд “Энэ бол сүйрэл. Түрээс авах (баялгаа ашиглан улстөрчдөд нөлөөлж, хувьдаа ашиг хайх) замаар илэрч буй тэгш бус байдал асуудлын гол болоод байна” хэмээв. Би цааш нь ноён Трамп найз тэрбумтнуудаа засаг захиргааны албанд авч байгааг юу гэж үзэх вэ? гэж асуусан юм. Тэрбээр мөрөө хавчаад “Ойлгож байна. Гэвч Обамагийн засаг захиргаа шинэчлэл амлан гарч ирээд амжилтад хүрсэнгүй. Клинтоныхон хүмүүсийн хүссэнээс яг эсрэг зүйл рүү хөтлөх санаатай байсан байх” гэсэн. Тэрбээр Пристоны зоогийн газарт хулд загас амтлангаа Шон Доннанд Клинтоны эрин үе дуусгавар болсонд тааламжтай байгаагаа илэрхийлээд Трампын

байсан” хэмээн Дито гуай оюутан цагаа дурсав.

Гэхдээ тэрбээр “Трампыг дэмжсэн тэр хүмүүстэй гүнзгий холбоотой гэж бодоход таатай байдаг” хэмээн өгүүллээ. Монтанад загасчлах үедээ олон зүйлийг бодсон аж. “Тэнд үгүйрсэн хүн олон тааралддаг. Тэдний үнэт зүйл нь өөр... Засагчлалын хөтчүүд эрүүл мэндийн асуудалтай, ахмад дайчин голдуу хүмүүс. Тэд Ахмад дайчдын асрамжлах газрыг гуйланчлал гэж үздэг учраас тийшээ очдоггүй” хэмээн хүүрнэв. Дитон гуайг дээдсийн давхаргаас тусдаа гэсэн мэдрэмж нь үргэлж мөрддөг аж. Түүний эдийн засаг болон улсын судалгаанд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, Хатан хаанаас хэргэм цол гардуулахын өмнөхөн би түүнтэй уулзсан билээ. Биднийг ярилцах завсар эхнэр нь Букингэмийн ордонд өмсөх малгайгаа сонгохоор явсан байв.

Гэтэл Брексит түүний тусгаарлагдмал үзэл санааг улам

буруутай аж. Иймээс тэрбээр хар тамхинд донтолт даяарчлалаас илүү үхлийн аюултай хэмээн нотлохыг хичээж байв.

75000 АМ.ДОЛЛАР АЗ ЖАРГАЛЫН БАТАЛГААДитоны хамгийн алдартай

бүтээлүүдийн нэг нь сайн аж байдлын тухай судалгаа. Хэн нэгэн жилдээ 75000 ам.доллартай тэнцэх орлоготой бол аз жаргалд хүрнэ гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Трамп 75000-тай бол аз жаргалтай байх уу? Ноён Дитон өөрөө яах бол? Профессор нэгэнт ядуурлаас гарсан хүний аз жаргалын мэдрэмж суларсан байдгийг дурдаад “Би амьдралдаа хаанаас мөнгө олохоо мэдэхгүй байх үеийг туулсан. Энэ бол үнэхээр гачлан” хэмээв. Тэрбээр цааш нь “Би Трампыг өөр хүн байсан бол... жаргалтай байх байсан гэдэгт эргэлзэж байна. Гэвч тэр хүмүүст ямар агуу амьдрал туулсан, агуу зүйл бүтээснээ ярих дуртай. Энэ нь үнэндээ түүний орлогын тухай асуудал. Хүмүүсээс амьдралынх нь тухай асуухад аз жаргалын мэдрэмж буурсан, эсэхээс үл хамааран ерөнхийдөө орлогын асуудал болж хувирдаг” хэмээв.

Профессор түр азнаснаа “Би өнгөрсөн онд илүү орлого олсон шүү” гэлээ. Нобелийн шагналын мөнгөө яасныг асуухад минь инээм сэглээд “Би Пристоны ажлаа өгсөн” гэв.

Ингээд бидний амтат зууш ирлээ. Хайрсан будаатай хүрэн тостой жигнэмэг болон нимбэгний үртэй мөхөөлдөс авахыг профессор санал болгосон юм. Ирээдүйн тухай асуух цаг болсон шиг санагдав. Брексит, Трамп, Европ дахь популизмын сэргэлтээс харахад эдийн засгийн либерал дэг журам төгсөх нь гарцаагүй юу? Ноён Дитон “Үгүй гэж найдъя” гээд “2016 оны ерөнхий дүр зургийг гаргавал 1930-аад оныхтой төстэй байдал харагдана. Үүнтэй бүгд санал нийлэх байх” хэмээв. Тэрбээр өөрөө зарим талаар даяарчлалын бүтээгдэхүүний дээрх асуудлыг илүү өргөнөөр харж байгаа. Иймд урт хугацааны төлөв болон дэвшил аажмаар өгсдөг тухай хүүрнэлээ.

Дитон АНУ, Британийн давхар иргэншилтэй, Шотланд гаралтай хүний хувьд 1707 онд Шотланд Британид нэгдсэн талаар “Энэ үйл явдал хүмүүст боломж нээж, цэцэглэн хөгжсөн. Өөрөөр бодох нь надад хүнд байдаг” гэсэн билээ. Тэрбээр Энэтхэгт удаан ажиллаж, амьдарсан бөгөөд тэнд даяарчлалын ашиг тусыг хүртэхийн хамт нийгмийн дарамт саарч, дэлхий даяар эмэгтэйчүүд ба ижил хүйстний

эрхэд ахиц гарсныг онцоллоо.

ХУВЬСГАЛ УУ, ЭСВЭЛ...Трамп болон тү үний

захиргаанд орсон хүмүүсийн талаар ноён Дитон хувьсгал гэхээс илүү Бүгд найрамдах намын сэргэлт гэж үзэж байгаа аж. Бүгд найрамдахчуудын ялалт нь АНУ-ын түүхээс үзэхэд Ардчилсан намын бас нэг нэр дэвшигчийг сонгохоос зайлсхийсэн сонголт болжээ. Тэрбээр либерал институцэд өөрчлөлт, тохиргоо хийхийг дэмжиж байна. Түүний хэлснээр “Саяын сонголтын сайн тал нь дээдэст та нар энэ байдлаараа цаашаа явахгүй шүү гэсэн сануулга өгсөн явдал” гэнэ.

Үйлчлэгч хийжүүлсэн ус аягалах зуур ноён Дитон “сайн дураар хальсан цагаан арьст иргэдийн” тухай сэдвийг сүүлийн удаа хөндсөн юм. Тэрбээр “Түрүүн хэлснийг үл харгалзан дүгнэхэд эдийн засаг бол бидний анзаардаггүй том зургийн чухал хэсэг. Миний бодлоор эдийн засаг, үйлдвэрчний эвлэлийн уналт, эрх ашгийн төлөөлөлгүй байх зэрэг нь аймшигтай шийдвэрийн хөрс болдог. Тэд мэдээж үйлдвэрт ажлаа алдсан байдаг. Тэр ажлын байрууд нь тэдний төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн тэмцлээр бий болсон. Иймээс тэд хамгаалалтын гадна үлдэж, амиа хорлолт болон сэтгэлийн хямралд өртөмтгий болж байна” хэмээн тайлбарласан юм.

Хэрэв та The Great Escape номоо өнөөдөр бичсэн бол илүү гутрангуй байх байсан уу? “Үгүй ээ, би сүүлийн 250 жилийн тухай ярьж байна”. Хэдхэн хормын дараа бид салах ёс хийгээд би түрээсийн машин руугаа алхав. Миний машины цонхон дээр зогсоол ашигласны торгууль 40 ам.доллар нэхэм жилсэн цаас наажээ. Инээд ч хүрэх шиг. Зоогийн газарт орохдоо зогсоолын төлбөрөө хийж чадаагүй тул торгуулах байх гэхэд Дитон гуайн өгсөн зөвлөгөөг саналаа. Нобелийн шагналт эрдэмтэн надад “Танаас торгууль нэхэхгүй гэдэгт итгэл-тэй байна. Тэдэнд сис тем нь эвдэрсэн гэдгийг хэлээ рэй” гэсэн билээ.

"Улс төрийн газар хөдлөлтийг

үл харгалзан даяарч лалыг

сөнөсөн гэж үзэхэд эрт байна"

Трам пын ялалт болон Брита-нийн Брекситийг улс төрийн дээдсийн ихэмсэг авирын хор уршиг гэж үздэг хүмүүсийн нэг. Тэрбээр Клинтоныхон болон ялангуяа Хилларийг эвдэрсэн институцтэй хэт холбогдсоныг шүүмжлэн ярих аж. Ноён Дитон үгийнхээ завсар Хилларийн төлөө дургүйхэн саналаа өгснөө хүлээсэн боловч “Миний хувьд сонгуулийн хамгийн агуу зүйл нь би түүнд (Хилларид) дуртай царайлах албагүй” гэсэн юм. Гэвч түүний сэтгэл дундуур байгаа зүйл нь одоогийн улс төрийн төвч үзэлтний дунд амьд-ралаас тасархай, технократууд олширсон явдал гэнэ.

сонгогчид төдийгүй олон хүн сэтгэл амарсныг дурдсан юм.

ГАДНЫН ХҮНДитоны үзэл бодол гарал

үүсэлтэйгээ холбоотой. Тэрбээр Шотландын Эдинбург хотод 1945 онд төржээ. Йоркширийн уурхайчны ач, барилгын инже-нерийн хүү. Боловсролын төлөөх тэмцэл нь залуу Ангусыг Феттегийн тэтгэлэг, Итоны их сургууль, улмаар Кембрижид авчирсан юм. “Жаахан гунигтай ч би өөрийгөө үргэлж гаднын хүн гэж боддог. Ялангуяа Феттед. Тэд ямар нэг байдлаар доош хийхийг оролддог. Анги давхаргын хатуу ялгаатай

бататгасан гэнэ. Ноён Дитон Их Британи Европын холбооноос гарч буй болон Шотландын тусгаар тогтнолын аль алиныг эсэргүүцдэг хүн. Тэрбээр “Хэрэв Шотландын их сургуулиудыг Европын иргэд бүгдээр орхин явбал аймшигтай хэрэг болно” гэв. Дитон, Кейс нар Пристоны их сургуулиас гарсан боловч судалгааныхаа ажлыг орхиогүй хэвээр. Тэрбээр Gallup-ийн хүрээлэнтэй хамтран хэдэн хүн 24 цагийн дотор өвдөлт мэдэрдэг талаар баримт цуглуулж байгаа юм. Энэ тоо АНУ-д эрс нэмэгдсэн. Түүний бодлоор үүнд эмийн компаниуд болон өвчин намдаагч бичиж өгдөг эмч

Ангус Дитон Нобелийн

шагнал хүрт-сэнийхээ

дараахан эхнэр Анне Кейсийн

хамт АНУ-ын нийгэмд илэрч

буй түгшүүртэй хандлагын

талаар өгүүлэл нийтлүүлсэн.

“Би амьдралдаа хаанаас мөнгө

олохоо мэдэхгүй байх үеийг

туулсан. Энэ бол үнэхээр гачлан”

Page 2: Ноён Урибегийн нам 2018 оны сонгуульд ялах нөхцөлд энхийн ... · юу гэж үзэх вэ? гэж асуусан юм. Тэрбээр

Хятадын том хотууд дахь хөдөөний жолооч нарыг хязгаарлах журам

ла Калле бухимдав.Умард Ирландад Белфастын

хэлэлцээрийг Их Британийн талаас тэргүүлсэн, эдүгээ Колумбийн Засгийн газарт зөвлөх хийж буй Жонатан Пауэлл ч түүнтэй санал нэг байна. “Ихэнх хэлэлцээр иргэдэд амласнаа биелүүлэх ёстой хэрэгжих шатандаа нурдаг. Газар зүйн хувьд өргөн уудам, хүчирхийлэл эрсдэл ихтэй улсад хэлэлцээр хэрэгжүүлэх нь юутай хүчир болохыг ихэнх нь дутуу тооцоолдог” хэмээн ноён Пауэлл өгүүлэв.

Энхийн хэлэлцээрийг энэ сараас “Шуурхай хэрэгжүүлэх” төлөвлөгөөг Колумбийн Үнд-сэн хуулийн шүүх сай шаас ны ачаар Засгийн газар, бо согч дын хоорондох гол саад арилсан. Анхны хувил барыг нь Ко лумбийн сон гог чид эсэр гүүц сэн энхийн хэлэл цээ рийг Конгресс дэмжсэн тул хол бог дох хуулиудыг өөрч лөх шаард лагатай боллоо.

Олон улсын дэмжлэг хүлээж, хямралын дараах санхүү-жил тийг шийдэх зорилгоор Евро пын орнуудад айлчилж буй Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос тус улсад шаардлагатай “Хууль зүйн бүхий л орчин” бүрдсэн хэмээн үзэж байна. Гэсэн ч Колумбийн хууль зүйн уламжлал нь энхийн хэлэлцээрээс үүдэлтэй улс төрийн хоёр туйлд хуваагдсан одоогийн нөхцөлд хангалтгүй хөшүүрэг. Иргэдэд нэр хүндтэй, хуучин Ерөнхий-лөгч Альваро Урибе энхийн хэлэл цээрийн эсрэг кампанит ажил лагаа үргэлж лүүлсэн хэ-вээр. Харгис лал үйлдэж байсан партизанууд хуулийн өршөөлд

дулдуйдан Колумбийн улс төрд бэхжиж авахаас ноён Урибе болон дэмжигчид нь болгоомжилж байна.

АНУ, Кубын хооронд зуу чилж, Венесуэльд энх тай ван тогтоохоор эрмэлзэгч Вати кан ч ноён Сантос, Урибе нарын хооронд яриа хэлэлцээ өрнүү лэхийг тууштай дэмжиж ирсэн. Баасан гарагт Ромын пап Франциск хоёр талыг Ватиканд хүлээн авч “Соёлын сөргөлдөөн”-ий талаар яриа өрнүүлэв.

Ноён Урибегийн нам 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах тохиолдолд “Алан хядагчид”-тай байгуулсан хэлэлцээрийг буцаан цуцлах магадлал их. Хэлэлцээрийг шүүмжлэгчид засгийн эрхэнд гарах нь “Улс төр, ёс суртахууны асар их үүрэг хариуцлага хүлээсэн хэрэг” хэмээн ноён де ла Калле үзэж байна. “Зас гийн газар одоо хэлэлцээр байгуулж, босогчдын зэвсгийг хураах мөртлөө дараа нь түүнээ сахин мөрдөхөөс татгалзвал тангаргаасаа няцсанаас өөрцгүй. Хэлэлцээрийн зарчмыг зөрчих эрх хэнд маань ч байхгүй” хэмээн тэрбээр нэмж өгүүллээ.

Мөн санаа зовох бусад шалт-гаан ч бий. Хэлэлцээрийн эх ний хувилбарыг иргэд няцаас ны дараа зүүний үзэл тэй удирдагчдыг хөнөөх нь ихэссэн явдал хуучин хядлагыг санагдуулсаар.

FARC-ийн партизанууд өөрс-дийн хяналтад байлгаж байсан нутгыг орхицгоолоо. Засгийн газар орыг нь хараахан эзэлж амжаагүй хоосон орон зайг бусад зэвсэгт бүлэглэлүүд өөрийн болгож болзошгүй талаар зэвсэг

хураалгах явцыг ажиглаж буй НҮБ өнгөрсөн долоо хоногт анхааруулав.

Энхийн хэлэлцээр хэрэгжих явц саарснаас шалтгаалан хувьс-галчдын зэвсэгт бүлэглэл дотор хагарал даамжрахаас FARC-ийн дээд удирдлага ч түгшиж байна. Зэвсгээ хураалгаж, ердийн улс төрийн нам болохоос татгалзсан таван ч командлагчийг өнгөрсөн долоо хоногт хөөн зайлуулснаа FARC-ийн дээд удирдлага тайлбарласан юм. Хөөгдсөн зэвсэгт бүлэглэлүүд цаашдаа мансууруулах бодис тээвэрлэгч дээрэмчид болон хувирах аюултай.

Колумбид цаашид байдал гурван чиглэлээр өрнөнө хэ мээн энх тайван тогтоох асуу дал хариуцсан комиссар Сер жио Харамильо өгүүл-лээ. “Эх нийх нь FARC тусгай заасан байрлалд шилжиж, зэвсгээ хураал гана. Хоёрдугаарх нь, бид аль болох шуурхай ажил лаж чадвал мөргөлдөөнт бү сийн иргэд энхийн хэлэлцээр Хава над болсон шиг зүгээр нэг тохиролцоо биш байж гэдгийг ухам сарлана. Гуравдугаарх нь, FARC-ийнхны сэтгэлийг илүү-тэй түгшээдэг зарим хуулийг Конгрес соор яаралтай оруулах замаар баталгаа үүсгэнэ” хэмээн тэрбээр тайлбарлав.

Энхийн хэлэлцээрийг хэрэг-жүүлэгч гол хүн дараагийн зургаан сарыг хамгийн ноц той хэмээн үзэж байлаа. “Хэлэл-цээрийг хэрэгжүүлэх шат удах тусам эрсдэл ихсэнэ” хэмээн ноён Харамильо мэдэгдлээ.

Энхийн хэлэлцээр хэрэгжих хүчир явц

Экваторын Гвиней Францын банкны захирлуудыг баривчлавМайкл Стотард

Францын банк, санхүүгийн үндэстэн дамнасан Societe Gen-erale компанийн гурван захирлыг Экваторын Гвинейд баривчиллаа. Захирлуудад Экваторын Гвинейн банкны нууцлалын хууль зөрчсөн, тус улсын Дэд ерөнхийлөгчийг авлигын хэргээр Парист шүүх гэж байгаатай холбогдуулан санхүүгийн баримт бичиг нийтэд задруулсан гэсэн хэрэг тулгажээ.

Уг баривчилгаа нь Францын хууль сахиулагчид энэ онд Эк ва-торын Гвинейн Дэд ерөн хийлөгч Теодоро Нгуема Обианд хэрэгт тулгасны хариу болж байна. Дэд ерөн хийлөг чийг төрийн мөнгөөр Францад үл хөдлөх хөрөнгө, дээд зэрэглэлийн автомашин, урлагийн бүтээлүүд худалдан авсан хэрэгт буруутгасан юм.

Францчуудын явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд хүч хавсран Швейцарийн эрх ба ригчид ч өнгөрсөн сард ноён Обианы мэдлийн Bugatti Veyron зэрэг тансаг зэрэглэлийн 10 автомашиныг хурааж авлаа. Ев-ропын орнуудын эрх баригчид Sherpa, Transparency International төрийн бус байгууллагуудаас 2007 онд гаргасан гомдолд үндэс лэн уг шалгалтыг явуулж байна.

Ноён Обиан нь Экваторын Гвинейн засгийн эрхэнд 38 жи-лийн өмнө төрийн эргэлтээр гарч ирсэн Теодоро Обианы ууган хүү. Африк тивд Ерөнхийлөгчийн албыг хамгийн удаан хашиж буй эцгийнхээ халааг удахгүй хүү нь авна гэсэн таамаг шинжээчдийн дунд их.

Парист ирэх оны хоёрдугаар сарын 2-ны өдөр болох шүүхийн ажиллагааг зогсоо хоор Экваторын Гвиней нь удаа дараа оролдсоор өдий хүрлээ. Тус улс аравдугаар сард Олон улсын шүүхэд хандан ноён Обиан дипломат халдашгүй эрхтэйг үндэс болгосон давж заалдах өргөдөл гаргав. Шүүх уг өргөдлийг үл хэрэгсэхээр боллоо.

Хожим нь буюу өнгөрсөн долоо хоногт Экваторын Гви нейн эрх баригчид Societe Generale-ийн гурван захир лыг баривчилсан юм. Хоёр нь франц, нэг нь испани, гурван захиралд санхүүгийн нууц бичиг баримтыг гадаадын байгууллагад дамжуулж, “банк-ны тагнуул” хийсэн хэрэг тулгав. Захирлууд нь “Манай улсын эрхэм чухал хүнтэй холбоо бүхий банкны баримт материал, дансны мэдээллийг гадаадын байгууллагад дам жуулсан” хэ-мээн эрх бариг чид буруутгажээ. Гадаадад дам жуул сан мате-риалуудыг удах гүй Парист болох шүүх хурал дээр ноён Обианы эсрэг ашиг лаж болзошгүй хэмээн Эква торын Гвинейн эрх бариг чид үзэж байна.

Захирлуудын паспортыг хурааж, Экваторын Гвинейгээс гарахыг нь хориглосон талаар тус улсын Засгийн газар мэдэг-

дэв. Шинэ Гвиней дэх SGBGE салбарт нь ажилладаг гурван ажилтныг баривчилсныг Societe Generale ч баталлаа. Тус компани “SGBGE нь Шинэ Гвиней болон олон улсын хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Баривчлагдсан ажилт нуудынхаа талаарх мэдээллийг бид цаашид байнга ажиглаж байх болно. Одоогоор үүнээс илүү тайл-бар өгөх боломжгүй” хэмээн мэдэгджээ.

Урьд нь ноён Обианыг АНУ ч авлигын хэргээр шүүж бай жээ. АНУ-д 2014 онд болсон шүү хийн шйидвэрээр ноён Обиан Кали-форнийн Малибу дахь өргөө, Ferrari машин, Майкл Жексоны хэрэг лэж байсан эд зүйлс зэрэг 30 сая ам.долларын хөрөнгөө эргүүлэн зарахаар болсон түүхтэй. Шүүхийн үеэр тэрбээр өөрт нь тул гасан зэмлэлийг үгүйсгээд, зарцуулж буй мөнгө нь хууль ёсны эх үүсвэрээс орсон болохыг тайлбарласан юм.

АНУ-д болсон шүүх ажил лагаа ноён Обианд том цохилт болжээ. АНУ-ын Хууль зүйн яам түүнийг “Авлигыг хөөрөгдөгч, зугаа цэнгэлд ташуурагч” гэсэн үгээр тодорхойлсон. Жилдээ 100 мянган ам.доллар үл хүрэх цалинтай энэ хүн эрх мэдлээ ашиглан 300 сая ам.долларын хө рөнгө хуримтлуулсныг Хууль зүйн яамны баримтад тайл барласан байна.

Газрын тос, шатдаг хийн баял-гийн ачаар Экваторын Гвиней нь Сахар орчмын улсууд дотроо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр толгой цохьдог. Гэтэл Олон улсын валютын сангийн тооцоогоор тус улсын хүн амын 75 хувь нь ядуур лын түвшнээс доогуур амьд-ралтай.

Экваторын Гвинейн улс төр, эдийн засгийн голлох бүх албан тушаалыг Обианы гэр бүл, тойрон хүрээлэгчид нь эзэлж байгаа юм. Ноён Обиан тус улсын үндэсний аюулгүй байдлыг ганцаараа ха-риуцдаг. Ерөнхийлөгчийн отгон хүү Габриэль Мбага Обиан Газ рын тосны сайд, тэргүүн хатаг тайн ах нь төрийн өмчийн газ рын тосны компанийн захирал ажээ.

Юань Ян, Шерри Фэй ЖьюХятадын гол хоёр том хотод

такси үйлчилгээ эрхэлж буй шилжин суурьшигч жолооч нар цаашид зорчигчдыг зөөсөөр байвал райдшеринг буюу унаа хуваалцах компанид ажиллах эрхийг нь зогсоож, торгууль оноох аюул тулгарлаа. Бээжин, Шанхай хотын захиргаа лхагва гарагт “Өөрийн автомашин, өөрийн жолооч нар” гэсэн бодлого баталсан. Энэ нь Didi Chuxing компанид хуулийн томоохон сорилт тулгасан хэрэг болов.

Хятадын хөдөө нутгаас цут-гадаг шилжин суурьшигчид нь Didi Chusing-д төдийгүй, Alibaba, Meituan-Dianping зэрэг тус улсын интернэт арилжааны аварга компаниудын ч ажиллах

хүч ний гол цөм. Учир нь Хятадын голлох компаниудын үйл ажил лагаа бүгд л хямд хөлсөөр ажилладаг жолооч, хүргэж өгөх үйлчилгээнд түшиглэдэг.

Дундад улсын райдшеринг үйлчилгээний тэргүүлэх ком-пани, энэ онд Uber-ийн Хятад дахь салбарыг худалдаж авсан Didi Chuxing нь том хотууд дахь бизнесээ өргөжүүлэхэд шилжин суурьшигчдыг илүү-тэй ашигладаг. Бизнесийн энэхүү арга барил нь шилжин суурьшигч хүн амын тоог хязгаарлах бодлого баримтлагч орон нутгийн удирдлагуудтай зөрчилдөхөд хүргэсэн байна.

“Didi-гээс анхааруулсан юм алга л байна” хэмээн Жянсу мужаас Шанхай хотноо

ажиллаж буй Хуан овогт жолооч дээрх шийдвэртэй холбогдуулан өгүүлэв. “Райдшеринг программ хаана захиалга байгааг хэлж өгнө, тийшээ л машинаа бариад давхина даа” хэмээн тэрбээр тайлбарласан юм.

“Зөрчигсдийг 10 мянган юаниар (1440 ам.доллар) тор гоно гэж л байдаг. Харин зор чигчид биднийг илчлэх ямар ч сонирхолгүй. Такси барьж чадахаа больчих учраас матах хүн гардаггүй” хэмээн Хуан овогт нэмж ярилаа. Шанхайд ажиллаж буй гаднын өөр хоёр ч жолооч Di-di шинэ журамтай холбоотой анхааруулга өгөөгүйг нэрээ нууцлан байж батлав. Харин Бээжинд ажилладаг гаднын

хоёр жолооч өөрсдийг нь ажлаа хэвийн үргэлжлүүл хэмээн Didi-гээс зааварчилсан талаар тайлбарлав. Тус компани Бээжин хотын удирдлагатай яриа хэлэлцээ хийж байгаагаа жолооч нарт мэдэгджээ.

Бээжин хотод таван сарын дараа шинэ журам албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Харин Шанхайд уг хязгаарлалтыг ирэх пүрэв гарагаас мөрдөх юм. “Тодруулах шаардлагатай зүйлс олон учраас шинэ журмыг хэрэгжүүлэхэд хугацаа шаардаж л таарна. Энэ хооронд бид Бээжин, Шанхай болон бусад хотын удирдлагатай нухацтай ярилцаж, асуудлыг өөдрөгөөр шийдэж амжина гэж бодож байна” хэмээн Didi Chuхing компани мэдэгдсэн юм.

“Орон нутгийн удирдлага, Didi хоёр нийтлэг ашиг сонирхол доо тулгуурлан райдшеринг үйлчилгээг дэмжих жигд шил жилт үүсгэж чадна гэдэгт найдаж байгаа”-гаа тус компани илэрхийллээ. Гэхдээ “Жигд шилжилт” гэдэг нь Didi компани одоогийнхоо бодлогоос ухарна гэсэн үг биш. “Нэг гарчихсан журмыг дахиж өөрчлөх хэцүү” хэмээн Зүүн өмнөдийн хуулийн ухааны их сургуулийн профессор Гу Дасун тайлбарлав.

“Бээжинд одоогийн журмыг өөрчлөх боломж тун бага” хэмээн интернэт судалгааны AliResearch компанийн ажилтан Ма Чижи хүлээн зөвшөөрлөө. “Нийслэл хотын хүн амын тоог хяналтдаа байлгах нь төвийн

Засгийн газрын стратеги. Райдшеринг зах зээл, уг зах зээлд ажиллагч иргэдийн эрх ашиг ч харгалзах ёстой чухал хүчин зүйл” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Бээжин, Шанхайн нийт 43 сая оршин суугчийн 40 хувь нь гаднаас шилжин суурьшигчид болохыг дээрх хотуудын ста-тистикийн хорооны тооцоо харууллаа. Хятадын том хо-туудад сайхан амьдрал хайж хөдөөнөөс шилжин ирсэн 270 сая гаруй иргэн оршин суудаг. Гэвч хөдөө бүртгэлтэй ч хотод амьдардаг иргэдэд “Хукоу” буюу Хятадын дотоодын паспортын журмаар нийгмийн төрөл бүрийн хангамж, хөнгөлөлтийг нь хатуу хязгаарладаг.

Андрес ШипаниҮхрийн муудсан мах нийлүүл-

сэн нь 52 жил үргэлжилж, 250 мянган хүний аминд хүрсэн дайныг улам дүрэлзүүлсэн байж таарахгүй. Уг бэрхшээл нь FARC буюу “Колумбийн хувьсгалт зэв сэгч хүч”-ний марксист босог чидтой байгуулсан энхийн хэ лэлцээрийг хэрэгжүүлэх нь Ку бад тохиролцсонтой адил түвэг тэй явц болохыг баталж өглөө.

Энэ сараас тусгай хуаран гуу-дад зэвсгээ хураалгахаар байр лаж эхэлсэн босогчдыг өөрс дийн үхэр сүргээс нядалсан махаар хангахаар FARC-ийн удирдлага шийдвэрлэжээ. Гэтэл босогчид нэгэнт Ко лум бийн хууль ёсны иргэд бол сон тул улсын хүнс, эмийн бай гуул лагын зөвшөөрөл бүхий тамгалсан үхрийн махаар хооллох ёстой хэмээн Засгийн газар эсэргүүцлээ.

Колумбийн өмнөд хэсгийн балар ширэнгэд арай ядан тээ-вэрлэж авчирсан үхрийн мах хэдийнэ ялзраад, муудчихсан байв. Тавь гаруй жил эсэргүүцэн тэмцсэн засаг, төр дахиад л доромжилж, хууран мэхэллээ хэмээн босогчид үзлээ. “Байдал сэтгэл түгшүүлэх боллоо” хэ-мээн Засгийн газраас энхийн хэлэлцээрийг тэргүүлсэн Умберто де ла Калле тайлбарлав. “Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхсэн гэж чармайж буйд эргэлзэх хэрэг юун. Энэ чармайлтад хүнд сурталтнууд гай болж буй жишээ даанч олныг үзлээ. Ийм асуудал энхийн хэлэлцээрийг талаар болгож болзошгүй нь” хэмээн ноён де

BBM©