214
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХЭРЭГЖИЛТ БОЛОН ХЭТИЙН ТӨЛӨВИЙН СУУРЬ СУДАЛГАА Хэвлэн нийтлэгдээгүй анхны тайлан

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

  • Upload
    lebao

  • View
    224

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХЭРЭГЖИЛТ БОЛОН ХЭТИЙН ТӨЛӨВИЙН СУУРЬ СУДАЛГААХэвлэн нийтлэгдээгүй анхны тайлан

Page 2: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

Энэхүү суурь судалгааг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй

“Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийн

хүрээнд болон даалгавараар боловсруулав.

Монгол Улсын ТХБ/ТХ/НХ-ийн өнөөгийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт болон хэтийн төлөвийн суурь судалгаа

Хэвлэн нийтлэгдээгүй ДЭЛГЭРЭНГҮЙ тайлан

Захилагч: “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төсөл

БОНХАЖЯ

Гүйцэтгэгч: “Тэгш Таван Ухаан” Боловсролын Төв (Төрийн Бус Байгууллага)

Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв (Төрийн Бус Байгууллага)

©ESD project, 2016

Page 3: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

СУДАЛГААНЫ БАГ

Судалгааны багийн ахлагч

Нэрэндоогийн Нэргүй (Доктор, дэд профессор)

Эрдэнэбаярын Шинэцэцэг (Магистр)

Судалгааны багийн гишүүд

Банзрагчийн Бурмаа (Доктор, профессор)

Чүлтэмийн Лхагважав (Доктор, дэд профессор)

Цэрэндуламын Шийрэвдамба (ШУ Доктор)

Шаарийгийн Батсүх (ШУ Доктор, профессор)

Дүгэржавын Энэбиш (Доктор)

Цэвээний Батчулуун (Доктор)

Нанжидийн Наранчимэг (Доктор, профессор)

Оросоогийн Оюунтунгалаг (Докторант)

Цэрэнжаргалын Ганчимэг (Магистр)

Гэнэндоржийн Батцэцэг (Докторант)

Тахадын Өнөрцэцэг (Магистрант)

Лундаажанцангийн Тэмүүжин (Магистрант)

Зөвлөх багын гишүүд

Шаравын Пүрэвсүрэн (Доктор)

Чогдонгийн Эрдэнэчимэг (Доктор, дэд профессор)

Эрдэнэхуягийн Ариунаа (Доктор)

Шагдарсүрэнгийн Сайнбилэг (Докторант)

Цэдэнгийн Цэцэгмаа (Магистр)

Техникийн редактор

Тахадын Өнөрцэцэг (Магистрант)

График, дизайнер

Батбаатарын Мягмарнаран

Page 4: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

4

АГУУЛГА

ХҮСНЭГТ, ХАЙРЦАГ, ДИАГРАММ .................................................................. …..6

ХҮСНЭГТ ........................................................................................................................... 6

ХАЙРЦАГ .......................................................................................................................... 7

ЗУРАГ ................................................................................................................................ 7

ТОВЧИЛСОН ҮГ .................................................................................................... 9

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА ......................................................................... 12

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ ............................................................................12

СУДАЛГААНЫ АГУУЛГА ..............................................................................................13

СУДАЛГААНЫ ТӨРӨЛ, АРГА, АРГАЧЛАЛ ..................................................................14

ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ ..................................................................................................14

СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮНГҮҮД, ТЭДГЭЭРИЙН ТОВЧ АГУУЛГА ................. 18

ОЛОЛТ, АМЖИЛТ .........................................................................................................18

АЛДАА, ДУТАГДАЛ .......................................................................................................23

ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ .............................................................................................26

САНАЛ, ЗӨВЛӨМЖ ......................................................................................................29

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ .................................................................................................36

БҮЛЭГ I. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО ......................... 43

1.1. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН

ХАМ УТГА, ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ҮЙЛИЙН ЗАМНАЛ БА ӨРНӨЛ .................................43

1.1.1. “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” БА “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ”-ЫН

ХАМ УТГА .....................................................................................................................43

1.1.2. “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” БА “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ”

ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ .....................................................................................................44

1.1.3. "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" БА "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ"-ЫН

ҮЙЛИЙН ЗАМНАЛ, ӨРНӨЛ ..........................................................................................47

1.2. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН

ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН БОДЛОГО......................................53

1.2.1. ТХБ-ЫН ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД .............................................................53

1.2.2. ТХБ-ЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН ТҮВШИНД ГАРСАН БАРИМТ БИЧГҮҮДЭД

ЗӨВЛӨМЖ БОЛГОСОН ҮЙЛИЙН АРГА ЗҮЙ ШИЙДЛИЙГ СУДАЛСАН ҮР ДҮН ........57

БҮЛЭГ II. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ......................................................... 65

2.1. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН

БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫН ТАЛААР ТУСГАГДСАН БАЙДАЛ ..................................65

2.1.1. ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БАРИМТ БИЧГҮҮДЭД ТХ БА ТХБ ТАЛААР

ТУСГАГДСАН БАЙДАЛ ................................................................................................65

2.1.2. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДЭД ТХ БА ТХБ ТАЛААР

ТУСГАГДСАН БАЙДАЛ ................................................................................................72

2.2. ТХ, ТХБ БА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО ....................................78

Page 5: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

5

2.2.1. БОЛОВСРОЛЫН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО .......................79

2.2.2. БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ......................................................82

2.2.3. БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ .............................................................85

БҮЛЭГ III. СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ .................................................................................................... 92

3.1. БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ТХБ ......................................................................92

3.1.1. БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ТХБ-ЫН ИНДИКАТОР, ЦОГЦ ЧАДАМЖИЙН

СУДАЛГААНУУД ..........................................................................................................92

3.1.2. ТХБ-ЫН ЦОГЦ ЧАДАМЖИЙН ХӨГЖЛИЙН ЗАМНАЛЫН ТОЙМ .....................94

3.2. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ

ОРШООСОН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ .................................................................99

3.2.1. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ БА КИРРИКЮЛИМИЙН ҮЗЭЛ

БАРИМТЛАЛ ............................................................................................................... 100

3.2.2. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ .................................................... 104

3.2.3. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГАЛТТАЙ СУРГУУЛИЙН

СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ БОЛОН ЦӨМ ХӨТӨЛБӨР ............................................... 109

3.2.4. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРАГЧИЙН ХЭВЛЭМЭЛ СУРАХ БИЧГИЙН

СТАНДАРТ.................................................................................................................. 114

3.2.5. БАГШИЙН ХӨГЖИЛ ........................................................................................ 119

БҮЛЭГ IV. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ ......... 138

4.1. АЛБАН БОЛОВСРОЛ ДАХЬ ТХБ-ЫН ХЭРЭГЖИЛТ ....................................... 138

4.1.1. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ............................................................ 138

4.1.2. БАГА ДУНД БОЛОВСРОЛ .............................................................................. 148

4.1.3. ДЭЭД БОЛОВСРОЛ ........................................................................................ 170

4.2. АЛБАН БУС БОЛОВСРОЛ ДАХЬ ТХБ-ЫН ХЭРЭГЖИЛТ .............................. 181

4.2.1. ЗОРИЛТОТ БҮЛГҮҮД, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИ, ИНСТИТУЧЛАЛ ....... 181

4.2.2. МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА ........................................................................ 184

4.2.3. ХЭВЛЭМЭЛ БОЛОН БУСАД ХЭЛБЭРИЙН ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТЫН

МАТЕРИАЛ ................................................................................................................. 189

4.3. ТХБ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ БҮТЭЦ, ХАМТЫН

АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ ............................................................................................. 193

4.3.1. ТХБ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ БҮТЭЦ ........................... 193

4.3.2. ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ ................................................................ 195

4.3.3. ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ ...... 201

НОМ ЗҮЙ ............................................................................................................ 208

ХАВСРАЛТ ........................................................................................................ 215

Page 6: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

6

ХҮСНЭГТ, ХАЙРЦАГ, ДИАГРАММ

ХҮСНЭГТ

Хүснэгт 1. Судалгааны тайлангийн бүтэц .........................................................................14

Хүснэгт 1.1.3. 1. Олон улс даяар хэрэгжүүлэхээр гаргасан уриалга, зөвлөмж, шийдвэрт тусгагдсан гол зорилго, зорилтууд .....................................................................................48

Хүснэгт 2.1.1. 1. Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа ....................................................................................................................71

Хүснэгт 2.2.1. 1. Боловсролын үе шат ...............................................................................80

Хүснэгт 2.2.2. 1. Боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт дэх оролцоо ..............................84

Хүснэгт 3.2.1. 1. ТХБ-ын цогц чадамжуудын харьцуулалт ............................................. 103

Хүснэгт 3.2.2. 1. 1998 ба 2004 оны боловсролын стандартуудын харьцуулалт ............ 107

Хүснэгт 3.2.4. 1. Бага, дунд боловсролын стандарт ба сурах бичгийн стандарт хоорондын харгалзаа ....................................................................................................... 115

Хүснэгт 4.1.1. 1. СӨБ-ын сургалтын бодлогын зорилтуудын харьцуулалт .................... 139

Хүснэгт 4.1.1. 2. Сургуулийн өмнөх боловсролоор хүүхдийн эзэмших чадвар ............. 141

Хүснэгт 4.1.1. 3. Сургалтын хөтөлбөрүүдийн харьцуулалт ............................................ 142

Хүснэгт 4.1.1. 4. Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтыг төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар ........................................................................................ 144

Хүснэгт 4.1.1. 5. СӨБ-ын багшийг хөгжүүлэх тогтолцоо ................................................. 146

Хүснэгт 4.1.1. 6. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын зохион байгуулалт ......... 147

Хүснэгт 4.1.2. 1. ЕБС-ийн сургалтыг 12 жилд шилжүүлэх графикийн дагуу боловсруулж нийлүүлсэн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн номын тоо .............................. 150

Хүснэгт 4.1.2. 2. ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний агуулгын үндсэн бүтцийн харьцуулалт ...................................................................................................................... 151

Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013 оны хооронд бэлтгэн сургалтад хэрэглэж буй сурагчийн сурах бичиг ба багшийн номны нэр төрлийн тоо ............................................................ 154

Хүснэгт 4.1.3. 1. Бакалаврын сургалтын агуулгын нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн ухааны хичээлүүд ........................................................................................... 171

Хүснэгт 4.1.3. 2. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлийн чиглэлүүд .......................................................................................................................... 172

Хүснэгт 4.1.3. 3. 2006 болон 2014 онд батлагдсан дээд боловсролын бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болох байгалийн болон нийгмийн ухааны хичээлийн стандарт агуулгын харьцуулалт ....................................................................................... 172

Хүснэгт 4.2.2. 1. Анх байгуулагдсан мэдээлэл сурталчилгааны төвүүдийн үйл ажиллагаа ......................................................................................................................... 185

Хүснэгт 4.2.2. 2. Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлэгчдийн тоо .................... 186

Хүснэгт 4.2.2. 3. Мэдээлэл сурталчилгааны бүтэц, хувиар ............................................ 186

Хүснэгт 4.2.2. 4. Мэдээлэл сурталчилгааны ажлыг 3 түвшинд зохион байгуулсан байдал ........................................................................................................................................... 187

Хүснэгт 4.2.2. 5. Байгаль орчны сурталчилгаа, экологийн боловсролын талаар телевизээр хийгдсэн сурталчилгаа /2012-2014 он/ ......................................................... 187

Хүснэгт 4.2.3. 1. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох гарын авлага .......................... 189

Page 7: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

7

Хүснэгт 4.3.2. 1. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ТББ-ын гүйцэтгэсэн ажил ....... 199

ХАЙРЦАГ

Хайрцаг 1.1.1. 1. ТХБ-ын 4 гол чиглэл (thrusts), 7 зарчим (strategies) ..............................43

Хайрцаг 1.1.2. 1. ТХБ-ын цөм агуулга-Монгол ардын зүйр үг ...........................................46

Хайрцаг 3.2.2. 1. Зүйр үлгэр ............................................................................................. 106

Хайрцаг 3.2.2. 2. 2004 оны “Сургуулийн өмнөх, бага, суурь, дунд боловсролын стандарт”-д өгсөн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж ............................................................. 108

Хайрцаг 3.2.4. 1. Химийн сурах бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа, агуулгыг тусгасан байдал ........................................................................................................................................... 118

Хайрцаг 3.2.5. 1. Төрөөс багшийн талаар баримтлах бодлого ...................................... 121

Хайрцаг 3.2.5. 2. Төрийн албаны болон боловсролын салбарын шинэчлэл ................. 124

Хайрцаг 3.2.5. 3. Төрийн ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам ....................................... 125

Хайрцаг 4.1.2. 1. Эко сургуультай холбоотой статистик ................................................. 166

ЗУРАГ

Зураг 1. ТХБ-ын ДНҮХ-ийн зорилго, стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн орчин .......................................................................37

Зураг 2. ТХ ба ТХБ-ийн бодлогыг нийгмийн зохион байгуулалтын түвшин бүрт хэрэгжүүлэх менежментийн загвар ....................................................................................40

Зураг 1.1.3. 1. ТХ, ТХБ-ын үйлийн замнал ........................................................................47

Зураг 1.1.3. 2. ТХ, ТХБ-ын үйлийн өрнөл...........................................................................48

Зураг 3.2. 1. Албан боловсролд ТХБ-ыг итеграцчилсан шийдлүүд ............................... 100

Зураг 3.2.1. 1. Боловсролын стандарт дахь олон эрэмбэт шүтэлцээ ............................ 102

Зураг 3.2.2. 1. Стандарт, киррикюлимийн шүтэлцээ ....................................................... 107

Зураг 3.2.3. 1. Сургалтын үндэсний хөтөлбөрүүдийн инвариант бүтэц ......................... 111

Зураг 3.2.3. 2. Бага ба суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн ерөнхий бүтэц ........................................................................................................................................... 112

Зураг 3.2.3. 3. Сургалтын хөтөлбөрийн цөм агуулгын бүтэц .......................................... 113

Зураг 3.2.5. 1. брхырхар ................................................................................................... 120

Зураг 3.2.5. 2. Багшлах эрх зүйн орчин, түүний өөрчлөлт .............................................. 126

Зураг 4.1.1. 1. Цэцэрлэгийн удирдлага, багш нарын баримтлах зарчим ....................... 143

Зураг 4.1.1. 2. Хүүхдийн мэдлэг, чадварын түвшингийн харьцуулалт ........................... 148

Зураг 4.1.2. 1. Үзэл баримтлал, стандарт, хөтөлбөр, сурах бичгийн холбоо хамаарал 149

Зураг 4.1.2. 2. Сурах бичгүүдийн боловсролын түвшин болон ангид ногдох хувь ........ 155

Зураг 4.1.2. 3. Анги бүрийн сурах бичгийн нэр төрлийн дундажаас тооцсон хазайлт (хувиар) ............................................................................................................................. 155

Зураг 4.1.2. 4. Багшийн цалин хөлс, урамшууллын төрөл, хэмжээ, хүртээмж .............. 160

Зураг 4.1.2. 5. БМДИ-ээс боловсруулсан сургалтын хөтөлбөрийн тоо .......................... 161

Зураг 4.1.2. 6. БМДИ-ээс 2013-2015 онд боловсруулсан хөтөлбөрийн тоо (зорилтод бүлгээр) ............................................................................................................................. 162

Page 8: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

8

Зураг 4.1.2. 7. 2013-2015 онд зохион байгуулагдсан сургалтуудад оролцогчид ба зардлын хувь (сургалтын төрлөөр) ................................................................................. 163

Зураг 4.1.2. 8. Бүх сургалтанд хамрагдагчдын тоо, зардал (сургалтын төрлөөр) ......... 163

Зураг 4.1.2. 9. Бүх сургалтад хамрагдсан нийт хүний тоо ба зардлын хэмжээ (2013-2015 он) ............................................................................................................................. 164

Зураг 4.2.1. 1. Албан бус боловсролын тогтолцооны хөгжил ......................................... 181

Зураг 4.2.1. 2. Албан бус боловсролын тогтолцоо .......................................................... 182

Зураг 4.2.1. 3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагчдын тоо ............................. 183

Зураг 4.2.2. 1. ТХБ-ын талаарх мэдээллийн эх сурвалж, иргэдийн өгсөн хариултаар . 184

Зураг 4.3.1. 1. Тогтвортой хөгжлийн боловсролын санал болгож буй бүтэц ................. 194

Зураг 4.3.1. 2. БОНХАЖЯ, БСШУЯ-ны өнөөгийн бүтэц, тогтолцоо ................................ 195

Зураг 4.3.2. 1. ТББ-н тоо, тэдгээрт хамрагдагсад ........................................................... 198

Зураг 4.3.3. 1. "ТХБ-ын 10 жил" Монгол Улсад хэрэгжсэн байдалд өгсөн үнэлгээ, зорилтот бүлгээр .............................................................................................................. 201

Page 9: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

9

ТОВЧИЛСОН ҮГ

ААН Аж ахуйн нэгж

АББ Албан бус боловсрол

АНУ Америкийн Нэгдсэн Улс

АХБ Азийн Хөгжлийн Банк

БМДИ Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

БНБ Бүх нийтийн боловсрол

БНСУ Бүгд Найрамдах Солонгос Улс

БОАЖГ Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар

БОАЖЯ Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам

БОМСТ Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв

БОНХАЖЯ Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яам

БОНХЯ Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам

БОЯ Байгаль Орчны Яам

БСХХ Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр

БСШУ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан

БСШУБ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллага

БСШУЯ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам

БХ Боловсролын Хүрээлэн

БХАН Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

БХХ-2 Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр

БШУ Боловсрол, Шинжлэх Ухаан

БШУЯ Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

ГТХАН Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

ДБОБС Дэлхийн Байгаль Орчны Боловсролын Сан

ДНҮХ Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр

ЕБС Ерөнхий боловсролын сургууль

ЗГ Засгийн Газар

ЗДТГ Засаг Даргын Тамгын Газар

МБОИЗ Монголын байгаль орчны иргэний зөвлөл

МДССТ Мэргэжлийн Дидактик сургалт судалгааны төв

МУБИС Монгол Улсын Багшийн Их Сургууль

МУЗГ Монгол Улсын Засгийн Газар

МУИС Монгол Улсын Их Сургууль

МХТ Мэдээлэл, харилцааны технологи

НҮБ Нэгдсэн Үндэсний Байгууллага

НҮБХХ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр

НХ Ногоон хөгжил

НХХ Нийгмийн Хамгаалал Хөдөлмөр

ОУ Олон Улс

ОХУ Оросын Холбооны Улс

СӨБ Сургуулийн өмнөх боловсрол

ТББ Төрийн бус байгууллага

ТХ Тогтвортой хөгжил

ТХБ Тогтвортой хөгжлийн боловсрол

Page 10: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

10

ТХГН Тусгай хамгаалалттай газар нутаг

УБ Улаанбаатар

УИХ Улсын Их Хурал

ҮЗХ Үндэсний зохицуулах хороо

ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай компани

ШУТИС Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

ШХА Швейцарын Хөгжлийн Агентлаг

ЭСХ Эко-Сургууль Хөтөлбөр

ЮНЕП-НҮББОХ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр

ЮНЕСКО НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага

ISO International Organization for Standardization

ADB Asian development bank

CODEP Copying with Desertification project

DESD Decade of Education for Sustainable Development

ESD Education for Sustainable Development

FM Frequency modulation broadcasting

GAP Global Action Program

GEF Global Environment Facility

GIZ Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit

GTZ German Technical Cooperation Agency

ICT Information and communications technology

IIS International Implementation Scheme

ISBN International Standard Book Number

MDG Millennium Development Goals

MOSTEC Ministry of science, technology, education and culture

OECD Organization for Economic Co-operation and Development

PISA The Program for International Student Assessment

Ramboll Natura AB Sweden international consultancy firms

REDD Reducing Emissions from Deforestation and Forest Degradation

SD Sustainable development

SDC Swiss Agency for Development and Cooperation

SDG Sustainable development goal

SIDA Swedish International Development Cooperation Agency

TEDP Third education development program (ESDP III)

UNECE United Nations Economic Commission for Europe

UNEP United Nations Environment Program

UNESCO United Nations Educational, Scientific and Cultural Organization

IUCN International Union for Conservation of Nature

WCED Western Cape Education Department

WWF World Wide Fund for Nature

Page 11: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

11

Page 12: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

12

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Судалгааны агуулга, арга зүйг сонгож боловсруулахдаа зөвлөх үйлчилгээний гэрээнд тусгасан даалгавар болон Дэлхийн түвшинд 2015 оноос ТХ ба ТХБ-ын хүчин чармайлтын шинэ үе эхлэж байгаа онцлогийг тооцож, Монгол Улсын ТХБ-ын өнөөгийн төлөвийг тоймлон үнэлж, цаашид чухам юуг чухалчлах шаардлагатай байгааг тус тус үндэслэл болно.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Энэхүү тайлангаар танилцуулж буй суурь судалгааны ажлын зорилго нь эхний хувилбараар Монгол Улсад 1997-2005 онд хэрэгжсэн “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон ЮНЕСКО-ийн “ТХБ-10 жил”-ийн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагааны суурь нөхцөл байдал, удирдлага зохицуулалт, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулахад тусгах зөвлөмж боловсруулахад оршиж байсан. Гэвч Мянганы хөгжлийн зорилтууд (MDG)-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDG) болгон шинэчлэн өөрчилж, “ТХБ-10 жил” дуусаж, ЮНЕСКО-оос өнгөрсөн 10 жилийн үйл явц, үр дүнг үнэлж, цаашдын 15 жилийн үйл ажиллагааг төлөвлөөд байгаа энэ цаг үеийн онцлог байдлыг харгалзан үзээд судалгааны зорилгыг зөвхөн үндэсний хөтөлбөр төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор ТХБ-ын бодлого, стратегээ нарийвчлах, хэрэгжилтийн менежментээ боловсронгуй болгох арай өргөн хүрээнд харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд боловсруулахад чиглүүлсэн.

Энэхүү үнэлэх судалгааны ажлын (цаашид судалгааны гэх) зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. ТХ, ТХБ-ын талаар НҮБ ба ЮНЕСКО-ийн үндсэн баримт бичгүүд, Герман, Япон зэрэг зарим улсын ТХБ-той холбоотой баримт бичгүүдийг нарийвчлан судалж, ТХ, ТХБ-ын үйл явцын талаарх Дэлхий нийтийн чиг хандлага ба бодлогын хөгжлийн замнал, өрнөлийг тоймлох

2. ТХБ-ын агуулга, арга зүй болон үйл явцын ахиц дэвшлийг үнэлэх индикатор, цогц чадамжийн судалгааны ажлуудтай танилцаж, судалгаанд хэрэглэх шалгуур, индикаторуудыг сонгох

3. Монгол Улсын хөгжлийн талаар баримтлах тулгуур болон Монголын төрөөс байгаль орчин, боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг судлан тэдгээрт ТХ, ТХБ-ын асуудлууд хэрхэн туссаныг үнэлэх

4. Бага, дунд боловсролын жишээн дээр ТХ, ТХБ-ын асуудлыг сургалтын түвшний бодлогын баримт бичгүүд (үзэл баримтлал, стандарт, киррикюлим, сурах бичиг, багшийн хөгжил)-эд хэрхэн интеграцчилсан онол, арга зүйн шийдэл, тэдгээрийн хоорондох харилцан хамаарлыг үнэлэх

5. ТХ, ТХБ-ын талаар баримтлах бодлого, хийгдсэн онол, арга зүйн шийдлүүдийн хэрэгжилтийг албан ба албан бус боловсрол, түншлэл хамтын ажиллагаа, институтцийн хүрээнд тус тус үнэлэх

6. Дээрх үнэлгээнүүдийн дүгнэлтэд тулгуурлан Монгол Улсад ТХБ-ын бодлогоо нарийвчлах, хэрэгжилтийн менежментээ боловсронгуй болгоход харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд боловсруулах

Монгол Улсад 1997-2014 оны хооронд бүх нийтийн экологийн боловсрол болон боловсролын чанарыг бүхэлд нь сайжруулах үйл явцын ахиц, дэвшлийг үнэлэх зориулалттай үндэсний түвшинд болон төсөл хөтөлбөрийн түвшинд олон тооны судалгаа хийгдсэн байна. Тухайлбал, үндэсний түвшинд БСШУЯ болон БОНХЯ-аас дараах судалгааг хийлгэжээ.

1. “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ (2006 онд БОЯ). ЗГ-ын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас тус үндэсний хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтэд “Сайн” гэсэн үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.

2. “Бүх нийтийн боловсролын орчлын нэгдсэн үнэлгээ” (2005, БСШУЯ, АХБ). Энэ судалгаа нь боловсролын бүх түвшин, хэлбэрийг хамарсан бөгөөд боловсролын хүртээмж, чанар, менежментийн чиглэлээр 1995-2005 оны 10 жилийн орчлын

Page 13: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

13

хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд олон улсад хэрэглэгддэг арга аргачлалын дагуу хийсэн хяналт-шинжилгээ байжээ. Энэхүү суурь судалгаанаас гарсан үнэлгээ дүгнэлт нь Монгол Улсын боловсролыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болсон байна.

3. “Монгол Улс дахь Тогтовортой хөгжлийн боловсролын олон түвшинт суурь судалгаа” (2014, БШУЯ, ШХА). Уг судалгааны хүрээнд ТХБ-ын үзэл санаа нь бодлогын баримт бичгүүд болон боловсролын албан ёсны баримт бичгүүд (бага, дунд боловсролын стандарт, ЕБС-ийн I-XII ангийн сургалтын үндэсний хөтөлбөр болон сурах бичиг)-д хэрхэн туссан хийгээд тэдгээрийн сургууль, анги танхим дахь хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлж, цаашид эдгээр сургалтын баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл санааг хэрхэн тусгах талаар зөвлөмж гаргасан байна.

СУДАЛГААНЫ АГУУЛГА

Судалгааны баг нь Бүх нийтийн экологийн боловсролын хэрэгжилтийг үнэлж, ТХБ-ын Үндэсний шинэ хөтөлбөр боловсруулахад зориулсан зөвлөмж гаргах захиалагч талын даалгаврын хүрээнд тодорхойлсон судалгааны зорилгодоо нийцүүлэн судалгааны агуулгаа сонгож боловсруулсан.

Судалгааны агуулгыг сонгохдоо захиалагч талын даалгаварын зэрэгцээ Мянганы хөгжлийн зорилтууд (MDG)-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDG) болгон шинэчлэн өөрчилж, “ТХБ-10 жил” дуусаж, ЮНЕСКО-оос өнгөрсөн 10 жилийн үйл явц, үр дүнг үнэлж, ТХБ-ын цаашдын 15 жилийн үйл ажиллагааг Дэлхий Нийтийн Үйлийн Хөтөлбөр (GAP-ДНҮХ) хэлбэрээр төлөвлөөд байгаа энэ цаг үеийн онцлог байдлыг тооцсон.

Судалгааны агуулга нь дараах асуудлыг хамарсан. Үүнд

Бодлого. Бодлогын үнэлгээг Дэлхий нийтийн түвшин, Монгол Улсын төрийн бодлогын түвшин, Сургалтын бодлогын гэсэн 3 түвшинд авч үзэж, дараах агуулгыг хамарсан. Үүнд:

ТХ, ТХБ-ын хам утга, түлхүүр ойлголтууд, Дэлхий нийтэд баримталж буй бодлого, тэдгээрийн замнал, өрнөл; ахиц дэвшил, сургамж, цаашид шийдвэрлэх асуудлууд, үйлийн талбар, зорилго зорилт, хүрэх үр дүнгийн талаарх зөвлөмжүүд

Монгол Улсын ТХ, ТХБ-ын хөгжлийн талаар баримталж буй хөгжлийн тулгуур болон байгаль орчин; боловсролын талаар баримталж буй бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн агуулга, тэдгээрийн хоорондох холбоо хамаарал

Боловсролын чанар ба ТХБ-ын холбоо хамаарал, ТХБ-ыг үнэлэх индикатор, цогц чадамжийн талаар хийгдсэн томоохон судалгааны үр дүн, цогц чадамжийн хөгжлийн тойм; Монгол Улсын албан боловсрол (Бага, дунд боловсрол)-д ТХБ-ыг интеграцчилсан онол, арга зүйн шийдэл

Хэрэгжилт. Хэрэгжилтийн үнэлгээг албан боловсрол; албан бус боловсрол; дэмжих бүтэц, хамтын ажиллагаа, түншлэл гэсэн 3 хүрээний агуулгыг хамарсан. Үүнд:

Сургуулийн өмнөх; бага дунд; дээд боловсрол

Зорилтод бүлэг, хүний нөөцийн чадавхи, институтчилэл; иэдээлэл сурталчилгээ; хэвлэмэл болон бусад хэлбэрийн гарын авлага, сургалтын материал

Бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц; хамтын ажиллагаа, түншлэл: орон нутгийн үйл ажиллагаа, Засгийн газрын манлайлал, түншлэгчид, тэдний оролцоо; судалгааны хүрээнд явуулсан олон талт уулзалт хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт

ТХБ ба Монголын ирээдүй. Дэлхийн түвшинд ТХБ-ын үйл явцыг үнэлэх, ирээдүйн ахиц, дэвшлийг төсөөлөх; Монгол Улс өнөөдрөө эргэцүүлэн нарийвчлах; үйлийн түвшин, далайцыг эрчимжүүлэх гэсэн үйлийн 3 хүрээнд судалгааны үр дүнг хураангуйлан дүгнэж, зөвлөмж боловсруулсан. Үүнд:

Судалсан багц агуулга бүрээр гаргасан тусгай ба ерөнхий дүгнэлтууд

Судалгааны тайлангийн бүлэг бүрээр гаргасан тусгай ба ерөнхий зөвлөмжүүд

Монгол Улсад ТХБ-ын бодлого, хэрэгжилтийн менежментийг боловсронгуй болгоход харгалзан үзэх дүгнэлт, зөвлөмжүүд

Page 14: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

14

СУДАЛГААНЫ ТӨРӨЛ, АРГА, АРГАЧЛАЛ

Үнэлгээнд судалгааны дараах төрлийг хэрэглэсэн ба захиалгат ажлын менежментийн зарим өөрчлөлттэй холбоотойгоор тайланд зөвхөн эхний хоёр аргаар хийсэн судалгааны үр дүнг тусгасан болно. Үүнд:

Баримтын судалгаа

ТХБ-ын сонирхол хуваалцагч талуудын зөвлөлдөх уулзалт

Онцлох бүлгийн хэлэлцүүлэг

Ганцаарчилсан “Хэвлэмэл”, “On-line” асуумж

Судлах агуулгын багц бүрээр үнэлгээний тусгайлсан аргачлал боловсруулан хэрэглэсэн бөгөөд энэ талаар тайлангийн бүлэг, сэдвүүдэд тодорхой дурьдсан болно.

Дээрх ажлын хүрээнд энэ баг баримт мэдээ цуглуулах, нягтлах, задлан шинжлэх явцад ТХБ-ын үйл ажиллагаанд оролцдог ажилтан, багш, судлаач, сурагч, оюутны төлөөллийн санал, дүгнэлт, зөвлөгөөг авсан. Тухайлбал, энд холбогдох яамдын тогтвортой хөгжил, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, дээд болон дунд түвшний удирдах ажилтнууд, багш нар, оюутнууд боловсролын болон байгаль орчны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулагч гадаад, дотоодын хандивлагч болон сонирхогч талуудыг дурьдаж болно.

Баримт судалгааны үндсэн арга (desk review)-ыг сонгосон тул баримт бичиг цуглуулах олон арга хэрэглэн товлосон агуулгыг үнэлэхэд хүрэлцэхүйц хэмжээний мэдээллийг аль болох бүрэн цуглуулж, түүнийг боловсруулах задлан шинжлэх, эвлүүлэн бүтээх, жиших, харьцуулах зэрэг танин мэдэхүйн барилууд болон компьютерийн шаардлагатай программуудыг ашиглан боловсруулсан. Судалгааны тайланд шаардлагатай гэж үзсэн эх баримтууд болон тусгайлан боловсруулсан дэлгэрэнгүй мэдээллийг бие даасан хавсралтууд болгон бэлтгэж, хавсаргав.

ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ

Судалгааны тайлан нь товчилсон үг, хураангуй (судалгааны гол ба шууд үр дүнгүүд, тэдгээрийн товч агуулга), судалгааны танилцуулга, үндсэн 4 бүлэг, 9 дэд бүлэг, 26 сэдэв, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Тайлангийн хураангуйг англи, монгол хэл дээр тусгайлан бэлтгэсэн болно.

Судалгааны материалыг А4 хэмжээний 32 хэвлэлийн хуудас дэлгэрэнгүй тайлан, 17 хэвлэлийн хуудас хураангуй тайлан болгон тус тус боловсрууллаа.

Хүснэгт 1. Судалгааны тайлангийн бүтэц

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ

Бүлэг I. Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, бодлого

1.1. Тогтвортой хөгжил ба Тогтвортой хөгжлийн боловсролын хам утга, үндсэн ойлголт, үйлийн замнал ба өрнөл

1.1.1. “Тогтвортой хөгжил” ба “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хам утга

1.1.2. “Тогтвортой хөгжил” ба “Тогтвортой хөгжлийн боловсрол” хэмээх ойлголт

1.1.3. "Тогтвортой хөгжил" ба "Тогтвортой хөгжлийн боловсрол"-ын үйлийн замнал, өрнөл

1.2 Тогтвортой хөгжил ба Тогтвортой хөгжлийн боловсролын талаар баримталж буй Дэлхий нийтийн бодлого

1.2.1. ТХБ-ын шийдвэрлэх асуудлууд

1.2.2 ТХБ-ын чиглэлээр дэлхийн түвшинд гарсан баримт бичгүүдэд зөвлөмж болгосон үйлийн арга зүй шийдлийг судалсан үр дүн

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ

Page 15: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

15

Бүлэг II. Монгол Улсын хөгжлийн талаар баримтлах төрийн бодлого ба тогтвортой хөгжлийн боловсрол

2.1.Монгол Улсын хөгжлийн болон байгаль орчны төрийн бодлогод ТХ ба ТХБ-ын талаар тусгагдсан байдал

2.1.1.Хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд ТХ ба ТХБ талаар тусгагдсан байдал

2.1.2.Байгаль орчны бодлогын баримт бичгүүдэд ТХ ба ТХБ талаар тусгагдсан байдал

2.2.ТХ, ТХБ ба боловсролын салбарын бодлого

2.2.1. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого

2.2.2. Боловсролын үндэсний хөтөлбөр

2.2.3. Боловсролын хууль тогтоомж

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ

Бүлэг III. Сургалтын бодлогод ТХ ба ТХБ-ыг интеграцчилсан онол, арга зүйн шийдэл

3.1.Боловсролын чанар ба ТХБ

3.1.1. Боловсролын чанар ба ТХБ-ын индикатор, цогц чадамжийн судалгаанууд

3.1.2. ТХБ-ын цогц чадамжийн хөгжлийн замналын тойм

3.2.Бага, дунд боловсролын сургалтын бодлогод ТХ ба ТХБ-ыг оршоосон онол, арга зүйн шийдэл

3.2.1. Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийн үзэл баримтлал

3.2.2. Бага, дунд боловсролын стандарт

3.2.3. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуулийн сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр

3.2.4. Бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

3.2.5.Багшийн хөгжил

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ СЭДЭВ

Бүлэг IV. Тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгжилт

4.1.Албан боловсрол дахь ТХБ-ын хэрэгжилт

4.1.1.Сургуулийн өмнөх боловсрол

4.1.2.Бага дунд боловсрол

4.1.3.Дээд боловсрол

4.2.Албан бус боловсрол дахь ТХБ-ын хэрэгжилт

4.2.1 Зорилтот бүлгүүд, хүний нөөцийн чадавхи, институчлал

4.2.2. Мэдээлэл сурталчилгаа

4.2.3. Хэвлэмэл болон бусад хэлбэрийн гарын авлага, сургалтын материал

4.3.ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц, хамтын ажиллагаа, түншлэл

4.3.1.ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц

4.3.2.Хамтын ажиллагаа, түншлэл

4.3.3.Олон талт уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт

Page 16: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013
Page 17: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

17

Page 18: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

18

СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮНГҮҮД, ТЭДГЭЭРИЙН ТОВЧ АГУУЛГА

ОЛОЛТ, АМЖИЛТ

Хөгжлийн чиг хандлага

“ТХ бол хүн бүрт хамаатай, газар бүр хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц харин ТХБ бол байнгын шинэчлэл бүхий энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх арга зам” хэмээн ТХ ба ТХБ-ын холбоо хамаарал тодорхойлогдож байна.

НҮБ, ЮНЕСКО-гоос гарч байгаа бичиг баримтын төрөл, агуулга, арга зүйд харьцуулсан задлан шинжилгээ хийж үзэхэд ТХБ-ын үзэл санааны замнал нь: маш хийсвэр түвшинд томьёологдсон тунхаг ба тунхаглалаас үйлийн стратеги руу, улмаар үзэл санааг хэрэгжүүлэх зөвлөмж рүү, мөн үйл хэрэгжилтийн чанарын үнэлгээний арга зүй рүү нарийсан шилжиж байна. Үүнтэй уялдан тодорхой нэг утга санаа, үйл явц, зарчмыг илэрхийлсэн ойлголт, ухагдахуунуудын агуулгад өөрчлөлт орж гүнзгийрч байгаагаас гадна шинэ ухагдахуунууд бий болох үйл явц өрнөж байна.

“НҮБ-ын ТХБ-ын 10 жил” ажлын дүнд ТХБ-ын цаашдын хөгжлийн суурь болох дараах 10 зүйл бүхий 4 бүлэг ололтыг НҮБ, ЮНЕСКО-гоос илрүүлэн дүгнэсэн байна. Үүнд:

Хам утга: ТХБ бол ТХ-д хөтлөх боломжийг олгогч арга ухаан...

1. Боловсролын тогтолцоо нь хөгжлийн тогтвортой байдлын асуудалд тууштай хандаж байна.

2. Боловсролын болон ТХ-ийн талаарх хэлэлцэх асуудал, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шийдвэрүүд нь бие биетэйгээ таарч нийцэн тохирч байна.

Оролцоог хангасан арга хэрэгслийн ашиглалт: ТХБ-ын төлөө оролцогч талуудын амалсан амлалт, хүлээсэн үүрэг хариуцлага чухал болох нь харагдаж байна.

3. Улс төрийн бодлогын манлайлал үр ашигтай үйлчлэлт хэрэгсэл болох нь туршигдан нотлогдож байна.

4. Сонирхол хуваалцагч олон талуудын түншлэл үр өгөөжтэй байна. 5. Орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо ба үүрэг хариуцлага өсөн

нэмэгдэж байна

Идэвхжүүлэх хэрэгсэл, арга зам: ТХБ нь багшлахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийг идэвхжүүлэн урамшуулж байна.

6. ТХБ-ыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд байгууллага бүхлээрээ буюу хамт олноороо ажилладаг хандлага бий болж байна.

7. ТХБ нь суралцагчийн олон талт үйлийн хөгжлийг чиглүүлэн удирдах дэмжлэг болж байна.

Хамралт: ТХБ нь боловсролын бүх түвшин, бүх талбарт нэвтэрч, түгэн дэлгэрэх болсон.

8. ТХБ нь албан боловсролд интеграцчилагдаж (оршин цогцолж, амилан үйлчилж) байна.

9. Албан бус болон өдөр тутмын ажил үйлд ТХБ-ын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. 10. Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт нь шинэ технологиор дамжуулан

тогтвортой хөгжилд, ахиц дэвшил өгч байна

Хөгжлийн бодлого

Байгаль орчны салбарын бодлого

11. Дэлхийн ТХ-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын төрөөс улс орныхоо байгаль орчны даац, чадавхид нийцсэн, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг 1996 оноос эхлэн өнөө хүртэл үе шаттайгаар төгөлдөржүүлэн боловсруулж батлан, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн байна.

12. ТХ болон НХ-ийн талаарх төрийн бодлогын баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны хууль тогтоомжид

Page 19: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

19

тогтвортой хөгжлийн (байгаль, экологийн) боловсролын бодлого, зорилт тодорхой тусгагдаж, эрх зүйн орчин нь үндсэндээ бүрдсэн байна. Тогтвортой хөгжилд гүйцэтгэх боловсролын үүргийг дээрх баримт бичгүүдэд тодорхойлохдоо:

Монгол улсын нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх,

Иргэд байгальтайгаа зүй зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн сайжруулах эрүүл саруул амьдрах ухаанд суралцах,

Байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах соёл эзэмших,

Хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвших таатай орчин бүрдүүлэ 13. “Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас 1998-

2003 онд батлан, албан болон албан бус сургалтын хөтөлбөр, олон төрлийн үйүл ажиллагааг тусган амжилттай хэрэгжүүлсэн байна

Боловсролын салбарын бодлого

14. Боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдэд нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болох суурь ач холбогдолтой алхмуудыг үндэслэлтэй, системтэй тусгасан байна. Үүнд:

Оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой байх,

Идэвхтэй, бодит хамтын ажиллагааг хангах асуудлыг сайтар тусгасан давуу талтай байна.

15. Баримт бичгүүдэд ТХ-ийн асуудал шууд болон дам байдлаар туссан бөгөөд тогтвортой хөгжих гол үндэс нь боловсрол болохыг тодорхой илэрхийлсэн байна:

Ялангуяа үндэсний уламжлал, хөгжил болон даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлсон.

Суралцагчдад зөв хандлага төлөвшүүлэх, мэдлэгт суурилсан алхам хийх чадвар эзэмшүүлэх, сургалт, судалгааны орчин бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалт болон багшлах боловсон хүчнээр хангах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гэх мэт ТХБ эзэмшиж, хэрэглэхэд шаардлагатай тогтолцооны шинжтэй агуулга нийтлэг тусчээ.

16. Мөн боловсролын салбарын баримт бичгүүд нь харилцан нягт уялдаатай бөгөөд бодлогын үр ашиг, өгөөжийг тооцож, гарсан үр дүнд нь суурилан цаашид гарах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, бодлогыг нягтлах, сайжруулах ажил хийгдэж ирсэн нь боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдийг он дарааллаар нь эрэмбэлэн, агуулгад шинжилгээ хийхэд ажиглагдаж байна.

17. Боловсролын салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид туссан гол онцлог, давуу талуудын нэг нь иргэдэд чиглэсэн насан туршийн боловсролын тогтолцоог бий болгосон нь Монгол улсын ямар ч иргэн шаардлагатай мэдээлэл, мэдлэг, чадварыг хүн ам зүй, нийгмийн онцлогоос үл хамааран олж авч, орчин цагийн нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хоцролгүй мөр зэрэгцэн явах боломжийг нээж өгсөн ач холбогдолтой юм.

18. Нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийг хангах, ажилгүйдэл, ядуурал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг нэн чухал болохыг төрөөс Хөгжлийн бодлого, хөтөлбөр, хууль, эрх зүйн баримт бичгээр баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.

Сургалтын бодлого

19. Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэх үзэл баримтлал, Бага, дунд боловсролын стандарт, 12 жилийн сургалттай ЕБС-ийн сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр, сурах бичгийн стандартын онол, арга зүйн шийдэлд ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүй зохих түвшинд интеграцчилагдаж чадсан байна.

20. 2008-2015 онд боловсруулж хэрэгжүүлсэн Бага, дунд боловсролын сургалтын үндэсний хөтөлбөрүүд нь цогц чадамжид суурилсан боловсролын стандартын онол, арга зүйн шийдлийг бодит үйл хэрэг болгон хувиргах технологийн шийдэл болон хэлбэржиж, багшид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, бүх ангийн, бүх хичээлийн сурах бичиг зохиох болон багш нарын мэргэжил дээшлүүлэх үйлийн хөтөч болсон төдийгүй

Page 20: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

20

ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг 12 жилд шилжүүлэх шилжилтийг амжилттай дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн ач холбогдолтой сургалтын баримт бичгүүд болсон байна.

Хэрэгжилтийн менежемент

Сургуулийн өмнөх боловсрол

21. СӨБ-ын агуулгын үндсийг тодорхойлсон “Сургуулийн өмнөх боловсрол-1, 2 Үндэсний хөтөлбөр” (1995, 2001), СӨБ-ын сургалтын бодлого (2007, 2013) баримт бичгүүдийг ТХБ-ын цогц чадамжуудад хамаарах дараах бүлэг чадварууд тусгагдсан байна.

Хүүхдийн хувь хүн болон хөгжих, танин мэдэх чадвар

Бусадтай харилцах, бусдын дунд зохицож сурах чадвар

Аливаа үйлийг багаасаа бие даан гүйцэтгэх чадвар

Амьдрал ахуйн наад захын үйлийн баримжаатай болох чадвар 22. СӨБ-ын стандарт (2004, 2011)-ын давуу талыг СӨБ-ын чанарын шинэчлэлийг

хэрэгжүүлэгч багаас хийсэн “Цэцэрлэгүүдэд мөрдөж буй бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, стандартын зөвлөмж болон бүлэг тус бүр (бага, дунд, ахлах, бэлтгэл)-ийн сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээний тайлан (2014)-д тус тус тулгуурлан дүгнэвэл хүүхэд сурсан мэдсэн зүйлээ хэрэглэж, ашиглахад чиглүүлж, танин мэдэх үйлийн үр дүнд хөгжих, багш, хүүхдийн хамтын ажиллагааг суралцах үйлд чиглүүлсэн давуу талтай байна.

23. ТХБ-ыг хэрэгжүүлэх үйлийн хүрээнд СӨБ-ын байгууллагууд нь төсөл хэрэгжүүлэх, сургалтын өвөрмөц орчныг бүрдүүлэх, хүүхдийн урлан бүтээх, өөртөө үйлчлэх үйлчилгээг дэмжих замаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Бага дунд боловсрол

24. 2002 онд батлагдан өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэх үзэл баримтлалд нийцүүлэн боловсролын 19 стандарт, сургалтын үндэсний түвшний 178 хөтөлбөр, сурагчийн 217 сурах бичиг, багш боловсролын 6 стандарт, багшийн 145 номыг тус тус боловсруулан сургалтад мөрджээ.

25. Багшийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны зорилго, агуулга, тэдний мэргэжил, арга зүйн ур чадварын хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, урамшууллын тогтолцоог Монгол Улсын төрийн албан хаагчийн нийтлэг жишиг, ажил мэргэжлийн онцлогт нийцүүлэн шинэчлэх эрх зүйн орчин бүрдэж, төлөвших үйл явц үргэжилсээр байна.

26. Багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа 2001 он хүртэл олон тооны төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гадны санхүүжилтээр явагдаж байгаад 2001 оноос Засгийн газрын болон салбарын түвшинд хөтөлбөржиж, улмаар 2012 оноос БМДИ байгуулагдан бүтэц, зохион байгуулалт, мэргэжлийн удирдлага, санхүүжилт, хүний нөөцийн хувьд бүрэн институтчлагдаж чадсан байна.

27. Анх 2008 онд “Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам” батлагдан гарснаар БСШУЯ-аас ЕБС-д таван жил ажилласан багш нарын үндсэн сургалтыг хоёр жил дараалан зохион байгуулах явцад, багш бүр ажиллах хугацаандаа 3-аас доошгүй удаа улсын төсвийн зардлаар мэргэжил дээшлүүлж байх зарчмыг баталгаажуулж, үндсэн сургалтын менежментийн үндэс суурийг тавьсан бол 2013 оноос дээрх журамд зарим өөрчлөлт оруулан шинэчилж, БМДИ байгуулагдан уг үйл ажиллагааг мэргэжил арга зүйн болон хэрэгжилтийн менежментийн удирдлагаар ханган ажиллах болсноор мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа бүрэн институтчлагдаж, эхний болон 5, 10 дахь жилийн үндсэн сургалтууд явагддаг болсон байна. Үндсэн сургалтад зориулагдсан 138 сургалтын хөтөлбөр боловсрогджээ.

Page 21: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

21

28. ТХ ба ТХБ-ын чиглэлээр НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас дэмжлэг авч, хүрээлэн буй орчны удирдлагын ISO 14001:2004 олон улсын стандартаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ДБОБС-ийн Эко-сургууль хөдөлгөөнд Монгол Улс 2007 оноос нэгдэж, 2011 онд Үндэсний оператор байгууллагатай болсноор олон улсын жишгийн дагуу сургуульд суурилсан үйл ажиллагааг явуулж, сургалт болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны интеграцийг бодитой ханган ТХБ-ын хөгжилд бодит ахиц гаргах боломжийг бүрдүүлж чадсан байна.

29. Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрт сургалтыг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэн нарийвчилж түүнд илүү ач холбогдол өгсөн явдал нь Монгол Улсад сургуулийн түвшинд ЭСХ эрчимжих боломжийг нэмэгдүүлсэн тодорхой дэмжлэг болж чаджээ.

Дээд боловсрол

30. Дээд боловсролын бакалаврын түвшингийн заавал судлах ерөнхий суурь хичээлүүдийн агуулгын стандарт (2002)-ыг оноос тогтоож, 2006 онд шинэчилсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилээс “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам” (2014), “Бакалаврын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” (2014)-ыг тус тус хэрэгжүүлж эхэлж байна. Эдгээр баримт бичигт тодорхойлсон дээд боловсролын сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хэсгийн заавал судлах хичээлүүд нь ТХБ-той илүү холбоотой байна.

31. 2006 оноос хэрэгжсэн стандартад ерөнхий суурь хичээлүүд болох эдийн засгийн онолын үндэс, улс төр судлалын үндэс, социологийн үндэс, сэтгэл судланы үндэс, экологи, байгаль хамгааллын хичээлүүдийн агуулга нь ТХБ-ын агуулгатай уялдаж иж бүрэн тусгагджээ.

32. 2014 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн “Бакалаврын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага” болон Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалт”-д суралцагч нь шинжилж судлах, асуудал шийдвэрлэх, аливааг төлөвлөж, хэрэгжүүлэх, бие даан суралцах, бусадтай харилцах, хамтарч ажиллах чадвартай, хариуцлагатай, бүтээлч, мэргэжлийн ёс зүйтэй байх зэрэг ТХБ-ын цогц чадамжийг эзэмшихээр тусгайлан заасан ололттой талууд ажиглагдаж байна.

Албан бус боловсролын хэрэгжилт

33. Иргэдэд ТХБ эзэмшүүлэхэд албан бус боловролын тогтолцооны гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг ТББ, орон нутгийн захиргаа, сайн дурынхан мэдээлэл сурталчилгааны хэлбэрээр голчлон зохион байгуулж ирсэн бөгөөд 1996 оноос албан бус боловсролын эрхзүйн үндэс, 2002 оноос бие даасан тогтолцоо тус тус бүрэлдэн бий болсон байна.

34. “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар БСШУЯ-аас хийсэн мониторингийн дүнгээр хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8 сарын сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийг “сайн” гэж дүгнэсэн байна.

35. Албан бус боловсролын үйл ажиллагаанд ТХБ-ын асуудал бодит утгаараа бүрэн тусгагдаж чадаагүй ч байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хүрээний тодорхой сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн түүнийг шийдвэрлэх байдлаар суралцагч , орон нутгийн иргэдэд мэдлэг чадвар эзэмшүүлж байна.

36. ТХ/ТХБ-н асуудлаар мэдээлэл сурталчилгааг үндэсний болон орон нутгийн түвшинд түгээхэд БОНХАЖЯ, агентлаг, орон нутаг, олон улсын байгууллагуудын санаачлагаар 80 гаруй мэдээллийн төв, олон арван эко гэрүүд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

37. 1993-2012 онд байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 99 төсөл хэрэгжсэн бөгөөд тэдгээрийн 4 нь байгаль орчны мэдээлэл сурталчилгааны

Page 22: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

22

чиглэлээр дагнан хэрэгжсэн бөгөөд бусад бүх төсөл мэдээлэл сурталчилгааны ажлыг хийж ирсэн.

38. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дэргэд анхын мэдээлэл сурталчилгааны төвийг байгуулсан бөгөөд улмаар тухайн бүс нутагт амьдарч буй олон нийт, ард иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, байгаль орчны хууль тогтоомж, тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх журмын талаар таниулах үйл ажиллагааг 10 гаруй жилийн турш тогтмол зохион байгуулж байна.Үүнд

Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл тосгонд

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын”Туул” төв

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумдад байгууладан одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

39. Хустайн Цогцолбор Газрын Төв нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд загвар болон хөгжихийн зэрэгцээ иргэдийн байгаль орчны мэдлэг, чадвар, хандлагыг өөрчлөх зорилгоор мэдээлэл сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулж иржээ.

Оролцоо, түншлэл

40. Монгол улсын Засгийн Газраас байгаль орчин, ТХБ-г нэвтрүүлж түгээхэд олон улсын байгууллагуудын санхүүжилт, техникийн дэмжлэгтэйгээр орон нутгийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран 1993-2014 онуудад хэрэгжүүлсэн 99 орчим төсөл, хөтөлбөрүүд нол үүрэг гүйцэтгэсэн.

41. Ялангуяа тэдгээрийн 4 нь байгаль орчин ТХБ-г дэмжих чиглэлээр хэрэгжсэн байна. Үүнд: a. Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн (SIDA, Ramboll

Natura AB), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Хөдөөгийн хөгжил ба байгаль орчны боловсрол”

b. Швейцарын хөгжлийн агентлаг (SDC)-ийн “Цөлжилтийг сааруулах” төсөл c. ГТХАН (GTZ)-ны “Байгаль орчны бололвсрол мэдээлэл сурталчилгаа” төсөл d. ЮНЕСКО-ийн төсөл хөтөлбөрүүд

42. “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг 1997 онд батлуулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр удирдуулсан үндэсний зөвлөл байгуулж хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж зохицуулах, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий субъектуудыг ажиллуулсан нь тухайн үедээ хамгийн үр дүнтэй хамтын ажиллагаа түншлэлийн хэлбэр болж үр дүнгээ өгсөн туршлага байжээ.

Page 23: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

23

АЛДАА, ДУТАГДАЛ

Хөгжлийн чиг хандлага

1. Дэлхий нийтээрээ ТХБ-г хэрэгжүүлэхдээ ололт амжилт, давуу тал олон байгаа боловч энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байна. НҮБ-ийн гишүүн улс орнууд болон холбогдох талуудад дараах нийтлэг сул талууд байна гэж үзсэн байна. Үүнд:

Боловсрол болон ТХ-н уялдаа холбоо дийлэнх улс оронд сул байна

ТХБ-ын тогтолцоог институцжүүлэх асуудал хэрэгжүүлэх шатандаа удаашралтай байна.

Хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцооны төлөвшилт, арга хэлбэр тун хязгаарлагдмал байна.

Хөгжлийн бодлого

Байгаль орчны салбарын бодлого

2. Бодлогын баримт бичгүүдийн уялдаа, нөхөн гүйцээх, давхар шийдэх боломжуудыг тооцсон байдал хангалтгүй байна.

3. ТХБ-ын хүртээмж нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүйгээс тогтвортой хөгжлийн талаарх үзэл, хандлага олон нийтэд бүрэн төлөвших суурь нөхцөл бүрэлдээгүй байна.

Боловсролын салбарын бодлого

4. Бодлогын шийдвэрүүд нь салбарын удирдлага зохион байгуулалтын бүх түвшинд бүрэн хангагдахгүй байна.

5. Нийгмийн хөгжлийн бодлого, шийдвэр нь улс төрөөс хэт хараат, тогтворгүй байгаа байдал, богино хугацаанд судалгаа, шинжилгээ, эдийн засгийн тооцоололгүй хувьсан өөрчлөгдөж мөн мэргэжлийн боловсон хүчний тогтворшилгүй ажиллаж буй байдал нь боловсролын салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Сургалтын бодлого

6. 2014 оноос сургалтад мөрдөж эхэлсэн бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулахдаа ТХБ-ыг боловсролд интеграцилах үнэлгээний тусгайлсан шалгуургүйгээр, харин суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэмжиж хэрэглэхэд хүндрэлтэй хэт ерөнхий шалгуурын дагуу тус тус боловсруулж баталгаажуулсан байна.

7. Сурах бичиг хангамжийн талаар Хөгжлийн бодлого, эрх зүйн зохицуулалт, 1998 оноос хойш олон удаа өөрчлөгдөж тогтворгүй байснаас шалтгаалж өнөөг хүртэл сурах бичиг хангамжийн найдвартай, тогтвортой тогтолцоо төлөвшиж чадаагүй байна. Энэ нь сурах бичгийн чанарыг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээнд саад болсоор байна.

8. Багш мэргэжилтний хэд хэдэн загвар боловсрогдож, багш боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч өнөөг хүртэл багш боловсролыг хөгжүүлэх онол, арга зүйн шийдлүүдийг баталгаажуулсан үзэл баримтлалгүй байна. УИХ-аас 2015 онд шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар Хөгжлийн бодлого”-д ч үзэл баримтлалын үндэслэл болохоор бодлого тодорхойлогдоогүй байна. Энэ байдал нь багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаан дахь шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд үүсэх нэг шалтгаан болсоор байна.

9. Багшийн үйл ажиллагаатай холбоотой багц журмууд (2007-2010) нь хууль тогтоомжид заагдсан үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн багшийн ажлын агуулгаар тодорхойлогдож байсан бол шинэ багц журмуудад хууль тогтоомж өөрчлөгдөөгүй байхад багшийн ажил нь зөвхөн “шинэчлэл”-ийн бодлогоор тодорхойлогдох болсон байна.

Хэрэгжилтийн менежемент

Сургуулийн өмнөх боловсрол

Page 24: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

24

10. ТХБ-ын үзэл санаа бүрэн тусгагдаж чадахгүй байгаа зарим нэг сул талуудыг “Цэцэрлэгүүдэд мөрдөж буй бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, стандартын зөвлөмж болон бүлэг тус бүр (бага, дунд, ахлах, бэлтгэл)-ийн сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээний тайлан (2014)”-д дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

хүүхдийн жам ёсны хөгжлийг зарим талаар стандартчилсан,

хүүхдийн хөгжил тухайн насны үечлэлд харилцан адилгүй байдгийг харгалзан үзээгүй, хүүхдийг “обьект” талаас харсан,

стандартын зарим нэр томъёо хоёрдмол утгатай,

хүүхдэд үзүүлэх насанд хүрэгчдийн дэмжлэгийг ч стандартчилах талтай болсон зэргийг дурдсан байна.

11. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш стандарт (2008), багш бэлтгэх сургалтад тавигдаж буй нийтлэг шаардлага, багш бэлтгэх сургалтын хөтөлбөр (2014)-ийн ерөнхий суурь хичээлийн стандарт зэрэгт ТХБ-ын агуулгыг багш бэлтгэхэд илүү тодорхой, хэрэгжүүлэх арга зүйг тусгаагүй байгаа нь ажиглагдлаа.

12. СӨБ-ын байгууллагууд ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр хуримтлуулсан сайн туршлагыг дэлгэрүүлэх, ТХБ-ын агуулгад тухайлан чиглүүлж хөгжүүлэхэд багш, удирдах ажилтны санаачилга, чадавхи дутагдаж байгаа тал байна.

Бага дунд боловсрол

13. 2007-2014 оны хооронд боловсруулан мөрдсөн бага, дунд боловсролын нийт 178 үндэсний болон цөм хөтөлбөрийн 70.8 хувь, сурах бичгийн 48.8 хувийг сүүлийн 2 жил тус тус хүчингүй болгосон байна.

14. Өнөөдрийн байдлаар сургалтын үндэсний хөтөлбөр болон сурах бичгүүдэд бүхэлд нь үнэлгээ хийж, дүгнэлт гарган түүнийг сайжруулах зөвлөмж гараагүй байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийн судалгаа огт хийгдээгүй байгаа хэрнээ богино хугацаанд олон тооны сурах бичгийг дахин дахин зохиож байгаа нь ул суурьтай шинэчлэл болсон гэж үзэхэд эргэлзээтэй юм. Түүнчлэн улсын төсвийн зарцуулалтын хувьд ч үрэлгэн хандсан бөгөөд зохиогчдын оюуны өмч, хэвлэлийн компаний эрх ашгийг хөндсөн асуудлууд үүсгэж байгаа ажээ. Мөн хүний нөөцийн хязгаарагдмал нөхцөлд сурах бичиг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх үе шатуудад ногдох хугацаа хэтэрхий давчуу, хүмүүст нухайцтай ажиллах цаг хугацаа хэт хомсдолтой байгаа нь сурах бичгийн чанарын асуудалд сөрөгөөр нөлөөлөхөд хүргэх эрсдэлийг бий болгож байна.

Дээд боловсрол

15. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт болон оюутан, багш нарын дунд тэдний ТХ/НХ/ТХБ-ын талаарх ойлголт, хандлагыг илрүүлэх судалгаа, дүгнэлт дутмаг байгаа нь дээд боловсролын байгууллагад ТХБ хэрхэн хэрэгжиж байгаа, улмаар түүнийг хөгжүүлэх агуулга, арга, хэлбэрийг бүрэн тодорхойлох боломжгүй болгож байна. Тодруулбал:

2014 оноос хэрэгжиж эхэлсэн дээр дурдсан баримт бичгүүдэд судлах хичээлийн агуулгыг тодорхойлоогүй байна.

2014 оны баримт бичгүүдэд тодорхойлсон цогц чадамжийг сургалтын байгууллага хэрхэн эзэмшүүлж, хувь хүн хэрхэн эзэмшиж байгаад тавих шалгуур үзүүлэлт байхгүй байна.

16. Дээд боловсролын байгууллагад санаачлан хийж байгаа сайн туршлага байгаа ч тэдгээр нь бүх байгууллагад жигд биш, үйл ажиллагаа нь системтэй, тогтвортой, хүртээмжтэй, үр дүнтэй биш байна.

17. Дээд боловсролын сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хичээлүүдийн (Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэл бичиг, найруулга зүй, Хүний хөгжил, харицааны ёс зүй, эрх зүй, сэтгэлгээний түүх, соёл) агуулга тодорхойгүй, хэт цөөрүүлж, ерөнхийлсөн, ТХБ-ын гол бүрэлдэхүүн болох байгаль орчин, эдийн засаг, соёлын асуудлуудыг уялдаа холбоонд нь авч үзэх тал орхигдсон байна.

Албан бус боловсролын хэрэгжилт

Page 25: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

25

18. Албан бус боловсролоор ТХ,НХ,ТХБ-ыг олгож буй багш, сургагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах талаар чамгүй анхаарч байгаа ч сургалтын хөтөлбөрт нь тогтвортой хөгжлийн асуудал бодит утгаараа тусгагдаж чадаагүй байна.

19. 2005 оноос мэдээлэл, сурталчилгаа хийх үйл ажиллагааны эрч суларч, эко гэр, зарим мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаа зогсож, иргэд, олон нийтийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй, одоогоор зөвхөн жуулчдад үйлчлэх явцуу хүрээнд шилжээд байгаа нь хүний нөөцийн чадавхи сул, үйл ажиллагаандаа тууштай баримтлах тодорхой чиглэл, стратегигүй байгаатай холбоотой байна.

Оролцоо, түншлэл

20. Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн тогтолцоо нь эрхзүйн чадамжгүй урсгалаараа явж ирснээс зогсонги байдалд орж, улмаар түүний салбар хороо, нэгжийн бүтэц, зохион байгуулалт алдагдсан байна.

21. “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр” дуусаж, 2 дахь шатны хөтөлбөр батлагдаагүй 8 жил болох хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд бий болсон бүтэц, олсон амжилт, үр дүн нь тогтвортойгоор хөгжиж чадаагүй байна.

22. ТХБ-ын гол манлайлагч байгууллага болох ЮНЕСКО-гийн үндэсний комисс болон үндэсний зохицуулагч (Focal point)-ийн идэвхи оролцоо сулаас олон улсын болон үндэсний түвшин дэх шинэ санаа, сайн туршлагыг уялдуулах, чиглүүлэх үйл ажиллагаа дутмаг байсаар байна.

23. Монгол улсын бүс, болон орон нутгууд тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй байгаа уг асуудалд орон нутгийн зүгээс анхаарлаа хандуулж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж болох боловч ТХБ-ын талаарх мэдлэг, мэдээлэл, чадвар сул байгаагаас төдийлөн анхаарлаа хандуулахж ач холбогдол өгөхгүй байна.

24. Донор байгууллагуудын санхүүжилтээр Байгаль орчны томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд байгаль орчин, ТХБ-ыг олон нийтэд олгох үйл ажиллагаа их, бага хэмжээгээр дэмжигдэн хэрэгжиж байсан хэдий ч үндэсний хэмжээний зохицуулалт муутайн улмаас үндэсний хэмжээнд давшингуй үр дүнд хүрч чадаагүй байна. Улмаар иргэд, залуу үеийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын мэдлэг, чадвар хандлагыг өөрчлөх хэмжээний нөлөөлөл бий болж хараахан чадаагүй байна гэж үзэж болохоор байна.

25. Хууль эрх зүйн орчин харьцангуй бүрдсэн хэдий ч холбогдох яамд хоорондын ажлын уялдаа холбоо сул, улс төрийн тогтворгүй байдлаас хамааран төрийн бодлого, үндэсний хөтөлбөрүүд нь тунхаглал, билэгдэлийн шинжтэй болж үр дүнд хүрэхгүй байна.

26. Үндэсний хэмжээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх удирдлага, санхүүжилтийн асуудлыг оновчтой шийдвэрлээгүйгээс болж тухайн хөтөлбөр зөвхөн мэргэжлийн хүмүүст хамааралтай мэтээр ойлгогдож, улмаар бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах асуудал орхигдож байна.

Page 26: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

26

ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ

Хөгжлийн чиг хандлага

1. Дэлхий нийтээрээ нэн ялангуяа Монгол улсад ТХБ-ыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх дараах тулгамдсан асуудлуудыг нэрлэж байна a. ТХ болон боловсролын салбарын амин уялдааг хангаж бэхжүүлэх b. ТХБ-ын тогтолцоог институцжүүлэх дорвитой арга хэмжээнүүдийг авч

хэрэгжүүлэх c. ТХБ-ын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээний

тогтолцоог сайжруулах.

Хөгжлийн бодлого

Байгаль орчны салбарын бодлого

2. Монгол Улсын ТХ-н бодлогын хэрэгжилт нь улс орны эдийн засгийн чадавх, төрийн бодлогын залгамж чанар, улс төрийн нөхцөл байдал төрийн яамдын ажлын уялдаа холбоо, боловсон хүчний хангамж, бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчдын ТХБ-ын цогц чадамж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бодитой үр дүнд хүрч чадахгүй байна.

3. Салбар хоорондын ТХБ-ын бодлогыг уялдуулан тэдгээрийг харилцан зохицуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий өдөр дутмын байнгын ажиллагаатай ажлын алба байхгүйгээс ТХБ-ын төлөөх бүхий л хүчин чармайлт нь зохицуулалтын нэгдсэн механизмгүй салангад явагдаж байна.

4. Олон хүчин зүйлс, шалтгаанаас улбаалан идэвхитэй хөдөлмөрлөх хүн амын насны бүтцийн харьцаанд гарсан өөрчлөлтийн онцлогоос хамааран төр барих болон сурч, ажиллаж, амьдрах туршлага, арга ухааны залгамж чанар сулрах хандлагатай байна.

Боловсролын салбарын бодлого

5. Нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөө байгалийн тэтгэх даацын хүрээнд хангаж, тогтвортой хөгжүүлэх, үүнийг дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан төрийн бодлогод, ялангуяа боловсролын чиглэлээр Хөгжлийн бодлогод улам тодорхой болгон нарийвчлан тусгаж, нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх, уг тогтолцоог улам бүр оновчилох шаардлага байна.

6. Боловсрол нь улс орны ТХ-ийг сааруулдаг нийгмийн гол нөлөөт хүчин зүйлс болох ажилгүйдэл, ядуурлыг даван туулах гол арга зам болдог тул салбарын бодлогыг насан туршийн боловсролын өргөн хүрээнд авч үзэж, хүн бүрийн эрхлэх үйлээр дамжуулан тогтвортой хөгжлийн боловролын арга ухааныг эзэмшүүлэхэд чиглүүлэх хэрэгцээ байна.

7. Хүн төрөлхтний ТХ, түүнд хүрэх арга хэрэгсэл болсон ТХБ-ын талаар Дэлхий нийтийн үйлийн замнал, өрнөлийн шинэ үе шат эхлэж байгааг улмаар танин мэдэхүйн болон практик үйлийн түвшинд гарч буй өөрчлөлтийг анхаарах мэдрэмж үндэсний хэмжээнд нийгмийн зохион байгуулалтын бүх түвшинд сул байгаагаас энэ талаарх бүх нийтийн ойлголтын зөрөөтэй, улмаар үйл ажиллагаа хүчин чармайлтын, үр нөлөө харьцангуй сулхан байна.

Сургалтын бодлого

8. Монгол Улсын боловсролын тогтвортой хөгжлийг хангах, иргэд, суралцагчдад ТХБ-ын агуулга, арга зүйд суурилсан бүтээлчээр сурч, ажиллаж, амьдрахад шаардлагатай мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах болон шийдвэр гаргах үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны үндэслэл султай, өөрчлөлт шинэчлэл давамгайлах хандлагатай болж байна.

9. Боловсрол судлалын шинжлэх ухааны байгууллагын бие даасан байдал бүрэн хангагдаагүй, бүтэц нь бэхжээгүйн улмаас “Өөрсдийгөө чамлан”, “Бусдын амыг харсан”, “Ачаалал сорилтоос зүрхшээж” бэлэнчлэх сэтгэлгээгээр олон жил явж, боловсролын салбарт боловсрол, хүний хөгжлийн чиглэлээр Хөгжлийн төрийн бодлогын үндэс, суурь болчихоор чанартай суурь судалгаанууд хийгдээгүй байна.

Page 27: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

27

Хэрэгжилтийн менежемент

Сургуулийн өмнөх боловсрол

10. 2015 онд батлагдан хэрэгжиж эхэлж байгаа СӨБ-ын цөм хөтөлбөрийг “СӨБ: Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ад нийцүүлэн боловсруулсан ба уг стандартад үнэлгээ хийж боловсруулалтын болон хэрэгжилтийн шатанд илэрсэн дутагдлыг арилгах шаардлага байна.

11. Сургуулийн өмнөх боловсролын агуулгад интеграцчилагдсан ТХБ-ын агуулгыг үр дүнтэй хэрэгжүүлэх гол арга зам нь багш, түүний үйл ажиллагааны үр дүн учир багшийг ТХБ-ын талаар тусгайлан чадавхижуулах шаардлага тулгарч байна.

Бага дунд боловсрол

12. Төрөөс баримталж ирсэн нээлттэй киррикюлимийг хөгжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 20 гаруй жилийн туршид сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх тогтолцоог үүсгэн бэхжүүлэх бодлого нь бүрэн утгаараа хэрэгжиж хараахан чадаагүй байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд өнгөрсөн 25 жилийн туршид үндсэндээ “боловсролын шинэчлэлээр тодорхойлогдох нийлүүлэлтэд суурилсан” харилцаа давамгайлж байна.

13. Суралцагчдад ТХБ-ыг эзэмшүүлэх нийгмийн хэрэглүүр болох сургалтад мөрдөх сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг, үнэлгээний журам зэрэг нь ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургууль багш нарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж байна.

14. ТХБ-ын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлоход чиглэсэн үндэсний хэмжээний иж бүрэн судалгаа хийгдэхгүй байгаа нь цаашдын бодлого, зохицуулалт үндэслэл муутай байх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэхэд бэрхшээл учрах, зохих тохируулга хийгдэхгүй орхигдох гол хүчин зүйл болж байна

Дээд боловсрол

15. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын стандарт болон сургалтын хөтөлбөрийн нийтлэг шаардлагад ТХБ-ын асуудал хангалттай тусгагдаагүй ба уламжлал шинэчлэлийг хослуулах хэрэгцээ үүсч байна.

16. Дээд боловсролын түвшинд ТХБ-ын хэрэгжилт ямар байгаа, багш болон оюутнуудын ТХБ-ын талаарх ойлголт, хандлага ямар байгаа зэргээс эхлээд ТХБ-ын агуулга хичээл бүрийн агуулга, сэдэвт хэрхэн тусч хэрэгжиж байгааг тодорхойлох шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийх шаардлагатай байна.

17. ТХБ-ыг дээд боловсролд хэрэгжүүлэх нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын арга, механизмгүй байгаа нь шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг юм.

Албан бус боловсролын хэрэгжилт

18. Байгаль орчны салбарт 2008-2012 онд хийгдсэн мэдээлэл сурталчилгааны ажлын бүтцэд бүтцэд хийсэн шинжилгээнээс үзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд өгч байгаа мэдээллийн дийлэнх хувийг төрийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, тайлан эзэлж шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл хомс байгаа нь тогтоогдсон байна. Энэ байдлыг бүх нийтийн ТХБ-ыг дээшлүүлэх арга хэмжээнд харгалзан үзэх шаардлагатай байна.

19. Албан бус боловсролын бүтэц, сургалтын агуулга, арга зүйг ТХБ-ын агуулга, арга зүй, үнэт зүйлс, эзэмших мэдлэг, цогц чадамжид нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай.

20. Хүн амын насны бүлэг тус бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, тогтвортой хөгжлийн үзэл санааг ойлгуулахад чиглэсэн гарын авлага, хэвлэмэл материалыг энгийн үг хэллэгтэй, ойлгомжтой, өнгө дизайн сайтай болгох хэрэгтэй байна.

Page 28: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

28

Оролцоо, түншлэл

21. Үндэсний хэмжээнд ТХ/НХ-г үйл явцыг хэрэгжүүлэх арга зам болох ТХБ-ын үзэл баримтлал, стратеги, үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны нэгдсэн бүтэц, механизмийг шинээр бий болгох хэрэгтэй байна.

22. Улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой бус байдал, ЗГ болон шийдвэр гаргах түвшний (төрийн алба), чадавхи сул ТХБ-ын талаар ойлголт хангалтгүйн улмаас нь ТХ болон ТХБ-ын Үндэсний зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах явдал удаашралтай байна.

23. ТХБ-ын үйл ажиллагааг дэмжиж эко клубууд, ЕБС-иуд, олон нийтийн байгуулагууд идэвх чармайлт гарган ажиллаж байгаа тэдэнд үзүүлэх орон нутгийн төр, захиргааны байгууллагын оролцоо, туслалцаа хангалтгүй байна.

24. ТХБ-ыг албан, албан бус сургалтаар системтэй олгохоос гадна боловсролын салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид туссан иргэдэд чиглэсэн насан туршийн боловсролын тогтолцоог бий болгох ажлын хүрээнд дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна.

25. ТХБ-ын ДНҮХ-ийн үйлийн таван талбарийн хүрээнд ТХБ-ын үйл ажиллагааг өөрийн орны нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх тал дээр талуудын байр суурь нэгдмэл бус, ойлголт мэдлэг сул, ТХБ-ын талаарх ойлголт, мэдлэг сул үйл ажиллагааны чиг баримжаа нь оновчтой бус байгаа нь бүх түвшинд, олон талын төлөөлөл бүхий түншлэл, хамтын ажиллагаанд мэдрэгдэхүйц бодитой ахиц гарч чадахгүй байна.

Page 29: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

29

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Хөгжлийн чиг хандлага

1. ТХБ-н 10 жилийн дараа ТХБ-н чиглэлээр ЮНЕСКО-гоос гишүүн орнууддаа зөвлөмжилсөн баримт бичиг (UNESCO Member States through the adoption of 37 C/Resolution 12) болох ТХБ-н Дэлхий нийтийн үйл хөтөлбөрт (ДНҮХ) тодорхойлсон дараах зорилго, зорилтууд болон тэргүүлэх чиглэл, үйлийн замналыг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны үндэс суурийн нэг болгох шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

Зорилго:

Тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэргийн ахиц дэвшлийг улам эрчимжүүлэхийн тулд боловсрол ба суралцахуйн бүх түвшний бүхий л хүрээн дэх олон талт үйлийг төгөлдөржүүлэн шинэ шатанд гаргах

Арга барил:

a. Тогтвортой хөгжлийг боловсролд интеграцчилах b. Боловсролыг тогтвортой хөгжилд интеграцчилах

Зорилтууд:

a. Зорилт 1 “Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц түвшний мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлагыг эзэмших боломжийг хүн бүрт олгоход чиглүүлэн боловсрол, суралцахуйг өөрчлөх”

b. Зорилт 2 “Тогтвортой хөгжлийг дэмжсэн бүхий л арга хэмжээ, хөтөлбөр, үйл ажиллагаан дахь боловсрол, суралцахуйг чухалчилан бэхжүүлэх”

Тэргүүлэх чиглэлүүд:

a. Бодлогыг уялдуулах: Тогтолцооны өөрчлөлт хийж, ТХБ-ыг дэмжих орчинг бүрдүүлэхдээ, боловсролын болон тогтвортой хөгжлийн бодлогуудыг ТХБ-оор холбох

b. Суралцахуй ба сургалтын орчинг хувирган өөрчлөх : Боловсрол (албан боловсрол) болон сургалтын (албан бус) бүрдэл хэсгүүдэд тогтвортой хөгжих зарчмыг интеграцчилах

c. Багш, сургагчдын чадавх бэхжүүлэх: ТХБ-ын түгээлт нь үр өгөөжтэй байхаар багш, сургагчдын чадавхийг нэмэгдүүлэх

d. Залуучуудыг татан оролцуулах тэдэнд эрх мэдэл олгох: Залуучуудын дунд явуулах ТХБ-ын үйл ажиллагааг олон талтай болгох

e. Орон нутгийн түвшинд тогтвортой хөгжих шийдлийг хурдасгах: Олон нийт, иргэдийг хамарсан ТХБ-ын арга хэмжээ, хөтөлбөр болон олон ТХБ оролцогч талуудын сүлжээг бий болгох, өргөжүүлэх

2. Дэлхий нийтээр ТХ, ТХБ-ын үйл хэрэгжүүлэхдээ улс орон бүр ТХБ-ын зорилго, зорилт, агуулга, арга зүй, үнэлгээний нэгдмэл үзэл санаа ойлголтоор хандаж бүс нутаг, үндэстэн, угсаатан, орон нутгийн хэрэгцээ, соёлын онцлогоос үүдэлтэй шийдвэрлэх асуудлаа дэвшүүлж, шинжлэх ухаанд үндэслэсэн, судалгаанд суурилсан тогтвортой хөгжлийн төлөө боловсролын тогтолцоо хөгжүүлэхийг зөвлөмжилж байна. Олон талт цогц судалгааг дараах чиглэлд хандуулах нь илүү ач холбогдолтой. Үүнд: a. Хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үйлийн дараах 4 талбар тэдгээрийн харилцан

хамааралт хүчин зүйлсийг үнэлэх.

“Хүн амын хөгжил”

“Эдийн засгийн тогтолцоо”

“Улс төрийн бодлого”

“Байгаль орчин” b. Үндэстэн дамнасан бүс нутаг, улс үндэстэн, орон нутаг, хот айл, гэр бүл, иргэн-

хувь хүн бүрийн хувьд өвөрмөц байх онцлогийг судалж, үйлийн стратеги, арга зам нь сонгож тогтоох

3. Монгол Улсын ТХ болон ТХБ-ын үзэл баримтлал, стратегийн болон үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тэдгээрийг хэрэгжүүлэх бүтэц,

Page 30: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

30

механизмыг бүрдүүлэн ажиллуулах, үйл явцын ахиц дэвшлийг хэмжиж, үнэлэхдээ, нэг талаас, ДНҮХ өгөгдсөн зөвлөмжийг арга зүйн удирдамж болгох нөгөө талаас, Монголын хам нөхцөл, онцлогийг тогтоосон олон талт цогц судалгааны үр дүнд суурилах шаардлагатай. Энэхүү нийтлэг хийгээд өвөрмөц талуудыг үнэлж, тооцоогүй тохиолдолд ТХБ-ын зорилго мөнхийн мөрөөдөл байсаар байх болно..

Хөгжлийн бодлого

Байгаль орчны бодлого

4. НҮБ-аас баталсан Дэлхий нийтийн “Тогтвортой Хөгжлийн Зорилт” түүн дотроо зорилт 4,12,13–т ТХБ-ыг чухалчлан ТХ-г дэмжих мэдлэг, чадварыг бүх нийтэд эзэмшүүлэх, ТХ-н талаарх үнэн бодит, чанартай мэдээ мэдээллээр хангах, хүн байгальдаа зохицсон амьдралын хэв маягтай болох, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхой тусгасан байгааг харгалзан Монгол улс цаашид доор үйл ажиллагааг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардагатай байна. Үүнд:

“Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх.

Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах

Оролцогч талуудын оролцоотой ТХБ-н үзэл баримтлал бодлогын баримт бичиг боловсруулж, цаашид салбарын дэд хөтөлбөрт нь тодорхой алхмуудыг нарийвчлан тусгах

ТХБ -ын асуудал эрхэлсэн "Үндэсний хороо" байнгын ажиллагаатай “ажлын алба” байгуулж ажиллах журмыг холбогдох холбогдох субъектүүдийн шийдвэрээр батлан мөрдүүлэх

Байгаль орчин, ногоон хөгжил, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ТХБ-ын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсруулах үүрэг бүхий "Хамтарсан ажлын хэсэг" байгуулан ажиллах.

Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зангидаж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт үнэлгээ хийдэг субьекттэй болох

5. ТХБ-ын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөр нь Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомжид заасан стратегийн зорилт, хуулийн заалтанд тусгагдсан чиглэлүүдэд үндэслэдэг байх. Тодруулбал:

Бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох,

Мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг ашиглах,

Сургалт, сурталчилгааг тогтмолжуулан эрчимжүүлэх,

Байгаль орчны салбарын болон бүх шатны боловсролын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, чадавхижуулах гэх мэт

6. ТХБ-ын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрийн дараах баримт бичгүүдтэй уялдуулах. Үүнд:

УИХ-аас тодорхойлсон “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Ус” үндэсний хөтөлбөр, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр” болон Засгийн газраас баталсан “Ойн үндэсний хөтөлбөр”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд.

"Ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө" (2016-2020 он), "Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 зорилтууд" (2016-2030), "Монгол улсын хөгжлийн бодлого" (2016-2030) зэрэг баримт бичгүүд мөн ногоон хөгжлийн эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх болон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны бодлого хөтөлбөрүүд.

Боловсролын бодлого

7. Тогтвортой хөгжлийн нэгдсэн хөтөлбөр эсвэл төрөөс Хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх

Судалгаанд суурилах

Page 31: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

31

Гол оролцогч талуудын оролцоог хангах

Иргэн, байгууллага дундын нийтлэг асуудлыг хэрхэн зангидаж, тусгах асуудалд анхаарах

Дэд хөтөлбөрүүдэд салбарын асуудлыг тусгах шаардлагатай

8. Салбарын яамд манлайлах үүргээ хэрэгжүүлэх. Үүний тулд

Тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зангидаж, нэгдсэн удирдагаар хангаж, үйл ажиллагааг зохицуулах, хяналт үнэлгээ хийх үүрэг бүхий “Салбар дундын зөвлөл” эсвэл “Үндэсний хороо” байгуулж ажиллуулах

Салбар дундын нэгдсэн платформ бий болгох

ТХБ-ын тогтолцоонд үр нөлөөтэй гүйцэтгэлийн удирдлагыг нэврүүлэх 9. Тогтвортой хөгжлийн боловсролд зориулсан судалгаа, мэдээ, мэдээллийн нэгдсэн

сан бий болгох, эргэлтэнд оруулах 10. Бүх шатны боловсролын байгууллага, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн

байгууллагуудын удирдлагууд, эцэг эхчүүд ТХБ-ын талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зайлшгүй хүчин чармайлд гаргадаг байхыг эрх зүй, ёс зүйн механизмууд бий болгож, ажиллуулах.

11. Хүүхдэд гэр бүл, цэцэрлэг сургуулиас нь ТХБ-ын зөв хандлага, төлөвшилтэй болгож хөгжүүлэх

Сургалтын бодлого

12. ТХБ-ын индикатор ба цогц чадамжийн чиглэлээр олон улсад хийгдэж буй судалгааны үр дүнгүүд болон Монгол хүний сурч, ажиллаж, амьдрах арга ухааны өвөрмөц онцлогийг нарийвчлах суурь судалгааг тасралтгүй явуулж байхыг холбогдох байгууллагын үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа улмаар судалгааны үр дүнд суурилсан шинэчлэлийн бодлого, стратегийг дэвшүүлэн хэрэгжүүлж байхыг шийдвэр гаргалтын суурь зарчим, гол хариуцлага тус тус болгож байх.

13. Төрөөс стандарт ба киррикюлим, сурах бичиг, хүний нөөц судлалын талбар дахь боловсролын суурь судалгаа тасралтгүй явагдах боломж нөхцөлөөр бүрэн дүүрэн хангаж, дотоод, гадаадад зохиогдох мэдлэг, туршлагаа хуваалцах арга хэмжээнүүдэд оролцон судалгааны үр дүнгүүдээс танилцуулах замаар ТХБ-ын хөгжилд гарч буй мэргэжлийн болон төрийн захиргааны түвшин дэх хөгжлийн онол, арга зүйн ахиц, ололтоос суралцаж, өөрсдийн үнэт зүйлс, өв соёлоо уламжлан хөгжүүлж, инновацийг үйл хэрэг, бодит үр дүн болгож байх менежментийг хэрэгжүүлж, Дэлхий нийтийн ТХБ-ын үйл явцтай хөл нийлүүлэн урагшлах.

14. Суралцахуйн үзэл баримтлал, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг ба сургалтын бусад материал, хэрэглэгдэхүүн, багшийн хөгжил болон тэдгээрийн зориулалт, зорилго, агуулга, арга зүй, үр дүн хоорондын инвариант (үл хувиран хадгалагдах) чанар ба тус бүрийнх нь иерархи (шатлан эрэмбэлэгдэх), чанарын шүтэлцээ хийгээд гадаад, дотоод хүчин зүйлийн холбоо хамаарал, бүхэл бүтэн, дотоод саланги чанарых нь нэгдэл зэргийг тус тус хангаж чадахуйц нэгдсэн онол, арга зүйн шийдэлтэй байхаар сургалтын баримт бичгүүдийг сайжруулан боловсруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сургалтын үндсэн баримт бичгүүдийг систем сэтгэлгээний арга барилын дагуу боловсруулж үйлдвэл илүү тустай байна. Ингэж чадвал боловсролд ТХБ-ыг амжилттай интеграцчилах суурь нөхцөл хангагдана.

15. Цаашид сургалтын үндсэн баримт бичгүүдийг уялдаа холбоотойгоор сайжруулан боловсруулахдаа эхлээд тэдгээрийг бүтээх онол, арга зүйн шийдлийг тодорхой болгон баталгаажуулж, дараа нь боловсролын чанар нь боловсролын стандартаар, стандарт нь цогц чадамжаар, цогц чадамж нь ТХБ-ын цогц чадамжаар, ТХБ-ын цогц чадамж нь ТХ-ийн үндсэн хүрээний агуулгыг эзэмших ТХБ-ын цөм агуулгаар эрэмбэлэгдэх ерөнхий зүй тогтолд баримжаалан үйлдэх нь зохилтой. Өөрөөр хэлбэл, “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг зүйрлэлийг санаж байхад илүүдэхгүй.

16. Шинжлэх ухааны үндэслэл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх замаар бүх шатны, бүх хэлбэрийн боловсролын стандарт, сургалтын

Page 32: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

32

хөтөлбөр, сурах бичиг, багш боловсролын стандарт, бүх төрлийн үнэлгээний тогтолцоон дахь ТХБ-ын индикаторууд болон цогц чадамжуудын интерацчилалыг улам бүр гүнзгийрүүлж байх бодлогыг тууштай баримталж байх нь зүйтэй.

17. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд 1990-ээд оноос өнөөг хүртэл давамгайлж шинэчлэлийн нийлүүлэлтэд суурилсан өнөөгийн үйлчилгээнээс үйлчлүүлэгчдийн бодит эрэлт хэрэгцээнд суурилсан үйлчилгээнд шилжих бодлого Хөгжлийн нь шинэчлэлийг анги танхмийн түвшинд бодит үйл хэрэг болгох тухайлбал, ТХБ-ыг албан боловсролд интеграцчилан хэрэгжүүлэх гол нөхцөл болох тул энэ чиглэлд зохих шийдвэрүүд гарган хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

18. Боловсролын бүх төрлийн стандартуудыг холбогдох хуульд заасан хугацаанд үзлэг, үнэлгээнд хамруулж, тэдгээрийг үе шаттайгаар сайжруулж байх хуулийн механизмыг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй

Хэрэгжилтийн менежемент

Сургуулийн өмнөх боловсрол

19. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр дэх “Хүүхэд өөрийн үйлээр хөгжих орчныг бүрдүүлэх” үзэл санааг СӨБ-ын салбарын бодлогын чиглэлд тууштай хэрэгжүүлж, Хөгжлийн.

20. СӨБ-ын сургалтын агуулга, арга зүйг тодорхойлсон баримт бичиг, хэрэгжилтийг үнэлэх үндэсний хэмжээний суурь судалгаа нэн шаардлагатай байна.

21. 2015 оноос бага насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсанд эрүүл мэндээ хамгаалах, бусадтай харилцах, ярих, орчноо шинжлэн судлах, орчинтойгоо харьцах зэрэг чадамжуудыг илрүүлэх асуултууд нь ТХБ-ын цогц чадамжуудтай нийцэж буй нь сайшаалтай. Цаашид тус ажиглалтын хуудсанд тулгуурласан үндэсний хэмжээний, 2 жилийн давтамжтай судалгааг тогтмолжуулах нь бодлогын хэрэгжилтийг үнэлэх, бодлогын эцсийн гол үр дүн болох хүүхдийн хөгжлийн байдлыг үнэлэх нэг боломж олгож байна.

22. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн стандартад болон тэднийг бэлтгэх сургалтын агуулгыг ТХБ-ыг илүү гүнзгийрүүлж, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад ТХБ-ын үзэл баримтлал, агуулга, аргай зүйг тусган хэрэгжүүлэх нь чухал байна.

23. СӨБ-ын сургалтын арга зүй, зохион байгуулалт, үнэлгээ, хэрэглэгдэхүүн зэрэгт ТХБ-ын агуулга, арга зүйг илүү нарийвчлан тусгах, ялангуяа байгаль орчин, түүний хамгааллын талаар хүүхдэд багаас нь зөв хандлага төлөвшүүлэхээр сургалтыг үр дүнтэй төлөвлөж зохион байгуулах шаардлага байна. Энэ чиглэлээр эцэг эх, гэр бүлд чиглэсэн ажил ч зохион байгуулах нь чухал юм.

Бага дунд боловсрол

24. Боловсролын салбарын ТХ-ийг хангахад онцгой анхаарч, шинжлэх ухааны үндэслэл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх үндсэн дээр тодорхойлсон бодлогоо тууштай баримталж, ойр ойрхон “шинэчлэх” биш, тасралтгүй “сайжруулах” стратеги Хөгжлийн нь ТХБ-ийн хөгжилд бодит ахиц гаргах, багш нарын тогтвортой хөгжлийг хангахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн туршид дээдэх нь суудлаа ололгүй “шинэчилсээр” байтал доодох нь гүйдлээ олохгүй “бужигнасаар” байгааг анхаарах ёстой.

25. Багш, удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт ТХБ-ын тусгай дэд модуль оруулж, түүний агуулга, арга зүйг тухайн зорилтод бүлгийн ажлын чиг үүрэгтэй холбож, хэрэглээтэй болгох зэргээр ТХБ-ыг багш, ажилтнуудад эзэмшүүлэх арга замуудыг судлан тогтоож хэрэгжүүлж байх нь чухал юм.

26. Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүх төрлийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, оролцогчдын прогноз гаргах, зардал төсвөө төлөвлөн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг баталгаажуулах, сургалтын хөтөлбөрөө чанаржуулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах зэрэг цогц үйл ажиллагааны менежментийг улам боловсронгуй болгож байх нь зүйтэй.

Page 33: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

33

27. Стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг, багш боловсролын стандартын хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

a. Юуны өмнө өнгөрсөн хугацаанд боловсруулж мөрдсөн болон хүчингүй болсон сургалтын үндсэн баримт бичгүүд (стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг)-ийн харьцуулсан өргөн хүрээний иж бүрэн суурь судалгаа хийх

b. Дээрхи судалгааг үндэслэн стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сурах бичгийн чанар тасралтгүй сайжирч байх онол, арга зүйн болон бодлогын шийдлүүдийг тодорхойлон нийтээр хэлэлцэж, үзэл баримтлал, бодлогын түвшний баримт бичгүүдээ сайжруулах

c. Шаардлагатай бол эрх зүйн орчноо сайжруулах d. Тусгай төлөвлөгөөний дагуу боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр,

сурах бичиг, багш боловсролын стандартаа сайжруулан боловсруулж, баталгаажуулан мөрдөх

e. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр багшид зориулсан сургалтын модулын тогтолцоог иж бүрнээр нь боловсруулан хэрэгжүүлэх

f. Суралцагч, багш, ажилтны, байгууллагын зэрэг субъектийн болон төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хяналт-шинжилгээ үнэлгээний тогтолцоог шинэчлэн сайжруулах

28. Сургуулийн түвшинд хуримтлагдсан сайн туршлага, эхлэлийг хөхиүлэн дэмжих нь зүйтэй байна. Тухайлбал, ЭСХ-ийн Дэлхийн сүлжээнд нэгдэн уг хөтөлбөрийг олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн хөгжүүлэх чиг үүрэг бүхий ЭСХ-ний Үндэсний оператортой болж, ЭСХ-нд суурилсан ТХБ-ыг дэмжих чиглэлээр тавигдсан институцын сууриа бэхжүүлэн бүтээлчээр хамтран ажиллах механизмыг бүрдүүлэн ажиллахад төрөөс шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх замаар ТХБ-д бодит ахиц дэвшил гарах нэг чухал нөхцөл бүрдэнэ.

29. ШХА-ийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрөөс 2015 онд захиалан гүйцэтгүүлсэн “Эко-сургууль хөтөлбөрийн нөхцөл байдлын судалгаа”-д дэвшүүлсэн 16 санал, 8 зөвлөмжийг тус хөтөлбөрийг дэмжих үйл ажиллагаанд тусган ажиллах нь зүйтэй юм.

Дээд боловсролд

30. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын стандарт болон нийтлэг шаардлагад ТХБ-ын асуудлыг оновчтой тусгах нь түүнд суурилсан хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд суурь нөлөөтэй. Иймд сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлүүдийн агуулгыг ТХБ-ын агуулга, арга зүйгээр баяжуулах шаардлага байна.

31. Сургалтын хөтөлбөрт сургуулийн чанарын баталгаажилт хийдэг, хөтөлбөрийн нэгж сургуулиудад байгуулагдах болсонтой уялдан түүний шалгуурт ТХБ-ын үндсэн үзүүлэлтүүдээс тусгах, улмаар сургалтын хөтөлбөрийн үндэсний магадлан итгэмжлэлийн шалгуурт ТХБ-ын агуулга, цогц чадамжийг нэвтрүүлж хэрэгжүүлэх нь чухал байна.

32. Дээд боловсролын түвшинд ТХБ-ын хэрэгжилтийн талаарх судалгааг цаг алдалгүй хийх хэрэгтэй байна.

33. Дээд боловсролд ТХБ-ыг хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх нь сургалтад ТХБ-ыг интеграцчилах, түүний агуулгыг хэрэгжүүлэх арга зүй, зохион байгуулалт, үнэлгээ, хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг бүрдүүлэх, нэгдсэн удирдлагатай болох үндэс болно.

Албан бус боловсрол

34. Цаашид боловсролыг насан туршийн суралцахуйн өргөн цар хүрээнд харж, түүнд эзлэх албан бус боловсролын асуудлыг эрхлэх бүтэц, сургалтын агуулга, арга зүйг ТХБ-н үзэл баримтлал, үнэт зүйлтэй нийцүүлэн сайжруулан шинэчлэх.

35. ТХБ-н үнэт зүйлсийг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах үйл ажиллагааны тусгай дэд хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх. Судалгаагаар үр дүнтэй гэж илэрсэн

Page 34: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

34

дараах арга хэрэгсэлүүдийг үргэлжлүүлэн дэмжих хийгээд уялдуулан зохион байгуулах шаардлагатай байна. Үүнд:

a. Шинжлэх ухааны ном, товхимол, баримтат кино зэргийг хялбаршуулсан байдлаар боловсруулан хувь хүн, нийгмийн хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлог, орчин үеийн технологийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, түгээх

b. ТББ болон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах, c. Олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан нийтийн анхаарал сонирхолыг

татах d. Алслагдсан орон нутагт хөдөлгөөнт (нүүдлийн) соёл, мэдээллийн төвүүдийг

ажиллуулж сургалт, сурталчилгаа явуулах. e. Номын сан, музей, тусгай хамгаалалт бүхий байгалийн дурсгалт газар нутгууд,

парк, цэцэрлэгт хүрээлэн, театр зэрэг соёл боловсролын байгууллагуудыг үйл ажиллагааг уялдуулах

f. Байгаль орчин, ногоон хөгжил, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл, мэргэжлийн болон ТББ, эко клубуудын үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн боловсрол олгох ажилд манлайлан оролцуулах

Оролцоо, түншлэл

36. “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн үргэлжлэл болох “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийг боловсруулж, удирдлага зохион байгуулалтыг хангах Үндэсний зөвлөх хорооны бүтэц, ажиллах механизм, нөөцийг нарийвчлан тодорхойлж, УИХ-аар батлуулснаар түүний хэрэгжилтийн эрхзүйн хувьд чадамжтай болгох шаардлагатай байна.

37. Монгол улсын ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтцийг юуны түрүүнд байгуулах нь ТХБ-ын үйл хэрэгт тодорхой ахиц гаргах зайлшгүй нөхцөлийн нэг болно. Энэ бүтцийг байгуулахдаа дараах саналуудыг харгалзан үзэх нь зохистой. Тухайлбал;

БОНХАЖЯ ерөнхий чиг үүргийн статустайн хувьд салбар дундын зохицуулалтын асуудлыг хариуцах, БСШУЯ мэргэжил аргазүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй оролцох бүрэн боломжтой.

Улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, төрийн албаны чадавхи суларсан өнөөгийн нөхцөлд нүсэр том бүтэц, төсвийн санхүүжилт бүхий нэмэлт орон тоо бий болгох боломжгүй тул хоёр яамны үндэсний түвшин дэх бүтцийг харьцуулан үзэж, одоо ажиллаж байгаа хэрэгжүүлэгч байгууллагуудын хүчийг төвлөрүүлэн ажлын албаны статустай ажиллуулах хувилбарыг сонгох оновчтойд тооцлоо.

ТХБ-ын Үндэсний Зохицуулах Хороо (ҮЗХ) ТХ-ийн Үндэсний Хорооны бүтцийн нэг бүрэлдэхүүн хэсэг байх төдийгүй, ҮЗХ-ны ажлын алба нь одоо байгаа институт дээр суурилсан байх ба төр, хувийн хэвшил, ТББ-ын ямар ч хэлбэрийн байгууллага байж болно.

ҮЗХ болон ажлын албаны гол гишүүд, хамтрагч талуудад БСШУЯ түүний харьяа байгууллага “Боловсролын хүрээлэн”, “Насан туршийн боловсролын үндэсний төв”, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” БОНХАЖЯ түүний харьяа байгууллага “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” “Ус цаг уурын хүрээлэн” олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид байна.

ЮНЕСКО-гийн үндэсний зохицуулагч (focal point)-ийг ажлын албаны нарийн бичгийн даргаар ажиллуулахыг зөвлөж байна.

Улмаар орон нутаг болон байгууллагын түвшинд олон талын оролцоо бүхий салбар зөвлөл, ажлын албыг байгуулахыг зөвлөмжилж байгаа бөгөөд орон нутаг болон нутгийн удирдлагын онцлогийг харгалзан ямар ч хэлбэртэй байж болно.

Аймаг, нийслэлийн түвшинд насан туршийн боловсролын төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэдээлэлийн төвүүд байх бол сум, дүүргийн “Тогтвортой хөгжлийн тасаг”-ийн

Page 35: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

35

бүтцийг шинэчлэн зохион байгуулж дүүрэгт боловсролын хэлтсийн даргаар, сумдад сургуулийн захирлаар удирдуулан ажиллуулах боломжтой юм.

38. ТХ, ТХБ-ын ойлголт, мэдлэг, үйл хэргийг бүхий л түвшинд нэвтрүүлэхийн тулд нэн тэргүүнд чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг тэргүүн чиглэлээ болгох шаардлагатай байна.

39. БОНХЯ-ны “Цэнгэг ус, байгаль хамгаалах төв”-ийн дэргэд байгаль орчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг байнгын удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн төв болгон хөгжүүлэх

40. Нийгмийн хариуцлагын хүрээнд ТХ,НХ,ТХБ олгох мэдээ, мэдээллийг систем дараалалтай явуулах хамтын ажиллагааны санамж бичгийг арилжааны телевизүүд болон Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулах

41. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл ажиллагаанд ардын сурган хүмүүжүүлэх ухааны дэвшилтэт уламжлалыг ашиглаж гэр бүл, албан байгууллага, хамт олны амьдарч ажиллаж буй орчин нөхцөл, эрхэлж буй ажил, үйлчилгээтэй нягт холбох замаар боловсролын чанарыг сайжруулж тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх

42. Олон нийтийн хандлагыг өөрчлөхөд нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлийн хэрэгсэлийг ашиглах, сайн санал, санаачлага сайн туршлагыг дэмжин урамшуулах, түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бий болгох.

43. Гадаадын донор байгуулагуудын дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Боловсролыг ТХ-д интеграцчилах, ТХ-ыг Боловсролд интеграцчилах зорилтыг дамжихэд чиглүүлэн ТХБ-ын чиглэлээр гаргах бодит ахиц, дэвшлийг гол шалгуур болгож байх.

Page 36: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

36

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ

Ерөнхий зөвлөмж 1: ТХБ-ын бодлого, хөтөлбөр боловсруулах алхмууд

ТХБ-ын бодлого хөтөлбөрийг боловсруулахдаа дараах алхмуудыг чухалчилвал зохилтой. Үүнд:

1. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын 69 дэх удаагийн ассамблей хуралдаж, “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн 17 зорилго, 169 зорилтуудтай уялдуулан үндэсний хэмжээний тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх үүрэг дэлхийн улс орнуудад ногдож байна. Манай улс ч мөн “Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” эсвэл “Тогтвортой хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого (үзэл баримтлал)” боловсруулах.

2. ТХ бол хүн бүрт хамаатай газар бүрт хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц. ТХБ бол байнгын шинэчлэл бүхий энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх арга зам юм. Монгол Улсын ТХ болон ТХБ-ын үзэл баримтлал, стратегийн болон үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тэдгээрийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг бүрдүүлэн ажиллуулах, үйл явцын ахиц дэвшлийг хэмжиж, үнэлэхдээ, нэг талаас, ДНҮХ өгөгдсөн зөвлөмжийг арга зүйн удирдамж болгох нөгөө талаас, Монголын хам нөхцөл, онцлогийг тогтоосон олон талт цогц судалгааны үр дүнд суурилах.

3. ТХ-д хувь нэмэр оруулахуйц түвшний мэдлэг, чадвар, үнэт зүйл хандлагыг эзэмших боломжийг хүн бүрт олгоход чиглүүлэн боловсрол ба суралцахуйг өөрчлөх мөн ТХ-ийг дэмжсэн бүхий л арга хэмжээ, хөтөлбөр, үйл ажиллагаан дахь боловсрол, суралцахуйг чухалчилан бэхжүүлэх хэмээн ДНҮХ-т харилцан шүтэлцэх 2 гол зорилтыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтын хүрээнд оролцогч бүх талуудын оролцоотойгоор ТХБ-н үзэл баримтлал, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг ТХБ-ын стратегийн баримт бичгүүдийг боловсруулан батлах.

4. Үндэсний хэмжээнд дагаж мөрдөх бодлогын баримт бичгийг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа нэн чухал болно. ТХБ-ын төлөвлөлт, гүйцэтгэлийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан салбарын яамд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж манлайлах нь удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой. Иймд ТХБ-ын хөгжлийг хангах бүтэц, чиг үүрэг, хэрэгжилт болон зохицуулалтын механизмийн эрх зүйн актуудыг боловсруулан батлуулах

5. Дэлхий нийтээрээ ТХБ-г хэрэгжүүлэхдээ ололт амжилт, давуу тал олон байгаа боловч энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байна. НҮБ-ийн гишүүн улс орнууд болон холбогдох талуудад боловсрол болон ТХ-н уялдаа холбоо сул, ТХБ-ын тогтолцоог институцжүүлэх асуудал хэрэгжүүлэх шатандаа удаашралтай, хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцооны төлөвшил, арга хэлбэр тун хязгаарлагдмал зэрэг нийтлэг сул талууд байгааг ЮНЕСКО-гоос онцлон тэмдэглэж байна. Бүс нутаг, үндэстэн, угсаатан, орон нутгийн хэрэгцээ, соёлын онцлогоос үүдэлтэй дэвшүүлсэн ТХ-ын асуудлыг шийдвэрлэх болон ТХБ-ын зорилго, зорилт, агуулга, арга зүйг хөгжүүлэх арга хэрэгсэл болох шинжлэх ухаанд үндэслэсэн, судалгаанд суурилсан шалгуур үзүүлэлт бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх зэрэг болно.

Page 37: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

37

Зураг 1. ТХБ-ын ДНҮХ-ийн зорилго, стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн орчин

Page 38: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

38

Ерөнхий зөвлөмж 2: Монгол Улсын ТХ/НХ-ийг хангахын тулд нэн тэргүүнд хийх алхмууд

Үндэсний түвшний бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид өөрсдөө ТХБ-той бол Монгол Улсын ТХ/НХ хангагдах үндэс суурь нь болно. ТХБ-той байна, түүнд суралцана гэдэг нь ТХ/НХ-ийн талаар бусдын бүтээсэн зүйлийг уншаад, ойлгоод ярих төдий зүйл биш. Харин ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүйн дагуу өдөр тутмынхаа болон хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийнхөө бүтээлч үйлээр шинэ мэдлэг бүтээж, түүнийгээ хэрэглэж байж л ТХБ эзэмшинэ.

Үүнийг зөвхөн Судалгааны баг төдийгүй НҮБ, ЮНЕСКО зөвлөж байна.

Дэлхий нийтээрээ Ногоон хөгжлийн бодлого баримталж, Тогтвортой хөгжлийн шинэ зорилтууд дэвшүүлж, Бүх нийтийн насан туршийн ТХБ-ын үйлийн шинэ хөтөлбөр батлаж, хүн төрөлхтний хөгжлийн нэгэн шинэ мөчлөг эхлэж байгаа энэ цаг үеийн гадаад нөхцөл байдал хийгээд Монголын улстөр, эрх зүй, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хүндэрэл бэрхшээл учирч, хөгжлийн үзэл баримтлал, стратеги, төлөвлөгөөгөө шинэ өнцөгөөс харж, асуудлын шалтгааныг олж тогтоон түүнийг арилгах, бууруулах хэрэгцээ шаардлага үүсээд байгаа дотоод нөхцөл байдлын онцлогийг тус тус тооцон Монгол Улсын ТХ/НХ/ТХБ-ын бодлого, хэрэгжилтийн зохицуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний ерөнхий чиг үүргийн яам болох БОНХАЖЯ болон Засгийн газраас нэн тэргүүнд авах арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар судалгааны гол үр дүнгүүдэд тулгуурлан өгөх ерөнхий зөвлөмжийг загварчлан танилцуулж байна. Үүнд:

1. Үндэсний болон салбарын гэсэн 2 түвшинд бодлогын шинжилгээ (analysis) хийх

Монголын Улсын төрөөс баталсан хөгжлийн тулгуур болон салбар бүрийн бодлогын баримт бичгүүдийг харилцан уялдаанд нь судалж, тэдгээрт баримталсан бодлого, дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар бүрээр (босоо холбоо) болон хувь хүн, гэр бүл, хамт олон, орон нутаг, улс үндэстэн гэсэн нийгмийн зохион байгуулалтын 5 түвшин бүрт (хөндлөн холбоо) харзалзуулан шинжилж, шинжилгээний дүнг эхлээд баримт бичиг бүрээр дараа нь бүхэлд нь нэгтгэн боловсруулах хэрэгтэй. Улс орны болон салбарын хэмжээнд байгаа гадаад үзэгдэл, шинж тэмдэгт үндэслэн шийдвэрлэх асуудлаа олж таних, зөв томьёолох нь шинжилгээний гарааны цэг болно. Энэ шинжилгээнд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас өгсөн зөвлөмж, Дэлхийн болон Монголын мэргэжлийн судалгааны томоохон байгууллагуудын хэрэглэдэг шалгуур үзүүлэлт, арга зүйг хэрэглэхийн зэрэгцээ салбар бүрийн туршлагатай ахмад болон бүтээлч залуу судлаачдыг оролцуулах нь зохистой.

2. Шинжилгээний үр дүнгүүдийн харилцан хамааралд тулгуурлан Монгол Улсын болон салбар бүрийн хөгжлийн бодлогын оношлогоо (diagnosis) хийх

Салбар бүрийн бодлогын шинжилгээний үр дүнгүүдийн дотоод харилцан хамаарал болон түүний бусад салбарын үр дүнтэй холбогдох харилцан хамааралд тус тус тулгуурлан салбарын болон үндэсний түвшний өнөөгийн төлөв байдал мөн цаашдийн хандлагыг тус тус тодорхойж оношлоно. Бодлогын оношлогоог үндэсний болон олон улсын экспертүүдийн тусламжтайгаар хийнэ.

Энэ оношлогоо тухайн салбарын өнөөгийн байдал болон цаашдийн хөгжилд тулгарч буй асуудлын шалтгааныг олж ирлүүлэх, улмаар энэ шалтгааныг арилгах, бууруулахын тулд хамгийн эхэнд хүч, анхаарлаа төвлөрүүлэх үйлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох боломж олгоно.

Олон улсын түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан шинэ зүйлс болон Монгол төрийн уламжлалын үнэт зүйлсийг нягт нямбай судлан, тэдгээрийн мөн чанарыг ухаж ойлгосны дараа тэдгээрийг оношлогоондоо хэрхэн хэрэглэх талаар шийдвэр гаргах нь зохистой.

Page 39: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

39

3. Салбарын болон үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бодлогодоо шаардлагатай тохиргоо (improvement through correction) хийж, сайжруулан батлах

Тэргүүлэх чиглэлүүд тодорхойлогдсоны дараа стратеги төлөвлөлтийн орчин үеийн шилдэг аргуудыг хэрэглэн бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулж, нийтээрээ ажил хэрэгчээр хэлэлцэн төслөө сайжруулна. Ажлын энэ шатанд салбар доторх болон салбар хоорондын зохицуулалтууд ялангуяа, тухайн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, үйл ажиллагааны механизмыг бүтээх асуудлаар олон удаагийн хэлэлцүүлэгээр нэгдсэн байр сууринд хүрэх явдал маш чухал. Өнөөдөр бидэнд байгаа хангалттай тооны бодлогын баримт бичгүүд бодит үйл хэрэг болж, иргэд болон улс оронд үр өгөөжөө зохих ёсоор өгөхгүй байгаагийн нэг шалтгаан нь чухамдаа ийм нэгдмэл байр сууринд хүрч чадахгшүй байгаа явдал юм. Боловсруулалт болон хэлэлцүүлэгийн энэ шатанд аль болох бүх насны хүмүүс оролцох нь бие биеэсээ суралцах, үйл ажиллагаа залгамж холбоотой, ойлгомжтой, тогтвортой байх төдийгүй, тухайн бодлогыг таниулах, хэрэгжүүлэх хүмүүс бэлтгэгдэж эхэлдэгийг анхаарах шаардлагатай. Ингэснээр дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болсон байдаг.

Үнэхээр судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэл сайтай, ёс төдий бус, ажил хэрэгч хэлэлцүүлэгээр дамжсан бодлогын төсөл батлагдахдаа хялбар байх нь ойлгомжтой.

4. Батлагдсан бодлогоо хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, стратегийн болон дунд хугацааны төлөвлөгөөнүүд боловсруулж батлуулах

Бодлого боловсруулагчид нь дээр дурьдсан бодлого боловсруулах үе шатуудын тойрч бус, туулж гарсан тохиолдолд тухайн салбарын стратегийн болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах нь нь үндсэндээ тухайн үеийн болон ойрын үеийн материал санхүү, цаг хугацаа, хүний болон технологийн нөөцүүдийн хугаарилалтын тухай асуудал болдог. Харин хөтөлбөр, төлөвлөгөөний зорилго, зорилтуудын тодорхойлохдоо бодлого боловсруулах үед илрүүлж тогтоосон тэргүүлэх чиглэлүүдийн шалтгаалцлалын эрэмбэ, тулгамдсан асуудлын ач холбогдол, үр дагавар зэргийн үнэлгээнд тулгуурлана.

5. Орон нутаг, байгууллага хамт олон, гэр бүл, хувь хүний хөгжлийн бодлого, төлөвлөгөө хийлгэх

Үндэсний болон салбарын түвшний бодлого, төлөвлөгөө нь үндэслэл сайтай, үр өгөөжтэй байх магадлал өндөр бол орон нутаг, байгууллага хамт олон, гэр бүл, хувь хүний хөгжлийн бодлого, төлөвлөгөө илүү бодитой болох нь ойлгомжтой. Учир нь үндэсний түвшний бодлого, төлөвлөгөө чанартай, тогтвортой хөгжлийн шаардлага хангасан байваас дараагийн түвшний субьектүүдийн хөгжил тогтвортой байна. Энэ нь “Эх нь тунгалаг, арвин бол адаг нь тунгалаг, арвин” гэдэгтэй адил.

Үндэсний түвшний бодлого, стратеги боловсруулах болон чанартай судалгаа, бүтээлч хэлэлцүүлэгт үндэслэн шийдвэр гаргах чиг үүргээ тус тус дээрх алхмын дагуу бүтээлч оролцоотойгоор гүйцэтгэх нь ТХБ-ын насан туршийн суралцахуйн нэг хэлбэр юм.

Page 40: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

40

Зураг 2. ТХ ба ТХБ-ийн бодлогыг нийгмийн зохион байгуулалтын түвшин бүрт хэрэгжүүлэх менежментийн загвар

Page 41: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013
Page 42: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013
Page 43: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

43

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

БҮЛЭГ I. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

1.1. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХАМ УТГА, ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ҮЙЛИЙН ЗАМНАЛ БА ӨРНӨЛ

1.1.1. “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” БА “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ”-ЫН ХАМ УТГА

Дэлхий дахинаа ТХБ-ын үзэл санаа түгэх, үйл хэрэг өрнөх үйл явц нь НҮБ-аас 1992 онд зохион байгуулсан “Хүрээлэл орчин ба хөгжил” сэдэвт Дэлхийн дээд хэмжээний уулзалт, түүний шийдвэр, зөвлөмж, уриалгаас эхлэлтэй.

Энэ дэд хэмжээний уулзалтаас хүн төрөлхтний хөгжлийн шинэ загвар болох “Тогтвортой хөгжил”-ийн загварыг дэвшүүлж, тогтвортой (золиослолгүй) хөгжлийн 3 багана нь “эдийн засаг”, “хүрээлэл орчин”, “нийгэм” хэмээн тодорхойлж, боловсролыг тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл гэж тодорхойлон тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэвшүүлсэн.

Энэ тунхаглал (Agenda 21)-ын 36 дугаар бүлэг нь “Боловсрол, олон нийтийн ойлголт, сургалтыг дэмжих” гэсэн нэртэй бөгөөд энд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, түүний бүх талыг дэмжих, албан болон албан бус боловсролын сургалтаар дамжуулан олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Чухамдаа энэ бүлэг дэх үзэл санаа нь ТХБ-ын үндэс суурь болсон билээ.

НҮБ-ын Ерөнхий асамблейн шийдвэрээр 2004 онд “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил (2005-2014)” хөтөлбөрийг батлан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гол байгууллага нь ЮНЕСКО болохыг заасан. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Коичиро Мацура (Koichiro Matsuura) “ТХБ гэдэг нь хүн бүр боловсролын бүхий л боломжуудаас үр ашиг хүртэх, тогтвортой ирээдүйг цогцлоон бүтээхэд шаардлагатай амьдралын хэв маяг, зан үйл, үнэт зүйлсэд суралцах боломжтой ирээдүйн Дэлхий ертөнцийг бий болгохын тулд улам бүр эрч хүч авч, өргөжин тэлж байгаа үйл ажиллагаа юм” гэж тодорхойлсон байна.

ЮНЕСКО 2005 онд “ТХБ-10 жил” хөтөлбөрийн олон улсын хэрэгжилтийн бүдүүвчийг боловсруулан баталсан. Энд уг хөтөлбөрийг дэмжих үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээг гаргаж, Мянганы хөгжлийн зорилт, Бүх нийтийн боловсрол, НҮБ-ын бичиг үсгийн 10 жил зэрэг боловсролыг дэмжсэн Дэлхийн нийтийн бусад санаачлагуудтай уялдуулах зөвлөмжийг өгсөн. Энэ бүдүүвч нь ТХБ-ыг урагшлуулах 4 гол чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэхэд баримтлах 7 зарчимд суурилсан байв (Хайрцаг 1.1.1.1).

Хайрцаг 1.1.1. 1. ТХБ-ын 4 гол чиглэл (thrusts), 7 зарчим (strategies)2

Хайрцаг ТХБ-ын 4 гол чиглэл: ТХБ-ын 7 зарчим:

1 "Shaping the future We want"- Final Report, Paris, 2014; © UNESCO 2014; ISBN 978-92-3-100053-9 2 UNESCO, Shaping the future We want"- Final Report, Aich-Nogaya, 2014, pр.17

Education is the most powerful path to sustainability. Economic and technological solutions, political regulations or financial incentives are not enough. We need a fundamental change in the way we think and act1.

[Боловсрол–Тогтвортой байдлыг гарцаагүй хангах хамгийн хүчирхэг зам. Энд эдийн засгийн болон технологийн шийдлүүд ч, улс төрийн зааварчилга тохируулга ч, эсвэл санхүүгийн урамшуулалт ч хангалттай биш. Бид бодож байгаа болон үйлдэж буй арга замдаа суурь өөрчлөлт хийх хэрэгтэй байна]

Irina Bokova, Director-General of UNESCO (2012)

Page 44: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

44

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Суурь боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах

Өнөөгийн боловсролын хөтөлбөрүүдийг тогтвортой байдал (sustainablity)-ын үзэл санаанд хандсан чиг баримжаатай болгох

Тогтвортой байдлын талаарх олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүүлэх

Тогтвортой байдлыг урагшлуулахад чиглэсэн бүх секторын сургалтуудыг дэмжих

Хүслийн зорилгоо бүтээх ба ухуулан сурталчилах

Зөвлөлдөх, бас эзэнжүүлэх

Түншлэх, мөн сүлжээгээр харилцах

Чадавхийг бэхжүүлэх, сургалт явуулах

Судалгаа хийх, шинийг санаачлах

МХТ (ICT)-ийг ашиглах

Хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх

ЮНЕСКО-оос ТХБ-10 жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийг чиглүүлэх, хяналт-шинжилгээ болон үнэлгээ хийх, улмаар 2009, 2014 оны ЮНЕСКО-ийн Дэлхийн их хурлуудад бэлтгэх чиг үүрэгтэй сонирхогч талуудын болон экспертүүдийн хэд хэдэн багийг байгуулан ажиллуулсан юм. Мөн ТХБ-ын төлөөх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хүчин чармайлтыг зохицуулах, хурдасгах зорилгоор тэдгээр байгууллагын төлөөлөлтэй тусгай хороо байгуулан ажилласан байна.

ТХБ-10 жилийн эхний 5 жилийн үйл явцад хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган дараагийн хагасын стратегийг боловсруулсан Дэлхийн их хурал 2009 онд болж, “ТХБ-ын Бонны тунхаглал”-ыг баталжээ.

Түүнчлэн 2014 онд Айчи-Ногаягийн баримт бичгээр ТХБ-ын 10 жилийн үйл ажиллагааг дүгнэн цаашид хэрхэх тухай хэлэлцэн энэ чиглэлээр Дэлхий нийтээр хэрэгжүүлэх “Ерөнхий үйлийн хөтөлбөр”-өө (цаашид, Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр –ДНҮХ гэх) нарийвчлан хэлэлцсэн.

1.1.2. “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” БА “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ

Тогтвортой хөгжил (ТХ) гэж юу вэ?

“Since the Rio Earth Summit in 1992, sustainable development has emerged as a newparadigm of development, integrating economic growth, social development and environmentalprotection as interdependent and mutually supportive elements of long-termdevelopment”3

[1992 оны Рио-гийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас хойш тогтвортой хөгжил нь урт удаан хугацааны хөгжлийн харилцан хамаарал бүхий бие биеэ нөхцөлдүүлэгч бүрдэл хэсгүүд болох эдийн засгийн өсөлт, нийгэмийн хөгжил болон хүрээлэл орчны хамгааллыг интеграцчилсан хөгжлийн шинэ хөтөч үзэл баримтлал (парадигм) болон тодрох болсон.

ТХ бол өнөө үеийнхний амьдралын чанарыг баталгаатай байлгахын зэрэгцээ хойч үеийнхэндээ өөрсдийн амьдралаа сэтгэл ханамжтай авч явахад зохистой зөв сонголт хийх боломжийг үлдээсэн, нийгмийг бүхэлд нь хамарсан, урт удаан хугацаанд үргэлжлэх өөрчлөлт хувиргалтыг цогцлоох үйл явц юм. Өөрөөр хэлбэл, ТХ гэдэг нь хойч үеийнхэнд өөрсдийн хэрэгцээгээ хангах боломжийг олгохдоо харилцан буулт хийлгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ ханган гүйцэлдүүлэх хөгжил юм.

“Brundtland–Commission” нэртэй байгууллагаас 1987 онд өндөр хөгжилтэй үйлдвэржсэн орнуудын хөгжлийн загвар хийгээд, нийгмийн амьдрал болон эдийн засгаа өнөөг хүртэл авч ирсэн арга ухааныг хүн төрөлхтний цаашдын хөгжилд бүхэлд нь хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэсэн.

3 United Nations: Johannesburg Summit on Sustainable Development 2002, Vorwort zum MaЯnahmen -katalog von Nitin Desai,

Generalsekretдr des Weltgipfels, Johannesburg 2002

Page 45: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

45

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Үйлдвэржсэн орнуудын хөгжлийн загвар нь хүн төрөлхтөн тасралтгүй, тогтвортой хөгжих арга ухаан, аж төрөх ёсыг бүрэн тодорхойлж чадахгүй байгаа учраас энэ нь өнөөдрөө аргацаасан, удаан үргэлжлэх явцгүй, ирээдүйгүй “хөгжил” юм хэмээн үзэх болсон.

Иймээс байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлын амин холбоог ухаарч ойлгох замаар ирээдүйд чиглэсэн, хувьсал өөрчлөлтөд нээлттэй үзэл баримтлал хэрэгтэй болжээ. Ийнхүү ТХ-ийн үзэл баримтлал нь хүн төрөлхтөн хөгжлийн дээрх загвараа өөрчлөхгүйгээр цаашид үргэлжлүүлэн хэрэглэх юм бол манай Дэлхийд байгаль орчины сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдал улам нэмэгдэх юм байна гэдгийг танин мэдсэний үр дүн болж хөгжлийн энэхүү загварыг боловсруулсан юм байна.

Хэрэв бид манай Дэлхий дээр байгаль орчины сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдлын шалтгааныг тогтоож, тэдгээрийг бууруулах, арилгахад тавигдаж буй шаардлагыг хангахад хариуцлагатай хандаж чадвал ядуу буурай улс орнуудын хувьд ч иргэдийн амьдрал сайжирна.

ТХ-ийг түмэн талын олон өнцгөөс харж, олон янзаар тодорхойлж байгаа боловч ТХ нь шудрага ёс гэсэн ухагдахуунтай салшгүй холбоотойг нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийнхний өмнө шудрага байх, үндэстэн, соёл, шашин бүрийн өмнө шудрага байх, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжил нь бие биеэ золиослохгүй байхыг чухалчлах болсон байна.

“ ... тогтвортой хөгжил гэсэн үзэл санаа нь хамгийн эрхэм сайхан зорилгод хүрэхийн тулд өвөг дээдсээ, мөн өөрийгөө болон бусдыг, түүнчлэн өнгөрснөө мөн өнөөдрөө болон ирээдүйгээ золиослохгүйгээр ажиллаж, амьдрах арга ухааныг дээдлэн эзэмшсэн аж төрөх соёлыг илэрхийлнэ4.

Иймд хүн төрөлхтөн золиослолгүйгээр тогтвортой хөгжихийн тулд хүн бүр нийгмийн хөгжлийн динамик үйл явц дахь харилцан хамаарал бүхий байгаль орчин, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг Дэлхийн хэмжээний өргөн цар хүрээнд харж, асуудалд хандахдаа түүний нарийн нийлмэл, бүхэл бүтэн тогтолцоо болох мөн чанар талаас нь сэтгэж, танин мэдэх, бүх түвшний шийдвэр гаргахад оролцож, түүнийг өөрийн ажиллаж, амьдарч буй нутаг орондоо бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ТХ-ийн талаар Дэлхийн (глобаль-даяаршилтат) хэмжээнд сэтгэж, түүний төлөөх үйлээ нутгийн (локаль-дангааршилтат) хэмжээнд үйл ажиллагаагаа үйлдэж хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) гэж юу вэ?

Хүмүүс ТХ-ийн үзэл санааг ухаарч ойлгох, мөн түүний дагуу үйл ажиллагаа явуулахын аль алийг бодит үйл хэрэг болгох нь хамгийн чухал асуудал болохыг өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөөрсөн. Гэхдээ зөвхөн “дээрээс гаргасан шийдвэр” болон төвлөрсөн удирдлага бүхий стратегийн дэмжлэгтэйгээр бид ТХ-д хүрч чадахгүй. ТХ бол хүн бүрт хамаатай, газар бүр хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц юм.

ТХ-ийн урьдчилсан нөхцөл нь “Нийгмийн бүх бүлгүүд өөрт оногдсон хариуцлагаа мэдэж, энэхүү үйл явцад жинхэнэ ёсоор оролцох” явдал буюу “Хамтын үйл ажиллагаанд оролцох шинэ хэлбэрүүд” хэмээн “Agenda 21”–д тодорхойлсон байдаг. Харин мэргэжлийн түвшинд асуудлыг ойлгож хариуцлагаа хүлээх, үр ашигтайгаар хамтын үйл хэрэгт ганцаараа хүлээх хариуцлагатайгаар оролцох нь тийм хялбар, өөрөө аяндаа бүтдэг зүйл биш юм.

Юуны өмнө ТХ-ийн зайлшгүй гол нөхцөл нь хүмүүс ирээдүйтэй шинэ нийгмийг цогцлоох үйл явцад оролцож чадахуйц боловсролтой байх хэрэгтэй. Энэ хэрэгцээтэй уялдаж боловсролын салбарын өмнө шинэ шаардлага тавигдах болсон. Өөрөөр хэлбэл, боловсролоор дамжин ТХ-д хүрнэ гэсэн үг юм. Энэ утгаараа ТХБ гэсэн нэр томъёо үүсч хэрэглэгдсэн.

4 БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж, хууд. 11. БСШУЯ, Улаанбаатар

Page 46: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

46

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Өмнө нь өргөн хэрэглэгддэг байсан хүрээлэл орчины (хүрээлэн буй орчин гэвэл зөвхөн одоо цагт хамаарах учраас хүрээлэл орчин гэе) боловсрол, байгаль орчины боловсрол, экологийн боловсрол гэсэн нэр томьёо нь ТХБ гэсэн ухагдахуун болж өргөжин гүнзгийрэхийн зэрэгцээ байгаль орчины бохирдол, ядуурал, эдийн засгийн шудрага бус байдал зэрэг түлхүүр ойлголтууд нь сүйрэл, түүнчлэн түүний буруутныг өнгөн талаас нь танихаас эхэлдэг бол ТХБ нь ийм байдлын далд шалтгааныг илрүүлж, түүнийг цаашид яаж арилгах, бууруулах болон асуудлыг шийдвэрлэх бүтээлч санаан дээр тулгуурладгаараа эдгээр ойлголтоос илүү гүнзгий агуулгатай.

ТХБ-ын зорилго нь хүмүүсийг байгаль орчины хувьд эко системээ хадгалсан, нийгэм-соёлын хувьд шудрага, эдийн засгийн хувьд үр ашигтай, бодлогын хувьд тогтвортой нийгмийг цогцлоон байгуулах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага, төлөвшилтэй болгоход оршино.

ТХБ нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхнийхээ төлөө соёлын ялгаатай байдлыг хүндэтгэх хэдий ч байгаль орчины эко системээ хадгалж, нийгмийн шудрага ёсыг хангаж, эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах эрх мэдэл олгож буй явдал юм5.

ТХБ-ын асуудал дэвшигдснээр хүн өөрийн амьдрал болон нийгмээ ирээдүйд баталгаатайгаар авч явахад зайлшгүй шаардлагатай, бас хэмжигдэн үнэлэгдэх боломжтой цогц чадамжуудыг эзэмших ёстой гэж үзэх болсон. Эдгээр цогц чадамж нь хүн бүрт явцуу хүрээнд бус аль болох өргөн хүрээнд хэрэглэх боломжтой боловсрол эзэмших боломж, арга замыг нээж өгөх учиртай.

Боловсролын судлаачид ийм цогц чадамжийг ТХБ-ын цогц чадамж гэж нэрлэж байна. ТХБ-ын цогц чадамжууд нь, нэг талаас, хувь хүний ТХ-ийн үйл хэрэгт өөрөө оролцож чадах, нөгөө талаас, бусадтай хамтран ажиллаж чадахад нь хэрэгтэй танин мэдэхүйн болон нийгэмшихүйн мэдлэг, чадваруудын тогтолцоо байдаг.

ТХБ-ын цөм агуулга нь а) юмс, үзэгдлийн нэгжид биш тэдгээрийн тогтолцоонд төвлөрч танин мэдэх систем сэтгэлгээний арга, б) оролцоо, ойлголцол, зөвшилцөлөөр шийдвэр гаргах ёс зүй, в) нийгмийн зохион байгуулалтын бүх түвшиндээ нэвт хэрэгжих менежментийн ур ухааны цогц юм6. Өөрөөр хэлбэл, ТХБ-ын цөм агуулгыг сэтгэн бодох, шийдвэр гаргах, менежмент хийх үйлийн хүрээнд харгалзах ерөнхийллийн өндөр түвшний мэдлэг, чадварын тогтолцоо хэмээн үзэж болно.

Дашрамд, ТХБ-ын дээр дурьдсан агуулгыг Монгол ардын зүйр үгүүд хэдийнээ тодорхойлчихсон байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ (Хайрцаг 1.1.2.1). Түүнчлэн эдгээр зүйр үг нь байгальтайгаа зохицож, байгалийн хуулийг дагаж амьдардаг дорно дахины амьдралын философи нь ТХ-ийн үндэс болж байна гэсэн дүгнэлт (Иоханнэсбургийн тунхаглал 2002)-ийг нотлоно.

Хайрцаг 1.1.2. 1. ТХБ-ын цөм агуулга-Монгол ардын зүйр үг

ТХБ-ын цөм агуулга Монгол ардын зүйл үг

а) Юмс, үзэгдлийн нэгжид биш тэдгээрийн тогтолцоонд төвлөрч танин мэдэх систем сэтгэлгээний арга б) Оролцоо, ойлголцол, зөвшилцлөөр шийдвэр гаргах ёс зүй в) Нийгмийн зохион байгуулалтын бүх түвшиндээ нэвт хэрэгжих менежментийн ур ухаан

а) Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. б) Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй в) Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэх мэт

5 UNESCO, Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development (2005-2014), DESD Monitoring and Evaluation Final Report, Paris, 2014, pp.20 6 Comenius 2.1 project 118277-CP-1-2004-BE-Comenius-C2.1, Competencies for ESD (Education for Sustainable Development) teacherspp

41-44. http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%20Handbook_Extract.pdf

Page 47: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

47

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ТХ-ийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц түвшний боловсролтой байхын тулд хүмүүс сэтгэлгээний хэв маяг, ёс зүйн хэм хэмжээ, менежментийн арга ухааны хэвшмэл байдлаа өөрчлөх хэрэгтэй болно. ТХБ нь хувь хүний тухайд бусдын бичсэн зүйлийг унших, ярьсан зүйлийг сонсох, мэдсэн зүйлээ бусдад дамжуулах төдийхнөөр эзэмшигдэх боломжгүй. Харин ТХ-ийн төлөөх үйл ажиллагаанд өөрөө оролцож, түүний мөн чанарыг оюун ухаанаараа танин мэдэж, сэтгэлээрээ мэдэрч, биеээрээ үйлдэж байж ТХБ эзэмших тул энэ өнцгөөс харвал ТХБ нь тасралтгүй суралцах үйл явц юм. Энэ ч утгаараа ТХБ нь нийгмийг ТХ-д хөтлөх арга зам болдог.

1.1.3. "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" БА "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ"-ЫН ҮЙЛИЙН ЗАМНАЛ, ӨРНӨЛ

ТХ, ТХБ-ын үйл явцын онцлох үе шатыг олон улсын түвшинд зохион байгуулсан арга хэмжээ, эндээс гарсан уриалга зөвлөмжийг тодотгон дараах бүдүүвчээр илэрхийлэв.

Зураг 1.1.3. 1. ТХ, ТХБ-ын үйлийн замнал

1972 2021 1987 1983 1992 2015-5 2014 2009 2013 2004 2002 2015-9

Page 48: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

48

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Зураг 1.1.3. 2. ТХ, ТХБ-ын үйлийн өрнөл

Дээрх бүдүүвч зургуудаар ТХ, ТХБ-ын үйл хэргийн замнал (хэзээ, хаана, юу болов?), өрнөл (агуулга нь хэрхэн өргөжиж гүнзгийрэв?)-ийн тухай товчоолов. Энэ нь он цагийн дарааллын дагуу холбогдох баримт бичгүүдтэй нарийвчлан танилцах тулгуур дохио, түүхийн сургамж зөвлөмж, шийдвэрийн жагсаалт юм. Үүнийг дараах хэлбэрээр танилцуулав.

Хүснэгт 1.1.3. 1. Олон улс даяар хэрэгжүүлэхээр гаргасан уриалга, зөвлөмж, шийдвэрт

тусгагдсан гол зорилго, зорилтууд

Уриалга, зөвлөмж, шийдвэр

Зорилго, зорилтууд:

197

2 о

н:

НҮ

Б-ы

н

ба

йгал

ь о

рч

ин

ы

хө

тө

лб

өр

7

Хүний хүрээлэл орчины талаар 1972 онд зохион байгуулсан НҮБ-ын бага хурал нь тус байгууллагаас байгаль орчины сэдвийг онцолсон анхны арга хэмжээ болж, улмаар олон улсыг хамарсан байгаль орчины бодлогын эхлэл болсон юм. Байгалийн нөөцийг оновчтой ашиглан, байгалийг хамгаалах олон улсын стратегийг боловсруулж шийдэл гаргах, үүний тулд “хүрээлэл орчин (environment)”-ы буюу экологийн боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх асуудлыг дэвшүүлэн тавьсан. Бага хурлын санал болгосны дагуу НҮБ-ын байгаль орчины хөтөлбөр (UNEP) гарсан.

7 Байгалийн нөөцийг оновчтой ашиглах, байгаль хамгаалах салбарын олон улсын стратеги, The Stockholm declaration on the human

environment: http://resources.spaces3.com/631e9a3e-f2f1-4fd8-ba02-2d8e46e215cc.pdf, UN, 1972

Page 49: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

49

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

198

7 о

н:

“B

run

dtl

an

d

Co

mm

issio

n”-

ын

та

йл

ан

8 Байгаль орчин ба хөгжлийн дэлхийн комисс (WCED) нэртэй

байгууллагаас гаргасан “Бидний хамтын ирээдүй” (“Our common Future”, Brundtland Commission Report) тайлан нь хөгжлийн бодлого болон байгаль орчины бодлогыг хэрхэн уялдаа холбоонд нь авч үзэх тухайд энэ сэдвээрх өргөн хэлэлцүүлгийн эхлэл болсон. Улмаар байгаль орчинд ээлтэй хөгжлийн бодлогыг дэлхий нийтээр хэрэгжүүлэхэд нь ихээхэн чухал нөлөө үзүүлсэн.

199

2 о

н:

НҮ

Б-ы

н

ба

йгал

ь о

рч

ин

ба

хө

гж

ли

йн

ба

га х

ур

ал

,

Rio

de

Ja

neir

o,

Ag

en

da

21

9 х

өгж

ли

йн

хө

тө

лб

өр

Тус хурал дээр дэлхийн 170 гаруй орны засгийн газар хамтран дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөөх хөгжил, байгаль орчины бодлогын үйлийн хөтөлбөр – “Agenda 21”-ийг баталсан. Энэ нь Brundtland-ын тайлангийн үзэл санааг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгсэл болсон байна. Тогвортой хөгжил “Sustainable Development” ухагдахууныг тодорхойлж, хүн төрөлхтний хөгжлийн шинэ замнал болох “Тогтвортой хөгжлийн загвар”-ыг дэвшүүлсэн. Хөтөлбөрийн 32-р зүйлд Дэлхий нийтийг хамарсан боловсролын санаачлагыг дэвшүүлэхгүйгээр 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд боловсрол нь тогтвортой хөгжлийн төлөөх үр ашигтай стратегийн цөм болохыг тунхагласан.

200

2 о

н:

Дэл

хи

йн

уд

ир

да

гч

ды

н у

ул

зал

т

Rio

+1

0, Jo

han

nesb

urg

. Т

ХБ

-

ын

дэл

хи

йн

10 ж

ил

ий

г

зо

хи

он

ба

йгуу

ла

х

ур

иал

га

10

Өмнөх уулзалтаас 10 жилийн дараа дэлхийн улс орнуудын удирдагчид ТХ-ын асуудлаар Иоханнесбургт ахин чуулахдаа ТХБ–ын асуудлыг улам эрчимжүүлэх чиглэлээр шийдвэрлэх алхмуудыг хийсэн. Тус бага хурлын зөвлөмжийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2005-2014 оныг ТХБ-ын дэлхийн 10 жил болгох шийдвэрийг гаргасан. НҮБ-ын гишүүн орнуудад ТХ-ийн үзэл санааг боловсролын бүхий л салбарт хэрэгжүүлэхийн төлөө онцгой хүчин чармайлт гаргахыг үүрэг болгосон тогтоолыг баталсан байна. ЮНЕСКО нь НҮБ-ын 10 жилийн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд зохицуулах тэргүүлэгч байгууллага (Lead Agency) болох үүргийг хүлээн авснаар 2003 онд олон улсын хэрэгжилтийн төлөвлөгөө (International Implementation Scheme, IIS)-г бэлтгэх чиглэлээр дэлхий нийтийг хамарсан зөвлөлдөх хэлцүүлгийг зохион байгуулсан байна.

200

4 о

н:

ЮН

ЕС

КО

–о

ос

“Т

ХБ

-ын

дэл

хи

йн

10 ж

ил

”-

ий

н ү

йл

аж

ил

лагаа

эх

эл

сн

ий

г т

ун

хагл

аса

н11. “ТХБ-ын 10 жил”-ийг тунхаглахдаа НҮБ-аас улс орон бүр ТХБ-ын

Үндэсний хороо байгуулах, ТХБ-ын Үндэсний үйлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг бүх гишүүн орнуудад уриалж, ТХБ-ын дараах зарчимуудыг тодорхойлсон. Үүнд, Тогтвортой хөгжлийн боловсрол нь: - Хүн бүрт хамаатай; - Байнгын үргэлжилсэн үйл явц бөгөөд өөрчлөгдөн хувьсаж буй

нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна; - Бүх нийтийг нэвт хамарсан үүрэг зориулалттай; - Хүмүүсийн амьдралын орчинг сайжруулахад чиглэгдэнэ; - Хувь хүний, нийгмийн болон эдийн засгийн ирээдүйн зохист

боломжийг олгоно; - Бүх нийтийг хамарсан хариуцлагыг дэмжинэ зэрэг болно.

200

9 о

н:

ТХ

Б-ы

н

Дэл

хи

йн

ба

га х

ур

ал

.

Бо

нн

ын

ту

нх

агл

ал

12

Дэлхийн улс орнуудаас ирсэн 700 гаруй төлөөлөгчид ТХБ-ын 10 жилийн эхний 5 жилд гарсан ахиц дэвшлийг үнэлж дараагийн 5 жилийн дэлхий даяар хамаатай ерөнхий үйлийн зорилго, зорилтыг бүдүүвчлэн тунхаглал хэлбэрээр уриалсан. Боннын тунхаглалд дурьдсан үйлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан.

8 “Our common Future”, Brundtland Commission Report, UN, 1987 9 "Development programme-21", Rio Declaration on Environment and Development:

http://www.unep.org/Documents.Multilingual/Default.asp?documentid=78&articleid=1163 10 "Johannesburg Declaration on Sustainable Development: http://www.joburg.org.za/pdfs/johannesburgdeclaration.pdf, 11 Decade of ESD" (2005-2014), UNESCO, 2004 12 "Bonn Declaration", Bonn, 2009: http://www.unesco.de/bonner_erklaerung.html?&L=1

Page 50: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

50

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

201

4 о

н:

ТХ

Б-ы

н Д

эл

хи

йн

ба

га

ху

рал

.

Аи

чи

-Но

га

я-г

ий

н т

ун

хагл

ал

13:

2014 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Япон улсын Аичи-Ногая хотноо “Тогтвортой ирээдүйн төлөө өнөөдөр суралцъя” (Learning Today for a Sustainable Future) уриан дор зохион байгуулсан бага хурал нь НҮБ-аас зарласан “ТХБ-ын 10 жил”-ийн албан ёсны төгсгөлийн арга хэмжээ байлаа. Бага хуралд 120 гаруй орноос 860 гаруй төлөөлөгч оролцож, ТХБ-ын Дэлхий нийтийн 10 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж ахиц дэвшлийг үнэлсэн. Аичи-Ногая-гийн тунхаглалд 10 жилийн үйл ажиллагааг цаашид (2015-2019 он) үргэлжлүүлэх зорилго, зорилтыг нарийвчлан тодорхойлсон. 2015 онд БНСУ-ын Инчеон хотод Дэлхийн боловсролын форум дээр энэхүү бага хурлын үр дүнг нарийвчлан хэлэлцэхээр тогтсон байна. Бага хурлын төлөөлөгчидөд дэлхийн өнцөг булан бүрээс гарсан амжилттай санаачлагуудтай танилцахаас гадна цаашдын зорилгоо томьёолох боломжийг мөн олгосон. Бага хуралд оролцогчид энэхүү дэвшүүлсэн зорилгоо “Замын (замнал) зураглал” (Roadmap)–аар томьёолсон бөгөөд энэ нь цаашид дэлхий нийтийн (ерөнхий) үйлийн хөтөлбөр (ДНҮХ) (GAP)-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзсэн байна. Энэ тухай тайлангийн дараагийн бүлэгт бий.

13 "Shaping the future We want"- Final Report, Aich-Nogaya, 2014

Page 51: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

51

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн нэг нэгнээ үгүйсгэхүйц зөрчилт асуудлын амин

холбоог ухаарч ойлгох замаар ирээдүйд чиглэсэн, хувьсал өөрчлөлтөд нээлттэй үзэл

баримтлалыг чухалчилж ТХ-ийн агуулга, үзэл санааг гүнзгийрүүлэн баяжуулж байна. Энэ

үзэл баримтлал нь хүн төрөлхтөн хөгжлийн XX зууны сүүлч хүртэл мөрдсөн хуучин

загвараа өөрчлөхгүйгээр цаашид үргэлжлүүлэн хэрэглэх юм бол манай Дэлхийд байгаль

орчны сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдал улам нэмэгдэх юм

байна гэдгийг танин мэдсэний үр дүн болно. Хөгжлийн шинэ загвар нь ТХ юм. Энэ шинэ

загвараар бол хүн бүр ТХ-ийн талаар Дэлхийн (глобаль-даяаршилтат) хэмжээнд сэтгэж,

түүний төлөөх үйлээ нутгийн (локаль-дангааршилтат) хэмжээнд үйл ажиллагаагаа үйлдэж

хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхдээ зөвхөн “дээрээс гаргасан шийдвэр” болон төвлөрсөн

удирдлага бүхий стратегийн дэмжлэгтэйгээр бид ТХ-д хүрч чадахгүй. ТХ бол хүн бүрт

хамаатай, газар бүр хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц.

Иймээс байнгын шинэчлэл бүхий энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх арга зам нь ТХБ.

Page 52: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

52

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

Дэлхий нийтээр ТХ, ТХБ-ын үйл хэрэгжүүлэхдээ улс орон бүр ТХБ-ын зорилго, зорилт,

агуулга, арга зүй, үнэлгээний нэгдмэл ойлголт, баримтлах үзэл санаа, зарчимаар хандаж

бүс нутаг, үндэстэн, угсаатан, орон нутгийн хэрэгцээ, соёлын онцлогоос үүдэлтэй

шийдвэрлэх асуудлаа дэвшүүлж, шинжлэх ухаанд үндэслэсэн, судалгаанд суурилсан

тогтвортой хөгжлийн төлөө боловсролын тогтолцоо хөгжүүлэхийг зөвлөмжилж байна.

Ерөнхий зөвлөмжөө дараах томьёоллоор илэрхийлжээ. Үүнд:

1. ТХ болон ТХБ-ыг хэрэгжүүлэх үйлийн түвшин, талбарууд, тэдгээрийн холбоо

хамаарал, баримтлах зарчим

2. ТХ ба ТХБ хэмээх ухагдахуунуудын томьёолол нь Дэлхий дахинаа хөгжлийн нэг

зорилгыг илэрхийлэх хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэх үйлийн стратеги, арга зам нь

үндэстэн дамнасан бүс нутаг, улс үндэстэн, орон нутаг, хот айл, гэр бүл, иргэн-хувь

хүн бүрийн хувьд өвөрмөц байх онцлогийг ТХБ-ын хэрэгжилтэд тооцох

шаардлагатай.

3. ТХБ-ын зорилгыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйлийг төлөвлөхдөө юуны өмнө

Дэлхий нийтийн болон улс үндэстний хэмжээний тухайлбал, Монгол Улсын хувьд

бол бүс нутаг, хот, аймаг, сум, баг, гол ус, жалга довын түвшин бүрийн дангааршил

дахь амьдралын хэв маяг, нийгмийн хийгээд хувь хүний соёл, иргэн бүрийн итгэл

үнэмшил гэх мэт хүчин зүйлийн тойм судалгаа хэрэгтэй. Энэ ялгаа, ялгарлыг үнэлж

тооцоогүй тохиолдолд ТХБ-ын зорилго мөнхийн мөрөөдөл байсаар байх болно.

4. Иймд хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үйлийн анхдагч талбаруудыг ялгаж,

тэдгээрийн харилцан хамааралт хүчин зүйлсийг үнэлэн судлах хэрэгтэй бөгөөд энэ

чиглэлээр олон улсад дараах “Үйлийн 4 талбар (муж)”-ийг онцлон тодруулжээ.

Үүнд:

i. “Хүн амын хөгжил”

ii. “Эдийн засгийн тогтолцоо”

iii. “Улс төрийн бодлого”

iv. “Байгаль орчин” болно.

5. Тэгвэл үйлийн эдгээр талбар хоорондын уялдаа нь иргэн хувь хүнээс эхлээд улс

орон, Дэлхийн хэмжээнд өөр өөр байгааг улс орон бүр тус тусдаа судлан илрүүлж

тодорхойлох шаардлагатай. Харин ТХ-ийн төлөөх үйл, үйл ажиллагаа, үйлдэл бүр

нь хоорондоо харилцан холбоогүй байвал тэдгээрийн хэрэгжилт үр ашиг, үр өгөөж

муутай байх болно.

Page 53: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

53

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

1.2. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН БОДЛОГО

1972 оноос өнөө хүртэлх хугацаанд ТХБ-ын талаарх гол арга хэмжээнүүд, тэдгээрээс гаргасан зарим чухал шийдвэр зөвлөмжүүд, эдгээрийн утга санааны талаар энэхүү бүлгийн 1.1.3 хэсэгт хураангуйлахдаа үйл хэрэгжүүлэлтийн замнал, өрнөлийн агуулгыг зорилго, зорилтоор нь жишээлж тусгасан болно. Тэдгээр шийдвэр зөвлөмжийн хэрэгжилтийн үйл явцад үнэлгээ хийхдээ:

“Хөгжлийн” зорилго

Хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт

Нөөцүүд

Арга зүй

Хяналт-шинжилгээ, үнэлгээ

гэсэн 5 ангиллаар илрүүлэгч заалтуурууд (индикаторууд)-ыг төрөлжүүлэх боломжтойгоор НҮБ, ЮНЕСКО-гоос өгсөн зөвлөмжүүдийг түүвэрлэв. Энэ нь дэлхий нийтээр хүрэх “хөгжлийн” гол зорилгууд буюу хүрэх нөлөөт үр дүнгүүд (impacts), үүндээ хүрэх арга замуудыг болон “хөгжлийн” гол зорилгуудаа (goals) хэрэгжүүлэх механизмыг тодруулах боломж олгосон.

1972 оноос 2015 он хүртэлх хугацаанд ТХБ-ын талаар НҮБ, ЮНЕСКО-гоос хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, зөвлөмж болгосон баримт бичгүүд нь тодорхой бүтэцтэйгээр нарийвчлагдан боловсрогдох болжээ. Дэвшүүлсэн зорилго, зорилтуудад хүрэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх механизм болох бүтэц зохион байгуулалт, ашиглах нөөцүүд, арга зүй, мөн биелэлт гүйцэтгэлээ цэгнэх хяналт-шинжилгээ болон үнэлгээ зэрэгт хамаарах анхаарахуйц зөвлөмжүүдээ шингээсэн байна. Үүнийг ТХБ-ын НҮБ-ын арван жилийн (2005-2014)-ийн эцсийн тайлан болох “Shaping the Future We Want” нэртэй бичиг баримтад тусгагдсан байдлаар тодруулав.

1.2.1. ТХБ-ЫН ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД

ТХ-ийн төлөө сонирхол хуваалцагч бүх этгээд, оролцоот бүх тал: төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн болон боловсролын бүх байгууллага, иргэд олон улсын, бүсийн, дэд бүсийн, үндэсний, орон нутгийн бүх түвшинд ДНҮХ-ийг боловсруулж хэрэгжүүлэх бололцоог менежментийн, нөөцийн, арга зүйн болон үйлийн бусад бүх хэсэгт хангах тухай аргачилсан зөвлөмж НҮБ-аас өгч байна. Түүнээс гадна улс бүрт бодлогын болон стратеги үйлийн түвшинд уриалан зөвлөмжилсөн баримт бичгүүдээс 2009 оныхыг онцлов. Герман улсын Бонн хотноо 2009 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны хооронд ТХБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн Бага Хурал болж, хуралд оролцогчид Боннын тунхаглалыг батлан гаргасан. Энэхүү тунхаглалд ТХБ-ыг тухайн үеийн түвшинд тодорхойлоод дэлхий нийтийн 10 жилийн эхний 5 жилд гарсан ахиц дэвшил, 2014 он хүртэл хийх үйл ажиллагааны цаашдын зорилтыг тодорхойлж боловсруулсан байна. Үүнд:

А. “ТХБ-ын XXI зуунд” хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд:

ТХБ нь бүх нийтийн боловсрол, сургалтын тогтолцооны хувьд шинэлэг чиглэл, хандлагыг буй болгож баримтлах, улмаар бодитой хэрэгжүүлэх шаардлага тавьж байна. Энэхүү шаардлагын улмаас чанартай боловсролыг хүн бүхэнд хүртэцтэй, хүртээмжтэй байдлаар хүргэх замаар хэрэгжүүлэх боломжтой бөгөөд үүнийг өнөөгийн болон ирээдүйн өмнө тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэхэд дүйцэхүйц тэдгээр үнэт зүйлс, зарчим, үйл ажиллагаа зэрэгт тулгуурлан хэрэгжүүлэх;

ТХБ нь эдийн засгийн шинэ ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй. ТХБ нь нэгдмэл тогтолцооны хийгээд цогц аргачлал, арга зүйд түшиглэн хөгжил хөдөлгөөнтэй, эрүүл саруул, тэсвэртэй бөгөөд тогтвортой нийгмийг байгуулахад хувь нэмэр оруулах учиртай, үүний тулд боловсрол, сургалтын системд цоо шинэлэг бүтэц, чанар, учир шалтгаант уялдаа холбоог хэрэгжүүлэхийг зорих;

ТХБ нь шудрага ёс, тэгш байдал, хүлцэл тэвчээр, зохистой хүрэлцээ, хангамж, мөн үүрэг хариуцлага зэрэг үнэт зүйлсэд тулгуурлах;

Page 54: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

54

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ТХБ нь бүтээлч, шүүмжлэлт хандлага, арга ажиллагаа, урт хугацааны бодлого төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх замаар тодорхой бус хийгээд бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхдээ цогц тогтолцооны шинэ арга зүй, аргачлал, бүтээлч санаачлагад тулгуурлах, эрх мэдлийг зүй зохистойгоор хуваарилан ажиллах зэрэг асуудалд онцгой ач холбогдол өгч анхаарал хандуулах;

ТХБ-ын үзэл баримтлалын хүрээнд шийдвэр гаргахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхдээ улс орон хийгээд орон нутгийн уламжлал, соёлоос гадна шинэ дэвшилтэд технологид тулгуурласан инновацтай хослуулах, шинэ мэдлэг, баялгийг бүтээж улмаар түгээн дэлгэрүүлэхэд анхаарах.

Б. “ТХБ-ын НҮБ-ын арван жилийн хүрээнд гарч буй ахиц дэвшил”, эндээс сургамж авч хэрэгжүүлэх зорилт:

ТХБ-ыг хэрэгжүүлэх явцдаа зохих амжилт, ахиц дэвшил гаргахын зэрэгцээ бодлого, стратегийн шинэлэг хүрээ, үр өгөөжтэй төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;

ТХБ-ын үзэл баримтлалын талаар илүү гүн гүнзгий нэгдсэн ойлголтод хүрэх, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, бас үйл ажиллагааны чанар, үр өгөөжид үнэлэлт, дүгнэлт өгөх ажил ид өрнөж байна, цаашид эрчимжүүлэх;

Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахад боловсрол нэг чухал хүчин зүйл мөн гэдгийг бид бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Улмаар боловсролын агуулга, арга зүй, түүний зорилтуудыг илүү оновчтой тодорхойлох, сайжруулахад чиглэсэн мэдлэг, туршлагыг хангалттай хуримтлуулж байна, улам сайжруулах;

Байгаль, нийгмийн шинжлэх ухааны тусламжтайгаар бид бүхэн байгаль орчин, нийгэм ахуй болон хүний хөгжлийн ёс зүй, соёл, танин мэдэхүй хийгээд сэтгэл хөдлөлийн талаар илүү гүнзгий мэдлэг, ойлголтыг авах боломжийг буй болгож байна. Гагцхүү бид бүгд одоо энэхүү мэдлэгээ бодит ажил хэрэг болгох л үлдэж байна, бодит үйл болгох.

В. “Үйл ажиллагаанд дуудсан уриалга”

Бодлогын түвшинд:

Боловсролын бүхий л салбар хүрээнд нэн тэргүүнд, боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлд ТХБ-ын оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх;

ТХ болон ТХБ-ын тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх;

ТХБ-ын тусын тулд хангалттай хөрөнгө, эх үүсвэр хийгээд санхүүжилтийг төвлөрүүлэх. ТХБ-ыг үндэсний хөгжлийн бодлого хийгээд төсвийн боловсруулалтын хүрээнд уялдуулан суулгах, хөгжлийн нийтлэг хөтөлбөрийн үйл явц болон улс орны бодлогын хүрээний өөр бусад хөтөлбөрийн хүрээнд салбар дамнасан аргачлалд тулгуурлах;

Цогц, уялдаа бүхий бодлогуудаар дамжуулан боловсрол, сургалтын тогтолцоонд ТХ-ийн үзэл санааг оновчтой тусгах замаар баяжуулан шинэчлэх;

Соёл, уламжлалын онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэж, хөхиүлэн дэмжиж байдаг ТХБ-ын олон улс, бүс хийгээд үндэсний хэмжээнд өнөөгийн түвшинд хэрэгжиж буй үр дүнтэй механизм болон хамтын ажиллагааг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэн бэхжүүлэх.

Практик үйлийн түвшинд:

Багш бэлтгэх болон багш нарын мэргэжил дээшлүүлэх боловсрол, сургалтын бүхий л хөтөлбөр, киррикюлимд ТХБ-ын үзэл баримтлалыг оновчтой тусгах байдлаар тэдгээрийг шинэчлэн сайжруулах;

Нотолгоонд суурилсан буюу холбогдох шинжилгээ судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний стратегид тулгуурласан тийм ТХБ-ын бодлогын яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн сайн туршлага, сургамжаас харилцан суралцах, мэдээлэл солилцох;

Page 55: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

55

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Иргэний нийгэм, улсын болон хувийн сектор, ТББ болон хөгжлийн түншүүдтэй хамтран бүхий л төрлийн сургалт, мэргэжлийн боловсрол, сургалт болон ажлын байран дээрх сургалтад ТХБ-ын үзэл баримтлалыг оновчтойгоор тусган оруулах замаар ТХБ-ын хүрээн дэх түншлэлийг хөгжүүлэх, улмаар өргөжүүлэх;

ТХБ-ын үзэл баримтлалыг боловсронгуй болгох болон хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын идэвхтэй оролцоог хангах;

ТХБ-ын асуудлаар олон нийт, иргэдийн дундах хэлхээ холбоо, албан бус сүлжээг өргөжүүлэх замаар уг үзэл баримтлалын тухай мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэн боловсронгуй болгох зэрэг болно.

Дэлхий нийтээр ТХБ-ын чиглэлээр дагаж мөрдөх үйлийн зөвлөмжилсөн ийм уриалга бүхий баримт бичиг дэвшүүлсэн. Манай улсын хувьд цаашид үлгэр болгон хэрэгжүүлэх үүднээс энэ тухай дэлгэрүүлэх шаардлагатай.

Г. ТХБ-ын “Дэлхийн нийтийн үйлийн хөтөлбөр (GAP)” болон Замналын зураглал (Road Map)

Сорил сургамж

ЮНЕСКО-оос хэвлүүлсэн “НҮБ-ын ТХБ-ын 10 жил” (Shaping the Future We want) гэсэн төгсгөлийн тайланд ТХБ-оор Дэлхий нийтээрээ амлалт хүлээж, НҮБ-ын гишүүн орнуудаас хийсэн 10 жилийн ажлын дүнд ТХБ-ын цаашдын хөгжлийн хөтөч болох дараах 10 зүйл бүхий 4 бүлэг илэрц-үр дүн тодорсон талаар дурьдсан байна.14

Хам нөхцөл: ТХБ бол ТХ-д хөтлөх боломжийг олгогч арга ухаан юм.

1. Боловсролын системүүд нь хөгжлийн тогтвортой байдлын асуудалд тууштай хандаж байна.

2. Боловсролын болон ТХ-ийн талаарх хэлэлцэх асуудал, хийх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэх шийдвэрүүд нь бие биетэйгээ нийцэн таарч тохирч байна.

Оролцоог хангасан арга хэрэгслийн ашиглалт: ТХБ-ын төлөө сонирхогч этгээдийн хүлээсэн амлалт, үүрэг хариуцлага чухал юм.

3. Улс төрийн бодлогын манлайлал үр ашигтай үйлчлэлт хэрэгсэл болох нь туршигдан нотлогдож байна

4. Сонирхол хуваалцагч олон талуудын түншлэл үр өгөөжтэй байна 5. Орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо ба үүрэг хариуцлага өсөн

нэмэгдэж байна

Идэвхжүүлэх хэрэгсэл, арга зам: ТХБ нь багшлахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийг идэвхжүүлэн урамшуулж байна.

6. ТХБ-ыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд байгууллага бүх бүтэц, хамт олноороо ажилладаг хандлага бий болж байна

7. ТХБ нь суралцагчийн олон талт харьцах үйлийг жолоодох багшлахуйд дэмжлэг болж байна.

Хамралт: ТХБ нь боловсролын бүх түвшин, бүх талбарт нэвтэрч, түгэн дэлгэрэх болсон.

8. ТХБ нь албан боловсролд интеграцчилагдаж (оршин цогцолж, амилан үйлчилж) байна.

9. Албан бус болон өдөр тутмын ажил үйлд хэрэгтэй ТХБ өсөн нэмэгдэж байна. 10. Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт нь шинэ технологиор дамжуулан

тогтвортой хөгжилд, ахиц дэвшил өгч байна

Хамтын хүчээр бий болгосон дээрх олз омог нь ТХБ-ын хөгжлийн өнөөгийн хандлагыг тодорхойлохын зэрэгцээ түүний цаашдын хөгжлийн ахиц дэвшлийг тодорхойлох шинэ үе шатны гарааны нөхцөл болох юм.

Тулгамдсан асуудлууд

14 "Shaping the future We want"- Final Report, Aich-Nogaya, 2014

Page 56: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

56

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Эдгээр 10 чиг хандлагаас нааштай үзүүлэлт ажиглагдаж байгаа хэдий ч НҮБ-ын гишүүн улс орнууд болон холбогдох этгээдүүдэд дараах үндсэн асуудлууд тулгараад байна. Үүнд:

Боловсрол болон тогтвортой хөгжлийн салбарын цаашдын уялдаа холбоог сайжруулах:

ТХБ-ыг дэмжих 10 жилийн үйл ажиллагааны эцэст бид боловсролын салбар, ТХ-ийн бодлого хоёр хоорондоо уялдаатай байх нь ТХБ-ын чанарын ахицыг нэмэгдүүлэхэд ямар чухал ач холбогдолтой гэдгийг маш тодорхой ойлгож авсан билээ. Үүнтэй холбогдуулан маш олон хэлэлцэх асуудал урган гарч байгаа боловч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо дийлэнх улс орнуудад сул хэвээр байна.

Боловсролын салбарын бодлогод өөрчлөлт оруулах тал дээр улс төрийн зүгээс өргөн далайцтай, нээлттэй, тогтвортой дэмжлэг олж авах нь одоо ч бэрхшээлтэй байсаар байна. ТХБ-ыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оновчтой бус байдлаар тусгасан, яам хоорондын харилцаа холбоо хангалттай бус байдаг зэрэг асуудлууд нь улс орнуудад ТХБ-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд томоохон саад бэрхшээл болоод байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд боловсролын салбарын зүгээс дэмжлэг үзүүлэх, харин боловсролын салбарыг сайжруулахын тулд ТХ-ийн бодлого боловсруулагч нар анхаарч ажиллах явдал нэн шаардлагатай байгаа тул засгийн газрын агентлаг, яам хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг уялдуулан нэгтгэх шаардлага зайлшгүй байсаар байна.

ТХБ-ын тогтоцоог институцжүүлэх дорвитой арга хэмжээнүүдийг авах:

НҮБ-ын дийлэнх гишүүн улс орнууд ТХБ-ыг хэрэгжүүлэх төдий шатандаа явж байгаа бөгөөд цөөн хэд нь л боловсролын тогтолцоо, бодлого, төлөвлөлтийн салбарын бүхий л түвшинд ТХБ-ын ойлголтыг бүрэн гүйцэд тусгаж хэрэгжүүлсэн байна.

ТХБ-ын тухай дээд шатны зорилго зорилтуудад тусгаж, бодлогын түвшинд хэлэлцээд байлгүй хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, багш сурган хүмүүжүүлэгч нарыг дадлагажуулах зэрэг бодитой өөрчлөлт, дорвитой алхмуудыг бүх шатанд хэрэгжүүлэх ажил боловсролын дийлэнх салбаруудад нэлээд удаашралтай байсаар байна.

Нэг талаас, ТХ-ийн ач холбогдол, зорилго, үнэ цэнийн талаар тусгасан чанартай боловсрол, нөгөө талаас, ТХБ-ын тогтолцоог бий болгохын ач холбогдлын талаар ойлголтыг тодорхой системтэйгээр төлөвшүүлэх ажлыг тасралтгүй гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ТХБ-ын тогтолцоог бий болгох гэдэг нь үе үехэн бие даасан ахлагч, удирдагч нарыг хөлсөлж, компанит ажлууд явуулахаас илүүтэй энэ чиглэлээр дагнан ажиллах боловсон хүчин бэлтгэн, санхүүгийн нөөц бололцоонд хөрөнгө оруулалт хийж, тусгай баг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Үндэсний боловсролын бодлого, хууль журамд ТХБ-ын талаарх ойлголтыг бүрэн тусгаж, хэрэгжүүлэхийн тулд ТХБ-ын 10 жилийн дараах олон улсын зорилгыг тодорхойлж, үндэсний зорилт, зохицуулах ажлын бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, улам өргөжүүлэн тэлэх асуудал нэн чухал байна. Түүнчлэн бодлого боловсруулагчид, боловсролын салбарын удирдлага, тэргүүнүүд, дадлагажуулагч нарыг чадавхжуулах нь ТХБ-ын үйлийг хэрэгжүүлэх нэг гол хүчин зүйл юм.

Хяналт, үнэлгээний тогтолцоог сайжруулах:

Өнөөг хүртэл ТХБ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн хувь хэмжээ, ТХБ-оос хүртэж буй үр өгөөжийг үнэлэх хяналтын арга хэлбэр тун хязгаарлагмал байсаар ирсэн. ТХБ-ын хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн тэлэхэд өнөөг хүртэл хийсэн үйл ажиллагаа, үр дүнг нотлох баримт бичиг чухал ач холбогдолтой. Энэхүү бичиг баримтыг баталгаажуулахын тулд, мөн боловсролын шинэчилсэн арга хэлбэр гэдэг үүднээс ТХБ-ын талаар дахин дахин хамтран ажиллахад хяналт, үнэлгээний арга хэлбэрийг сайжруулах шаардлагатай байна.

“Замналын зураглал” (Roadmap)

Page 57: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

57

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

“Замналын зураглал” нь ДНҮХ (GAP)-ийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзсэн үйл ажиллагааны 5 талбарт анхаарлаа төвлөрүүлсэн байна. ТХБ–ын үзэл санааг боловсролын салбарт гүн бат суулгах нь ямар учраас онцгой ач хоблогдолтой болохыг маш ойлгомжтой товч тодорхой байдлаар илэрхийлсэн. Мөн сайн жишээнүүдийг нэрлэсэн. Үүнээс гадна салбар тус бүрийн чухал оролцогчид, тэдний хийх үйл ажиллагаа, улмаар ямар үр дүнг хүлээж байгааг илэрхийлж, тайлбарлажээ. ДНҮХ-ийг дэлхийн болон үндэсний түвшинд хэрэгжүүлэх ерөнхий стратеги, механизм ба үнэлгээ хийх үйл явцын талаар мэдээлэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү “Замнал буюу замын зураглал” нь ДНҮХ хэрэгжүүлэх арга зүйг нарийвчилж өгчээ.

ТАВАН талбар нь:

1. Олон улсын болон үндэсний боловсролын болон хөгжлийн бодлогод ТХБ-ыг "амьт" холбоогоор нийцэмжтэй нягт уялдуулах;

2. ТХБ-ын үзэл санааг боловсролын байгууллага бүр өөрийн байгууллагын хэмжээний үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх;

3. ТХБ эзэмшүүлэгч, цаашид "Өөрчлөлтийн эзэд хөтөч" болгох чиглэлээр багш, сурган хүмүүжүүлэгч нарыг улам сайн бэлтгэн мэргэшүүлэх;

4. Залуу үеийг өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэгч эзэд байхаар энэ үйл хэрэгт тэдний оролцоог хүчтэй болгох, хурдасгах;

5. Орон нутаг бүрийн тогтвортой хөгжилд тулгамдаад байгаа тодорхой асуудлын өвөрмөц хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн ТХБ-ын үйл ажиллагааг дэмжих;

ТХБ-ын дэлхийн арван жилийн дараах цаашдын үйл ажиллагааны баримжаа

ЮНЕСКО-ийн 37-р ерөнхий бага хурлаас ТХБ-ын дэлхийн 10 жилийн үйл ажиллагааг дараагийн жилүүдэд үргэлжлүүлэх зорилго бүхий ДНҮХ-ийг (Global Action Programme-GAP) боловсруулсан. ДНҮХ нь боловсролын тогтолцооны бүхий л салбар, түвшинд ТХБ-ыг баттай шингээн суулгаж өгөхөд чиглэсэн бөгөөд “POST-2015-Agenda”-д тодорхой хувь нэмэр үзүүлэхийг дурьдсан байна.

Мөн энэ тухайд “Аичи-Нагояа-Тунхаглал”-д ("Aichi-Nagoya-Declaration") тэмдэглэсэн байна. 2015 онд БНСУ-ын Инчеонд болох дэлхийн боловсролын форумд Аичи-Ногая-гийн бага хурлын шийдвэрүүдийг тусгахыг зөвлөжээ.

1.2.2. ТХБ-ЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН ТҮВШИНД ГАРСАН БАРИМТ БИЧГҮҮДЭД ЗӨВЛӨМЖ БОЛГОСОН ҮЙЛИЙН АРГА ЗҮЙ ШИЙДЛИЙГ СУДАЛСАН ҮР ДҮН

ЮНЕСКО нь “ТХБ-ын 10 жил”-ийн үйлийн тэргүүлэгч агентлаг болохын “ТХБ-ын 10 жил”-ийн “Хүслийн зорилго” (Vision)-д хүрсэн байхын төлөө тэргүүлэн зүтгэж ажилласан.

Энэ хүслийн зорилго нь нийгмийн эерэг хувиргалт өөрчлөлтийн төлөө, золиослолгүй тогтвортой ирээдүйн төлөө амьдралын шаардлагат хэв маяг хэвшил, үйл хөдлөл араншин болон үнэт зүйлсэд суралцаж чанартай боловсролын ашиг тус хүртэх боломжийг Дэлхийн хүн бүрт бий болгоход чиглэнэ (ЮНЕСКО, 2005).

Боловсролын бүх албан, албан бус болон өдөр тутмын хэрэглээт боловсрол дахь суурь өөрчлөлтүүд нь хүрээлэл орчингоороо золиослолгүй тогтвортой, аюулгүй, илүү тэгш эрх бүхий дэлхий болох хөгжлийн зорилгод хувь нэмэр оруулахуйц байхыг шаардаж байгаа хэрэг юм. Энэ нь дэлхий нийтээрээ баримтлах бодлогын цөм агуулга болно.

Энэхүү “дүгнэмж”-ийн учир утга нь: “Хүслийн зорилго” бол аливаа бодлогын хураангуй томьёолол, агуулгын нь илэрхийлэл байдаг.

Page 58: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

58

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

Хүрэх үр дүн

Дэлхий нийтийн ТХБ-ын ирээдүй15 ТХ-ийн мянганы хөгжлийн зорилгын дагуу Дэлхий даяараа хүрэх ТХБ-ын нөлөөт үр дүн (impact)16:

2030 он гэхэд ТХ-д оруулах соёлын хувь нэмрийг болон соёлын ялгамжийг хүлээн зөвшөөрөх үнэлэмжийн даяаршилт, мөн даяаршмал иргэншилт болон хүчирхийллээс татгалзах үйлсийн ахиц дэвшил, түүнчлэн, хүний эрх, жендерийн тэгш байдал, золиослолгүй амьдралын хэв маяг болон бусад нийтлэг асуудлыг оролцуулаад ТХБ-оор дамжуулж ТХ-д тус дэм болж чадахуйц хэрэгцээт мэдлэг, чадвар эзэмших боломжоор бүх суралцагчийг хангасан байна;

2030 он гэхэд хаа сайгүй хүн ард байгальд хохиролгүй зохицолт амьдралын хэв маяг болон ТХ-ийн төлөө нийцтэй мэдээллээр хангагдсан, мэдээлэл харилцааны цогц чадамжтай болсон байна;

Уур амьсгалын өөрчлөлтийн зөөлрүүлэлт, дасан зохицолт, хор нөлөөт үр дагаврын бууруулалт, эрт дулаарлын тухай мэдлэг боловсролтой, түүнээ ухамсартай хэрэглэх цогц чадамжтай хувь хүний болон байгууллагын чадавхи сайжирсан, боловсролын үйлд ахиц дэвшил гарсан байна.

ТХБ-ын 10 жилийн дараагийн үе шатанд (2015-2019) гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ болох ДНҮХ [GAP]17-ийг 2013 онд ЮНЕСКО-ийн 37-р ерөнхий хуралдаанаас баталсан.

Баримжаалах зарчимууд18

Дэлхий даяараа хэрэгжүүлэх ДНҮХ (GAP) нь ТХБ-ын талаарх улс төрийн бодлогын онолын болон практик үйл ажиллагааг хамарсан болно. ДНҮХ-ийн хувьд ТХБ нь дараах зарчимуудад баримжаална:

a. ТХБ нь ТХ-д хувь нэмрээ оруулах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, түүнчлэн хүрээлэл орчины интеграцчилал, эдийн засгийн хөгжих чадвар, мөн одоогийн болон ирээдүйн хүмүүсийн төлөөх шударга нийгэмд хариуцлагатай үйл ажиллагаа хийхэд нь шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага төлөвших боломжийг хүн бүрт олгоно.

b. ТХБ гэдэг нь ТХ-ийн гол сэдвүүдийг суралцахуй-багшлахуйн нэг бүрэлдэхүүн хэсэг болгох, оролцоонд суурилсан суралцахуй-багшлахуйн арга зүйг шаардана. Ингэснээр суралцагч хүмүүст сэдэл тэмүүлэл өгч, тэднийг ТХ-ийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах байр суурьтай болгоно.

c. ТХБ нь үндсэндээ боловсролд чиглэсэн хандлагад суурилсан. Энэ бол чанартай боловсрол, суралцахуйгаар өнөөдөр хангаж байгаа цагт л нийцтэй.

d. ТХБ нь нийгмээ ТХ-д баримжаалахад хандуулсан гол зорилго бүхий хувиран өөрчлөгдөж буй боловсрол юм. Энэ нь эцсийн дүндээ боловсролын тогтолцооны бүтцийг шинэ чиг үүрэг, мөн багшлахуй болон суралцахуйг ч шинэ бүтэцтэй болгохыг шаардана. ТХБ нь багшлахуй, суралцахуйн цөм агуулгад хамаарах ба зүгээр одоо байгаа боловсролын практикт нэмэлт төдий зүйл биш.

e. ТХБ нь ТХ-ийн хувьд хүрээлэл орчин, нийгэмшил болон эдийн засаг гэсэн тулгуур багануудыг нь нийлэнгэ нэгдэцтэй (integration), тэнцвэртэй, иж бүрдлээр нь хамааруулна. Энэ нь “Rio+20” баримт бичгийн агуулгыг, тухайлбал, үйлдэрвэрлэл болон хэрэглээний зохист нийцэл, биологийн төрөл зүйлийн зүй бус эрсдэл, түүнчлэн гай гамшгийн эрсдлийн бууралт, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах зэрэг асуудлуудыг хоорондын уялдаатайгаар адил хамруулна. Мөн энэ нь орон нутгийн онцлогт харгалзана, бас соёлын ялгааг хүндэтгэнэ.

f. ТХБ нь балчир хүүхдээс өтгөс настан хүртэлх үеийн насан туршийн боловсрол, албан болон албан бус боловсрол, мөн өдөр тутмын үйлийн (албажуулсан бус) боловсролыг хамарна. Тэгэхлээр энэ нь ТХ-д хандсан илүү хүчин зүтгэлийн өргөн

15 Proposal for a global action programme on education for sustainable development as follow-up to the united nations decade of education for sustainable development (desd) after 2014, PARIS, 31 July 2013 16 Sustainable Development Goals: http://sustainabledevelopment.un.org/focussdgs.html; 17 GAP: Proposal for a global action programme on education for sustainable development as follow-up to the united nations decade of education for sustainable development (desd) after 2014, http://unesdoc.unesco.org/images/0022/002243/224368e.pdf 18 Proposal for a global action programme on education for sustainable development as follow-up to the united nations decade of education

for sustainable development (desd) after 2014, PARIS, 31 July 2013

Page 59: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

59

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

цар хүрээнд дадлагажуулах сургалт болон нийтийн мэдээлэл харицаа бүхий үйл ажиллагааг хамарна.

g. ДНҮХ-д хэрэглэж буй ТХБ хэмээх нэр томьёо нь ТХ-д хандах бүхий л үйлийг хамруулах зориулалттай, өөрөөр хэлбэл, түүхийн болон соёлын хам нөхцөлөөс, эсвэл тодорхой тэргүүлэх чиглэлүүд – экологийн боловсрол, ТХБ, даяаршилтат боловсрол, хөгжлийн боловсрол, бусад тэргүүлэх төрлөөс үл хамаарч дээрх зарчимуудтай харгалзуулан хэрэглэнэ.

Зорилго, зорилтууд19

ДНҮХ-ийн ерөнхий гол зорилго нь боловсролын бүх түвшин, бүрдэл хэсэгт үйлээ өргөжүүлэх, эрчимжүүлэх, мөн ТХ-ийн ахиц дэвшлийг хурдасгах явдал юм. Энэ ерөнхий зорилго нь хоёр хэсэг болж задрах бөгөөд үүний нэг нь боловролын секторын доторх холбоо, нөгөө нь гаднах гарц юм.

1. Бүх нийтээрээ ТХ-д тус болохуйц чанартай мэдлэг, дадлага, үнэт зүйлс, хандлага төлөвшил эзэмших бололцоог хангасан байхаар боловсрол, суралцахуйг шинэ чиглэлтэй болгох;

2. ТХ-ийг дэмжих зорилтот бүх шийдвэрлэх асуудал, хөтөлбөр, үйлд хамаатай боловсрол, суралцахуйг дэмжих.

Үйлийн талбарын тэргүүлэх хэсгүүд20

1. Бодлогын дэмжлэг: ТХ-ийн болон боловсролын талаар хэрэгжүүлэх олон улсын хийгээд үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлогыг ТХБ-оор дамжуулж нийлэнгэ нэгдмэл болгох. ТХБ болон ТХ-ийн төлөө суралцахуйг дайчлахад, бас ТХБ-ын үйлийн хэмжээ далайцыг ихэсгэхэд бололцоо бүрэн өгөхүйц бодлогын орчин туйлын чухал. Олон улсын ч, үндэсний ч түвшинд энэ бол уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл бууруулалт, биологийн төрөл зүйлийн ялгарал гэх мэт ТХ-ийн түлхүүр сорилт бэрхшээлийг арилгахад хамааралтай улс орны хөгжлийн болон боловсролын салбарын бодлогод ТХБ–ын бүрэн интеграцчилал (нийлэнгэ нэгдэц) хийхэд шаардлагатай.

2. Байгууллага бүхэл бүтцээрээ хорших хандлага: Бүх түвшинд нь болон бүх зүгшрүүлэлтээр нь байгууллага бүхэл бүтцээрээ ТХБ-ын төлөө хорших хандлага арга барилыг дэмжин хөхиүлэх. ТХБ-д байгууллага бүхэл бүтцээрээ хандах арга барил бол багшлахуйн агуулга болон арга зүйн хувьд төдийгүй, бас кампус болон дэмжин туслах хэрэглэгдэхүүний менежментийн хувьд ч шинэ чиглэлийн өөрчлөлт хийхийг шаардана. Энэ нь ТХ-ийн асуудлаар тухайн орон нутаг дахь ТХ-ийн төлөө сонирхол хуваалцагч бүх талуудтай байгууллага хоршин ажиллах чиглэлтэй болох менежмент шаардана гэсэн үг. Энд дээд боловсролын болон ерөнхий боловсролын сургуулиудын үйлийн талбарт тодорхой амжилтууд гарна. Үүнийг балчир бага насны болоод сургуулийн өмнөх боловсрол, техник-мэргэшлийн боловсрол, дадлагашуулагч сургалт, мөн залуучууд насанд хүргэгчдийн албан бус боловсролыг оруулаад боловсролын бусад бүх түвшин төрлүүдээр өргөжүүлэх хэрэгцээтэй.

3. Боловсролын ажилтан, багш, сургагчид: ТХБ-ын суралцахуйн үйл тээгч-сургагч байлгахын тулд боловсролын ажилтан, багш, сургагч болон бусад энэ үйлийн эзэд болох хүмүүсийн чадамжийг сайжруулах. Боловсролын ажилтан, багш, сургагч нар бол боловсролын өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэх, бас ТХ-ийн төлөө суралцахуйд туслах үйл хэрэгт үйлчлэлт нөлөө үзүүлэгч хамгийн чухал хөшүүргүүдийн нэг нь болно. Иймд ТХ-ийн холбогдох асуудал шийдэлд нийцтэйгээр тэдний болон дадлагашуулагч сургагч-өөрчлөлт хийх эздийн багшлахуйн болон суралцахуйн нийцэмж бүхий чадамж, чадварыг тасралтгүй үргэлжлүүлэн сайжруулах чадавхжуулах хэрэгцээтэй.

4. Залуучууд: Хойчийн залгамж халаа залуучууд ТХБ эзэмшин суралцаж ТХ-ийн төлөө өөрчлөгч үйлийн эзэд болоход нь тэдэнд дэмжлэг үзүүлэх. Залуучууд бол

19 Proposal for a global action programme on education for sustainable development as follow-up to the united nations decade of education for sustainable development (desd) after 2014, PARIS, 31 July 2013 20 Proposal for a global action programme on education for sustainable development as follow-up to the united nations decade of education

for sustainable development (desd) after 2014, PARIS, 31 July 2013

Page 60: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

60

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

өөрсдийнх нь болон дараа үеийнхний нь илүү сайхан ирээдүй хуваалцагч, өндөр хувь эзэмшигч эзэд мөн. Түүнээс гадна, залуучууд бол өнөөдрийн боловсролын үйл явцын, ялангуяа, албан бус болон өдөр тутмын үйл суралцахуйн үйлд улам бүр үүрэг хариуцлага нь өсөн нэмэгдэх манлайлагч хүчин болно. ТХБ-оор дамжуулан ТХ-ийн төлөө өөрчлөлт хийх эзэн байхаар залуусыг дэмжих хэрэгцээ байна.

5. Орон нутаг: ТХБ-оор дамжиж орон нутгийн түвшинд ТХ-ийн төлөө гаргах оновчтой шийдвэрүүдийн эрэл хайгуулыг хүчтэй болгох, хурдасгах. ТХ-ийн бэрхшээл сорилд чиглэсэн инновац шинжтэй, үр ашигтай шийдвэрүүд нь орон нутгийн түвшинд л байнга боловсронгуй болж байх учиртай. Сонирхол хуваалцагч олон талын хэлэлцүүлэг болон хорших ажиллагаа энд түлхүүр үүрэг роль гүйцэтгэнэ. ТХБ л сонирхол хуваалцагч олон талын суралцахуйг болон орон нутгийн менежментийг хүчтэй болгож хурдасгахад нь дэмжлэг болж чадна. Тэгэхлээр, орон нутгийн түвшин дэх ТХБ-ын үйлийг өргөжүүлэх хэрэгцээ байна.

Page 61: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

61

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

НҮБ, ЮНЕСКО-оос гарч байгаа бичиг баримтын төрөл, агуулга, арга зүйд харьцуулсан

задлан шинжилгээ хийж үзэхэд маш хийсвэр түвшинд томьёологдсон тунхаг ба

тунхаглалаас үйлийн стратеги руу, улмаар үзэл санааг хэрэгжүүлэх зөвлөмж рүү, мөн үйл

хэрэгжилтийн чанарын үнэлгээний арга зүй рүү нарийсан шилжиж байна. Үүнтэй уялдан

тодорхой нэг утга санаа, үйл явц, зарчимыг илэрхийлсэн ухагдахуунуудын агуулгад

өөрчлөлт орж боловсронгуй болж гүнзгийрч байгаагаас гадна шинэ шинэ ухагдахуунууд

бий болох үйл явц өрнөж байна. Тухайлбал, ямар учраас хувь хүн бүр ТХБ эзэмших хэрэгтэй

вэ, зорилго нь юу вэ? ТХБ гэж юу вэ гэдгийг тодорхойлсон олон томьёолол байгаа боловч

дараах санааг нийтлэг хэрэглэж байгаа юм. Үүнд:

1. ТХБ бол боловсролын үйлийн дайчин чиглэл юм. Энэхүү боловсрол нь эдийн засаг,

экологи болон нийгэм соёлын интеграц бүхий хөгжлийн үйл явцад анализ болон

үнэлгээ хийх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрийнхөө амьдралд тогтвортой

байдлын шалгууруудад баримжаалж амьдралаа зохицуулах, хамтаараа ТХ-ийн процесст

оролцож дангааршлын болон даяаршлын түвшинд хэрэгжүүлэх боломжийг хувь хүн

бүрт олгох ёстой.

2. Хувь хүн тодорхой боловсролтой байж гэмээж өөрийн амьдралаа авч явахаас гадна,

нийгмийн амьдралд оролцож, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмэрийг оруулна.

Суралцахуй нь боловсрол эзэмших гол хэрэгсэл. Иймд ТХБ нь насан туршийн байхаар

хүн бүр насан туршдаа суралцах боломжийг дэмжих хэрэгтэй.

3. ТХБ-ын зорилго нь хувь хүн бүр ТХ-ийн үйл ажиллагаанд өөртөө хариуцлага хүлээн

идэвхтэй оролцоход шаардлагатай цогц чадамж (competence)-ийг эзэмшихэд оршино.

Компетенц буюу цогц чадамж гэдэг ухагдахуун нь мэдлэг, чадвар, хандлага болон үнэт

зүйлсийн төсөөлөл зэргийг хамтад агуулдаг. ЮНЕСКО-гоос Ази, Номхон далай

орнуудын хувьд суралцахуйн “дөрвөн багана”-д тулгуурлан стандарт, киррикюлим

боловсруулж хэрэгжүүлэх зөвлөмж өгчээ. Иймд улс орнууд чанартай боловсрол

иргэддээ эзэмшүүлэхийн тулд агуулгад тулгуурласан баримт бичгээс татгалзаж цогц

чадамжид суурилсан стандарт хэрэгжүүлэх үйл рүү шилжиж байна. Тодруулбал,

Дэлхийн түвшинд боловсролын шинжлэх ухааны үзэл баримтлал, боловсролын бодлого

ч энэ рүү чиглэж, тулгарч буй асуудлуудыг дэлхийн улс бүр өөрийн гэсэн

онцлогтойгоор шийдвэрлэж байна. Тэгэхдээ өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд нь

хувь хүн бүрт шаардлагатай “хэрэглэгддэг” мэдлэг, энэ мэдлэгээ ашиглан зохистой,

оновчтой шийдэл хийж чаддаг чадвар, дадал, хандлага, ёс зүй, үйлийг эзэмшүүлэх

зорилт хэрэгжүүлж байна.

4. Хэрэглэгддэг мэдлэг эзэмшихийн тулд хүмүүс бие даан идэвхтэй сурах, суралцах үйл

ажиллагаа явуулж мэдлэг бүтээнэ, багш суралцах орчинг бүрдүүлнэ гэж орчин цагийн

багшлахуй-суралцахуйн онол тайлбарлаж байна. Энэ нь боловсролын онолын шинэ

парадигм (хөтөч үзэл) бөгөөд энэхүү үзэл баримтлалын дагуу багш төвтэй буюу гадны

удирдлагатай суралцахуйгаас сурагч төвтэй буюу өөрийн удирдлагатай суралцахуйд

шилжих үйл явц дэлхий даяар ид хэрэгжиж байна.

5. Бүхий л түвшин, шатлал, төрлийн боловсролын тогтолцоо-системийг зохицуулахдаа

хичээл болон сэдвийн жагсаалт бүхий сургалтын оролтод (input) баримжаалсан

хөтөлбөрөөр биш, харин боловсрол эзэмших тодорхой түвшинд (бага, дунд, ахлах

боловсрол, бaкaлaвр, магистр гэх мэт) сурагч, оюутны, ер нь хүмүүсийн юу мэддэг,

чаддаг болсон байхыг илэрхийлэх сургалтын гаралтад (output) баримжаалсан

боловсролын стандартаар зохицуулах болж байна. Энэ бол боловсролын бодлогын

шинэ парадигм юм. Энд ТХБ-ын агуулга нь бусад бүх төрөл сургалтын хөтөлбөрт

интеграцчилагдан шинэчлэгдэж байгаа хэлбэрээр үйлийн өрнөл үргэлжилж байна.

Шинжлэх ухааны судалгаанд суурилсан ийм зөвлөмжийг аль ч орны нөхцөлд өөрсдийн

онцлогоо тооцон буулгах боломжтой. Аль нэг оронд хэрэгжсэн тухайн орны хэл, соёлын

онцлогтой бэлэн зүйлийг хуулбарлахын оронд онолын түвшинд боловсруулсан төсөл,

хөтөлбөрүүдэд баримжаалан өөрсдийн хуримтлуулсан туршлага дээрээ суурилан

ажиллах нь тухайн орны боловсролын хөгжилд үзүүлэх шаардлагатай хувь нэмэр болно.

Page 62: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

62

БҮЛЭГ I ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН

ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, БОДЛОГО

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

1. ТХ ба ТХБ хэмээх ухагдахуунуудын томьёолол нь Дэлхий дахинаа хөгжлийн ерөнхий

нэг зорилгыг илэрхийлэх хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэх үйлийн стратеги арга зам нь

үндэстэн дамнасан бүс нутаг, улс үндэстэн, орон нутаг, хот айл, гэр бүл, иргэн-хувь хүн

бүрийн хувьд өвөрмөц байх онцлогийг ТХБ-ын төлөвлөлт, түүний хэрэгжилтэд тооцох

шаардлагатай.

2. ТХБ-ын зорилгыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйлийг төлөвлөхдөө юуны өмнө Дэлхий

нийтийн болон улс үндэстний хэмжээний, тухайлбал, Монгол Улсын хувьд бол бүс

нутаг, хот, аймаг, сум, баг, гол ус, жалга довын дангааршил дахь амьдралын хэв маяг,

нийгмийн хийгээд хувь хүний соёл, иргэн бүрийн итгэл үнэмшил гэх мэт хүчин зүйлийн

тойм судалгаа хэрэгтэй. Энэ ялгаа, ялгарлыг үнэлж тооцоогүй тохиолдолд ТХБ-ын

зорилго мөнхийн мөрөөдөл байсаар байна.

3. Хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үйлийн талбаруудыг ялгаж, тэдгээрийн харилцан

хамааралт хүчин зүйлсийг үнэлэн судлах хэрэгцээ гарч байна. ТХ-ийн зорилго буюу

“Үйлийн талбар”-т “Хүн амын хөгжил”, “Эдийн засгийн тогтолцоо”, “Улс төрийн

бодлого”, “Байгаль орчин” гэсэн дөрвөн чиглэлийг хамтатган тодорхойлох хэрэгцээ

гарч байна.

4. Улмаар үйлийн эдгээр чиглэл хоорондын уялдаа нь иргэн хувь хүнээс эхлээд улс орон,

Дэлхийн хэмжээнд өөр өөр байгааг улс орон бүр тус тусдаа судлан илрүүлж

тодорхойлох шаардлага ч гарч ирж байна. Ийнхүү ТХ-ийн төлөөх үйл, үйл ажиллагаа,

үйлдэл бүр нь хоорондоо харилцан холбоотой биш бол тэдгээрийн хэрэгжилт үр ашиг,

үр өгөөж муутай байх болно.

Page 63: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013
Page 64: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013
Page 65: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

65

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

БҮЛЭГ II. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

2.1. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫН ТАЛААР ТУСГАГДСАН БАЙДАЛ

Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн тунхаглал”, “Дэлхийн тогтвортой хөгжлийн XXI зууны хөтөлбөр” /НҮБ, “Байгаль орчин ба хөгжил” дэлхийн бага хурал, Рио-де Жанеро, 1992/, “Тогтвортой хөгжлийн Йоханнесбургийн тунхаглал” /Йоханнесбург, 2002/, НҮБ-ын Рио-20 бага хурлын “бидний хүсэж буй ирээдүй” баримт бичиг /Рио-де Жанеро, 2012/, НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” зэрэг дэлхийн бодлого, үзэл баримтлалын баримт бичгүүдэд байгаль орчныхоо даац, чадавхид нийцсэн экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах гол арга, хэрэгсэл болох ногоон эдийн засгийг бий болгон хөгжүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэхэд бүх нийтийн тогтвортой боловсрол чухал үүрэг гүйцэтгэхийг онцгойлон анхаарч, үндэснийхээ онцлогт тохирсон төрийн бодлогыг тодорхойлон, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг дэс дараатайгаар зохион байгуулж, тодорхой амжилтад хүрээд байна.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн XXI зууны хөтөлбөр”-ийн 36 дугаар зүйлд “Хүний нөөцийн чадавхийг сайжруулах нь байгаль орчин болон тогтвортой хөгжлийг урагшлуулах хамгийн гол хэрэгсэл” хэмээн тодорхойлжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 57 дугаар чуулганаас гаргасан “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил” зөвлөмж, НҮБ-ын 2002 оны 57/254 дүгээр шийдвэрээр “ТХБ-ын 10 жил 2005-2014”-ийг дэлхий дахинд тунхаглан зарласны дагуу НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /UNESCO/-д уг арга хэмжээг хариуцуулсан байна.

Энэхүү байгууллага ТХБ-ын стандартыг бий болгож, ерөнхий зарчим, чанар, практик агуулгыг бүх шатны сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх үүргийг тавьсан байна. Уг байгууллагаас “Тогтвортой хөгжлийн боловсрол 10 жил”–ийн хүрээнд олон улсын хэмжээнд мөрдөх схем /International Implementation Scheme/-ийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2004 оны 59 дүгээр зөвлөгөөн болон НҮБ-ын БСШУБ-ын гүйцэтгэх товчооны 2005 оны зөвөлгөөнд танилцуулж, “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил”-д хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтыг тодорхойлсон баримт бичгийг гаргажээ.

Улмаар Финлянд улсын Хельсинк хотноо 2005 онд Байгаль орчны олон улсын бага хурлыг зохион байгуулж, дээр дурдагдсан бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн улс орнууд үндсэний түвшинд суурь боловсролыг сайжруулах, өнөөгийн боловсролын хөтөлбөрийг дахин өөрчлөх, бүх нийтэд ТХБ олгож, хүмүүжил, ухамсарыг төлөвшүүлэн хөгжүүлэх сургалтыг тогтмол явуулах зэрэг үйл ажиллааны үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.

Түүнчлэн НҮБ-ын БСШУБ-аас “Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн эерэг хүчтэй зэвсэг боловсрол” хэмээн үзэж, “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол” /Climate change education/-ыг “Тогтвортой хөгжлийн боловсролын тэргүүлэх чиглэл” хэмээн тодорхойлжээ.

2.1.1. ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БАРИМТ БИЧГҮҮДЭД ТХ БА ТХБ ТАЛААР ТУСГАГДСАН БАЙДАЛ

“Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал” (УИХ, 1996). Энэхүү бодлогын баримт бичигийн “Хөгжлийн эх сурвалж-Хүний хөгжил” бүлэгт “Үндэсний оюуны чадавхи нь Монгол Улсын хөгжлийн үндэс болно”, “Боловсрол нь иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, баялагийг бүтээх эх сурвалж учраас түүнийг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ”, “Хүн амын боловсролын хэрэгцээг жигд хангах орчин бүрдүүлж, бүх нийтийн бүрэн дунд боловсрол эзэмших тогтолцоог төлөвшүүлнэ”, “Хүүхдийн авъяас чадварыг бага насанд нь нээн илрүүлж, тасралтгүй хөгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ”, “Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог хувь хүний сонирхол, нийгмийн хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд нийцүүлэн хөгжүүлж, дээд боловсролоор орчин үеийн мэдлэг олгох нөхцөл

Page 66: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

66

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

бүрдүүлнэ” хэмээн тодорхойлжээ. Үүний зэрэгцээ үзэл баримтлалын “Байгаль орчин-тогтвортой хөгжлийн үндэс IV бүлэгт” “Хүн байгалийн харилцан шүтэлцээг ханган, нийгэм нь байгальдаа зохицон тогтвортой хөгжих дэлхийн нийтлэг үзэл баримтлалыг үндэслэн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, байгалийн жамаар нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэл болгоно” гэж томъёолжээ.

Ололттой тал: Дэлхийн хөгжлийн түгээмэл хандлага, үзэл баримтлалыг үндэслэн, Монгол Улсын хөгжлийн эх сурвалж болох хүний хөгжил, боловсрол нь эдийн засаг нийгмийн хөгжлийг хурдасгах, баялгийг бүтээх эх сурвалж хэмээн төрийн бодлогыг тодорхойлсноор ТХБ-ыг хөгжүүлэх үндсийг бий болгох ач холбогдолтой.

Дутагдалтай тал: Монгол Улсын төрийн бодлогод боловсрол, байгаль орчны салбарыг нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх талаар 20 шахуу жилийн өмнөөс тодорхойлсон боловч “Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөр”-ийг өнөө хүртэл батлуулж мөрдөөгүй байгаад онцгой анхаарч, цаг алдалгүй түүнийг батлуулах шаардлага хурцаар тавигдаж байна.

“Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” (УИХ, 1998). Байгалиа дээдэлж ирсэн уламжлал, ёс заншилд түшиглэн залуу үеийнхэнд байгальтайгаа арвич хямгач харилцах соёл, амьдрах орчиноо тэтгэн баяжуулах арга ухаан эзэмшүүлэх, хүмүүсийн амьдрах ур чадвар, сэтгэлгээг байгаль, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд зохицуулах, байгаль орчны хууль тогтоомжийг сахиулах талаар мэдээлэл, сурталчилгааны чөлөөт байдлыг хангахын зэрэгцээ экологийн боловсрол, хүмүүжил олгох тусгайлсан хөтөлбөрийг албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд бүрдүүлж хэрэгжүүлнэ” хэмээн тодорхойлжээ.

Ололттой тал: Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчныг тогтвортой хөгжүүлэх анхны урт хугацааны төрийн бие даасан бодлогыг дэлхийн “Тогтвортой хөгжлийн тунхаглал”, “Дэлхийн тунхаглал”, “Тогтвортой хөгжлийн XXI зууны үйл ажиллагааны хөтөлбөр“ /НҮБ/, “Байгаль орчин ба хөгжил” дэлхийн бага хурал Рио-Дэ Жанеро 1992 оны баримт бичигт ТХ-ийн үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлсон байна. Энд экологийн боловсролын талаарх бодлогын зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл болох “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” /ЗГ,1998/, “Бүх нийтийн экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр” /ЗГ,1998/-ийг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Дутагдалтай тал: Бүх нийтэд экологийн боловсролыг олон улсын байгууллагаас гаргасан баримт бичгийн үзэл баримтлал, агууллагад нийцүүлэн хөгжүүлэх, эхлүүлсэн арга хэмжээг тогтвортой үргэлжлүүлэх, түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэн төлөвшүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх мөрдүүлэх, санхүүжилтийн орчин бүрдүүлэх, ТХ-ийн хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх ажил удаашралтай байна. Экологийн хүмүүжил олгох ажил өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр” (УИХ, 1998). Уг хөтөлбөр нь төрийн бодлого төлөвлөлтийг тодорхойлсон урт хугацааны баримт бичиг мөн. Энэ хөтөлбөрт байгаль орчин сургалт, судалгааны талаар:

“Тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох мэдээлэл, сурталчилгааны сүлжээг бий болгож үйл ажиллагааг тогтмолжуулах”, “ Дээд, ерөнхий болон албан бус боловсролын экологийн сургалт хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар тусгах, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үүрэг, ач холбогдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, хүн амын мэдлэг, мэдээллийн түвшинг байнга дээшлүүлэх” зэрэг бодлого, түүний зорилтуудыг тодорхойлжээ.

Ололттой тал: Урт хугацааны төрийн бодлогын 10 гаруй баримт бичигт манай орны тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд хүргэх зорилтыг тодорхойлсноор өнөөгийн байдлаар, уг газар нутгийн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 17.4 хувьд хүрч, 99 газар улсын тусгай хамгаалалтад хамрагдаад байна. Эдгээр газар нутагт түшиглэн экологийн боловсрол, хүмүүжил олгодог , газар нутгийнхаа

Page 67: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

67

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ач холбогдол, үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээдэг түшиц газар байдаг олон улсын туршлагыг нэвтрүүлэх онцгой ач холбогдолтой.

Дутагдалтай тал: Сургуулийн өмнөх бага насны хүүхэд, ЕБС, мэргэжлийн коллеж, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт экологийн сургалт, түүний дотроос улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар тусгагдаагүй байна.

“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” (УИХ, 2003). “Хүн ам, хөгжлийн асуудлаарх дэмжлэгийн таатай орчин бүрдүүлэх”, “ Хүн ам, хөгжлийн асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал цогцоор авч үзэх стратегийн төлөвлөлт, бодлого хөтөлбөрт уялдуулан үндэсний чадавхийг бэхжүүлнэ”, “Хүн ам судлал, хүн ам, хөгжлийн асуудлаар үндэсний түвшинд мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхийг дэмжинэ”, “ Хүн ам, хөгжлийн сургалтын баазыг бэхжүүлэх, сургалтын бүтэц агуулга технологийн олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгоно” хэмээн томъёолжээ.

Ололттой тал: Хүн амын хөгжлийн төрийн бодлогыг анх удаа тодорхойлж, уг асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, стратегийн төлөвлөлт, бодлого, хөтөлбөрт уялдуулан үндэсний чадавхийг бэхжүүлэх, улмаар мэргэжилтэн бэлтгэх, сургалтын баазыг сайжруулж, сургалтын бүтэц, агуулга, технологийг олон улсын жишигт хүргэх зорилтыг дэвшүүлснээр ТХБ-ын бодлого, үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход багагүй үүрэгтэй.

Дутагдалтай тал: Байгаль орчны тогтвортой хөгжил , түүний боловсрол олгох асуудлыг нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулаагүй байна. Бодлогын хэрэгжилт өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” (УИХ, 2008). Энэхүү бодлогын тэргүүлэх 6 чиглэлд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгож, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчинг бий болгоно” хэмээн тодорхойлжээ. Мөн “...мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно” гэсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл заажээ. Түүнчлэн уг бодлогоо “...сургуулийн өмнөх боловсрол олгоход төрөөс онцгой анхаарна”;

Түүнчлэн “Боловсролын бодлого” хэсэгт “Бүх нийтийн боловсролыг нийгмийн үйл хэрэг болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, оюунжсан, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ”, “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”, “Ур чадвар сайтай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, дээд боловсрол олгох тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх бодлого баримтлана”, 2021 он гэхэд олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд шилжинэ”, “Орон даяар оюун ухааныг эрхэмлэн дээдэлж амьдрах сэтгэл зүйн орчин бүрдүүлж, боловсролын бүх шатны сургалтыг 21 дүгээр зууны оюунжсан шинэ хандлагад зохицуулан өөрчилнө”, “Боловсролын бүх түвшний стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно”;

Үүний зэрэгцээ “Байгаль орчны бодлого” хэсэгт “Агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт гангийн нөлөөг бууруулах, химийн хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, экологийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого баримтална”;

Мөн бодлогын стратегийн зорилтод “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тэдгээрт дасан зохицох, даван туулах арга зам, сөрөг үр дагаврыг бууруулах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг олгох, мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх” хэмээн томъёолжээ.

Ололттой тал: Монголын төр дэлхийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ТХ-ийн үзэл баримтлал, стратеги, зарчим, хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан, улс орны тогтвортой хөгжлийн цогц бодлогоо /2008-2021/ тодорхойлж, боловсрол, байгаль орчны

Page 68: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

68

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

бодлогыг хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон нь “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ыг хөгжүүлэх бодлогын үндсийг тавьсан байна.

Дутагдалтай тал: Дээр дурдагдсан бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг БСШУЯ, БОНХАЯ хариуцаж зохион байгуулах ёстой байсан боловч уг 2 яамны санаачилга, ажлын уялдаа хангалтгүйгээс “Тогтвортой хөгжлийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх ажил ихээхэн цаг хугацаа алдсан байна. Иймд хоёр яам ярилцаж, энэ чиглэлээр хэрэгжиж буй төслийн биелэлтийг хангахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

“Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөр, ЗГ-ын 1997 оны 255-р тогтоол /ЗГ, 1997/. Хөтөлбөрийн зорилго нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратегийн дагуу нийгмийн шинэ харилцаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан шинэчлэлийг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлэх зорилтын хүрээнд албан ба албан бус боловсролын арга, хэлбэрээр бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны шинэ механизм бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлоод дараах зорилтуудыг тусгасан байна. Үүнд:

Төрөөс экологийн болон боловсролын талаар баримтлах бодлогын үзэл санаа, хүн амын сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг шинэчлэн боловсруулж, энэ төрлийн боловсролын эрэлт, хэрэгцээг хангах бүтэц, удирдлага зохион байгуулалтыг бий болгож, үйлчилгээний хүрээ, чанар, үр ашгийг дээшлүүлэх;

Хүн амд экологийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд төр, олон нийт, аж ахуй, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх;

Үндэсний хийгээд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй экологийн болон эрүүл мэндийн боловсролтой холбоотой мэдээлэл, сургалт, сурталчилгааны хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулж, үр ашгийг нь дээшлүүлэх;

Хүн амын экологийн боловсролын өнөөгийн байдал болон эрэлт хэрэгцээ, сонирхлыг тэдний насны ялгаа, ажил мэргэжил, байршил зэргийг харгалзан судлах үндсэн дээр сургалтын технологийг шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглэгчдийн бүлэг бүрт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйг боловсруулах;

Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтад албан ёсны сургалтаас гадна гэрийн болон түр сургалт, бүлгэм, дугуйлан, орой, эчнээ, зайны сургалт зэрэг албан бус сургалтын хэлбэрийг өргөн ашиглах зэрэг зорилтуудыг тусгасан байна.

Ололттой тал: Дэлхий нийтийн түгээмэл үзэл баримтлал, хөгжлийн хандлага, үндэсний онцлогт нийцсэн Монгол Улсад бүх нийтэд экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар анх удаа батлуулж, хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсанаар ТХБ-ын үндэс суурийг тавихад бодитой хувь нэмэр оруулсан байна.

Дутагдалтай тал: Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд багагүй хүндрэл бэрхшээл тохиолдсоны улмаас уг хөтөлбөр өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаагүй байна. Энэ нь байгаль орчин болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын уялдаа холбоо хангалтгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын төв орон нутгийн нэгдмэл бүтцийн тогтолцоо байхгүйтэй холбоотой байна. Тухайлбал, БОЯ (хуучин нэрээр) 2007, 2009, 2012 онуудад БСШУЯ-нд “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хамтарсан хэсгийг байгуулах, яамнаас боловсруулсан хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулах шийдвэрийн төслийг уг яаманд хүргүүлж, хамтран ажиллах саналыг удаа дараа албан ёсоор тавьсан боловч өнөөг болтол уг асуудал шийдвэрлэгдээгүй байна.

Page 69: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

69

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Үүний улмаас “Бүх нийтэд экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2005 онд дуусгавар болж уг ажил зогсонги байдалд орсон байна.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (ЗГ, 2010). Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтад “Бүх шатны боловсролын түвшинд ТХБ-ыг эзэмшүүлэх ажлын хүрээнд байгаль орчныг доройтуулж байгаа болон цөлжилтийг үүсгэж байгаа хүчин зүйл, хор уршгийн талаарх мэдлэгийг хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлнэ” хэмээн тодорхойлжээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллагын “Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил” хөтөлбөрийн санааг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах”, “Байгальд ээлтэй сургууль болохыг дэмжих замаар сурагч, багш, эцэг, эхийн байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх” гэж тус тус тодорхойлжээ.

Засгийн газрын 2011 оны 90 дүгээр тогтоолоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны I үе шатны /2010-2015 он/ төлөвлөгөөнд дээрх 9.4.1.1. дэх үйл ажиллагааг БСШУЯ-нд хариуцуулжээ.

Ололттой тал: Монгол Улс НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх конвенци”-д нэгдэн орж, дээрх конвецийн “Тогтвортой хөгжлийн боовсрол” хэмээх ойлголтыг хэрэгжүүлэх ажлыг уг хөтөлбөрт анх удаа тусган, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.

Дутагдалтай тал: Тус хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажил “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр” батлагдан гараагүйгээс хүлээгдэж байна.

"Ус үндэсний хөтөлбөр "(УИХ, 2010). “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага, дунд, ахлах, их дээд сургуулиудад экологийн боловсролыг үр дүнтэй олгох чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох”, “Усны салбарын мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, сургалтын орчныг сайжруулах, шинээр бий болж байгаа усны мэргэжлийн ангилал, индексүүдийг тодорхойлох, их, дээд сургууль дундын усны нөөцийн нэгдсэн менежментийн магистрын сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, усны салбарын техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг эрчимжүүлэх” зорилтыг дэвшүүлжээ.

Ололттой тал: Бүх шатны боловсролын байгууллагад экологийн боловсролыг үр дүнтэй олгох сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, сургалтын орчныг сайжруулах чухал ач холбогдолтой бодлогын зорилтыг дэвшүүлсэн байна.

Дутагдалтал тал: УИХ-аас баталсан энэхүү бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн “Экологийн боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох” зорилтыг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлээгүй байна.

Үүнийг үндэслэн, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа энэхүү судлагаа, түүнд хийсэн үнэлгээ, зөвлөмжийг тусгах нь зүйтэй.

“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” (УИХ, 2011). Уг хөтөлбөрийн бүх үе шатанд /2011-2021/ "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн тухай хичээлийг бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах" хэмээн тодорхойлж, ЗГ-ын 2011 оны 317 дугаар тогтоолоор энэхүү үндэсний хөтөлбөрийн эхний үе шатанд "2011-2016 он" хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Уг төлөвлөгөөний 5.3-т “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн тухай хичээлийг бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт 2011-2016 онд багтаан тусгаж хэрэгжүүлэх”-ийг БСШУЯ-нд хариуцуулж, хамтран оролцогчоор БОАЖЯ байхаар төлөвлөсөн байна.

Ололттой тал: Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн хичээлийг оруулах шийдвэрийг УИХ, ЗГ-аас дэлхийн ТХ-ийн болон ногоон хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын "Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц"-д нийцүүлэн гаргасан ач холбогдолтой.

Page 70: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

70

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Дутагдалтай тал: Хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх БСШУЯ санаачилгагүй ажилсанаас түүний биелэлт хангалтгүй байна. Харин БОАЖЯ 2010 оноос эхлэн "Бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хөтөлбөр боловсруулах хамтарсан ажлын хэсгийг БCШУЯ-нд санал болгож байсан ч өнөөг хүртэл асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

"Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр” (ЗГ, 2011). Хөтөлбөрийн тавдугаар зорилтыг “...устаж болзошгүй амьтдын талаарх мэдлэг, хүмүүжлийг иргэдэд олгох сургалт, сурталчилгааг тогтмолжуулах" хэмээн тодорхойлжээ. Энэхүү зорилтын хүрээнд "Бүх шатны сургалтын хөтөлбөрт нэн ховор, ховор амьтдын талаарх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох асуудлыг тусган, байгаль хамгаалах талын мэдлэг олгох сүлжээ бий болгон ажилуулна" гэж заажээ.

Ололттой тал:"Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенц", "Биологийн олон янз байдлыг хамгаалах Айчигийн зорилтууд", "Дэлхийн болон Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” зэрэг дэлхийн болон үндэсний бодлого, төлөвлөлтийн төрийг бодлогыг хэрэгжүүлэх зорилт бүхий ховордсон амьтдыг хамгаалах мэдлэг, боловсрол олгох асуудлыг бүх шатны экологийн сургалтын хөтөлбөрт тусгахаар заасан байна.

Дутагдалтай тал: Хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажил өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.

"Ногоон хөгжлийн бодлого" (УИХ, 2014). Энэхүү бодлогын зорилгыг “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” хэмээн тодорхойлжээ.

Мөн стратегийн зорилт 5-д “... боловсролыг ... ногоон хөгжлийн хурдасгуур болгоно" хэмээн тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ хүний аж байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих эрмэлзлэлийг дэмжин, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлаж, Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах замаар Монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих нь ногоон хөгжлийн үзэл баримтлал юм.

Байгалийн үр өгөөжийг үнэлж зохистой ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон хөрөнгө оруулалт, худалдан авалтыг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зэрэг арга механизмыг ашигласнаар ногоон хөгжилд шилжинэ.

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны явцад бий болсон байгалийн нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын түвшин, ногоон ажил эрхлэлт, ногоон худалдан авалтын өсөлт болон нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ноогдох эрчим хүч, усны зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний экологийн ул мөрийн бууралт зэрэг нь ногоон хөгжилд шилжиж байгааг тодорхойлох гол үзүүлэлтүүд болно хэмээн тодорхойлсон байна.

Түүнчлэн ногоон хөгжлийг хангахад нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийх, цэвэр дэвшилтэт технологийг дэмжих, ногоон эдийн засгийн өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зэрэг зарчмыг баримтлахаар заажээ.

Page 71: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

71

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Ололттой тал:Дэлхийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд хүргэх арга, хэрэгсэл нь ногоон эдийн засгийн хөгжил хэмээн НҮБ-ын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тодорхойлсныг манай улс өөрийн үндэсний онцлогт тохируулан баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа нь ТХБ-ыг хөгжүүлэх боломжийг олгож байна.

Дутагдалтай тал: Энэхүү бодлогын баримт бичигт ТХБ-ын дэлхийн тулгамдсан асуудал тусгагдаагүй байна. Үүнийг үндэслэн УИХ-ын тогтоолын дагуу ЗГ-аас батлах "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд Тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг тусгах нь зүйтэй.

“Монгол Улсын Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхөтөлбөр” (УИХ, 2008). Энэхүү хөтөлбөрт “Бүх нийтийн боловсролыг хөгжүүлж, үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлж, “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлнэ”, “Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ” хэмээн тодорхойлжээ.

Ололттой тал: Уг хөтөлбөрт бүх нийтийн боловсролыг хэрэгжүүлж , “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын төрөл, хэлбэрийг олшруулахаар заасан нь бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх агуулгыг тодорхойлсон байна хэмээн үзэх үндэслэлтэй.

Дутагдалтай тал: Уг хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлээгүй бөгөөд экологийн /тогтвортой хөгжлийн/ асуудлыг хөндөөгүй байна.

“Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр” (УИХ, 2012). Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно.

Ололттой тал: Уг хөтөлбөрт олон улсын стандартэд нийцсэн... эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэхийг чухалчлан үзсэн нь ТХБ-ыг хөгжүүлэх агуулгыг илэрхийлсэн байна.

Дутагдалтай тал: Экологийн болон ТХБ-ын асуудлыг тусгаагүй байна.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр” (ЗГ, 2015). “2025 он гэхэд бүх боловсролын түвшний агуулгад тогтвотой хөгжлийн үзэл санааг тусгаж хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 5-аас доошгүй хувь энэ талаар мэдээлэл түгээдэг болох” страгтегийн зорилтыг дэвшүүлж шалгуур үзүүлэлтэд “Тогтвортой хөгжлийг дэмжсэн хэвлэл мэдээллийн тоо болон үйл ажиллагааны цар хүрээ”, “Ерөнхий боловсрол, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт тогтвортой хөгжлийн агуулгыг тусгасан байдал” зэргийг тусгажээ. Түүнчлэн зорилт, үйл ажиллагааг тодорхойлжээ.

Хүснэгт 2.1.1. 1. Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн

зорилт, үйл ажиллагаа

Зорилт Үйл ажиллагаа

Зорилт 1. ТХБ-ын үзэл санааг тусган хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, олон нийтийн хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулах

2018 он гэхэд ТХ-ийн үзэл санааг бүх шатны сургалтын хөтөлбөрт тусган боловсон хүчнийг чадавхжуулсан байна

2020 он гэхэд ТХ-ийн үзэл санааг тусган хэрэгжүүлэхэд талуудын үйл ажиллагааг уялдуулсан байна

Зорилт 1.2. Иргэдэд ТХ-ийн үзэл санааг системтэй, цогц байдлаар олгох

2018 он гэхэд ТХБ-ын талаар бүх насныханд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны бодлого, төлөвлөлттэй болсон байна

Page 72: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

72

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

2020 он гэхэд хэвлэл мэдээллийн ажилтнууд (сэтгүүлч, сурвалжлагч, найруулагч, редактор) ТХБ-ын талаар бүрэн мэдээлэлтэй болсон байна

2025 он гэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 5-аас доошгүй хувь ТХБ-ын талаар мэдээлэл түгээдэг болсон байна

Ололттой тал: ТХБ-ын хөтөлбөрийн Монгол орны амьтан, ургамлын аймгийн талаар бүх нийтэд боловсрол олгох, сурталчилгаа, мэдээллийг түгээх стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт үйл ажиллагааг анх удаа тодорхойлсон бодлогын төлөвлөлтийн баримт бичиг мөн.

Өнөөгийн байдалд үнэлгээ өгөх: Монгол Улс 1997 оноос ТХБ-ыг нийтэд олгохоор зорьж “Бүх нийтийн экологийн боловсрол” /1997-2005/, “Боловсрол” /2010-2021/ үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн байгаль хамгаалахтай холбоотой “Нэн ховор, ховор, амьтдыг хамгаалах” /2011-2020/, “Уур амьсгалын өөрчлөлт” /2011-2021/, “Цөлжилттэй тэмцэх” /2003/ үндэсний хөтөлбөрүүдэд байгаль орчны боловсролын тухай асуудлыг тусган хэрэгжүүлж байна.

2014 онд хийсэн ТХБ-ын олон түвшний суурь судалгаа /Монгол Улс дахь ТХБ, Олон түвшний суурь судалгаа, хуудас 17, 41, БШУЯ, 2014/-аас үзэхэд ерөнхий боловсролын баримт бичгүүд /стандарт, хөтөлбөр, сурах бичиг/-д ТХБ-ын үзэл санаа хангалтгүй тусгагдсан бөгөөд байгаль шинжлэлийн хичээлийн хөтөлбөрийн 53%, сурах бичгийн 56% нь ТХ, экосистемийн талаарх ойлголтыг оруулсан бол нийгмийн ухааны хичээлд энэ талын ойлголтыг маш бага эсвэл огт оруулагүй байна. Энэхүү судалгааны үр дүн, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн БШУЯ-аас 2014-2016 онд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж байгаа ч байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бусад шатны боловсрол /сургуулийн өмнөх, мэргэжлийн болон дээд боловсрол/-ын сургалтын хөтөлбөрт ч шинэчлэл хийх шаардлагатай юм.

Олон нийтэд мэдээллийг өргөнөөр түгээх, зөв ойлголт өгөх боломжтой арга нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Иргэдээс авсан судалгаагаар мэдээлэл хүлээн авдаг гол эх сурвалж нь телевиз 33%, сонин сэтгүүл 9%, интернет 21%, олон нийтийн мэдээллийн сүлжээ /facebook., twitter, youtube/ 8%, бусад 29% гэж хариулсан байна /Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр, 2013/. Иймд өдөр тутмын сонин, телевиз, радиогийн бодлогод ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажлыг тусган хэрэгжүүлэх хэрэгцээ гарч байна.

Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 135 сонин, 99 сэтгүүл, 84 радио үүнээс 77 FM, 166 телевизийн суваг, 24 кабелийн телевиз, цаг үеийн мэдээллийн 68 веб радио, орон даяар түгээгддэг 16 өдөр тутмын сонин, долоо хоног тутмын 7 сэтгүүл байна.

Үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт байгаль орчны сэдэвт мэдээ, нийтлэл тодорхой хэмжэээд /өдөр тутмын сонины мэдээллийн 5%, хэвлэлийн хүрээлэн, 2011/ байдаг ч ТХ-ийн чиглэлээр мэдээлэл түгээдэггүй байна. Түүнчлэн байгаль орчны мэдээлэл хүртээмжтэй байдлын талаарх асуулга судалгаанд иргэдийн 51% нь хангалтгүй гэж үзсэн нь байгаль орчны асуудлыг хөндөж, олон нийтийг хамарсан ойлгомжтой мэдээлэл түгээж чадахгүй байгааг харуулж байна /Хэвлэлийн хүрээлэн, 2011/.

2.1.2. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДЭД ТХ БА ТХБ ТАЛААР ТУСГАГДСАН БАЙДАЛ

Байгаль орчин хамгаалах тухай хууль (УИХ, 1995)

48.1. Засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөрийг баталж, биелэлтийг зохион байгуулна.

48.2. Экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дараах байдлаар зохион байгуулна.

Page 73: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

73

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

48.2.1/ сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд байгаль орчныг хамгаалах анхны мэдлэг, хүмүүжил олгох;

48.2.2/ коллеж, их, дээд, сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад мэргэжлийн чиг баримжааг харгалзан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэс, эрх зүйн мэдлэг олгох;

48.2.3/ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр экологийн мэдлэг, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил хууль тогтоомж сурталчлах зэрэг заалтууд тусгагджээ.

Ололттой тал: СӨБ-ын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургууль мэргэжлийн сургалтын байгууллагад экологийн хүмүүжил, боловсрол олгох ажлын эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.

Дутагдалтай тал: ЗГ, байгаль орчин, ногоон хөгжил болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа хангалтгүйгээс энэ хуульд заасан хөтөлбөрийг шинэчлэн баталж хэрэгжүүлээгүй байна. Тиймэээс экологийн боловсрол олгох ажил удаашралтай, урсгалын байдалтай явагдаж байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (УИХ, 2006)

12.2.3. Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон асуудлаар үндэсний болон олон улсын семинар, онол, практикийн бага хурал, уулзалт симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулах;

12.2.8. Байгаль орчныг хамгааалах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих.

Мөн Байгаль хамгаалах сангийн эх үүсвэрээс “Экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих”, “Семинар, онол, практикийн бага хурал, уулзалт, симпиозум зохион байгуулах, экологийн сурталчилгааны ажилд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх” хуулийн заалттай.

Ололттой тал: Холбогдох яамд түүний харьяа байгууллагууд мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд, их, дээд, сургуулиуд байгаль орчны чиглэлээр үндэсний болон олон улсын семинар, онол, практикийн хурал, уулзалт, симпозиум, сургалтыг тогтмол зохион байгуулж ирснээр экологийн болон ТХБ олгох ажилд багагүй үүрэг гүйцэтгэж байна.

2008-2012 онд Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр жил бүр 16-31 ТББ 280-426 сая төгрөгийн санхүүжилт бүхий сургалт сурталчилгааны жижиг төсөл хэрэгжүүлж иржээ.

2012-2014 оны хугацаанд яамны Хэвлэл мэдээллийн албанаас Байгаль хамгаалах сангийн 242 сая төгрөгийн санхүүжилтээр 10 нэвтрүүлгийг 1-10 цувралаар 7 хоногт 1-4 удаагийн давталттайгаар бэлтгэж нэвтрүүлсний зэрэгцээ байгаль орчны судалгаа, экологийн боловсролын талаар 36 сая төгрөгийн санхүүжилтээр 9 ном хэвлүүлсэн байна.

Дутагдалтай тал: Харин ЗГ экологийн боловсрол, хүмүүжил олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бүх нийтийг хамарсан ажилд бодитой ахиц гаргахгүй байна.

Энэхүү сангаас тухайн салбарын бодлого, үйл ажиллагаа, Сайдын ажлыг олон нийтэд сурталчлахад зориулсан зардал их байна. Иймээс боловсрол, хүмүүжил олгох, мэдээллээр хангах, сурталчлах хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг ажилд тус сангийн хөрөнгөнөөс шаардлагатай хувийг зарцуулах нь зүйтэй.

Ойн тухай хууль (УИХ, 2012)

41.1. Засгийн газар албан болон албан бус тогтолцооны хүрээнд иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ойг хамгаалах арга, дадал олгох экологийн боловсролын хөтөлбөрийг баталж, биелэлтийг зохион байгуулна.

41.2. Засгийн газар ойн талаар баримтлах сургалтыг дараах байдлаар зохион байгуулна:

41.2.1 Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд ойн экологийн боловсрол, мод тарих, ойжуулах зэргээр анхны мэдлэг олгох;

Page 74: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

74

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

41.2.2 Мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуульд ...мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн боловсон хүчин, ажилчид бэлтгэх зэрэг болно.

Ололттой тал: Хуулийг хоёр дахь заалтын хэрэгжилт нь Ойн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт болон байгалийн ухааны, ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд хангалттай байна.

Дутагдалтай тал: Ойн экологийн боловсрол олгох, мод тарих, ойжуулах чиглэлийн мэдлэг олгох, коллеж, их, дээд сургуульд мэргэжил олгох, мэргэжлийн боловсон хүчин, ажил өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаагаас ойн салбарын мэргэжлийн боловсон хүчнээр хангах ажил туйлын учир дутагдалтай байна.

“Биологийн олон янз байдлын тухай конвец” (УИХ, 1993)

“Биологийн олон янз байдлыг хамгаалахын ач холбогдол, түүнд шаардагдах арга хэмжээг нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан ойлгуулах, энэ талаар сургалтын хөтөлбөрт оруулах ажлыг хөхиүлэн дэмжиж урамшуулна”, “Биологийн олон янз байдлыг тогтвортой ашиглах, хамгаалах талаар сургалтын хөтөлбөр боловсруулах, нийтийн мэдээллийг сайжруулах чиглэлээр бусад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллана” гэж заажээ.

Ололттой тал: Энэхүү конвенцийг 1993 онд УИХ баталж, хэрэгжүүлэх ажлыг НҮБ, Даян дэлхийн байгаль хамгаалах сан /GEF/, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ зэрэг олон улсын байгууллага, бусад улсын орнуудын буцалтгүй тусламж үндэсний хэмжээнд цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол орны амьтан, ургамлын аймгийн талаар албан болон албан бус сургалтууд төв, орон нутгийн түвшинд хийгдэж, мэргэжлийн коллеж, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн мөрдөгдөж, өсвөр насныханд энэ чиглэлийн хүмүүжил олгох ажилд бодит ахиц гарч байна.

Дутагдалтай тал: Энэ конвенцийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төв, орон нутагт энэ чиглэлээр бүх нийтэд боловсрол, хүмүүжил олгох ажил өнөөгийн шаардлагыг бүрэн хангахгүй байна.

Үүнийг үндэслэн, ТХБ-ын хөтөлбөрт эх орны үнэт баялаг, иргэдийн амьдралын эх сурвалж нэг, байгаль хамгаалах бодлогын чухал чиглэл амьтан, ургамлын аймгийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээж, өсгөн арвижуулах боловсрол, хүмүүжлийг бүх нийтэд олгох асуудлыг зайлшгүй тусгах шаардлагатай.

“Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц” (УИХ, 1995)

“Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврын талаар олон нийтийн мэдээллийн болон боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх”, “Үндэсний байгууллагуудыг бэхжүүлэх, боловсон хүчин солилцох буюу мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ялангуяа хөгжиж буй орнуудад зориулан энэ салбарт боловсрол олгох, боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэж заажээ.

Ололттой тал: Энэхүү конвенцийн дээрх улс орнуудын хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор манай улс “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн үндэсний хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, түүндээ “Тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөр”-ийг батлуулхаар тодорхойлж улмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Дутагдалтай тал: Хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажил удаарширалтай байна.

Байгаль орчны салбарын бодлогын зорилго, чиглэл, тус баримт бичгүүдэд ТХБ-той холбогдох агуулга хэрхэн туссан байдлыг хавсралт 1-д хурангуйлав.

Page 75: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

75

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

1. Экологийн /тогтвортой хөгжлийн/ боловсролын талаарх төрийн бодлого, хөтөлбөр,

хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн явцад хийх судалгааг анх удаа гүйцэтгэв.

2. “Дэлхийн тогтвортой хөгжлийн тунхаглал”, “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн XXI

зууны хөтөлбөр” /Рио-де Жанеро, 1992/, “Иоханнесбургийн тунхаглал” /Иоханнесбург,

2002/, “Бидний хүсч буй ирээдүй” /Рио-де Жанеро, 2012/, “Тогтвортой хөгжлийн 2030

хөтөлбөр” /Нью-Йорк, 2015/ зэрэг дэлхийн ТХ-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх

зорилгоор Монгол улсын төрөөс улс орныхоо байгаль орчны даац, чадавхид нийцсэн,

экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлогын урт

хугацааны баримт бичгийг 1996 оноос эхлэн өнөө хүртэл үе шаттайгаар

төгөлдөржүүлэн тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн

байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд бүх нийтэд ТХБ-ын төрийн бодлогын үндэс

суурь тавигдсан болохыг бидний явуулсан судалгааны үр дүн нотолж байна.

3. Байгаль орчин болон ногоон эдийн засгийн төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх

бодлогын төлөвлөлт, зохицуулалтын баримт бичиг болох УИХ, ЗГ-аас батлан

хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд, түүний биелэлтийг хангах төлөвлөгөөнүүдэд

бүх нийтэд ТХБ, хүмүүжил олгох, холбогдох мэдээллээр бүх нийтийг хангах,

сурталчилгаа явуулах ажлыг тодорхой тусгасан байна.

4. “Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг ЗГ-аас 1998 онд батлан,

албан болон албан бус сургалтын хөтөлбөрт тусган амжилттай хэрэгжүүлсэн байна.

5. ТХБ, хүмүүжил олгох, мэдээлэл, сурталчилгааны ажлын цар хүрээ улам бүр өргөжиж,

зохих үр дүнгээ өгсөн байна. Энэ ажилд байгаль орчин, боловсролын чиглэлээр

ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага болон улс

орнуудын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ихээхэн хувь нэмэр

оруулжээ.

6. ТХБ, хүмүүжилийг бүх нийтэд олгох, мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах,

мэдээллийн сан бүрдүүлэх эрхзүйн орчин үндсэндээ бүрдсэн байна. Харин

боловсролын хууль тогтоомжид бүх нийтэд ТХБ олгох эрх зүйн орчин бүрдээгүй байна.

7. Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн коллеж, их, дээд сургуулийн сургалтын

хөтөлбөрт ТХБ-ын асуудлыг тусган хэрэгжүүлж байна.

8. ТХБ-ын үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажил ихээхэн удааширалтай

явагдаж байна.

9. Байгаль орчин, ТХ-ийн төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүд, тэдгээрийн

хэрэгжилтийг хангах хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүдэд “Экологийн боловсрол,

хүмүүжил” гэсэн томъёоллоор орж, өргөн утгаар илэрхийлвэл “Тогтвортой хөгжлийн

боловсрол”-ын бодлого, зорилтыг нарийвчлан тодорхойлж, эрх зүйн орчинг үндсэнд нь

бүрдүүлсэн байна.

10. Манай улсын байгаль орчин болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагын ажлын уялдаа хангалтгүй, ТХБ-ын удирдлага, зохион байгуулалтын

нэгдсэн бүтэц байхгүйгээс дээрх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилт

өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байна.

11. Харин Монгол улсын ЗГ-аас 1997 онд баталсан “Бүх нийтэд экологийн боловсрол олгох

үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, ТХБ-ын үндэс суурь тавигдсан байна.

Page 76: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

76

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

1. Дэлхийн ТХ-ийн талаарх баримт бичгүүдэд ТХБ-ын бодлого, зорилтыг тодорхойлж,

тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх ажлыг дэлхийн

ихэнхи улс орнууд амжилттай зохион байгуулж, ариун баялаг туршлагыг

хуримтлуулаад байна. Тухайлбал, саяхан НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн

2030 хөтөлбөр”-ийн зорилтуудын дөрөвдүгээрт ТХБ-ын асуудлыг тусгаж, улмаар тус

хөтөлбөрийн 12, 13 дугаар зорилгод уг асуудлыг гурван чиглэлээр нарийвчлан

тодорхойлсон байна. Жишээлбэл, ТХБ-ын эхний зорилтод 2030 он гэхэд бүх нийтэд

ТХБ, ТХ-ийг дэмжих мэдлэг, чадварыг бүх нийтэд олгох, ТХ-ийн талаарх мэдээ

мэдээллээр хангагдаж, хүн байгальдаа зохицоцсон амьдралын хэв маягтай болох, уур

амьсгалын өөрчлөлтийн талаарх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх,

мэдлэг мэдээллийг олгохоор тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол улсын

тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулан

хэрэгжүүлэх.

2. “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр“-ийг боловсруулан УИХ-аар,

түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ЗГ-аар тус тус батлуулж,

хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах шаардлага хурцаар тавигдаж байна.

Үүний тулд Байгаль орчин, ногоон хөгжил, боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага "Тогтвортой хөгжлийн боловсрол"-ын бодлого, хөтөлбөр,

хууль тогтоомжийг боловсруулах үүрэг бүхий "Хамтарсан ажлын хэсэг"-ийг яаралтай

байгуулан ажиллах нь зүйтэй.

3. ТХБ-ын асуудал эрхэлсэн "Үндэсний хороо" байгуулж, түүний ажиллах журмыг

холбогдох яамдын сайдын хамтарсан тушаалаар батлан мөрдүүлэх хэрэгтэй.

4. "Ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө" /2016-

2020/, "Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 зорилтууд" /2016-2030/, "Монгол

улсын хөгжлийн бодлого" /2016-2030/ зэрэг баримт бичгүүд болон ногоон хөгжлийн

эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх болон улс орны нийгэм, эдийн засгийн

хөгжлийн дунд хугацааны бодлого хөтөлбөр, хууль тогтоомжид, ТХБ-ын асуудлыг

нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа, экологийн баримжаатай

нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, “Ногоон хөгжил”, “Ногоон эдийн засаг”,

“Ногоон үйлдвэрлэл”, “Ногоон ажил”, “Ногоон хот”, “Ногоон хэрэглээ”, “Ногоон

худалдан авалт”, “Ногоон санхүүжилт”, “Экосистемийн үйлчилгээ” зэрэг асуудлыг

ТХБ-ын бодлого, хөтөлбөр, бүх шатны сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлүүштэй

байна.

5. ТХБ-ын бодлого, хөтөлбөрт монголчуудын байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж,

байгальдаа ээлтэй аж ахуйгаа эрхлэн, онгон дагшин байдлыг хангаж ирсэн үндэсний

давтагдашгүй зан заншил, уламжлал, соёлыг тусгах хэрэгтэй.

6. ТХ-ийн бодлого, хөтөлбөрт байгаль орчны бодлогын баримт бичиг болон хууль

тогтоомжид заасан бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох, мэдээллийн

нэгдсэн сан, сүлжээг ашиглах, сургалт, сурталчилгааг тогтмолжуулан эрчимжүүлэх,

байгаль орчны салбарын болон бүх шатны боловсролын байгууллагын боловсон

хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, чадавхижуулах зэрэг стратегийн зорилт, хуулийн

заалтыг нарийвчлан тусган хэрэгжүүлвэл зохино.

7. ТХБ-ын бодлого, хөтөлбөрт, хууль тогтоомжид Монгол орны байгаль орчны төлөв

байдал, түүний хувьсгал, өөрчлөлтийн чиг хандлага, орчны бохирдол, доройтол /уур

амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ой хээрийн түймэр, ган, зуд, үер, газар хөдлөлт, хүчтэй

шороон болон цасан шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд/, байгалийн баялагийн

нөөц /газар, газрын хэвлий, ой, ус, ургамал, амьтан/-ийн хамгаалалт, тогтвортой

ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг экологийн асуудлыг цогц байдлаар тусгах

шаардлагатай.

8. Боловсролын талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжид ТХБ-ын асуудлыг

тусгахдаа байгаль орчны боловсролын асуудлыг суурь болгож, хамтатган цогц

байдлаар хандах хэрэгтэй.

Page 77: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

77

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

9. ТХБ-ын хөтөлбөрийг байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх төрийн бодлого, чиглэл,

түүнийг хэрэгжүүлэх арга замыг УИХ-аас тодорхойлсон “Уур амьсгалын өөрчлөлтийн

үндэсний хөтөлбөр”, “Ус” үндэсний хөтөлбөр, “Тусгай хамгаалалттай газар нутгийн

үндэсний хөтөлбөр” болон ЗГ-аас баталсан “Ойн үндэсний хөтөлбөр”, “Биологийн олон

янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх

үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож

байна.

10. “Цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгуудын боловсролын салбар дахь хэрэгцээнд

үнэлэлт хийж, сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх”, “Ган,

цөлжилтийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах үйл ажиллагааг

боловсролын тогтолцоонд нэгтгэж, албан бус сургалт, насанд хүрэгчид, зайн болон

дадлагын сургалтын хөтөлбөрүүдэд бүх салбар, хүмүүсийг оролцуулах хөтөлбөр

боовсруулж хэрэгжүүлэх”

Page 78: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

78

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

2.2. ТХ, ТХБ БА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО

Төрийн бодлогын үндсэн шинжүүдийг эрх мэдэл, тулгамдсан асуудал, зорилго, үйл ажиллагааны чиглэл зэрэгтэй холбоотойгоор дараах байдлаар тодорхойлж болно21. Үүнд:

Эрх мэдэлтэй холбоотойгоор эдийн засаг, улс төр, эрх зүйн хувьд ЗГ-аас гүйцэтгэх үйл ажиллагаа.

Тулгамдсан асуудалтай холбоотойгоор нийгэм, нийгмийн бүлэг, иргэдэд тулгамдсан тодорхой хэрэгцээ, асуудалд шийдэл олох үйл ажиллагаа.

Зорилготой холбоотойгоор тухайн зорилтот бүлгийн тодорхой хэрэгцээг хангах чиглэлээр шийдэл эрэлхийлсэн үйл ажиллагаа.

Үйл ажиллагааны чиглэлийн хувьд цорын ганц шийдвэр, үйлдэл, хариу үйлдэл биш, харин сайтар боловсруулсан стратеги гэж болно.

Аливаа төрийн бодлого нь бодлогоор зохицуулах асуудлын учир шалтгааныг тусгаж, уг асуудлыг шийдэх тодорхой арга зам, үндсэн зарчмыг агуулсан баримт бичгээр илэрхийлэгдэнэ. Бодлогын баримт бичиг боловсруулахад:

Бодлогын баримт бичиг гаргах болсон үндэслэл тодорхой байх,

Тулгамдсан асуудлын шийдлийг олж төлөвлөх,

Асуудлыг шийдээд хүрч болох үр дүн, түүний үнэлгээ, шалгуур үзүүлэлтэд тулгуурласан байх нь чухал.

Ялангуяа нийгмийн салбарт тулгамдсан бодит асуудлуудыг нийгмийн бүтэц талаас нь тодорхойлоход төрөл бүрийн сонирхлын бүлгүүдийн хувьд шийдэх шаардлагатай эсвэл одоо байгаа нөхцлөөс илүү сайжруулах боломжтой асуудлуудыг судлах, ач холбогдлоор нь эрэмбэлэх учиртай. Үүний тулд юуны өмнө дараах асуултуудад хариулна.

Асуудал ямар учир шалтгааны улмаас үүссэн бэ?

Асуудалд хэн хамгийн их өртөж байна вэ?

Асуудал ямар хэмжээнд хүрсэн бэ?

Асуудлыг шийдэхэд чиглэсэн орчин хэр бүрдсэн бэ?

Хэрэгжүүлж буй бодлого, хэрэглэж буй арга хэрэгсэл оновчтой юу?

Асуудлыг шийдэхийн тулд хэн, юу хийж чадах вэ?

Дээрх асуултуудад хариулахын хамтаар хязгаарлагдмал нөөцийн хүрээнд бүхий л асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломж бодит байдалд байдаггүйг тооцон нийт асуудлуудыг нэн тулгамдсанаас эхлэн эрэмбэлэн шийддэг. Мөн аливаа бодлогын баримт бичиг нь шийдвэр гаргагчдад зориулагдан боловсруулагддаг, харин хэрэгжүүлэх шаардлагатай хүрээ нь нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн байдаг болохыг анхаарч, бодлого нь зорилтот бүлэгт чиглэсэн, тэдэнд үйлчлэхүйц байхад анхаарах нь зүйтэй байдаг.

Боловсролын салбарын бодлогын тухайд бүлгийн эхэнд дурьдсан нөхцөл байдал, учир шалтгаан, хэрэгцээ шаардлага зэргийг сайтар судлан, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болох суурь ач холбогдолтой алхмуудыг бодлогын баримт бичгүүддээ тусган хэрэгжүүлж байна.

Боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдэд ТХ-ийн асуудал хэрхэн туссаныг шинжлэхэд Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжиж буй шууд холбогдох нийт 21 хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг хамруулсны дотор төрөөс баримтлах бодлого 2, мастер төлөвлөгөө 1, хууль 6, үндэсний хөтөлбөр 12 байна.

Эдгээр баримт бичигт тогтвортой хөгжлийн асуудал шууд болон дам байдлаар туссан байдаг. Гол нь эдгээр баримт бичигт оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой байх, тэдний идэвхитэй, бодит хамтын ажиллагааг хангах зарчмыг сайтар тусгасан нь ажиглагддаг. Ер нь бодлогын асуудал тодорхойлохоос эхлээд үнэлэх хүртэл үе шат бүрт олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй тул тэдэнтэй санал бодлоо солилцох, санал бодлоо хүргэхийг зорьж буй бүлэгтэй хамгийн үр дүнтэй харилцах арга замыг

21 Янг Е., Квин Л. (2002). Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Монголын нээлттэйнийгэм хүрээлэн

Page 79: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

79

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

тодорхойлж, тухайн арга замыг ашиглах нь бодлогын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой.

Эдүгээ УИХ-аар 2015 онд баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” нь боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийн үйл ажиллагааны үндсэн үзэл баримтлал болох бөгөөд уг баримт бичигт боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болох, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх тухай тодорхой тусгасан.

Мөн боловсролын салбарын үндсэн үзэл баримтлалын хүрээнд Боловсролын багц хууль, “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Боловсрол” үндэсний хөтөлбөр, Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөр, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаатай хэрэгжиж байна.

2.2.1. БОЛОВСРОЛЫН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байгаагаас дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ“Боловсрол бол аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл, тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт юм. Боловсрол эзэмшинэ гэдэг нь зөвхөн хөдөлмөрийн зах зээлд орох бэлтгэл гэхээс илүү амьдралын үнэт зүйл, үнэ цэнийг авчирдаг. Боловсролоор дамжуулан харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцсанаар хамтдаа амьдрахад илүү дөхөм болно”22 хэмээн онцолсон байдаг.

Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримталж буй бодлогод ч энэ тухай тодорхой тусгаж, бүх шатны боловсрол нь дэлхий нийтийн ТХ-ийн түгээмэл үзэл хандлагад нийцэн байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хангах суурь үндэс болохыг заасан.

УИХ-ын 2015 оны 12-р тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” /2014-2024/ нь 7 бүлэг, 59 зүйлээс бүрдэх бөгөөд боловсролын хөгжлийн талаар баримтлах зарчим, удирдлага, зохион байгуулалт, боловсролын агуулга, чанарын үнэлгээ, санхүүжилт, хүний нөөцийн удирдлага, бодлогын хэрэгжилт, түүний шалгуур үзүүлэлтийн тухай тодорхой заалтуудтай.

Уг бодлогын баримт бичгийн гол зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

Уг баримт бичигт бүх шатны боловсролын үйл ажиллагааны суурь шинж, суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын онцлогийг тодорхой гаргасан нь боловсролын салбарын бусад баримт бичиг, боловсролын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгалаа олсон байдаг.

22 БСШУЯ, Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого 2012-2016

Page 80: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

80

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Хүснэгт 2.2.1. 1. Боловсролын үе шат

Боловсролын шатлал

Шатлалын онцлог

Сургуулийн өмнөх боловсрол

Хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе

Бага боловсрол Эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе

Суурь боловсрол Амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе

Бүрэн дунд боловсрол

Сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе

Дээд болон мэргэжлийн боловсрол

Хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе

Ийнхүү төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлагыг баримжаалан ТХ-ийн үндэс, нийгэм болон байгаль орчинд ээлтэй амьдрах хэв маягийг боловсролын шат бүрд хүний хөгжил төвтэйгээр системтэй эзэмших, хэрэглэх боломж, арга замыг тодорхой тусгажээ. Мөн уг баримт бичгийн дагуу бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ. Бүх шатны боловсролын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүмүүнлэг бус үзэл, онол сурталчлах, хүн болон байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно.

Мөн бодлогын баримт бичгийн нэг чухал тал нь боловсролын үйл хэргийг удирдахад төрийн болон нутгийн захиргааны, иргэний нийгмийн байгууллага, гэр бүл, нийгмийн бүх салбарын оролцоонд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай агуулга юм. Тухайлбал, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагч, жирийн иргэдийн үүрэг, оролцоог онцлон заасан нь ТХ-ийн үзэл баримтлал бүх талын оролцоонд суурилан хэрэгжих зарчимтай бүрэн нийцэж байна.

УИХ-ын 2008 оны 12-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” (2007-2021) нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх Монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлсон. Уг цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай авч үзсэн.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, Монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгаль орчны ТХ-ийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг улс болгоход оршино. Ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, хот, хөдөөгийн

Page 81: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

81

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

хөгжлийн түвшний ялгааг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгох тухай заасан.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан боловсролын стандартын шалгууруудыг нарийвчлан тогтоох, бүх түвшний боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж, түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, өөрийн соёлыг дээдлэхийн хамт бусдын соёлд хүндэтгэлтэй хандах, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход боловсролын салбарын хөгжлийг чиглүүлэх тухай заасан нь ТХБ-ын агуулгатай нийцэж байна.

Уг бодлогын баримт бичигт дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг тоймлон дүгнэхдээ хүний хөгжлийн асуудлыг эн тэргүүнд анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тодорхой зорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэх; тухайн улс орны дотоодын хөгжлийн ялгаатай байдал арилах; байгаль орчинд халгүй хөгжихийн хамт байгалийн гамшгаас сэргийлэх чадамжтай болох; мэдээлэл, харилцаа, био, нано, роботикс, сансрын зэрэг шинэ технологийг эрчимтэй хөгжүүлэх өргөн боломж нэмэгдэх; шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн хөрөнгө зарцуулж, үр дүнг нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэн үр ашигтай болгох; бүс нутгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааг хөгжүүлэх, бүс нутгийг хамарсан үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо нэмэгдэх боломж бүрдсэнийг дурджээ.

Мөн манай улсын хөгжлийн давуу болон сул үзүүлэлтүүдийг тодорхойлсон нь байгаль, нийгэм, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нөөцөө оновчтой ашиглан, хойч үедээ үлдээх замаар тогтвортой хөгжих боломж, арга замыг тодорхойлох үндсийг тавьдаг. Тухайлбал, хөгжлийн давуу талууд нь: анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр; Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр; ашигт малтмалын нөөц их; түүхийн баялаг сургамж, уламжлалтай; бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягтай.

Харин хөгжлийн сул үзүүлэлтүүд нь: хүн амын тоо цөөн, хэт сийрэг байршилтай, хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн; бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул; уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай; ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул; эрчим хүчний хангамж бага, дэд бүтэц сул хөгжсөн; далайд шууд гарах гарцгүй гэжээ. Үүнээс сул талаа даван туулж, давуу талаа бататгах боломжийг олж харж болно.

Жишээ нь дэлхий нийтийн хөгжлийн ололт амжилттай танилцах боломж нь бичиг үсэг тайлагдалт, сургуульд хамрагдалт зэрэг үзүүлэлттэй хамааралтайгаар харьцангуй өндөр байж болох хэдий ч, Монгол орны нөөц баялгийн онцлогийг харгалзан урт хугацаанд тогтвортой хөгжих мэдлэг, технологийг бүтээх, хэрэгжүүлэх боловсон хүчний тоо, чадавхи сул байгааг харж болно.

Боловсролын салбарт баримталж буй удаах стратегийн баримт бичиг нь Засгийн газрын 2006 оны 192-р тогтоолоор баталсан “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” юм. Уг төлөвлөгөө нь бага насны хүүхдийн боловсрол; ерөнхий боловсрол (бага, дунд, ахлах); албан бус, насанд хүрэгчдийн боловсрол; мэргэжлийн сургалт, техникийн боловсрол; дээд боловсрол; салбар дундын хамтын ажиллагаа зэргээр боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан төлөвлөлтийн гол баримт бичиг юм.

Энэхүү мастер төлөвлөгөөгөөр МУЗГ-аас боловсролыг хөгжүүлэх талаар 2015 он хүртэл хугацаанд баримтлах урт хугацааны стратегийн зорилт, үндсэн чиглэл, түүнд хүрэх арга зам, хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардагдах нөөцийн хамт тодорхойлон танилцуулсан. Тодруулбал, боловсролын үйлчилгээг нийгэм, соёлын үүсэн буй үнэт зүйлс, итгэл үнэмшил, хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, боловсролын системийн бүтэц, тогтолцоо, сургалтын хөтөлбөр, агуулгыг улам боловсронгуй болгож дэлхийн хөгжингүй орнуудын

Page 82: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

82

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

нийтлэг жишигт хүргэх, хүний эзэмшсэн боловсрол нь эргээд өөрт нь цаашид тасралтгүй суралцах, амьдрах чадвар, амьдралын баталгаа болдог байхаар боловсролын үйлчилгээг чанаржуулах, улмаар өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийн чадавхийг бий болгох гэсэн үндсэн асуудлуудад хариу өгөх бодлого, стратегийн шийдлүүдийг багтаасан.

Мастер төлөвлөгөөнд ТХ-ийн үндэс нь боловсролтой холбоотой болохыг онцлон, иргэний нийгмийн тасралтгүй баяжиж буй соёлоор дамжин, Монгол Улсын ТХ-ийн эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын найдвартай баталгааг хангах эрхэм зорилгын хүрээнд уг баримт бичгийг батлан, хэрэгжүүлэх болсныг онцлон тэмдэглэсэн.

Оролцогч талуудын тухайд төрийн болон ТББ, олон улсын байгууллага, боловсролын байгууллага, олон нийт, иргэний нийгэм, хандивлагчдын үүрэг, хамтын ажиллагааг тодорхой дурьдсан бөгөөд нэн ялангуяа мэргэжлийн боловсрол дахь хувийн хэвшлийн оролцоог идэвхижүүлэх, чанаржуулах тухай заасан байна. Мөн мэргэжлийн сургалт, техникийн боловсрол, их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгаа болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, багшлах боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжлийн чадварыг бэхжүүлэх боловсролын үйлчилгээг нутаг дэвсгэрийн бүх түвшинд хүртээмжтэй, нэвтрэх боломжтой болгох стратеги үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн дээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус, ялгаатай байдлыг багасгахад нөлөөлөх тухай онцолсон байдаг.

2.2.2. БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нийгмийн хөтөлбөр нь дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, зохион байгуулалттай, тодорхой дэс дараалал бүхий үйл ажиллагаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаа нь санамсаргүй хийгдэх үйлдэл биш, харин нийгмийн тодорхой бэрхшээлийг шийдэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт үйл явц23 юм.

Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг боловсролын талаар төрөөс баримталж буй бодлоготой нягт уялдуулан боловсролын нэгдсэн удирдлага, төлөвлөлтийн дор хэрэгжүүлдэг.

Боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд хэрэгжүүлэх зарчим, стратегийн зорилтууд, арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, тайлагнах тогтолцоо зэрэг хүчин зүйлс чухлаас гадна оролцогч талуудын нягт, идэвхитэй оролцоо, хамтын ажиллагаа чухал хөшүүрэг болно. Төрийн бус болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн идэвхтэй оролцоо, өргөн түншлэлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих үндсэн дээр боловсролын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Эдүгээ МУЗГ-аас эдийн засгийн өсөлтийг хангахаас гадна байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн буй орчныг хамгаалах замаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байх зарчмыг чухалчилан ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор батласан “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн, “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгох; орон нутаг дахь иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргах; ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтрүүлэх; устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлэх; байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх; үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх; хатуу хог хаягдлыг ангилан дахин боловсруулж ашиглах; цөлжилтөөс сэргийлж, бэлчээрийн талхлалтыг бууруулах

23 Эрдэнэчимэг Ч. (2015), Хөтөлбөрийн төлөвлөлт, үнэлгээ. УБ., 1-3 дахь тал

Page 83: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

83

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

зорилгоор бэлчээр, усны цогц бодлогыг хэрэгжүүлэх; цөлжилтийн явц (эрчим)-ыг хянах нэгдсэн сүлжээ байгуулж, цөлжилтөд өртсөн нутагт цөлжилттэй тэмцэх ногоон ажлын байр бий болгох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх эдийн засаг, санхүү банкны тааламжтай орчныг бүрдүүлж, “Органик Монгол” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах замаар бага нүүрстөрөгч бүхий нийгэмд шилжих ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх тухай тус тус тусгасан.

Мөн Монгол Улсын эдийн засаг, байгаль экологийн аюулгүй байдлыг хангахад аюулгүй байдлыг хангах байгууллагын оролцоог нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргахад мэдээллийн бодит дэмжлэг үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, үйл ажиллагаатай тэмцэх ажлыг идэвхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Энэ бүх хөтөлбөрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь оролцогч талуудын байгаль орчин, экологийн талаарх боловсрол, хандлага юм. Үүний тулд ТХ, ногоон өсөлт, экологийн боловсролын чанарыг шинэ шатанд гаргаж, хувь хүн, гэр бүл болон тухайн байгууллага, хамт олны үйл ажиллагаанд тулгуурлан тэдний эрхлэж буй ажил, үйлчилгээ, амьдарч ажиллаж буй орчин нөхцөлтэй нь нягт холбож, экологи, эрүүл мэндийн талаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлж ирсэн бөгөөд цаашид ч эрчимжүүлэх хэрэгцээ бий.

Энэ чиглэлээр 1998-2005 онд хэрэгжсэн нэг үндэсний хөтөлбөр бол ЗГ 1997 оны 255-р тогтоолоор баталсан “Бүх нийтийн экологийн боловсрол” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын ТХ-ийн стратегийн дагуу нийгмийн шинэ харилцаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарсан шинэчлэлийг бүрэн агуулгаар нь хэрэгжүүлэх зорилтын хүрээнд албан ба албан бус боловсролын арга, хэлбэрээр бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны шинэ механизм бүрдүүлэхэд оршиж байсан бөгөөд цаашдын олон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлсөн.

Уг хөтөлбөрт Монгол Улсын нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, хүн ам байгальтайгаа зүй зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн сайжруулах, эрүүл саруул амьдрах ухаанд суралцах, байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах соёл эзэмших, тэдэнд байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвших таатай орчин бүрдүүлэх зэрэг ТХ-ийн зарчмуудыг тодорхой тусгасан байдаг.

ЗГ-ын 2010 оны 31-р тогтоолоор баталсан “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021)-т бүх нийтийн иргэний боловсрол болон эрүүл мэнд, байгаль орчин, улс төр, мэдээллийн технологийн боловсролд чиглэсэн албан бус сургалтуудыг эрчимжүүлэхийг тусгайлан зааж, бүх түвшний боловсролын агуулгад ТХБ-ын үзэл санааг тусгах, үндэсний түүх, соёлыг бахархан дээдэлж, бусдын соёлд хүндэтгэлтэй хандах үзэл, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадвар төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлууд тусган хэрэгжүүлж байна.

Дээрх хөтөлбөртэй нягт уялдаатайгаар ЗГ-ын 2014 оны 105-р тогтоолоор баталсан нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөр (2014-2024) нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэх, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах хэрэгцээнд нь нийцсэн нээлттэй боловсролын үндэсний шинэ тогтолцоог бий болгоход чиглэгдсэн. Уг хөтөлбөрт нээлттэй мэдлэгийн үндэсний нэгдмэл санг бий болгох, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн ноу хауг хөгжүүлэх, мэдлэг, бизнес-инноваци, технологийг бүтээх, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, өндөр технологид суурилсан өрсөлдөх чадамжтай үндэсний эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэх, дэлхийн шинжлэх ухааныг Монголын эрдэмтэн, судлаачдад нээж, Томсон Ройтерс (Thomson Reuters) корпорацийн “Web of science”, “Web of knowledge”, “Community of science” болон Скопус (Scopus), Шпрингер (Springer)-ийн шинжлэх ухааны мэдээллийн санд их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн, судлаачдыг чөлөөтэй нэвтрэн ажиллах боломжийг бүрдүүлэх тухай маш тодорхой ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.

Page 84: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

84

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Үндэсний хэмжээнд анхаарч ирсэн боловсролын салбарын нэг чухал асуудал бол СӨБ, хүүхдийн төлөвшилтэй холбоотой. Хүүхдэд аливаа зүйлийг амархан тусгаж хүлээн авах, танин мэдэхийн оргилуун хүсэл эрмэлзэл бий болох идэвхитэй байдал 4-7 насандаа илүү илэрдэг бөгөөд энэ үед тэдний хүмүүжил, төлөвшилд нөлөөлөхөд хялбар байдаг ажээ. Иймд хүн хийгээд байгаль орчинтой зохистой харьцдаг зөв иргэн болж төлөвших үйл явц нь СӨБ-той шууд холбоотой. Хүүхдэд бага наснаас нь сурах, мэдэх эрмэлзэл төрүүлж, сурах үйл ажиллагааны анхны чадвар дадал эзэмшүүлэх, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэцийн чадварыг багаас нь хөгжүүлэх, тэднийг хүрээлэн байгаа байгаль, нийгмийн талаар зохих ойлголттой болгох, ардын зан үйл, ёс горимыг эрхэмлэдэг, орчныхоо эд юмс, хүмүүс, үе тэнгийнхэнтэйгээ зөв харьцдаг болгон хөгжүүлж хүмүүжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор ЗГ-ын 1995 оны 46-р тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөр (1995-2000), 2001 оны 119-р тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөр (2001-2007), 2008 оны 316-р тогтоолоор “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх” үндэсний хөтөлбөр (2009-2015) тус тус батлан хэрэгжүүлсэн.

Үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжил, төлөвшлийг анхааран хэрэгжүүлж буй нэг хөтөлбөр бол ЗГ-ын 2013 оны 295-р тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр (2013-2016) болон түүнийг дагалдах “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрүүд юм. Хөтөлбөрийн гол зорилго нь монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа.Үндэсний уламжлал, хөгжил болон даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлж, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө улс орны эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагын улмаас уг хөтөлбөрийг гаргасан бөгөөд байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх авьяастай хүүхэд, залуучуудыг дэмжих, бүтээлийг нь үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өнөөгийн дэлхий нийтийн хандлага нь нэг талаас нийгмийн оюуны чадамжийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ашиглах, үүний зэрэгцээ “мэдлэг бүтээх” чадавхийг боловсролын болон үндэсний инновацийн тогтолцоогоор дамжуулан бүрдүүлэх төрийн цогц бодлогын хүрээнд эрх зүйн орчин, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд ЗГ-ын 2007 оны 306-р тогтоолоор Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015) батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь “Инновацийн тогтолцоог бүрдүүлэх”, “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх”, “Төрийн өмчийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих”, “Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих” гэсэн дөрвөн дэд хөтөлбөрөөс бүрддэг. Орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үйл явц инновацийн идэвхжилээр тодорхойлогдож, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өөрчлөлт нь мэдээлэл, мэдлэг, инновациас шалтгаалсан өөрчлөлтөөр илэрхийлэгдэх болсон билээ. ТХ-ийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхэд мэдлэг бүтээх, олж авах, эзэмших, түгээх, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх чухал бөгөөд мэдлэгт суурилсан алхам л байгалийн тэтгэх даацын хүрээнд хязгаарлагдмал нөөцийг зохистой ашиглан, хойч үедээ нөөц баялгаасаа хадгалан үлдээх оновчтой технологи, арга замыг бий болгоно.

Боловсролын үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг нь оролцоо, хамтын ажиллагаа болох тухай өмнө дурьдсан. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол оролцогч талуудын үүрэг оролцоог дараах байдлаар тоймлож болно (Хүснэгт 2.2.2.1).

Хүснэгт 2.2.2. 1. Боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт дэх оролцоо

Оролцогч тал

Үүрэг оролцоо

Page 85: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

85

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ЗГ, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсөвт тусгах

Эрхэлсэн салбарынхаа хүрээнд боловсролын талаар стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн ба ТББ, ААН, иргэдийн санаачилга, оролцоог дэмжих, идэвхижүүлэх

Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд

Боловсролын асуудлаар тодорхой төсөл, бусад арга хэмжээг дангаараа болон олон улсын хийгээд ЗГ-ын бус бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтийн оролцоог хангах

Өөрийн гишүүд болон дэмжигчдийнхээ боловсрол, эрүүл аж төрөх ёсны төлөвшилтөд дүгнэлт хийж түүнийг сайжруулах талаар жилийн болон хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах

Төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжиж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах

ААН, байгууллагууд

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, сурталчилгаа, судалгаа шинжилгээ явуулах талаар төр, засгаас гаргасан бодлого, хууль тогтоомжийг судлах, тэдгээрийг биелүүлэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулж үр дүнг тооцох

Ажиллагчид, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмждэг орчин бүрдүүлэх талаар зохих шийдвэр гарган төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хамт олны болон бусад байгууллагын идэвхи санаачилгыг дэмжих, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн бодлого, чиглэл, төлөвлөгөө, хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд бодит мэдээлэл хүргэх

Албан бус сургалтын зайны сургалтын хөтөлбөрийг боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

Гэр бүл, иргэд

Эцэг эх нь үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдэд боловсрол эзэмшүүлж, зөв хүмүүжил төлөвшүүлэхэд нь санаачлага, хүчин чармайлт гаргаж анхдагч үүрэгтэйгээр оролцох, тэдэнд сайн үлгэр дууриал үзүүлэх

Иргэд нь төрийн бодлого, хууль тогтоомжийг чанд биелүүлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Жич: Тухайн хөтөлбөрийн онцлогоос хамааран хандивлагч, донор, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага гэх мэт оролцогч талын хүлээх

үүргийг тодорхойлох тохиолдол бий.

2.2.3. БОЛОВСРОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ

Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг.

Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршдог.

Page 86: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

86

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Боловсролын салбарт дагаж мөрдөж буй хуулиудыг ТХБ-ыг дэмжих агуулгын хүрээнд дараах байдлаар тоймлон үзлээ.

2002 онд батлагдсан Боловсролын тухай хуульд зааснаар боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгах бөгөөд боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилтэт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлах учиртай.

Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ. Харин боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн боловсролын үнэлгээний болон бусад байгууллагаас бүрдэнэ. Энэхүү төрөл, шатлал бүрд сургалтын агуулга нь өмнө дурьдсан тулгуур зарчмын хүрээнд суралцагчдад хүрэх ёстойг хуульд тодорхой заасан байна.

Тухайлбал, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.

Мөн хуульд сургуулиас гадуурх сургалтын ажлын үр нөлөөг онцлон, уг ажлыг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно гэжээ. Үүнээс үндсэн сургалт болон сургуулиас гадуурх сургалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд байгаль орчин, ТХ, ногоон хөгжлийн чиглэлээр тодорхой ажлууд гүйцэтгэх боломж нээлттэй байгааг харж болно.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд оршино. Мөн сургалтын агуулга нь хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслахад чиглэнэ.

Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсролын агуулгын хүрээнд хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх ёстойг зааж, суурь боловсролын агуулгын хүрээнд гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшил ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэхэд төвлөрөх ёстойг тодорхой заасан. Мөн хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэх тухай хуульчилсан.

Дээд боловсролын тухай хуульд дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэжээ. Мөн дээд боловсролын сургалтын байгууллага нь хамтарсан болон дагнасан сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний түшиц байгууллага, гарааны компани, лаборатори, эмнэлэг, дадлагын бааз, туслах аж ахуйтай байж болохыг уг хуульд заасан нь ТХ-ийг дэмжих чиглэлээр шинэ бүтээл, оновчтой санал санаачилга гарган хэрэгжүүлэх бүрэн боломжтойг харуулж

Page 87: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

87

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

байна. Мөн хуульд зааснаар багш нь мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд туслах үүрэгтэй нь ТХБ-ын чиглэлээр соён гэгээрүүлэх үүргийг хэрэгжүүлэх боломжтой, бас үүрэгтэй болохыг илтгэж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд зааснаар мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино. Мөн сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой бөгөөд эдүгээ манай улсад уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт ажиллагчдын дийлэнх нь мэргэжлийн боловсрол, сургалтаар бэлтгэгдэж байна. Цаашид ч бэлтгэх хэрэгцээ бий.

Монгол Улсад даган мөрдөж буй боловсролын хууль тогтоомжууд нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зөв хүмүүжил, хандлага төлөвшүүлэхээс эхлээд цаашид мэдлэг, ур чадварыг нь улам тэлж, ажил амьдралдаа үр дүнтэй хэрэглэх арга ухаан болгон эзэмшиж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүртэлх цогц шийдэл бүхий, өөр хоорондоо нягт уялдаатай агуулга бүхий бодлогын баримт бичгүүд болох нь боловсролын салбарт хэрэгжиж буй гол хуулиудаас харагдаж байна.

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод ТХ-ийн асуудал хэрхэн туссаныг тодруулах зорилгоор холбогдох бодлогын баримт бичгүүдийг төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүд хэмээн гурав ангилж, зорилго, холбогдох гол агуулга, оролцогч тал, хэрэгжих хугацааны хувьд харьцуулж, мөн бодлогын баримт бичгүүдэд тогтвортой хөгжлийн агуулга шууд болон дам байдлаар тусчээ. Үүнийг хавсралт 2-д хураангуйлав.

Page 88: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

88

БҮЛЭГ II МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

1. Боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдэд нийгэм, эдийн засгийн хөгжилд

бодитой хувь нэмэр болох суурь ач холбогдолтой алхмуудыг үндэслэлтэй, системтэй

тусгасан байх бөгөөд гол нь оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой байх,

тэдний идэвхитэй, бодит хамтын ажиллагааг хангах зарчмыг сайтар тусгасан давуу

талтай байна.

2. Боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдэд ТХ-ийн асуудал хэрхэн туссаныг

шинжлэхэд Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжиж буй шууд холбогдох нийт

21 хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг хамруулсны дотор төрөөс баримтлах

бодлого 2, мастер төлөвлөгөө 1, хууль 6, үндэсний хөтөлбөр 12 байв. Эдгээр баримт

бичигт ТХ-ийн асуудал шууд болон дам байдлаар туссан бөгөөд тогтвортой хөгжих гол

үндэс нь боловсрол болохыг тодорхой илэрхийлсэн байна. Тухайлбал, байгаль орчин,

экологийн боловсрол, ТХ-д гүйцэтгэх боловсролын үүргийг тодорхойлохдоо Монгол

Улсын нийгэм, эдийн засгийг байгаль орчны даац, чадавхид нийцүүлэн тогтвортой

хөгжүүлэх, хүн ам байгальтайгаа зүй зохистой харьцах болон амьдрах орчноо тэтгэн

сайжруулах эрүүл саруул амьдрах ухаанд суралцах, байгалийн нөөц баялгийг үр

өгөөжийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах соёл эзэмших, тэдэнд байгаль орчны гоо

сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвших

таатай орчин бүрдүүлэх тухай дурджээ. Ялангуяа, үндэсний уламжлал, хөгжил болон

даяаршлаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол

хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой

тодорхойлсон давуу тал эдүгээ хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдэд тусгалаа

олжээ.

3. Үүнээс гадна суралцагчдад зөв хандлага төлөвшүүлэх, мэдлэгт суурилсан алхам хийх

чадвар эзэмшүүлэх, сургалт, судалгааны орчин бүрдүүлэх, боловсролын үйлчилгээний

чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, багшлах

боловсон хүчнээр хангах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гэх мэт ТХБ эзэмшиж,

хэрэглэхэд шаардлагатай тогтолцооны шинжтэй агуулга ч бодлогын баримт бичгүүдэд

нийтлэг тусгагдсан байна. Тухайлбал, сургалт, эрдэм шинжилгээний материаллаг

баазыг бэхжүүлэх, сургалтад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сургалт, судалгаа,

үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах нь нийгэм, эдийн засаг тогтвортой хөгжихөд нэмэр

тус болох шинэ бүтээл, оновчтой санал санаачилга гарах гол нөхцөл болох тухай

тодорхой заалтууд бий.

4. Мөн боловсролын салбарын баримт бичгүүд нь харилцан нягт уялдаатай бөгөөд

бодлогын үр ашиг, өгөөжийг тооцож, гарсан үр дүнд нь суурилан цаашид гарах бодлого

шийдвэрийн үндсийг боловсруулах, бодлогыг нягтлах, сайжруулах ажил хийгдэж

ирсэн нь боловсролын салбарын бодлогын баримт бичгүүдийг он дарааллаар нь

эрэмбэлэн, агуулгад шинжилгээ хийхэд ажиглагдаж байна.

5. Боловсролын салбарын бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид туссан гол онцлог,

давуу талуудын нэг нь иргэдэд чиглэсэн насан туршийн боловсролын тогтолцоог бий

болгохтой холбоотой. Тухайлбал, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан онлайн сургалтыг

хөгжүүлэх, ажилгүй хүмүүс, гэрийн эзэгтэй, өндөр настанд зориулсан мэргэжил олгох,

дахин мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалт явуулах, бүх шатны боловсролын нээлттэй

болон зайны сургалтын төв байгуулж ажиллуулах, нээлттэй их сургууль байгуулах

тухай заалтууд нь Монгол улсын ямар ч иргэн шаардлагатай мэдээлэл, мэдлэг,

чадварыг хүн ам зүй, нийгмийн онцлогоос үл хамааран олж авч, орчин цагийн нийгэм,

эдийн засгийн хөгжлөөс хоцролгүй мөр зэрэгцэн явах боломжийг нээж өгсөн ач

холбогдолтой юм.

Page 89: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

89

БҮЛЭГ II

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГО БА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

6. Гэхдээ нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөө байгалийн тэтгэх даацын хүрээнд

хангаж, тогтвортой хөгжүүлэх, үүнийг дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл

явцтай нягт уялдуулан төрийн бодлогод, ялангуяа боловсролын чиглэлээр баримтлах

бодлогод улам тодорхой тусгаж, нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх, уг

тогтолцоог улам бүр оновчилох шаардлага байгааг тэмдэглэе. ТХ-ийг сааруулдаг

нийгмийн гол хүчин зүйлс нь ажилгүйдэл, ядуурал байдаг бөгөөд боловсрол нь эдгээр

асуудлыг даван туулах гол арга зам болдогт боловсролын салбарын бодлого төвлөрч

ирсэн, цаашид ч энэ чиглэлээр хэрэгжих учиртай нь бодлогын баримт бичгүүдээс

харагдаж байна.

Page 90: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

90

БҮЛЭГ I БҮЛЭГ II. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН

БОДЛОГО БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Page 91: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

91

БҮЛЭГ III

Page 92: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

92

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

БҮЛЭГ III. СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

ТХБ-ын гол зорилтын нэг нь албан боловсролд түүнийг интеграцчилах явдал юм. Иймээс энэ асуудлыг үнэлэхдээ юуны өмнө сургалтын түвшний бодлогын баримт бичигт ТХБ-ыг интеграцчилсан онол, арга зүйн шийдлийг үнэлэхээс эхлэнэ. Учир нь боловсролын хөгжлийн үзэл баримтлал, боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт ТХБ-ын цөм агуулга, суурь зарчмууд суугаагүй бол хичнээн их хүчин чармайлт гаргасан ч үр өгөөж нь бага байх магадлал өндөр юм. Иймд албан боловсролд ТХБ-ыг интеграцчилах асуудал эцсийн дүндээ сургалттай холбоотой албан ёсны баримт бичгүүдэд туссан онол, арга зүйн шийдлээр тодорхойлогдоно гэж үзсэн.

Энэ бүлэг нь “Боловсролын чанар ба ТХБ”, “Бага, дунд боловсролын сургалтын бодлогод ТХ, ба ТХБ-г интеграцчилсан онол, арга зүйн шийдэл” гэсэн 2 дэд бүлэгтэй. Эхний хэсэгт сургалтын баримт бичгийн онол, арга зүйн шийдлийг үнэлэх индикаторыг сонгох үндэслэл, хоёр дахь хэсэгт энэ индикаторыг хэрэглэн Монгол Улсын бага, дунд боловсролын сургалтын баримт бичгүүдэд суулгаж өгсөн онол, арга зүйн шийдлийн үнэлгээ гэсэн 2 түвшингийн судалгааны үр дүнг тус тус танилцуулна.

3.1. БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ТХБ

Энэ дэд бүлэгт ТХБ нь “боловсролын чанар” гэсэн маш өргөн хүрээний интегратив шинжийг тодорхойлох өндөр эрэмбийн ерөнхий шалгуур болохын зэрэгцээ өөрийн гэсэн цогц чадамжуудаар үнэлэгддэг болох үндэслэлийг тогтоосон судалгааны үр дүнгүүд болон бидний судалгаагаар тогтоосон тэдгээрийн хоорондох харилцан хамаарлын талаар товч танилцуулна. Дэд бүлэг нь “Боловсролын чанар ба ТХБ-ын индикатор, цогц чадамжийн судалгаанууд”, “ТХБ-ын цогц чадамжийн хөгжлийн замналын тойм” гэсэн хоёр дэд хэсэгтэй бөгөөд бүхэлдээ бага, дунд боловсролын албан ёсны баримт бичгүүдийн боловсруулалтын онол, арга зүйн шийдлийг үнэлэх индикатораар ТХБ-ын цогц чадамжуудыг сонгох үндэслэл гаргахад зориулагдсан.

3.1.1. БОЛОВСРОЛЫН ЧАНАР БА ТХБ-ЫН ИНДИКАТОР, ЦОГЦ ЧАДАМЖИЙН СУДАЛГААНУУД

Боловсролын системийн чанарыг сургалтын гаралтад баримжаалан үнэлэх болсонтой уялдан боловсролын онолын болон эмпирик судалгаанд боловсролын чанарыг үнэлэхэд хэрэглэх ухагдахууны талаар олон улсын судлаачдын дунд өргөн хэлэлцүүлэг эхэлсэн. ТХБ-ын НҮБ-ийн 10 жилийн хугацаанд ТХБ-ын чанарыг үнэлэх зорилтын хүрээнд нэг талаас, ТХБ-ын индикаторуудыг боловсруулах нөгөө талаас, ТХБ-ын компетенцийг боловсруулах чиглэлээр судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Бид Монголын бага, дунд боловсролын чанарын зарим асуудалд үнэлгээ өгөхөд хэрэглэж болох ТХБ-д хамаарах индикатор, цогц чадамжуудыг сонгохын тулд энэ чиглэлээр хийгдсэн зарим судалгаатай танилцлаа.

Индикаторын судалгаа:

Аливаа систем дэх өөрчлөлтийг судлах, хөгжлийн чиг хандлагыг тогтоох зорилгоор 1970 оноос макро-эдийн засагт “индикатор” хэмээх хэрэгсэлийг хэрэглэж эхэлсэн бөгөөд улмаар өнөөдөр нийгмийн салбарт ч өргөн хэрэглэх болсон. Тухайлбал, НҮБ-д “Хүний хөгжлийн индекс”, “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг хэмжих тусгай индикаторуудыг хэрэглэдэг. Мөн боловсролын системд ч “БНБ-ын индикаторууд”, “ТХБ-ын индикаторууд” хэрэглэгдэж байна. Индикаторууд нь боловсролын байгууллага, сургалтын агуулга, сурагч, багш нарын үйл ажиллагаанд ч нөлөөгөө үзүүлэх болсон. Боловсролын чанарыг баталгаажуулах индикатор бүхий багаж, хэрэгсэл нь үндэсний хэмжээнд сургууль багш нарын гүйцэтгэх үүрэг даалгавар, эдгээрийн гүйцэтгэлийг шалгаж үнэлэх асуудлыг тодорхой болгохын зэрэгцээ тэдэнд өөртөө хариуцлага хүлээн бие даан чөлөөтэй ажиллах боломжийг олгоно гэж үздэг.

ТХБ-ын индикаторууд: Олон улсын болон бодлогын түвшинд ТХБ-ын индикаторуудыг боловсруулах чиглэлээр Европ ба Ази тивд НҮБ-ын 2 төсөл хэрэгжсэн байна. Үүнд:

Page 93: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

93

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

ТХБ-ын индикаторууд. (Reid, Alan/Nikel, Jutta/Scott, William, 2006. UNECE-ийн экспертийн групп)

UNESCO-IUCN байгууллагаас Ази, номхон далайн бүс нутагт зориулсан “A quick guide” нэртэй удирдамж бичиг. 2007

Түүнчлэн бүс нутгийн түвшинд ялангуяа, европ тивийн орнуудад ТХБ-ын индикаторуудыг боловсруулах санаачлагууд гарч байгаа бөгөөд эдгээр нь олон улсын түвшинд гарсан санаачлага (UNECE ба ТХБ-ын 10 жил) дээр суурилахын зэрэгцээ байгаль орчны болон боловсролын салбарын асуудлуудтай хорших чиглэлээр хийгдсэн байдаг. ТХБ-ын индикаторын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтдийн бүтээлд тэдгээрийн үр дүнг хэрэглэхтэй холбоотойгоор дараах зүйлс тэмдэглэгдсэн байна. Үүнд:

Индикатор нь тодорхой системийн төлөв байдлын хувьд зөвхөн ойролцоо хэмжилтийн үр дүн бөгөөд түүний чанар ба илрүүлэлтийн нотолгоо нь индикаторын загварыг хэрхэн боловсруулснаас хамаарна.

ТХБ-ын чанарыг ТХБ-ын индикаторын хэмжилтийн өгөгдөл болон түүний тайлбартай адилтгаж болохгүй. Жишээлбэл, ТХБ-ын стратегийг хэрэгжүүлэх явцад гарч буй ахиц, дэвшлийг ТХБ–ын ахицтай зөвхөн хязгаарлагдмал нөхцөлд л жиших боломжтой учир UNECE-ийн индикаторуудын өгөгдлүүдийг харилцан хамааралд нь судалж, ашиглана.

ТХБ-ын үр ашигтай индикаторын иж бүрдлийг боловсруулж хэрэглэхэд цаг хугацаа, санхүү, мэдээллийн технологийн нөөц болон хүний хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөгийг бүх оролцогч ухамсарлах нь чухал байдаг.

Дээрх хоёр төслийн хүрээнд боловсрогдсон индикаторууд нь боловсролын болон тогтвортой байдлын индикаторуудтай хэрхэн холбогдох талаар нэгдмэл ойлголтод одоогоор хараахан хүрээгүй байна.

Kомпетенцийн судалгаа:

Боловсролын чанарын үнэлгээнд хэрэглэгдэх болсон “компетенц” (competence) ухагдахууны ач холбогдол улам бүр нэмэгдэж, олон улсын болон үндэсний түвшний олон тооны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр судалгаанд компетецийг загварчлахдаа харилцан адилгүй онол, үзэл баримтлалд баримжаалж байгаагаас гадна түүнийг загварчлах, хэмжих арга зүй ч харилцан адилгүй байна. Үүнтэй холбоотойгоор компетенцийн талаар мөн олон төрлийн тодорхойлолтууд гарсан байдаг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага буюу OECD-ийн гишүүн орнуудын Боловсролын Сайд нарын хуралдаанаас гарсан шийдвэрт (2001) “Европын ирээдүйн гол түлхэгч хүч нь мэдлэг, компетенцтэй хүмүүс юм. Боловсролд хөрөнгө оруулах нь зөвхөн эдийн засгийн хувьд хэрэгтэй төдийгүй, тогтвортой хөгжил нь манай орнуудын нийт хүн амын компетенцоос шууд хамаарах болно” гэсэн санааг тусгасан байна. Улмаар ардчилсан нийгмийн ирээдүйн хөгжилд тавигдаж байгаа шаардлагыг хангахын тулд хүмүүс ямар компетенц эзэмших хэрэгтэй вэ? гэсэн асуулт тавигдсан. Энэхүү болон бусад олон асуултад хариулт өгөх зорилгоор OECD-оос 2002 онд ”Definition and selection of competencies (DeSeCo): Theoretical and conceptual foundations”24 нэртэй судалгааны төслийг хэрэгжүүлж, “компетенц” гэсэн ухагдахууны тодорхойлолтыг хэлэлцэж, ”түлхүүр компетенцүүд”-ийг тодорхойлсон байна. Энд “компетенц” гэдгийн доор тодорхой хам нөхцөлөөс урган гарах нарийн нийлмэл асуудлыг амжилттай шийдвэрлэн хэрэгжүүлэх чадварыг ойлгох талаар дурьджээ.

Төслийн зорилго нь түлхүүр компетенцуудыг тодорхойлох үзэл баримтлал ба онолын үндэслэлийг боловсруулахад оршиж байсан бөгөөд судлаачид энэ зорилгын хүрээнд юуны өмнө ердийн амьдрал болон шинжлэх ухаанд янз бүрийн байдлаар томъёолж байгаа ухагдахууны тухайлбал, “компетенци” ухагдахууны утга агуулгыг тайлбарлаж тодорхойлох явдал хэмээн үзсэн

24 OECD, 2002. Defination and selection of competencies (DeSeCo): Theoretical and conceptual foundations: strategy paper.

htpp://www.portal-state.admin.ch/deseco/deseco_strategy_paper_final.ptf

Page 94: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

94

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Сурган хүмүүжүүлэх ухаан, суралцахуйн сэтгэл судлал, сургалтын чанарын үнэлгээний салбарын нэрт эрдэмтэн Вайнарт (F.Weinert) компетенц ухагдахууныг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсаныг төслийн тайлан болон бусад баримт бичигт тэмдэглэжээ. Компетенц нь тодорхой контекстэд байгаа нарийн нийлмэл шаардлагуудыг амжилттай даван туулахад хэрэгтэй чадвар юм. Компетенцийг зөвхөн оюуны чадвар гэж хялбарчлах боломжгүй.

Компетенц ухагдахуун нь үүнээс илүү ёс суртахуун, нийгэм, сэтгэл хөдлөл, дур сонирхол ба хандлагатай холбоотой компетенцуудыг багтаах бөгөөд эдгээр нь хамтдаа тодорхой нөхцөл байдалд үр ашигтай үйл хийх боломжийг олгодог тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, компетенц нь тулгарсан бэрхшээлийг амжилттай даван туулж чадахуйц хувь хүний эзэмшчихсэн, мөн сурах замаар шинээр эзэмшиж болох идэвхитэй үйлийн тогтолцоо юм.

Ийнхүү “компетенц” хэмээх ухагдахуун нь боловсролын чанарыг үнэлэх үндсэн шалгуур болон хэрэглэгдэх болсон. Тухайлбал, OECD-ын 2000 оноос эхлэн хэрэгжүүлж буй “PISA” хөтөлбөр болон улс орнуудын боловсролын стандартад компетенц ухагдахууныг дээрх тодорхойлолтын дагуу хэрэглэж байна. Монголын бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийн холбогдох баримт бичгүүд, сургалтын материалуудад “компетенц” ухагдахууныг Вайнартын тодорхойлсоноор ойлгож, монгол хэл дээр “цогц чадамж” гэж орчуулан хэрэглэж байна.

Дээрх судалгааны хүрээнд судалгааны онол арга зүйн үндэслэлийн зэрэгцээ хувь хүн ба нийгмийн өмнө тулгарч буй олон талт шаардлагууд, экспертүүдийн санал зэргийг тооцон гурван категори бүхий 9 түлхүүр компетенцуудыг томьёолон тодорхойлжээ. Түлхүүр компетенцуудыг салангад байдлаар биш зохистойгоор холбон авч үзэхийн чухлыг тэмдэглэсэн. Түүнчлэн түлхүүр компетенцийг эзэмшүүлэхийн тулд сурах ба багшлах үйлийн шинэ соёл шаадагдах бөгөөд хичээл дээр зөвхөн оюун ухаанаас (когнитив) гадна сэтгэл санаа (аффектив) ба нийгэмшихүйн (социал) чадваруудыг эзэмшүүлэхээр сурах орчинг бүрдүүлэх ёстойг чухалчилсан.

ТХБ-ын компетенцууд нь “Германы Чөлөөт Их сургуулийн ирээдүйн талаарх судалгааны сурган хүмүүжүүлэх ухааны багийн хэрэгжүүлсэн төсөл”-ийн26 хүрээнд боловсрогдсон. Уг судалгаагаар OECD-ийн түлхүүр компетенцуудыг тодорхойлсон үзэл баримтлалд суурилан тэдгээрийн чухал бүрдэл хэсгийг сургууль ба хичээлийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд “Gestalltungskompetenz“ буюу өөрсдийн төсөөлж хүссэнээр ирээдүйгээ цогцлон байгуулна гэсэн санааг илэрхийлэх ТХБ-ын компетенцийн хүрээ, ангилалыг боловсруулсан ажээ. “ТХБ–ын компетенцууд нь тогтвортой бус хөгжлийн асуудлыг танин мэдэж чадах болон ТХ-ийн талаарх мэдлэгээ хэрэглэх чадварууд” гэж тодорхойлсон байна.

3.1.2. ТХБ-ЫН ЦОГЦ ЧАДАМЖИЙН ХӨГЖЛИЙН ЗАМНАЛЫН ТОЙМ

XXI зууны босгон дээр хөгжлийн асуудалд гарсан өөрчлөлт

Шинэ зууны босгон дээр дэлхий ертөнцөд хүний нийгмийн хөгжлийн шинэ нөхцөл байдал бүрэлдэн тогтсон. Энэ цаг үеийн онцлог нь хүний нийгмийн хөгжлийн хүчин зүйлсийн өөрчлөлтөөр тодорхойлогдох болсон. Байгалийн баялгийн хомсдол, орчны бохирдолт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүний нийгмийн хөгжлийн уламжлалт хүчин зүйлсийн

25 Weinert FE, 2001. Concept of compotence: A conceptual clarification 45-65. In: Richen and, 2001. Defineting and selecting

competencies. Goettingen, Hogrefe & Hober 26Chrisine Kunzel Daved, Zukunftmitgestalten. 2007. Haupt Berne

Вайнартын тодорхойлолт:

“Цогц чадамж нь тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй, хувь хүнд байж болох буюу сурч болох когнитив чадвар, дадал ба үүнтэй холбоотой янз бүрийн нөхцөл байдалд асуудлыг өөртөө хариуцлага хүлээн, амжилттай шийдвэрлэхэд ашиглаж чадах эрмэлзэл, тэмүүлэл, нийгмийн төлөөх бэлэн байдал ба чадвар юм”25

(Б.Бурмаа. албан бус орчуулага.)

Page 95: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

95

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

нөлөөллийг бууруулсаар байна. Дэлхийг бүхэлд нь хамарсан мэдээллийн нэгдмэл орон зай үүсэн бий болж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд улс хоорондын харилцаа өргөжин тэлж эрчимжин тэдний харилцан хамаарал, нөлөөлөл хүчтэй болов. Хөгжил түгээмэл шинжтэй болж, түүний хурдац ихээхэн нэмэгдэж байна. Дэлхий дахиныг хамарсан даяаршил нь амьдралын бүхий л салбарт өрсөлдөөнийг хүчтэй болгож, энэ өрсөлдөөн нь эдийн засаг, нийгмийн салбарт төвлөрөх хандлагатай боллоо.

Хөгжлийн хүчин зүйлсийн энэхүү өөрчлөлт нь манай гариг даяар боловсролын нийгэмд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурьд зарчмын өөрчлөлт оруулж, энэ салбарын ирээдүйн хөгжлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг онцгой дээшлүүлэх болсон. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг шаардлага нь XXI зууны боловсрол судлалд хүчтэй нөлөөлж, түүний хөгжлийн үр дүн, ололт амжилт нь боловсролын хөгжлийн үзэл баримтлал, арга зүйг зохих ёсоор шинэчлэж байгаа төдийгүй боловсролын практикт улам эрчимтэй нэвтэрч байна.

Цогц чадамжид суурилсан шинэ зууны боловсрол ба ТХБ-ын хөгжлийн чиг хандлага

Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг дараах өөрчлөлтөөр тодорхойлж болно.

Боловсролыг ТХ-ийн түлхүүр хэмээн хүлээн зөвшөөрч, чухалчлах

Боловсролын чанарт ТХБ-ыг интеграцчилах

Боловсролын үйл хэргийг чанар ба нийцэд чиглүүлэн эрхлэх

Чанарын стандартад суурилсан боловсролын шинэчлэл хийх

Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт бүтээж хэрэгжүүлэх

Хүүхэд бүрийг хөгжүүлж, бүх нийтээрээ насан туршдаа боловсрох тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх

Боловсролын хөгжлийн дээрх ерөнхий стратегээс харахад хүн төрөлхтөн, улс орон, байгууллага, хамт олон, хувь хүн бүр оршин тогтнох, хөгжиж дэвших үйл явцдаа ТХ-ийн үзэл санаа, арга зүйг хэрэгжүүлэхийг зорьж буй нийтлэг чиг хандлага барьж байгаа нь харагдана. ТХ-ийн тухай үзэл санааны агуулга, мөн чанарыг судлаачид олон талаас нь авч үзэж тодорхойлдог. Гэвч “Our Common Future (1987)” (Brundtland Report)-ийн илтгэлд томьёолсон ТХ-ийн тодорхойлолтыг олонтоо дурьддаг.

"Sustainable development is development that meets the needs of the present without compromising the ability of future generations to meet their own needs. It contains within it two key concepts:

The concept of needs, in particular the essential needs of the world's poor, to which overriding priority should be given; and

The idea of limitations imposed by the state of technology and social organization on the environment's ability to meet present and future needs."27

"Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүйн залгамж үеийнхний хэрэгцээгээ хангах боломж, зүй ёсны эрхэд нь аюул занал учруулахгүйгээр одоогийн хэрэгцээгээ хангах хөгжил юм. Энэ санаа нь дотороо хоёр түлхүүр ойлголтыг агуулна:

• Хэрэгцээний тухай ойлголт. Тухайлбал, дэлхийн ядуучуудын амин гол хэрэгцээг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой, мөн

• Хязгаарлалтын тухай үзэл санаа. Хязгаарлалт нь ирээдүйн болон өнөөгийн хэрэгцээг хангах хүрээлэл орчны боломжит даац нь нийгмийн социал бүтэц болон технологийн түвшнээр тодорхойлогдоно."

Судлаачдын албан бус орчуулга

Мөн “Тогтвортой хөгжил” гэсэн ухагдахуунаар илэрхийлэгдэж байгаа үзэл санааг манай орны эрдэмтдийн бүтээлд дараах байдлаар тэмдэглэсэн байна.

27http://en.wikipedia.org/wiki/Sustainable_development

Page 96: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

96

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

“...тогтвортой хөгжил гэсэн үзэл санаа нь хамгийн эрхэм сайхан зорилгод хүрэхийн тулд өвөг дээдсээ, мөн өөрийгөө болон бусдыг, түүнчлэн өнгөрснөө мөн өнөөдрөө болон ирээдүйгээ золиослохгүйгээр ажиллаж, амьдрах арга ухааныг дээдлэн эзэмшсэн аж төрөх соёл”-ийг илэрхийлнэ28.

ТХ-ийн үзэл баримтлалд боловсролын эзлэх байр суурь нь хөгжлийн хүчин зүйлс болон нөөцүүдийг цогцоор нь авч үзэж, тэдгээрийн шалтгаан, үр дагаварын холбооны шинэчилсэн эрэмбээр тодорхойлогдож байна. Урьд нь том газар нутаг, байгалийн арвин баялаг, мөнгө санхүүгийн чадавхийг хөгжлийн гол нөөц, мөн авч л болдог, арвижуулж л болдог арга технологийг хөгжлийн гол хүчин зүйл гэж үзэж байсан бол одоо ТХ-ийн шавхагдашгүй нөөц нь хүний нөөц гэж үзэж, энэ нөөцийг хөгжүүлж, арвижуулахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь тэдний боловсролын чанар, харин энэ нөөцийн эх ундрага нь иргэдийн тасралтгүй суралцах үйл ажиллагаа гэж тодорхойлж байна. Ийнхүү ТХ-ийн үзэл санааны хүрээнд боловсролыг тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол болгон өөрчлөх хөгжлийн шинэ баримжаа бий болсон байна.

Улмаар иргэдийн боловсролын ТХ-ийг хангах асуудлын хүрээнд бүх нийтийн боловсролын чанарын асуудал дэвшигдсэн. Хувь хүний эзэмшсэн боловсрол чанартай байна гэдэг нь суралцах болон ажил амьдралдаа тулгарсан асуудлыг бүтээлчээр, хариуцлагатайгаар өөрөөр хэлбэл, ТХ-ийн үзэл санааны дагуу шийдвэрлэх сэтгэлгээний шинэ барил, бодит мэдлэг, чадвар, шийдвэр гаргах шинэ ёс зүй, үйл ажиллагааны менежментийн шинэ арга ухаан эзэмшсэн, идэвхитэй, бүтээлч оролцоотой үйлийн эзэн байна гэсэн үг юм.

Хүний амьдралын хүрээлэн буй орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед хүн бүрт тасралтгүй суралцах хэрэгцээ үүсч, энэ хэрэгцээг хангах боловсролын чанартай нийлүүлэлт хийж байдаг боловсролын тогтолцоо шаардагдаж байгааг бид өдөр тутмынхаа үйл ажиллагаанд улам бүр тод мэдрэх болж байна. Боловсролын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ хувь хүн бүр хүүхэд наснаасаа эхлэн насан туршдаа тасралтгүй суралцах, түүний боловсролын чанар нь найдвартай хангагдаж байх тийм боловсролын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.

Ийм учраас дэлхийн олон улс иргэдийнхээ боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүний чанарыг онцгойлон эрхэмлэж, бүх нийтийн боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор стандартад суурилсан боловсролын шинэчлэл хийж байна.

Улс орнууд боловсролын шинэчлэлээ хийхдээ боловсролын стандартыг явцуу, өргөн аль аль утгаар нь авч үзэж, өөрсдийн уламжлал, шинэчлэлдээ нийцүүлэн, үзэл баримтлалын ч хувьд, агуулга, бүтэц, дизайны ч хувьд харилцан адилгүй шийдлийг хийж байна. Стандартад суурилсан боловсролын шинэчлэл хийх нэг хэрэг, харин юунд суурилсан стандарттай байх вэ гэдэг илүү нарийн төвөгтэй асуудал билээ. Энэ асуудлаар олон улсад нөхцөл байдал янз бүр байна. Гэхдээ стандартыг шинэчлэх үйл явцын ерөнхий чиг хандлага дараах байдлаар тодорхойлогдож байна.Үүнд:

Агуулгыг стандартчилахаас боловсролын үйл ажиллагааг бүхэлд нь стандартчлах

Судлагдахуунд суурилахаас цогц чадамжид суурилах

Зорилгод баримжаалахаас үйл явцад баримжаалах

Агуулгыг нарийвчлан нэгжлэхээс агуулгын тогтолцоог томсгох

Эцсийн үр дүнг голлохоос гүйцэтгэлийн үр дүнг голлох

Тоочсон шаардлага тавихаас когнитив түвшний шалгуурын тогтолцоог шаардах г.м.

Эдгээрээс бусад өөрчлөлтийг өөртөө агуулсан, хамгийн үндсэн өөрчлөлт нь судлагдахуунд суурилсан стандартаас цогц чадамжид суурилсан стандартад шилжих үйл явц бөгөөд энэ үйл явц нь стандартын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлж байна. Ингээд ТХБ-ын үр шим болох мэдлэг, оюуныг шингээж бүтээгдсэн аливаа

28 Н.Нэргүй нар, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж, хууд.11. БСШУЯ, УБ.

Page 97: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

97

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

технологи нь улс орны хийгээд иргэдийн амьдралд хөгжил дэвшил авчрах учраас ийм технологи бүтээхэд зайлшгүй шаардагдах цогц чадамж (competence)-аар тогтвортой боловсролын чанарыг үнэлэх шаардлагатай болжээ.

Хоёр зууны зааг дээр 21-р зуунд амьдрах иргэний дүр төрхийг тодорхойлох шинэ шаардлагууд тодорхойлогдож, боловсролын чанарын асуудал дэвшигдэх болсноор боловсролын чанарын баталгааг хангах үндсэн арга хэрэгсэл болох боловсролын стандартуудыг шинэчлэх ажил эхэлсэн. Стандартын шинэчлэл нь ирээдүйн иргэний дүр төрхийн тусгал болох боловсролын үйл явцын гаралтад хүлээгдэж буй үр дүнг цогц чадамж хэлбэрээр тодорхойлох болсон. Иймээс ЮНЕСКО болон олон улсын бусад байгууллагуудын дэргэдэх судалгааны төвүүд цогц чадамжийн олон төрлийн загваруудыг боловсруулан хэлэлцүүлж, зөвлөх болсон.

Delors хэмээн нэрлэдэг “Learning: the treasure within (UNESCO-1996)”29 илтгэлд суралцахуйн зорилгыг “Мэдэхийн төлөө суралцахуй”, “Хийж бүтээхийн төлөө суралцахуй”, “Бие даан оршихуйн төлөө суралцахуй”, “Хамтдаа нийгэмшихүйн төлөө суралцахуй” гэсэн суралцахуйн 4 баганаар тодорхойлсон.

OECD-аас 2002 онд дээр дурьдсан судалгааны хүрээнд “цогц чадамж” ухагдахууны тодорхойлолтыг томьёолж, 3 муж, 9 дэд муж бүхий ”түлхүүр цогц чадамжууд”-ыг тодорхойлсон байна.

Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбургд 2002 онд хуралдсан НҮБ-ын “Даян дэлхийн ТХ-ийн их чуулган”-ны тунхаглалд “ТХБ нь бидний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт ... улс орон бүр ашиглаж буй нөөцүүдээ өөрийн орны ТХБ-ын хөгжилд зориулах ёстой” гэж тэмдэглээд иргэдийн насан туршдаа тогтвортой амьдрахад нь дэмжлэг болохуйц мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлагатай болгоход чиглүүлэн суурь боловсролын чанарыг дээшлүүлэх, СӨБ-өөс их дээд сургууль хүртлэх сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх шаардлагатай байна” гэж тэмдэглэсэн30.

Ийнхүү нэг талаас, ТХ ба ТХБ гэж чухам юу болох талаар ойлгож, байр сууриа нэгтгэх нөгөө талаас, боловсрогдсон цогц чадамжийн загваруудад баримжаалан ТХБ-ын цогц чадамжуудыг ялган тодорхойлох судалгаанууд нарийвчлагдаж, тэдгээрийг бүх шатны бүх хэлбэрийн боловсролд интеграцчилах, чанарын үнэлгээнд хэрэглэх үйл өрнөж байна.

ТХБ-ын цогц чадамжийг тогтвортой бус хөгжлийн асуудлыг танин мэдэх, ТХ-ийн талаарх мэдлэгээ хэрэглэх чадвар гэдэг утгаар нь түүнийг цогц чадамж эзэмших үйл явц гэж үзэж болно.

Экологи, эдийн засаг, нийгэм соёлын хөгжил, тэдгээрийн харилцан хамаарлын талаарх тухайн үеийн төлөв байдлын задлан шинжилгээ хийгээд ирээдүйн төлвийг таамаглах судалгаанаас гаргасан дүгнэлтэд тус тус суурилан шийдэл гаргаж, улмаар хувь хүний ба нийгмийг бүхэлд нь хамарсан бодлогын аль ч түвшинд энэ шийдлийг ойлгон хэрэгжүүлж чадсанаар ТХ-ийн үйл явц хэрэгжих боломжтой.

29Delors-Report “Learning: The Treasure Within”. ( Report to UNESCO of the international Commission on Education for the Twenty-first

сenture) UNESCO, 1996 30"Johannesburg Declaration on Sustainable Development: http://www.joburg.org.za/pdfs/johannesburgdeclaration.pdf

Page 98: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

98

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

1. ТХБ-ын индикатор ба компетенцийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэд индикатор

ба компетенц нь ТХБ-ын “чанар”-ын асуудлыг нарийвчлах чармайлтыг илэрхийлж

байгаа байдлаараа нэг зоосны хоёр тал гэж үзэж байна. Шалгуур ба индикаторын иж

бүрдэл нь боловсролын систем ба процессийн чанарт төвлөрдөг бол компетенцийн

загвар хувь хүний мэдлэг, чадварын чанарт өөрөөр хэлбэл, сургалтын амжилтын

хүлээгдэж буй үр дүнд төвлөрдөг ажээ.

2. Монголын бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимыг шинэчлэх үзэл

баримтлал, Бага, дунд боловсролын стандарт, 12 жилийн сургалттай ЕБС-ийн

сургалтын үндэсний болон цөм хөтөлбөрийн онол, арга зүйн шийдэлд ТХБ-ын үзэл

санаа хэрхэн туссаныг үнэлэхдээ бид ТХБ-ын индикатор ба компетенцийн талаарх

дээрх судалгааны дүнг үндэслэн ТХБ-ын компетенцийг шалгуур болгож хэрэглэх нь

илүү оновчтой гэж үзсэн.

3. Өнгөрсөн хугацаанд Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын хөгжлийн талаар

баримталсан бодлого, стратегийн хүрээнд судлаачид боловсролын чанарыг үнэлэх

асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч, цогц чадамжийн талаарх судалгааг гүнзгийрүүлэн

ТХБ-ын цогц чадамжийг тодорхойлох чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.

4. Боловсролын чанар нь боловсролын стандартаар, стандарт нь цогц чадамжаар, цогц

чадамж нь ТХБ-ын цогц чадамжаар, ТХБ-ын цогц чадамж нь ТХ-ийн үндсэн хүрээний

агуулгыг эзэмших ТХБ-ын цөм агуулгаар тус тус эрэмбэлэгдэн тодорхойлогдоно. Мөн

эсрэг дараалалаар Улс орон, байгууллага, гэр бүл, хувь хүний ТХ нь эцсийн дүндээ

боловсролын чанараас хамаарна.

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

1. Монгол Улс дахь ТХБ-ын ахиц, дэвшлийг үнэлэхдээ эхний ээлжинд боловсролын

чанарын талаар баримтлах үзэл баримтлал, стандарт, хөтөлбөрийг боловсруулсан онол,

арга зүйн шийдлийн үнэлгээнээс эхлэх, дараа нь хэрэгжилтийн бодлого, менежмент,

улмаар бодит хэрэгжилтийг үнэлэн алдаа дутагдалаа олох, засах, сайжруулж байх

стратегийг чухалчилах нь илүү оновчтой байх болно. ТХБ-ын ахиц, дэвшлийг үнэлэх

ийм стратегийг сонгож, хэрэгжүүлснээр ТХБ-ын үйл явцыг аль болох зөв, оновчтой, үр

ашигтай, үр өгөөжтэй байхаар жолоодох боломж бүрдэх бөгөөд боловсролын чанар

дээшилж, ТХ-ийг хангах гол нөхцөл хангагдана. Өөрөөр хэлбэл, “Эх нь булингартай бол

адаг нь булингартай” гэдэг зүйрлэлтэй агаар нэгэн юм.

Page 99: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

99

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

3.2. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ОРШООСОН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Энэ дэд бүлэгт өмнөх дэд бүлэгт танилцуулсан бага, дунд боловсролын сургалтын баримт бичгүүдийн онол, арга зүйн шийдлийг үнэлэх индикатор болгон сонгосон ТХБ-ын цогц чадамжуудыг хэрэглэн өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бага, дунд боловсролын стандарт, киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн ажлын байрны тодорхойлолт, холбогдох журмуудад ТХБ-ын үзэл санаа, агуулга хэрхэн интеграцчилсан байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнг тус тус танилцуулна.

Шинэ зууны шаардлагаар тодорхойлогдож буй орчин үеийн дэлхий нийтийн хөгжил дэвшлээс хоцрохгүйн тулд Монгол Улсын боловсрол нь энэ салбартаа өөрсдийн бүтээсэн дэвшилтэд уламжлал, үнэт зүйлсээ өвлөн хөгжүүлэх, бусад улс үндэстний шалгарсан туршлага, сургамж, хөгжлийн нийтлэг чиг хандлагаас тасралтгүй суралцан бүтээлчээр хэрэглэх замаар өөрийн орны өвөрмөц нөхцөл, үндэсний уламжлалд тулгуурлан дэлхийн боловсролын өөрчлөлтийн үйл явцад нэгдэн нийлсээр ирлээ.

Боловсролын онол, арга зүйн үндсийг бүрдүүлдэг хүн судлалын шинжлэх ухаануудын хөгжлийн нөлөөгөөр дидактикийн шинжлэх ухаанд 1980-аад оны үеэс парадигмийн шинжтэй өөрчлөлтүүд гарч, боловсролын хөгжилд томоохон түлхэц үзүүлсэн юм. Хүн судлалын шинжлэх ухаануудын парадигмийн өөрчлөлтийн огтолцол дээр дидактикт боловсролын нийц ба чанарыг дээшлүүлэх олон шинэ шийдлүүд хийх боломж бүрдсэн талаар дээр өгүүлсэн. Иймээс тэдгээрийг харьцуулан судалж, Монгол Улсын боловсролын агуулга, сургалтын технологийг шинэчлэх үндсэн стратеги31, дидактик түвшний стратеги шийдлүүд32, хүлээгдэж буй үр дүнгийн талаарх таамаглал33 зэргийг тус тус дэвшүүлсэн байна (Зураг 3.2.1.).

Дидактик түвшний эдгээр стратеги шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлж чадваас боловсролын шинэчлэлийн дүнд хүрэх дам болон нөлөөт үр дүнгийн талаар дэвшүүлсэн таамаглал батлагдах боломжтой.

Монгол Улсын бага, дунд боловсролыг шинэчлэх стратегид “ТХБ-ын үзэл санаа, агуулгыг албан сургалтад оршоон интеграцчилах” гэсэн бие даасан дидактик шийдлийг томьёолохын зэрэгцээ түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар үнэ цэнэтэй тусгай шийдлүүд хийгдсэн байна.

Тухайлбал, дээрх стратеги, дидактик шийдэл, таамаглалд ТХБ-ын агуулга, арга зүйг цогц чадамжжуулан хэрэгцээтэй арга ухааныг айжуулах, системийн шинжилгээний аргаар агуулгын дидактик нэгжийг томсгон хам нөхцөлд буулгах (контекстжүүлэх), суралцагчдад юмс, үзэгдлийг танин мэдэх элементар болох “тогтолцоон баримжаа”-г тодотгож төлөвшүүлэн мэдлэг, чадвараа хэрэглэх бодит боломжийг бүрдүүлэх зэрэг шаардлагыг цогцоор нь албан боловсролдоо оршоон интеграцчилах онол, арга зүйн өндөр түвшний шийдэл хийгджээ гэж үзэж болохоор байна.

Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон сургалтын үндсэн баримт бичгүүдэд ТХБ-ыг хэрхэн интеграцчилсан онол, арга зүйн шийдлийг үнэлэхдээ боловсролын чанарыг үнэлэхэд олон улсад чухалчилж буй ТХБ-ын цогц чадамжуудыг индикатор болгон сонгосон. Энэхүү захиалгат ажлын хүрээнд Монгол Улсын боловсролын бүх түвшинд ТХБ хэрхэн интергацчилагдсан байдлыг бүрэн үнэлэх боломжгүй байсан тул судалгааг

31 БСШУЯ, 1999. Сургалтын арга зүй. хууд. 17-20, Тоонот принт ХХК, УБ

БСШУЯ, МУИС, 2001. Прагматик сургалтын хөгжлийн стратеги. “Чанартай боловсрол-Хөгжлийн баталгаа” багш нарын бага

хурлын илтгэлүүд, хууд. УБ 32 ГЯ, 1998. Бага, дунд боловсролын сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл. хууд. 21-23, Засгийн газрын тогтоол, Гэгээрлийн

Сайдын тушаалын эмхэтгэл №6, УБ БСШУЯ, 2002. Бага, дунд боловсролын киррикюлим ба стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал. Боловсролын салбартай

холбоотой тогтоол, тушаалын эмхэтгэл №10, хууд. 74-86, УБ

БСШУЯ,БСХХ, 2001. Сургалтын менежмент. хууд. 72-80, УБ 33 ГЯ,1999. Сургалтын арга зүй. хууд.16, Тоонот принт ХХК, УБ

БСШУЯ, ЖАЙКА, 2013. Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны менежмент. хууд.11, Содпресс

ХХК, УБ

Page 100: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

100

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

зөвхөн албан боловсролын хүрээнд бага, дунд боловсролоор хязгаарлаж, судалгааны объектоор дараах баримт бичгүүдийг сонголоо. Үүнд:

A. Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэх үзэл баримтлал (2002), Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал (2013)

B. Бага, дунд боловсролын стандарт C. 12 жилийн сургалттай ЕБС-ийн сургалтын үндэсний хөтөлбөр (2008-2012),

Сургалтын цөм хөтөлбөр (2014-2015) D. Сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт E. Багшийн ажлын байрны тодорхойлолт ба түүнтэй шууд холбогдох зарим журам.

Зураг 3.2. 1. Албан боловсролд ТХБ-ыг итеграцчилсан шийдлүүд

3.2.1. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ БА КИРРИКЮЛИМИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Өнөөгийн болон ирээдүйн нийгмийн тогтвортой хөгжилд хамаарах зарчим, ур ухаан, чадвар, үзэл хандлага, үнэт зүйлсийг эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм соёлын интеграцид бодитоор тусгах замаар бүр анхан шатнаас эхлэн их, дээд сургууль хүртлэх албан боловсролын сургалтын бүх хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай болсон.

ТХБ-ын амжилтанд хүрэх боломж нь ТХБ-ын тусгайлсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх төдийхнөөр биш харин түүнийг боловсролын агуулга, арга зүй, бүхий л санаачлага, үйл ажиллагааны үе шат, үйлийн алхам бүрд хэрэгжүүлсэнээр хангагдана.

Монгол Улсад 1990-ээд оноос эхэлсэн боловсролын өөрчлөлт нь эрин үеийн бодит нийгэм-түүхэн нөхцлийн хэрэгцээ шаардлагаар үндэслэгдсэн, боловсролын бүх түвшин, бүрэлдэхүүн хэсгийг хамарсан, цогц шинжтэй, бүхэл бүтэн тогтолцооны шинэчлэл байсан бөгөөд өнөөдөр ч энэ үйл явц үргэлжилсээр байна. Боловсролын хөгжлийг хангах гарааны суурь шийдлүүд нь бүх түвшний боловсролын үндэсний стандарт ба киррикюлимийг хөгжүүлэх үзэл баримтлалуудад тусгалаа олсон байдаг.

Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага болон боловсролын философи, арга судлал, мэдлэгийн онол, боловсролын психологи, социологи, антропологи, менежментийн шинжлэх ухааны тасралтгүй хөгжиж байгаа үзэл санаа, зарчим, арга зүйд

Хүлээгдэж буй үр

дүнд хүрэх

таамаглал

Агуулга, аргазүйг

шинэчлэх гол

стратеги

Гол стратеги

хэрэгжүүлэх дидактик

шийдлүүд

• Боловсролын агуулгыг ур

чадварын тогтолцоо буюу

цогц чадамжууд болгох

• Боловсролын стандарт,

киррикюлим

боловсруулахдаа шинжлэх

ухааны ерөнхий арга судлал

(системийн шинжилгээний

арга судлал)-ын зарчимд

тулгуурлах

• Агуулга, арга зүйн дидактик

нэгжийг томсгох

• Агуулга, арга зүйг

элементарчлах

• ТХБ-ын үзэл санаа, агуулгыг

албан сургалтад оршоон

интеграцчилах

• Монгол ардын өв

уламжлалтай нягт холбох

• Сургалтын менежментийг

нээлттэй киррикюлим

тогтолцоонд шилжүүлэх

“Хэрвээ бид шинжлэх ухааны орчин

үеийн ерөнхий арга судлал болон

тодорхой шинжлэх ухааны арга

судлалын амьд холбоонд тулгуурлан

сургалтын агуулгын судлагдахууны

болон ур ухааны харилцан эсрэг гэхээр

парадокс талуудын нэгдлийг буюу

хөгжлийг оновчтой тодорхойлж,

агуулгын дидактик нэгжийг томсгож

чадвал сургалтын агуулгын онол

(академик)-ын түвшнийг

бууруулахгүйгээр сургалтын прагматик

шинжийг түлхүү хөгжүүлж,

суралцагчдад агуулгын инвариант

элементар болох "тогтолцоон"

баримжаа эзэмшүүлж, хурдацтай

хувьсан өөрчлөгдөж байгаа орчинд

асуудлаа шийдвэрлэх бодит чадвартай,

бүтээлч, хариуцлагатай иргэн төлөвших

гол нөхцөл хангагдана”

“Боловсролын

академик талыг

бууруулахгүйгээр

прагматик талыг

хөгжүүлэх замаар

агуулгаа цогц

чадамжжуулж,

агуулга, арга зүйн

түвшинг бүхэлд нь

эрэмбэ ахиулах”

Page 101: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

101

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

тус тус тулгуурлан боловсруулж баталсан Монгол Улсын “Бага, дунд боловсролын киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”-д34 (2002) (цаашид стандарт, киррикюлимийн үзэл баримтлал гэнэ) боловсролыг шинэчлэх дараах шийдлүүд хийгдсэн байна.

Боловсролыг нийгмийн хэрэгцээ, захиалга талаасаа бол, «улс орны тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварын үндэс», харин хувь хүний хэрэгцээ, эрэлт талаасаа бол, «чанартай амьдралын арга ухаанд тасралтгүй суралцах, дадлагажин мэргэших, төлөвших үйл явц, соёлын үнэт зүйлс болон ур чадвар эзэмшин нийгэмших–иргэнших үйл ажиллагаа» гэж үзнэ.

Боловсролын зорилго нь “… иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, амьдрах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.”

Нийгмийн тасралтгүй, хурдацтай хөгжлийн шаардлага нь боловсролтой иргэний дүр, шинж чанараар илрэх боловсролын эрэлт хэрэгцээг тодорхойлж, энэ эрэлт хэрэгцээг хангах нийлүүлэлт нь үндэсний болон орон нутаг, сургуулийн бүх түвшний киррикюлимийн хөгжлөөр тодорхойлогдоно. Энэхүү боловсролын эрэлт нийлүүлэлтийн чанарыг боловсролын стандартаар хэмжиж үнэлнэ.

Боловсролын стандарт бүхэлдээ боловсролын хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд хэрэгжилтийн явцдаа боловсролын зорилгыг нарийвчлах, киррикюлимаа боловсронгуй болгох үндэслэлийг тодотгож байх давхар үүрэгтэй. Боловсролын стандарт нь боловсролын зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээг тодорхойлон бүх нийтээрээ мөрдөхөөр хуульчилсан, боловсролын үйл ажиллагааг үнэлэн боловсронгуй болгож байхад баримтлах норматив баримт бичиг мөн.

Стандарт нь Монголын бага, дунд боловсролын бүх шатлал, төрөл, бүрэлдэхүүн хэсгийг хамарсан өргөн хүрээтэй, тэдгээрийн өвөрмөц хэрэгцээ, онцлогийг тусгасан олон төрөл хувилбартай байна.

Боловсролын бүх түвшний киррикюлим нь стандартыг хэрэгжүүлэхийн тулд Монголын нийгмийн соёлын үнэт зүйлсээс сургууль боловсролын байгууллагаар дамжуулан иргэддээ эзэмшүүлэхээр сонгосон тодорхой зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ бүхий сургалтын тогтолцоо мөн. Киррикюлимийн хөгжил нь боловсролын стандартаа боловсронгуй болгож сайжруулах үндэслэл болно.

Боловсролтой иргэн нь хүн төрөлхтний даяршил болон нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган ажиллаж, амьдрах бодит чадвартай, хариуцлагатай бүтээлч шинж бүхий Монгол иргэний дүр төрхөөр тодорхойлогдоно. Түүний дүр төрх, төлөвшил нь боловсролын агуулгыг тодорхойлж, боловсролын стандартын үүрэг, зориулалтын биелэлтийн шалгуур болно. Боловсролтой иргэний шинж чанар, төлөвшил нь цогц чадамжуудаар, цогц чадамж нь сургалтаар эзэмших ур чадваруудаар тус тус тодорхойлогдоно. Суралцагчдад цогц чадамж хэр төлөвшснийг танин мэдэхүйн түвшний шалгуураар үнэлнэ.

Цогц чадамжууд нь олон төрөл, ангилал, түвшинтэй байх бөгөөд тэдгээр нь хөгжлийн явцад харьцангуй үл өөрчлөгдөн хадгалагдах суралцахуйн зорилгын дараахь тулгуур айн аль нэгт багтана:

Мэдэхийн тулд суралцахуй

Хийж гүйцэтгэхийн тулд суралцахуй

Оршин байхын тулд суралцахуй

Хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцахуй

34БСШУЯ, 2002. Бага, дунд боловсролын кирикюлим, стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал. Боловсролын салбартай

холбоотой тогтоол, тушаалын эмхэтгэл №10, хууд. 74-86, УБ

Page 102: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

102

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Зураг 3.2.1. 1. Боловсролын стандарт дахь олон эрэмбэт шүтэлцээ

ЮНЕСКО, OECD зэрэг байгууллагаас явуулсан судалгааны үр дүнгүүд болох цогц чадамжийн загваруудад тодорхойлогдсон ТХБ-ын цогц чадамжууд35-ыг шалгуур болгон Стандарт, киррикюлимийн үзэл баримтлалд ТХБ-ын цогц чадамжууд хэрхэн тусгагдсан байдлыг үнэлсэн үнэлгээ (Хавсралт 3)-ээс дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1. Монгол Улс бага, дунд боловсролын стандартыг хөгжүүлэх үзэл баримтлалдаа ЮНЕСКО-оос санал болгосон “Суралцахуйн 4 тулгуур багана”-ыг суралцахуйн зорилго буюу цогц чадамжийн хүлээгдэж буй үр дүнгийн 4 ай болгон сонгосон байна. Үзэл баримтлал, бодлогын түвшин дэх цогц чадамжийн сонголттой холбоотой энэхүү шийдэл нь ТХ болон ТХБ-ыг

үнэлэх гүн ухааны гол зарчмын нэг болох “арга билгийн шүтэн барилдах” ёсны шалгуурыг түвшин бүрдээ хос хосоороо бүрэн хангаж байгаа нь (Зураг 3.2.1.1) стандартын шинэчлэл нь онол, арга зүйн гүн бат үндэслэлтэй байх зарчимд нийцсэн гэж үзэх боломж олгож байна.

2. Уг үзэл баримтлалд цогц чадамжийн энэхүү 4 ай бүрээр стандарт, киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх бодлогын шийдлүүд хийгдэж, тус бүрд нь харгалзах үндсэн мэдлэг, чадваруудаас тодорхой жишээ татан дурьдсан байна.

3. Үзэл баримтлал дахь стандарт, киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх бодлогын шийдлүүд (17шийдэл) болон цогц чадамжийн айнууд (4 ай), тэдгээрт харгалзах мэдлэг, чадварууд (43 чадвар) нь бүхэлдээ ТХБ-ын дээр дурьдсан цогц чадамжуудад бүрэн харгалзаж байна (Хавсралт 3, Хүснэгт 3.2.1.1).

4. ТХБ-ын цөм агуулгыг илэрхийлдэг юмс, үзэгдлийг танин мэдэх систем сэтгэлгээ (А), шийдвэр гаргах ойлголцол, зөвшилцлийн ёс зүй (В), үйл ажиллагаа явуулах нэвт шувт менежмент (С)-ийн арга ухаан нь олон улсын ТХБ-ын цогц чадамжид ч, Монгол Улсын стандарт, кирриклюмийг хөгжүүлэх үзэл баримтлалд ч хангалттай түвшинд тусгалаа олж чадсан байна.

БШУ-ны Сайдын 2013 оны А/155 дугаар тушаалаар “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-ыг батлан хэрэгжүүлж байна. Үзэл баримтлал нь нийтлэг үндэслэл, бодлогын үндсэн чиглэл, баримтлах зарчим, үйл ажиллагааны чиглэлүүд гэсэн 4 бүлэгтэй. Баримт бичгийн бүтцээс харахад боловсролын чанарт анхаарах

35 Inka Borman, Gerhard de Haan (Hrsg), 2008. Kompetenzen der Bildung fuer nachhaltige Entwicklung. Wiessbadan, GWV Fachverlage

GMBH.

Page 103: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

103

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

шаардлага байгааг үндэслээд стандарт, хөтөлбөр, арга зүй, чанарын үнэлгээ, багш, сурах бичиг, байгууллагын хөгжлийг цогцоор нь авч үзэж, шинэчлэхээр тодорхойлжээ.

Энэ үзэл баримтлалын шинжилгээ (Хавсралт 4)-нээс харахад чанарын шинэчлэлийн чиглэлээр нийт 52 заалттай бөгөөд тэдгээрийн 13 нь бодлого, зарчмын түвшний, үлдсэн 39 буюу 75 хувийг үйл ажиллагааны түвшинд хамааруулан тодорхойлсон байна. Гэхдээ агуулгыг нарийвчлан үзвэл, 53 заалтын 24 нь бодлого, зарчим, стратеги, статусын түвшний (төлөвлөлтийн баримт бичиг байсан бол зорилтын түвшний), 20 нь үйл ажиллагааны түвшний, 1 нь дүрэм, журмын түвшний заалт байна. Үзэл баримталалд “12 жилийн шилжилтийг үргэлжүүлэх”, “Нийгэм, орон нутгийн хэрэгцээ, онцлогод нийцүүлэх”, “Хүүхэд бүрт суралцах тэгш боломж бүрдүүлэх”, “Олон нийт, иргэний нийгмийн оролцоог хангах”, “Байгууллага ба багшийн ажлын үнэлгээнд сургалтын арга технологийн шинэчлэлийг тусгах”, “Сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх” гэсэн 6 бодлого нь өмнө нь боловсролын хөгжлийн талаар баримталж байсан бодлого, зарчмыг үргэлжлүүлэхээр харин “Сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүний бүрдэл хэсгийг нэмэгдүүлэх”, “Ахлах ангийн сурах бичиг нь сонголттой байлгах” гэсэн бодлого нь 2008 оноос тасалдаад байсан 2 бодлогыг сэргээхээр тус тус оруулсан бөгөөд үлдсэн хэсэг нь шинэчлэгдэн томьёологдсон байна.

Хүснэгт 3.2.1. 1. ТХБ-ын цогц чадамжуудын харьцуулалт

“ТХБ-ын 10 жил”-д дэвшүүлсэн зорилт

Олон улсын судалгаагаар

тодорхойлогдсон ТХБ-ын цогц чадамжууд

Стандарт, киррикюлимийн үзэл баримтлалд тодорхойлогдсон цогц

чадамжууд

1. Мэдээлэл болон мэдээллийн хэрэгсэлтэй харьцах, хэрэглэх:

Хэл, тэмдэг, тексттэй харьцаж, хэрэглэх чадвар

Мэдлэг ба мэдээлэлтэй харьцаж хэрэглэх чадвар

Шинэ технологитой харьцаж, хэрэглэх чадвар

1.1. Асуудлыг нийгэм, соёлын ялгаатай байдлын өргөн хүрээнд харж, олон өнцгөөс нээлттэй авч үзэх

Мэдэхийн төлөө суралцахуй (2) Хийж бүтээхийн төлөө суралцахуй (1)

1.2. Алс ирээдүйг харж сэтгэх, үйл ажиллагаа явуулах

Мэдэхийн төлөө суралцахуй (2) Хийж бүтээхийн төлөө суралцахуй (3)

1.3. Асуудлыг олон ухааны уулзвар дээр танин мэдэж, үйл ажиллагаа явуулах

Мэдэхийн төлөө суралцахуй (5) Хийж бүтээхийн төлөө суралцахуй (2)

2. Бие даан үйл ажиллага явуулах ба өөрөө төсөөлж бүтээх чадвар

Өргөн хам нөхцөл дэх харилцан хамаарлуудыг сэтгэн мэдэрч үйл гүйцэтгэх чадвар

Өөрийн амьдарлын төлөвлөгөө гаргаж, хувийн төслөө хэрэгжүүлж чадах чадвар

Өөрийн эрх, сонирхол, хэрэгцээ, хязгаарыг мэдэх ба, хэрэгжүүлдэг чадвар

3.1. Өөрийн болон бусдын бодлыг хүндэтгэн үзэж хандах

Мэдэхийн төлөө суралцахуй (3) Бие даан оршихуйн төлөө суралцахуй (3)

3.2. Бие даан төлөвлөлт хийх, үйл ажиллагаа явуулах

Мэдэхийн төлөө суралцахуй (1) Бие даан оршихуйн төлөө суралцахуй (5)

3.3.Бусадтай харьцахдаа хүнийг ялгаварлахгүй байх

Мэдэхийн төлөө суралцахуй (1) Хийж бүтээхийн төлөө суралцахуй (1) Бие даан оршихуйн төлөө суралцахуй (2)

3.4. Өөрийгөө нээж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Бие даан оршихуйн төлөө суралцахуй (2) Хамтдаа нийгэмшин амьдрахуйн төлөө суралцахуй (1)

Page 104: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

104

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

3. Нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүстэй ажиллах

Бусадтай урт хугацаанд үргэлжлэх даацтай сайн харьцааг тогтоох чадвар

Хамтран ажиллах, багаар ажиллах чадвар

Аливаа зөрчилтэй зөв харьцаж, түүнийг шийдвэрлэх чадвар

4.1.Бусадтай хамтран төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа явуулах

Хийж бүтээхийн төлөө суралцахуй (1) Хамтдаа нийгэмшин амьдрахуйн төлөө суралцахуй (2)

4.2. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох

Хамтдаа нийгэмшин амьдрахуйн төлөө суралцахуй (3)

4.3. Бусдыг уриалан дуудаж сэдэлжүүлэх, идэвхижүүлэх үйл ажиллагаанд хүн бүр хувь нэмэр оруулах

Хамтдаа нийгэмшин амьдрахуйн төлөө суралцахуй (3)

Уг баримт бичгийн шинжилгээнээс харахад энэ баримт бичиг нь “хөгжлийн үзэл баримтлал” гэхээсээ илүүтэйгээр бүхэлдээ дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний түвшний баримт бичиг болжээ хэмээн дүгнэж болохоор байна. Учир нь уг баримт бичиг нь “үзэл баримтлал”-ын төрөлд хамаарахаар бол боловсролын чанарын “шинэчлэл”-ийг яаж хийх шийдлүүдийг тодорхойлсон байх шаардлагатай. Түүнээс биш өмнө нь баримталж байсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй, тулхтай үнэлгээ дүгнэлт гаргалгүйгээр тэдгээрийг сайжруулах, шинэчлэхээр дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаагаа улс үндэсний түвшний “үзэл баримтлал” хэмээн нэрлэх нь учир дутагдалтай юм.

Гэвч уг баримт бичиг нь багш бэлтгэхтэй холбоотой шинэ зорилт, үйл ажиллагаа бүхий цогц арга хэмжээ, чанарын үнэлгээний тогтолцоо, түүний зайлшгүй нөхцөлийн нэг болох бүртгэл мэдээллийн тогтолцоог бий болгох, сургалтын технологийн менежментийг шинэчлэх зэрэг нь хойшлуулашгүй шинэчлэлийг шаардаж байсан шинэчлэлийн зорилтуудыг дэвшүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү 2002 онд батлагдсан “Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг 2013 оны “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-тай харьцуулан дүгнэж, стандарт, сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйн шийдэлд ямар “шинэчлэл”, ахиц хийгээд тэдгээрт ТХБ-ын үзэл санааг тусгах талаар ямар өөрчлөлт орсныг үнэлэх боломжгүй байна.

3.2.2. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ

Дэлхийн улс орнууд дахь боловсролын хөгжлийн чиг хандлагын нэг гол чиглэл нь стандартад суурилсан боловсролын шинэчлэл бөгөөд энэ шинэчлэл нь судлагдахуунд суурилсан стандартаас цогц чадамжид суурилсан стандартад шилжих үйл явц болох талаар өмнө өгүүлсэн билээ.

Монгол Улсад 1998 оноос өмнө ерөнхий боловсролын сургуульд мөрддөг сургалтын үндсэн баримт бичиг нь “Хичээлийн программ”-ууд байсан бөгөөд эдгээр программ нь бүхэлдээ тухайн шинжлэх ухааны хөгжлийн үе шатуудад баримжаалсан судлагдахууны системчилсэн жагсаалт байсан. “Боловсролын стандарт” гэсэн нэртэй баримт бичгийг анх 1998 оноос сургалтад мөрдөж эхэлсэн түүхтэй. Энэ стандарт нь зөвхөн боловсролын агуулгын стандарт байсан бөгөөд өмнө нь бүх нийтээр хөдлөшгүй баримталдаг байсан “хичээлийн программ”-ыг сургууль, багш нар өөрсдийн хэрэгцээ болон хам нөхцөлдөө нийцүүлэн өөрчилж болох “цөм хөтөлбөр” хэлбэртэй болгон өөрчилж, боловсролын түвшин бүрийн болон хичээл бүрийн зорилтыг стандартилсан өөрөөр хэлбэл, хуучин ба шинэ хандлагын аль алийг илэрхийлэхийн зэрэгцээ стандарт ба сургалтын хөтөлбөр хоёрын зөвхөн агуулгын хэсгийг хамарсан баримт бичиг байв.

Бага, дунд боловсролын агуулгын стандартыг 2004 онд цогц чадамжид суурилсан боловсролын стандарт болгон шинэчлэн баталж, өнөөдрийг хүртэл мөрдсөөр байна.

Page 105: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

105

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Стандартыг бүтээсэн үндсэн шийдэл36

Боловсролын удирдлагын төвлөрлийг сааруулах, нээлттэй киррикюлимийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд шинээр төлөвшиж буй тогтолцооныхоо мөн чанарт нийцүүлэн агуулгын стандартаа боловсролын стандарт болгон шинэчлэн хөгжүүлэхдээ дараах цогц шийдлийг хийсэн байна. Үүнд:

Боловсролын үйл ажиллагаа нь боловсролын хэрэгцээ, зорилго, агуулга, арга зүй, үнэлгээ, бүхий тогтолцоо байна.

Боловсролын чанар нь цогц чадамжаар үнэлэгдэнэ.

Боловсролын хэрэгцээ нь хувь хүн, нийгмийн эрэлт хэрэгцээнээс үндэслэгдэнэ.

Боловсролын зорилго нь суралцагчдад цогц чадамж төлөвшүүлэхэд оршино.

Боловсролын агуулга нь цогц чадамжийг төлөвшүүлэхээр сонгогдож, бүтэцчлэгдэнэ.

Боловсролын стандартчлал нь танин мэдэхүйн түвшингээр тогтоогдоно.

Боловсролын арга зүйн үндэс нь суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх конструктив дидактик зарчмуудад үндэслэгдэнэ.

Цогц чадамжийн төлөвшилт танин мэдэхүйн түвшний шалгуураар үнэлэгдэнэ.

Боловсролыг хүний мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилд чанарын хувиргалт хийгддэг тасралтгүй үйл явц гэж үзнэ.

Боловсролын стандартын шинэчлэлийг дараах байдлаар ерөнхийлөн дүгнэжээ.

“Шинэ стандартад боловсролын хэрэгцээг хувь хүн, нийгмийн эрэлт хэрэгцээнээс ургуулж, зорилго, зорилтыг цогц чадамжуудаар хэмжээсжүүлэн томъёолж, агуулгын нэгжийг томсгон айд багцалж, арга зүйг орчин цагийн шинжлэх ухааны үндэстэй дидактик шийдлийн зарчимд үндэслэж, цогц чадамжийг танин мэдэхүйн хөгжлийн үе шатуудад харгалзуулан үнэлэхээр үнэлгээний шалгуур үзүүлэлтийг түвшинчлэн тус тус тодорхойлсон болно“37

Стандартыг агуулга хоорондын хөндлөн холбоог илэрхийлсэн сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дүнд гэсэн боловсролын 4 түвшин, түүнчлэн агуулга хоорондын босоо холбоог илэрхийлсэн хүмүүнлэг, математик, байгалын ухаан, нийгмийн ухаан, технологи гэсэн агуулгын 5 айн 16 чиглэлээр боловсруулжээ

Боловсролын түвшний болон агуулгын чиглэлийн бүх стандарт нь удиртгал, үзэл баримтлаал, агуулгын стандарт, үнэлгээний стандарт, арга зүйн үндэс гэсэн 5 хэсэгтэй ба эхний хоёр хэсэгт тухайн стандартын бүтэц, дизайн болон түүний хэл болох код, түлхүүр нэр томъёог танилцуулсан байна.

36 БСШУЯ, БСХХ, ЖАЙКА, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хх.15-18, УБ 37 БСШУЯ, БСХХ, ЖАЙКА, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд.18, УБ

Page 106: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

106

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Хайрцаг 3.2.2. 1. Зүйр үлгэр

Стандарт ба кирриюлим хоорондын шүтэлцээ

Дээрх шийдлийн тогтолцоонд тулгуурлан стандарт ба киррикюлимийн хоорондох харилцан хамаарал, шүтэлцээг дараах байдлаар тодорхойлсон байна.

Боловсролын стандарт нь нийгмийн хөгжлийн захиалга, хувь хүний хэрэгцээг хангахуйц боловсролын үйлчилгээний чанарын түвшинг тогтоохын тулд боловсролын тухайн түвшин ба шатлал, боловсролын агуулгын тухайн чиглэл бүрийн зорилго, агуулга, арга зүйн үндэс, орчин нөхцөл, үнэлгээнд бүхэлд нь зайлшгүй тавигдах наад захын шаардлагын тогтолцоо болон түүний хөгжих үйл явцын үндсийг хэмжээсжүүлэн тодорхойлсон норматив баримт бичиг; боловсролын киррикюлим нь боловсролын стандартад нийцүүлэн өөрийн улс болон хүн төрөлхтний соёлын дэвшилтэд үнэт зүйлсийг иргэддээ эзэмшүүлэхээр тусгай зөвлөмжийн дагуу сургууль, багш нараас сонгосон тодорхой зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ бүхий сургалтын үйл ажиллагааны тогтолцооны удирдамж баримт бичиг мөн. “Боловсролын стандарт нь боловсролын аливаа киррикюлимын чанарыг үнэлэн түүнийг хөгжилд хөтөлж чадахуйцаар бүтээгдэж, харин боловсролын киррикюлим нь стандартаар чанараа үнэлүүлэн хөгжсөөр байхаар боловсрогдож байна”38.

Өөрөөр хэлбэл, боловсролтой иргэний төлөвшлийн захиалга (загвар) нь стандарт ба сургалтын хөтөлбөрийн хөгжлөөр тодорхойлогдох бөгөөд харин стандарт, сургалтын хөтөлбөрийн хоорондох шүтэлцээ нь боловсролын хөгжлийн дотоод механизмыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, стандарт нь боловсролын эрэлтийг, сургалтын хөтөлбөр нь түүний нийлүүлэлтийг тус тус илэрхийлж39, энэхүү эрэлт нийлүүлэлтийн харилцаа нь тэдгээрийн харилцан үнэлэх, үнэлэгдэх зарчмаар тодорхойлогдоно40. Энэ нь хэдий чинээ эрэлт нэмэгдэнэ, төдийчинээ боловсролын чанар дээшилж, нийлүүлэлтийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж үзсэн байна.

38 БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд.14,24. УБ 39БСШУЯ, 2002. Бага, дунд боловсролын кирикюлим, стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал 40БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд. 14. УБ

Эртээ урьдын цагт биш энэ цаг үед эртний түүхт Монгол улсад энхрий олон шавьтай эрдэмтэн багш

нар амьдарч байлаа. Эзэлж буй эрин цагт нь эрчтэй их өөрчлөлтүүд болж, ээж аав, элгэн садан ер нь

бүх хүмүүс ачийж тачийн, арвайж сарвайн ажиллаж, амьдрах болжээ. Зарим нь эрдэм ном, энхрий

үрсээ ч умартах болж. Энэ их үймээн самуун, өрсөлдөөн тэмцэл дунд энхрий шавь нараа эрсдэхээргүй

эрдэмтэй, эгнэхээргүй боловсролтой болгох эрхэм хүндэт үүрэг эрдэмтэн багш нарт оногджээ. Тэд

шавь нараа эрсдэхээргүй эрдэмтэй, эгнэхээргүй боловсролтой болгоно гэж ид шидтэй эрднэс

ундраадаг багаж бүтээжээ. Ид шидтэй эрдэнэсийг нь цогц чадамж, эрдэнэс ундраадаг багажыг нь

стандарт гэж нэрлэдэг гэнэ. Энэ багаж нь код гэсэн цоожтой, нэр томъёо гэсэн түлүүртэй юмсанж. Ид

шидийг бүтээгч эрдэнэсийг энхрий шавь нартаа атгуулахын тулд эрдэмтэн багш нар нь түлхүүр

цоожоо тааруулан багажаа ажлуултал эрдэнэс нь харагдах хэрнээ баригддаггүй гэнэ. Тэд хэлэлцэж

байгаад эрдэнэсээ барьдаг нэг арга олжээ. Тэр аргаа киррикюлим гэж нэрлэв. Багш нар хамтарч

бүтээсэн аргынхаа хүчээр эрсдэхээргүй эрдэмтэй, эгнэхээргүй боловсролтой болгодог ид шидийн

эрдэнэсийг энрхий шавь нартаа атгуулж чадав. Тэд бас багажаа ч, аргаа ч улам бүр сайжруулсаар

байжээ. Үүний дүнд цаг үе нь төвшин амгалан, зон олон нь баяр цэнгэлтэй болсоор Монгол улс

цэцэглэн мандаж, бултаараа амар сайхандаа жаргажээ.

Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд.10 ба 49.

Page 107: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

107

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Зураг 3.2.2. 1. Стандарт, киррикюлимийн шүтэлцээ

Агуулгын стандартыг боловсролын стандарт болгон шинэчлэхэд хийгдсэн өөрчлөлтүүд

Шинэ стандартыг бүтээсэн цогц шийдлээс түүний шинж чанар, онцлог талууд урган гарах бөгөөд түүний хамгийн ерөнхий бүхлийн шинж нь дараах 2 өөрчлөлтөөр тодорхойлогдоно.

Агуулгын стандартаас боловсролын зорилго, зорилт, агуулга, арга зүй, үнэлгээ гэсэн сургалтын тогтолцооны бүх элементийг хамарсан боловсролын стандарт болон бүрэлдэхүүнийхээ хувьд өргөжиж томорсон.

Судлагдахуунд суурилсан (subject based) стандартаас цогц чадамжид суурилсан (competence based) стандарт болон агуулгынхаа хувьд гүнзгийрч тэлсэн.

Ийнхүү боловсролын шинэ стандартад бага, дунд боловсролын хүрээнд судлах агуулгын бүх чиглэл буюу бүх хичээл нь зорилго, зорилтынхоо түвшинд амин холбоотой болж, хичээл хоорондын холбоог хангах чиглэлээр явуулсан олон жилийн үйл ажиллагаа бодитоор хэрэгжих үндсэн нөхцлийн нэг хангагдсан байна.

Агуулгын стандартыг боловсролын стандарт болгон шинэчлэхэд хийгдсэн өөрчлөлтийг дараах харьцуулалтаас (Хүснэгт 3.2.2.1) харж болно.

Хүснэгт 3.2.2. 1. 1998 ба 2004 оны боловсролын стандартуудын харьцуулалт41

Агуулгын стандарт Боловсролын стандарт

Боловсролын үйл явцын зөвхөн оролт дээр сургалтын зорилт, агуулгын судлагдахууныг стандартчлах замаар сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үндсэн дээр суралцагчдын эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлэхэд чиглэсэн

Боловсролын үйл явцын гаралтад суурилан үйл явцыг бүхэлд нь хамарч, стандартчлах замаар боловсролын чанарыг суралцагчдад төлөвшсөн цогц чадамжаар хэмжиж, киррикюлимийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааг хөгжилд хөтлөхөд зориулалттай.

Судлах агуулгыг судлагдахуунд баримжаалж, цөм хөтөлбөрийн хүрээнд сургууль багш нар өөрсдөө баяжуулж хэрэгжүүлэх боломжтой

Судлах агуулгыг цогц чадамжид баримжаалж, агуулгын айн хүрээнд сургууль, багш нар өөрсдөө сонгож хэрэгжүүлэх боломжтой

Арга зүйн хувьд:

Багшийн заах, номлох үйл ажиллагаанд төвлөрсөн

Мэдээлэл дамжуулах сургалтын технологи илүү шаардсан

Судлагдахууны түвшинд категорчилсан агуулгыг

Арга зүйн хувьд:

Сурагчийн өөрийнх нь суралцах үйл ажиллагаанд төвлөрсөн

Мэдлэг бүтээлгэх сургалтын технологи илүү шаардсан

Цогц чадамжийн түвшинд интеграцчилсан агуулгыг

41 БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд. 17. УБ

Стандарт

Эрэлт

(норматив

баримт бичиг)

Киррикюлим

Нийлүүлэлт

(удирдамж баримт

бичиг)

үнэлэх

үнэлэгдэх

Page 108: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

108

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

эзэмшүүлэхдээ цээжлэн тогтоох арга зүй давамгайлсан

эзэмшүүлэхдээ шинэ мэдлэг бүтээлгэх, хэрэглүүлэх арга зүй давамгайлсан

Үнэлгээ нь судлагдахууны жагсаалтын дагуу эзэмшсэн салангид мэдлэг, чадварыг хэмжээсжүүлээгүй ерөнхий үзүүлэлтээр илрүүлэх

Үнэлгээ нь цогц чадамж бүрийг танин мэдэхүйн түвшин бүрийн тодорхой шалгуураар (таксоном) үнэлж илрүүлэх

Киррикюлим нь хичээл заах, цалин авах эрх олгодог баримт бичиг гэж үздэг

Киррикюлим нь боловсролын чанарыг дээшлүүлэх үйл явц, хүчин чармайлт гэж үздэг

Стандарт нь агуулгын ерөнхий шаардлагыг тодорхойлоход чиглэгдсэн

Стандарт нь боловсролын үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээг тодорхойлоход чиглэгдсэн

Стандартчилал Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2004 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх, бага, суурь, дунд боловсролын стандарт”-ыг 2005 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна. Холбогдох хуулийн дагуу энэхүү стандартад 2009 онд анхны үнэлгээ хийх төлөвлөгөөтэй байсан учир БСШУ-ны Сайдын 2008 оны 57 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг уг стандартад үнэлгээ хийсэн байна. Тус судалгааны ажлын зорилго нь боловсролын стандарт, түүний хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гарган, цаашид сайжруулахтай холбогдсон санал, зөвлөмж боловсруулахад оршиж байжээ.

Тус үнэлгээний ажлын нэгдсэн тайланд бичсэн стандартын боловсруулалт ба түүний хэрэгжилттэй холбоотой нийт 12 дүгнэлтийн 1/3 хэсэг нь стандартын боловсруулалттай, үлдсэн хэсэг нь түүнийг хэрэгжүүлэх менежменттэй холбоотой дүгнэлт эзэлж байна. Мөн тэдгээр дүгнэлтэд үндэслэн стандартыг хэрэгжилтийг зохицуулах ба стандартын боловсруулалтыг сайжруулах гэсэн хоёр чиглэлээр тус бүр 5 зүйлийг зөвлөмжилжээ.

Хайрцаг 3.2.2. 2. 2004 оны “Сургуулийн өмнөх, бага, суурь, дунд боловсролын

стандарт”-д өгсөн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж

Дүгнэлт Зөвлөмж

1. Боловсролын стандарт нь цогц чадамжид суурилсан, дэлхий дахины ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг дагасан, стандарт болон цөм хөтөлбөрийн холимог хэлбэрийг агуулсан, боловсролын шинэчлэлд хөтлөхүйц өвөрмөц баримт бичиг болсон байна.

2. Стандартын бүрэлдэхүүн хэсгүүдийн кодчилол, аргазүйн хөгжил, үнэлгээний хэсэг, цогц чадамжууд нь ойлгомжгүй томъёологдсон учир арга зүйчид, сургалтын менежерүүд болон багш нар нэгдмэл байдлаар ойлгож хэрэглэж чадахгүй байна.

3. Бүх хичээлийг стандартчилах гэж оролдсон нь стандартын чанарт муугаар нөлөөлсөн байна.

4. Стандартыг боловсруулахдаа түүнийг хэрэгжүүлэх цагийн баримжааг тоймлон

1. Математик, монгол хэл, байгалийн ухаан, гадаад хэл, нийгмийн ухаан зэрэг стандартчилж болохуйц тухайн боловсролын стандартуудыг одоогийн стандартын үзэл баримтлалдаа тулгуурлан улам сайжруулан боловсруулах

2. Агуулгын стандартуудыг боловсруулахдаа орчны, үнэлгээний болон багшийн хөгжлийн стандартуудыг хамтад нь боловсруулах

3. Боловсролын стандарт боловсруулахдаа Азийн болон аль нэг хөгжилтэй орны стандарт боловсруулдаг жишгийг баримтлах

4. Стандарт боловсруулахдаа зарцуулах цагийн баримжааг тоймлон тооцож оруулах

5. Стандартын нэр томъёо, хэллэг нь

Page 109: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

109

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

тооцоогүй нь хэрэгжүүлэлтийн шатанд хүндрэл учруулж байна.

энгийн, багш, эцэг эхчүүдэд ойлгомжтой байхуйцаар боловсруулах

Дээрх дүгнэлт, зөвлөмжөөс харахад стандартыг боловсруулахад баримталсан онол, арга зүйн шийдэл болон ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүйг стандартад хэрхэн интеграцчилсан талаар тодорхой дүгнэлт хийгдээгүй байна. Судалгааны нэгдсэн тайланд дурьдсан стандартын боловсруулалттай холбоотой дүгнэлт ба зөвлөмжөөс харахад “өвөрмөц баримт бичиг” болон “аль нэг хөгжилтэй орны стандарт боловсруулдаг жишиг” гэснийг хэрхэн ойлгож, ямар үндэслэлээр дүгнэж, зөвлөсөн талаар тайланд тодорхой тайлбар байхгүй байгаа нь стандартыг цаашид хэрхэн сайжруулах тодорхой зөвлөмж болж чадаагүй байна. Түүнчлэн судалгаанд нийт 20-иод стандарт хамруулж, тэдгээрийн стандарт боловсруулах болон үнэлэх шаардлагыг хэрхэн хангасан байдалд үнэлгээ өгч боловсруулалтын түвшний ялгааг илрүүлээгүй хэрнээ “кодчилол, аргазүйн хөгжил, үнэлгээний хэсэг, цогц чадамжууд нь ойлгомжгүй томъёологдсон учир хэрэглэгчид нэгдмэл байдлаар ойлгож хэрэглэж чадахгүй байна” хэмээн үзсэн дүгнэлт нь бүх стандартад хамаарах нийтлэг дүгнэлт үү, эсвэл зарим стандартад хамаарах дүгнэлт үү гэдгийг ялгаж ойлгох боломжгүй байна. Улмаар хүмүүсийн ойлголтын зөрөө нь дээрх ойлголтуудын томьёололоос уу, эсвэл стандартыг боловсруулсан онол, арга зүйн шийдэл, энэ шийдлийг хэрэгжүүлсэн багуудын боловсруулах чадвар, мөн стандартыг сурталчилан таниулах, хэрэгжүүлэх менежмент зэргийн алинаас илүү шалтгаалж байгааг тогтоогоогүй тул цаашид стандартын боловсруулалтыг сайжруулах тодорхой зөвлөмж өгөх боломж олгоогүй хэмээн үзэж байна.

МУЗГ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний “Эрдэм боловсролтой Монгол хүн” гэсэн 3 дахь бүлэгт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх;” гэсэн шинэчлэлийн хүрээнд “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох”42 гэсэн үйл ажиллагааг тусгасан байна. Энд дурьдагдсан “үндэсний шинэ стандарт” ба “сургалтын стандарт” одоогоор боловсрогдоогүй байна.

3.2.3. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГАЛТТАЙ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ БОЛОН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын хэмжээнд 2004 оноос мөрдөж эхэлсэн цогц чадамжид суурилсан боловсролын стандартад боловсролын хэрэгцээ, агуулга, үнэлгээний хүлээгдэж буй үр дүнгүүдийн зэрэгцээ багшлахуй, суралцахуйн арга зүйн зарчмууд тодорхойлогдож, сургууль багш нар түүнд нийцсэн сургалтын хөтөлбөрүүд боловсруулах ажил өрнөсөн байна. Сургууль багш нарын сургалтын хөтөлбөр буюу киррикюлим боловсруулах үйл ажиллагаа нь бэрхшээлтэй, хүнд хэцүү ажил байсан боловч Монгол Улсад багшлах арга

42 http://www.legalinfo.mn/annex/details/5591?lawid=8722

Page 110: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

110

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

зүйг шинэчлэхэд тойрч болохгүй зайлшгүй туулж гарах ёстой үүрэг хариуцлагын том сорилт болсон байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд үндэсний болон орон нутаг, сургуулийн түвшинд захиргааны менежментээр хангагдаж байсан боловч, сургалтын технологийн мэргэжлийн менежмент аль ч түвшиндээ дутагдалтай байсан явдал нь багшлах арга зүйн шинэчлэлийг хүлээгдэж буй үр дүн болон арга зүйн хөгжилд бүрэн дүүрэн хүргэж чадаагүй байгаа бөгөөд энэ байдал одоо ч үргэлжилсээр байна.

Үүнийг Стандартчлал хэмжил зүйн хуулийн дагуу аливаа стандартыг 5 жил тутамд үнэлэх заалтын дагуу 2009 онд БСШУ-ны яамнаас хийсэн Бага, дунд боловсролын стандартын үнэлгээний тайланд дурьдсан “Портерийн загварын дагуу хийсэн үнэлгээнээс үндэсний хэмжээнд батлан мөрдөж байгаа стандарт болон түүнийг хэрэгжүүлэхээр сургуулиудад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн агуулгууд хоорондоо тохирохгүй байна” гэсэн дүгнэлтээс харж болно.

Боловсролын эрэлт болох стандарт ба боловсролын нийлүүлэлт болох киррикюлим хоорондын тохирцын дээрх зөрөөг багасгах, арилгах болон сургууль, багш нарт ногдоод байсан чадавхиас нь хэтэрсэн ачааллыг бууруулахын тулд боловсролын түвшингээр тодорхойлсон шаардлагуудыг анги, хичээл бүрээр тусгайлан тодорхойлсон сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулах шийдвэрийг БСШУЯ-аас Сайдын 2007 оны 434 дүгээр тушаалаар гаргасан байна. Энэ шийдвэрээр ЕБС-ийн сургалтыг 12 жилд шилжүүлэх графикийн дагуу сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сургалтад нийлүүлэх ажлын хэсгийг нийт 13 баг, 237 (давхардсан тоогоор) хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Ийнхүү 2014-2015 оны хичээлийн жилд багтаан сургалтыг 12 жилд шилжих шилжилтийг дуусгаж, бүх анги, хичээл бүрээр сургалтын үндэсний хөтөлбөртэй болгож, тэдгээрт нийцсэн сурах бичгээр хичээллэдэг болох зорилт дэвшүүлжээ.

Шинэ стандартыг бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрээр боловсруулсан бол үндэсний хөтөлбөрүүдийг анги болон бүлэг сэдвүүдээр хүлээгдэж буй үр дүн, эзэмших агуулга, суралцах үйл ажиллагааны үндсэн төрөл ба хэлбэр, сургалтын арга зүй, бүлэг бүрийн хүлээгдэж буй үр дүнг үнэлэх үнэлгээний индикаторууд гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр суралцагчийн нас ба сэтгэцийн онцлог, боловсролын түвшин ба анги хоорондын залгамж холбоотойгоор боловсруулжээ.

Сургалтын хөтөлбөрт ТХБ-ын агуулга, арга зүйг интеграцчилахдаа дараах менежментийг хэрэгжүүлжээ. Үүнд:

БСШУЯ-аас АХБ-тай хамтран “Боловсролын салбарын хөгжил-3” хөтөлбөрийн хүрээнд 2008 онд боловсролын стандартад нийцүүлэн сургалтын үндэсний хөтөлбөрийн ерөнхий бүтэц дизайн, түүний үндэслэлийг боловсруулах төслийг43 хэрэгжүүлсэн байна

Сургалтын хөтөлбөр боловсруулах багийн бүрэлдэхүүн батлах тухай БСШУ-ны Сайдын 2007 оны 434 дүгээр тушаалаар мэргэжлийн бүх багуудад ТХБ-ыг хөтөлбөрт интеграцчилахад нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх бие даасан багийг байгуулж ажиллуулсан байна. Тус багийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Швецарийн Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэй бие даасан жижиг төсөл хэрэгжжээ.

Үндэсний хөтөлбөрийг батлагдсан графикийн дагуу44 боловсруулан баталж хэрэгжүүлснээр 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тогтолцоог 12 жилд бүрэн шилжүүлж дууссан байна.

Сургалтын үндэсний хөтөлбөрүүд боловсруулах, экспертиз хийх, захиалагч тал хүлээн авах үндэслэл болгож, “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах ерөнхий шалгуур”-ыг баталж мөрджээ.

Бага, дунд боловсролын сургалтын үндэсний хөтөлбөр нь бүх анги, бүх хичээлийн хувьд дараах ерөнхий бүтэцтэй байна (Зураг 3.2.3.1).

43 MOSTEC, ADB, 2008. Project report. CC International, Melbourne, Australia; MEC LLC.Mongolia; Third Education Development Project (TEDP) -2238-MON, Project Component I: Developing a National Curriculum Framework and Aligned Education Standards 44БСШУЯ, 2008. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого, төлөвлөлт, арга зам. хууд. 12,

ЭКИМТО, УБ

Page 111: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

111

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Зураг 3.2.3. 1. Сургалтын үндэсний хөтөлбөрүүдийн инвариант бүтэц

БСШУ-ны Сайдын 2008 оны 393 дугаар тушаалаар баталсан дээрх ерөнхий шалгуур нь а) сургалтын хөтөлбөрийн удиртгал, үзэл баримтлал, хүлээгдэж буй ерөнхий үр дүнгийн хэсэгт тавих шалгуур, б) тухайн ангийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах шалгуур, үзүүлэлт гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд сургалтын хөтөлбөрийг үнэлэх эхний хэсэгт удиртгал, үзэл баримтлал, хүлээгдэж буй ерөнхий үр дүн хоёрдахь хэсэгт хүлээгдэж буй үр дүн ба агуулгын тогтолцоо, агуулга, үнэлгээ, арга зүй ба хэрэглэгдэхүүн, хэл найруулга ба дизайн гэсэн нийт 8 шалгуурыг сонгожээ.

Сургалтын хөтөлбөрийн “Үзэл баримтлал” хэсгийг үнэлэх индикаторууд45:

1. Тухайн боловсролын өнөө ба цаашдын чиг хандлагыг тодорхойлсон байдал 2. Бага, дунд боловсролын стандартын үзэл баримтлалд тулгуурласан байдал 3. Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, бие хүний

хөгжил, төлөвшилд оруулах хувь нэмэр 4. Тухайн боловсролын сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн тус бүрийг

боловсруулахад баримталсан зарчим, арга зүй 5. Цогц чадамжид баримжаалан сургалтын хүлээгдэж буй ерөнхий үр дүнг

тодорхойлсон зарчим, арга зүй 6. Хөтөлбөрт уламжлал шинэчлэлийг хосолсон буюу багшийг хөгжилд хөтөлсөн

байдал 7. Бүс нутаг, сургууль ба хичээлийн онцлогтой хөтөлбөр боловсруулах боломж,

уян хатан нээлттэй байдал 8. Тогтвортой хөгжлийн болон хүний эрхийн боловсролын үзэл санааг тусгасан

байдал 9. Хүүхдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг тусгасан байдал 10. Хүүхдийн нас, сэтгэхүй, танин мэдэхүйн хөгжлийн онцлогийг харгалзсан

байдал 11. Сурах бичиг, сургалтын гарын авлагыг шинэчлэхэд хөтөлсөн байдал

Харин 2013 оноос эхэлсэн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бага болон суурь боловсролын нийт 9 жилийн хугацаанд суралцах сургалтын үндэсний хөтөлбөрийг дахин шинэчилж, бага

45 БСШУ-ны Сайдын 2008 оны 393 дугаар тушаал: “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт

гаргах ерөнхий шалгуур”

Хөтөлбөрийн бүтэц

Тухайн ангийн тухайн хичээлээр хүлээгдэж буй үр

дүн

Бүлэг 1 Бүлэг 2 Бүлэг ... Бүлэг N

Бүлэг 1

Бүлгээр хүлээгдэж буй үр дүн

Агуулга: мэдлэг, чадвар

ХэрэглээАрга зүй

Үнэлгээ: Үр дүн,

индикатор

Page 112: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

112

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

боловсролын хөтөлбөрийг 2014-2015 оны, суурь боловсролын хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд тус тус хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнтэй уялдан өмнө нь бага, суурь боловсролын бүх ангид мөрдөж байсан сургалтын үндэсний хөтөлбөрүүдийг хүчингүй болгосон байна.

Бага ба суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг тухайн түвшинд хамаарах ерөнхий хэсэг болон анги бүрэээр тодорхойлсон хичээлүүдийн цөм агуулга гэсэн үндсэн 2 хэсэгтэй гэж үзэж болно. Эхний ерөнхий хэсэг нь нийтлэг үндэслэл, хөтөлбөрийн зарчим, зорилго, зорилт, хөтөлбөр хэрэгжүүлэх зохион байгуулалт, хэрэгжилтийн үнэлгээ гэсэн бүтэцтэй бол цөм агуулгын хэсэг нь сургалт ба сургалтыг дэмжих үйл ажиллагаа гэсэн хоёр дэд хэсэгтэй байна. Түүнчлэн сургалтын цөм агуулгыг бага боловсролд 8 хичээл, суурь боловсролд 9 хичээл буюу 18 судлагдахууны хүрээнд анги бүрээр тус тус тодорхойлжээ. Харин сургалтыг дэмжих үйл ажиллагааг иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн 3 төрөлтөй байхаар шийдэж, суурь боловсролын иргэний боловсролын 2 шатлалтайг эс тооцвол бусад үйл ажиллагааны агуулгыг анги, шатлалаар тодорхойлолгүй, жишээ, зөвлөмжөөр хязгаарласан байна. (Зураг 3.2.3.2).

Зураг 3.2.3. 2. Бага ба суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн ерөнхий бүтэц

Бага боловсролд 9 хичээл буюу 10 судлагдахууныг, суурь боловсролд 9 хичээл буюу 18 судагдахууныг судлахаар тус тус төлөвлөж, сургалтын хөтөлбөрүүд боловсруулсан байна. Түүнчлэн хичээл (судлагдахуун) болон иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллгаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа тус бүрийг боловсролын түвшин бүрд ялгаатай бүтэцтэйгээр боловсруулжээ. Түүнчлэн сургалтыг дэмжих үйл ажиллагааны бүтэц бага боловсролд ялгаатай, суурь боловсролд ижил байна. (Зураг 3.2.3.3)

Цөм хөтөлбөр

Хөтөлбөрийн танилцуулга Цөм агуулга

Сургалт: хичээл ба судлагдахуун

Сургалтыг дэмжих үйл ажиллагаа

Иргэний боловсрол

Амьдрах чадварт

сурахцах үйл ажиллагаа

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Page 113: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

113

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Зураг 3.2.3. 3. Сургалтын хөтөлбөрийн цөм агуулгын бүтэц

ОЕСD-ийн судалгаанд түлхүүр компетенцүүдийг эзэмшүүлэхэд сурах ба багшлах үйлийн шинэ соёл шаардагдахыг дурьдаад сургалтанд зөвхөн оюун ухаанаас (когнитив) гадна сэтгэл санаа (аффектив) ба нийгэмшихүйн (социал) чадваруудыг эзэмшүүлэхээр сурах орчинг бүрдүүлэх ёстойг чухалчилсан байдаг. Иймээс өмнө нь сургалтын хөтөлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөр, иргэний боловсролын хөтөлбөр, төсөлт хичээл хэлбэрээр явагддаг амьдрах ухааны хөтөлбөрийг тус тусад нь боловсруулан хэрэгжүүлж байсан бол энэ удаагийн хөтөлбөрийн шинэчлэлд дээр дурьдсан сургалтын бүх төрлийн хөтөлбөрүүдийг нэгтгэн интеграцчилахын зэрэгцээ хүүхэд бүрийн хөгжлийг хангах зорилтын хүрээнд боловсролын агуулга, үнэлгээний шалгуурыг анги бүрийн зэрэгцээ шатлал, түвшингөөр тодорхойлсон явдал нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн гол онцлог болсон байна.

Энэ шинэчлэл нь сургалтын болон сургалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг интеграцчилах анхны оролдлого байсан тул цаашид хөтөлбөрийг боловсронгуй болгоход онол, арга зүйн түвшинд анхаарч үзэх ёстой болон өмнөх хөтөлбөрөөр олсон амжилтуудаа бататгах шаардлагатай зарим асуудал байгааг тэмдэглэж байна. Үүнд:

Компетенц буюу цогц чадамжийн төрөл, эрэмбэт чанарыг алдагдуулсан байна. Тухайлбал, хөтөлбөрт дурьдагдсан “чадвар”-ууд дотор цогц чадамжууд ялангуяа ТХБ-ын цогц чадамжид хамаарах чадварууд хангалттай хэмжээнд багтсан хэрнээ тэдгээрийг эрэмблэж аль нь зорилт буюу хүлээгдэж буй үр дүнд, аль нь агуулгад, аль нь шалгуур үзүүлэлтэд, аль нь үйл ажиллагаанд хамаарахыг оновчтой, зөв тодорхойлон томъёолоогүй байна.

Түүнчлэн таксономын мэдлэг ба когнитив үйлүүдийн эрэмбэт чанар болон боловсролын түвшин, шатлал хоорондын харьцааг оновчтой тогтоож, ойлгомжтой тодорхойлоход учир дутагдалтай хандсан байна.

Иргэний боловсролыг зөвхөн ёс зүйгээр хязгаарласан нь гоо зүй, эрх зүй хууль зүй зэрэг шинжлэх ухааны болон иргэн бүрийн эзэмших ёстой боловсролын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн ач холбогдолыг бууруулж, өрөөсгөл болгосон байна.

Боловсролын шатлал ба анги бүрээр киррикюлимийн үндсэн бүтэц тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгыг хэрхэн ойлгож, тэдгээрт юуг оноож харгалзуулсан нь ойлгомж муутай байна. Тухайлбал, математикаас бусад хичээлийн хөтөлбөрийн “агуулга” хэсэгт чадварууд, зорилтууд, эсвэл хүлээгдэж буй үр дүн зэргийг нэг өгүүлбэрт хольж томъёолсон байна (Хавсралт 5).

Хүчингүй болсон хөтөлбөрүүдэд анги, бүлэг бүрээр тодорхойлогдсон хүлээгдэж буй үр дүнгүүдийг үнэлэхээр үнэлгээний шалгууруудыг томъёолж, байсан нь

Боловсролын түвшин

Бага боловсрол

Суурь боловсрол

Хичээл

5 хэсэгтэй

зорилго; хүрэх үр дүн (шатлалаар ангиар); арга

зүй; хэрэглэгдэхүүн;үнэлгээ

9 (18) хэсэгтэй:

Зорилго; зорилт/хүрэх үр дүн; эзэмших чадвар (шатлалаар ангиар);

агуулга;судлагдахуун/ерөнхий

үйл бүрээрчадвар/зорилт; арга зүй

ба орчин хэрэглэгдэхүүн;үнэлгээ; үнэлгээний тайлбар, тодруулга;

хэрэгжүүлэхэд анхаарах зүйл

Иргэний боловсрол

7 хэсэгтэй:

Зорилго; цагийн зорилго; төлөвлөлт;

арга зүй; цагийн үнэлгээ; сурагчийн

үнэлгээ; хичээл болон бусад үйл

ажиллагаатай холбогдох нь

7 хэсэгтэй:

Зорилго; зорилт ба хүрэх үр дүн; сурах арга барил, чадвар

(шатлалаар); агуулгын хүрээ (шатлалаар);арга зүй ба орчин хэрэглэгдэхүүн;

үнэлгээ: үнэлгээний зорилт, тайлбар

тодруулга, шалгуур (шатлалаар); арга

хэрэгжүүлэхэд анхаарах зүйл

Амьдрах чадварт

суралцах

8 хэсэгтэй:

Зорилго; эзэмших чадвар, үйл ажиллагаа; сэдвийн хүрээ; багшийн үүрэг

оролцоо; үйл ажиллагааны төлөвлөлт;

үнэлгээ; үйл ажиллагааны менежмент (зөвхөн IV-V

ангид хэрэгжүүлнэ)

7 хэсэгтэй:

Зорилго; зорилт ба хүрэх үр дүн; сурах арга барил, чадвар

(шатлалаар); агуулгын хүрээ (түвшингөөр);

арга зүй ба орчин хэрэглэгдэхүүн;

үнэлгээ: үнэлгээний зорилт, тайлбар

тодруулга, шалгуур (түвшингөөр); арга

хэрэгжүүлэхэд анхаарах зүйл

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

4 хэсэгтэй:

Зорилго; зохион байгуулалт; үйл

ажиллагааны үнэлгээ;зохион байгуулах

аргачлал, загвар нь (анги, шатлалаар

ялгаагүй)

7 хэсэгтэй:

Зорилго; зорилт ба хүрэх үр дүн; сурах арга барил, чадвар:

эзэмших чадвар, чадварын шалгуур;

агуулгын хүрээ (түвшингөөр); арга зүй

ба орчин хэрэглэгдэхүүн;

үнэлгээ: үнэлгээний зорилт, тайлбар

тодруулга, шалгуур(түвшингөөр); арга

хэрэгжүүлэхэд анхаарах зүйл

Page 114: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

114

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

сургалтын үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэх үнэлэхэд ихээхэн тустай байсан бол шинэ хөтөлбөрт бүх зүйлээ “чадвар” хэмээх үгээр эрэмбэт чанар нь тод харагдахааргүйгээр хольж, энд тэндгүй тараан байрлуулсан байна.

Сургалтын хөтөлбөр ба түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг тусад нь боловсруулж байсан нь баримт бичгүүдийн эрх зүйн статусын хувьд ч хэрэглээний хувьд ч илүү тохиромжтой байдаг. Шинэ хөтөлбөрийн холбогдох хэсгүүдэд зөвлөмж, жишээ, зарим тохиолдолд журмын заалт ч орсон байгаа нь “цөм” хөтөлбөрийг “цөм биш” болгосон тал ажиглагдаж байна.

Дээрх асуудлууд нь хөтөлбөрийг ойлгох, үнэлэх болон хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөх, гүйцэтгэх, суралцагчдыг үнэлэх зэрэгт тодорхой хэмжээний бэрхшээл учруулах талтайг анхаарч, хөтөлбөрийг сайжруулах эсвэл, түүнийг хэрэгжүүлэхэд зориулан тусгай зөвлөмж, тайлбар боловсруулан сургууль багш нарт хүргүүлж, сургалтууд зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулах, экспертиз хийх, захиалагч тал бүтээгдэхүүнийг хүлээн авах шалгуур үзүүлэлтийг боловсруулан батлаагүй байна. Харин БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Суурь боловсролын цөм хөтөлбөр боловсруулахад тавигдах шаардлага”-ыг батлан гаргажээ. Гэвч энэ шаардлага нь цөм хөтөлбөр боловсруулж, үнэлэхэд хангалттай үндэслэл болж чадахааргүй түвшинд боловсрогдсон байна.

3.2.4. БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРАГЧИЙН ХЭВЛЭМЭЛ СУРАХ БИЧГИЙН СТАНДАРТ

Улсын хэмжээнд 1990-ээд оноос номын болон сурах бичиг хангамжийн төвлөрсөн сүлжээ задарч, зах зээлийн харилцаанд нийцсэн шинэ тогтолцоо үүсэх үйл явц эхэлсэн ч өнөөг хүртэл энэ үйл явц үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд сурах бичиг хангамжийн талаар баримтлах чиглэлийг 1998, 2000 онд 2 удаа боловсруулан баталжээ. Эдгээр баримт бичигт сурах бичгийг хувилбартай болгон сургууль багш нарт сонгох боломж бүрдүүлэх, хэвлэн нийтлэлийн газрыг бий болгох, сурах бичиг хэвлэх ажиллагааг нээлттэй болгон өрсөлдүүлэх, сурах бичгийн агуулга арга зүйг боловсронгуй болгох талаар тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэх журамууд нь эдгээр бодлогыг бүрэн хэрэгжүүлэх боломж олгоогүйг 2004 онд БСШУЯ-аас сурах бичгийн хангамжийн талаар явуулсан судалгаанд дурьдсан байна46.

Иймд нэг талаас, дээрх судалгааны үр дүн, дүгнэлт нөгөө талаас, цогц чадамжид суурилсан боловсролын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүй, үнэлгээг бүхэлд нь тогтолцоогоор нь өөрчлөх хэрэгцээг тус тус үндэслэн БСШУЯ-аас “Сурах бичгийн арга зүй, менежментийг боловсронгуй болгох” чиглэлээр захиалгат ажил47 гүйцэтгүүлж, уг ажлыг АХБ-ны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-2”-оос санхүүжүүлсэн байна. Энэхүү захиалгат ажлын хүрээнд 5 төрлийн судалгаа хийгдэж, тэдгээрийн үр дүнд дараах багц бүтээгдэхүүн нийлүүлэгджээ. Үүнд:

Сурах бичгийн хөгжлийн үзэл баримтлалын төсөл

Бага, дунд боловсролын сурах бичиг хангамжийн бодлогын төсөл

Бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

Сурах бичгийн шинэ стандартын дагуу зохиосон туршилтын 3 сурах бичиг

Сурах бичгийн хэвлэн нийтлэл, үнэлгээ, сурах бичгийн Зөвлөлийн журмын төслүүд

Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт болон нээлттэй киррикюлимийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд төрийн оролцоо давамгайлсан сурах бичиг хангамжийн тогтолцоог шинэчлэх шаардлага бий болсон байна. Энэ шаардлагын дагуу БСШУЯ–аас 2005 онд бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт болон сурах бичиг зохиох, хэвлэх, сонгох, түгээх, журмыг боловсруулан баталжээ. Сурах бичгийн эрх зүйн орчинг шинэчлэхдээ сурах бичгийн хөгжил нь нэг талаас, цогц чадамж төвтэй боловсролын стандартад суурилсан нээлттэй киррикюлимын хөгжлөөр

46 БСШУЯ, БХХ-2, 2004.”Сурах бичгийн арга зүй, менежмент” судалгааны нэгдсэн тайлан. УБ 47 БСШУ-ны Сайдын 2004 оны 280 дугаар тушаал

Page 115: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

115

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

илэрхийлэгдэх эрэлт хэрэгцээ нөгөө талаас, стандартад суурилсан, хэвлэн нийтлэл төвтэй, сурах бичиг хангамжийн тогтвортой, хүртээмжтэй, сонголттой, нээлттэй тогтолцоогоор хангагдах нийлүүлэлт хоёрын харилцан шүтэлцэлээр тодорхойлогдоно гэдгийг өөрчлөлт шинэчлэлийн гол бодлого болгон тодорхойлсон байна.

Бага, дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэхэд хэрэглэх сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандартыг48 Стандартчилал, хэмжилзүйн төвөөр баталгаажуулж, 2005 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл энэ стандарт зарчмын өөрчлөлтгүйгээр мөрдөгдсөөр байна. Сурах бичгийн энэхүү стандарт нь бага дунд боловсролыг албан болон албан бус арга замаар эзэмшигчдэд хэрэглэх сурагчийн хэвлэмэл сурах бичгийг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, хэвлэлийн эхэд болон бэлэн болсон сурах бичигт үнэлгээ өгөх үйл ажиллагааг явуулахад баримтлах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тогтоож өгсөн норматив баримт бичиг юм. Уг стандартад “Сурах бичиг нь боловсролын стандарт ба киррикюлимыг хэрэгжүүлэхийн тулд суралцахуй ба багшлахуйн нэгдлийг хангахад шаардлагатай онол, арга зүйн үндэс бүхий дидактик шийдлийг цогцоор хэлбэржүүлсэн сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн мөн” гэж түүний зориулалтыг тодорхойлон зааж өгчээ.

Бага, дунд боловсролын стандарт ба сурагчийн сурах бичгийн стандарт (сурах бичгийн агуулга, арга зүйд тавигдах шаардлага) хоорондын харьцуулалтаас тэдгээрийн агуулгын тохирц нь хангалттай түвшинд байна хэмээн үзэж болно (Хүснэгт 3.2.4.1).

Хүснэгт 3.2.4. 1. Бага, дунд боловсролын стандарт ба сурах бичгийн стандарт

хоорондын харгалзаа

Бага, дунд боловсролын стандарт

Сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

Бүтэц

Товч тайлбар Агуулга, арга зүй, үнэлгээнд тавигдах шаардлага

Агуул

гы

н

ай Агуулгын

тогтолцооны үндсэн хэсэг

5.1.4 Дидактикийн оновчтой шийдлээр ур ухааны болон судлагдахууны тогтолцоог томсгон нэгжилж, бүтэцчилэх үндсэн дээр агуулгын айн инвариант чанарыг хангасан байхаар агуулгын бүтэц тогтоогдсон байна.

Цо

гц

ча

да

мж

Хүний мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн цогц илэрхийлэл

5.2.3 Тухайн боловсролын агуулгын айгаар тодорхойлогдсон цогц чадамжийг эзэмшүүлэх арга зүйг сонгон хэрэгжүүлж, харгалзах боловсролын түвшний цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. 5.2.7 Мэдээлэл олох, ашиглах, боловсруулах, мэдлэг бүтээхэд хүснэгт, график, бүдүүвч, зураг, бичвэр зэрэг мэдээллийн арга, хэлбэрийг оновчтой хослуулан хэрэглэсэн байна 5.2.8 Сурагчдад үйл ажиллагаагаа бүтээлчээр зохион байгуулж, нээлт бүтээл хийхэд нь туслах арга замыг зөвлөсөн, нэмэлт мэдээллийн эх үүсвэрийг оновчтой сонгож тусгасан байна.

48 MNS 5318:2008, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт.

http://www.estandard.gov.mn/index.php?module=search&cmd=searching&start=0&per_page=10&q=5418&key=2&case=bugd

Page 116: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

116

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Мэдл

эг, ча

два

р

Танин мэдэх үйл ажиллагааны дүнд хүний эзэмших үйлийн баримжааг тодорхойлох судлагдахуун, ур ухааны нэгдэл, Асуудал шийдвэрэлэхэд мэдлэгээ хэрэглэх чадвар

5.1.5 Агуулга нь Монгол Улсын хөгжлийн болон даяаршлын тулгамдсан асуудлыг хөндсөн, суралцагчдын сонирхол хэрэгцээнд нийцэж, ахуй амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нээлттэй байна 5.2.6 Бие даан гүйцэтгэх дасгал даалгавар, сорил, туршилт, төслийн ажлуудын тавил нь танин мэдэхүйн болон ахуй, амьдралтай холбоотой асуудал шийдвэрлэх арга зүйд суурилсан байна.

За

лга

мж

хо

лб

оо Судлах агуулга буюу

хичээлүүдийн хоорондох айн мэдлэг, чадварын холбоо, харгалзаа

5.1.1 Агуулга нь танин мэдэхүйн хөгжлийн үе шат, боловсролын түвшингийн залгамж холбоог хангасан байна. 5.1.6 Агуулга нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтыг тусгасан, мэдлэгийн бусад салбартай холбогдсон байна.

Сур

ал

ца

хуйн

үндсэн ү

йл

аж

ил

ла

га

а

Эзэмшсэн мэдлэг, чадвараа өөрийн идэвхитэй үйл ажиллагаагаараа тасралтгүй хувирган өөрчилж, шинэ мэдлэг бүтээх суралцагчийн үйл ажиллагаа

5.1.2 Агуулга нь цогц чадамжийн ай бүрийн агуулгыг боловсролын болон суралцагчийн танин мэдэхүйн тухайн түвшинд бүрэн эзэмших боломжтой, суралцагчийн мэдлэг бүтээх үйл ажиллагаа нь үр ашигтай байхаар сонгогдсон байна.

Тухай

н т

үвш

ни

й

та

нин

Тани

н м

ээдэхүйн

Тани

н м

эдэхүйн

түвш

ни

й ш

ал

гуур

Агуулгын айн хүрээнд суралцагчдын зайлшгүй эзэмших мэдлэг, чадвараар илэрхийлж танин мэдэхүйн түвшин бүрт харгалзуулан тодорхойлсон цогц чадамжийг үнэлэх жишиг

5.3.1 Үнэлгээний агуулга нь танин мэдэхүйн тухайн түвшний шалгуураар үнэлэгдэхүйцээр сонгогдсон байна. 5.3.3 Үнэлгээний арга хэлбэр нь суралцагчдийн мэдлэг, чадвар, хандлагыг гүйцэтгэлийн чанараар бодитой үнэлэхэд чиглэгдсэн байна

Үнэл

гээн

ий ж

иш

иг

да

ал

га

ва

р

Танин мэдэхүйн түвшний шалгуур (бенчмарк)-ийг үнэлж чадахуйц даалгаварын жишээ

5.3.2 Тухайн боловсролын агуулгын айгаар тодорхойлогдсон цогц чадамжийг илрүүлэх жишиг даалгаврын тавил, нөхцөл нь цогц чадамжуудын ай бүрийн агуулгыг үнэлж болохуйцаар боловсрогдсон байна.

Page 117: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

117

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Боловсролын арга зүйн

хөгжилд тавигдах шаардлага

5.2.1 Тухайн агуулгыг эзэмшүүлэх арга зүй нь суралцагчийн танин мэдэхүйн болон эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн үйлийн баримжааг тодорхой, гүйцэт, бусад асуудалд зөөж хэрэглэх боломжтой байхаар боловсрогдсон байна. 5.2.2 Сурах бичиг нь танин мэдэхүйн хөгжлийн болон суралцахуйн онол, арга зүйн үзэл баримтлалуудыг оновчтой хослуулан мэдлэг бүтээх онол, арга зүйг түлхүү баримталсан дидактик шийдлүүдтэй байна. 5.3.4 Явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх нөхцөлийг хангасан байна. 5.2.5 Агуулгын бүтцийн элемент бүрт суралцагчдын сэдэл, хэрэгцээг үндэслэл сайтай гаргасан байна. 5.3.5 Суралцах, сургах үйл явцынхаа үр дүн, өөрчлөлтийг бие даан үнэлэх арга зүйг тусгасан байна. 5.3.6. Үнэлгээнд суралцагчдыг субъект гэж үзэж, үзэл бодлыг нь нээлттэй, чөлөөтэй байлгах чиглэлийг баримталсан байна.

Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, үнэлгээний шаардлагыг хангасан дидактик шийдэл бүхий шинэ загварын сурах бичгүүд зохиох арга зүй, менежментийг турших зорилгоор “Хими-10”, “Математик-6”, “Монголын түүх-8” гэсэн 3 сурах бичгийг сурагчийн болон багшийн номны хамт зохиож, хэвлэн сургалтад хэрэглэжээ. Эдгээр сурах бичиг нь шинэ үеийн сурах бичгийн загвар болсон төдийгүй, 11 ба 12 жилийн сургалттай сургуулийн сурах бичгүүдийг зохиох хөтөч болсон байна. Мөн эдгээр сурах бичгийг зохиох, хянан тохиолдуулах, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх туршилт нь сурах бичиг бэлтгэх өнөөгийн менежментийн суурийг тавьжээ.

Сурах бичиг хангамжийн талаар баримтлах бодлого 1998, 2000, 2009 онд 3 удаа, эдгээр бодлогыг хэрэгжүүлж, сурах бичиг зохиох, магадлан шинжлэх, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, түгээх, ашиглах харилцааг зохицуулсан журам 1998 оноос хойш 12 удаа өөрчлөгдсөн байна (Хавсралт 6). Тухайлбал, БСШУ-ны Сайдын 2008 оны 22 дугаар тушаалаар сурах бичгийг хувилбаргүй буюу сонголтгүй болгосон бол Сайдын 2009 оны 62 дугаар тушаалаар хэвлэн нийтлэл төвтэй сурах бичиг хангамжийн тогтолцоог төрийн оролцоо давамгайлсан тогтолцоо болгон өөрчилжээ.

2013 оноос эхлэн сурах бичгийн чанарыг дээшлүүлэхийн тулд багш, судлаач, иргэн, эцэг эх, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий экспертийн багуудыг БШУЯ-аас томилон ажиллуулж байгаа нь ТХБ-ын үзэл санааны дагуу боловсролын үйл хэрэгт сонирхолын бүлгүүдийн оролцоог хангах нэг чухал алхам болсон байна.

Стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн “Олон талт суурь судалгаа:

БШУЯ-аас 2014 онд ТХБ-ын үзэл санаа бага, дунд боловсролын стандарт, ЕБС-ийн I-XII ангийн сургалтын үндэсний хөтөлбөр болон сурах бичигт хэрхэн туссан болон тэдгээрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлж, цаашид сургалтын эдгээр баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл санааг хэрхэн тусгах талаар зөвлөмж гаргах зорилготойгоор захиалгат судалгаа хийлгүүлсэн байна49. Уг судалгааг ШХА-ийн Хамтын Ажиллагааны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар санхүүжүүлж, МУБИС-ийн эрдэмтэн багш нарын баг гадаадын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ.

Уг судалгаанд ТХБ-ын стандарт, хөтөлбөр, сурах бичгийн судалгаа хийхэд олон улсад хэрэглэж буй аргуудыг хэрэглэхдээ Монголын онцлогийг тодорхой хэмжээгээр тооцсон байна. Судалгааны тайлангаас үзэхэд тус үнэлгээ нь судалж буй асуудалтай холбоотой бодлогын болон боловсролын албан ёсны баримт бичгийн шинжилгээ, сургууль, анги танхимын түвшин дэх тэдгээрийн хэрэгжилт гэсэн 3 түвшний шинжилгээ

49 БШУЯ, ШХА, 2014. Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн боловсрол: Олон түвшинт судалгаа. хууд. 66, УБ

Page 118: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

118

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

хийж, тэдгээрийн хоорондох хамаарлыг тогтоох зорилт тавиад боловсролын албан ёсны баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа “...төдийлөн хангалттай тусгагдаагүйн зэрэгцээ сургууль, анги танхимын үйл явцад ч мөн төдийлөн хангалттай хэрэгжихгүй байна” гэсэн ерөнхий дүгнэлт гаргажээ.

Судалгаанд сонгосон арга зүйнхээ дагуу боловсролын албан ёсны баримт бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа хэрхэн туссаныг үнэлэхдээ тухайн хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичигт нийгэм соёл, байгаль орчин, эдийн засгийн хүрээний асуудлыг хэрхэн туссаныг мөн ТХБ-д холбогдох 10 зан үйл, 22 чадвар хэрхэн туссаныг тус тус индикатор болгон сонгосон байна. Энэ үнэлгээгээр дээрх 3 төрлийн боловсролын баримт бичгийн “... аль алинд нь мэдлэг олгох, үнэт зүйлс төлөвшүүлэхээс илүүтэйгээр чадвар, чадамжийг хөгжүүлэхийг чухалчилсан байна” хэмээн дүгнээд ирээдүйгээ төсөөлөх, оролцогч талуудын эрх агшийг ялган таних, хэлэлцэх болон зөвшилцөх чадварууд стандартад 69 хувь, сургалтын хөтөлбөрт 47 хувь, сурах бичигт 56 хувь байгаа нь харьцангуй доогуур үзүүлэлт гэж дүгнэжээ.

Мөн сурах бичгүүдэд ТХ-ийн талаарх дэлхий нийтийн үйл ажиллагаа, хүчин чармайлт, эрч хүчний талаар тусгасан байдал учир дутагдалтай байна хэмээн дурьдсан байна. Дашрамд тэмдэглэхэд энд дурьдсан чадварууд хийгээд, Дэлхий нийтийн ТХБ-ын хөгжилд баримжаалах хандлага сургуулийн сурагчдад байтугай Монголын дийлэнхи иргэд ялангуяа, боловсролын төдийгүй бүх салбарын бүх түвшний шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, мэргэжлийн хүмүүс, багш нарт ч хангалтгүй түвшинд байгааг Монголын өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдал тод харуулж байгаа билээ.

ТХБ-ын үзэл санааг сурах бичигт хэрхэн тусгасан талаар уг судалгаанд дурьдахдаа биологи, газар зүй, англи хэл, нийгмийн ухааны хичээлийн сурах бичигт энэ үзүүлэлт харьцангуй гайгүй, харин бусад хичээлд тун хангалтгүй тусгагдсан байна гэж үзээд шалтгаан нь эдгээр мэргэжлийн багш нар бусдаасаа илүү ТХБ-ын талаарх сургалтад хамрагддаг, гадаадын зөвлөхүүдтэй ажилладагтай холбоотой байж болох талаар өгүүлсэн байна. Энэ дүнэлтэд байгаа ТХБ-ын үзэл санааг сурах бичигт хэрхэн тусгах нь тэдгээрийг зохиогчид, экспертүүд, редакторуудын чадавхиас хамаарна гэдэгтэй санал нийлж байгаа боловч, мөн л судалгаанд хэрэглэсэн индикаторууд, тэдгээрийг хэмжсэн аргаасаа хамаарч дүгнэлтийн бодитой байдалд эргэлзээ төрөхөөр байна. Тухайлбал, химийн суурь болон бүрэн дунд боловсролын сурах бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа агуулга, арга зүй, хэлбэршүүлэлт буюу дизайнчлалын хувьд хангалттай түвшинд туссаныг харж болно (Хайрцаг 3.2.4.1). Доорх хайрцагт дурьдсан баримтаас үзэхэд химийн сурах бичиг дүгнэлтийн “тун хангалтгүй” гэсэн ангилалд орох нь учир дутагдалтай юм.

Хайрцаг 3.2.4. 1. Химийн сурах бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа, агуулгыг тусгасан

байдал

IX ангийн “ХИМИ-II” сурах бичиг, 2011 он

Хүхрийн хүчлийн үйлдвэрлэл (хууд.99)

Зэс олборлолтын эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, учруулах үр дагаварыг хэлэлцэх даалгаварууд (хууд.104), түүний олборлолт, үйлвэрлэлттэй холбоотой хог хаягдлын асуудлууд (хууд.107)

Алт олборлолттой холбоотой тулгамдсан асуудлын тодорхой кейсүүд (хууд.108-110), алт олборлолтын жишээн дээр асуудал шийдвэрлэх арга зүйг алхамчлан эзэмшүүлэх даалгаварууд (хууд.110-115)

Түлш шатахуун, полимер болон хүнс тэжээлийн хэрэглээтэй холбоотой тулгамдсан асуудлууд, тэдгээрийн сөрөг

XII ангийн “ХИМИ-V” сурах бичиг 2014он

Бүлэг 3.1. Химийн үйлдвэр ба ногоон хими (хууд.80-86). Энэ бүлэгт ТХ, ТХБ ногоон технологийн товч агуулга, хөгжлийн түүх, тэдгээрийн хоорондох хамаарал үнэлэх тодорхой аргуудын талаар танилцуулжээ.

Бүлэг 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 -д Зэс (хууд.94), аммиак (хууд.101), азотын хүчил (хууд.108), хуванцар (хууд.114), резин (хууд.124) мяндас (хууд.133) үйлдвэрлэх

Page 119: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

119

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

үр дагавар, шийдвэрлэх арга замуудтай холбоотой даалгаварууд туссан байна. Тухайлбал, түлш шатхууны байгалийн эх үүсвэрийн хомсдол экологийн сөрөг нөлөөлөл (хууд. 136), полимерийн хог хаягдал (145-147), хүнсний бохирдолт, аюулгүй байдал (159-160)

технологийг тус тус ногоон химийн 12 зарчмаар үнэлэх даалгаваруудыг сурагчдаар гүйцэтгэтгүүлэхээр тус тус тусгасан байна.

Судалгааны тайланд стандарт, хөтөлбөр, сурах бичигт ТХБ-ын үзэл санаа туссан байдлын хоорондох хамаарлаар тоон анализынхаа үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтүүдийг (Дүгнэлт 6) өгчээ: Үүнд:

1. Ерөнхийдөө ТХБ-ын үзэл санаа дээрх баримт бичгүүдэд системтэйгээр хоорондоо уялдаатайгаар тусгагдаагүй байна.

2. ТХБ-ын үзэл санаа стандартын үзэл баримтлалд тодорхой хэмжээгээр туссан боловч хичээлүүдийн стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичигт төдийлөн сайн биелэлээ олж чадаагүй байна.

3. ТХБ-ын үзэл санаа хичээлүүдийн стандартад сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг бодвол тун бага туссан байгаа нь түүнийг бэлтгэсэн цаг үеийн байдалтай холбоотой байх үндэстэй. Учир нь стандарт нь НҮБ-ийн ТХБ-ын 10 жилээс өмнө, хөтөлбөр, сурах бичиг нь түүнээс хойш гарсан байна.

БОНХЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү тойм судалгааны багийнхан БШУЯ-ны захиалгаар хийгдсэн судалгааны дээр дурьдсан 1 ба 3 дахь дүгнэлтийн тухайд өөр байр суурьтай байна. Тухайлбал, стандарт, хөтөлбөр, сурах бичгийн зориулалт, тэдгээрийн хоорондох хамаарал нь стандарт, киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлалд тодорхойлогдсон байдаг. Стандарт нь боловсролын үйл явцын гаралт дээр хүлээгдэж байгаа үр дүн буюу эрэлтийг боловсролын түвшин бүрээр тодорхойлсон норматив баримт бичиг тул товч, хураангуй байх ёстой.

Харин сургалтын хөтөлбөр нь стандартаар тодорхойлогдсон эрэлтийг хангах нийлүүлэлт болохынхоо хувьд стандартад тодорхойлогдсон боловсролын түвшингээр хүлээгдэж буй үр дүнд баримжаалан тухайн агуулгын судлагдахууны айн онцлогтойгоор анги бүрээр нарийвчилсан удирдамж баримт бичиг тул тодорхой, дэлгэрэнгүй, бас нээлттэй байх шаардлагатай. Сурах бичгийн тухайд анги бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуй ба багшлахуйн үйлд “газардан” бууж байгаа учраас суралцагчийн эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн суралцахуйн үйлийн обьект буюу сэдэв, арга зүйг нарийвчилсан, хөтөлбөрөөсөө илүү тодорхой, дэлгэрэнгүй байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, стандарт, хөтөлбөр, сурах бичиг сургалтын бусад хэрэглэгдэхүүн зэрэг нь өөр хоорондоо харилцан эрэлт нийлүүлэлийн механизмаар үнэлэгдэх эрэмбэт чанартай зүйлс юм. Иймд тус бүрийг нь үнэлэхэд өөр өөр түвшний индикаторууд шаардагдана. Иймд дээрх дүгнэлтүүд нь судалгаанд сонгосон арга зүйтэйгээ холбоотой гарсан байж болох юм.

Судалгааны тайланд хийсэн дүгнэлтдээ тулгуурлан боловсролын албан ёсны баримт бичгүүдийн боловсруулалт болон тэдгээрийн хэрэгжилтийг тус тус сайжруулах талаар тодорхой зөвлөмжүүд өгөгдсөн байна. Гэхдээ судалгааны дүгнэлтүүдэд “гайгүй, тун, ерөнхийдөө, төдийлөн, бараг” гэсэн ахуйн хэрэглээний үгүүд түгээмэл хэрэглэгдсэн нь үнэлгээний ач холбогдолыг тодорхой хэмжээгээр сулруулж, зөвлөмжийг нарийвчлах, илүү тодорхой болгох боломж олгоогүй байна гэж үзэж байна.

3.2.5. БАГШИЙН ХӨГЖИЛ

Багшлах үйлийн хууль, эрх зүйн орчинд гарсан өөрчлөлт

Багшийн хөгжлийн асуудал нь угтаа багшийн ур чадварын өөрчлөлтийн асуудал юм. Багшийн ур чадварын хөгжлийг тухайн үеийн нийгэм-түүхэн нөхцлийн харилцан хүчин зүйлсийн хамааралд авч үзэх нь зохистой.

Олон төрөл, хувилбарын стандарт ба киррикюлим байдгаас орчин үед тогтвортой хөгжлийн агуулга, арга зүйд суурилсан нээлттэй киррикюлимийн үзэл санаа

Page 120: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

120

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

давамгайлж байгааг дээр дурьдсан. Энэ киррикюлим нь амьдралд бүх хүмүүсийн бодит оролцоо зайлшгүй бөгөөд ингэж оролцохдоо өөрийнхөө болон бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай, бүтээлч иргэн болж төлөвших явдал сурч боловсрохын зорилгыг тодорхойлно гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Хэрэв Монгол Улс стандарт, киррикюлимийн энэ төрлийг сонгосон бол багшийн ур чадварт тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нийгмийн өмнөх тогтолцооны үед хичээлийг тухайн шинжлэх ухааны түүхэн хөгжилд суурилсан бүтцийн дагуу тайлбарлан зааж эзэмшүүлдэг багшийн ур чадварыг илүүд үздэг байсан бол одоо бодит чадвартай, хариуцлагатай, бүтээлч иргэн болж төлөвшихийн тулд хүүхэд бусадтай нийгэмших явцдаа суралцаж, идэвхитэй үйлээр өөртөө хэрэгцээтэй шинэ мэдлэг бүтээх, эзэмшсэн мэдлэг, чадвараа асуудал шийдвэрлэхэд хэрэглэн ТХБ-ын цогц чадамжтай болон төлөвшихөд нь дэмжин туслах багшийн ур чадварт тэргүүлэх ач холбогдол өгнө гэсэн үг билээ.

Зураг 3.2.5. 1. Нийгмийн хөгжил ба багшийн ур чадвар

Бага, дунд боловсролын цогц чадамжид суурилсан стандарт, ТХБ-ын агуулга, арга зүйд үндэслэгдсэн киррикюлимийг хэрэгжүүлэгч багшид ур чадварын дараах шинэ шаардлагууд тавигдах болжээ. Тухайлбал,

Тодорхой шинжлэх ухааныхаа салбарт сайн мэргэжилтэн

Хүний сэтгэл оюуныг эзэмдэгч сэтгэл зүйч

Киррикюлимээ байнга хөгжүүлэгч судлаач

Хүнийг хөгжүүлэх арга техникийг гарамгай эзэмшсэн технологич

Сургалтын үйл ажиллагааг чанартай, үр ашигтай зохион байгуулагч менежер зэрэг олон мэргэшлийн ур ухааныг төгс эзэмших шаардлагатай болсон байна.

Багш нь эдгээр мэдлэгийг өөрөө эзэмших төдийгүй суралцагчаа хөгжүүлэх үйл ажиллагаандаа энэ олон талт мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх ур чадварт суралцах шаардлагатайг чухалчилсан байна.

Өнгөрсөн хугацаанд багш боловсролын хөгжлийн үзэл баримтлалын түвшинд зарим судалгаа хийгдэж, багш боловсролын хэд хэдэн загварууд боловсрогдсон байна. Тухайлбал,

“Багш боловсролын цогц чадамжийн тэтраэдр загвар”50

“Багшийн олон талт загвар 51.

“Монгол багш-21”52

ЮНЕСКО-оос санхүүжүүлж, МУИС-ийн дэргэдэх МДССТ-өөс 6 сарын хугацаатай хэрэгжүүлсэн жижиг төслийн хүрээнд “Багш боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага: стандарт, киррикюлимын онол арга зүй”53 судалгааны ажил хийгдсэн байна. Энэ судалгааны хүрээнд хүний хөгжлийн эх сурвалж болсон үйл ажиллагааны онолын суурь зарчмуудад тулгуурлан тухайн нийгэм-түүхэн нөхцлийн хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдох шинж бүхий мэргэжилтний загвар тухайлбал, багшийн загварыг тодорхойлж болно гэж үзээд багшийн загварын инвариант бүтэц нь “Багшийн гурван талт пирамид” буюу тетраэдр байна гэж тодорхойлжээ.

“Багш тетраэдр”-ын дөрвөн талст нь багшийн үйл ажиллагааг гүйцэтгэх арга хэрэгслийн тухай мэдлэг, багшлах үйлийн дадал хэвшил, төлөвшил, суралцахуй-багшлахуйн нэгдлийг удирдах эв дүй, боловсролын чанарын төлөө нийгэм болон шавийнхаа өмнө

50 МУИС, 2003. Багш боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага, хууд. 5-36, Соёмбо Принтинг ХХК, УБ 51 МУБИС, БХАН, 2005. “Багш боловсролын ирээдүй”, “Багш-2005” төсөл, УБ 52 БСШУ-ны Сайдын 2014 оны ??? тушаал 53 БСШУЯ, ЮНЕСКО, МУИС, 2003. “Багш боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага: стандарт, киррикюлимын онол арга зүй”

жижиг төсөл. УБ

Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага

Нийгмийн хөгжил

Боловсролын шинэчлэл

Стандарт, киррикюлимийн шинэчлэл

Багшийн хөгжил

Page 121: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

121

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

хүлээх хариуцлага, ёс зүйг тус тус илэрхийлнэ гэжээ. Тэгээд аль талстыг суурь болгон авахаас хамаарч багшийн загварын тухайн хувилбар тодорхойлогдох бөгөөд сонгосон суурьд паралель, тодорхой өндөртэй хавтгайгаар багш боловсролын дипломын, баклаварын, магистрийн зэргүүд тус тус тодорхойлогдоно гэж үзсэн байна.

Олон улс дахь багш боловсролын хөгжлийн чиг хандлага болон Монголын боловсролын шинэчлэлээр багш боловсролд тавигдаж байгаа шинэ шаардлагууд, боловсролын өв уламжлалын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох өнөөгийн нийгэм-түүхэн нөхцөлд багшийн хариуцлага, ёс зүйн талстад суурилсан загвараар багш боловсролыг хөгжүүлэх нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартын суралцахуйн 4 ай бүхий цогц чадамжаар “Багш тэтраэдр”-ийн багшлахуйн 4 ай бүхий цогц чадамжууд тодорхойлогдоно гэж үзээд эдгээр цогц чадамжаар уг загварыг утгажуулсан багш боловсролын сургалтын төлөвлөгөө болон киррикюлимийн хувилбарууд боловсруулжээ.

МУБИС дээр 3 жилийн хугацаатай хэрэгжиж 2005 онд дууссан “БАГШ-2005” төслийн судалгааны ажлын хүрээнд багш боловсролыг бие хүн багш болон төлөвших тасралтгүй хөгжлийн үйл явц талаас нь харж, бэлтгэл, төлөвшил-хөгжил, бүтээлч үйл ажиллагаа гэсэн үе шат бүхий зорилго, технологи, судлагдахуун гэсэн гурван элементтэй фрактал (суурь буюу үндсэн бүтэц) бүтцийг тогтоож, тэдгээрийн харилцан шүтэлцээгээр багш боловсролын хөгжил нь тодорхойлогдоно гэж үзээд хөгжлийн хувилбаруудыг тодорхойлж, “Багшийн олон талт загвар”-ыг дэвшүүлсэн байна.

2014 оноос шинээр “Монгол багш-21” загварыг боловсруулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хараахан үр дүн нь эцэслэн гараагүй байна.

Эдгээр загварын үзэл санаа, онол, арга зүйн шийдэлд суурилан 2004 онд монгол хэл, уран зохиол, нийгмийн ухаан, дүрслэх урлаг зэрэг мэргэжлийн багшийн стандартууд улмаар 2008 онд “Ерөнхий боловсролын багш” стандартыг54 тус тус боловсруулан мөрдөж эхэлсэн бөгөөд 2014 оноос шинээр “Монгол багш-21” загварыг боловсруулах хүрээнд багш боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэн сайжруулах ажил явагдаж байна.

Багшийн хөгжлөөр баримтлах бодлого, төлөвлөлт

УИХ-аас 1995 онд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль батлагдснаар багшийн талаар баримтлах бодлого, багшийн эрх үүрэг, мэргэжлийн ёс зүй, багшлах эрх, мэргэжлийн ур чадварын өсөлт, нийгмийн хамгаалалтай холбоотой суурь харилцаанууд хуульчлагдсан байна.

1995 онд батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод багшийн талаар баримтлах 10 бодлого тодорхойлогдсон байсан бол 2015 онд УИХ-аас шинэчлэн баталсан төрийн бодлогод 3 бодлого тодорхойлогджээ (Хайрцаг 3.2.5.1).

Хайрцаг 3.2.5. 1. Төрөөс багшийн талаар баримтлах бодлого

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого55 (1995 он)

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого56 (2015 он)

V БҮЛЭГ. Багш, сурган хүмүүжүүлэгчдийн талаар (10 чиглэл)

Багшийн хөдөлмөрийн бодит үнэлгээ, цалин хөлсний хэмжээг нийгмийн тэргүүлэх салбарын түвшинд байлгах

Багшлах сонирхолтой хүүхэд, залуусыг шалгаруулж, сургахад төрөөс дэмжлэг үзүүлэх

V БҮЛЭГ. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо (3 чиглэл)

Багш бэлтгэх сургалтын байгууллагын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг сайжруулж, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

54 http://www.estandard.gov.mn/index.php?module=standart&cmd=standart_desc&sid=2576 55 УИХ-ын 1995 оны 36 дугаар тогтоолын хавсралт. Legalinfo.mn 56 УИХ-ын 2015 оны 12 дугаар тогтоолын хавсралт. Legalinfo.mn

Page 122: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

122

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Багш бэлтгэх сургуулийн бүтэц, зохион байгуулалт, мэргэжлийн чиглэл, сургалтын агуулга, арга технологийг боловсронгуй болгох

Хөдөөгийн сургуулийг багшаар хангахад баримтлах тодорхой бодлогуудыг хэрэгжүүлэх

Багшийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх

Багшид олгох мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл

Багшийн хичээлээс гадуурх ажлыг үнэлгээтэй болгох

Бүх шатны сургуульд ажиллах багшийн боловсролын зэрэгт тодорхой шаардлага тавьж хэрэгжүүлэх

Орон нутаг, аж ахуйн нэгж, иргэдээс багшид үзүүлэх орон сууц, зээлийн тусламж, нэрэмжит нэмэгдэл, бусад хөнгөлөлтийг бүх талаар дэмжих

Багшийн амралт сувилал, тэтгэвэр, тэтгэмжийг тэдний хөдөлмөрийн онцлог, ажилласан жилийг харгалзан шийдвэрлэж байх

Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Боловсролын мэргэшсэн удирдах болон бусад ажилтныг хүний нөөцийн төлөвлөлт, бодлоготой уялдуулан сургаж бэлтгэх, дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

ЗГ-ын 2001 оны 120 дугаар тогтоолоор "Бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөрийг 2001-2004, 2005-2010 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаж, эхний үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамт баталсан байна.

2005 онд явуулсан “Бүх нийтийн боловсролын орчлын нэгдсэн үнэлгээ” ба “Салбарын нөхцөл байдлын судалгаа”-гаар боловсролын салбарын өнөөгийн төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, олон эрэмбийн хүчин зүйлсийн нөлөөллийг тус тус тодорхойлох замаар салбарын оношлогоо хийгджээ.

Энэхүү үнэлгээ, оношлогоонд тулгуурлан “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”57 болон “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”58-ыг тус тус боловсруулан баталсан байна. Эдгээр стратегийн баримт бичгүүдэд 2006-2015 ба 2016-2021 он гэсэн хөгжлийн хоёр үе шатанд баримтлах боловсролын, түүний дотор багшийн хөгжлийн талаар баримтлах бодлого болон стратеги төлөвлөгөө тодорхойлогджээ.

Тухайлбал, Мастер төлөвлөгөөнд багш хангамж, багшийн хөгжилтэй холбоотой дор дурьдсан 5 хөтөлбөр, 26 хөтөлбөрийн бүрэлдэхэхүүн, 21 хүрэх үр дүн, тэдгээрийг үнэлэх шалгуур, үзүүлэлт бүхий бага, дунд боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байна. Үүнд:

1. Багшийн хангалт, ашиглалт ба багшийн ачааллыг оновчтой болгох (4) 2. Багш, удирдах ажилтан бэлтгэх тогтолцоог шинэчлэн сайжруулах (6) 3. Сургууль төвтэй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог төлөвшүүлэх (5) 4. Шинэ стандарт, киррикюлимийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжил, арга зүйн ур

чадварыг дээшлүүлэх (5) 5. Багш, арга зүйчид, удирдах ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож,

тэдний цалин, нэмэгдэл хөлс, тэтгэлэг, урамшууллын тогтолцоог шинэчлэн мөрдүүлэх (6)

Мастер төлөвлөгөөний эхний шатны хэрэгжилтийн үнэлгээ өнөөдрийн байдлаар эхлээгүй байна.

Боловсролын шинэчлэл, хөгжлийн талаар баримтлах бодлого, стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болж, улсын төсөв болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, боловсролын нийлүүлэлтэд тодорхой ашиг сонирхол бүхий оролцогчдын

57 Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. 58 УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан.

Page 123: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

123

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

оролцоо нээлттэй болсон тэр цаг үед боловсролын шинэчлэлийн хувь заяаг шийдвэрлэгч багш нартайгаа дэвшүүлсэн зорилтуудаа хэрхэн хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх, арга замын талаар хэлэлцэж зөвлөлдөхөөр БСШУЯ-аас Багш нарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах санаачлагыг гаргасан байна.

Яамны санаачлагыг ЗГ дэмжиж, тус зөвлөгөөнийг 2007 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Багш нарын улсын зөвлөгөөнөөр БСШУ-ны Сайд Ө.Энхтүвшингийн тавьсан “Боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, багшийн манлайллыг дээшлүүлье” сэдэвт илтгэлийг хэлэлцэж, боловсролын шинэчлэл, багшийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлджээ.

Багшийн хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болгоход тодорхой дэмжлэг болохуйц бие даасан үндэсний хөтөлбөртэй болох талаар дээрх зөвлөгөөнөөс гаргасан багш нарын санаачлагыг дэмжиж, БСШУЯ-аас “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг “хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хамт боловсруулан ЗГ-ын 2008 оны 316 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. Үндэсний хөтөлбөрийг 2008-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд, дараах 2 гол зорилтын хүрээнд 12 товлосон зорилт, 55 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:

“Багш” боловсролын зорилго, агуулгын өөрчлөлт, бага, дунд боловсролын чанарыг тасралтгүй сайжруулж байх хэрэгцээ шаардлага, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хэмжээ, хэв шинжийн онцлогт нийцсэн, багшийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд баримжаалсан, багш бэлтгэх нээлттэй, уян хатан, тогтвортой тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх

Нийгмийнхээ аж төрөх ёсонд нийцсэн, багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих бодит хэрэгцээнд нь суурилсан, сургууль төвтэй мэргэжил дээшлүүлэх нээлттэй, сонголттой, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх

Үндэсний хөтөлбөрийн 2 дахь гол зорилтод дэвшүүлсэн 28 арга хэмжээний 3 арга хэмжээ одоогийн байдлаар шийдвэрлэгдээгүй байна. Үүнд:

Сургуулийн төсөвт мэргэжил дээшлүүлэх зардлыг бие даасан зардлын зүйлээр тусгаж, санхүүжүүлэх

Багшид зориулсан ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авахад төрөөс дэмжлэг үзүүлэх

Багш, ажилтны цалин хөлсний хэмжээг амьжиргааны дундаж түвшингээс 80-аас доошгүй хувиар тогтоох

БШУ-ны Сайдын 2012 оны А/136 дугаар тушаалаар “Багшийн хөгжил” гэсэн салбарын түвшний хөтөлбөрийг баталсан байна. Энэ хөтөлбөрийн зорилгыг “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх , тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөхөд оршино” гэж тодорхойлж, зорилгодоо дөхөх дараах 3 зорилт дэвшүүлж, 16 үйл ажиллагаа явуулснаар хүлээгдэж буй 8 үр дүн гарахаар төлөвлөсөн байна.

1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох (5)

2. Багш мэргэжил, ур чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх (7) 3. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлэх (4)

Уг хөтөлбөрийг 2012-2016 онд дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2012-2014 он: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох үе шат

2014-2016 он: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн мэргэжил, ур чадвар, хандлага төлөвших үе шат (Жич: энд он техникийн алдаатай бичигдсэн байх)

Page 124: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

124

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

2015-2016 он: Багш өөрийгөө хөгжүүлэх, мэргэших, ур чадвараа сайжруулснаар боловсролын чанарт эерэг өөрчлөлт гарах үе шат

“Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатуудаас харахад багшийн мэргэжлийн ур чадвар (professional skills) нь тун ч богино хугацаанд төлөвшдөг гэж бодсон “гэнэн” ойлголттойгоор асуудалд хандсаныг харуулж байна.

Багшлах үйлийн хууль, эрх зүйн орчинд гарсан өөрчлөлт

Өнөөдөр Монголын багш нар боловсролын болон төрийн албаны хоёр том салбарыг шинэчлэн хөгжүүлэх үйл явцын дунд ажиллаж, амьдарч байна.

Хайрцаг 3.2.5. 2. Төрийн албаны болон боловсролын салбарын шинэчлэл

Төрийн албаны шинэчлэл Боловсролын салбарын шинэчлэл

Төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох

Албан тушаалуудын үндсэн чиг үүргийг хуульчилах

Ажлын байрны тодорхойлолтыг тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн боловсруулах

Ажлын ачаалал, нормативийг шинэчлэн тогтоох

Цалин хөлсний доод жишгийг салбар бүрээр тогтоох

Салбарын шинэчлэлийн бодлоготой уялдуулан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох

Боловсролын агуулгыг шинжлэх ухааны судлагдахуунаас хүний тогтвортой сурч, ажиллаж, амьдрахад шаардлагатай цогц чадамжид хувирган өөрчлөх

Боловсролын чанарыг олон улсын жишигт хүргэх

Сургалтын технологийг бэлэн мэдээлэл дамжуулахаас суралцагч өөрийн үйл ажиллагаагаараа шинэ мэдлэг бүтээдэг болгон өөрчлөх

Боловсролын менежмент болон сургалтын технологт МХТ-ийг нэвтрүүлэх

Сургуулийн сургалтыг 10-аас 11 болон 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх

Хүн амын бүлэг бүрийн нийгэм, эдийн засаг, соёлын ялгаатай байдлаас үл хамааран суралцагч бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах

Боловсролын салбарт хийгдэж буй тогтолцооны мөн чанарыг хөндсөн, дээрх зэрэгцсэн, цогц өөрчлөлтийн хувь заяа эцсийн дүндээ сургууль, анги танхимийн түвшний үйл ажиллагааны чанар, өөрөөр хэлбэл, цогц шинэчлэлийн онол арга зүйн үзэл баримтлалд суурилсан багшийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, түүний хэрэгжилтийн менежмент төдийгүй багш нэг бүрийн гүйцэтгэлийн чанараас шууд хамаарах нь ойлгомжтой.

Иймд Монголын төрөөс өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдэд багшийн хөгжлийн асуудлаар тодорхой бодлого баримтлан хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй энэхүү зэрэгцсэн, цогц шинэчлэлийг дэмжиж, ЗГ-аас зөвхөн боловсролын салбарт хамаарах тусгайлсан арга хэмжээ авсан байна. Тухайлбал, 2008 онд “Төрийн өмчит ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам”-ыг (Хайрцаг 3.2.5.3) баталж, сургууль, цэцэрлэгийн багш сургалтын менежер, арга зүйч, захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, номын санч, дотуур байрны багш, төдийгүй тогооч, сантехникч, цахилгаанчин, галч зэрэг гэрээт албан хаагчдад тавигдсан шаардлагын 70-аас дээш хувийг хангасан тохиолдолд сар бүрийн үндсэн цалингаас тооцсон 10-15 хувийн мөнгөн урамшууллыг улирал бүр олгож байхаар тогтсон бөгөөд одоо ч энэ журам хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа ажээ.

Page 125: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

125

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Хайрцаг 3.2.5. 3. Төрийн ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид

улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам59

1.1.Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хэрэгжилтийн чанар, түвшинг үндэсний хэмжээнд жигдрүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэн боловсролын үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэхэд “Боловсролын шинэчлэлийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил”-ын зорилго оршино. 1.2. Боловсролын шинэчлэлийн үр дүн гэж сургалтын ажил эрхэлдэг багш, түүний үйл ажиллагааг удирддаг, дэмждэг, бусад албан хаагчийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэ арга барилын цогц үр дүн болж илрэх сурагчдын эзэмшсэн хэрэгцээтэй мэдлэг, бүтээлч чадвар, эерэг зан үйл, хүмүүнлэг ёс зүй, шинжлэх ухаанч хандлага болох цогц чадамжийг ойлгоно. 1.3 Улирлын урамшлыг төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, Гэгээрлийн төв (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ийн багш, удирдах болон мэргэжлийн албан хаагч, нийт ажилтанд тус тус олгоно. 1.4. Улирлын урамшлыг тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх хүрээнд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэн бодитой ахиц гаргаж (боловсролын стандарт, 11 болон 12 жилийн сургалтын шинэ төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тавигдах шалгуур, үзүүлэлтийг хангаж) ажилласны төлөө олгоно.

Ялангуяа, дээр дурьдсан сургуульд суралцах хугацааг нэмэгдүүлэх, сургалтын агуулга, арга зүй, технологи дахь зарчмын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд багшийн оролцоог зохицуулсан хууль, эрх зүйн шинэ орчинг 2007 оноос эхлэн бүрдүүлж мөрдүүлэх талаар УИХ, ЗГ, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас цогц шийдвэрүүд гарган ажиллаж байгаа билээ (Зураг 3.2.5.2).

Эдгээр шийдвэрүүд нь багшийн ажлын агуулгатай холбоотой дараах асуудлыг хамарсан. Үүнд:

Багшийн албан тушаалын ангилал зэрэглэл (албан тушаалын ангилал, зэрэглэл)

Багшийн ажлын агуулга, бүтэц, норм норматив (багшийн ажлын байрны тодорхойлолт: үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, ажлын бүтэц, норм, нэгж)

Багшлах эрх, багшийн ёс зүй

Багшийн мэргэжлийн ур чадварын хөгжил (мэргэжил дээшлүүлэлт, мэргэжлийн зэрэг, ур чадвар)

Багшийн ажиллах орчин (багшийн ажлын байрны нөхцөл, интернэт, бусад)

Багшийн ажлын төлөвлөлт, үнэлгээ (хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, багшийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, дүгнэлт)

Багшийн цалин хөлс (үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал)

Багшийн нийгмийн хамгаалал (амралт, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлттэй зээл)

59 Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54-р тогтоолын хавсралт

Page 126: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

126

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Зураг 3.2.5. 2. Багшлах эрх зүйн орчин, түүний өөрчлөлт

Дээрх журам, эрх зүйн актуудын 2010 он хүртлэх баримт бичгүүдэд бага, дунд боловсролын суурь шинэчлэл болох цогц чадамжид суурилсан боловсролын шинэ стандарт болон 12 жилийн сургалтад шилжих сургалтын төлөвлөгөө, үндэсний киррикилюмийг боловсруулан хэрэгжүүлж, боловсролын чанар, нийц, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбарын гол нөөцийн нэг болох сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн албан хаагчдын үйл ажиллагааг чиглүүлэхэд чиглэсэн дараах шийдлүүдийг хийсэн. Үүнд:

Багш нэг бүрд тэгш боломж олгосон мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтуудыг төрөөс хариуцан тодорхой хугацааны давтамжтайгаар явуулдаг болох

Боловсролын хөгжлийн хэрэгцээ, сургалтын технологт гарч буй өөрчлөлтийн шаардлагыг хангаж байх түвшинд багш тасралтгүй суралцаж байх боломж олгохоор сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэх

Багшийн ажлыг хэмжих нэгжийг томсгож, тэдний ажлаа төлөвлөх, үнэлэх аргыг өөрчлөх үндсэн дээр багшийн анхаарал, бүхий л хүч, боломжийг боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төвлөрүүлдэг болох

Тэдний бүтээлээ сурталчилж, туршлагаа хуваалцаж хамтран ажиллах сонирхолыг төрүүлэх замаар багшлах арга зүйн шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх дотоод механизмтай болох

Багш, заах аргын нэгдэл, Багш нарын зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх замаар сургууль дээрх шийдвэр гаргах эрх мэдлийн төвлөрлийг сийрэгжүүлэх, шилжүүлэх

УИХ-ын тогтоол

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого: “Бүлэг V” 1995; 36 ба 2015;12

Боловсролын тухай хууль: “Бүлэг VI” 1991, 1995, 1998, 2002, 2006, 2008, 2012

Бага, дунд боловсролын тухай хууль: “Бүлэг VI” 1991, 1995, 1998, 2002, 2006, 2008, 2012

ЗГ-ын тогтоол (2007-2013)

“Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл” 2007; 354

“Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишиг” 2010; 239

“Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээ” 2010; 148

“Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” 2008; 316

“Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал” 2008; 54

“Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох журам” 2013; 393

Сайдуудын хамтарсан тушаал

“Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоож, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг

тооцож олгох журам” 2007; 307/91/237

“ЕБС, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”

2010; 362/112/183

Сайдын тушаал (2007-2009)

“ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм” 2007; 41

“Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт” 2007; 354, 179

“Улс, аймаг, нийслэлийн “Оны тэргүүний багш” шалгаруулах

болзол, түүнийг дүгнэх аргачлал” 2007; 440

“Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам” 2008; 72

“Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” 2008; 73

“Багшлах эрх олгох, хасах журам” 2008; 74

“Багшийн хөгжлийн танхмийн стандарт” 2008; 114

“Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх аргачлал” 2009;

561

“Хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх 2010-2012 оны

төлөвлөгөө” 2010; 555

Сайдын тушаал (2012-2013)

“Багшийн хөгжил” хөтөлбөр

2012; А/136

“Сургуулийн өмнөх болон бага,

дунд боловсролын сургалтын

байгууллагын багш, ажилтны

мэргэжил дээшлүүлэх журам”

2013; А/287

“ЕБС-ийн багшийн ажлыг

үнэлэх, дүгнэх журам” 2013;

А/293

“Багшид багшлах эрх,

мэргэжлийн зэрэг олгох, хасах

журам” 2013; А/305

Page 127: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

127

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Мэргэжлийн ур чадварын өсөлт, сургалтын чанар, цалин хөлс, ажлын байрны төлөө нээлттэй, шудрага өрсөлдөх механизмууд бий болгох

Цалин хөлсний тэгш байдлыг хангах зэрэг болно

Багш, ажилтанд багшлах эрх олгох, тэдний мэргэжил арга зүйн хөгжлийг дэмжин мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын өсөлтийг хэмжиж, мэргэжлийн зэрэг олгох харилцан уялдаа бүхий үйл ажиллагааг зохицуулах багц журам нь багшлах үйл явцын бүхэллэг болон хэсэгчилсэн орчлын оролт, явц, гаралтын үе шатуудад баримтлах бодлого, хэрэгжилтийн зохицуулалт, хяналт-шинжилгээ үнэлгээг тодорхойлсон байх шаардлагатай байдаг. Багшийн үйл ажиллагаатай холбоотой багц журмуудыг 2008-2010 он, 2013-2015 он гэсэн хоёр үе шатад хуваан үзэж болохоор байна. Учир нь 2008-2010 онд ТХБ-ын цогц чадамжид суурилсан боловсролын стандарт, сургалтын үндэсний хөтөлбөр, сурах бичгийг хэрэгжүүлэх хүрээнд багштай холбоотой журмуудыг цогцоор нь шинэчилсэн бөгөөд эдгээр бүх журмыг ЗГ (2012-2016)-ын шинэчлэлийн бодлогын хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” зорилтын дагуу өөрчилсөн байна. Иймд тус судалгааны хүрээнд “хуучин” болон “шинэ” багц журмуудыг харьцуулж, гол өөрчлөлтүүдийг тодруулсан болно (Хавсралт 7 ба 8). Уг харьцуулалтаас дараах өөрчлөлтийг тоймлон үзүүллээ. Үүнд:

Багшийн мэргэжил, мэргэжлийн ур чадвартай холбоотой 2008 оны багц журамд багшлах эрхийг багш мэргэжлийн онцгой хариуцлага, үндсэн чиг үүрэг, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх чадварыг баталгаажуулах; мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг багш нэг бүрийн хөгжлийг дэмжиж, багш бүрд тэгш боломж олгох; мэргэжлийн ур чадварын өсөлт, энэ өсөлтийн төлөө шудрага өрсөлдөөнийг 3 шатлал бүхий хэмжээсжүүлсэн шалгуураар үнэлэн шалгаруулж, боловсролын агуулга, арга зүйн шинэчлэлийг сургууль, орон нутаг, үндэсний түвшин бүрд түүчээлэн үр нөлөөгөө үзүүлж, хөгжлийн дотоод хөдөлгөгч хүч болгох бодлогыг тус тус баримтлан боловсруулжээ.

Дээрх чиглэлийн 2013 оны багц журамд дээр дурьдсан суурь шийдлүүдийг үндсэндээ хадгалсан боловч, дараах өөрчлөлтүүд болон тэдгээртэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг бий болгосон байна. Үүнд:

o Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох журмуудыг нэгтгэн нэг журмаар зохицуулдаг болсон.

o Багшлах эрхийн хамгийн гол шалгуур болох багш нь зайлшгүй багш боловсролын баклаварын зэрэгтэй байх шаардлагыг бүдгэрүүлсэний улмаас “заах арга зүйн хөрвөх сургалтад” хамрагдсан л бол хэн ч багшлах эрхтэй байж болохоор болгосон.

o Багшлах эрх олгох болон мэргэжлийн зэрэг олгох нийтлэг шалгууруудын эхний 1-ээс бусад мөн тэдгээрийг хасах бүх шалгуурыг ижил болгосон. Өөрөөр хэлбэл, багшлах эрх олгох, мэргэжлийн зэрэг олгох багшийн хөгжлийн хоёр ялгаатай үе шатуудыг адилтган авч үзсэн байна

o Багшлах эрхийг зөвхөн үндсэн сургалттай холбож, багшийн ажлын байранд тавигдах үндсэн шаардлагуудыг тооцохгүй болгосон.

o Багшлах эрх “нээгдэх”, “сунгагдах”, мэргэжлийн Зөвлөх зэргийг “хамгаалах” гэсэн шинэ харилцаануудыг оруулсан боловч тэдгээрийг хэрхэн зохицуулахыг журамлаагүй

o Мэргэжлийн “заах аргач” болон “тэргүүлэх” зэргийн зарим тусгай шалгуур нь хэмжигдэх үзүүлэлтгүй болсон.

o Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох ба хасахад тавигдах шалгууруудыг хангасан болон хангаагүйн нотолгоог ямар баримт материалыг үндэслэн хэрхэн баталгаажуулан гаргахыг журамлаагүй тул тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий субьектүүд нь ирсэн “хүсэлт”-ийг хүлээн аваад хэрхэн үнэлгээ, дүгнэлт, шийдвэр гаргах нь тодорхойгүй болсон.

o Багшлах эрх, мэргэжлийн зэргийн үнэмлэхийн тусгай код бүхий нэгдсэн загварыг баталдаггүй болсон байна. Энэ нь ялангуяа аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургуулийн захиралд шийдвэр гаргах эрх олгогдсон тохиолдолд улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай болох, шаардлагатай тохиолдолд хянаж магадлах боломжгүй болгосон байна.

Page 128: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

128

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

БСШУ-ы Сайдын 2009 оны 561 дүгээр тушаалаар баталсан “ЕБС-ийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх чиглэл” нь багш холбогдох хууль тогтоомжид заагдсан багшийн ажлын бүтэц, үндсэн чиг үүргийн хүрээнд боловсролын шинэчлэлийн бодлогыг тусган жил бүр ажлаа төлөвлөх, багшийн ажлын үр дүн, ур чадварын түвшин, боловсролын зэрэгцсэн, цогц шинэчлэлд оруулж буй хувь нэмрийг урамшуулахтай холбоотой эрх зүйн бүх актуудын нэгдмэл нэг үндэстэй боловч ялгах чадамж өндөртэй шалгуур, үзүүлэлтийн өгөгдлүүдийг нэгтгэн жилийн ажлаа үнэлүүлэх, төрийн албан хаагчдын ажлыг дүгнэх ерөнхий жишгийн дагуу ажлыг нь дүгнэх гэсэн 3 шатны үйл ажиллагааг төрөлжүүлэн зохицуулж, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр тэдний үндсэн цалинг тогтоох, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, урамшуулал, шагнал олгох, хариуцлага тооцох арга хэлбэрийг тус тус тодорхойлсон байна.

Багшийн ажлын төлөвлөлт, үнэлгээ дүгнэлт, цалин хөлс урамшулалтай холбоотой бараг бүх журмыг 2012-2016 онд дахин шинэчилсэн бөгөөд БШУ-ы Сайдын 2013 оны А/293 тоот тушаалаар баталсан “ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-ын дагуу багш ЗГ-ын шинэчлэлийн бодлогын дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлаа төлөвлөн зөвхөн уг журамд заасан шалгуур үзүүлэлтээр ажлаа үнэлүүлж дүгнүүлэн үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшуулал авч байхаар журамласан байна (Хавсралт 8). Өөрөөр хэлбэл, багшийн ажлын үр дүн, ур чадварын түвшин, боловсролын шинэчлэлд оруулж буй хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбоотой эрх зүйн бүх актуудыг өөрчилж, ялгах чадамж өндөртэй шалгуур, үзүүлэлтүүдийг байхгүй болгож, зөвхөн дээрх журамд заасан хэдхэн шалгуур үзүүлэлтийг үндэслэн урамшуулал, нэмэгдлийг олгох болсон. Энэ журам нь агуулга талаасаа ч эрх зүй талаасаа ч зарим зөрчилтэй байж болзошгүй юм. Тухайлбал, ЗГ-ын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-аар олгогдсон эрхийн хүрээнд БСШУ, НХХ, Сангийн Сайдын 2010 оны 362/112/183 тоот тушаалаар “ЕБС, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг баталсан байдаг. Гэтэл салбарын сайдад энэ эрх шилжээгүй тохиолдолд нэг сайдын тушаалаар ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг өөрчлөх, хүчингүй болгох эрх байхгүй юм. ЗГ-ын энэ журамд зааснаар зөвхөн онцгой амжилт, үр дүн гаргасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгодог.

Page 129: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

129

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

Стандарт ба киррикюлимийн үзэл баримтлал

1. Монгол улс “Бага, дунд боловсролын киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл

баримтлал” (2002)-даа ЮНЕСКО-оос санал болгосон “Суралцахуйн 4 тулгуур багана”-

ыг суралцахуйн зорилго буюу цогц чадамжийн хүлээгдэж буй үр дүнгийн 4 ай болгон

сонгосон байна. Үзэл баримтлал, бодлогын түвшин дэх цогц чадамжийн сонголттой

холбоотой энэхүү шийдэл нь ТХ болон ТХБ-ыг үнэлэх дорны гүн ухааны гол зарчмын

нэг болох “арга, билгийн шүтэн барилдах” ёсны шалгуурыг түвшин бүрдээ хос хосоороо

бүрэн хангаж байгаа нь стандартын шинэчлэл нь онол, арга зүйн гүн бат үндэслэлтэй

байх зарчимд нийцсэн гэж үзэх боломж олгож байна.

2. Энэ үзэл баримтлал дахь стандарт, киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх бодлогын

шийдлүүд (17 шийдэл) болон цогц чадамжийн айнууд (4 ай), тэдгээрт харгалзах мэдлэг,

чадварууд (43 чадвар) нь бүхэлдээ ТХБ-ын цогц чадамжуудад бүрэн харгалзаж байна.

3. ТХБ-ын цөм агуулгыг илэрхийлдэг юмс, үзэгдлийг танин мэдэх систем сэтгэлгээ (А),

шийдвэр гаргахад эрхэмлэх ойлголцол, зөвшилцлийн ёс зүй (В), үйл ажиллагаа явуулах

нэвт шувт менежмент (С)-ийн арга ухаан нь олон улсын ТХБ-ын цогц чадамжид ч,

Монгол улсын стандарт, кирриклюмийг хөгжүүлэх үзэл баримтлалд ч хангалттай

түвшинд тусгалаа олж чадсан байна.

4. “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал” (2013) баримт

бичгийн шинжилгээнээс харахад энэ баримт бичиг нь “хөгжлийн үзэл баримтлал”

гэхээсээ илүүтэйгээр бүхэлдээ дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний түвшний

баримт бичиг болжээ хэмээн дүгнэж болохоор байна. Учир нь уг баримт бичиг нь “үзэл

баримтлал”-ын төрөлд хамаарахаар бол боловсролын чанарын “шинэчлэл”-ийг яаж хийх

шийдлүүдийг тодорхойлсон байх шаардлагатай.

Боловсролын стандарт

5. 2004 онд батлагдсан үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа бага, дунд боловсролын бүх

стандартын инвариант бүтцээс харахад стандартууд нь “Бага, дунд боловсролын

кирикюлим, стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал (2002)-д тодорхойлогдсон

Суралцахуйн 4 тулгуур багана, тэдгээрт харгалзах ТХБ-ын цогц чадамжуудын хүрээнд

агуулга, арга зүйг шинэчлэх стратегүүдийг тусган судлагдахуун бүрийн айн

онцлогтойгоор боловсрогдсон байна. Энэ нь үзэл баримтлалд тодорхойлогдсон ТХБ-ын

цогц чадамжуудыг интеграцчилах онол арга зүйн шийдлүүд нь боловсролын

стандартуудад биелэлээ олсныг харуулж байна.

6. 2008 онд хийгдсэн бага, дунд боловсролын стандартын үнэлгээнд ТХБ-ын үзэл санаа,

агуулга, арга зүйг стандартад хэрхэн интеграцчилсан талаар тодорхой дүгнэлт

өгөгдөөгүй байгаа бөгөөд стандарыг цаашид хэрхэн сайжруулах талаар өгсөн зөвлөмж

учир дутагдалтай гарчээ. Мөн боловсролын стандартад холбогдох хуулийн дагуу

хийгдэх ёстой дараагийн үзлэг хийгдээгүй байна. Иймээс цогц чадамжид суурилсан

боловсролын анхны стандартын сайжруулалт өнөөг хүртэл хийгдээгүй байна.

7. ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний шинэ стандарт

нэвтрүүлэхээр тусгасан боловч өнөөдрийн байдлаар “стандарт” нэртэй баримт бичиг

хараахан боловсрогдож гараагүй байна

Сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр

8. 2008-2015 онд боловсруулж хэрэгжүүлсэн Бага, дунд боловсролын сургалтын үндэсний

хөтөлбөрүүд нь цогц чадамжид суурилсан боловсролын стандартын онол, арга зүйн

шийдлийг бодит үйл хэрэг болгох сургалтын технологийн үндэс суурь болж, сурах бичиг

зохиох, багш нарын мэргэжил дээшлүүлэх, багш үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйлийн

хөтөч болсон төдийгүй ЕБС-ийн сургалтыг 12 жилд шилжүүлэх шилжилтийг амжилттай

дуусгахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Page 130: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

130

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

9. Сургалтын үндэсний хөтөлбөрийн бүтэц болон хөтөлбөрийг үнэлэх шалгуурууд нь

харилцан холбоотойгоор сонгогдсон ажээ. Шалгуурын эхний хэсгийн “үзэл баримтлал”-

ыг үнэлэх шалгуурт хамаарах 11 индикатор нь бүхэлдээ ТХБ-ын үзэл санааг

илэрхийлэхийн зэрэгцээ 2, 5, 7, 8 дахь индикаторууд ТХБ-д шууд хамаарч байна.

10. Бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулах, экспертиз хийх, хүлээн авах шалгуур

үзүүлэлт батлагдан гараагүй бөгөөд суурь боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулах,

магадлан шинжлэхэд тавигдах шаардлагыг яамнаас батлан гаргажээ.

11. Бага ба суурь боловсролын үндэсний хөтөлбөрийг цөм хөтөлбөр болгон дахин

шинэчилж, 2014 оноос үндэсний хэмжээнд мөрдөхдөө өмнөх хөтөлбөрүүдэд болон

тэдгээрийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт гаргах судалгаа хийгдсэн эсэх, хийгдсэн бол

судалгааны тайлан, холбогдох мэдээлэл, албан эх сурвалжаас олдохгүй байна. Иймд

өмнөх хөтөлбөрүүдийг шинэчлэх үндэслэл болон үзэл баримтлал, онол, арга зүйн

шийдлийг тодорхойлон томъёолсон баримт бичиг боловсрогдоогүй байна гэсэн

дүгнэлтэд хүргэж байна. Иймд энэхүү судалгааны хүрээнд 2013 оноос эхэлсэн

сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн онол, арга зүйн шийдлийн талаар харьцуулсан

дүгнэлт өгөх боломжгүй байлаа.

Сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

12. Хэрвээ нэг талаас, Бага, дунд боловсролын стандарт, киррикюлимыг шинэчлэн

хөгжүүлэх үзэл баримтлал болон боловсролын стандарт, сургалтын үндэсний

хөтөлбөрийн аль алинд нь ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүй нь онол, арга зүйн

шийдлийн түвшинд интеграцчилагдсан гэсэн дүгнэлт гарч нөгөө талаас, сурах бичгүүд

нь магадлан шинжилгээгээр тэдгээрт тавигдах шаардлагыг хангаж, хэвлэгдсэн гэж

дүгнэвэл сурах бичгүүдэд ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүй нэгэн адил

интеграцчилагдсан байна хэмээн үзэх үндэслэлтэй.

13. Сурах бичиг хангамжийн талаар баримтлах бодлого болон энэ үйл ажиллагаанд

оролцогчдын эрх зүйн харилцааг зохицуулах журмууд богино хугацаанд олонтоо

өөрчлөгдсний улмаас өнөөг хүртэл сурах бичиг хангамжийн найдвартай, тогтвортой

тогтолцоо төлөвшиж чадаагүй байна.

14. Сурах бичиг боловсруулалтын түвшинг хичээл бүрээр тогтоож, нэгдсэн дүгнэлт гарган

цаашид сайжруулах дорвитой судалгаа ховор учраас энэ талбарт байгаа ололт амжилт,

алдаа дутагдлын шалтгаанаа илрүүлж, сайжруулах боломж олгохгүй байна. Судалгааны

үнэлгээ, дүгнэлтгүйгээр сурах бичгүүдийг ойр ойрхон шинэчлэх явцад хүний нөөцийн

чадавхи дутагдах, сурах бичиг зохиох менежментийн төлөвлөлтийн зарим сул талаас

үүдэлтэй түүнийг зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх үе шатуудад ногдох хугацаа

хэтэрхий давчуу, хүмүүст нухацтай ажиллах цаг хугацаа хэт хомсдолтой байх зэрэг

бэрхшээл нь сурах бичгийн чанарт нөлөөлж байна.

Багшийн хөгжил

15. Багш бэлтгэдэг их сургуулиуд дээр хийгдсэн судалгаануудын дүнд багш мэргэжилтний

загварууд боловсрогдсон нь багш боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлалын онол, арга

зүйн шийдлүүд гаргах, улмаар багш боловсролын стандартыг боловсруулж, сургалтын

төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх боломж бүрдсэн байна. Тухайлбал, багш

мэргэжилтний дээрх загваруудыг ашигласан тохиолдолд “Хэрвээ бага, дунд

боловсролын стандартад ТХБ-ын цогц чадамжууд хангалттай түвшинд

интеграцчилагдсан гэж үзвэл багш боловсролын стандартад ТХБ-ын цогц чадамжууд

мөн тийм түвшинд интеграцчилагдах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтэд хүрч болно.

16. Боловсролын чанарт бодитой ахиц гаргахын тулд багш боловсролын стандарт

киррикюлимийг боловсролын шинэ парадигмийн үзэл санаанд тулгуурлан шинэчлэн

хөгжүүлэх үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөдөр ч багш бэлтгэх, мэргэжил

дээшлүүлэх үйл ажиллагааны тулгамдсан зорилтын нэг байсаар байна.

Page 131: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

131

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

17. Төрөөс багшийн мэргэжил дээшлүүлэх талаар баримтлах бодлого нь 2001 оноос эхлэн

Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүд ба салбарын хөтөлбөр хэлбэрээр бие даасан

баримт бичиг хэлбэрээр тодорхойлогдож иржээ. Гэвч 1995 онд батлагдсан Монгол

Улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын V бүлэгт багшийн хөгжил,

нийгмийн хамгааллын талаар 9 чиглэлийг тодорхойлсон бол 2015 онд түүнийг

шинэчилсэн шинэ бодлогод 3 чиглэл тодорхойлогджээ.

18. Багшийн үйл ажиллагаатай холбоотой багц журмууд (2007-2010) нь холбогдох хууль

тогтоомжид заагдсан багшийн үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод

нийцсэн багшийн ажлын агуулгад суурилсан зохицуулалтын нэгдмэл үндэстэй байсан

бол шинэ багц журмуудад хууль тогтоомж өөрчлөгдөөгүй байхад багшийн ажил нь

“шинэчлэл”-ийн бодлогоор тодорхойлогдох нэгдмэл үндэстэй болгожээ. Энэ нь эрх

зүйн хувьд зөрчилтэй асуудлыг үүсгэх төдийгүй, багшийн үйл ажиллагааны тогтвортой

байдалд сөрөг нөлөө үзүүлэх талтай.

19. Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх 2009 оны чиглэлд баримталсан бодлого нь

багшийн ажлыг бүхэл бүтэн тогтолцоонд нь сэтгэн харах, ойлголцол, зөвшилцлөөр

шийдвэр гаргах, яамнаас тухайн багш хүртлэх үйл ажиллагааг нягт уялдуулан ажил

төлөвлөхөөс эхлээд дүгнэж урамшуулах хүртлэх шинэчлэлийн менежментийг нэвтэд нь

хэрэгжүүлснээрээ ТХБ-ын агуулга, арга зүйд нийцэж, багшийн үйл ажиллаганы

тогтвортой байдлыг хангахад илүү чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой байжээ.

20. Багш, ажилтанд багшлах эрх олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн ур

чадварын өсөлтийг хэмжин мэргэжлийн зэрэг олгох арга механизм бүрийн тусгай

зориулалтыг бүдгэрүүлснээс багш бүрийн хөгжлийг үнэлэх эдгээр хэрэгслийн ялгах

чадварыг бууруулж, нийтэд нь хавтгайруулах хандлагатай болгожээ.

Page 132: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

132

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

Стандарт ба киррикюлимийн үзэл баримтлал

1. Хүн төрөлхтний өнөөгийн цаг үеийн нийтлэг хэрэгцээний илэрхийлэл болох 2015 онд

НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд” (SDG), ТХБ-ын “Дэлхий нийтийн

үйлийн хөтөлбөр” (GAP) зэрэг Дэлхий нийтийн хөгжлийн шинэ стратегүүдийг Монгол

Улсын онцлог, бодит хэрэгцээтэй үялдуулж, хэрхэн хэрэгжүүлэх онол, арга зүйн

шийдлүүдийг боловсруулж, эхний ээлжинд боловсролын бүх түвшний стандарт ба

киррикюлимийн нэгдсэн ерөнхий үзэл баримтлалыг шинээр боловсруулахын зэрэгцээ

түвшин бүрийн тухайлбал, Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийн

тусгайлсан үзэл баримтлалыг сайжруулан батлах хэрэгтэй байна.

2. Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийн үзэл баримтлалыг сайжруулахдаа

насан туршийн боловсролын бүх хэлбэр, түвшин, шатлалыг хамарч, хүн бүрд тэгш

боломж олгосон чанартай, inclusive (оролцуулсан) боловсрол эзэмших Монголын

онцлогтой шийдлийг тусгасан байх шаардлагатай.

3. Үзэл баримтлалыг боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө,

сурах бичиг, багшийн хөгжлийг бүхэлд нь хамарсан, тэдгээрийн амин холбоог хангасан,

хамгийн гол нь ТХБ-ын олон талт, олон эрэмбэт цогц чадамжийн тогтолцоонд суурилсан

суралцахуйн онол, арга зүйн шийдлүүдтэй байхаар боловсруулах шаардлагатай.

Боловсролын стандарт

4. Цаашид Бага, дунд боловсролын стандартыг сайжруулж, түүнд ТХБ-ын цогц чадамжийг

гүнзгийрүүлэн интеграцчилахын тулд боловсролын агуулга, арга зүйг шинэчлэх талаар

баримталж ирсэн 1990 оноос хойшхи бүх стратегүүд болон стандарт, киррикюлимийг

хөгжүүлэх үзэл баримтлал болон стандарт боловсруулах онол, арга зүйн шийдлүүдийг

үнэлэхийн зэрэгцээ тэдгээрийг баримтлан боловсруулсан стандарт бүрийн

боловсруулалтын түвшин, стандартыг сурталчилан таниулах ба хэрэгжүүлэх

менежмент, хүмүүсийн хандлага, ойлголтын зөрөө зэрэг олон хүчин зүйлсийг хамарсан

суурь судалгаа хийх шаардлагатай байна.

5. Холбогдох хуульд заасан хугацаанд боловсролын стандартуудад үзлэг, үнэлгээ хийж,

түүнийг сайжруулж байх хуулийн механизмыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм

Сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр

Цаашид сургалтын хөтөлбөрийг сайжруулахад тус болно гэж үзэж дараах зөвлөмжийг өгч

байна. Үүнд:

Менежментийн түвшинд

6. Бүх түвшний сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах ба үнэлэх арга зүй (шалгуур

индикатор, арга аргачлал)-г боловсруулж баталгаажуулан хэрэглэж байх

7. Урьд нь бүтээгдсэн үндэсний түвшний бүх хөтөлбөрүүд болон орон нутаг, сургуулийн,

хичээлийн хөтөлбөрүүдээс түүвэрлэн авч үнэлэн дүгнэлт, зөвлөмж гаргаж байх

8. Үндэсний болон орон нутгийн түвшний сургалтын хөтөлбөр боловсруулагчид,

шинжээчдийг тусгай хөтөлбөрөөр сургаж бэлтгэж байх

9. Сургалтын менежерүүдийг сургалтын хөтөлбөрийн чиглэлээр багш нарт мэргэжил, арга

зүйн зөвлөлгөө өгдөг түвшинд давтан бэлтгэх, бүртлэл, тооцооны тусгай программ

хангамжтай болгох

10. БХ болон БМДИ-д суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах үндэсний чадавхийг

бэхжүүлж байх

11. Сургууль, багш нарт ачаалал үүсгэхгүй байх түвшинд үндэсний ба орон нутгийн

түвшний хөтөлбөрийг цэгцтэй товч, хэрэглэхэд хялбар тодорхой, ойлгомжтой утга

төгөлдөр байхаар чанартай боловсруулж байх

Page 133: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

133

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

12. Сургалтын баримт бичгүүдийн эрх зүйн статусын хувьд ч хэрэглээний хувьд ч илүү

тохиромжтой байлгах үүднээс сургалтын хөтөлбөр ба түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг

тусад нь боловсруулж байх

Онол, арга зүйн түвшинд

13. Боловсролын эрэлт болох стандарт ба боловсролын нийлүүлэлт болох киррикюлим

хоорондын шүтэлцээ хийгээд тэдгээрийн тохирцыг үнэлж, боловсролын хөгжлийн

дотоод механизмын хэвийн ажиллагааг ханган хянаж байх

14. Таксономын мэдлэг ба когнитив үйлүүдийн эрэмбэт чанар, боловсролын түвшин,

шатлал хоорондын харьцааг оновчтой тогтоож, ойлгомжтой тодорхойлох, когнетив,

аффектив, социал үйлүүд нь суралцахуйн тухайн үйлийн акт бүрд агуулагддагийг

үндэслэн тэдгээрийг тус тусад нь бус хичээл бүрийн агуулгад интеграцчилан амьлуулж

илрүүлэх арга зүйн шийдлийг олж тусгах чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цөм

хөтөлбөрийг боловсронгуй болгох

15. Цөм хөтөлбөрт иргэний боловсролыг зөвхөн ёс зүйгээр хязгаарласан байгаа нь гоо зүй,

эрх зүй, хууль зүй зэрэг шинжлэх ухааны болон иргэн бүрийн эзэмших ёстой

боловсролын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн ач холбогдолыг бууруулж, өрөөсгөл

болгосон байгааг тэгшлэх

16. Суралцахуй ба багшлахуйн үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэн сайжруулах

удирдамж болох сургалтын хөтөлбөр буюу кирикюлимийг үндэсний, орон нутгийн,

сургуулийн, курс хичээлийн, нэгж хичээлийн гэсэн олон түвшин бүхий бүхэл бүтэн

тогтолцоо хэмээн үзэж, уг тогтолцооны инвариант бүтэц болох бүрэлдэхүүн хэсгүүдийг

зөв оновчтой тогтоож, тус бүрийнх нь ялгаа, тэдгээрийн хоорондох олон хэмжээст, олон

эрэмбэт холбоо хамаарлыг тод томруун тодорхойлсон байхаар боловсруулах

шаардлагатай байна. Тухайлбал, сурах хэрэгцээ, сонирхолоос эхлээд суралцахуйн

зорилго, агуулга, арга, хэлбэр, орчин, үнэлгээг суралцагчийн мэдлэг бүтээх үйлд

буулган тодорхойлж, хүрэх үр дүн, зорилт, эзэмших чадвар, үйл ажиллагаа, үнэлгээний

индикатор гэсэн “үйл”-ийн ижил амьтай хэрнээ, өөр өөр зориулалттай хөтөлбөрийн

бүрэлдэхүүн хэсгүүдийн ялгаа нь ил тодорхуйцаар тэдгээрийн агуулгыг зөв томъёолж

тодорхойлох зайлшгүй шаардлага байна.

17. Хүчингүй болсон үндэсний хөтөлбөрүүдэд анги, хичээлийн бүлэг бүрээр хүлээгдэж буй

үр дүн, агуулга, арга зүй, хэрэглээ, үйл ажиллагаа, үнэлгээний индикаторуудыг тус бүрд

нь ялган тодорхойлж томъёолсон байсныг өөрчилж, цөм хөтөлбөрт цогц чадамж,

чадваруудын төрөл, эрэмбэт чанарыг алдагдуулан энд тэндгүй тараан байрлуулж,

зорилт, хүлээгдэж буй үр дүн, агуулга, арга зүй, хэрэглээ, үйл ажиллагааг нэг өгүүлбэрт

багтаан хольж томъёолон хөтөлбөрийн хичээлийн “агуулга” хэмээн үзсэн явдал нь

онол, арга зүйн хувьд алдаатай юм. Хөтөлбөрийг бүхэлд хэт ерөнхийлөн “бөөндсөн”

нь түүнийг ойлгоход төвөгтэй, хэрэглэхэд хүндрэлтэй болгож, багшид сургалтын үйл

явцыг төлөвлөх, үнэлэх ажиллагаанд бэрхшээл учирах болсныг анхаарч зайлшгүй

залруулах шаардлагатай. Эс бөгөөс сургууль, багш нарыг ойлгомжгүй байдалд хүргэж,

ямар ч хамаагүй аргаар тавигдсан шаардлагын төлөө зүтгэх болгож байна. Өөрөөр

хэлбэл, “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэдэгтэй адил байна.

Бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

18. Сурах бичиг хангамжийн талаар өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага,

сургамжаа нэгтгэн дүгнэж, сурах бичиг хангамжийн хэлхээн дэх төрийн оролцооны

хэсгийг маш оновчтой тогтоох замаар олон улсын жишигт нийцсэн төрийн зохих

оролцоо бүхий сурах бичиг хангамжийн хэвлэн нийтлэл төвтэй тогтолцоог бүрдүүлж

төлөвшүүлэх нь зүйтэй

19. Төрийн оролцоо зайлшгүй шаардагдах сурах бичгийн стандарт, шинжээчдийн чадавхи,

ёс зүй, эрх зүйн хариуцлагын зохицуулалт, сурах бичгийн сонголт зэрэг хэрэглэгчийн

эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар гаргах шийдлийн хувилбарууд

боловсруулж, цаашид сурах бичиг хангамжийн тогтвортой хөгжлийг хангах нь чухал

юм.

Page 134: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

134

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

20. Төрөөс сурах бичиг судлалыг хөгжүүлэхээр тунхаглах төдий бус чанартай үр дүн

гаргахуйц бодит дэмжлэг үзүүлдэг болж, эхний ээлжинд 2004 оноос хойш бүтээгдсэн

бүх сурах бичгүүдэд үнэлгээ хийж, дүгнэлт гарган сурах бичгийн талаар олсон ололт

гаргасан алдаа дутагдалаа илрүүлэн түүний хөгжлийн түвшинг тогтоож, цаашид

тэдгээрийг сайжруулах үнэ цэнэтэй зөвлөмж гаргуулах хэрэгтэй байна.

21. Хуульд заасан хугацаанд сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандартад үзлэг хийж,

сайжруулж байх хэрэгтэй.

Багшийн хөгжил

22. Багш боловсролын хөгжлийн төлөөх хүчин чармайлтын үр ашиг, үг өгөөж, үр нөлөөг

дээшлүүлэхийн тулд юуны өмнө хийгдсэн судалгааны үр дүн, хэрэгжүүлсэн үйл

ажиллагааны сургамж, олон улсын чиг хандлага зэргийг нэгтгэн дүгнэж, багш

боловсролын хөгжлийн талаар баримтлах үзэл баримтлалыг боловсруулан багш

мэргэжилтний загварыг бүтээж албан ёсоор баталгаажуулах шаардлагатай. Энэ нь үйл

ажиллагааны залгамж холбоог ханган хөгжлийн үйл явцын цаашид тогтвортой байлгах

урьдчилсан нөхцөл болно. Эс бөгөөс “Салан баавгайн үлгэр”-ийн адил сүүлийн 10 гаруй

жилийн туршид ярьж, бичсэн багш боловсролын агуулга, арга зүйн шинэчлэл дорвитой

үр дүнд хүрч чадалгүй, шинэчлэлийн үр нөлөө суларсаар бүх шинэчлэл цаасан дээрх

санаа болон үлдэх эрсдэл үүсч болох юм.

23. УИХ-аас 2015 онд баталсан Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах

бодлогын “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо” бүлэг нь 3 заалттай бөгөөд

тэдгээр нь хүний нөөц, тухайлбал, багшийн хөгжил, багш хангажийн талаар баримтлах

бодлогын тодорхой шийдлүүд бус хэт ерөнхийлсөн зорилтууд хэлбэрээр томьёологдсон

нь цаашид энэ хүрээний үйл ажиллагааг нарийвчлан сайжруулах боломж олгож

чадахгүй байгааг анхаарах хэргэгтэй.

Page 135: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

135

БҮЛЭГ III СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ, АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Page 136: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

136

БҮЛЭГ I БҮЛЭГ III. СУРГАЛТЫН БОДЛОГОД ТХ БА ТХБ-ЫГ ИНТЕГРАЦЧИЛСАН ОНОЛ,

АРГА ЗҮЙН ШИЙДЭЛ

Page 137: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

137

БҮЛЭГ IV

Page 138: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

138

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

БҮЛЭГ IV. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

4.1. АЛБАН БОЛОВСРОЛ ДАХЬ ТХБ-ЫН ХЭРЭГЖИЛТ

4.1.1. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

А. Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт, сургалтын цөм хөтөлбөр

МУЗГ-аас “Сургуулийн өмнөх боловсрол-1” үндэсний хөтөлбөрийг баталж, 1995-2000 онд хэрэгжүүлснээр СӨБ-ын хамран сургалт 1995 онд 27.7 хувь байсан бол 2000 онд СӨБ-ын үйлчилгээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн 37.7 хувь нь хамрагдсан байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн 26 хувь барилга, халаалтын системдээ засвар үйлчилгээ хийсэн, 23 хувь нь туслах аж ахуйтай болсон, нийт багш, мэргэжилтний 75 хувь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, СӨБ-ын ач холбогдлын талаар нийгэмд эерэг хандлага төлөвшсөн зэрэг үр дүн гарчээ. Гэвч хүн амын амьжиргааны түвшин доогуур, ядуурал буурахгүй байгаа, хөдөөгийн малчдын хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдээгүй зэргээс шалтгаалан сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 62 орчим хувь СӨБ-ын үйлчилгээний аль нэгэн хэлбэрт хамрагдахгүй, өөрөөр хэлбэл 3-7 насны 3 хүүхэд тутмын 2 нь хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоолол гарчээ.

МУЗГ-ын 119 дүгээр тогтоолоор дээрх хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн бодлого, стратегид нийцүүлэн төрийн болон ТББ, гэр бүл, олон нийтийн дэмжлэг оролцоо, идэвхитэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар СӨБ-ын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд 2001-2007 онд “Сургуулийн өмнөх боловсрол-2” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

СӨБ-ын агуулгын үндэс нь тухайн дэд салбарын хуулинд (Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, 2008) дараах байдлаар тодорхойлогдсон байна.

Бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох

Хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох

Хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах

Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах

СӨБ-ын агуулга, стандартын гол онцлог нь ТХБ-ыг хүүхдэд багаас нь ертөнцийг зөв танин мэдэх, бие бялдар, оюун ухааны суурь чадваруудыг эзэмших, бусадтай хамтарч суралцаж, хөгжих сургалтын орчинг бүрдүүлэхэд чиглэсэн байна.

Түүнчлэн СӨБ-ын сургалтын бодлого (2007) нь агуулгын дараагийн суурь болсон гэж үзэж болно. Энэхүү бодлого хэрэгжсэнээр орон нутгийн алслагдмал байдал, амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээл, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдаж чадаагүй бага насны хүүхдүүдэд зориулан нүүдлийн цэцэрлэг, ээлжийн бүлэг, явуулын багш, түр сургалтын хэлбэрээр хувилбарт сургалтыг тодорхой цагаар баримжаалан дагнасан болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүлсэн нь давуу тал болж байна. Мөн сургалтын гол агуулгыг эзэмшүүлэхдээ хүүхдийн нийгэмд хандах хандлага, материаллаг, үйлийн, сэтгэл зүйн орчны залгамж холбоог сайжруулахад чиглэсэн ч СӨБ-ын хамран сургалт хангалтгүй байжээ. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, шинэчлэл (1994-2014) тайланд дурьдсанаар СӨБ-ын хамран сургалт 2001 онд 33.6 хувьтай байсан бол хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 23.5 хувиар өсч, 2007 онд 57.1 хувь /цэцэрлэгийн хамран сургалт 43.8 хувь, бусад хэлбэрийн сургалт 13.2 хувь/-д хүрсэн байна.

Page 139: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

139

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Энэхүү бодлогын нэг гол зорилтын хэрэгжилт нь СӨБ-ын стандарт (2011) батлагдсан явдал бөгөөд гол зорилго нь “Хүүхдийн эзэмшвэл зохих анхны мэдэгдэхүүн, чадвар, дадал, хэвшил, хөгжлийн түвшинг тодорхойлж, тэдгээрийг хүүхдэд эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх, цаашид хөгжүүлэх”-д оршино.

Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт (2011) нь хүүхдийн насны үечлэл (0-12, 13-24, 25-36, 37-48, 49-60, 61-72 сар)-д тулгуурлан бие бялдрын хөгжил, оюун ухааны хөгжил, нийгэмшихүй гэсэн 3 айгаар хүүхдийн цогц чадамжийг хөгжүүлэхээр тодорхойлсон онцлог ажиглагдаж байна. Энэ нь СӨБ-ын цөм хөтөлбөр (2015) боловсрогдох үндэслэл болсон юм.

МУЗГ-ын 2013 оны “Хөтөлбөр батлах тухай” 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдсан бөгөөд уг хөтөлбөрийн дэд хөтөлбөрийн нэг бол “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” юм. “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн 6.1-д “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, стратегитэй уялдуулан шинэчлэн боловсруулах” гэсэн зорилтын хүрээнд “Бага насны хүүхдийн суралцахуй, хөгжлийн талаар дэлхийн улс орнуудын баримталж буй чиг хандлага, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогод нийцүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээг боловсруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Дээр дурьдсан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд СӨБ-ын сургалтын бодлого (БСШУ-ны Сайдын 327 тоот тушаал) шинэчлэгдэн батлагдаж, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг нэг хэв загварт баригдсан, хичээл төвт сургалтаас хүүхэд өөрийн онцлог болон эрэлт хэрэгцээнд нийцсэн дэмжлэг туслалцаа авах, аливаа үйлд сонголттой, идэвхтэй, бүтээлчээр оролцох боломжоор хангахад чиглүүлэхээр энэхүү бодлогод тусгасан байна. Ингэснээр хүүхдийн суралцах үйлд харгалзах онцлогийн дотор хүүхэд ямар нэгэн юм, түүний онцлог, үзэгдэл, үйл явдлын учир холбогдлын талаар бусадтай санаагаа солилцож байж хорвоо ертөнцийн талаарх мэдлэгээ бүтээдэгийг чухалчилсан байна.

Хүснэгт 4.1.1. 1. СӨБ-ын сургалтын бодлогын зорилтуудын харьцуулалт

2007 он 2013 он

Хүүхдийн эрүүл энх өсч бойжих, асран хамгаалуулах, эрхийг хүндэтгэсэн байх

Сургалтын орчны осол аюулгүй байдал, эрүүл ахйн шаардлагыг хангасан байх

Хүүхдийн нас, сэтгэхүйн хэрэгцээ, сонирхлыг харгалзсан, бие даан сурах хөгжих боломжийг хангасан байх

Танин мэдэхүйн дэвшилтэт үзэл онолд суурилсан, шинжлэх ухаанч байх

Хүүхдийн бие бялдар оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн ялгаатай байдалд нийцсэн байх

Хүүхэд бүрийн хөгжих хамгаалагдах, өөрийгөө илэрхийлэх тэгш эрхийг хангасан байх

Хүүхдийн нас, сэтгэц, хөгжлийн онцлогт нийцэх

Хүүхэд бүрийн онцлогийг харгалзах

Хүүхдийн тал бүрийн хөгжлийг хангах

Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших тэгш боломжоор хангах

Эцэг эх ба багш нар сурган хүмүүжүүлэгч түншүүд

Тоглоом бол хүүхдийн суралцах үндсэн үйл

Боловсролын чанарыг хүүхдийн чадамж (эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил)-аар үнэлэх

Сургалтын арга зүй технологийг боловсронгуй болгох

СӨБ-ын сургалтын бодлого нь “Сургуулийн өмнөх боловсрол. Бага насны хүүхдийн хөгжил” стандарт (2011)-д тулгуурласан бөгөөд хүүхэд төрснөөс эхлэн сургуульд орох хүртлэх буюу 0-6 хүртлэх нас болгон үечилж, хүүхдийн цогц хөгжлийн шаардлагыг хангахад гэр бүл, насанд хүрэгчдийн туслалцаа дэмжлэгийг татан оролцуулахад анхаарсан байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог,

Page 140: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

140

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн үзэж хөгжүүлэхэд чиглэж байна.

БШУ-ны Сайдын 2013 оны “Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийн талаар авах арга хэмжээний тухай” А/329 дүгээр тушаалаар байгуулагдсан мэргэжлийн баг СӨБ-ын цөм хөтөлбөрийг “Монгол хүүхдийн сэтгэц, физиологийн судалгаа”, “Бага насны хүүхдийн бие бялдарын сэтгэцийн судалгаа” зэрэг өөрийн орны эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, манай улсын цэцэрлэгүүдэд мөрдөж ирсэн сургалтын хөтөлбөр, стандарт, зөвлөмжүүдэд хийсэн судалгаа (2014), дэлхийн зарим улс орны цэцэрлэгийн сургалтын хүрээ, үндэсний хөтөлбөрт хийсэн харьцуулсан судалгаа (2014), түшиц цэцэрлэгийн багш нарын боловсруулан хэрэгжүүлсэн сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшвэл зохих чадваруудад тулгуурлан боловсруулж 2014-2015 оны хичээлийн жилд хийсэн туршилтын (12 түшиц цэцэрлэг) дүнд тулгуурлан СӨБ-ын цөм хөтөлбөрийг боловсруулжээ.

Хүүхэд бүрийн онцлогийг нээх, дэмжих, хөгжүүлэх;

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн таатай орчныг бүрдүүлэх;

Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх;

Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарах;

Цэцэрлэг, багш нарын бие даасан, бүтээлч үйлд тулгуурлах;

Багш, эцэг эх, олон нийтийн оролцоог хангасан байх

зарчмыг баримталсан уг хөтөлбөрийн зорилго нь “хүүхэд бүрд багаасаа хүмүүний зан чанарын үнэт зүйлс, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицох чадварын суурийг эзэмших, эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй болох, өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход” оршиж байна.

Суурь боловсрол, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх тухай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 03 албан даалгавраар 2015-2016 оны хичээлийн жилээс улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг эзэмшсэнээр СӨБ эзэмшсэн хүүхэд

Эрүүл амьдралын хэвшил дадалтай, идэвхтэй хөдөлгөөнтэй, болзошгүй осол гэмтлээс зайлсхийх

Хүрээлэн буй орчноо танин мэдэх хүсэл сонирхолтой, юмс, үзэгдлийн учир шалтгаан, холбоо хамаарлыг олохыг эрмэлзэх

Өөртөө итгэлтэй, идэвхтэй, бүтээлч, оролдлого зүтгэлтэй; зан, үйлээ удирдах

Санаа бодол, ойлголт төсөөллөө илэрхийлэх

Бусдыг мэдэрч ойлгох, эелдэг харилцах, орчиндоо тогтсон хэм хэмжээг сахих мэдлэг, чадвар эзэмшин төлөвших юм.

Суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хүүхэд эзэмших ерөнхий чадвар, зан чанар, тусгай чадварын дотор ТХБ-ын агуулгатай холбоотой дараах суралцахуйн бүрэлдэхүүн одоогийн байдлаар тусгагдаад байна. Үүнд:

Суралцахуйн бүрэлдэхүүн: Хүрээлэн буй орчин

Ерөнхий чадвар, зан чанар: Орчноо таньж мэдэх, орчинтойгоо зохистой харьцах

Тусгай чадвар: o Орчны юмсыг сонирхож ажиглах, судлах o Ургамал, амьтныг ажиглаж судлах, ялгах, арчлах o Улирал, цаг уурын өөрчлөлтийг сонирхох, таньж мэдэх o Ойр орчныхоо хүмүүсийн амьдрал, онцлогийг таньж мэдэх зэрэг болно.

Энэ хэсгийн зорилт нь

Орчноо сонирхон, хүрээлэн буй байгалийн эд зүйлсийг оролдож, хүртэн мэдэрч, судалж, туршиж үзэх, шинэ зүйлийг олж нээх

Байгалийн сайхныг мэдрэх, таашаах, ургамал, мал, амьтныг хайрлах, хамгаалах

Ойр орчныхоо хүмүүсийн амьдрал, онцлогийг таньж мэдэх

Page 141: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

141

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Орчиндоо зохицох, өдөр тутмын амьдралд тулгарах асуудлыг шийдэх арга замыг олоход оршиж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн хөгжлийн түвшинтэй уялдуулан эзэмших чадварыг тусгаж, багш болон хүүхдийн хийх үйлийн жишээг тусгасан байна.

Хүснэгт 4.1.1. 2. Сургуулийн өмнөх боловсролоор хүүхдийн эзэмших чадвар

Чадвар I түвшин II түвшин III түвшин

Ургамал, амьтныг ажиглаж судлах, ялгах, арчлах

Орчныхоо ургамал, амьтныг

сонирхож, ажиглана, нэрлэнэ.

Орчны ургамал, амьтдыг онцлог шинжээр

нь ялгана.

Бусадтай хамтран ургамлыг арчилж

хамгаална.

Багшийн хийх үйл

Анги, туршлагын талбайд цэцэг, ургамал тарьж хүүхдүүдээр арчлуулж, өсөлт өөрчлөлтийг ажиглуулна.

Үйл ажиллагаанд шаардагдах багаж хэрэгслүүдийг сонгож, бэлтгэнэ.

Мал, тэжээмэл амьтдын ашиг тустай танилцах аялал хийнэ (Жишээ нь: 5 хошуу мал, тахиа, гахай).

Хүүхдүүдтэй хамтран байгалийн материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэнэ.

Ургамал, амьтны амьдралд гарч буй өөрчлөлтийг ажиглах, судлах экскурс зохионо.

Ургамал, амьтдын талаарх ойлголтоо ярих, дүгнэлт хийх боломжоор хангана.

Байгальд хүний эерэг, сөрөг хандаж буй байдал, түүний үр дагаврыг харуулсан үлгэр, зохиол уншиж танилцуулна, ярилцана.

Амьд биет хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн дасан зохицож амьдардаг талаар ярилцана (Жишээ нь: Наранцэцэг нар дагаж эргэдэг).

Хүүхдийн хийх үйл

Амьд болон амьгүй зүйлийг ажиглан ялгаж, тайлбарлана (Жишээ нь: Хөдөлгөөн ажигласнаар машиныг “амьтай”, харин мод явдаггүй тул “амьгүй” гэж үзэх магадлалтай).

Ургамал, амьтдыг хэмжээ, хэлбэр дүрс, өнгөөр нь харьцуулна (Жишээ нь: Том хорхой, жижиг ялаа; өндөр-нам, бүдүүн-нарийн мод; бод мал бог малаас том).

Амьд зүйлсэд шаардлагатай зүйлсийг туршиж үзнэ, тайлбарлаж ярина (Жишээ нь: Ургамалд ус, нар, агаар чухал).

Амьд байгалийн амьдралын мөчлөгт ажиглалт, дүгнэлт хийнэ (Жишээ нь: Хүн хөгшрөхөөр үс нь буурал, цагаан болдог).

Бүлэгт ба туршлагын талбайд төрөл бүрийн ургамал тарьж, арчилж хамгаалах, хураахад оролцоно, ажиглаж, тэмдэглэл хөтөлнө.

Page 142: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

142

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Чулуу, хөрс, навч зэрэг байгалийн материалыг сонирхон судалж, цуглуулж, ажигласан зүйлсийнхээ учир шалтгааны талаар асуулт тавьж, таамаглал дэвшүүлнэ.

Ном, сэтгүүл, мэдээллийн хэрэгсэл, зургаас авсан мэдээлэл, хийсэн аяллын тухай бусдадаа ярина.

Ажиглаж мэдсэн зүйлээ тоглох, зурах, барих, наах, зохион бүтээх, дуулах, бүжгийн хөдөлгөөн хийх зэрэг үйлээр дүрслэн илэрхийлнэ.

Амьтан, ургамлын дүрд хувиран дуурайж тоглоно.

Амьтад, таван хошуу малын онцлог, ижил төстэй ба ялгаатай талыг ажиглаж ярилцана, сонирхсон зүйлээ бусдаас асууна.

Байгаль орчинтой хэрхэн зохистой харьцах талаар саналууд гаргана, ярилцана, жүжигчлэн тоглоно (Жишээ нь: Мод хугалж болохгүй, усанд бохир хог хаяхгүй, хөдөө хээр аялж, зугаалж явахдаа хог, цаас хаяхгүй).

Байгаль хамгаалахад оролцоно (Жишээ нь: Шувуунд тэжээл тавьж өгөх, мод тарих).

Эндээс үзэхэд сургуулийн өмнөх насны хүүхэд байгаль орчноо танин мэдээд зогсохгүй амьтад, ургамалтай харьцаж, арчилж хамгаалах үйл хийх, үүний үр дүнд хүнд багаас нь хүрээлэн буй орчныхоо юмс үзэгдлийн зүй тогтолыг ухаарч түүнийг хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэхэд чиглүүлсэн байгаа нь харагдаж байна. Энэ хөтөлбөрийн нэг онцлог нь багш өөрийн сургах хөгжүүлэх үйлийг хүүхэд бүрийн онцлог, зан үйл, сонирхол, боломжтой уялдуулах, тэднээр мэдлэгийг өөрсдөөр нь бүтээлгэх, бодит байдалд турших, судлах замаар танин мэдэхэд хөтлөх, байнга суралцах арга барил эзэмшүүлэх, зөв хүн болох ёс суртахууны эрхэм чанаруудыг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр нь түүнээс өмнө мөрдөж ирсэн бүлэг тус бүрийн сургалтын хөтөлбөрөөс юугаараа ялгаатайг авч үзье.

Хүснэгт 4.1.1. 3. Сургалтын хөтөлбөрүүдийн харьцуулалт

Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр, 2012 он

Ахлах бүлгийн сургалтын хөтөлбөр, 2012 он

Дунд бүлгийн сургалтын хөтөлбөр, 2013 он

Бага бүлгийн сургалтын хөтөлбөр, 2013 он “СӨБ-ын сургалтын

цөм хөтөлбөр” 2015 он Үндэслэл

Хүүхдийн эзэмших мэдлэг,

чадвар, дадлыг нас, бүлэг тус

бүрээр томьёолсон.

Хүүхдийн эзэмших мэдлэг,

чадварыг хэт нарийвчилан авч

үзсэн.

Сургуулийн өмнөх насанд

нийт 268 мэдлэг, 616

чадвар эзэмшүүлэхээр

заасан.

Агуулгыг улирлаар заасан.

Хүүхдийн эзэмших чадварыг нас,

бүлгээр бус I-III хүртэл ахисан

түвшингээр томъёолсон.

Хүүхдийн эзэмших чадварыг цогц

байдал (чадамжид ойртуулан)-

аар тодорхойлсон.

Сургуулийн өмнөх насанд

нийт 41 тусгай чадвар 7

ерөнхий чадвар

Агуулга, арга зүй нээлттэй.

Хүүхэд бүрийн хөгжил

адилгүй

Цэцэрлэг өөрийн үзэл

баримтлалаар хэрэгжүүлэх

боломжтой

Багш нар хэрэглэхэд дөхөм

Салангид мэдлэгээс-

холбоо хамаарал, учир

шалтгаан, чадвараас-

чадамж

Цэцэрлэг багшийн бие

даасан бүтээлч үйлийг

дэмжсэн

Үнэлгээ

Юуг: Хүүхдийн чадваруудыг

илрүүлэх

Яаж: Хяналтын хуудас

ажиглалтаар

Үнэлгээ

Юуг: Хүүхэд бүрийн онцлог,

чадамжийг илрүүлэх

Яаж: Чөлөөт ажиглалт,

ажиглалтын хуудас

Зарчим: Боловсролын

чанарыг хүүхдийн чадамж

(эзэмшсэн мэдлэг, чадвар,

төлөвшил)-аар үнэлэх

(СӨБ-ын сургалтын бодлого,

2013)

Page 143: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

143

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Эх сурвалж: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2015 он

СӨБ-ын цөм хөтөлбөр нь өмнө мөрдөж байсан бэлтгэл бүлэг, бага, дунд, ахлах бүлэг тус бүрт байсан сургалтын хөтөлбөрөөс нэгдүгээрт, хүүхдийн нас бүлгээр биш, ахисан түвшингээр нь тодорхойлсон, хоёрдугаарт, хүүхдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг хэт өргөн хүрээнд байсныг нэгтгэн нягтруулж, тодорхой болгосон, гуравдугаарт, агуулга, арга зүйг багш, байгууллага баяжуулах боломжтой, дөрөвдүгээрт, бүтээлч үйлийг дэмжсэн, тавдугаарт, үнэлгээ нь хүүхэд бүрээр тодорхойлогдох боломж бүхий онцлог тал ажиглагдаж байна.

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахдаа дараах зарчмыг баримтлан боловсруулжээ. Үүнд:

1. Хүүхэд бүрийг хөгжлийн боломжит хурдаар нь хөгжүүлэх, чадамжид суурилах 2. Хүүхэд бүрийг судлах, хөгжүүлэх 3. Хүүхэд, багш, эцэг эх хамтдаа мэдлэг, чадвар, соёлыг бүтээх

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цэцэрлэгийн удирдлага, багш нарын баримтлан ажиллах зарчмыг Зураг 4.1.1.1-д харууллаа.

Зураг 4.1.1. 1. Цэцэрлэгийн удирдлага, багш нарын баримтлах зарчим

БСШУ-ны Сайдын 2015 оны “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр батлах тухай” А/301 дүгээр тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”, түүнийг дагалдах “Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас”-ыг баталж, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг СӨБ-ын байгуллагын багшийн тоогоор (8000 гаруй), түүнийг дагалдах “Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас”-ыг СӨБ-д хамрагдаж байгаа хүүхдийн тоогоор хэвлүүлэх, түгээх ажлыг зохион байгуулсан байна. СӨБ-ын чанарын

шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн арга зүйн хөгжлийг нийтийн хүртээл болгох ажлын хүрээнд “Мөрөөдлийн цэцэрлэг” 20 цуврал нэвтрүүлгийг ТВ5-тай хамтран бүтээснийг 2015 оны 08 дугаар сарын 25-аас эхлэн нэвтрүүлж эхэлжээ.

ТХБ-ын үзэл санаа нь уг цөм хөтөлбөрийн байгаль, нийгмийн орчин, математикийн энгийн төсөөлөл, хөгжим дүрслэх урлаг суралцахуйн чиглэлийн агуулгад туссан байна. Дээрх тоо баримтуудаас харахад уг агуулгын ахицыг үнэлэх ажиглалтын хуудас

ЗАРЧИМ

Хүүхэд бүрийн онцлогийг илрүүлэх, дэмжих,

хөгжүүлэх

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт

нийцэх

багш, эцэг эх олон нийтийн

оролцоог хангах, цэцэрлэгийн бие даасан байдлыг

дэмижхХүүхэд сурах арга барил,

чадвар эзэмшихэд

чиглэх

Агуулга нь өргөсөх ба гүнзгийрэх, тасралтгүй, чадамжийн

ахицыг хангах

Хүүхэд бүртэй ажиллах арга

зүйд суурилах, уян хатан төлөвлөх

Page 144: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

144

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

боловсрогдон гарснаар сургалтын цөм хөтөлбөр, сургалтын агуулга, хүүхдийн ахицыг үнэлж дүгнэх боломжийг бүрдүүлэх талтай юм.

Б. СӨБ-ын багшийн хөгжил

Монгол Улсын иргэн сурч боловсрох эрх60 чөлөөгөөр баталгаатай хангагдсан бөгөөд бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн иргэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой бөгөөд багш мэргэжлээр суралцах суралцагч нь багш бэлтгэх мэргэжлийн их, дээд сургуульд элсэн суралцаж болно. МУБИС багш бэлтгэх нэгдсэн сургалтыг бусад сургуулиуд багш мэргэжлийн ангиудтай байдаг бөгөөд багш бэлтгэх чиглэлээр хувийн их дээд сургуулиуд ч мөн ажиллаж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш61, Ерөнхий боловсролын сургуулийн багш62-ийн болон мэргэжлийн чиглэлээр ангилсан стандартууд мөрдөгдөж байна.

Хүснэгт 4.1.1. 4. Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтыг төгсөгчийн

эзэмшсэн байх мэдлэг, чадвар

Мэдлэг Чадвар

Бага насны хүүхэд боловсролын ямар үйлчилгээ авах ёстой тухай мэдлэг;

Ерөнхий сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг;

Бага насны хүүхдийн хөгжлийн тухай онол, үзэл баримтлал;

Бага насны хүүхдийн хөгжил, түүний онцлог;

Холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг, мөрдөх, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах;

Сургалтын арга барилын олон хувилбаруудаас оновчтойг сонгон авч сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх;

Монгол Улсын үндсэн хууль, Боловсролын багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсрол I. II-Үндэсний хөтөлбөр, ЗГ-аас баталсан тогтоол шийдвэр, Хүүхдийн эрхийн конвенц зэрэг эрх зүйн мэдлэг;

Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг;

Судалгааны арга зүйн мэдлэг;

Бага насны хүүхдийн нас, сэтгэцийн хөгжлийн онцлогт тулгуурлан тэднийг хөгжүүлэх арга, технологийн талаарх мэдлэг;

Боловсролын тогтолцоо, түүний удирдлагын үндсийн тухай мэдлэг;

Бага насны хүүхдийн дүрслэн зурах, урлан бүтээх чадварыг хөгжүүлэх мэдлэг;

Бага насны хүүхдэд дуулах, бүжиглэх, хөгжимдөх чадвар эзэмшүүлэх мэдлэг;

Бага насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай ажиллах арга барилын мэдлэг;

Бага насны хүүхдийн мэдлэг, чадварыг үнэлэх;

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийж үнэлэлт, дүгнэлт өгөх;

Хувилбарт сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

Хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх;

Бага насны хүүхдийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр эрүүл ахуйн дадал эзэмшүүлэх;

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах;

Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

Заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;

Хүүхдийг хайрлан тэдэнтэй эв дүйтэй харьцах;

60 Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт 61 MNS 5323-61:2008 стандарт 62 МNS 5323-95: 2009 стандарт

Page 145: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

145

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж хөгжүүлэх онол, арга зүйн мэдлэг

Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах.

Эндээс үзвэл СӨБ-ын багшийн эзэмшсэн байх мэдлэг, чадварын хувьд голлон хүүхдийн хөгжил, тэднийг сургах арга зүй голлосон байгаа бөгөөд ТХБ-ын талаар тусгайлан тодотгоогүй байдал ажиглагдаж байна. Багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөг МУБИС-ийн жишээгээр тодруулж үзэхэд Экологи, байгаль хамгааллын хичээлийг сонгон судлахаар зохион байгуулсан байна. Мэргэжлийн суурь хичээлд ТХБ-ын агуулга төдийлөн тусгагдаагүй байна.

СӨБ-ийн багш бэлтгэх сургалтад тавигдаж буй нийтлэг шаадлагыг судалж үзэхэд хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх, байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх, амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байх шаардлага тавигджээ. Сургалтын хөтөлбөрт ерөнхий суурь хичээлд мөн экологи, байгаль хамгаалал хичээл, харин мэргэжлийн суурь хичээлүүдэд ТХБ-ын хичээл тусгагдаагүй байгаа тал ажиглагдаж байна.

2013 оны А/305 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” нь багшийн мэргэжлийн ур чадварын өсөлт, чанар, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлын бодит үр дүн, багшийн өөрийн үнэлгээнд суурилах зарчмыг баримталж, багшид мэргэжлийн зэрэг олгохдоо боловсролын салбарт ажилласан туршлага, хүүхэд, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи, сургалтын үйл ажиллагааныхаа хүрээнд судалгаа хийж, үр дүнд хүрсэн зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан багшийн мэргэжлийн бодит хөгжил, ур чадварыг ажлын үр дүнтэй нь уялдуулахыг зорьж байна.

Мөн хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих багшийн мэргэжлийг институци, мэдээллийн технологид суурилсан, ажлын байрандаа болон төр, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой, олон улсын жишигт нийцсэн уян хатан тогтолцоог тасралтгүй хөгжүүлж, залуу багш нар буюу 1, 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багшийн арга зүйн хөгжилд анхаарч жил бүр орон нутгийн үндсэн сургалтад хамруулан 5, 10 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдсан багш багшлах эрхээ сунгуулахаар заажээ.

Page 146: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

146

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хүснэгт 4.1.1. 5. СӨБ-ын багшийг хөгжүүлэх тогтолцоо

Сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн боловсролын газрын 243 мэргэжилтэн, үндэсний 190 сургагч багш, нийт 433 багш нарын сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 03-06-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үүний үр дүнд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн аймаг, нийслэл, орон нутагт мэргэжлийн удирдлагаар хангах, сургууль, цэцэрлэг, багшийн хөгжилд зөвлөн туслах хүний нөөцийн чадавхи бэхжих боломж бүрдсэн байна.

В. СӨБ-ын сургалтын агуулгын төлөвлөлт, ТХБ тусгагдсан байдал

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ агуулга, арга зүй, сургалтын бүрэлдэхүүн хэсэг, сургалтын арга, сургалтын орчинг хөгжүүлэх үйл ажиллагаанд ТХБ-ыг дараах байдлаар анхаарчээ.

Арга зүйн шинэчлэлийн хувьд багш агуулга, арга зүйг сонгохдоо бага насны хүүхэд гэж хэн бэ?, хүүхэд хэрхэн суралцдаг вэ?, хүүхдийг юунд сургах вэ? гэсэн ойлголтыг суурь болгох

Сургалтын бүрэлдэхүүн болох хүрээлэн буй орчин хэсэгт хүүхэд тойрон хүрээлж буй эд зүйлс, юмсыг сонирхон, судалж, таньж мэдэх, хүмүүс, үйл явдлын талаарх мэдээлэл авах нь тэд хорвоо ертөнцийг мэдэрч ойлгох, орчныхоо амьдралд дасан зохицох, орчиндоо өөрийгөө бие даан авч явахад нэн тустай гэдгийг онцлох

Сургалтын аргын хувьд хүрээлэн буй орчин хичээлд үзүүлэн таниулах арга, ярианы арга, практик аргуудыг түлхүү хэрэглэх

Сургалтын орчинг багш гэж үзэн хүүхэд бүр хүн, амьтан, ургамал, орчныхоо эд зүйлсийг таньж мэдэх, тэдний мэдрэхүйг хөгжүүлэхэд чиглүүлэх

Хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хичээлийн агуулгад тухайн хүүхэд бүрийн хэл яриаг хөгжүүлэхэд анхаарах зэрэг нь сургалтын арга зүйд гарч буй гол өөрчлөлт болж байна.

Сургалтын ийм арга зүй нь хүүхдүүд багаасаа хамтдаа эрж хайн суралцах, байгаль орчноо хамгаалах, хүн төвтэй хөгжлийг салангид бус хамтад нь авч үзэх ТХБ-ын зарчмыг өргөжүүлж байна.

СӨБ-ын түвшинд сургалтыг БШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 327 тоот тушаалаар доорх байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна (Хүснэгт 4.1.1.6).

Үндэсний түвшинд

Орон нутгийн хэмжээнд

Үндэсний сургалт

Төрөлжсөн сургалт

Онлайн сургалт

Үндэсний сургалт

Төрөлжсөн сургалт

Онлайн сургалт

Сургуулийн хэмжээнд

Дагуулах

Онлайн сургалт

Үйлийн судалгаа

Хичээлийн судалгаа Сонирхолын баг, хамтлага

Page 147: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

147

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хүснэгт 4.1.1. 6. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын зохион байгуулалт

Сургалтыг зохион байгуулах чиглэл

Сургалтын зохион

байгуулалт

Бүлэг зохион

байгуулалт

Үндсэн сургалтын нэг

хичээлийн жилд

үргэлжлэх хугацаа

Хувилбарт сургалтын нэг

хичээлийн жилд үргэлжлэх

хугацаа

Хөдөлгөөн, эрүүл мэнд

Хэл яриа, харилцаа

Байгаль, нийгмийн орчны талаарх мэдлэг төсөөлөл

Математикийн энгийн төсөөлөл

Урлал, уран сайхан

Хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон хугацаа, давтамжтай, нэгдмэл агуулгаар хүүхэд бүрийг хамруулан зохион байгуулна

Бага Дунд Ахлах Бэлтгэл Холимо

г

38 долоо хоног (09.01-

06.01)

Ээлжийн бүлэг болон явуулын

багш

3 нас

240 цаг

4 нас

280 цаг

5 нас

360 цаг

Явуулын бүлэг

4

нас 280 цаг

5 нас

360 цаг

Эх сурвалж: БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/493 дугаар тушаалын хавсралт

Дээрх чиглэлээр явагдах үндсэн ба хувилбарт сургалтыг танхимын болон танхимын бус орчинд ганцаарчилсан, хэсэг бүлгээр, нийтийг хамарсан хэлбэрээр хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах, цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллаж буй нийт хугацааг хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг хэмээн үзэх, сургалтыг хамтдаа ярилцах, дуулах (тойргийн цаг), тоглоом тоглох, хөгжимт хөдөлгөөн хийх, зурах, урлах, үлгэр зохиол сонсож ярилцах, аялал зугаалгаар явах, хөгжөөн баясгах гэх мэт үйл ажиллагаа голлохоор зохицуулжээ.

Г. СӨБ-ын байгууллагад ТХБ-ыг хөгжүүлж буй сайн туршлага

ТХБ-ын суурийг СӨБ-ын түвшнээс эхлэх нь хүний бага наснаас энэ чиглэлийн боловсролыг системтэй эзэмшүүлэх үндсэн нөхцөл болно. Монгол Улсын төрөөс ч энэ талаар анхаарч байна. УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (2014-2030)-ний төсөлд

Сургууль, цэцэрлэгийн байрыг ногоон хэв маягтай болгох чиглэлээр урьдчилсан судалгаа тооцоог хийх, зураг төсөл боловсруулах

Ногоон сургууль, цэцэрлэгийн жишиг барилгыг олон улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулж цаашид түгээн дэлгэрүүлэх

Цэцэрлэгийн насны хүүхдэд ТХБ-ыг олгоход байгальд түшиглэсэн хүүхдийн оролцоог хангасан сургалтын арга, хэлбэрийг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагаа тусгагдсан байна.

2009 онд хэрэгжсэн “Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа ба боловсрол” төсөл нь Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 16-р цэцэрлэгт ТХБ-ын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага-1, “Ус сэдвийн хүрээнд зохион явуулах хичээл, үйл ажиллагааны арга зүйн боловсруулалтын жишээн дээр” хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнг нэгтгэж үзвэл тухайн цэцэрлэгийн багш нар ТХБ-ын асуудлыг зөвхөн хичээлийн агуулгадаа тусгаад зогсохгүй, хүүхдийн дунд зохиох ажил, эцэг эхийг татан оролцуулах үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр болсон. Зааж байгаа хичээл, үйл ажиллагаа бүрээ оновчтой, сонирхолтой хэлбэрээр заахыг эрмэлзэн, хүүхдийн оролцоог

Page 148: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

148

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

илүү түлхүү анхаарч, тэднийг нь биеэр нь үйлдүүлж, туршилт хийх боломжийг хангахад анхаарчээ. Тухайн арга зүйгээ туршин хэрэгжүүлэхээс өмнө болон хэрэгжүүлсний дараа хүүхдийн мэдлэг чадварын түвшинд дараах үр дүн гарсан байна (Зураг 4.1.1.2).

Зураг 4.1.1. 2. Хүүхдийн мэдлэг, чадварын түвшингийн харьцуулалт

Энэ ажлын хүрээнд эцэг, эхчүүдийн усны талаарх ойлголтыг илрүүлэх, хүүхэдтэйгээ усаа хэмнэх талаар яаж үлгэрлэдэг, хүүхдээ хэрхэн дэмждэг талаар нийт 130-аад эцэг эхчүүдээс 80-д нь хийсэн судалгааны дүнгээс үзэхэд эцэг эхчүүд усны хомсдлын талаар мэддэг боловч усны талаар хүүхэддээ тэр болгон мэдээлэл өгч чаддаггүй, усаа хэмнэхэд бүр анхаардаггүй, хүүхэддээ үлгэр дууриалал үзүүлдэггүй байна.

Эндээс дүгнэвэл ТХБ-д тухайлан анхаарч хөгжүүлэх нь чухал гэдэг нь энэхүү туршилтаас тодорхой харагдаж байна.

БСШУ-ны Сайдын тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар СӨБ-ын байгууллагууд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж байгааг Улаанбаатар хот болон аймгийн СӨБ-ын зарим байгууллагын жишээгээр тодруулж судаллаа. Тухайлбал,

Нийслэлийн 42 дугаар цэцэрлэг нь эрхэм зорилгоо хүүхэд тоглох явцдаа өөрөө суралцах, хөгжих орчин гэж тодорхойлоод “хүүхдэд өдөр тутмын амьдралын туршлагатай нь холбоотой эргэн тойрны бодит юмс, үзэгдэлтэй танилцах явцдаа суралцах, туршин шинжлэх, судлах боломж олгох” сургалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн хувьд “хүүхэд хөгжих таатай орчинд хүүхэд бүрийн хөгжлийг дэмжинэ, тэдний урлан бүтээх, өөртөө үйлчлэх чадварыг чухалчилна” гэсэн эрхэм зорилгын хүрээнд гадаа тоглоомын талбайг хүүхэд олон хувилбараар тоглох боломжтой болгон өөрчилсөн байна.

Увс аймгийн хувьд Нархан 3-р цэцэрлэгт ЗАГВАР туршилтын талбай байгуулж, 19*19 хэмжээтэй хамгаалагдсан хашаанд ургамал, модтой танилцах орчныг бүрдүүлсэнээс гадна хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдааныг зохион байгуулж, “Миний мэдэх байгаль” сэдвээр бүтээлийн үзэсгэлэн гаргасан байх жишээтэй.

4.1.2. БАГА ДУНД БОЛОВСРОЛ

А. Боловсролын стандарт

Бид энэхүү судалгааны тайлангийн 3.2 дэд бүлэгт ТХБ-ын агуулга, арга зүйг бага, дунд боловсролын жишээн дээр албан боловсролд хэрхэн интеграцчилсан онол, арга зүйн шийдлийн үнэлгээний талаар өгүүлсэн бол энэ хэсэгт тэдгээр шийдлийг ЕБС-ийн сурагчийн сурах бичгүүдэд болон багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад тус тус хэрхэн тусган хэрэгжүүлсэн байдлыг үнэлэхийг зорилоо.

Бага, дунд боловсролын стандарт, киррикюлимийг хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2002 оноос чамлалтгүй үр дүнд хүрсэн бөгөөд энэ зорилтын хүрээнд дараах шууд үр дүнгүүд гарчээ (3ураг 4.1.2.1).

43 4654 57

76 79 83 86

0

50

100

Бага Дунд Ахлах Бэлтгэл

Туршилтын өмнө Туршилтын дараа

Page 149: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

149

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.1.2. 1. Үзэл баримтлал, стандарт, хөтөлбөр, сурах бичгийн холбоо хамаарал

Б. Сургалтын үндэсний түвшний хөтөлбөрүүд

Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуулийн сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санаа, агуулгыг интеграцчилахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх тусгай багийг БСШУЯ-аас томилон ажиллуулсан талаар дээр дурьдсан билээ. Тус багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Швейцарийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэй бие даасан жижиг төсөл хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд дараах үйл ажиллагаа хийгджээ. Үүнд:

Сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж, дараах сэдвээр мэдээлэл боловсруулж хүргэжээ.

o НҮБ, ЮНЕСКО-оос зохион байгуулсан их чуулган, уулзалтууд, тэдгээрээс гаргасан шийдвэрүүд, баримт бичгүүдийн агуулга

o Sustainabilty, Sustainable Development, Education for and about SD зэрэг гол ухагдахууны утга санаа, монгол хэл дээрх орчуулга, холбогдох асуудлууд

o ТХ, ТХБ-ын талаар бодлогын түвшинд гарсан шийдвэрүүд, монгол хэл дээр гарсан ном, сурах бичиг, хэрэгжсэн төслүүдээс гаргасан хэвлэмэл материалууд

Сургалтын хөтөлбөр боловсруулах 15 багийн ахлагч, төлөөлөлд зориулсан цуврал семинараар дараах үйл ажиллагааг гүйцэтгэсэн байна.

o ТХБ-ын талаарх гадаад орны туршлага: Швецари ба Герман улсын судлаач эрдэмтэдийн илтгэлийг хэлэлцэх

o ТХБ-ын цогц чадамжууд, тэдгээрийн утга, агуулгатай танилцах o Бага дунд боловсролын стандартад тусгагдсан цогц чадамжийг ТХБ-ын

цогц чадамжийн утга санаатай хэрхэн уялдуулж болох талаарх арга зүйн зөвлөмж өгөх

Сургалтын хөтөлбөрт ТХБ-ын цогц чадамж, болон арга зүй, ёс зүй, менежментийг хэрхэн тусгах асуудлуудаар багийн ажлууд гүйцэтгэж, санал бодлоо солилцон шийдвэр гаргах

Сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүд ТХ ба ТХБ-ын талаар өөрсдийн мэдлэг, чадвараа дээшлүүлснээр ТХБ-ын агуулгыг сургалтын хөтөлбөрт тусгах арга зүйн талаар хамтын шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж ажилласан байна.

Төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүн, багийн гишүүдэд өгөгдсөн зөвлөмжүүдийг тусгай ном63 болгон хэвлэж, багш нарт тараажээ.

БСШУ-ны Сайдын 2007 оны 405 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх график”-ийн дагуу Сайдын 2007-2011 оны 8 удаагийн тушаалаар 1-12 дугаар ангийн бүх хичээлийн сургалтын үндэсний нийт 155 хөтөлбөрийг

63 Б.Бурмаа нарын 13 хүн, 2011. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын

хөтөлбөрт тусгах нь. БСШУЯ, ШХА, хууд.81, Соёмбо принтиг ХХК, УБ

Стандарт, киррикюлимийг шинэчлэх үзэл баримтлал (2002)

Цогц чадамжид суурилсан

боловсролын стандарт (2004)

(20 стандарт)

ТХБ-ын үзэл санааг тусгасан

сургалтын үндэсний болон цөм

хөтөлбөр (2007-2015)

(155 +23 хөтөлбөр)

Үндэсний болон цөм хөтөлбөрт

нийцүүлсэн сурах бичгүүд (2009-2015)

(156-61 сурах бичиг)

Багш боловсролын стандарт

(1+5 стандарт)

Багшийн ном (59+86 ном)

Page 150: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

150

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

АХБ-ны тусгай төслийн хүрээнд бүтээсэн ерөнхий бүтэц дизайны дагуу боловсруулан баталж, хэрэгжүүлсэн байна (Хавсралт 9, Хүснэгт 4.1.2.1).

Хүснэгт 4.1.2. 1. ЕБС-ийн сургалтыг 12 жилд шилжүүлэх графикийн дагуу боловсруулж

нийлүүлсэн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн номын тоо

БШУЯ-аас 2014 онд ”Бага боловсролын цөм хөтөлбөр”64-ийг ерөнхий ба 11 дэд хэсэгтэйгээр БСШУЯ-аас 2015 онд ”Суурь боловсролын цөм хөтөлбөр”65-ийг ерөнхий ба 12 дэд хэсэгтэйгээр тус тус боловсруулан баталж, сургалтад мөрдөж байна.

Өнөөдрийн байдлаар 2008-2015 оны хооронд үндэсний түвшний нийт 178 сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдсөн боловч сүүлийн 2 жилд 126 хөтөлбөр буюу боловсрогдсон нийт хөтөлбөрийн 70.8 хувь нь хүчингүй болсон байна

2014 оноос эхлэн мөрдөж буй бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрт шинжлэх ухааны мэдлэг, чадварас гадна өөрийн хүч нөөцийг мэдрэх, бусадтай хамтрах, мэдлэгийг эрж хайх олж судлах арга барилтай болох, байнга тасралтгүй хөгжих, хүрээлэн буй орчныг зөв ухаарч тэнд өөрийгөө зөв авч явах, зорилго чиглэлтэй амьдарч хөдөлмөрлөх зэрэг хувь хүний хөгжилд хандсан ТХБ-ын үзэл санаа, агуулгыг тодорхой тусгасан байна.

Сургалтын цөм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дараах зарчмуудыг баримтлахыг чухалчилсан байна. Үүнд:

Сурагч бүрийн авъяас сонирхол, хувийн онцлог шинжийг нээх, дэмжих, хөгжүүлэх

Сургалтын үйл явц нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах арга барил эзэмшихэд чиглэсэн байх

Сургалтын арга зүй нь мэдлэг, ойлголт, сурах арга барил, чадварын ахиц дэвшлийг хангахуйц байх

Үнэлгээ нь сурагч бүрийн сурах үйл ажиллагаа, ахиц амжилтыг дэмжин, хөгжих боломжийг хангах

Сурагчийг ялгаварлан гадуурхахаас ангид байх

Багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн удирдлага зэрэг сонирхлын бүлгүүдийн хамтын ажиллагаанд тулгуурлах

Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй нь сурагчдын аливаа юмс, үзэгдлийг өөрөө сонирхон шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, бусадтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, үр дүнгээ танилцуулах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд суурилахаар тодорхойлжээ.

64 БШУ-ны Сайдын 2014 оны А/240-р тушаалын хоёрдугаар хавсралт 65 БШУ-ны Сайдын 2015 оны А/220-р тушаалын хавсралт

Хичээлийн жил

12 жилийн сургалтад

шилжсэн анги

Сургалтын үндэсний

хөтөлбөрийн тоо

Сурагчийн сурах бичгийн

тоо

Багшийн номны тоо

2008-2009 1 6 10 1

2009-2010 2 ба шилжилтийн 7 23 9 0

2010-2011 3 ба 8 24 26 1

2011-2012 4 ба 9 24 29 2

2012-2013 5 ба 10 24 26 2

2013-2014 6 ба 11 28 26 24

2014-2015 7 ба 12 26 30 29

Нийт 12 155 156 59

2014-2015 Бага анги (1-5) 11 32 48

2015-2016 Дунд анги (6-9) 12 29 38

Нийт 23 61 86

БҮГД 178 217 145

Page 151: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

151

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

БСШУЯ-аас багш нарт зориулан ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх анги бүрийн зөвлөмж, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх шатлал бүрийн зөвлөмжийг боловсруулан түгээсэн байна. Түүнээс гадна сургалтын хөтөлбөр болон сургалтын төлөвлөгөөний сургуулиас зохицуулах сонгох агуулгыг хэрэгжүүлэхэд зориулан Монгол Улсад хүрээлэн буй орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа гадаадын улс орнууд болон төрөлжсөн байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд 2007-2010 онд зөвхөн багш нарт зориулан ТХБ-той холбогдох мэдээлэл, онол, арга зүйн чиглэлийн 7 ном, ТХБ-ын агуулга, арга зүйтэй холбоотой сургалтын хөтөлбөрийн 14 гарын авлагыг боловсруулан тэдгээрийг нэг багц болгож, ГТХАН-ийн “Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа ба байгаль орчны боловсрол” төслийн хүрээнд сургуулиудад түгээсэн ажээ.

Эдгээр В5 хэмжээний нийт 2749 нүүр хэвлэмэл материалыг боловсруулахад боловсролын яам, агентлагийн ажилтнууд, их дээд сургуулийн профессор багш нар, аймаг, нийслэлийн Боловсролын газрын арга зүйчид болон сургуулийн багш нийт 375 хүн оролцож, багш нарт зориулсан ТХБ-ын асуудлаар сургуулийн түвшинд багш нар шууд хэрэглэж болохуйц 142 сургалтын хөтөлбөр, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хэрэглэж болох 13 модуль боловсруулсан байна (Хавсралт 10). Эдгээр материалыг боловсруулахад оролцогчдын дийлэнхи хувийг Байгаль орчин, ТХБ-ын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан сургуулийн багш нар эзэлж байна.

В. Сургалтын төлөвлөгөө

Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрүүдэд туссан үзэл санаа, бодлого болон агуулга, арга зүйг анги танхмын түвшинд хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл нь сургалтын төлөвлөгөө байдаг. Сургалтын төлөвлөгөө нь хэдийгээр 1-3 нүүр төдий баримт бичиг боловч сургалтад шаардлагатай материаллаг, хүний, санхүүгийн, цаг хугацааны бүхий л нөөцийг оновчтой зөв хуваарилан төлөвлөх, нөөцүүдийн ашиглалтыг хянах, сургалтыг эзэмшихүйн зүй тогтолд нийцүүлэн зохион байгуулах зэрэг сургалтын менежментийн эрх зүйн гол үндэслэл болж, “үйлдвэрлэлийн процесс эхлэхийг зөвшөөрсөн тамга”-ын зориулалттай баримт бичиг юм.

Энэхүү судалгаанд сургалтын төлөвлөгөөний зөвхөн агуулгын бүтцийг тоймлон авч үзлээ.

1992 оноос эхлэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хуульд тодорхойлсон зорилгын дагуу сургалтын төлөвлөгөөний агуулгыг тогтвортой буюу нийтээрээ заавал судлах ба хувьсах буюу сургууль, сурагчид сонгон судлах гэсэн үндсэн 2 хэсэгтэй болгох шаардлага гарсан.

Энэ шаардлагын дагуу Гэгээрлийн Сайдын 1998 оны 100 дугаар тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөнөөс эхлэн өнөөг хүртэл нийт 14 удаа сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон боловч энэ үндсэн 2 хэсэг тухайн цаг үеийнхээ онцлогийг тусган өөр өөр томъёоллоор хадгалагдан ирсэн байна (Хүснэгт 4.1.2.2).

Хүснэгт 4.1.2. 2. ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөний агуулгын үндсэн бүтцийн

харьцуулалт

Сайдын

тушаал

Тогтвортой агуулга

Сонгох агуулга Тайлбар

1998 оны 100

Заавал судлах хичээл

Заавал сонгон судлах хичээл

Сургуулиас зохицуулан

сонгож судлах хичээл

Сургалтын агуулгыг анх удаа нээлттэй, сонголттой болгосон.

Иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйлс, зах зээлийн эдийн засаг, хүрээлэн буй орчны

Бага (7-8) Эрүүл

мэнд

Экологи

Гүнзгийрүүлсэн

Төрөлжсөн

Page 152: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

152

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Дунд (10-11)

Эрх зүй

Эдийн засаг аль нэгийг

Техник технологи

Бусад гадаад хэл

Байгалийн ухаан г.м.

асуудлыг сургалтын агуулгад даруй тусгах шаардлагын дагуу төслүүдийн хүрээнд тусгай модулууд боловсруулан заавал сонгон судлах хичээл хэлбэрээр оруулж эхэлсэн.

Сургалтын энэ төлөвлөгөө хамгийн удаан буюу 9 жилийн хугацаанд тогтвортой мөрдөгдсөн онцлогтой.

Ахлах (12)

2007 оны

236, 72, 2008 оны

72, 296, 298,

Хичээл Сонгон судлах хичээл

Хичээлийн бус ажиллагаа

7 настай хүүхдийг сургуульд элсүүлж сургалтыг 11 жилд, 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж сургалтыг 12 жилд тус тус шилжүүлэх шилжилт зэрэг явагдаж байсан онцлогтой.

ЕБС-ийн сургалтыг 12 жилд шилжүүлэх графикийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс 5-р анги төгсөгчдийг 7-р ангид дэвшүүлж, дараагийн жилээс эхлэн жил бүр 2 ангийг шинэ тогтолцоонд шилжүүлэх замаар шилжилтийг 5 жилд багтаан дуусгасан.

Сургалтын төлөвлөгөөнүүд нь дээрх графикийн дагуу боловсруулсан сургалтын үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн.

Мөн сургуулийн бүтэц 6-3-2 гэсэн бүтцээс 5-4-3 гэсэн бүтцээр өөрчлөгдөж байсан

Сургалтын төлөвлөгөөнүүд хувилбартай гарч байсан нь сайн, муу 2 талтай байсан.

Бага (7-12) Иргэний боловсрол

Төсөлт ажил

Сонгон суралцах цаг

Дунд (11)*

Дунд (16)** 1 хичээл

Дунд (10-11)**

1 хичээл

Ахлах (9)* 6 хичээл Иргэний боловсрол Ахлах (12)** 1-3

хичээл

Ахлах (12)***

1-3 хичээл

2009 оны 301

Мэдээлэл олдоогүй

2010 оны

201,462

Тогтвортой агуулга

-

Сургуулиас зохицуулах

агуулга

Бага (7-9)

Иргэний боловсрол

Төсөлт ажил

Сонгон суралцах цаг

Дунд (18)

Иргэний боловсрол

Сонгон суралцах цаг

2011 оны 369

Бага (7-10)

-

Иргэний боловсрол

Төсөлт ажил

Сонгон суралцах цаг

Дунд (17-18) Иргэний боловсрол

Сонгон суралцах цаг

Ахлах (12-13)

2013 оны

А/311

Бага (6-10)

-

Иргэний боловсрол

Төсөлт ажил

Сонгон суралцах цаг

Дунд (11-18) Иргэний боловсрол Ахлах (12-

13)

Page 153: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

153

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Сонгон суралцах цаг

2014 оны

А/240

Судлагдахуун

- Сургалтыг дэмжих үйл ажиллагаа

Хүүхэд бүрийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлогын хүрээнд үндэсний хөтөлбөрүүдийг бага, суурь, бүрэн дунд гэсэн 3 үе шаттайгаар цөм хөтөлбөр болгон шинэчилж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн.

Өмнө нь сургалтын хөтөлбөр, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөр гэж 2 тусдаа байсан хөтөлбөрийг нэгтгэж, сургуулиас зохицуулах агуулгыг өргөжүүлсэн.

Үндэстний цөөнхи, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг нэг тушаалаар баталсан нь тэдгээрийг харьцуулах боломж олгосон,

Сургалтын төлөвлөгөөнд сонгох агуулгаар эхэлж ороод 2004 оноос тогтвортой агуулгад шилжсэн “Эрүүл мэнд”-ийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнөөс хассан.

Бага (7-8) -

Иргэний боловсрол

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа

2015 оны

А/220 Дунд (14-17) -

ЖИЧ : * ** *** Тухайн сургалтын төлөвлөгөөний хувилбарууд

Сургалтын төлөвлөгөөнүүдийн агуулгын бүтцийн харьцуулалт, түүний товч тайлбараас харахад ТХБ-ыг сургалтад эхлээд заавал сонгон судлах экологи, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүйн хичээлийн агуулга, арга зүйгээр дамжуулан оруулж, цаашдаа “нийтээрээ заавал судлах агуулга” болох хичээлүүдэд ТХБ-ын цогц чадамжуудыг интеграцчилах, “сургуулиас зохицуулах агуулга”-д эзэмшсэн мэдлэг чадвараа тухайн орон нутгийн байгаль цаг уур, эрхлэх аж ахуй, эдийн засаг, нийгэм, соёлын хам нөхцөлтэй холбоотой болон сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх боломжийг суралцагчдад олгож, ТХ-ийн үйл хэрэгт тэдний оролцоог хангах бодлого зохих ёсоор тусгалаа олж иржээ гэж үзэхээр байна.

Сургуулиас зохицуулах боломжтой, сонгох агуулгын хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны агуулга, арга зүйг боловсруулахад Монгол Улсад өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, эрүүл мэнд, сургалтын арга зүйг дэмжих олон хөтөлбөр төслүүд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэх нь зүй ёсны хэрэг юм. Энэ талаар уг судалгааны тайлангийн IV бүлгийн “Хамтын ажиллагаа ба түншлэл” хэсэгт тодорхой өгүүлэх болно.

Г. Сурах бичиг, сургалтын материал

Ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх зорилтын хүрээнд Бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандартад нийцүүлэн 2009-2013 оны хооронд ЕБС-ийн бүх ангийн 156 нэр төрлийн сурагчийн сурах бичиг, 59 нэр төрлийн багшийн ном тус тус бэлтгэн сургалтад хэрэглэсэн байна (Хүснэгт 4.1.2.3).

Page 154: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

154

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013 оны хооронд бэлтгэн сургалтад хэрэглэж буй сурагчийн

сурах бичиг ба багшийн номны нэр төрлийн тоо66

Анги

Сурагчийн сурах бичиг

Багшийн ном

Зориулалт (нэр төрлөөр) Нийт тоо (нэр

төрлөөр)

Бүх сурагчид

Үндэстний цөөнх

Хөгжлийн бэрхшээлтэй

сурагчид

Тоо (ангиар)

Тоо (түвшнөөр)

I 7 2 1 10

50

1

II 6 1 2 9 0

III 6 1 1 8 0

IV 9 1 1 11 1

V 11 1 0 12 0

VI 12 1 0 13

67

12

VII 17 1 0 18 18

VIII 18 0 0 18 1

IX 18 0 0 18 1

X 14 0 0 14

39

2

XI 13 0 0 13 12

XII 12 0 0 12 11

Нийт Тоо 143 8 5 156 156 59

Хувь 91.7 5.1 3.2 100

Дээрх хүснэгтээс суралцагчдын нийгэм соёлын ялгаа болон тусгай хэрэгцээг тодорхой хэмжээгээр тооцож, тэдэнд зориулсан сурах бичгийг бэлтгэж эхэлсэн байгааг харж болно. Гэвч тэдгээр нь бүх ангийн хувьд ч нэр төрлийн хувьд ч хангалттай түвшинд хүрээгүй байгааг нийт сурах бичигт эзлэх үндэстний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан сурах бичгийн нэр төрөл 5.1 хувь (I-VII ангийн казак хэл ба I ангийн тува цагаан толгой), хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан сурах бичгийн нэр төрөл 3.2 хувь (зөвхөн математик, монгол хэл) байгаа явдал илтгэнэ. Энэ байдал нь ТХБ-ын гол зарчмын нэг болох суралцагчдад “тэгш боломж олгох” зарчим, өнөөгийн ЗГ-ын “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого”-ыг тус тус бодит үйл хэрэг болгох талаар төрөөс анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн Зураг 4.1.2.2 ба Зураг 4.1.2.3-аас тус харахад ЕБС-ийн анги бүрт ногдох сурах бичгийн нэр төрлийн тооны дундаж хувь нь 8.3 байна. Энэ дундажтай анги бүрийг болон боловсролын түвшин бүрийг харьцуулахад бага боловсролын түвшний I-III анги сөрөг хазайлт ихтэй, суурь боловсролын VII-IX анги тэнцүү хэмжээний эерэг хазайлт ихтэй, харин бүрэн дунд боловсролын X-XII анги хазайлт багатай байгаа нь харагдаж байна.

Эндээс хэрвээ хичээл бүр сурах бичигтэй гэж тооцвол бага ангийн сурагчдын судлах хичээлийн тоо буюу эзэмших агуулга дээрх дундажаас бага, улмаар сурагчдын ачаалал нь харьцангуй бага, түвшин дотроо жигд бус байгаа бол суурь боловсролд сурагчдын судлах хичээл, эзэмших агуулга нь тэр дундажаас харьцангуй их, сурагчдад ирэх ачаалал дийлэнх ангидаа жигд хэт их байгааг харж болно. Мөн VI ангийн хичээлийн хазайлт түвшин дотроо эрс ялгаатай байгаа нь сургуулийн бүтцийг өөрчлөхөд энэ анги бага боловсролоос суурь боловсролд хамаарах болж өөрчлөгдсөнтэй холбоотой байх талтай.

66 БШУЯ, 2014. Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурах бичгийн танилцуулга (2009-2013). Хуудас 218, Содпресс ХХК, УБ

Page 155: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

155

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.1.2. 2. Сурах бичгүүдийн боловсролын түвшин болон ангид ногдох хувь

Зураг 4.1.2. 3. Анги бүрийн сурах бичгийн нэр төрлийн дундажаас тооцсон хазайлт

(хувиар)

2014-2015 онд сургалтын цөм хөтөлбөрт нийцүүлэн бага ба дунд ангийн нийт 61 сурах бичиг 86 багшийн ном тус тус зохиогдсон байна. 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар цөм хөтөлбөрийн дагуу зохиогдсон бага ангийн 32, дунд ангийн 29 сурах бичиг харин үндэсний хөтөлбөрийн дагуу зохиогдсон ахлах ангийн 39 сурах бичиг сургалтад хэрэглэгдэж байна.

Түүнчлэн энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан монгол хэл, математикийн 16 сурах бичиг, багшийн 1 номыг шинээр зохиожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийг төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтээр бэлтгэдэг байсан бол 2014 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлдэг болсон байна. Мөн үндэстний цөөнхөд зориулсан хос хэлний сургалтын бодлого, агуулга, хөтөлбөр, сурах бичгийг 2015-2016 оны хичээлийн жилд багтаан боловсруулж, бэлтгэн хангах шийдвэрийг БСШУ-ны Сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар гаргажээ.

Д. Багш боловсрол

Багш боловсролын агуулга, арга зүйн хөгжил

Судалгааны хүрээнд боловсрогдсон багш мэргэжилтний загварын үзэл санаа, онол, арга зүйн шийдэлд суурилан 2004 онд монгол хэл, уран зохиол, нийгмийн ухаан, дүрслэх урлаг зэрэг мэргэжлийн багшийн стандартууд улмаар 2008 онд “Ерөнхий боловсролын багш” стандартыг67 тус тус боловсруулан баталгаажуулаад мөрдөж эхэлсэн байна. “Монгол багш-21” загварыг боловсруулах хүрээнд 2014 оноос МУБИС дээр шинээр багш боловсролын стандарт ба киррикюлим, сургалтын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах ажил явагдаж байна.

МУБИС дээр 2003-2005 онд хэрэгжсэн “БАГШ-2005” төсөл нь багшийн мэргэжлийн болон судалгааны ур чадварыг дээшлүүлэх, багш боловсролын чанар, үр өгөөжийг сайжруулах, багш бэлтгэдэг сургууль, ЕБС-ийн түншлэл, хамтын ажиллагааг

67 http://www.estandard.gov.mn/index.php?module=standart&cmd=standart_desc&sid=2576

6.4

32.1

5.8

5.1

7.1

7.7

8.3

42.9

11.5

11.5

11.5

9.0

25.0

8.3

7.7

- 20.0 40.0 60.0 80.0 100.0

(ангиар)

(төвшнөөр)

I II III IV V VI VII VIII IX X XI XII

-1.9-2.6

-3.2

-1.3-0.6

0.0

3.2 3.2 3.2

0.60.0

-0.6

-4.0

-3.0

-2.0

-1.0

0.0

1.0

2.0

3.0

4.0

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Дундаж нь8.3%

Page 156: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

156

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

эрчимжүүлэх зорилго тавьж, судалгаа, хөтөлбөр ба арга зүй, клиник сургууль ба клиник профессор гэсэн 3 чиглэлийн үйл ажиллагаа явуулсан байна. Төсөлд МУБИС-ийн 4 салбар сургууль, нийслэл, орон нутагт үйлчилгээ явуулдаг сургууль, болон цэцэрлэгийн багшийн 5 коллеж болон МУИС-ийн харъяа Ховдын багшийн дээд сургууль хамрагджээ.

Энэ төслийн судалгааны ажлын хүрээнд багш болон төлөвших үйл явцын үндсэн үе шатууд болон багшийн шинэ загвартаа нийцүүлэн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүйг шинэчлэх чиглэл ба аргачлалыг тодорхойлж, сургалтын төлөвлөгөөний хувилбар (19 төлөвлөгөө, 206 хөтөлбөр), клиник сургуулийн стандартыг тус тус боловсруулсан байна.

Мөн түншлэл, хамтын ажиллагаа нь багш боловсролын чанарыг дээшлүүлэх гол арга хэрэгсэл гэж үзээд түншлэлийн макро-(үндэсний түшинд), мезо-(багш бэлтгэх сургууль болон ЕБС, цэцэрлэг), микро (Багш бэлтгэх сургууль хоорондын болон сургууль дотроо) гэсэн 3 түвшинг ялгаж, багш боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд түвшин бүрд шинээр хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Ялангуяа, мезо түвшинд багш бэлтгэдэг сургуулиуд нь түшиц сургууль, багш нартай байж, багш бэлтгэх ажлыг прагматик хандлагатай болгоход чиглэсэн клиник сургууль, клиник профессор бий болгон ажилласан байна. Энэ чиглэлээр аймаг, нийслэлийн нийт 13 клиник сургууль, цэцэрлэгүүд бий болгон ажиллажээ.

Эрх зүйн орчны шинэчлэл

Боловсролын стандарт, үндэсний сургалтын хөтөлбөрүүд, сургалтын төлөвлөгөө, сурах бичгийн шинэчлэлтэй холбоотойгоор багшийн ажлын зорилго, агуулга, чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод, түүний ажлын үнэлгээнд чанарын өөрчлөлт оруулах шаардлагын дагуу 2007-2010 онд багшлах эрх зүйн орчны цогц шинэчлэлийг хийсэн байна.

Энэ шинэчлэлийн хүрээнд багш хангамжийн талаар баримтлах бодлогуудыг хэрэгжүүлэх нөлөөллийн арга механизм, зохион байгуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмуудыг харилцан уялдаатайгаар цогцоор нь шинэчлэх болон шинээр боловсруулсан байна. Багшлах эрх зүйн зохицуулалтад дараах шийдлүүд хийгджээ. Үүнд:

Багшийн ажлын үндсэн чиг үүргийг сурагчдаар шинэ мэдлэг бүтээлгэх үйлийн менежер болгон өөрчлөх

Цогц чадамж эзэмшүүлэхтэй холбогдуулан багшийн ажлыг хэмжих нэгжийг томсгож, ажлын шалгуур үзүүлэлтүүдийг багшийн үндсэн чиг үүрэгт чиглүүлэн шагнал, урамшууллын бүх хөшүүргүүдтэй холбож, нэгтгэн интеграцчилах замаар багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх аргыг өөрчлөн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хэлбэрт шилжүүлэх

Төрийн албаны хуулиар олгогдсон боломжуудыг гүйцэт ашиглан багшийн ур чадварын хөгжилд нөлөөлөх нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, шагналыг боловсронгуй болгох, шинээр бий болгох замаар цалин хөлсийг нэмэгдүүлж, цалин хөлсний тэгш байдлыг хангах

Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг институтчилэх. Тухайлбал, Бүх багш нарт тэгш боломж олгосон мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг төрийн санхүүжилтээр тодорхой хугацааны давтамжтайгаар зохион байгуулдаг болох, сургууль, багш нарын эрэлтэд суурилсан төрөлжсөн сургалтыг зөвшөөрч, багшийн хөгжилд оруулах олон нийт, нийгмийн оролцоог дэмжих, бие даах сургалтад шаардлагатай мэдээллийн нөөцөөр хангах, сургалтын бусад төрлүүдтэй хослуулах, технологийн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааны төлөвлөлт, менежментийг хариуцсан байгууллага байгуулах

Боловсролын хэрэгцээ, сургалтын агуулга, технологт гарч буй өөрчлөлтийн шаардлагыг хангаж байх түвшинд багш тасралтгүй суралцах, үр бүтээлтэй ажиллах орчныг бүрдүүлж, сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэх

Багшид бүтээлээ сурталчилж, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах сонирхолыг төрүүлэх

Page 157: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

157

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг сургуулийн өөрийн удирдлагын байгууллага, багш, ажилтанд шилжүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх

Мэргэжлийн ур чадварын өсөлт, сургалтын чанар, цалин хөлсний хэмжээ, ажлын байрны төлөө нээлттэй, шудрага өрсөлдөх механизмууд бий болгох

Багшийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дээрх шийдлүүдийг холбогдох журмуудад дараах байдлаар журамлажээ. Тухайлбал,

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмыг шинэчилж, сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажил ба бусад ажил гэсэн үндсэн хоёр хэсэгтэй, эхний хэсэг нь сургалтын хөтөлбөр (киррикюлим)-өө төлөвлөн боловсруулах, сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулах, хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг үнэлэх гэсэн 3 үе шаттай ажлаас, хоёр дахь хэсэг нь сургалтын үйл ажиллагааг дэмжих, багшийн хөгжлийг хангах, иргэд, нийгэмтэй харьцах гэсэн 3 төрлийн ажлаас тус тус бүрдсэн бүтэц, агуулгатай байхаар тодорхойлжээ. Түүнчлэн сургалтын хөтөлбөр боловсруулах, уг хөтөлбөрөөр хичээл явуулах, түүнийгээ үнэлж сайжруулах дидактикийн цогц үйл ажиллагааг сургуулийн багшийн сургалтын нэгж ажил гэж тооцож, хичээлийн төлөвлөлтийг 40-45 минутаар биш, тухайн хичээлийн онцлогтойгоор дидактик нэгжийг томсгож, дундажаар 5 орчим ээлжит хичээлээр тооцон, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байх зарчмын том өөрчлөлт оруулсан. Энэ нь мэдлэг бүтээлгэх технологийг сургалтад нэвтрүүлж, багшлах арга зүйг шинэчлэхэд багшийн ажлын шинэ менежмент нэвтрэхэд хүргэсэн. Түүнчлэн багш Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу долоо хоногт 40 цаг ажиллаж, ажлын 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил (үүний 19 цаг нь хичээл заах цаг), хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэхээр шинэ норм тогтоож журамласан байна.

Багшийн ажлын шинэ агуулга, бүтэц, нэгжид тулгуурлан ЕБС-ийн багш, сургалтын менежер, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тус тус шинэчлэн боловсруулсан бөгөөд багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод орсон өөрчлөлт нь багшийн үндсэн ба нэмэгдэл ажил, улмаар үндсэн цалин, нэмэгдэл хөлсний ялгааг тодруулах боломж олгосон байна. Багшийн ажлын агуулга, бүтэц, хэмжих нэгжийг ийнхүү өөрчилснөөр багш Боловсролын тухай хуульд заасан багшийн үндсэн үүрэг болох стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа төвлөрч, багш ажлаа бодитоор төлөвлөж, гүйцэтгэлээ ил тод, шударга үнэлүүлэн дүгнүүлэх үндсэн дээр цалин хөлсөө тооцуулан авах шинэ тогтолцооны үндсийг бүрдүүлэх шийдлүүд хийгдэж, тэдгээр нь эрх зүйн багц актуудаар68 нарийвчлагджээ.

Багшлах эрхтэй холбоотой журамд оруулсан өөрчлөлтүүд нь багшаас тасралтгүй суралцан нарийн мэргэшиж, өндөр ур чадвартай байхыг шаардсан, багшийн мэргэжлийн онцгой шинж чанарыг багшлах эрхээр дамжуулан ажлын байрны төлөөх эрэлт, нийлүүлэлтийн чанарын түвшинг дээшлүүлэх үндсэн шалгуур байлгах бодлогын илэрхийлэл байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны бэлэн мэдээлэл дамжуулах сургалтын арга зүй давамгайлж байсан нөхцөлд тухайн шинжлэх ухааны салбарын сайн мэргэжилтэн сайн багшид тооцогддог байсан бол суралцагчийн өмнөх төсөөллийг оношлож, тэдний онцлогт тохируулах үйл ажиллагаагаар нь мэдлэг бүтээлгэх сургалтын арга зүй шаардагдах болсон өнөөгийн нөхцөлд салбарын сайн мэргэжилтэн багшлах боломжгүй бөгөөд багш бүр ерөнхий болон тусгай дидактикийн боловсролыг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай гэж үзжээ. Тэгээд ч боловсролын зэрэгцсэн, цогц шинэчлэл хийгдэж байгаа өнөө үед багш клиник орчиндоо тасралтгүй ажиллахгүйгээр шинэ арга зүйд суралцах боломжгүй юм.

Багшийн мэргэжлийн зэрэг нь боловсролын чанарыг дээшлүүлэх дотоод арга механизм гэхээсээ илүү цалин хөлс нэмэгдүүлэх арга хэрэгсэл болон үйлчилж

68 www.Legalinfo.mn, БСШУЯ-аас ажлын хэрэгцээнд зориулан гаргадаг эрх зүйн актуудын эмхэлтгэлүүд .

Page 158: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

158

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

байсныг өөрчлөх шаардлага гарсан байна. Иймд шинэ журамд багшийн мэргэжлийн зэрэг олгогдох зорилтод бүлгүүдийг тодорхой болгон зааж, тэдэнд багшийн мэргэжлийн зэрэг олгох нийтлэг шалгуурын зэрэгцээ зорилтод бүлэг бүрийн ажлын байрны тодорхойлолтод нийцсэн тусгай шалгууруудыг ялгаатайгаар тогтоож өгсөн байна. Тэдгээр шалгуурыг үнэлэх үзүүлэлтүүдийг багш арга зүйгээ хөгжүүлж, ур чадвараа ахиулах үйл ажиллагааны оролт, явц, гаралтын үе шатуудын үр дүн болон илэрч хэмжигдэхээр болгож өөрчилсөн байна. Мэргэжлийн зэрэг олгох нэг гол шалгуураар тухайн багшийн заадаг хичээлийн сурагчдын сурлагын амжилт нь улсын дундаж, түүнээс дээш байхаар тогтоосон явдал нь үнэлгээг бодит болгон боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог шинэчлэхэд дам нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой зохицуулалт болсон гэж үзэж болно.

1990 оноос хойш бараг “Мэргэжил дээшлүүлэх журам”-гүйгээр 2008 он хүрсэн байна. Энэ шинэ журам нь багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх үндсэн зориулалттай. Мэргэжил дээшлүүлэх сургалт нь үндсэн, төрөлжсөн, бие даах гэсэн хэрэгцээ, зорилго, арга хэлбэрээрээ ялгаатай 3 төрөл бүхий сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх үндэсний нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, эдгээр сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, зардлын санхүүжүүлт, мэдээлэл, хяналт-шинжилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэсэн. Шинэ журмаар багш нэг бүр багшаар ажиллах 1, 6, 11 дахь жилдээ 7, 14, 21 хоногийн хугацаатай 3 удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр хамрагдах боломж бүрдүүлсэн бөгөөд энэ нь багш бүрд арга зүй, ур чадвараа дээшлүүлэх тэгш боломж олгож, багш нарт адил тэгш хандах зарчмыг хэрэгжүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Төрөлжсөн сургалтууд нь сургууль, багш нарын тусгай эрэлт хэрэгцээнд түлхүү суурилах, бие даах сургалтад мэдээлэл харилцааны технологийг түлхүү ашиглах талаар тус тус тусгажээ.

ЕБС-ийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх чиглэл нь 2007 онд БСШУ, НХХ, Сангийн сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн багшийн ажлын агуулга, бүтэц, норм, нормативт оруулсан зарчмын шинэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарал, хүчин чармайлтыг төвлөрүүлсэн байна. Уг чиглэл нь Төрийн албаны тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн зарчмууд, төрийн албан хаагчдын ажлыг төлөвлөх, үнэлж дүгнэх дээрх заавар, журмын арга зүйд тулгуурлаж, боловсролын салбарын шинэчлэлийн бодлого, багшийн ажлын онцлогт нийцүүлэн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх гэсэн 3 шатны үйл ажиллагааг төрөлжүүлэн зохицуулахаар боловсрогджээ. Энэхүү чиглэлийг мөрдөн ажилласанаар нэг талаас, багш, ажилтан ажлаа бодитой, үр өгөөжтэй төлөвлөх, гүйцэтгэх нөгөө талаас, сургалтын байгууллагын төсвийн менежерүүд багшийн ажлыг бодитой, шудрага, ил тод үнэлэх, дүгнэх боломжийг бүрдүүлснээр сургуулийн үйл ажиллагаанд гардаг хөдөлмөрийн маргаанаас сэргийлэх, хэн хэн нь хууль, тогтоомжийн хувьд гарч болзошгүй эрсдлээс хамгаалагдах, ажилд хандах өөрсдийн хариуцлагаа нэмэгдүүлэх, харилцан ойлголцох, дэмжин туслах боломжийг нээсэн байна. Энэхүү чиглэлийг мөрдөж ажиллахад 2007-2012 онд БСШУЯ ба Японы Жайка байгууллагын хамтран 6 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлсэн “Хичээлийн судалгаа” төсөл чухал нөлөө үзүүлсэн байна.

Багшийн ажлыг хэмжих нэгж, агуулга, бүтэц, норм норматив, төлөвлөлт, үнэлгээ, хэрэгжүүлэх арга хэлбэр өөрчлөгдсөнөөр багш нэгж болон ээлжит хичээлдээ чанартай бэлтгэх, ажлын байран дээрээ бүтээлчээр хамтран ажиллаж, тасралтгүй суралцахад нь шаардлагатай ая тухтай материаллаг болон технологийн орчинг бүрдүүлэхээр 2008 онд БСШУ-ны Сайдын 2008 оны 114 дүгээр тушаалаар “Багшийн хөгжлийн танхим” ажиллуулах зөвлөмжийг батлан гаргасан. Уг зөвлөмжид Багшийн хөгжлийн танхимд тавигдах ерөнхий шаардлага, түүнийг тоноглох тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт, хүртээмж, тэдгээрийг санхүүжүүлж, нийлүүлэх арга зам, танхимыг ашиглах зориулалтыг тус тус тодорхойлсон байна.

2010 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатарт “Багшийн ордон”-ны барилга баригдахаар шийдвэр гарч, 2012 онд энэ ордон ашиглалтад

Page 159: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

159

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

орсон байна. Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 23-ны 180 дугаар тогтоолоор “Багш нарын Мэргэжил дээшлүүлэх институт” байгуулагдсан явдал нь багшлах арга зүйг шинэчлэх олон жилийн үйл явцад бүрэлдэн бий болсон онол арга зүй, эрх зүй, төсөв санхүү, хүний нөөцөд суурилан бүтэц, байгууллагын хувьд хэлбэржиж, багшлах арга зүйг шинэчлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх менежментийн үйл ажиллагаа бүрэн институтчилэгдэж дууссаныг харуулж байна.

Манлайлал

Багшийн хөгжлийг дэмжих манлайллын асуудал нь багшлахуйн хангамж (teacher reguirement) хэмээх нарийн нийлмэл ойлголттой холбогддог. Багшийн хөгжлийн чанарыг үнэлэхэд хэрэглэгддэг энэхүү ойлголт нь мэргэжлийн багшаар хангах, багшийг үндсэн ажилд нь төвлөрүүлэх, ажлын байранд нь тогтвортой ажиллуулж тогтоох, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлага боломжийг хослуулах, өөрийгөө илэрхийлэх, шударгаар үнэлүүлэх боломж олгох, бусадтай мэдлэг туршлагаа хуваалцах ёс зүй, хандлагатай болгох зэрэг олон чухал асуудлыг хамардаг.

Иймд Монгол Улсын төрөөс багшлах арга зүйг шинэчлэн шинэ арга зүй эзэмшсэн багшаар хангаж, тэднийг үр бүтээл гарган тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд олон чухал арга хэмжээг авч ирсэн байна. Өнөөдөр Монголын багш нар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэснийхээ төлөө авах үндсэн цалингаас гадна зураг 4.1.2.4-д үзүүлсэн олон нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөнгөн урамшуулал, тэтгэмж69 авч байна. Тухайлбал,

Багш болгон хийдэггүй, ажлын байрны тодорхойлолтод нь тусгагдаагүй нэмэлт ажил хийвэл, багшид нэмэгдэл хөлс олгодог. ЕБС-ийн багш нар анги даан ажиллах, ЗАН удирдах, лаборатори, кабинет хариуцан ажиллуулах гэсэн 3 төрлийн нэмэгдэл ажилд нэмэгдэл хөлс авдаг.

Төрийн албан хаагчид олгодог нийтлэг болон багшийн ажлын онцлогтой холбоотойгоор багш нарт хэд хэдэн нэмэгдэл олгогддог. Тухайлбал, аймаг, сумын багш нарт орон нутгийн нэмэгдэл, мэргэжлийн ур чадвараас хамааруулж, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, гүнзгийрүүлсэн сургалт явуулсан нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл зэрэг болно.

Боловсролын салбарт зэрэгцсэн, цогц шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг үнэлж, Монгол Улсын Хөгжлийн сангаас 2008 оноос эхлэн бүх багшид төдийгүй сургуульд ажиллаж байгаа бүх хүмүүст сар бүрээр тооцож, улирал тутамд мөнгөн урамшуулал олгож байна. Мөн 2005 оноос эхлэн жил бүр аймгийн болон улсын оны тэргүүний багш шалгаруулан урамшуулдаг.

Боловсролын тухай хуулийн дагуу 2006 оноос сум, тосгон багт ажилладаг багш нар 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авсан ба 2013 оноос эхлэн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг бусад албан тушаалтнууд энэ нэмэгдлийг авч эхэлсэн байна.

2007 оноос эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан багш нар өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 12-18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авдаг байсан бол 2012 ба 2015 онд хуулийн энэ заалтад өөрчлөлтүүд оруулж, 2015 оны 01 сарын 23-ны өдрийн өөрчлөлтөөр Төрийн албаны хуулийн 30.2 дахь заалтыг үндэслэн ЗГ-ын 2015 оны 338 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу тэтгэмж тооцох сарын хэмжээг тогтоож байхаар болсон байна.

69 www.open gov.mn

www.mecs.gov.mn

Page 160: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

160

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.1.2. 4. Багшийн цалин хөлс, урамшууллын төрөл, хэмжээ, хүртээмж

Хэдийгээр багшид дээр дурьдсан олон төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс багшид олгогддог боловч эдгээрх бүх нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөнгөн урамшуулал нь бүгд багшийн үндсэн цалингаас тооцогддог тул цаашид тэдгээрийн хэмжээг шинээр нэмэх бус харин үндсэн цалинг нэмэгдүүлэх нь цалин хөлсийг нэмэгдүүлэх оновчтой стратеги байх болно.

Мөн нэмэгдэл, урамшуулал, шагналын шалгуур, үзүүлэлтийг сонгохдоо багшийн үндсэн ажлын гүйцэтгэлийн явц, үр дүнг үнэлэхэд чиглүүлж, бараг адилхан болгосон бөгөөд гагцхүү тухайн үзүүлэлтийн хэмжээ, ахицаар л шатлал, түвшин нь тогтоогдож байх бодлого баримталсан байна. Энэ бодлого нь багш цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд илүү дутуу ажил хийлгүйгээр зөвхөн үндсэн ажилдаа төвлөрч, боловсролын шинэчлэлийг бодит үйл хэрэг болгоход хувь нэмэр оруулж, түүнийгээ бусадтайгаа хуваалцан шинэчлэл, хөгжлийг манлайлахад нь хөшүүрэг болох учиртай.

Багшийн ур чадварын хөгжил

Багшийн ур чадварын өсөлтийг тодорхойлдог мэргэжлийн зэрэг, ур чадварын уралдаан тэмцээний үр дүнгүүд зэрэг олон үзүүлэлтүүд байдаг боловч энэхүү судалгааг зөвхөн багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаагаар хязгаарласан болно.

Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны институтчилал

БСШУ-ны Сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар батлагдсан “Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ыг үндэслэн БСШУЯ-аас багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг эхлүүлэхийн тулд 2010-2012 оны хэрэгцээний судалгааг аймаг, нийслэлээс авч дуусган ойрын гурван жилийн сургалтын төлөвлөлт, зураглал хийх, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна70. Тухайн үеийнхээ санхүүгийн болон хүний нөөцийн боломж, тухайн үеийн багш нарын ажилласан жилийн бүтцийн онцлог зэргийг тооцоод эхний ээлжинд анхны болон тав дахь жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан үндсэн сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр нь 2009-2010 оны хичээлийн жилийн байдлаар сургуульд ажиллаж байгаа нийт багшийн гуравны нэг гаруй нь эхний 5 ба 6 жил ажилласан багш нар эзэлж байсан тул тэдний цогц чадамжид суурилсан боловсролын стандарт, ТХБ-ын үзэл санаа, агуулга, аргазүйд үндэслэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн талын мэдлэг сул, туршлага бага байгааг харгалзан үзсэн явдал байв.

70 БСШУЯ-ны 2010, 2011, 2012 оны үйл ажиллагааны тайлан

Багшийн цалин хөлс

Үндсэн цалин:

5 шатлал

Хөдөөгийн

5 жил тутмын тэтгэмж:

6 сарын үндсэн цалин

Нэмэгдэл ажлын хөлс:

5-10%

Улирлын үр дүнгийн

урамшуулал:

10-15%

Докторын зэргийн

нэмэгдэл: 15%

Дотоод ажлын хөлс:

гэрээгээр

Оны тэргүүний

багш: 1,5 сая

Илүү цагийн хөлс:

1,5 дахин их

Гүнзгийрсэн сургалтын

хөлс:

Зардлын 30%

Орон нутгийн нэмэгдэл

10%

Ур чадварын нэмэгдэл:

10%-аас доошгүй

Мэргэжлийн зэргийн

нэмэгдэл:

10-20%

Тэтгэвэр тогтооход

олгох тэтгэмж:

ЕБС, цэцэрлэгт ажилласан жилтэй тэнцүү

сарын үндсэн цалин

Page 161: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

161

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Дээрх журмын холбогдох заалтын дагуу 2010 онд анх удаа цэцэрлэг, ЕБС-д таван жил ажилласан багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийг агуулгын 8 чиглэлээр шалгаруулан сайжруулж, “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний зарчмаар Боловсролын хүрээлэн хариуцан гүйцэтгэсэн байна. Улаанбаатар, Ховд, Завхан гэсэн гурван бүсэд зохион байгуулсан 7 хоногийн хугацаатай эдгээр сургалтад нийт 847 багш хамрагдаж, улсын төсвөөс 202.0 сая төгрөг зарцуулжээ.

2011 оны үндсэн сургалтыг өмнөх жилийн сургалтын хөтөлбөрийг сайжруулж, 2010 оны менежментээр зохион байгуулсан бөгөөд нийт 9 удаагийн 41 сургалтад цэцэрлэгийн 205, ЕБС-ийн 1242, нийт 1447 багш хамрагдаж, улсын төсвөөс 320.5 сая төгрөг зарцуулжээ71. Харин 2012 онд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт зохион байгуулагдаагүй байна.

Ийнхүү БСШУЯ-аас ЕБС-д таван жил ажилласан багш нарын үндсэн сургалтыг хоёр жил дараалан зохион байгуулах явцад, багш бүр ажиллах хугацаандаа 3-аас доошгүй удаа улсын төсвийн зардлаар мэргэжил дээшлүүлж байх үндсэн сургалтын менежмент тухайлбал, оролцогчдын судалгааны прогноз гаргах, зардал төсвөө төлөвлөн батлуулах, сургалтын хөтөлбөрөө боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах зэрэг цогц үйл ажиллагааны менежментийн суурь тавигдсан нь боловсролын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдлын нэг юм.

Цаашид мэргэжил дээшлүүлэх институтчилэгдсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлэх нь багшлах арга зүйн хөгжлийг хангах тулгамдсан асуудал болоод байсан тул МУЗГ-ын 2012 оны 180 тоот тогтоолоор 1998 онд татан буугдаад байсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-г гуравдахь удаагаа дахин бие даасан институт болгон байгуулжээ.

Тус байгууллагын дүрэмд72 “... багш, боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн мэдээлэл технологид суурилж, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх явдал юм” гэсэн эрхэм зорилгыг томьёолоод, үйл ажиллагааны таван гол зорилтыг тодорхойлсон байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүд (2013 оноос хойшхи)

БМДИ-ээс цэцэрлэг болон ЕБС-д эхний болон 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багшид зориулан 7 өдрийн үндсэн сургалтын 107 хөтөлбөр, ажилтанд зориулан 7 хоногийн 31 хөтөлбөр тус тус боловсруулсан байна (Зураг 4.1.2.5). Ийнхүү тус институтээс үндсэн сургалтад зориулан нийт 138 хөтөлбөр боловсруулжээ73.

Зураг 4.1.2. 5. БМДИ-ээс боловсруулсан сургалтын хөтөлбөрийн тоо

Эхний жилийн сургалтын агуулга нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарч, багшийн сурган хүмүүжүүлэх

71 БСШУЯ-ны 2010, 2011 оны үйл ажиллагааны тайлан 72 “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм” МУ-ын Засгийн Газрын 2012 оны 180 дугаар тогтоол 73 БМДИ, 2015. Мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр энэхүү судалгаанд зориулан гаргасан тайлан

011 12 15 13 13 14 15 14

107

0 5 09 4 4 6 3 0

31

0

20

40

60

80

100

120

1 жил 5 жил 10 жил 1 жил 5 жил 10 жил 1 жил 5 жил 10 жил

2013 он 2014 он 2015 он Нийт

Багшийн хөтөлбөрийн тоо Ажилтны хөтөлбөрийн тоо

Page 162: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

162

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

арга барил, ажлын байранд шаардлагатай ур чадварыг дэмжихэд чиглэсэн “Албан бичиг хөтлөлт”, “Анги удирдсан багш, эцэг эхийн харилцаа” зэрэг сэдвийн багтаамж илүү төлөвлөгддөг бол 5 дахь жилийн багшид зориулсан үндсэн сургалтын агуулга нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга, технологид суралцуулах, цаашид бие даан ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмшүүлэхэд илүү анхаарч, багшийн мэргэжлийн арга зүйг дэмжихэд чиглэсэн агуулга түлхүү төлөвлөгдсөн байдаг байна.

Харин 10 дахь жилдээ ажиллаж буй багшийн сургалтын хөтөлбөрийн агуулга нь багшийн мэдлэг, чадвар, арга туршлагаа хуваалцах, харилцан суралцах, дидактикийн шинэ онол, арга зүй, туршилт судалгааны ур чадвар, зөвлөн туслах арга барил эзэмшихэд чиглэсэн агуулга, арга зүйд түлхүү төвлөрдөг байна.

Багшийн үндсэн сургалтыг мэргэшлийн 15 чиглэлээр ажилтны үндсэн сургалтыг сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, захирал, эрхлэгч, номын санч, эмч дотуур байрны багш, согог зүйч зэрэг зорилтод бүлэг бүрийн ажил, үүргийн чиглэлээр тус тус зохион байгуулсан байна (Зураг 4.1.2.6).

Зураг 4.1.2. 6. БМДИ-ээс 2013-2015 онд боловсруулсан хөтөлбөрийн тоо (зорилтод

бүлгээр)

Эхний, 5 ба 10 дахь жилийн сургалтуудын агуулга нь боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, мэргэжлийн онол, мэргэжлийн дидактик, сурган хүмүүжүүлэх ухаан-сэтгэл судлал болон цахим сургалт гэсэн 5 багцаар төлөвлөгддөг ба сургалтыг онол, арга зүйн сургалт-семинар, лекц-мэдээлэл, практик-дадлага, туршлага хуваалцах, ярилцлага-хэлэлцүүлгийн хэлбэрээр тус тус зохион байгуулдаг ажээ.

Зохион байгуулагдсан сургалтууд (2013 оноос хойшхи)

Энэ хэсэгт багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх тогтолцоо институтчилэгдсэнээс хойшхи хугацаанд зохион байгуулсан сургалтуудын талаар өгүүлнэ. Энэ хугацааны сургалтыг БМДИ, БШУЯ-ны шинэчлэлийг хэрэгжүүлэх баг, БХ зэрэг байгууллагууд дангаараа болон хамтран дээр дурьдсан хөтөлбөрийн дагуу үндсэн, төрөлжсөн, хөтөлбөрийн, захиалгат гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж иржээ74.

БМДИ 2013-2015 онд ЕБС ба цэцэрлэгийн багш нар болон журамд заагдсан бусад зорилтод бүлгүүдэд зориулсан үндсэн ба төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулсан байна. Улсын төсвийн зардлаар зохион байгуулагддаг үндсэн ба төрөлжсөн сургалтад бүх төрлийн сургалтад оролцогчдын 50 орчим хувь хамрагдаж, нийт сургалтын зардлын 90 гаруй хувь зарцуулагджээ (Зураг 4.1.2.7).

74 БМДИ, 2015. Мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэлээр энэхүү судалгаанд зориулан гаргасан тайлан

68 7 8

4

2

8 8 8 8 8 8 8 8 8

5

34

32 2

5 5

1 1

-1

1

3

5

7

9

СӨ

Б

Баг

а б

оло

вср

ол

Хө

гжи

м

МХ

УЗ

Ан

гли

хэл

Ор

ос

хэл

ТН

У

Зур

аг т

ехн

оло

ги

Би

еий

н т

ами

р

Мат

етат

ик

Мэд

ээлэл

зү

й

Фи

зик

Хи

ми

Би

оло

ги

Газ

арзү

й

Сур

галты

н м

енеж

ер

Ни

йгм

ий

н а

жи

лта

н

Зах

ир

ал

Эм

ч

Но

мы

н с

анч

Тэг

ш х

амр

уулах

Эр

хлэг

ч

Ар

га з

үй

ч

До

туур

бай

р

Со

гог

зүй

ч

Багшийн хөтөлбөр Ажилтны хөтөлбөр

Page 163: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

163

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.1.2. 7. 2013-2015 онд зохион байгуулагдсан сургалтуудад оролцогчид ба

зардлын хувь (сургалтын төрлөөр)

Үүнээс үндсэн сургалтад хамрагдагчдын 79.0 хувь сургууль, цэцэрлэгийн багш нар үлдсэн 21 хувь нь ажилтнууд эзэлж байна. Түүнчлэн үндсэн сургалтын нийт зардлын 83.8 хувь нь багш нарт зориулагдсан байна (Хавсралт 11А, 11Б). Багш нарын үндсэн сургалтад тухайн жилд хамрагдвал зохих нийт багш нарын 90-95 хувь хамрагдаж байсан бөгөөд үлдсэн 5-10 орчим хувь нь жирэмсэн, хүүхдээ асарч байгаа болон бусад шатгаанаас хамрагдаагүй ажээ. Түүнчлэн 2014 онд эхний жилдээ ажиллаж буй багш нарын, 2015 онд 1, 5,10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүтцэд онлайн сургалтын хэлбэрийг нэвтрүүлэн нийт 5916 багшийг хамруулсан талаар БМДИ-ийн тайланд дурьдсан байна.

Харин төрөлжсөн сургалт зөвхөн 2013 онд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи” гэсэн нэг сэдвээр явагдсан байна. Сургалтыг сургагч багш бэлтгэх 7 хоногийн, сургалтын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах 3 хоногийн гэсэн хоёр шатлал бүхий төвлөрсөн болон орон нутгийн хэлбэрээр зохион байгуулжээ. Энэ сургалтад сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна ажилтнууд зэрэг нийт 23871 хүн хамрагдаж, 375 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ (Зураг 4.1.2.8).

Зураг 4.1.2. 8. Бүх сургалтанд хамрагдагчдын тоо, зардал (сургалтын төрлөөр)

Хөтөлбөрийн сургалтуудыг бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг турших болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх 5-7 хоногийн, сургалтын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах 4-5 хоногийн гэсэн хоёр шатлал бүхий төвлөрсөн, бүсчилсэн хэлбэрээр явагдсан байна. Сургалтад туршилтын лаборатори сургуулийн удирдлага, багш нар болон бага анги, дунд ангийн бүх багшийг хамруулсан байна. Энэ сургалтад нийт 37454 хүн хамрагдаж, АХБ, Дэлхийн Банк зэрэг байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээс 0.89 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ үзүүлэлтүүд нь өнгөрсөн 3 жил явагдсан бүх сургалтад хамрагдагчдын 47.2 хувь, нийт зардлын 13.8 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, бага зардлаар олон хүнийг хамарсан сургалт

19.4

30.1

47.2

3.3

79.8

5.913.8

0.50.0

20.0

40.0

60.0

80.0

100.0

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

Үндсэн сургалт Төрөлжсөн сургалт Хөтөлбөрийн

сургалт

Захиалгат сургалт

Оролцогчид Зардал (тэрбум ₮)

3,231

7,322 4,790

23,871

- -

4,203

13,177

20,074

1,000 917 703

1,123

2,353

1,677

375

- -321 200

370

10 9 7

-

500

1,000

1,500

2,000

2,500

-

5,000

10,000

15,000

20,000

25,000

2013 2014 2015 2013 2014 2015 2013 2014 2015 2013 2014 2015

Үндсэн сургалт Төрөлжсөн сургалт Хөтөлбөрийн сургалт Захиалгат сургалт

Хамрагдсан хүний тоо Зардал (сая.₮)

Page 164: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

164

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

болжээ. Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтад бага ангийн багш нарын хамрагдвал зохих нийт багшийн 90 гаруй хувь, дунд ангийн хамрагдвал зохих нийт багшийн 92 хувь нь тус тус хамрагдсан байна.

Захиалгат сургалтыг орон нутаг, сургалтын байгууллага, багш нарын хүсэлт болон санхүүжилтээр зохион байгуулдаг бөгөөд энэ төрлийн сургалтад харьцангуй цөөн хүн хамрагдсан байна. Тухайлбал, 2013-2015 онд нийт 2620 хүн хамрагдаж, 0.03 тэрбум төгрөг зарцуулсан байгаа нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд явагдсан сургалтад хамрагдагчдын 3.3 хувь, нийт зардлын 0.5 хувийг тус тус эзэлж байна.

Ийнхүү 2013-2015 онд багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад давхардсан тоогоор нийт 79288 хүн хамрагдаж, тэдний сургалтад 6.45 тэрбум төгрөг зарцуулсан байна (Зураг 4.1.2.9).

Зураг 4.1.2. 9. Бүх сургалтад хамрагдсан нийт хүний тоо ба зардлын хэмжээ (2013-2015

он)

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлөрийн үнэлгээ

2014 онд Багшийн ажлын байрны тодорхойлолт, Багш стандартад заагдсан шаардлага-чадвар, Багшийн ёс зүйн дүрэм гэсэн баримт бичгүүдэд ТХБ-ын цөм агуулга болох систем сэтгэлгээ, ойлголцол, зөшилцлөөр шийдвэр гаргах ёс зүй, менежментийн шинэ арга барилын чадварууд хэрхэн туссаныг илрүүлэх судалгааг эхлүүлсэн байна. Уг судалгаагаар дээр дурьдсан баримт бичгүүдэд хамгийн их давтамжтай байгаа чадваруудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хөтөлбөрийг үнэлэх индикаторууд болгон сонгож, үндсэн сургалтын хөтөлбөрөө үнэлэх зорилго тавьжээ.

Түүнчлэн БМДИ-ээс 2013, 2014 онд явуулсан ЕБС-д 5 жил ажиллаж буй багш нарт зориулсан 8 мэргэжлийн, мөн 10 жил ажиллаж буй багш нарт зориулсан 5 мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй нь Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд тавигддаг ур чадварыг сайжруулахад хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг тогтоох зорилготой судалгаа хийжээ75. 5 дахь болон 10 дахь жилдээ ажиллаж буй багшийн үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй нь дараах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байгаа тухай судалгааны тайланд тэмдэглэсэн байна.Үүнд:

Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах, ялгаатай байдлыг тооцох, сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшилтэй хослуулах

Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх

Багшийн мэргэжлийн ёс зүйн шаардлагыг эрхэмлэн сахин биелүүлэх болон хүн ёсны өндөр дээд мэдрэмж, хүмүүжил, ёс суртахуунтай байх

Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах

Хичээлээ төлөвлөх, зохион байгуулах, хичээлд анализ хийх, сайжруулах

Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах, хэрэглэх чадварыг хөгжүүлэх

75 БМДИ, 2014. Зохион байгуулсан сургалтуудын дараах судалгааны тайлан. УБ

32,305 21,416 25,567

79,288

1.83 2.56

2.05

6.45

-

1.00

2.00

3.00

4.00

5.00

6.00

7.00

-

10,000

20,000

30,000

40,000

50,000

60,000

70,000

80,000

2013 он 2014 он 2015 он НийтХамрагдагчдын тоо Зардал (тэрбум.₮)

Page 165: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

165

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Албан хэрэг хөтлөх, бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх

Хөтөлбөрт “хүүхдийг судлан оношлох”, “явцын болон эцсийн үнэлгээ хийх аргачлал”-ын агуулга, арга зүй хамгийн ихээр тусгагджээ. Мөн мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах хүрээний сэдвүүд өндөр хувьтай тусгагдсан байгаа нь үндсэн сургалтын хөтөлбөрт мэдээлэл харилцааны технологийг ашиглах нэг өдрийн агуулгыг тусган хэрэгжүүлсэнтэй холбоотой байж болно. Багшийн ажлын байрны тодорхойлолтын хичээлд анализ хийх гэсэн зорилтоо биелүүлэхэд нь “хичээлийн судалгаа хийх”, “хичээлийн ажиглалт, хэлэлцүүлэг зохион байгуулах”, “үнэлгээ хийх арга зүй” агуулга нэлээд сайн тусгасан байна. Үүнээс үзэхэд БМДИ-ээс зохион байгуулж буй үндсэн сургалтууд нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч үзүүлэлт тус бүрийн хувьд жигд хүртээмжтэй байх талыг сургалтын төрөл, зорилгоос хамааруулан нарийн тооцон оруулах хэрэгцээ байгаа нь ажиглагдсан. БМДИ нь 2013, 2014 онд ЕБС-д 5 жил ажиллаж буй багшид зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан нийт 12 мэргэжлийн 1084 багш, 10 дах жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан нийт 14 мэргэжлийн 1536 багш, 810 удирдах ба бусад ажилтнаас авсан сургалтын дараах үнэлгээний дүн болон ЕБС-д 5 болон 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын нийт 17 гарын авлагад дүн шинжилгээ хийж цаашид зохион байгуулах сургалтын чанар, үр дүнг сайжруулахад ашиглаж байна. Энэ судалгааны зорилго нь мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр өгөөжийг тодорхойлох замаар цаашид сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг сайжруулахад чиглэжээ. Сургалтын дараах сэтгэл ханамжийн судалгааны дүн (Хавсралт 12)-ээс үзэхэд судалгаанд хамрагдсан багш нарын 30.92 хувь маш сайн, 50.15 хувь нь сайн, 15.9 хувь нь дунд зэрэг, 1.82 хувь нь муу гэж сургалтын чанар, үр өгөөжийг үнэлсэн бөгөөд сургалт, түүний агуулга, арга зүйд багш нар дийлэнхдээ сэтгэл ханамжтай байгаа дүр зураг харагдаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудлыг дараах байдлаар эрэмбэлж болохоор байгаа бөгөөд багш нарт хүүхэд бүрийн эзэмшиж байгаа мэдлэг, чадварыг үнэн бодитой үнэлэх, суралцагчид болон сургалтад оролцогч бусад талуудтай харилцахад гол бэрхшээл байгаа нь ажиглагдаж байна.

Үнэлгээний даалгавар боловсруулах, хүүхдийг үнэлэх мэдлэг, чадвар – 38.6%

Төрийн болон ТББ, иргэдтэй ажиллах чадвар – 36.4%

Хүүхдийг оношлох, судлах, зөвлөн туслах мэдлэг, чадвар – 31.8%

Сургалтын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй – 31.8%

Хүүхдийн онцлог, ялгаатай байдалд тохирсон дасгал, даалгавар боловсруулах мэдлэг, чадвар – 25.1%

Хичээлийг сургалтын идэвхтэй аргаар зохион байгуулах арга зүй – 25.1%

Сургалтанд мэдээлэл харилцааны технологийг ашиглах мэдлэг, чадвар – 20.5%

Ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажиллах мэдлэг, чадвар – 18.1%

Эцэг эх, олон нийттэй хамтарч ажиллах чадвар – 13.7%

Сургалтын хэрэглэгдэхүүн сонгох, боловсруулах чадвар – 9.1%

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй /хичээлийн судалгаа/ - 9.1%

Багшийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт – 9.1%

Е. ЕБС-д ТХБ-ыг хөгжүүлж буй сайн туршлага

ТХ, байгаль орчны асуудал нь Дэлхий нийтийн асуудал төдийгүй иргэн бүрийн үйл хэрэг болж байгаа энэ цаг үед Монгол Улсын төрөөс бүх нийтийн ТХБ-ыг дэмжин хөгжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүд авч ирсэн бөгөөд тэдгээрээс амжилттай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь Эко-сургууль хөтөлбөр (ЭСХ) юм.

Дэлхийн Хүрээлэн буй Орчны Боловсролын Сан (ДБОБС)-аас 20-иод жил туршигдан хэрэгжүүлж ирсэн ЭСХ нь “ТХБ-ын үндсэн ухагдахуун, хүрээлэн буй орчны тогтвортой

Page 166: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

166

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

байдал, удирдлагын чиглэлээр хүүхэд залуучуудад чиглэсэн олон улсын хөтөлбөрүүдээс үр дүнтэй хэрэгжсэн шилдэг загвар, тэдэнд ТХБ-ыг эзэмшүүлэх шилдэг арга зам болохыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕСКО болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд хүлээн зөвшөөрч, энэ хөтөлбөрт нэгдэж, түүнийг хэрэгжүүлсэн улс орнуудын сайн туршлагыг бусад улсад түгээн дэлгэрүүлэхийг дэмжиж байна76.

Хайрцаг 4.1.2. 1. Эко сургуультай холбоотой статистик

Дэлхийд 2014/2015 онд Монголд 2014/2015 онд

Улс орнууд > 59 Сурагчид >15 сая Багш нар > 1 сая Сургуулиуд > 45 000 Ногоон тугтай > 17 415 Түншлэгчид > 8000

Тэдгээрээс: Сургууль 183 буюу нийт сургуулийн 24% Гэрчилгээтэй 81 буюу 11% Батламжтай 421 буюу 6%

ДБОБС-ийн ЭСХ нь Хүрээлэн буй орчны удирдлагын ISO 14001:2004 олон улсын стандартад77 үндэслэн боловсрогдсон байдаг тул тус хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр юм. ДБОБС нь гишүүн орнуудынхаа Үндэсний оператор байгууллагуудаар дамжуулж ЭСХ-ийг хэрэгжүүлдэг. Оператор байгууллага нь ДБОБС-г төлөөлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшний удирдлагаар хангаж, хөтөлбөртэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлдэг байна.

МУЗГ-тай хамтран 2007-2013 онд хэрэгжүүлсэн Швейцарын Хөгжлийн Агентлагийн (ШХА) “Цөлжилтийг сааруулах төсөл”-ийн хүрээнд анх дээрх хөтөлбөрийн үзэл санаа түгж, Монголын ЭСХ-ийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол дахь үндэсний оператор байгууллагаар Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (БОМСТ) хэмээх ТББ 2011 оноос эхлэн ажиллаж байгаа ажээ. Нийгэмд үйлчлэх зорилготой ТББ болох БОМСТ нь 2011 онд ДБОБС-д гишүүнээр элсэж, ЭСХ-ийн Үндэсний оператор болсноор уг хөтөлбөрийг олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн хөгжүүлэх институцын суурь тавигджээ. Уг байгууллага нь Монгол Улсын холбогдох яамд, байгаль орчин, боловсролын байгууллагууд ба сургуулиудтай хамтран ЭСХ-ийг наймдахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

ШХА-ын “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс 2015 онд Монголын ЭСХ-ийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд тойм үнэлгээ өгч, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн цаашдын хөгжлийн стратегийг нарийвчлахад шаардлагатай зөвлөмж боловсруулах зорилготой судалгаа78 хийлгэжээ.

Хөтөлбөрийн үйл ажилланааны агуулгын хамрах хүрээ нь ТХ-ийн цөм асуудлууд болох цаг уурын өөрчлөлт, усны бохирдолт ба хомсдол, байгалийн гамшгийг бууруулах болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, ядуурлыг бууруулах, зохистой хэрэглээг дэмжих зэрэг олон асуудлыг сургалтын агуулгад багтаахыг зөвлөмжилдөг. Оролцооны аргад тулгуурласан сургалтын арга нь суралцагчдыг идэвхижүүлж, урам зориг, итгэл үнэмшлийг бий болгож, тэдний зан үйлд өөрчлөлт оруулдаг тул тэд ирээдүйнхээ төлөөх үйл хэрэгт биечлэн оролцоход нь эерэгээр нөлөөлдөг байна.

ЭСХ нь сургуульд төвлөрч, ТХ-ийн дээрх асуудлуудыг эко сэдвүүд болгон багцалж, үйл ажиллагааны үр дүнг ногоон тугийн үе шаттай болзлоор баталгаажуулан урамшуулж, сурагчдын манлайллын доор олон нийтийн оролцоог хангасан, хаана ч үл хувиран хадгалагдах хялбар 7 алхмыг хэрэгжүүлдэг цогц менежменттэй.

Мөн Монголын УИХ-аас 2015 онд баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг олон улсад нийтлэг байгаа ЭСХ-ийн эко сэдвүүдийн хүрээнд шийдвэрлэх боломжтой нь харагдаж байна. Тэгээд ч энэ нь зөвхөн 76 2001 оны Копенгагин хотод зохион байгуулагдсан ДБОБС-ын 20 жилийн ойн чуулга уулзалт болон 2003 оны ЮНЕП, ДБОБС-ын

хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан 77 MNS / ISO / 14001:1996 Хүрээлэн байгаа орчны удирдлага-Байгаль орчны менежментийн тогтолцоонэртэйгээр. Монгол Улсын

Стандартчлал, хэмжил зүйн газраас 1996 онд энэхүү стандартыгмөрдөхөөр баталгаажуулжээ 78 ШХА, БОМС, 2015. ТХБ-ыг дэмжигч Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ

Page 167: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

167

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын тулгамдсан асуудал төдийгүй дэлхий нийтийн асуудал болж байгаагийн илрэл билээ.

БОМСТ-ын статистик мэдээллээс харахад 2015 оны байдлаар улсын хэмжээний нийт 758 ЕБС хичээллэж байгаа бөгөөд тэдгээрийн 24% (183) нь ЭСХ-т бүртгүүлснээс 11% (81) нь гэрчилгээ, 6% (42) нь батламж тус тус авсан байна.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад шийдвэр гаргах эрх мэдэл олгох, улмаар асуудалд хариуцлагатай ханддаг болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх, шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйлсийг практик үйл ажиллагаанд тулгуурлан хөгжилтэй, сонирхолтой сургалтын арга хэлбэрээр тэдэнд эзэмшүүлдэг онцлогтой. Энэ зорилгыг 7 алхамт менежментээр дамжуулан зохион байгуулахдаа алхам бүр өөрийн гэсэн тусгай зорилттой байдаг. Тухайлбал, Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсоноор сурагчдын бусадтай харилцах, зохион байгуулах, багаар ажиллах ур чадварууд хөгжиж байдаг бол хяналт-шинжилгээ, үнэлгээ нь сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг гэх мэт олон давуу талтай.

Эко сургууль нь сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдын ТХ-ийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн байгаль орчны боловсрол, менежментийг зохион байгуулах олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх түшиц газар юм. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих ТХБ буюу Эко сургуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй байгальд ээлтэй сургуулиудад хэрэгжиж байгаа туршлагыг дараах тодорхой жишээгээр тодруулж байна.

Нийслэлийн 79 дүгээр сургууль нь эко сургууль болоход нөлөөлсөн хүчин зүйлсээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Монголын байгаль орчны консерциум, Швейцарийн хөгжлийн агенлагийн хамтарсан экологийн боловсролыг дэмжих жижиг төсөл 2005 оноос хойш ЕБС-уудад хэрэгжиж эхэлсэн

“Экологийн хичээлийг хэрхэн үр дүнтэй зааж болох вэ” сэдвээр хийсэн судалгаат ажлаар илтгэл хэлэлцүүлсэн

Сурагчдын идэвх оролцоо, хүсэл тэмүүлэл, амжилт их нөлөөлсөн байна.

Сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь долоон алхамаас бүрдэх бөгөөд Эко сургуулийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны оролцогч талууд нь нэлээд өргөн хүрээг хамрах хэдий ч тэдний дунд хамгийн чухал үүрэг гүйцэтгэн оролцогч нь тус сургуулийн сурагчид бөгөөд өөрсдөө зөвлөлдөн “Ертөнцийн нахиа” клубыг байгуулан үе тэнгийн сурагчид болон дүү нартаа экологийн наад захын мэдлэг олж авахад нь туслах, ТХБ-ын талаарх мэдлэгийг байгууллага, хувь хүмүүс, сурагч, өсвөр үеийнхэнд ойлгуулах, орон нутгийн иргэдэд байгаль орчин, түүний тулгамдсан асуудлуудын талаар мэдээллийг түгээн сурталчлахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Увс аймгийн хувьд Засаг даргын мөрийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засгийн зорилтод эко сургуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх заалтыг оруулсан төдийгүй орон нутгийн онцлогтой 20 сургуульд кабинет байгуулж, бага боловсролд орон нутгийн онцлогтой сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Зуны экологийн зуслан ажиллуулж, ОХУ-тай хамтран “Байгаль хамгаалах” эко клубуудын хооронд “Дэлхийн өв нутгаар аялцгаая сургалт”- ыг 5 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж байна. Үүний үр дүнд дараах үр дүнд хүрч байна.

Орон нутгаа судлах 20 кабинет байгуулсан

Аймгийн хэмжээнд 24 сургуульд эко клуб ажиллаж байна. Тус клубууд нийт 1000 гаруй сайн дурын гишүүдтэй

Бага боловсролын цөм хөтөлбөрийг орон нутгийн онцлогтой уялдуулан хөтөлбөрийн хүрээнд багш сурагчийн гарын авлага “Миний нутгийн бахархал” номыг 4.7 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

“Эрдмийн баяр ба Миний сум” аялалыг 5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж сурагч бүр өөрийн аймаг, сум, баг, хамт олноороо бахархах бие биенээ хүндэтгэх, нэг нэгнээсээ суралцах чухал ажил болсон.

Page 168: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

168

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, домогт уул ус, нутаг нутагт хэлэлцдэг нутгийн аялгууны үгсийг багтаасан “Домог шивнэсэн миний нутгийн уул ус” ном гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Ур чадвар, олимпиад уралдааныг Эко үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарын тусламжтайгаар явуулдаг болсон.

Бага боловсролын сургалтын агуулгад орон нутгийнхаа онцлог, ёс заншил, өв соёлыг тусгасан хичээлийн агуулгаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулжээ. Мөн багш бүр шинэ арга зүй, технологиос суралцаж хүүхэд бүрт эзэмшүүлсэн чадварыг цаасаар бус хүүхэд нэг бүрийн чадаж буй зүйлээр нь үнэлэх үнэлгээний сайн арга зүйг нэвтрүүлж чадсан байна.

Тус аймгийн Бөхмөрөн сумын дунд сургууль багш, сурагч, олон нийтэд ТХБ олгох, сургуулийн тогтвортой хөгжлийг бий болгох, хөгжүүлэх үндэс суурь тавихад оршино гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Байгаль орчны боловсролыг өөрсдийнхөө өдөр тутмын боловсролын үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон багш, сурагчид, албан газрууд, ард иргэдэд зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

200 орчим гишүүнтэй “Гүем” клубыг сурагчдын дунд ажиллуулдаг бөгөөд тус клуб нь анги танхимаа цэцэгжүүлэх, аялал экскурс зохион байгуулах, төгсөгчдийн төгөл байгуулах, гар зургийн уралдаан зохион байгуулдаг байна.

ТХ-ийн үзэл санааг хэрэгжүүлж эхэлснээр байгаль хамгаалах сэтгэлгээ ухамсар бий болж, ард иргэдийн идэвхи оролцоо дээшилсэн гэж улирдлага нь үзэж байна. Мөн ногоон байгууламж байгуулах эх суурь тавигдаж цэцэгжүүлэх, моджуулах, зүлэгжүүлэх хөдөлгөөн өрнөж улмаар байгалийн үнэ цэнийг ойлгодог болсон байна. Ингэснээр сургуулийн хувьд сургагч багш нар бэлтгэгдэж, сүлжээ үүсч ТХБ олгох сургалтын хөтөлбөртэй болсон байна.

Дархан-Уул аймгийн улсын тэргүүний, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч, манлайлагч байгууллага “Од” цогцолбор сургууль нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаар зорилгоо нэгтгэсэн хамт олон бөгөөд тус сургууль нь 70 гаруй гишүүнтэй “Ногоон ертөнц” клубыг ажиллуулж байна. Тус клубын санаачлагаар

Байгалийн ухааны хичээлийн туршилтын талбайг хичээлийн байр бүрт байгуулсан. Энэ нь танхимын бус сургалтаар сурагчдад байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хүрээлэн буй орчноо хүмүүс хэрхэн арчилж болдогийг таниулах ач холбогдолтой.

Хүлэмж ажиллуулан хүнсний ногоо, жимс, жимсгэний мод тарихаас гадна цэцэгийн мандлын талбай, хүүхэд явах гарц, хашааг хийсэн.

Тохижилтонд 701700 төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг хаягдал цаас, ундааны сав цуглуулан хийсэн байна.

Тус клуб нь аймгийн байгаль орчны газраас зохион байгуулагдсан ногоон хивсний ёслолын үеэр шилдэг клубыг шалгаруулах уралдаанд байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудаараа 3-р байранд шалгарсан. Мөн Шинжлэх ухааны академиас тус клубын үйл ажиллагааг дэмжихээр 4619900 төгрөгний төсөл хэрэгжүүлжээ.

Баянхонгор аймаг 7 эко сургуультай. Энэ сургуулиуд орчиндоо ногоон байгууламж бий болгож, хүүхдүүдэд эко мэдлэг, дадал хэвшил олгож байна. Эко сургууль цахилгааны төлбөрөө 5.6 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Эко сургуулийн төсөл хэрэгжсэнээр олон нийтийн байгаль хамгаалах оролцоо түншлэл сайжирсан. Тухайлбал, аймгийн БОАЖГ мод тарих, эко орчин бүрдүүлэх ажилд бензин шатахууны зардал гаргаж дэмжлэг үзүүлдэг зэргээс харахад олон нийтийн анхаарлыг байгаль орчиндоо хандуулахыг зорьж ажилладаг нь харагдаж байна. Мөн Номгон сумын Эко сургууль ус хэмнэх санаачлагыг хэрэгжүүлж, усны хоолой, цоргоо засаж шинэчлэн 3 сая төгрөгийг хэмнэсэн бөгөөд гэр бүлийн цэцэрлэг санаачлагын хүрээнд 340 өрх 4500 гаруй мод, сөөгийг өөрсдийн хашаандаа тарьж ургуулсан ажээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 6-р сургуулийн хувьд сурагчдын 8, багш ажилчдын 2 эко клуб ажилладаг. Тэд гадна орчиндоо 100 хувь ногоон байгууламжтай болж, найман төрлийн мод тарьж ургуулсан. 200 шоо метр газар зүлэгжүүлж, тасалгааны 112 зүйлийн

Page 169: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

169

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

86 төрлийн 2010 сав цэцэгтэй болсон. Хоёр анги амьд байгалийн булан байгуулж, багш, сурагч, эцэг эх, иргэдийн байгаль хамгаалах оролцоог дээшлүүлэхэд сургалт, сурталчилгаа үр дүнгээ өгдөг. Буянт, Бугат багийн иргэдэд хоёр удаа байгаль орчноо хамгаалах сэдвээр сургалт явуулсан. Мөн цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгтэй хүлэмж байгуулжээ.

Дөргөн сумын 11-н жилийн дунд сургууль нь 1954 онд байгуулагдсан. Тус сургууль нь ТХ-ийн загвар сургууль болохын тулд орон нутгийн онцлогийг харгалзсан хөтөлбөртэй байх ба хамт олноороо хэлэлцэж, батлан хэрэгжүүлж, үнэлж дүгнэдэг уламжлалтай. СӨБ болон албан бус боловсролыг ТХБ- той уялдуулан хамран сургалтыг 100%- д хүргэхээр зорин ажилладаг сургууль юм.

“Green House” сурагчдын бүлэг байгуулан дараах бүтээлч ажлуудыг гүйцэтгэсэн байна. Үүнд:

Аялал жуулчлалын бүс нутагт бие засах газар болон хогийн цэг хийж тохижуулах

Нуурын эрэг дагуух хог хаягдал цэвэрлэх

Ундны усны цэгийг засч тохижуулах

Байгаль хамгаалах сарын ажлаар уралдаан тэмцээн зохиох

Сургууль, орчныг зүлэгжүүлж анги танхимыг цэцэгжүүлэх

Тус сургууль нь үе үеийн суралцагчдад байгаль орчны болон ТХБ-ыг тасралтгүй олгох орон нутгийн бааз суурь болсон байна.

Мянгад сумын 11-н жилийн дунд сургууль нь дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Дани улсын ЗГ-аас хэрэгжүүлж буй хөдөөгийн сургуулийн хөгжил төсөл, ШХА-ийн “Алтай Жи Си Эс” төсөл, Америкийн энх тайваны корпусуудтай хамтран ажиллажээ.

Орон нутагт ТХ-ийн хөдөлгөгч хүч нь багш нар гэж үзээд багшийн хөгжлийн төв, бүсчилсэн туршлага солилцох уулзалт, бүсийн сургалт семинаруудыг сургууль дээрээ зохион байгуулж багшийнхаа бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, дэмжих ажлыг зохион байгуулсан байна. Мөн сурагчийн өөрөө удирдах байгууллага, сурагчийн эрүүл мэндийн “хүүхдээс хүүхдэд” мэтгэлцээн, өсвөрийн байгаль хамгаалагч, сурагчийн ёс зүйн зөвлөл, өсвөрийн цагдаа зэрэг клубуудын үйл ажиллагааг дэмжин туслах, сургуулийн үйл ажиллагаанд сурагчдын оролцоо үүргийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Байгууллага, хамт олны хүрээнд байгаль орчин, эрүүл мэнд, нөхөн үржихүй, хууль тогтоомж, сурталчилгаа, сургалт, судалгааны мэдээллийн төвийг нээжээ. Энэ сургууль нь үйл ажиллагаагаа багш, суралцагч, эцэг, эх, орон нутгийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн нийт 600-аад хүн оролцуулж үнэлгээ хийхэд асуулгын дүнгийн ихэнх хувийг эерэг хандлага эзэлж байснаас тус сургууль тогтвортой хөгжих үндэс тавигдаж чадсан гэж үзжээ.

БШУ-ны Сайдын 2015 оны А/302 тоот тушаалаар батлагдсан бага, болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр бүхэлдээ болон ялангуяа сургалтын үйл ажжиллагаг дэмжих бүрэлдэхүүн хэсэг нь сурагчдын бүтээлч, санаачилгатай үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаа, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулахад менежментийг чиглүүлэх тэр тусмаа үнэлгээний үйл явцад дараах зүйлсийг анхаарахаар тодорхойлжээ. Үүнд:

Сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөнд дотоодын болон хөндлөнгийн үнэлгээний хугацаа, үнэлгээний арга, хэлбэрийг заавал тусгана.

Үнэлгээний чанарыг сайжруулахын тулд сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нар үнэлгээний нэгдсэн үзэл баримтлал, ойлголттой байх нь үнэлгээг бодитой хэрэгжүүлэхэд чухал бөгөөд сурагчийн хөгжил, багшийн арга зүйг дэмжих, багшид нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар зохион байгуулахад онцгой анхаарна.

Сурагчийн хөгжлийг дэмжих, багш бүрийн заах арга, ур чадвар сургалтын чанарыг сайжруулах зорилгоор үнэлгээний явц, үр дүнг сургууль хамт олноороо хэлэлцэж зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Page 170: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

170

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Ямар шалгуурт суурилсан даалгавраар хэзээ, хэрхэн яаж, ямар аргаар үнэлсэн тухай мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч болон сурагчдад хялбар ойлгогдохоор тогтмол өгч ажиллана.

Энэ чиглэл нь ТХБ-ыг суралцагчдад эзэмшүүлэх олон арга хэлбэрийг түүний дотор ЭСХ үндэсний хэмжээнд эрчимжихэд чухал нөлөө үзүүлэх юм.

4.1.3. ДЭЭД БОЛОВСРОЛ

А. Дээд боловсролын агуулгын стандарт, сургалтын хөтөлбөр

БСШУ-ны Сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 481 тоот тушаал нь тус яамны Сайдын 2002 оны 390 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар”-ын хэд хэдэн зүйл, хавсралтыг өөрчилжээ. Үүнд 5.9 дүгээр зүйлд мэргэжлийн бус ангийн сургалтын агуулгын ерөнхий суурь хэсэгт зайлшгүй орох нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлүүд тус бүр хоёроос цөөнгүй байхаар өөрчлөлт оруулсан байна.

Page 171: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

171

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хүснэгт 4.1.3. 1. Бакалаврын сургалтын агуулгын нийгэм, хүмүүнлэгийн болон

байгалийн ухааны хичээлүүд

№ Агуулгын чиглэл Багц цаг

Заавал судлах хичээл

1.1 Англи хэл 8

1.2 Мэдээллийн технологи, мэдээллийн систем 3

1.3 Биеийн тамир 3

Заавал сонгон судлах хичээл

А. Хүмүүнлэгийн ухааны хичээл

2.1 Гадаад хэл 3-8

2.2 Философийн үндэс 3

2.3 Монголын түүх 3

2.4 Соёл судлалын үндэс 2

2.5 Экологи, байгаль хамгаалал 3

2.6 Хүний хөгжил 2

2.7 Монгол хэлний найруулга зүй 2

Б. Нийгмийн ухааны хичээл

2.8 Эдийн засгийн онолын үндэс 3

2.9 Улс төр судлалын үндэс 2

2.10 Социологийн үндэс 3

2.11 Сэтгэл судлалын үндэс 3

2.12 Менежментийн үндэс 3

Нийт 46

Эх сурвалж: Бакалаврын сургалтын агуулгад тусгах нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн ухааны хичээлүүд БСШУ-ны Сайдын 2006 оны 481 дүгээр тушаалын

хавсралт

Уг стандартын хувьд ТХБ-ын үзэл баримтлал нь хоёр дугаар бүлэг буюу заавал сонгон судлах хүмүүнлэгийн ухааны хичээл болох экологи, байгаль хамгаалал, хүний хөгжил; нийгмийн ухааны хичээл болох сэтгэл судлалын үндэс хичээлүүдэд тус тус тусгагдсан байна. Тухайлбал, экологи, байгаль хамгааллын 3 багц цагийн хичээлд экологийн шинжлэх ухааны ойлголт, бусад шинжлэх ухаантай холбогдох нь; экологийн хүчин зүйлс; экологийн үндэс; экологийн системүүд; хүний экологи; нийгмийн экологи; хэрэглээний экологи; байгалийн нөөц; баялгийн ангилал, ашиглалт; байгаль орчны бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх; хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх; экологийн эрхзүйн тогтолцоо сэдвүүд багтсан байхад хүний хөгжил 2 багц цагийн хичээлд хүний хөгжлийн үзэл баримтлалын үндэс; хүний хөгжлийг дэмжихүй; хүний хөгжлийн боломжууд; хүний аюулгүй байдал; хүний хөгжил ба даяаршил сэдвүүд багтсан нь ТХБ-ын агуулгатай дүйцэж байгаа тал ажиглагдаж байна. Экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, соёл судлал, сэтгэл судлал болон хүний хөгжлийн хичээлүүд нь нийт судлах ёстой багц цагийн 28.2 хувийг эзэлж байна.

Нийгмийн хөгжлийн шинэ парадигм болох ТХ-ын үзэл баримтлалын хүрээнд ирээдүйн мэргэжилтнүүдэд тавигдаж буй нэг гол шаардлага бол глобал ертөнцийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц шинжлэх ухааны олон салбарын интеграцчилсан мэдлэг, чадвартай байх явдал юм. Иймээс ТХБ-ын хүрээнд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх явдал зүй ёсоор тавигдсан байна.

2014 оноос өмнө 817 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байсныг ЮНЕСКО-ийн боловсролын олон улсын стандарт ангилал (International standard classification of Education)-д нийцүүлэн БШУЯ-ны Сайдын 2014 онд баталсан 78 тоот тушаалаар мэргэжлийн 10 (боловсрол, урлаг-хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан-мэдээлэл-сэтгүүл зүй, бизнес-удирдлага-эрх зүй, байгалийн шинжлэх ухаан-математик-статистик, мэдээлэл-харилцаа-холбооны технологи, инженерчлэл-үйлдвэрлэл-зохион бүтээлт, хөдөө аж ахуй-ой-загасны аж ахуй-мал эмнэлэг, эрүүл мэнд-хамгаалал, үйлчилгээ) чиглэл, 181 мэргэжил /хөтөлбөр/ болгон, түүний индексийг шинэчлэн

Page 172: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

172

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

тогтоосон байна. Эдгээр мэргэжлээс ТХБ-той илүү холбоотой гэж үзэж болох дараах мэргэжлүүд байна. Үүнд:

Байгалийн ухааны мэргэжил: Хүрээлэн буй орчны инженер, байгаль орчныг хамгаалах технологи, үйлдвэрийн экологи, сэргээгдэх эрчим хүч, эко материалын боловсруулалтын технологи, хөрс судлал, ус судлал, экологи, хүрээлэн буй орчны судлал, цаг уур, биологийн нөөц судлал, байгаль орчны зайнаас тандан судлал,

Нийгмийн ухааны мэргэжил: Нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил, нийтийн ариун цэвэр, соёл судлал, сэтгэл судлал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг.

Эндээс үзвэл 2014 оноос өмнөх "Мэргэжлийн индекс"-т нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжил голлож байсан бол ялангуяа ТХБ-той илүү холбоотой эдгээр хичээлүүдийн хувьд байгаль, түүний хамгаалал чиглэлээрх мэргэжил илүү нарийвчлагдан тодорхойлогдсон байдал харагдаж байна.

БШУ-ны Сайдын 2014 оны 310 тоот тушаалаар магистр, докторын, 174 тоот тушаалаар бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. Бакалаврын хөтөлбөрөөр жишээлэн тодруулж үзвэл сургуулийн төрөл хэлбэр, суралцагчийн мэргэжлийн чиглэлээс үл хамааран нийтлэг шаардлагыг хангах, хөтөлбөрийн ерөнхий суурь дараах хичээлүүдээс сонгон заавал судлахаар зохицуулалт хийсэн.

Хүснэгт 4.1.3. 2. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлийн

чиглэлүүд

Ерөнхий суурь хичээлийг судалснаар оюутан нийгмийн идэвхитэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч, шүүмжлэлт, логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, шийдвэр гаргах чадвартай, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, мэргэжлийн мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй иргэн болж хөгжихөд ач холбогдолтой. Мөн ерөнхий суурь хичээл нь өөрийн боловсрол, мэдлэг, ур чадварыг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлэх чадамжийг эзэмшсэн, хариуцлагатай хувь хүн, иргэн болж төлөвшин хөгжих үйлийг дэмжих юм.

Хүснэгт 4.1.3. 3. 2006 болон 2014 онд батлагдсан дээд боловсролын бакалаврын

хөтөлбөрийн ерөнхий суурь болох байгалийн болон нийгмийн ухааны хичээлийн

стандарт агуулгын харьцуулалт

Хичээлийн чиглэл

Хүрэх үр дүн

2006 он 2014 он

Байгалийн ухаан

Экологи, байгаль хамгаалал: Экологийн хүчин зүйл, системүүд, хүний болон нийгмийн экологи, байгалийн нөөц баялгийн ангилал, ашиглалт, байгаль орчны бохирдол, түүнээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн эрх зүйн

Байгалийн юмс үзэгдлийн мөн чанар, шинжлэх ухааны үзэл баримтлалыг ойлгож тайлбарлах, мэдээлэлд шинжлэх ухаанчаар хандах, таамаглал дэвшүүлэх,

№ Агуулгын чиглэл Багц цаг

1 Байгалийн ухаан 6

2 Хүмүүнлэгийн ухаан 6

3 Нийгмийн ухаан 6

4 Иргэний боловсрол 3

5 Судалгаа шинжилгээний арга зүй 3

6 Яриа, бичгийн ур чадвар 3

7 Англи хэл, бусад хэл 6

8 Биеийн тамирын, эрүүл ахуйн 3

Нийт 36

Page 173: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

173

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

тогтолцооны талаарх мэдлэг, чадвар эзэмшинэ

задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар эзэмшинэ

Нийгмийн ухаан

Эдийн засгийн онолын үндэс хичээлээр микро болон макро эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал Улс төр судлалын үндэс хичээлээр улс төрийн амьдрал ба засаглалын харилцаа, улс төрийн сэтгэлгээний түүх, урсгалууд; иргэний нийгэм, түүний үндсэн шинжүүд, улс төрийн институт, улс төрийн системийн бүрдлүүд, улс төрийн нам, төр нийгмийн харилцааны түүхэн хэв маягууд; улс төрийн соёлын хэв маяг, улс төрийн үнэт зүйлс, нийгэм, анги, бүлэг, бие хүний улс төрийн соёл, улс төрийн нийгэмшилт, улс төрийн оролцоо Социологийн үндэс хичээлээр социологийн судалгааны аргууд, нийгмийн нийтлэгүүд, нийгмийн институт, нийгмийн үзэгдэлд хэмжилт хийх нь Сэтгэл судлалын үндэс хичээлээр тархи ба сэтгэцийн рефлекст шинж чанар, мэдрэлийн үйлийн зүй тогтол, сэтгэц оношлогоо, судалгааны зарчим, арга зохион байгуулалт, хүний нийгэм, бүлэг, хамтлаг тэдгээрийн ангилал, онцлог, үйл ажиллагааны физиологи, нийгэм, сэтгэлзүйн талууд, түүний хэлбэр, бүтэц, хүний анхаарал, сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, зохион бодохуй, бие хүний сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөн, темперамент, зан байдал, авъяас билэг Менежментийн үндэс хичээлээр менежментийн сэтгэлгээний хөгжил, стратегийн удирдлага, төлөвлөлт, менежментийн дотоод, гадаад орчин, байгууллагын нийгмийн хариуцлага, ёс зүй, манлайлал, хүний нөөцийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн удирдлага, маргаан, зөрчлийн удирдлага, хяналтын систем зэргийн талаар тус тус мэдлэг, чадвар эзэмшинэ

Нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, хүн хоорондын харилцаа, зан үйлийг танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагад суралцана

Хүснэгтээс үзэхэд эхний стандартад байгаль, нийгмийн ухаанаар судлах хичээлүүд тодорхой, тухайн хичээлээр эзэмшүүлэх агуулга нь хэдийгээр академик мэдлэг эзэмшүүлэх хандлагатай боловч илүү тодорхой байгаа бол сүүлийн буюу 2014 оны баримт бичигт гол чадамжийг тодорхойлоход илүү анхаарсан байгаа юм. Ямар хичээлийн хүрээнд ямар чадамж эзэмшүүлэхийг сургуулийн мэдэлд үлдээсэн байна. Сургалтын байгууллагууд сургалтын төлөвлөгөө боловсруулан түүнийгээ гол баримтлал болгон хэрэгжүүлдэг байсан бол 2014 оны өөрчлөлтөөр сургалтын зорилго, агуулга, арга зүй, зохион байгуулалт, үнэлгээ, хэрэглэгдэхүүн, сургалтын орчны шаардлагыг бүхэлд нь багтаасан сургалтын хөтөлбөрийг өөрийнхөө бэлтгэж байгаа мэргэжил бүрээр боловсруулах ажлыг 2015 оноос эхэлж байгаа тул сургалтын хөтөлбөр, түүний үр дүн, үр нөлөөг ТХБ талаас шинжих боломжгүй байна.

СӨБ, бага дунд боловсролын стандартуудад тусгагдсан байгалийн ухааны болон нийгмийн ухааны, иргэний боловсрол хичээлүүд нь дээд боловсролын стандартад мөн

Page 174: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

174

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

тусгагдсан нь сургалтын залгамж холбоогоор дамжигдан ТХБ-ын үзэл санаа тодорхой хэмжээнд агуулагдаж буйг илэрхийлж байна.

ТХБ-ын цогц чадамжид суурилан "Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага" (2014)-д тусгагдсан төгсөгчдийн эзэмших ур чадварыг харьцуулж үзвэл шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх, шинжлэн судалж шийдвэр гаргах, системтэй төлөвлөж хэрэгжүүлэх, бие даан суралцах, багаар ажиллах, бусадтай харилцах чадваруудыг хөгжүүлэхэд анхаарсан тал ажиглагдаж байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэж үзвэл сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын сургалтын агуулга, арга зүйд үзэл баримтлалын суурь өөрчлөлт шинэчлэл хийж, ерөнхийдөө хүн өөрөө бүтээгч байх, ингэснээр байгаль нийгмийн орчны үнэт зүйлсийг хамгаалж бэхжүүлэгч болох, нийгмийн баялгийг бүтээж, арвижуулах, улс орны урагшлан дэвшихэд хамтран ажиллах хүч болох ТХБ-ын гол үзэл санааг суулгасан нь чухал дэвшил юм.

Боловсролын шинэчлэлийн гол баримт бичгүүдэд зорилт болгон дэвшүүлдэг ч бодит байдалд хэрэгжүүлэхгүй орхих уламжлалт дутагдлыг арилгахад чиглэсэн суралцагч, багш, сургалтын байгууллагын хийх үйл, хүлээх хариуцлага, хэрэгжүүлэх арга зүй, гүйцэтгэлийг үнэлэх шалгуур зэрэгт ахиц ажиглагдлаа.

Цаашид ТХБ-ын үндсэн үзэл санаа, НҮБ-аас дэлхийн улс орнуудад дэвшүүлэн тавьсан зорилт, ТХ-ын чиг хандлагатай уялдуулан боловсролын бүх түвшний агуулга, стандартын цөмийг энэхүү үзэл баримтлал болгон гүнзгийрүүлэх, сургалтын арга зүйг илүү энэ чиглэлд хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх нь хамгийн эхний гол шийдвэрлэх асуудал болж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Б. Дээд боловсролын байгууллагад ТХБ-ыг хөгжүүлж буй сайн туршлага

Манай орны их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ТХ-ийн тухай бие даасан хичээл албан ёсоор тусгагдаагүй байгаа боловч “Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу их, дээд сургуулиудад ТХ-ийн талаар оюутан залуучуудад мэдлэг, чадвар эзэмшүүлэх нь дээд боловсролтой мэргэжилтний хөгжлийн чухал бүрэлдэхүүн болно гэдгийг үндэслэн МУИС, ШУТИС, Эко-Ази, Газарчин зэрэг зарим их, дээд сургуулиудад тогтвортой хөгжил-байгаль орчин; тогтвортой хөгжил-аялал жуулчлал зэрэг бие даасан хичээлүүд заагдаж байна.

Улмаар сургалтын байгууллагууд салбарын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ТХБ-ыг суралцагчдад эзэмшүүлэх, сургуулийн эко орчныг бүрдүүлэх, байгууллагын хөгжлийг эрхэмлэх, хамтын оролцоог хангахад урьд үеэс илүү анхаардаг болсон нь илэрхий байна.

“ЭКО-АЗИ” байгаль орчин менежментийн дээд сургуулиар төлөөлүүлэн судалж үзэхэд Монголд анх удаа 2003 оноос ТХ-ийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургуулийн сургалтын ерөнхий хөтөлбөрийн агуулга нь ТХ-ийн үзэл санааг тусгасан ба тус сургууль “Тогтвортой хөгжил ба Байгаль орчин” хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

“Тогтвортой хөгжил ба байгаль орчин” хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга нь i. Тогтвортой хөгжлийн тухай ерөнхий ойлголт, ii. Тогтвортой хөгжил ба байгаль орчны тулгамдсан асуудал, iii. Тогтвортой хөгжил ба эдийн засгийн асуудлууд, vi. Тогтвортой хөгжил ба нийгмийн асуудлууд, v. Монгол Улсын тогтвортой хөгжлийн хандлага гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэж байна.

Тус сургууль ЮНЕСКО-гийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг 2007 онд хэрэгжүүлж, ногоон хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БОНХЯ-ны анхны дээд зэрэглэлийн шагналыг 2012 онд хүртсэн бөгөөд НҮБХХ-ийн “Цөлжөлтийг бууруулах” төслийн багтай хамтран 2012 онд малчдад зориулж сургалт зохион байгуулжээ. “Ногоон хөгжлийн стратеги” сэдвээр цуврал лекц бэлтгэн бусад байгууллагын ажилтнуудад уншсанаас гадна БНСУ-ын “Ногоон Ази” байгууллагатай хамтран ажиллаж, ЕБС-ийн

Page 175: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

175

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

байгалийн ухааны багш нарт зориулсан “Ногоон хөгжил-байгаль орчин” сэдэвт сургалтыг зохион байгуулдаг болсон байна.

Дээрх сургуулиудын туршлагаас үзэхэд ТХБ-ыг хөгжүүлэх тодорхой үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна. Энэ нь бусад боловсролын байгууллагад жишээ болох, цаашид эко сургуулиуд, байгууллагуудын тоог нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Эдгээр байгууллагууд зөвхөн байгууллагын хүрээнд биш бусад байгууллага, хамт олон, орон нутгийн удирдлага, суралцагчдын эцэг эх, иргэдийг татан оролцуулж байгаа чухал дэвшил юм. Цаашид эко болоy байгаль, хүүхдэд ээлтэй сургууль, байгууллагуудыг өргөжүүлэн дэмжих бодлого хэрэгцээтэй байна.

Page 176: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

176

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

Сургуулийн өмнөх боловсрол

1. “Сургуулийн өмнөх боловсрол-1, 2” (1995, 2001), СӨБ-ын сургалтын бодлого (2007,

2013) баримт бичгүүдэд СӨБ-ын агуулгын үндсийг тодорхойлсон байдлыг ТХБ-ын цогц

чадамж талаас тодруулж дүгнэвэл нэгдүгээрт, хүүхдийн хувь хүн болон хөгжих, танин

мэдэх чадвар, хоёрдугаарт, бусадтай харилцах, бусдын дунд зохицож сурах,

гуравдугаарт, аливаа үйлийг багаасаа бие даан гүйцэтгэх, дөрөвдүгээрт, амьдрал ахуйн

наад захын үйлийн баримжаатай болох зэрэг чадваруудыг хөгжүүлэхээр тодорхойлсон

бөгөөд энэ нь СӨБ-ын стандартын суурь болжээ.

2. СӨБ-ын стандарт (2004, 2011)-ын давуу, сул талыг СӨБ-ын чанарын шинэчлэлийг

хэрэгжүүлэгч багаас хийсэн “Цэцэрлэгүүдэд мөрдөж буй бага насны хүүхдийн

хөгжлийн стандарт, стандартын зөвлөмж болон бүлэг тус бүр (бага, дунд, ахлах,

бэлтгэл)-ийн сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээ”-ний тайлан (2014)-д тулгуурлан

дүгнэвэл 2004 оны стандартад хүүхэд судалж мэдсэн зүйлээ хэрэглэж, ашиглахад

чиглүүлж, танин мэдэх үйлийн үр дүнд хөгжих, багш, суралцагчийн хамтын ажиллагааг

суралцах үйлд чиглүүлэхэд чиглэсэн давуу талтай ч уншиж хэрэглэхэд гаргалгаа,

ажиллагаа ихтэй, ойлгомж муутай тал байсан. 2011 оны стандарт нь сургуулийн өмнөх

насны хүүхдийн насны үечлэл (0-12,13-24, 25-36, 37-48, 49-60, 61-72 сар)-ээр хүүхдийн

цогц хөгжлийг тодорхойлж, түүнд хүрэх арга замыг нарийвчлан үзүүлэлт бүрээр

зааварчилж өгсөн, энэхүү агуулга нь зөвхөн багш төдийгүй эцэг эх, асран

хүмүүжүүлэгчид, насанд хүрэгчдэд нээлттэй ашиглах боломжтой ч хүүхдийн жам ёсны

хөгжлийг зарим талаар стандартчилсан, хүүхдийн хөгжил тухайн насны үечлэлд

харилцан адилгүй байдгийг харгалзан үзээгүй, хүүхдийг “обьект” талаас харсан,

стандартын зарим нэр томъёо хоёрдмол утгатай, хүүхдэд үзүүлэх насанд хүрэгчдийн

дэмжлэгийг ч стандартчилах талтай болсон зэрэг дутагдалтай талууд байна.

3. СӨБ-ын цөм хөтөлбөр (2015) нь дээрх стандарттай уялдуулснаас гадна i. хүүхдийн

эзэмших ерөнхий болон тусгай чадварууд, ii. энэ чадваруудыг эзэмшихэд чиглэсэн

сургалтын агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн, iii. чадвар тус бүрийн 3 түвшин, iv.

тухайн чадварыг эзэмших хүүхдийн үйлийн жишиг, v. энд багшийн гүйцэтгэх үүрэг,

оролцоо, vi. хүүхдийн үйлийг дэмжих хэрэглэгдэхүүнийг тус тус тодорхойлсон

онцлогтой. ТХБ-ын цогц чадамжтай уялдаатай нь хөдөлгөөн, эрүүл мэнд, зан чанар,

харилцаа, хэл яриа, байгаль нийгмийн орчин, хөгжим, дүрслэх урлаг, математикийн

энгийн төсөөлөл, тэдгээрээр эзэмших чадваруудаас харагдаж байна. Сургалтын агуулга

нь өргөсөх болон гүнзгийрүүлэх тасралтгүй чадамжийн ахицыг хангах, хүүхэд бүртэй

ажиллах уян хатан арга зүйтэй, хүүхдэд сурах арга барил эзэмшүүлэх зарчмыг

баримталсан нь чухал юм. Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас

ашиглаж байгаа нь цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг судлахад ач холбогдолтой болох

талтай.

4. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш стандарт (2008), багш бэлтгэх сургалтад

тавигдаж буй нийтлэг шаардлага, багш бэлтгэх сургалтын хөтөлбөр (2014)-ийн ерөнхий

суурь хичээлийн стандарт зэргийг судлахад СӨБ-ын стандарт, цөм хөтөлбөрийн

агуулгатай уялдаатай байна гэж үзэж болохоор байна. Гэхдээ ТХБ-ын агуулгыг ялангуяа

энэ түвшний боловсролын багш бэлтгэхэд илүү тодорхой тусгаж, хэрэгжүүлэх арга зүйг

эзэмшүүлэхгүй байгаа нь ажиглагдлаа.

5. СӨБ-ын байгууллагууд ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалтын

өвөрмөц орчныг бүрдүүлэх, хүүхдийн урлан бүтээх, өөртөө үйлчлэх үйлчилгээг дэмжих

зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа хэдий ч тэдний сайн туршлагыг дэлгэрүүлэх,

ТХБ-ын агуулгад тухайлан чиглүүлж хөгжүүлэхэд багш, удирдах ажилтны санаачилга,

чадавхи дутагдаж байгаа тал байна.

Page 177: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

177

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Бага, дунд боловсрол

6. Монгол улсад ТХБ-ын үзэл санаа, агуулга, арга зүйд нийцүүлэн боловсруулсан бага,

дунд боловсролын стандарт ба киррикюлимийг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлалын

дагуу 2009-2015 оны хооронд бага, дунд боловсролын 19 стандарт (түвшний 3, агуулгын

чиглэлээр 16), сургалтын үндэсний нийт 178 (155+23) хөтөлбөр боловсрогдсон байна.

Үүнээс, 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар 2014-2015 онд шинэчилэн

боловсруулсан бага боловсролын 11, суурь боловсролын 12 цөм хөтөлбөр, бүрэн дунд

боловсролын 2010-2012 онд боловсруулсан 29 үндэсний хөтөлбөр тус тус сургалтад

мөрдөгдөж, үлдсэн 126 хөтөлбөр буюу боловсрогдсон нийт хөтөлбөрийн 70.8 хувь нь

хүчингүй болсон байна.

7. Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрт сургалтыг дэмжих үйл ажиллагаатай холбоотой

бүрэлдэхүүн хэсгийн агуулга, арга зүйг өргөжүүлэн нарийвчилж өгсөн нь сургуулийн

түвшинд ТХБ-ыг дэмжсэн олон арга хэлбэрийг ашиглан ТХБ-ын чиглэлд бодит ахиц,

дэвшил гаргах боломжийг бүрдүүлсэн бодлогын дэмжлэг болж чадсан байна.

8. ЕБС-д судлах хичээлүүд болон хичээлээс гадуур явагдах үйл ажиллагаагаар дамжуулан

суралцагчдад ТХБ-ыг эзэмшүүлэхэд ашиглах боломжтой сургалтын хөтөлбөр, онол,

арга зүйн гарын авлагаар сургууль багш нарыг боломжийн түвшинд хангасан бөгөөд энэ

үйл хэрэгт гадаад улсын болон хүрээлэн буй орчны төрөлжсөн байгууллагуудаас

үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд үнэтэй, бодитой хувь нэмэр

оруулсан байна.

9. Сурах бичгүүдийн боловсролын түвшин болон ангид ногдох хувь, анги бүрийн сурах

бичгийн нэр төрлийн дундажаас тооцсон хазайлтын шинжилгээ нь ЕБС-д судлах

хичээлийн тоо, агуулгын багтаамж нь суралцагчдын хэрэгцээ, бодит боломж,

суралцахуйн зарчим, ТХБ-ын арга зүйн зарчимд тус тус нийцсэн тодорхой зүй

тогтолоор төлөвлөгдөж, дизайнчлагдаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

10. Бага, дунд боловсролын сурах бичиг хангамжийн талаар баримтлах бодлого, эрх зүйн

зохицуулалт нь 1998-2009 оны хооронд олон удаа өөрчлөгдсөний улмаас өнөөг хүртэл

сурах бичиг хангамжийн тогтвортой хөгжил хангагдаагүй, оновчтой тогтолцоо

төлөвшөөгүй байгаа бөгөөд сурах бичгийн чанар тасралтгүй сайжирч байх, хөрөнгө

оруулалт үр ашигтай байх зарчмууд алдагдах хандлагатай байна.

11. 2009-2015 оны хооронд нийт 217 сурах бичиг шинээр бэлтгэснээс өнөөдрийн байдлаар

106 сурах бичгийг сургалтад хэрэглэж байгаа бөгөөд бэлтгэсэн нийт сурах бичгийн 48.8

хувь буюу 111 сурах бичгийг сургалтад албан ёсоор хэрэглэхгүй болжээ. Ялангуяа 2013

оноос хойш хэвлэгдсэн 5, 6, 7, 10, 11, 12 дугаар ангийн 80 орчим сурах бичиг 3-2 жил

хэрэглэгдээд хүчингүй болсон (дунд анги) бөгөөд хүчингүй болохоор (ахлах анги)

байна.

12. Бүх хичээлийн хөтөлбөрийг багшийн зөвлөмжтэй хамт, сурагчийн сурах бичгийг

багшийн номтой хамт бэлтгэх ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэн нь багш нар

сургалтын хөтөлбөр, сурах бичгийг бүтээлчээр хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн

байна.

13. Тусгай хэрэгцээт суралцагчдын сурах бичиг ангийн хувьд ч нэр төрлийн хувьд ч

хангалттай түвшинд хүрээгүй байна. Үүнийг нийт сурах бичигт эзлэх үндэстний

цөөнхийн хүүхдүүдэд зориулсан сурах бичгийн нэр төрөл 5.1 хувь (I-VII ангийн казак

хэл ба I ангийн тува цагаан толгой), хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан

сурах бичгийн нэр төрөл 3.2 хувь (зөвхөн математик, монгол хэл) байгаа явдал илтгэнэ.

14. Багш боловсролын стандарт киррикюлимийг сургалтын шинэ парадигмийн үзэл

санаанд тулгуурлан шинэчлэн хэрэгжүүлэх нь багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үйл

ажиллагааны тулгамдсан зорилтын нэг байсаар байна. Багш бэлтгэх түвшинд багш

боловсролын стандартыг шинэчлэн сайжруулах, түүнд нийцсэн сургалтын хөтөлбөрүүд

боловсруулан турших ажил ид өргөж байна.

15. Багшийн хөгжлийн стратеги, урт, дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан

багшийн арга зүйг шинэчлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний өөрийн ажил

хөдөлмөртөө хандах хандлага, хариуцлагыг шинэчлэх, тэдэнд үзүүлэх нөлөөллийн

Page 178: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

178

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

механизмуудыг боловсронгуй болгох, багш ажлын байрандаа мэргэжил дээшлүүлэх,

ээлжит хичээлдээ чанартай бэлтгэх нөхцлийг бүрдүүлэх, багшийн ажлыг төлөвлөх,

үнэлэх, дүгнэх ажиллагагааг Төрийн албаны тухай болон Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн зарчмууд, боловсролын салбарын

шинэчлэлийн бодлого, багшийн ажлын онцлогт нийцүүлэх зорилттой эрх зүйн цогц

шинэчлэл 2007-2010 онд хийгдэж, энэ шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажил зарим асуудал

дагуулсан ч үргэлжилж байна.

16. Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа албан ёсоор институтчилагдсан явдал нь

боловсролын хөгжлийн бодлого болон багш нарын хэрэгцээг үндэслэн орчин үеийн

мэдээлэлийн технологит суурилж, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан

зохион байгуулж, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх боломжийг

нэмэгдүүлж байна.

17. Мэргэжил дээшлүүлэх сургалт нь ЕБС ба цэцэрлэгийн багш, удирдах болон мэргэжлийн

бусад ажилтныг хамарч, үндсэн, төрөлжсөн, хөтөлбөрийн, захиалгат, онлайн зэрэг олон

төрөл хэлбэрээр явагдаж, 2013-2015 онд давхардсан тоогоор нийт 79288 хүн хамрагдаж,

тэдний сургалтад 6.45 тэрбум төгрөг зарцуулагдснаас 5.5 тэрбум буюу 85.4 хувь нь

улсын төсөвт төлөвлөгдөн зохион байгуулагдсан байна.

Дээд боловсрол

18. Дээд боловсролын хувьд улсын хэмжээнд заавал судлах ерөнхий суурь хичээлүүдийн

агуулгын стандартыг 2002 оноос (БСШУ-ны Сайдын 390 тоот тушаалаар баталсан

"Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар") тогтоож, 2006 онд

шинэчилсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилээс БШУ-ны Сайдын 2014 оны 09

сарын 370 тоот тушаал “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам” (сургалтын

хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага), 2014 оны 04 сарын 174 дүгээр тушаал

“Бакалаврын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу сургалтын

хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхэлж байна. Иймд сургалтын

хөтөлбөрүүдэд ТХБ-ын хэрэгжилтийг шинжилж судлах боломж одоогоор байхгүй

байна.

19. Дээд боловсролын агуулгын стандартыг зөвхөн ерөнхий суурь хичээлүүдийн хүрээнд

шинжих боломжтой боловч 2006 оноос хэрэгжсэн стандартад ТХБ-ын агуулгатай

уялдаатай ерөнхий суурь хичээлүүд болох эдийн засгийн онолын үндэс, улс төр

судлалын үндэс, социологийн үндэс, сэтгэл судлалан үндэс, экологи, байгаль

хамгааллын хичээлүүдийн агуулгыг, харин 2014 оны баримт бичигт хичээлийн агуулгыг

тодорхойлоогүй харин байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр суралцагчийн

эзэмшсэн байх чадамжийг товч тодорхойлсон байна. Гэхдээ хичээлийн агуулга болон

эзэмших чадамжийг ТХБ-ын цогц чадамжтай уялдуулж үзвэл шинжилж судлах, асуудал

шийдвэрлэх, аливааг төлөвлөж, хэрэгжүүлэх, бие хүний хувьд бие даан суралцах,

бусадтай харилцах, хамтарч ажиллах чадвартай, хариуцлагатай, бүтээлч, мэргэжлийн ёс

зүйтэй байх чадамжийг эзэмшүүлэхэд чиглэж байна. Гагцхүү эдгээр чадамжийг

сургалтын байгууллага хэрхэн эзэмшүүлж, хувь хүн хэрхэн эзэмшиж байгаад улсын

хэмжээнд хийгдсэн судалгаа хомс бөгөөд дээд боловсролын чанарын судалгаа хийсэн

докторын диссертациас үзвэл "Төгсөгчдийн чадвар зах зээлийн болон ажил олгогчдын

хэрэгцээг хангахгүй" байна.

20. Оюутнууд, багш нарын дунд тэдний ТХБ-ын талаарх ойлголт, хандлагыг тандаж

судалсан судалгааны ажил байхгүй байгаа нь дээд боловсролын байгууллагад ТХБ

хэрхэн хэрэгжиж байгаа, улмаар түүнийг хөгжүүлэх агуулга, арга, хэлбэрийг

тодорхойлох боломжгүй болгож байна.

21. ТХБ-ыг хөгжүүлэх талаар дээд боловсролын байгууллагад санаачлан хийж байгаа сайн

туршлага байгаа ч тэдгээр нь бүх байгууллагад жигд биш, үйл ажиллагаа нь системтэй,

багш, оюутнууд, иргэдэд хүртээмжтэй, өндөр үр дүнтэй биш байна. Сайн туршлагын

түгээн дэлгэрүүлэлт сул байна.

Page 179: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

179

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

Сургуулийн өмнөх боловсрол

1. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Сургуулийн өмнөх насны боловсрол. Бие

хүүхдийн хөгжил” стандарт (2011)-ыг насны ангиллаар хэтэрхий нарийсгасан байгааг

2004 оны стандарт, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр (2015)-ийн жишгээр нээлттэй уян

хатан болгож, бүх үйлийг стандартчилахгүйгээр хүрээг нь багасгах шаардлагатай

байна. СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр дэх “Хүүхэд өөрийн үйлээр хөгжих орчныг

бүрдүүлэх” үзэл санааг СӨБ-ын салбарын бодлогын чиглэлд тууштай баримтлах нь

чухал юм.

2. СӨБ-ын сургалтын агуулга, арга зүйг тодорхойлсон бодлогын багагүй баримт бичиг

хэрэгжиж байгаа ч тэдгээрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодорхойлох үндэсний

хэмжээний суурь судалгаа нэн шаардлагатай байна. 2015 оноос хэрэгжиж буй 3 хүртэл

насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсанд тулгуурласан

үндэсний хэмжээний, 2 жилийн давтамжтай судалгааг тогтмолжуулах нь бодлогын

хэрэгжилтийг үнэлэх, бодлогын эцсийн гол үр дүн болох хүүхдийн хөгжлийн байдлыг

үнэлэх үндэс болох боломж байна.

3. СӨБ-д ТХБ-ыг хөгжүүлэх үндсэн арга зам нь багш нарыг чадавхижуулах явдал юм.

ТХБ үр дүнтэй хэрэгжих үндсэн талбар бол хүний хөгжлийн бага нас юм. Тиймээс

сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн стандартад болон тэднийг бэлтгэх

сургалтын агуулгыг ТХБ-ын чиглэлээр илүү гүнзгийрүүлж, багшийн мэргэжил

дээшлүүлэх сургалтад ТХБ-ын тусгайлсан хичээлийг зохион байгуулах шаардлагатай

байна.

4. СӨБ-ын сургалтын арга зүй, зохион байгуулалт, үнэлгээ, хэрэглэгдэхүүн зэрэгт ТХБ-

ын агуулга, арга зүйг илүү нарийвчлан тусгах, ялангуяа байгаль орчин, түүний

хамгааллын талаар хүүхдэд багаас нь зөв хандлага төлөвшүүлэхээр сургалтыг үр

дүнтэй төлөвлөж зохион байгуулах шаардлага байна.

5. Энэ чиглэлээр эцэг эх, гэр бүлд чиглэсэн ажил ч зохион байгуулах хэрэгтэй байна.

Бага, дунд боловсрол

6. 2013 оны “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-д

дэвшүүлсэн үндэсний стандартын шинэчлэл хийгдээгүй, тэртусмаа бүх ангийн эсвэл,

бүх түвшний сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үндсэн чиглэл, гол шийдлүүд, тавигдах

шаардлагыг уялдаа холбоонд нь цогцоор нь урьдчилан харж боловсруулан

баталгаажуулахгүйгээр (бага боловсролын хөтөлбөрүүдийн тухайд) хөтөлбөрүүдээ

шууд шинэчлэх эсвэл, явцдаа боловсруулан хэрэглэж (суурь боловсролын

хөтөлбөрийн тухайд тойм төдий хийсэн бол бүрэн дунд боловсролынх

боловсрогдоогүй) байгаа нь шийдвэр гаргагчдийн ТХБ-ын цогц чадамж сул байгааг

эсвэл, өөр хүчин зүйлс нөлөөлж байгааг харуулж буй явдал юм. Бүхэлдээ энэ асуудал

нь шинэчлэлд эрсдэл учруулах, хөгжлийн үйл явцыг тогтворгүй байдалд хүргэх,

системийн ажиллагаанд доголдол, гажуудал үүсэж болзошгүйг тооцох ёстой үндэсний

түвшний хариуцлагын асуудал болохыг цаашид анхаарах хэрэгтэй юм.

7. Сурах бичиг судлалыг дэмжин хөгжүүлэх

8. Тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан сурах бичгийн хангамжийн тогтвортой

хөгжлийг хангах

9. Сурах бичгийг шинэчилж, хүчингүй болгохдоо сурах бичиг бэлтгэхэд оролцдог бүх

субъектийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бий болгох

10. Багш нарын мэргэжил дээшлүүлэх харилцан уялдаа холбоо бүхий модулуудын систем

боловсруулан бүтээж, багш нэг бүрийн арга зүйн хөгжлийг дэмжсэн, тэдэнд сургалтын

хөтөлбөр, сурах бичгийг хэрэгжүүлэхэд нь бодит тусламж болох түвшинд мэргэжил

дээшлүүлэх менежментийн бодлогоо тодорхойлж, түүндээ тохирсон сургалтын олон

арга, хэлбэрийг зохистой хослуулан хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа, өмнө нь олон

жилийн туршид шинэ агуулга, арга зүйн “тухай” хангалттай түвшинд зааварчилгаа

Page 180: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

180

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

өгч, холбогдох материалаар хангадаг байсан бол багшлах арга зүйг боловсруулах,

хөгжүүлэх үйл ажиллагаа үндэсний түвшинд институтчилэгдсэнээр хичээл бүрээр

төдийгүй, бүлэг, сэдэв бүрээр маш тодорхой боловсруулсан “шууд хэрэглэх”,

сонголттой хичээлүүд боловсруулж, багш нарт санал болгох шаардлагатай. Өөрөөр

хэлбэл, энэ институт дээр хичээлүүд олон хувилбараар бүтээгддэг болно гэсэн үг юм.

11. Сургалтын хөтөлбөр боловсруулах, магадлан шинжилж үнэлэх шалгуур үзүүлэлтэд

ТХБ-ын индикаторуудыг тусган интеграцчилах шаардлагатай.

12. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд 1990-ээд оноос өнөөг хүртэл давамгайлж

шинэчлэлийн нийлүүлэлтэд суурилсан өнөөгийн үйлчилгээнээс үйлчлүүлэгчдийн

бодит эрэлтэд суурилсан үйлчилгээнд шилжих бодлого баримтлах нь шинэчлэлийг анги

танхмийн түвшинд бодит үйл хэрэг болгох тухайлбал, ТХБ-ыг албан боловсролд

интеграцчилан хэрэгжүүлэх гол нөхцөл болохыг анхаарах хэрэгтэй.

Дээд боловсрол

13. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын стандарт, нийтлэг шаардлагад

ТХБ-ын асуудлыг оночтой тусгах нь түүнд суурилсан хөтөлбөрийн боловсруулалт,

хэрэгжилтэд чухал нөлөөтэй байх болно. Иймд сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь

хичээлүүдийн агуулгыг ТХБ-ын агуулгаар тодорхой бодлого, арга зүйд тулгуурлан

баяжуулах шаардлага байна.

14. Сургалтын хөтөлбөрт сургуулийн чанарын баталгаажилт хийдэг болох, хөтөлбөрийн

нэгж сургуулиудад байгуулагдах болсонтой уялдан түүний шалгуурт ТХБ-ын үндсэн

үзүүлэлтүүдээс тусгах, улмаар сургалтын хөтөлбөрийн үндэсний магадлан

итгэмжлэлийн шалгуурт ТХБ-ын агуулга, цогц чадамжийг нэвтрүүлж хэрэгжүүлэх нь

чухал байна.

15. Дээд боловсролын түвшинд ТХБ-ын хэрэгжилт ямар байгаа, багш болон оюутнуудын

ТХБ-ын талаарх ойлголт, хандлага ямар байгаа зэргээс эхлээд ТХБ-ын агуулга хичээл

бүрийн агуулга, сэдэвт хэрхэн тусч хэрэгжиж байгааг тодорхойлох шинжлэх ухааны

үндэстэй судалгаа, улмаар дээд боловсролын сургалтын байгууллагуудын ТХБ-ын

хэрэгжилтийн нийтлэг дүр төрхийг тодорхойлох боломжтой цогц судалгааг цаг

алдалгүй хийх хэрэгцээ, шаардлага тулгамдаж байна.

16. ТХБ-ыг хөгжүүлж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эко сургууль болох

хөдөлгөөнийг наад зах нь өнөөгийн СӨБ-ын болон ерөнхий боловсролын

байгууллагуудын түвшинд, улмаар олон улсын жишигт хүргэх стратегийг боловсруулж

хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Page 181: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

181

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

4.2. АЛБАН БУС БОЛОВСРОЛ ДАХЬ ТХБ-ЫН ХЭРЭГЖИЛТ

4.2.1. ЗОРИЛТОТ БҮЛГҮҮД, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИ, ИНСТИТУЧЛАЛ

Өнөөгийн шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэдийн хувьд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмших хэрэгцээтэй байна.

“НҮБ-ын ТХБ-ын 10 жилийн зорилтыг хэрэгжүүлэх олон улсын бүдүүвч”-д ТХБ-ын тулгуурлах 4 зорилтыг (суурь боловсрол, боловсролын хөтөлбөрүүд, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, сургалт) хангахад албан бус боловсролын гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг.

Хүүхэд, насанд хүрэгчдэд ТХБ олгох үйл ажиллагаанд Экологийн боловсролын төв тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Экологийн боловсролын төв 1957 онд “Залуу байгальчдын төв станц” нэртэйгээр байгуулагдаж, 1993 онд “Байгаль эх төв” гэж нэрлэгдэх болов. Гэгээрлийн Сайдын 1998 оны 262-р тушаалаар “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэх үүрэг бүхий тус байгууллагыг МУИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлж “Экологийн боловсролын төв” болгожээ.

“Экологийн боловсролын төв”-ийн үйл ажиллагааны 1999-2005 тайланг судалж үзэхэд радио, телевиз, сонин хэвлэлүүдтэй хамтран жил тутам тодорхой сэдвүүдээр экологийн зайн сургалт, теле олимпиад зохион байгуулж, жилд дунджаар 20 гаруй хэвлэлийн хуудас бүхий ном, 15 гаруй хэвлэлийн хуудас гарын авлага, үзүүлэн таниулах материалууд бэлтгэн сургуулиудыг хангаж, орон нутгийн төрийн болон ТББ-ын түвшинд сургалт, сурталчилгааны төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн түүнчлэн оюутан сурагчдын дунд клуб, дугуйлан хичээллүүлж, гар болон гэрэл зураг, уран бүтээлийн уралдаан зохион байгуулж, багш нарыг арга зүйн удирдлагаар хангах зорилгоор сургалт, семинар зохион байгуулж иржээ.

Зураг 4.2.1. 1. Албан бус боловсролын тогтолцооны хөгжил

1992 оноос хойш “Говийн эмэгтэйчүүд”, “Сурч амьдаръя” зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн нь албан бус боловсрол төлөвшин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1997 онд МУЗГ "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталж, албан бус боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болсон. БСШУ-ны Сайдын 2002 оны 266 дугаар тушаалаар “Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв”-ийг

2013 оноос: Насан туршийн

боловсролын үндэсний төв

2002-2012: “Зайн сургалтын үндэсний хөтөлбөр” Албан

бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв

1997-2002: “АББ-ыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”:

Албан бус боловсролын төв, Сурч амьдаръя төсөл

1996: Боловсролын хуулийн заалт

1992: Говийн эмэгтэйчүүд төсөл

Цаа

ши

д

Од

оо

Өм

нө

нь

Эх

эн ү

едээ

Page 182: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

182

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

байгуулжээ. “Албан бус боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ыг БСШУ-ны Сайдын 2010 оны 556 тоот тушаалаар баталсан байна. 2012 оноос хойш шинэчлэлийн ЗГ-ын бодлогын хүрээнд уг тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон хөгжүүлж байна.

“Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хийсэн мониторингийн дүнгээр хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд МУЗГ-ын 2006 оны 8 сарын сарын 23-ны өдрийн хуралдаанаас “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийг “сайн” гэж дүгнэсэн байна.

Зураг 4.2.1. 2. Албан бус боловсролын тогтолцоо

Албан бус боловсролыг үндэсний, аймаг нийслэлийн, орон нутгийн гэсэн гурван түвшинд зохион байгуулж байна. Насан туршийн боловсролын 374 “Гэгээрэл” төв дүүрэг, сум бүрт үйл ажиллагаагаа явуулж тэдгээрт 492 багш ажилладаг юм.

Албан бус боловсрол олгох төвийн багш нар чадавхтай байх нь ТХБ олгох үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Иймээс албан бус боловсролын салбарын багш нарын чадавхи хэрхэн бүрдсэн талаар судлан үзлээ. Албан бус боловсролын салбарт ажиллаж буй хүний нөөцөд мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн богино хугацааны сургалтыг жил бүр тасралтгүй зохион байгуулж иржээ. Багш нарын ур чадвар дээшлүүлэх богино хугацааны сургалтыг 24, 28 цагт багтаан бичиг үсэг, амьдрах ухаан, боловсрол нөхөн олгох, иргэдийн хэрэгцээ шаардлага судлах гэсэн ерөнхий агуулгын хүрээнд зохион байгуулжээ.

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 2004-2012 оны хооронд Гэгээрэл төвийн арга зүйч, багш нар болон ЕБС-ын удирдах ажилтнууд, нийт 322 хүнд амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийн хүрээнд 10 сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 45.1 сая төгрөг зарцуулсан байна (Хавсралт 13А, 13Б, 13В).

Багш нарыг чадавхижуулах 74 удаагийн сургалтыг 2002-2014 онд зохион байгуулж давхардсан тоогоор 4189 багшийг хамруулжээ.

Үндэсний

түвшинд

21 аймаг, УБ

хотод

Орон нутгийн

түвшинд

БШУЯ

Стратегийн бодлого төлөвлөлтийн газар. Насан

туршийн боловсрол хариуцсан нэгж (3 хүн)

Аймгийн Боловсролын газар, Нийслэлийн

боловсролын газар (Хариуцсан мэргэжилтэн)

Гэгээрэл төв (АББ-ын багш, УБ хотод захирал

арга зүйч: 374 төвд 492 багш ажиллаж байна)

Нас

ан т

ур

ши

йн

боло

вср

олы

н

үн

дэс

ни

й т

өв

Page 183: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

183

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.2.1. 3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагчдын тоо

2005-2012 онд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад давхардсан тоогоор 84572 хүн хамрагдаж суурь боловсролын гэрчилгээг 7714 хүн, бүрэн дунд боловсролын гэрчилгээг 4339 хүн авсан байна. Гэвч нийт хүн амтай харьцуулахад албан бус боловсролын сургалтад хамрагдагчдын хувь хэмжээ бага байгаагаас гадна сургуулийн гадна байгаа хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, өндөр настан бүхэлдээ ТХБ-ыг эзэмшиж чадахгүй байна.

Хүн амд ТХБ олгох зорилгоор албан бус боловсролын салбарт хийгдсэн үйл ажиллагааг судлан үзэхэд дараах байдалтай байлаа. Үүнд:

“НҮБ-ын ТХБ-ын 10 жилийн зорилтыг хэрэгжүүлэх олон улсын бүдүүвч” баримт бичгийг хэвлэн түгээсэн нь ТХБ-ын үзэл санаа, зорилтыг түгээн дэлгэрүүлэх, бүх шатны боловсролын байгууллага, хувь хүн, ТББ-уудын шийдвэр гаргагчдын чадавхыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

“Тогтвортой хөгжлийн албан бус боловсролын хөтөлбөр” боловсруулсан. Энэ хөтөлбөрт ТХБ-ын гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хүрээнд тус бүр 10 сэдвийг сонгон тодорхой жишээ бүхий асуудлыг дэвшүүлж, улмаар суралцагч өөрөө шийдвэр гаргах замаар тогтвортой нийгэмд амьдрах арга ухаанд суралцан, зөв зан үйлтэй болоход нь чиглэсэн үйл ажиллагааг тусгасан, суралцагчдын амьдралын хэрэгцээнд нийцсэн агуулгаар хийгджээ. Зорилтот бүлэг болох сургуулийн гадна үлдсэн хүүхэд залуус, насанд хүрэгчид, гэрийн ажилтай эмэгтэйчүүд үүнийг уншиж ашиглах, өөрсдөө бие даан суралцах боломж бүрдсэн байна.

Байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг хамарсан архи тамхины хор уршиг, эрүүл мэндээ хамгаалах, таргалалтаас сэргийлэх, гялгар уутыг дахин ашиглах, хортон шавьж устгах, гэрийн нөхцөлд хаягдал ашиглан бордоо хийх, хог хаягдлыг ашиглах, багасгах, боловсруулахад зориулсан гарын авлага, зурагт хуудас зэрэг сургалтын материалуудыг боловсруулан ашиглаж байна.

ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн бүсийн төвөөс гаргасан “Эх дэлхий-1” (Ус чандман эрдэнэ), “Эх дэлхий-3 (Цэвэр орчин бидний амьдрал)” багц материалыг монголын нөхцөлд тохируулан комикс, хүүхэлдэйн кино байдлаар боловсруулан гаргаж сум дүүргийн АББ-ын төвүүдэд ашиглаж байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газрын АББ хариуцсан арга зүйчид болон АББ-ын төвийн 30 багшийг “ТХБ-ыг албан бус замаар олгох” сэдэвт сургалтад хамруулж үндэсний хэмжээний сургагч багшаар бэлдсэн байна.

Тусгайлсан сургалтаас гадна дээрх гарын авлага бусад материалыг АББ-ын бусад хөтөлбөрүүд болох бичиг үсгийн сургалтын, бичиг үсгийн дараах сургалтын бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрүүд, эрүүл мэндийн болон амьдрах ухааны сургалтад ашиглаж байна.

ТХБ-ын зарим сэдэв чиглэл тухайлбал, хүрээлэн буй орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, шийдвэр гаргахад оролцох иргэдийн өөрсдийн

2839

88907941

1043411668

12200

0

2000

4000

6000

8000

10000

12000

14000

1997 2000 2004 2008 2010 2012

Page 184: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

184

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

оролцоо зэрэг сэдвээр олон нийтийн дунд сурталчилгааны ажил зохион байгуулж иржээ.

Албан бус боловсрол олгох үйл ажиллагаанд ТХБ-ын асуудал бодит утгаараа бүрэн тусгагдаж чадаагүй ч байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хүрээний тодорхой сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлэн түүнийг шийдвэрлэх байдлаар суралцагчдад мэдлэг эзэмшүүлж байна. Цаашид албан бус боловсролын бүтэц, сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн шаардлага, үнэт зүйлс, ТХБ-оор эзэмших мэдлэг, чадвартай нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлага урган гарч байна.

4.2.2. МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА

“Дэлхий дахины 21 дүгээр зууны мөрийн хөтөлбөр”-ийн 36 дугаар бүлэгт хүн амын байгаль орчин, хөгжлийн талаархи сургалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлыг авч үзсэн бол “Монгол Улсын 21-дүгээр зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т байгаль орчныг хамгаалах, нөөц баялгаа ухаалгаар, үр өгөөжтэй ашиглах сургалт, сурталчилгааг улсын хэмжээнд өрнүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. Энэ байдалтай уялдуулан судалгааны энэ хэсэгт ТХБ олгоход мэдээлэл сурталчилгааны гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн хэлбэр, агуулгыг судлах зорилго дэвшүүлсэн юм.

ТХ-ийн асуудлаар мэдээлэл авдаг эх сурвалжийг тодорхой болгох нь цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн үр дүнд эерэгээр нөлөөлөх учраас иргэд ТХБ-ын талаарх ойлголт, мэдээллийг авдаг эх сурвалжийг судлав.

Зураг 4.2.2. 1. ТХБ-ын талаарх мэдээллийн эх сурвалж, иргэдийн өгсөн хариултаар

Судалгаанд хамрагдсан иргэдийн 41 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан ТХ-ийн талаарх мэдээллийг авч байгаа бол 18 хувь нь сургалт, хурал, семинараас, 17 хувь нь ном товхимолоос мэдээлэл авч байна. Үүнээс үзэхэд иргэдийн ТХ-ийн талаарх мэдээлэл авдаг гол эх сурвалж нь телевиз, радио байгаа бол түүний дараа тухайн сэдвээр зохион байгуулагддаг сургалт семинар, гуравдугаарт ном товхимол орж байна.

ТХБ-ыг олон нийтийн дунд түгээхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын гүйцэтгэх үүрэг нэн чухал юм79. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас “Ногоон аврал”, “Байгаль орчин-амьдрал”, “Ногоон эрэл”, “Монгол орны ой” сэтгүүл, “Байгаль-эх дэлхий”, “Ногоон мэдээ”, “Ногоон шуудан”, “Экологи” зэрэг сонин хэвлэлийг эрхлэн гаргаж, экологийн сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажилсан байна. Шинэчлэгдэн батлагдсан Байгаль орчны багц хуулийг сурталчлах ажлыг байгаль орчны ТББ-ууд хариуцан 44 сургагч багш нарыг бэлтгэж аймгуудад сургалт зохион байгуулжээ.

79 Байгаль орчны ТББ-уудын улсын 4-р чуулганы илтгэл, 2014

41%

18%

17%

15%

9%

1%Олон нийтийн мэдээллийн

хэрэгсэл

Сургалт, хурал, семинар

Ном, товхимол

Хамтран ажиллагсад, ойр дотны

хүн

Сургууль

Бусад

Page 185: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

185

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Нутгийн иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааны хүрээнд нутгийн нэр хүндтэй иргэд, ахмадуудын тусламжтайгаар олон нийтийн дунд суртал нэвтрүүлгийн ажил зохион байгуулж, ТХ-ийн талаарх мэдээллийг түгээжээ. Улсын хэмжээнд ажиллаж байгаа 700 гаруй байгаль хамгаалагчдын ажил үүргийн нэг гол чиглэл нь орон нутагтаа байгаль орчны сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгоход чиглэж байна.

1999 онд Байгаль орчны Сайдын 39 тоот тушаалаар “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн дэргэд “Экологийн боловсролын төв”-ийг байгуулж, 1999-2005 оны хооронд ТХ-ийн тодорхой сэдвүүдээр экологийн зайн сургалт, теле олимпиад явуулж, жилд дунджаар 20 гаруй хэвлэлийн хуудас бүхий ном, 15 гаруй хэвлэлийн хуудас гарын авлага үзүүлэн таниулах материал бэлтгэн сургуулиудад тарааж, орон нутгийн төрийн болон ТББ-ын түвшинд сургалт, сурталчилгааны төсөл хэрэгжүүлж, оюутан сурагчдын клуб, дугуйлан хичээллүүлж, гар болон гэрэл зураг, уран бүтээлийн уралдаан зохион байгуулж, багш нарыг мэдээллээр хангах ажлыг тогтмол явуулж ирсэн байна.

ТХ-ийн асуудлаар мэдээлэл сурталчилгаа хийхэд олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэсэн үүрэг их юм. 1993-2012 онд байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 99 төсөл хэрэгжсэн бөгөөд тэдгээрийн 4 нь байгаль орчны мэдээлэл сурталчилгааны чиглэлээр дагнан хэрэгжсэн ба бусад бүх төсөл мэдээлэл сурталчилгааны ажлыг хийж ирсэн. Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн (SIDA, Ramboll Natura AB) төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөр, ШХА (SDC)-ийн “Цөлжилтийг сааруулах” төсөл, Орон нутгийн байгаль хамгаалах сургалт төсөл ГТХАН (GTZ), Голландын ЗГ-ийн санхүүжилттай байгуулагдсан “Хустайн Цогцолбор Газрын Төв” зэрэг нь иргэдийн экологи, байгаль орчны мэдлэг, чадвар, хандлагыг өөрчлөх зорилгоор мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж иржээ.

Мөн түүнчлэн 1997-2000 онд Нидерланд улсын ЗГ, Австрали, НҮБХХ-өөс хэрэгжүүлсэн Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны МОН/96/302 төсөл, ГТХАН-ийн “Байгаль хамгаалал ба орчны бүсийн хөгжил”, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн “Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын удирдлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн нэг чухал ажил бол Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дэргэд байгуулсан мэдээлэл сурталчилгааны төвүүд юм.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дэргэд анхны мэдээлэл сурталчилгааны төвийг байгуулсан бөгөөд улмаар Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл тосгонд Мэдээлэл сургалт, сурталчилгааны төвүүд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааны ”Туул” төвийг нээн ажиллуулж тухайн бүс нутагт амьдарч буй олон нийт, ард иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, байгаль орчны хууль тогтоомж, тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх журмын талаар таниулах үйл ажиллагааг 10 гаруй жилийн турш тогтмол зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумдад байгуулагдсан мэдээлэл сурталчилгааны төвүүд одоо хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж иржээ.

Хүснэгт 4.2.2. 1. Анх байгуулагдсан мэдээлэл сурталчилгааны төвүүдийн үйл

ажиллагаа

№ Мэдээллийн төвийн нэр

Байгуулагдса

н он

Техник хэрэгсэ

л

Номын сангий

н номын

тоо

Жилд хамрах хүрээ хувиар

Сурагчид

Малчид

Албан хаагчи

д

Ажилгүй иргэн

1 Хөвсгөл Хатгал

2000 5 50 60 20 85 70

2 Өвөрхангай Бат-Өлзийт

3 81 29 86 86

Page 186: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

186

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

3 Хэнтий Биндэр

1998 4 76 76 18 68 66

4 Төв Мөнгөнморьт

1998 4 81 79 21 71 72

Мэдээлэл сурталчилгааны төв байгуулагдсан эхний жилүүдэд гол үйлчлүүлэгчид нь нутгийн иргэд байсан бөгөөд 1998-2000 оны хооронд нийт 988 сурагчид, албан хаагчид, ажилгүй иргэдэд үйлчилгээ үзүүлснээс малчдын тавны нэг нь уг мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн байна.

1998-2004 онд БОЯ, агентлаг, орон нутгийн байгууллагуудын санаачлагаар 80 гаруй төв, олон арван эко гэрүүд ажиллаж мэдээлэл сурталчилгааны ажлыг нутгийн иргэд, сурагчдын дунд зохион байгуулсан.

Хүснэгт 4.2.2. 2. Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлэгчдийн тоо

№ Мэдээллийн төвийн

нэр Сонгон авсан

хугацаа

Үйлчлүүлэгчид

Нутгийн иргэд Жуулчид

1 Хөвсгөл Хатгал 2000 89 11

2013 9 91

2 Өвөрхангай Бат-Өлзийт

2000 90 10

2013 16 84

2005 оноос мэдээлэл, сурталчилгаа хийх үйл ажиллагааны эрчим суларч, эко гэр, зарим мэдээллийн төвийн үйл ажиллагаагаа зогсож эхэлсэн бөгөөд одоогоор зөвхөн жуулчдад үйлчлэх явцуу хүрээнд шилжээд байна.

2013 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт” нэртэй Facebook page болон “Ногоон амьдралын хэв маяг” нэртэй “Facebook group”-ийг нээн ажиллуулж байна.

2008-2012 онд Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр жил бүр 16-31 ТББ 280-426 сая төгрөгийн санхүүжилт бүхий сургалт сурталчилгааны жижиг төсөл хэрэгжүүлж иржээ. 2012-2014 оны хугацаанд яамны Хэвлэл мэдээллийн албанаас Байгаль хамгаалах сангийн 242 сая төгрөгийн санхүүжилтээр 10 нэвтрүүлгийг 1-10 цувралаар 7 хоногт 1-4 удаагийн давталттайгаар бэлтгэж нэвтрүүлсний зэрэгцээ байгаль орчны сурталчилгаа, экологийн боловсролын тухай 36 сая төгрөгийн өртөгөөр 9 ном хэвлүүлсэн байна.

ТХБ олгох чиглэлийн мэдээлэл сурталчилгааны бүтцэд судалгаа хийж үзэхэд дараах байдалтай байв (Хүснэгт 4.2.2.3).

Хүснэгт 4.2.2. 3. Мэдээлэл сурталчилгааны бүтэц, хувиар

Дд Хэлбэр

Мэдээллийн төрөл

Радио телевиз

Сонин хэвлэл

Ном сурах бичиг

Сургалт Ухуулга

сурталчилгаа

1 Шинжлэх ухаан, танин мэдэхүйн

32 20 39 24 -

2 Хууль эрх зүйн

16 19 53 76 100

3 Үйл ажиллагааны тайлан

52 61 8 - -

4 Дүн 100 100 100 100 100

Page 187: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

187

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Мэдээлэл сурталчилгааны бүтцийг судлан үзвэл шинжлэх ухааны танин мэдэхүйн, хууль эрх зүйн, үйл ажиллагааны тайлангийн танилцуулга гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж болохоор байна. Мэдээллийн төрлийн хувьд радио, телевизээр үйл ажиллагааны тайланг түлхүү нэвтрүүлсэн байгаа бол хууль эрх зүйн асуудлыг хөндсөн хэсэг нэлээд ихэнх хэсгийг бүрдүүлж байна. Байгаль орчны салбарт 2008-2012 онд хийгдсэн мэдээлэл сурталчилгааны ажлын бүтцэд анализ хийхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд өгч байгаа мэдээллийн дийлэнх хувь нь төрийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл, тайлан байдалтай болж шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл хомсдож байгааг бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээнд харгалзан үзэх шаардлагатай байна.

Хүснэгт 4.2.2. 4. Мэдээлэл сурталчилгааны ажлыг 3 түвшинд зохион байгуулсан

байдал

Системийн түвшин

Хувь хүн Байгууллагын Институцын

Албан бус салбарт

-Монгол дуучин байгалын төрөл зүйлийн хамгааллын талаар hip hop дуу дуулсан -Сэтгүүлч болох оюутнууд сэтгүүлчдийн чөлөөт клубын мэдээ мэдээлэл тараасан

-Ирээдүй ТББ (туршилт сургуулиудад үе тэнгийн сургагч багшийг ажилуулсан, TUNZA сэтгүүлийг Монголын нөхцөлд нийцүүлэн хэвлэсэн) -Хүн төвтэй яриа ТББ (ТВ-ийн баримтат кино, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, зарим хөтөлбөрийг бэлтгэн явуулсан), Экологийн Боловсрол ТББ (ном, тараах материал, зурагт хуудас хэвлэн тараасан), -Монголын үндэсний TV (тодорхой сэдвээр богино кино бүтээсэн) -Боловсрол телевиз (тодорхой сэдвээр цуврал кино бүтээсэн)

МУИС сэтгүүлч болох оюутнуудад зориулсан сэтгүүлчийн гарын авлага боловсруулсан

Орон нутгийн захиргаа

Хамгаалалттай бүс нутгийн менежер, ажилтнууд зориулсан мэдээллийн төвийг ажилуулсан

Дархан цаазтай 11 газарт мэдээллийн төв байгуулж, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулсан

Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлэл сурталчилгааны ажилд хамтрагч болж ажиллав

Эх сурвалж: UNESCO, Education for sustainable development good practices in addressing biodiversity, 2012

Дээрх хүснэгтээс үзэхэд ТХ-ийн талаар мэдээлэл түгээх ажлыг албан бус салбар, орон нутгийн захиргаа зэрэг тодорхой салбарууд хариуцан гүйцэтгэсэн байна. Тухайлбал, орон нутгийн захиргааны зүгээс хувь хүмүүсийг чадавхжуулах зорилгоор хамгаалалттай бүс нутгийн менежер, ажилтнуудад зориулсан мэдээллийн төвийг ажиллуулсан бол байгууллагын түвшинд дархан цаазтай 11 газарт мэдээллийн төв байгуулж, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулсан. Институцийн түвшинд Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдээлэл сурталчилгааны ажилд хамтрагч болж ажилласан байв.

Хүснэгт 4.2.2. 5. Байгаль орчны сурталчилгаа, экологийн боловсролын талаар

телевизээр хийгдсэн сурталчилгаа /2012-2014 он/

№ Нэвтрүүлэг ТВ нэр Хугацаа Зорилтот

бүлэг Зардал /төгрөг/

Page 188: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

188

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

1 “Ногоон ирээдүй”-2013

UBS 60 мин /нийт 9 сар, 7 хоногт 4 удаа, давталт 4 удаа/

Олон нийт, иргэд, айл өрх

25,000,000

2 “Ногоон ирээдүй”-2014

UBS 60 мин /нийт 9 сар, 7 хоногт 4 удаа, давталт 4 удаа/

Олон нийт, иргэд, айл өрх

25,000,000

3 “Мөчирхөний ногоон өртөө”

Танайд мод тарья, ТВ9, Эко

20 мин /1 жил, 7 хоногт 2 удаа/

Хүүхэд багачуудад

20,000,000

4

“Бидний хийж чадах ногоон үйлдэл” ток шоу нэвтрүүлэг

ETV 45 мин /1 жил, 7 хоногт 1 удаа/

Сурагч, багш нарь Эцэг эх

30,000,000

5

Экологийн аюулгүй байдал 10 цуврал, баримтат нэвтрүүлэг

Молор, UBS

10 мин. Нийт 10 цуврал

Олон нийт, Бодлого боловсруулагчдад

20,000,000

6

“Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” /Яамны студид бэлтгэн, UBS ТВ-ийн эфирээр цацагддаг

UBS, Глобаль суваг, Бүх аймгийн ТВ-ийн эфирээр

20 мин /12 сар, 14 хоногт 1 удаа, нийт 4 удаагийн давталт, Аймгийн ТВ-ээр 1 удаа, давталт 1 удаа

Олон нийт, Иргэдэд

36,000,000

7 “Бонгын санамж” Боловсрол

5 мин /12 сар, 7 хоногт 2 удаа/

Хүүхэд, багачуудад/

10,000,000

8 “Хувьсал” ETV 30 мин /12 сар, 7 хоногт 1 удаа, давталт 1 удаа/

Бүх нийтэд 30,000,000

9 “Хамтдаа” ТВ-ийн олон ангит кино

Боловсрол

20 ангит кино Бүх нийт, Залуучууд

95,000,000

10 “Хог хаягдлыг урлагийн бүтээл болгох нь”

С1

20 мин /12 сар, 7 хоногт 1 удаа, давталт 1 удаа

Дээрх хүснэгтээс үзэхэд ихэвчлэн UBS, TV9, ETV, C1, Боловсрол, Эко телевизээр олон нийтэд зориулсан экологийн боловсрол олгох сурталчилгааг хийсэн байна.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулинд байгаль орчны улсын мэдээллийн нэгдсэн сан нь 22 дэд сантай байхаар заагдсан бол, сангууд ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэхийг ЗГ-ын 2010 оны 85-р тогтоолоор тодорхойлжээ. Энэ нь байгаль орчны мэдээллийг нэг цэгээс иргэдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх зорилготой юм. Одоогоор газар, ашигт малтмал, ус, ой, хөрсний бохирдол, уур амьсгал зэрэг 17 санд мэдээлэл бүрдүүлсэн бөгөөд түүнд 60 гаруй мэдээллийн мега өгөгдөл, сэдэвчилсэн зураг 70, улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 1697 мэдээ, байгаль орчны төлөв байдал, нөөцийн статистик, тайлан мэдээ 300 гаруй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 4000 гаруй тайлан, ерөнхий үнэлгээний 2800 дүгнэлт, эвдэрсэн газрын 1950 зураг, химийн хортой болон аюултай бодисын лавлах 1300, 990 гаруй тусгай зөвшөөрлийн мэдээ гээд нийтдээ 2600 гаруй төрлийн мэдээ, мэдээлэл багтжээ.

Page 189: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

189

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

4.2.3. ХЭВЛЭМЭЛ БОЛОН БУСАД ХЭЛБЭРИЙН ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

ТХ-ийн мөн чанар, ойлголт, үндсэн ухагдахуун, хөгжлийн бүрэлдэхүүн хэсгийн талаар иргэдэд мэдлэг олгох, иргэдийн хандлага, зан үйлийг өөрчлөхөд ном, гарын авлага, сургалтын материалын гүйцэтгэх үүрэг их юм. Тиймээс ч судалгааны энэ хэсэгт ТХБ олгох чиглэлээр хэвлэгдсэн гарын авлага, сургалтын материал, тэдгээрийн агуулгыг дараах хүснэгтэнд үзүүлэв.

Хүснэгт 4.2.3. 1. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох гарын авлага

Дд Зохиогч Ном сурах бичгийн нэр

1

Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд

“Иргэний боловсрол хичээлээр байгаль орчны боловсрол

эзэмшүүлэх"багшийн гарын авлага (бага боловсролын

түвшинд)

"Иргэний боловсрол хичээлээр байгаль орчны боловсрол

эзэмшүүлэх"багшийн гарын авлага (суурь ба бүрэн дунд

боловсролын түвшинд)

"Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг 1-р ангийн хичээлд тусгах нь" багшийн гарын авлага

Монгол орны хөрс, ус хамгаалах арга барил, технологиуд

Цөлжилт, түүний шалтгаан, үр дагавар, бууруулах шийдлүүд

Цөлжилтийг сааруулахад цогц байдлаар хандая

2 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

REDD+Монгол оронд, 2013

Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, ахиц дэвшил, бэрхшээл, хэтийн зорилго

3 Дэлхийн байгаль хамгаалах сан

Цэнгэг усны гайхамшиг 2013

Онон-Балжийн байгалын цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө 2011-2015

Иргэдийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн эдэлбэр газарт шинэчилсэн зохион байгуулалт хийх гарын авлага

4

БСШУЯ-ны Тогтвортой хөгжлийн боловсролын баг

"Тогтвортой хөгжлийн боловсролыг 2-р ангийн хичээлд тусгах нь" багш нарын гарын авлага

5 Ц.Адъяасүрэн нарын 5 хүн

Тогтвортой хөгжлийн боловсрол, 2007

6 Г.Ариунбат Ш.Шагдар

Тогвортой хөгжил, аялал жуулчлал

7 “Тогтвортой хөгжлийн боловсрол” мэргэжил дээшлүүлэх модуль хөтөлбөр /Боловсролын салбарын багш ажилтанд зориулсан гарын авлага/

8 Б. Тунгалаг Тогтвортой хөгжихүйц боловсрол, Боловсролын салбарын удирдах ажилтнуудад зориулсан гарын авлага, 2011

9 “Тогтвортой хөгжлийн боловсролын онол, арга зүйн зарим асуудал”, 2015

10 Л.Жанчивдорж “Туул гол, Экологийн өөрчлөлт усны менежментийн асуудал”

11 Байгаль орчны яам, Дэлхийн Банк

Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гарын авлага.

Цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд “Иргэний боловсрол хичээлээр байгаль орчны боловсрол эзэмшүүлэх” (бага боловсролын түвшинд), “Иргэний боловсрол хичээлээр

байгаль орчны боловсрол эзэмшүүлэх” багшийн гарын авлага (суурь ба бүрэн дунд

боловсролын түвшинд), “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг 1-р ангийн хичээлд тусгах нь”, “Монгол орны хөрс, ус хамгаалах арга барил, технологиуд”, Цөлжилт, түүний шалтгаан, үр дагавар, бууруулах шийдлүүд”, “Цөлжилтийг сааруулахад цогц

Page 190: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

190

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

байдлаар хандая”, “Тогтвортой хөгжлийн боловсролыг 2-р ангийн хичээлд тусгах нь” зэрэг ном, гарын авлагыг боловсруулсан. Эдгээр ном гарын авлага нь ЕБС-ийн сурагчдад ТХБ олгох, ТХ-ийн асуудлаар багш нарыг чадавхжуулахад голлох үүрэг гүйцэтгэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэвлэн гаргасан “REDD+Монгол оронд, 2013”, “Монголын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, ахиц дэвшил, бэрхшээл, хэтийн зорилго” ном нь ТХ-ийн асуудлаар бодлого боловсруулагч, төлөвлөгчид, судлаач, орон нутгийн шийдвэр гаргагчдын хувьд нэн чухал мэдээллийн эх сурвалж болж чадсан гэж үзлээ

Ц.Адъяасүрэн тэргүүтэй зохиогчдын боловсруулсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” (2007) гарын авлага нь албан ба албан бус боловсролын дунд ангийн сурагчдад хичээл заадаг багш, сурагчдад нэн тустай ном болжээ. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын мэргэжилтнүүд олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулахад, аялал жуулчлалын ТХ-ийн үндсэн санаа, бодлого төлөвлөлтийн зарчмууд болон аялал жуулчлалын ажилд байгаль орчноос нөлөөлөх нөлөөллийг танин мэдэж, бизнесээ үр ашигтай удирдан явуулах арга зүйг эзэмшихэд Г.Ариунбат, Ш.Шагдар нарын боловсруулсан “Тогвортой хөгжил, аялал жуулчлал” сэдэвт гарын авлага туслалцаа үзүүлэх юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт сургалтын хөтөлбөрийн гарын авлага нь багш-багшлахуй; тогтолцоон сэтгэлгээ-багшлахуй; ёс зүй-багшлахуй; тогтвортой хөгжлиин төлөөх сургуулийн менежмент гэсэн дөрвөн модулаас бүрдэж байна.

Б.Тунгалаг “Тогтвортой хөгжихүйц боловсрол, боловсролын салбарын удирдах ажилтнуудад зориулсан гарын авлага”-ыг 2011 онд боловсруулсан. Энэ нь боловсролын бодлого, практик үйл ажиллагаанд ТХБ-ын үзэл санааны үүднээс эргэн харж, дүн шинжилгээ хийх, санаа авах зориулалт бүхий зааварчилгаа бөгөөд улс, үндэсний болоод аймаг, бүс нутаг, дүүргийн түвшний боловсролын бодлого төлөвлөлтөд ТХБ-ын үзэл санааг тусгаж, хэрэгжүүлэхэд оролцдог боловсролын салбарын бүх шатны байгууллагад ажилладаг бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, сургуулийн захирал, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулагдсан юм.

“Тогтвортой хөгжлийн боловсролын онол, арга зүйн зарим асуудал” 2015 номонд ТХБ-ын тухай ойлголт, ТХБ-ын хүрээн дэх дэлхийн хамтын нийгэмлэгийн үзэл санаа, ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх арга ажиллагааны загварыг танилцуулсан байна.

Л.Жанчивдорж “Туул гол: Экологийн өөрчлөлт усны менежментийн асуудал” номонд Туул голын бохирдол түүнийг шийдвэрлэх талаар тусгасан байгаа бол БОЯ, Дэлхийн Банк нь “Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гарын авлага”-ыг сум багийн засаг дарга нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэдэд зориулан боловсруулсан. Бэлчээрийн мал аж ахуин ТХ-ийг хангах шинэлэг тогтолцоо болох малчдын нөхөрлөлийн байгаль хамгаалах ажлын үр нөлөөг дээшлүүлэх арга замыг энэ номонд судлан үзсэн байна.

Үндэсний хэмжээний судлаачид ТХБ-ын агуулгаар гарын авлага, ном боловсруулахад анхааран ирсэнээс гадна энэ асуудалд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд анхаарал тавьж ирсэн байна. Тухайлбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ТХ, байгаль орчны боловсролоос ТХБ руу шилжих талаар багш нарт шинэ мэдлэг мэдээлэл олгох асуудлыг хамгийн анх бодлогын түвшинд гарган ирж БСШУЯ, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (SIDA), Рамбол Натура компанитай хамтран 2003-2007 оны хооронд “Байгаль орчны боловсрол ба тогтвортой хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд ЕБС-ийн багш, сургуулийн удирдлага, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн нарт зориулж ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрүүдэд тусгаж боловсруулах чиглэлээр заах арга зүйн сургалтууд зохион байгуулах, ТХБ-ын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусган ерөнхий боловсролын сургуулийн албан сургалтад турших, ном, сонин, гарын авлага хэвлүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Мөн “Цэнгэг усны гайхамшиг 2013”, “Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөө 2011-2015”, “Иргэдийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн эдэлбэр газарт шинэчилсэн зохион байгуулалт хийх гарын авлага”-ыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас эрхлэн хэвлүүлсэн нь албан бус байдлаар ТХ-ийн талаар иргэд мэдлэг, ойлголттой болоход голлох үүрэг гүйцэтгэжээ.

Page 191: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

191

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хүний эрх хөгжил төвөөс Глобал Райтс Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Иргэдийн байгаль орчныг хамгаалахад оролцох” гарын авлагыг байгаль орчныг хамгаалах vйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог нэмэгдvvлэх зорилгоор боловсруулсан юм. Энэхүү гарын авлагаар байгаль орчныг хамгаалахад иргэд, ТББ-ууд хэрхэн vр дvнтэй оролцож, орон нутгийн болон төрийн бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлж болох арга замыг Монгол Улсын өнөөгийн хууль эрх зүйн орчинтой холбон авч vзсэн болно.

2013 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс БОНХЯ-тай хамтран хэвлэн гаргасан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” хөтөч номыг монгол хэлнээ орчуулсан.

Дэлхийн Банк, БОЯ болон Нээлттэй Нийгэм Форумаас хамтран хэрэгжүүлсэн Экологийн боловсролын “Байгаль орчны шинэчлэл” төслийн 1-р үе шат 2005-2006 онд, 2-р үе шат нь 2007-2010 онд хэрэгжиж 64 нэр төрлийн гарын авлага, товхимлыг олон нийтийн хүртээл болгосон байна.

ТХБ олгох чиглэлээр хэвлэгдсэн ном сурах бичиг, гарын авлагын агуулгыг судлан үзэхэд дийлэнх хэсэг нь албан ба албан бус хэлбэрээр боловсрол олгодог багш нарын мэдлэг, заах аргыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бол зарим хэсэг нь ЕБС-ийн сурагчдад зориулан бичигдсэн байна. Түүнчлэн хэвлэгдсэн ном сурах бичгийн тодорхой хэсэг нь үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй бодлогыг хэрэгжүүлэгч нарт зориулагдсан байгаа бол байгаль орчин экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэд олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор боловсруулагдсан байна.

Page 192: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

192

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

1. Иргэдэд ТХБ олгоход албан бус боловролын тогтолцооны гүйцэтгэх үүрэг өдрөөс

өдөрт нэмэгдэж байна. Иргэдэд албан бус боловсрол олгох ажлыг ТББ, орон нутгийн

захиргаа, сайн дурынхан мэдээлэл сурталчилгааны хэлбэрээр голчлон зохион

байгуулж ирсэн бөгөөд 1996 оноос албан бус боловсролын эрхзүйн үндэс, 2002 оноос

тогтолцоо бүрэлдэн бий болсон байна.

2. Гэвч өнөөгийн байдлаар албан бус боловсролын хамрах хүрээ бага, зорилтод бүлгийг

бүрэн хамарч чадахгүй байна. Албан бус сургалтын хөтөлбөрт ТХ-ийн асуудал бодит

утгаараа тусгагдаж чадаагүй ч багш нарын ТХ-ийн талаарх мэдлэг, заах арга зүйг

сайжруулах талаар чамгүй анхаарч иржээ.

3. ТХ-ийн үнэт зүйлсийг хүн амын дунд түгээхэд хэвлэл, мэдээллийн сурталчилгаа,

шинжлэх ухааны хялбаршуулсан ном, товхимлын гүйцэтгэх үүрэг их байна.

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

1. Цаашид албан бус боловсролын бүтэц, сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн

шаардлага, үнэт зүйлстэй нийцүүлэн өөрчлөн шинэчлэх,

2. Албан бус боловсрол олгох үйл ажиллагааг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

ТББ, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах,

3. Сургуулийн гадна байгаа хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, ахмад настанд ТХБ-ыг

олгохдоо хэвлэмэл материал, богино хэмжээний баримтат кино, олон нийтийн

мэдээллийн сүлжээг ашиглах,

4. Мэдээлэл, харилцааны шинэ технологи, интернетийг сургалтад өргөн хэрэглэх,

хөдөөгийн хүн амын дотор хөдөлгөөнт (нүүдлийн) соёл, мэдээллийн төвүүдийг

ажиллуулж сургалт явуулах.

5. Номын сан, музей, тусгай хамгаалалт бүхий байгалийн дурсгалт газар нутгууд, парк,

цэцэрлэгт хүрээлэн, театр зэрэг соёл боловсролын байгууллагууд ТХ-ийн үнэт

зүйлсийг сурталчлах тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж хүчин чармайлтаа

нэгтгэх,

6. Байгаль орчин, ногоон хөгжил, боловсролын салбарын ажилтан албан хаагчид,

байгаль хамгаалах нутгийн иргэдийн нөхөрлөл, мэргэжлийн болон ТББ, эко

клубуудын үйл ажиллагааг ТХБ олгох ажилд манлайлан оролцуулах

7. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр түгээж байгаа мэдээллийн агуулгын хувьд

төрийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн ажлын мэдээ, тайлан голлож байгааг

анхааран шинжлэх ухаан, танин мэдэхүйн агуулга бүхий мэдээллийн цар хүрээг

өргөжүүлэх,

8. ТХБ олгох мэдээ, мэдээллийг шинжлэх ухааны хялбаршуулсан кино, хүүхэлдэйн

кино байдлаар боловсруулан мэдээллийн хэрэгслээр цацах

9. Арилжааны телевизүүд нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс ТХБ олгох мэдээ,

мэдээллийг өөрсдийн боломжийн хүрээнд цацах, энэ талаар арилжааны телевизүүд

болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хооронд хамтын ажиллагааны

санамж бичиг боловсруулах

10. Цаашид хүн амын насны бүлэг тус бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ТХ-ийн

үзэл санааг ойлгуулахад чиглэсэн энгийн үг хэллэг бүхий, ойлгомжтой байдлаар

бичигдсэн, өнгө дизайн бүхий гарын авлага, хэвлэмэл материалыг боловсруулах

хэрэгтэй байна.

Page 193: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

193

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

4.3. ТХБ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ БҮТЭЦ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ

4.3.1. ТХБ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ БҮТЭЦ

Бүх нийтийг хамарсан өргөн далайцтай зорилтыг хэрэгжүүлэхэд эрхзүйн чадамж бүхий үндэсний хэмжээний бүтэц бий болгож ажиллах нь үр дүнтэй гэдгийг олон орны туршлага, бидний зарим эрэл хайгуул харуулж байгаа билээ.

Тухайлбал, ТХ-ийн үндэсний зөвлөлийг дэлхийн 100 гаруй орон ЗГ-ын тэргүүнээрээ толгойлуулан байгуулж улс орны нэгдсэн сүлжээ бий болгосон байна. Манай улс ч энэ жишгээр өөрийн бүтцийг бий болгож удирдлага зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэн ажилласан билээ.

Мөн 1997 онд батлагдсан “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр удирдуулсан үндэсний зөвлөл байгуулж хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж зохицуулах, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий субъектуудыг ажиллуулсан нь зохих үр дүнгээ өгсөн билээ.

Гэвч ТХ-ийн үндэсний зөвлөлийн тогтолцоо нь эрхзүйн чадамжгүй урсгалаараа явж ирснээс зогсонги байдалд орж, “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бий болсон бүтэц хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойшхи 8 жилийн хугацаанд үйлчлэхээ больсон байна.

Иймд “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бүтэц тогтолцоог өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд тохируулан байгуулж эрхзүйн үндэслэлийг боловсронгуй болгох шаардлага гарч байгаа юм.

Түүнээс гадна ЮНЕСКО-гоос ТХБ, сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилго тавьж үндэсний болон орон нутаг, байгууллагын бүх түвшинд салбар дундын түншлэл, хамтын ажиллагааны сүлжээ байгуулан ажиллахыг санал болгосон байна. Мөн тухайн улс орны ТХБ-ын хэрэгжилтийг ЮНЕСКО-гоор дамжуулан дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх, уялдуулах чиг үүрэг бүхий ТХБ-ын Үндэсний зохицуулагчийг (focal point) ажиллуулах шаардлагатайг дурьдсан байна.

Өөрийн орны туршлага, олон улсын санал зөвлөмжийн дагуу бид бүхэн ТХБ-ын санал болгож буй үндэсний бүтцийг томъёолохдоо дараах зарчим чиглэлийг баримталсан. Ингэхдээ

ТХ-ийг боловсролд интеграцчилах: Боловсролоор дамжуулж ТХБ-ын ойлголт, мэдлэгийг бүхий л түвшинд хүргэдэг байх

Боловсролыг ТХ-д интеграцчилах: Ингэхийн тулд юуны өмнө төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг бүрэн хамруулсан салбар дундын, олон талын төлөөлөл бүхий түншлэл, хамтын ажиллагааны Үндэсний зөвлөлийг байгуулах

Улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, төрийн албаны чадавхи суларсан өнөөгийн нөхцөлд нүсэр том бүтэц, төсвийн санхүүжилт бүхий нэмэлт орон тоо бий болгох боломжгүй тул “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх явцад бий болсон бүтцийг сэргээн байгуулж боловсронгуй болгон эрхзүйн чадамжийг бүрдүүлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзэж байна.

ДНҮХ-ийн тэргүүлэх таван чиглэлд санал болгосон үйл ажиллагаа, бүтэц механизмд нийцүүлэн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгож багшлах боловсон хүчний сургалтаас эхлэн, хүүхэд залуучууд, олон нийтэд сургалт, сурталчилгаа хийдэг байгууллага институтийг эхний ээлжинд гол түншлэгч, хамтрагч талуудыг байлган ТХБ-ыг олгох үйл хэрэгт татан оролцуулах замаар, цаашлаад үе шаттайгаар өргөжүүлэн тэлэх

Дэлхийн үйл хэрэгт нэгтгэх уялдуулах гүүр болох ТХБ-ын Үндэсний зохицуулагчийг (focal point) тус бүтцэд үндсэн гол чиг үүрэгтэй байхаар

Page 194: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

194

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ажиллуулах зэргийг чухалчлан үзэж дараах бүтцийг санал болгож байна (Зураг 4.3.1.1).

Зураг 4.3.1. 1. Тогтвортой хөгжлийн боловсролын санал болгож буй бүтэц

ТХБ-ын Үндэсний зохицуулах хороо: Салбар дундын, олон талын төлөөлөл бүхий түншлэлийн хэлбэртэй байна. Тус зөвлөл нь ТХБ-ын үзэл баримтлал, үйл хэргийг Үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, санал зөвлөмж өгөх, харъяа байгууллагуудынхаа үндсэн чиг үүргийн дагуу үндэсний болон орон нутаг, байгууллагын түвшинд нэвтрүүлж хэрэгжүүлэх үүрэг өгөх, хэрэгжилтэнд нь хяналт тавих, төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй.

ТХБ-ын үндэсний зохицуулах хороог БСШУ-ны Сайд ахлан явуулах ба зөвлөх баг нь жилд 2-оос доошгүй удаа хуралдах ба удирдах зөвлөлийн гишүүд болон ажлын алба нь хурлын үр дүн, шийдвэрийг хэрэгжүүлэх, мэдээлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих үүрэгтэй.

Үндэсний зохицуулах хорооны ажлын алба: ҮЗХ-ны дор орон тооны ажлын алба байх, ажлын албаны нарийн бичгийн үүргийг ЮНЕСКО-гийн Үндэсний зохицуулагч гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

ҮЗХ-ны ажлын алба нь одоо байгаа институт дээр суурилсан байх ба төр, хувийн хэвшил, ТББ-ын ямар ч хэлбэрийн байгууллага байж болно. Үүнд БСШУЯ-ны “Насан туршийн боловсролын үндэсний төв”, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”, БОНХАЖЯ-ны “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид багтана.

Улмаар орон нутаг болон байгууллагын түвшинд олон талын оролцоо бүхий салбар зөвлөл, ажлын албыг байгуулахыг зөвлөмжилж байгаа бөгөөд орон нутаг болон нутгийн удирдлагын онцлогийг харгалзан ямар ч хэлбэртэй байж болно.

Санал болгож буй орон нутгийн бүтцийн хувилбар

Аймаг, нийслэлийн түвшинд: Салбар зөвлөлийг аймгийн ЗДТГ-ын дор боловсролын хэлтсийн даргаар ахлуулан байгуулж ажлын албыг насан туршийн боловсролын төв болон Байгаль орчин аялал жуулчлалын газар, ТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэдээлэлийн төвүүдийг түшиглэн ажиллуулах.

Сум, дүүргийн түвшинд: Сум, дүүрэгт БОЯЖ-ын Сайдын 2011 оны А-221 дугаар тушаалаар байгуулсан “Тогтвортой хөгжлийн тасаг”-ийн бүтцийг шинэчлэн зохион байгуулж дүүрэгт боловсролын хэлтсийн даргаар, сумдад сургуулийн захирлаар удирдуулан ажиллуулах боломжтой юм.

ТХБ-ын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн механизм

Аливаа хороо зөвлөлийн тогтвортой үйл ажиллагааны нэг гол хүчин зүйл бол байнгын ажиллагаатай ажлын алба юм. Тиймээс ажлын албаны бүтцийг онцгойлон авч үзлээ.

Үндэсний зөвлөх хороо

(түншлэл хэлбэртэй)

ЮНЕСКО

ДНҮХ-ийн ажлын алба

ҮЗХ-ны ажлын алба

ЮНЕСКО холбогч,

ажлын албаны нарийн бичиг

Донор,

хандивлагч

байгууллагууд

Насан туршийн

боловсролын төв

Иргэний

нийгмийн

байгууллагууд

Үйлдвэр, аж

ахуйн нэгж БМДИ

Цэнгэг усны

байгаль

хамгаалах төв

Page 195: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

195

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Зураг 4.3.1. 2. БОНХАЖЯ, БСШУЯ-ны өнөөгийн бүтэц, тогтолцоо

БОНХАЖЯ, БСШУЯ-ны өнөөгийн бүтцийг харьцуулан үзэхэд үндэсний хэмжээнд болон, орон нутаг, байгууллагын түвшинд ажлын уялдаа холбоог өргөжүүлэх өргөн суваг харагдаж байна.

Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалтын энэхүү бүтэц, түүний чиг үүрэг, санхүүжилтийн эх үүсвэр, хяналт үнэлгээний шалгуурыг хөтөлбөрт нарийвчлан тусгаж УИХ-аар батлуулснаар эрхзүйн хувьд чадамжтай болно гэж үзэж байна. Үүний тул тус хөтөлбөрийг УИХ-аар, үйл ажиллагааны төлөвлөгөөг ЗГ-аар батлуулж мөрдөх нь эрхзүйн чадамжийг дээшлүүлэх нэг гол нөхцөл юм.

Нөгөө талаар БОНХАЖЯ ерөнхий чиг үүргийн статустай болсноор ТХБ-ын асуудалд төрийн захиргааны төв байгууллагуудын анхаарлыг төвлөрүүлэх эрхзүйн шинэ орчин бүрдээд байгаа билээ.

4.3.2. ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ

А. ТХБ-ын талаар орон нутгийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

1998 онд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр аймаг, нийслэлийн 21 дүгээр зууны ТХ-ийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөр нь бүтцийн хувьд үндэсний хөтөлбөртэй ижил, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн дээд, дунд, доод нэгжийн өвөрмөц онцлогыг харгалзан үзжээ. Аймаг, нийслэлийн ТХ-ийн хөтөлбөр нь судалгаанд тулгуурласан, санхүүгийн нөөцийн бодит боломж, дэлхийн технологийн хөгжлийн хандлагыг тооцоолсон, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга замаа төлөвлөсөн, аймаг бүрийн хөгжлийн суурь бодлогыг тодорхойлоход голлох ач холбогдолтой байлаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгууд орчин үеийн холбоо, техник, технологид тулгуурлан мэдээллийг цуглуулах, ТХ-ийн мэдээллийн үндэсний сүлжээг бий

Page 196: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

196

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

болгох, мэдээлэл тараах тогтолцоог орон нутагт бүрдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

БОНХЯ-аас 2013 оныг “Байгаль орчны боловсролын жил”-ээр зарлаж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2014 оныг “Байгаль орчны мэдээллийг ил тод болгоход анхаарах жил” болгон зарлаж тус ажлын хүрээнд байгаль орчинтой холбоотой мэдээллийг цогц байдлаар бүрдүүлж, Байгаль орчны мэдээллийн төвийг байгуулан, “Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний форумыг зохион байгуулсан нь орон нутгийн түвшинд ТХБ олгох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж болохоор байна. Тухайлбал, Төв, Архангай, Дорноговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газартай хамтран “Хог хаягдал”, “Усны бохирдол”, “Ногоон орчин, ногоон хөгжил”, “Байгальд ээлтэй хүүхэд”, “Экологийн ул мөр” сэдвээр нийт 10380 хүнд сургалт зохион байгуулжээ.

Орон нутагт нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч экологийн боловсрол олгох үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн нэгэн жишээ бол Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байгаль орчны сургалтын төв байгуулж “Эко анги” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн 29 хамгаалалтын захиргааны дэргэд мэдээлэл сурталчилгааны төвүүд байгуулагдаж үйл ажиллагаандаа сурагчдыг татан оролцуулах байдлаар дугуйлангийн хөтөлбөрийн агуулгыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөртэй уялдуулж чадсан байна. Байгаль хамгаалах клубын сурагчид байгаль орчныг хамгаалах сурталчилгаанд оролцон сурагчдын найруулсан жүжиг, хийсэн бүтээлээс сонирхуулан явуулын самбарыг сумын захиргаа, бусад албан байгууллагууд болон багийн хуралд танилцуулж байна.

Сурагчдын хичээлээр эзэмшсэн байгаль орчин, ТХБ, мэдлэг, чадварыг амьдрал дээр хэрэгжүүлэх, экологийн ёс зүйтэй иргэн болон төлөвшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эко клубыг Хэнтий, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн сумдад байгуулжээ. Баруун бүсийн 3 дугаар дунд сургуулийн “Бөхөн бидний найз” клуб, Анагаах ухааны коллежийн дэргэдэх лицей ангийн “Янзагахан” клуб, 2-р дунд сургуулийн “Saiga” клуб, Анагаах ухааны коллежийн оюутнуудын “Эрүүл мэнд-Эрүүл байгаль” клуб, Хөхморьт сумын багш нарын “Ирээдүй” клуб, Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийн “Бөхөн” клуб, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Гүем”, “Ногоон гоёл” клуб, Зүүн бүсийн Хэнтий аймаг дахь эко клубууд орон нутгийн хэмжээнд ТХБ олгож, сурталчилгаа хийхэд голлох үүрэг гүйцэтгэж байна.

Монгол орныг усны хувьд 29 сав газарт хуваадаг. Үүний нэг болох Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа усны бохирдлыг багасгах компанит ажлыг 2014 онд эхлүүлэн “Цэнхэр эргүүл” сэдэвт ажил зохион байгуулсан. Үүнд ахлах ангийн 26 хүүхэд оролцож, нутгийн иргэдэд усны бохирдлын талаар, гол усаа хамгаалахын ач холбогдлыг сурталчлан тайлбарласан.

Гадаадын улс орнуудын тусламжтайгаар байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF), Цөлжилтийг сааруулах төсөл (CODEP), Орон нутгийн байгаль хамгаалах сургалт төсөл ГТХАН (GTZ), Голландын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхдээ ЕБС-уудын дэмжлэгийг авчээ. Тухайлбал, Увс аймгийн багш нар аймаг, сумынхаа тулгамдаж буй асуудлыг сурагчидтайгаа хамтран шийдвэрлэж, үлгэр жишээ сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлсэн юм. Улаангом хотын төвийн сургууль “Огзом мод” гэдэг газрын модыг их хэмжээгээр огтолсноор цөлжилт үүсч байгаа, Хяргас сумын багш нар нутаг дэвсгэрийн 60 хувь цөлжсөний шалтгааныг харганыг их хэмжээгээр түлшинд ашигласантай холбон тайлбарлаж, сурагчдаар судалгааны ажил хийлгэж, орчны тодорхойлолтыг гаргуулах зэргээр сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Иргэний боловсрол” төсөлт ажлын хичээлийг зохион байгуулсан байна.

Ховд аймгийн багш нар “Усны бохирдол” асуудлаар хамтын хичээл зааж, нутгийн иргэд, сурагчдаас санал асуулга авч сурталчилгаа явуулсан бол Чандмань сумын сургуулийн

Page 197: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

197

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

хамт олон иргэний боловсрол, төсөлт ажил хичээлийг явуулах туршилтын талбайг байгуулан, өөрийн сумын байгаль орчны тухай СD хийж, мэдээллийн санг бүрдүүлжээ.

Баян-Өлгий аймгийн багш нар байгаль орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгад уламжлалт байгаль хамгаалах ёс заншлыг оруулах, бүх хичээлээр ТХБ-ын цогц чадамжийг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Завхан, Дорнод, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн багш нар “Эмийн ургамал” сэдвээр хичээлээс гадуурх сургалтыг зохион байгуулж, зөвхөн өөрийн аймагт ургадаг эмийн ургамал ба амьтны талаар мэдээлэл, дадлага ажлын баримт цуглуулан нэгдсэн хөтөлбөр боловсруулсан байна.

УБ хотын багш нар хичээл хоорондын холбоог тогтоон интеграцчилсан хичээл заах туршилтыг Сэтгэмж, Амгалан, 36-р сургууль дээр зохион байгуулжээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн барилга баригдаж, үйл ажиллагаа нь 2012 оноос эхэлсэн. “Иргэн бүр экологич” уриан дор хүүхэд, залуучууд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг өөрийн байрандаа болон аяллын, хөдөө орон нутагт гэсэн 3 чиглэлээр зохион байгуулж зөвхөн 2014 оны эхний 9 сарын байдлаар 27000 хүнийг хамруулжээ. Мөн тус төв Багшийн хөгжлийн ордонтой хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж нэг удаагийн сургалтад 21 аймгийн 150 гаруй багшийг оролцуулсан байна. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд байгаль хамгаалах чиглэлээр танин мэдэхүйн музей ажиллаж, гар болон гэрэл зургийн уралдаан зарлаж, үзэсгэлэн тогтмол гаргаж, түүнийг сурагч, оюутнууд, олон нийт байнга ирж үздэг болжээ. Тухайлбал, “Хог хаягдалын эко шийдэл” үзэсгэлэнг ойролцоогоор 12749 хүн үзэж сонирхжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн алба, дүүргүүдтэй хамтран нийслэлийн дүүргүүдийн хорооны иргэдэд зориулсан байгаль орчны боловсрол дээшлүүлэх сургалт зохион байгуулж эхэлжээ.

Хувийн хэвшил байгальд ээлтэй техник, технологи бүхий үйлдвэр, аж ахуйн газруудыг байгуулах, хүлэмжийн хий гаргадаггүй цэвэр технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй, хаягдал багатай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд ажиллагсаддаа экологийн боловсрол олгох, байгальд халгүй технологийг эзэмшүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд ажиллаж байгаа 700 гаруй байгаль хамгаалагчдын ажил үүргийн нэг гол чиглэл нь орон нутагтаа байгаль орчны сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгоход чиглэж байна.

Байгаль орчны түншлэлийн бас нэг субьект бол нутгийн иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөл бөгөөд өнөөгийн байдлаар зөвхөн ой хамгаалах чиглэлээр 5.8 мянган өрх, 21 мянга гаруй гишүүнтэй 1062 нөхөрлөл 2310663 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэдийн ой хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагаа төлөвшиж түүнд хамрагдсан өрхийн гишүүд ялангуяа өсвөр үеийнхэнд байгаль орчны боловсролыг олгож байна. Нөхөрлөлийн гишүүд ойн санг хамгаалах менежментийн төлөвлөгөөг мөрдөн ажиллаж, гэр бүлээрээ экологийн боловсрол эзэмшиж, нутгийн иргэддээ үлгэр дуурайл болж байна. Гэхдээ ойн нөөцийг гэрээгээр эзэмшихээс бусад чиглэлийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа бүрэн төлөвшөөгүй, БОНХЯ-д энэ асуудлыг хариуцсан тодорхой ажилтангүй байна. Иймд нутгийн иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд онцгой анхаарал тавьж, үүнийг малчдын бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагаатай уялдуулснаар нутаг орноо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэж, байгаль орчиндоо зохицон амьдрах боловсролыг нутгийн иргэдэд олгох боломж бүрдэх юм.

Б. ТХБ-ын үйл ажиллагаанд ТББ, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо

“Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т “Тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог бүрэн хангана”80 гэж заасан байдаг. БОНХЯ-ны зүгээс ТББ-уудтай хамтран ажиллахдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн заалтуудыг удирдлага болгон иржээ. Байгаль орчныг

80 “Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” 1999

Page 198: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

198

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

хамгаалах, экологийн боловсрол олгох үйл ажиллагаан дахь ТББ-уудын оролцох эрх, үүргийг 2005 онд баталсан “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, түүнийг дагалдах хуулиудаар баталгаажуулсан юм.

2013 онд БОНХЯ “Ногоон хөгжлийн түншлэл” төр, хувийн хэвшлийн үндэсний чуулган зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэлээ тогтоосон. Өнгөрсөн хугацаанд БОАЖЯ-аас ТББ, хувийн хэвшилтэй түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд ТББ-тай ажиллах бүтэц бий болж төлөвшсний зэрэгцээ, ТББ-уудын ажлын уялдаа холбоо сайжирч мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болсон байна.

Зураг 4.3.2. 1. ТББ-н тоо, тэдгээрт хамрагдагсад

Өнөөгийн байдлаар байгаль орчны салбарт 800 шахам ТББ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байршлаар нь авч үзвэл 78.2 хувь нь нийслэл хотод, 21.8 хувь нь хөдөө орон нутагт байна. Үйл ажиллагааны чиглэлээр нь судлан үзвэл 60 хувь нь сургалт сурталчилгаа, 8 хувь нь судалгаа шинжилгээ, 40 хувь нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, 2 хувь нь менежментийн чиглэлээр ажиллаж байна. Эдгээр байгууллагад нийт 15000 орчим хүн нэгдсэн нь байгаль орчны салбарын төрийн албанд ажиллагсдын тооноос даруй 5 дахин их байгаа юм81.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын Иргэний зөвлөл 2008 онд байгуулагдаж, БОЯ нь ТББ-уудтай харилцах чиг үүргийг гүйцэтгэж байгаа нь зохион байгуулалтын хувьд оновчтой хэлбэр болсон байна.

ТББ-ууд судалгаа шинжилгээ иргэний хяналт, зөвлөх үйлчилгээ, сургалт сурталчилгаа, байгаль хамгааллын гэсэн 5 үндсэн чиглэлийн хүрээнд байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах, сургалт судалгаа хийх, уул уурхайн сөрөг нөлөөллийг олон нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байна82. “Монголын байгаль хамгаалах холбоо”, “Хустай төв” зэрэг ТББ-ууд Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг 10 гаруй жил хариуцан орчны бүсэд явуулах мэдээлэл сурталчилгааны ажлыг гүйцэтгэж иржээ. Энэ жишээгээр Их нартын байгалийн нөөц газар, Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг ТББ-уудад хариуцан ажиллаж байна.

Сүүлийн дөрвөн жилд БОНХЯ нь МБОИЗ-тэй “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж төрийн байгууллагын гүйцэтгэх зарим ажил үүргийг 150 ТББ-аар гүйцэтгүүлэхэд 1290 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. 2008-2012 онд олон улсын байгууллагуудтай хамтран зарласан төслүүдэд 134 ТББ шалгаран тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт бүхий байгаль хамгаалах болон экологийн сурталчилгаа мэдээллийн ажлыг гүйцэтгэсэн83. Энэ ажлын хүрээнд “Байгаль орчны голомт үндэсний төв” ТББ-тай хамтран 21 аймаг, 6 дүүргийн Ногоон хөгжлийн төлөөлөгч бэлтгэх сургалтад нийт 600 хүн, Хүүхдийн асрамжийн СОС ТББ-тай хамтран “Байгальд ээлтэй хүүхэд” сэдвээр 120 хүүхэд, АНУ-ын Азийн сан олон улсын байгууллагын “Загвар хороо” төслийн хүрээнд хог

81 Байгаль орчны ТББ-уудын улсын 4-р чуулганы илтгэл, 2014 82 Мөн тэнд 83 Байгаль орчны ТББ-уудын улсын 3 дугаар зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин,

ногоон хөгжлийн Сайд С.Оюуны тавьсан “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” илтгэл

308 501 780

8000

12000

15000

0

5000

10000

15000

20000

2008 2010 2014ТББ-ын тоо Тэдгээр хамрагдагсад

Page 199: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

199

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

хаягдлын ахуй амьдралд үзүүлэх сөрөг нөлөөний талаар 240 сурагчдын дунд сургалт зохион байгуулжээ.

Хүснэгт 4.3.2. 1. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ТББ-ын гүйцэтгэсэн ажил

№ Он Гэрээгээр гүйцэтгэсэн ажлууд Хэрэгжүүлсэн төслүүд

Тоо Санхүүжилт Тоо Санхүүжилт

1 2008 59 230,0

2 2009 10 83,7 35 280,4

3 2010 34 240,0 52 360

4 2011 20 180,0 47 375

5 2012 27 550.0

Нийт 150 1290 134 1019

Байгаль орчны чиглэлийн ТББ-уудаас “Ногоон аврал”, “Байгаль орчин-амьдрал”, “Ногоон эрэл”, “Монгол орны ой” сэтгүүл, “Байгаль-эх дэлхий”, “Ногоон мэдээ”, “Ногоон шуудан”, “Экологи” зэрэг сонин хэвлэлийг эрхлэн гаргаж, экологийн сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Шинэчлэгдэн батлагдсан Байгаль орчны багц хуулийг сурталчлах ажлыг байгаль орчны ТББ-ууд хариуцан 44 сургагч багшийг бэлтгэж, 7 аймагт сургалт зохион байгуулжээ.

Гадаадын улс орнуудын тусламжтайгаар байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй дараах төсөл, хөтөлбөрийн хүрээнд орон нутаг, сургуульд суурилсан үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн байна.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF): Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн (SIDA, Ramboll Natura AB) төслөөр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2003 оноос эхлэн байгаль орчны боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх цуврал сургалтыг зохион байгуулж, ТХБ-ын үзэл санаанд тулгуурласан байгаль орчныг хамгаалах сургалтыг ЕБС-д эхлүүлж, энэ чиглэлээр ажилладаг багш нарын сүлжээг бий болгосон.

Энэхүү сүлжээнд бүх аймаг, нийслэлийн 116 багш хамрагдаж, орон нутгийн түвшинд хэрэглэх сургалтын хөтөлбөр боловсруулан ашигласан. 2006 онд багш, боловсролын удирдах ажилтнуудын зөвөлгөөн зохион байгуулж, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран “Тогтвортой хөгжил-Ногоон сургууль” төслийг хэрэгжүүлжсэн байна.

Цөлжилтийг сааруулах төсөл (CODEP): ШХА-ын (SDC) “Цөлжилтийг сааруулах” төсөл нь 2007 оноос ТХ-ийн үзэл баримтлалд суурилсан үндэсний сургалтын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, ТХБ-ын үндэсний хөтөлбөр боловсруулах багийг мэргэшүүлэх, сургалтын модулууд боловсруулах, турших чиглэлээр хамтран ажилласан байна. Энэ нь албан сургалтад ТХБ-ын агуулга, арга зүйг нэвтрүүлэхэд ач холбогдолтой болсон. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран Эко загвар сургууль байгуулах, орон нутгийн түвшний сургалтын хөтөлбөр, гарын авлага, материалуудыг боловсруулах ажлуудыг хийжээ. Мөн иргэдэд зориулсан байгаль орчноо хайрлан хамгаалах сургалт, сурталчилгааг явуулж, тэдний үйл ажиллагааг дэмжсэн ажлуудыг санхүүжүүлсэн байна.

Орон нутгийн байгаль хамгаалах сургалт төсөл ГТХАН (GTZ): Байгаль орчны болон ТХБ-ын тулгамдсан асуудлаар орон нутгийн түвшинд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зарим аймгуудын Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн сургуулийн багш нарын “Ой” сэдэвт сургалтын хөтөлбөр боловсруулах уралдааныг БСШУЯ, БОЯ-тай хамтран хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулсан нь багш нарын бүтээлч санаачлагыг дэмжсэн, тэднийг чадавхижуулах үр дүнтэй ажил болсон байна.

Хустайн Цогцолбор Газрын Төв (Голландын Засгийн газрын санхүүжилттай): Төв аймгийн Аргалант, Баянхангай, Алтанбулаг сумын дунд сургууль дээр хэрэгжсэн “Орон нутгийн бүсэд тогтвортой амьжиргааг хөгжүүлэх”, “Менежментийг дэмжих” гэсэн

Page 200: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

200

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

хоёр төслийн хүрээнд сумдын иргэд, сургуулийн багш, сурагчдын экологи, байгаль орчны мэдлэг, чадвар, хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тухайлбал, 1990 оны сүүлчээс эхлэн сурагчдын дунд хичээлээс гадуурх сургалт, асуулт хариулт, зохион бичлэгийн уралдаан тэмцээн, уулзалт, мэтгэлцээнийг зохион байгуулсан. 2005 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх, заах арга зүйг хөгжүүлэх зорилготой сургалт семинарыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулжээ.

Эцэст нь дүгнэж үзэхэд орон нутгийн хэмжээнд ТХ-ийн талаарх боловсрол олгоход эко клубын гишүүд, ЕБС-ын сурагчид, нутгийн иргэдийн байгуулсан нөхөрлөл идэвх чармайлт гарган ажиллаж байгаа бол орон нутгийн төрийн захиргааны байгууллагын оролцоо тааруу байна.

Монгол Улсад тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн мэдээллийг хавсралт 14А, 14Б, 14В-т хураангуйллаа.

Page 201: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

201

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

4.3.3. ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ

“ТХБ-ын 10 жил” 2004-2014, Монгол Улсад хэр үр дүнтэй хэрэгжсэн талаар зорилтот бүлгүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, “ТХБ-ын 10 жил”-ийн хэрэгжилтийн үр дүнг 10 баллын үнэлгээгээр үнэлүүлэхэд дунджаар 4.04 баллын үнэлгээ өгсөн байна. Зорилтот бүлэг бүрийн өгсөн үнэлгээг зураг 4.3.3.1-д харуулав.

Зураг 4.3.3. 1. "ТХБ-ын 10 жил" Монгол Улсад хэрэгжсэн байдалд өгсөн үнэлгээ,

зорилтот бүлгээр

Уулзалт хэлэлцүүлгүүдээс бодлого, сургалт, арга зүй, олон нийтийн оролцоо, түншлэлийн хүрээнд ололт, амжилт, тулгамдсан асуудал, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар дараах санал, дүгнэлтүүдийг гаргасан (Хавсралт 15).

Бодлогын хүрээнд

1. Ололт амжилт a. Монгол Улсын хууль эрх зүй, үндэсний хэмжээний бодлогын баримт

бичгүүдэд ТХБ-ын тухай үзэл санаа ямар нэгэн хэмжээгээр тусгагдсан. b. Албан ба албан бус боловсролын хүрээнд ТХБ-ын үзэл санаа нэвтэрч

байгаа бөгөөд Боловсролын мастер төлөвлөгөө, 12 жилийн ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, боловсролын стандарт, сурах бичигт тодорхой хэмжээнд тусгагдсан

c. ОУ-ын ЭСХ-ийг хэрэгжүүлж эхэлснээр үндэсний сүлжээний эхлэл тавигдаж, загвар болохуйц сургуулиудтай болж байна.

2. Тулгамдсан асуудал, сорилт бэрхшээл a. Хууль эрх зүйн орчин харьцангуй бүрдсэн хэдий ч холбогдох яамдын

хоорондын ажлын уялдаа холбоо сул, улс төрийн тогтворгүй байдлаас хамааран төрийн бодлого, үндэсний хөтөлбөрүүд тунхаглал, билэгдэлийн шинжтэй болж хүссэн үр дүнд хүрэхгүй байна.

b. Үндэсний хэмжээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх удирдлага, санхүүжилтийн асуудлыг оновчтой шийдвэрлээгүйгээс болж тухайн хөтөлбөр зөвхөн мэргэжлийн хүмүүст хамааралтай мэтээр ойлгогдож, улмаар бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах асуудал орхигддог.

c. Үндэсний хэмжээнд нэгдсэн бүтэц үгүйгээс ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх механизм дутмаг байна.

3. Шийдвэрлэх арга зам a. Өмнөх хөтөлбөрүүдийн залгамж байдлыг хангасан үндэсний хөтөлбөр

гаргаж тухайн хөтөлбөрийг хэрэгжилт, санхүүжилт, монитронигт хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтыг бий болгох

b. ТХБ-ын үзэл санааг дэлгэрүүлэх мэргэжил арга зүйг хөгжүүлэх чадамжтай үндэсний зөвлөл байгуулах

c. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргачдын оролцоог нэмэгдүүлэх замаар залгамж байдлыг хадгалах

Сургалт, арга зүй

4

4.6

5.3

2.3

4

0 1 2 3 4 5 6

Арга зүйч

ОУ-ын байгууллага, төсөл, хөтөлбөр

ЕБС-ын сурагчид

Төрийн бус байгууллага

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг

залуучуудын байгууллагуудын удирдлага

Page 202: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

202

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

1. Ололт амжилт a. Албан болон албан бус боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд ТХБ-ын

үзэл санаа тусгагдаж байгаа. b. Багш бэлтгэх болон мэргэшүүлэх, давтан сургахад ТХБ-ын үзэл санаа

тусгагдаж байгаа 2. Тулгамдсан асуудал, сорилт бэрхшээл

a. Багш нарын мэдлэг, заах арга зүй, туршлага харлцан адилгүй байгаагаас бүх багш нарын ТХБ олгох хандлага, санаачлага, оролцоо харилцан адилгүй байдаг.

b. ТХБ-ийн үндэсний хөтөлбөр байхгүй байгаа нь дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, иргэдийн хандлагыг өөрчлөхөд томоохон бэрхшээл болж, СӨБ, ЕБС, их, дээд сургуулийн хөтөлбөр, стандартад тусгах асуудал өрөөсгөл, дутмаг байгаа.

c. Мөн хичээлийн сургалтын явцад ТХ талаар онол, практик тэгш олгогдохгүй байгаа

3. Шийдвэрлэх арга зам a. Бүх түвшиний мэргэжлийн багш нарт ТХБ-ын талаар сургалт зохион

байгуулах b. Хичээлийн сургалтанд дадлага, туршилт судалгааг оруулж онол,

практикийн хувь хэмжээг зохистой байдалд шилжүүлж, хичээлийг сонирхолтой болгох

c. ТХБ-ыг хичээлийн хөтөлбөртөө тусгаж, заах арга зүй, манлайллыг бий болгож байгаа багш нарт урамшуулалын систем бий болгох

Олон нийтийн оролцоо, түншлэл

1. Ололт амжилт a. Эко клуб, сургуулийн цагдаа гэх мэтээр иргэд, олон нийт, эцэг эхчүүдийн

оролцоо нэмэгдсэнээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахад дөхөмтэй болж байна.

b. ЗГ-аас ОУ-ын НҮБ, ШХА зэрэг байгууллагуудтай хамтран ажилласны дүнд ТХБ-ыг дэмжсэн ОУ-ын ЭСХ зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, улмаар ТХБ-ын талаар орон нутгийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавигдаад байна.

2. Тулгамдсан асуудал, сорилт бэрхшээл a. Их хэмжээний хөрөнгө шаардсан ажил учраас олон нийтийн оролцоог

нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах, үндэсний хэмжээний сүлжээ байгуулах зэрэг гол асуудлууд орхигдох талтай

b. ОУ-ын болон Төрийн байгууллага, ТББ-уудын хооронд хамтын ажиллагааг зохицуулах механизм байхгүй

c. ЗГ болон шийдвэр гаргах түвшинд (төрийн алба) ТХБ-ын талаар ойлголт хангалтгүйн улмаас бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаардаггүй, улс төрийн нөлөөлөл их байна.

d. Боловсролын чиглэлээр ажилладаг Төрийн болон ТББ-уудын хооронд нэгдсэн ойлголцол, нэгдсэн байр суурь дутмаг байна.

3. Шийдвэрлэх арга зам a. ТХБ-ын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулалтын бүтэц,

зохицуулалтын механизмыг шинээр бий болгож, үндэсний болон орон нутгийн түвшинд бүтэц болон менежментийг бий болгох

b. Олон нийтийн хандлагыг өөрчлөхөд нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлийн хэрэгсэлийг ашиглах, сайн санал, санаачлагыг дэмжин урамшуулдаг тогтолцоог бий болгох

Page 203: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

203

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ДЭД БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

1. Бүх нийтийг хамарсан өргөн далайцтай зорилтыг хэрэгжүүлэхэд эрхзүйн чадамж бүхий

үндэсний хэмжээний бүтэц бий болгож ажиллах нь үр дүнтэй гэдгийг олон орны болон

бидний туршлага харуулж байна. Тухайлбал, ТХ-ийн үндэсний зөвлөлийг дэлхийн 100

гаруй орон ЗГ-ын тэргүүнээрээ толгойлуулан байгуулж улс орны нэгдсэн сүлжээ бий

болгосон байна. Манай улс ч энэ жишгээр өөрийн бүтцийг бий болгож удирдлага зохион

байгуулалтын тогтолцоог бүрдүүлэн ажилласан. Мөн “Бүх нийтийн экологийн

боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ч боловсролын асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр удирдуулсан үндэсний зөвлөл байгуулж

хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж зохицуулах, арга зүйн

удирдлагаар хангах үүрэг бүхий субъектуудыг ч ажиллуулсан.

2. Манай улсад ТХ-ийн үндэсний зөвлөлийн тогтолцоо нь эрхзүйн чадамжгүй урсгалаараа

явж ирснээс зогсонги байдалд орж, “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний

хөтөлбөр”-ийн хүрээнд бий болсон бүтэц хөтөлбөр дуусаж, 2 дахь шатны хөтөлбөр

батлагдаагүй 8 жил болох хугацаанд үйлчилэхээ больсон байна.

3. Аймгууд өөрийн орон нутгийн түвшинд тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг

боловсруулсан нь уг асуудалд орон нутгийн зүгээс анхаарлаа хандуулж байгаагийн

нэгэн илрэл гэж үзэж болох боловч тогтвортой хөгжлийн боловсрол олгох асуудалд

төдийлөн анхаарлаа хандуулахгүй байна. Орон нутгийн хэмжээний эко клуб, нутгийн

иргэдийн байгаль хамгаалах нөхөрлөл тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд

хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа субьект юм. Харин орон нутгийн

төрийн захиргааны байгууллагууд, ашгийн төлөөх байгууллагуудын зүгээс энэ асуудалд

анхаарлаа хандуулан хийж, төлөвлөж буй ажил хомс байна.

4. Бусад оролцогч талуудтай харьцуулан судалж үзвэл тогтвортой хөгжлийн боловсрол

олгох үйл ажиллагаанд ТББ-ууд хамгийн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Иргэдэд

тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр гадаадын улс орны санхүүжилтээр

томоохон төслүүд хэрэгжсэн боловч үндэсний хэмжээний зохицуулалт муутай, байгаль

орчны төслүүдийг дагалдсан хавсрага шинжтэй явж ирснээс иргэд, залуу үеийнхэн,

багш сурган хүмүүжүүлэгч, шийдвэр гаргагчдын хандлага өөрчлөгдөж, өөрчлөлт

авчирч хараахан чадаагүй байна гэж үзэж болохоор байна.

Page 204: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

204

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

ДЭД БҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц

1. “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бүтэц

тогтолцоог өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд тохируулан байгуулж эрхзүйн

үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагатай.

2. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын 69 дэх удаагийн ассамблей хуралдаж, Тогтвортой

хөгжил-2030 хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн 17 зорилго, 169

зорилтуудтай уялдуулан үндэсний хэмжээний тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг

батлан хэрэгжүүлэх үүрэг дэлхийн улс орнуудад ногдож байгаа билээ. Манай улс ч мөн

“Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” эсвэл “Тогтвортой хөгжлийн

талаар төрөөс баримтлах бодлого” боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.

Үүний тулд юуны өмнө гол оролцогч талуудын оролцоотой үндсэн бодлогын баримт

бичгээ боловсруулан батлах нь зүйтэй. Ингэхдээ иргэн, байгууллага дундын нийтлэг

асуудлыг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт хэрхэн зангидаж тусгахад анхаарч

ажиллаад, цааш салбарын хэмжээнд дэд хөтөлбөрт нь, байгууллагын хэмжээнд

төлөвлөгөөнд нь тодорхой алхмуудыг нарийвчлан тусгах нь хэрэгжилтийн үр дүнд

эерэгээр нөлөөлнө.

3. Үндэсний хэмжээнд дагаж мөрдөх бодлогын баримт бичгийг бодит ажил болгон

хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа нэн чухал болно.

Тогтвортой хөгжлийн боловсролын төлөвлөлт, гүйцэтгэлийн тэнцвэрт байдлыг

хангахын тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эдийн засаг, байгаль орчин,

нийгмийн асуудал хариуцсан салбарын яамд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж манлайлах

нь удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход чухал ач

холбогдолтой байх болно. Мөн хариуцан тайлагнах зарчмын үүднээс ч тодорхой байх

шаардлагатай.

4. Салбарын тодорхой яамд манлайлах үүргээ хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг хийвэл

зохино. Үүнд:

Тогтвортой хөгжлийн талаарх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зангидаж,

нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт үнэлгээ хийх үүрэг бүхий “Салбар дундын

зөвлөл” эсвэл “Үндэсний хороо” байгуулан ажиллуулах.

Эсвэл салбар дундын серверийн үүрэг бүхий төвийг сахисан нэгж байгуулан

ажиллуулах (Нэгдсэн платформ бий болгох). Энэ хүрээнд

o Тухайн асуудлаар дэмжлэг үзүүлэх, интервенц хийх

o Тухайн асуудлаар заавар бэлтгэх, олон нийтэд хүргэх, таниулах

o Мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх

o Гол оролцогч талуудыг холбох зэрэг ажлууд багтана.

Тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоонд үр нөлөөтэй гүйцэтгэлийн

удирдлагыг нэвтрүүлэх.

o Гүйцэтгэлийг дэвшүүлсэн зорилтуудтай харьцуулан тодорхой шалгуур

үзүүлэлтүүдээр тогтмол үнэлэх,

o Хангалтгүй гүйцэтгэлийг тухай бүр удирдан зохицуулах, алдааг залруулах.

Тогтвортой хөгжлийн боловсролд зориулсан судалгаа, мэдээ, мэдээллийн нэгдсэн

сан бий болгох, эргэлтэд оруулах:

o Бусад орны туршлага, сургамжаас суралцахын хамт өөрийн орны онцлог,

нийгмийн бүлгийн шинжийг сайтар тооцон үзсэн судалгаа хийх,

судалгааны үр дүнг олон нийтэд хүртээмжтэй болгох

o Тогтвортой хөгжлийн боловсрол олгох мэдээ, мэдээллийн сувгийг төв

суурин, хөдөө орон нутгийн онцлогийг харгалзан оновчтой тогтоон

хэрэглэх

o Тогтвортой хөгжлийн талаарх бодлогын баримт бичиг, дүрэм журам,

стандартын нэгдмэл сан бий болгож, иргэдэд хүртээмжтэй байлгах зэрэг

болно.

Page 205: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

205

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Хамтын ажиллагаа, түншлэл

1. Аймгийн түвшинд боловсруулаад байгаа тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан

тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл ажиллагааг ажил хэрэг болгоход орон

нутгийн төрийн байгууллагууд анхааран ажиллах

2. Эко клубын гишүүд, ЕБС-ын сурагчид, нутгийн иргэдийн байгаль хамгаалах

нөхөрлөлийн гишүүдийн оролцоотойгоор иргэдийн дунд тогтвортой хөгжлийн

боловсрол олгох үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулан энэ асуудлыг

хариуцан ажиллах ажилтанг Засаг даргын Тамгын газраас томилох

3. Орон нутагт тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл ажиллагааны үндэсний

зохицуулалтыг бий болгох, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж

байгаа бүх үйл ажиллагаа, хөтөлбөр, төслүүдийн төлөвлөлт, менежментийг сектор

дамнасан арга зүйн дагуу боловсруулан шинээр боловсруулах

4. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, хөдөө аж

ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ашгийн төлөөх байгууллага,

иргэд нь орон нутагт тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх гол түншлэгчид гэдгийг

бүх шатны төлөвлөлтөд харгалзан үзэх

5. Цаашид тогтвортой хөгжлийн боловсрол олгох үйл ажиллагаан дахь ТББ-ууд болон

олон улсын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгэн гольдролд оруулж чиглүүлэх,

зохицуулах ажлыг хариуцсан төлөөлөлийг Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон

хөгжлийн яамны дэргэд бий болгох.

6. Тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгжилтэд оролцогч талуудын хандлага, хэрэгцээ

сонирхол, үүрэг хариуцлагыг тодорхойлох үндсэн дээр иргэн, иргэний нийгмийн

байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ашгийн болон ашгийн бус

байгууллага, олон улсын байгууллагуудын идэвхитэй оролцоо, нягт хамтын ажиллагааг

өрнүүлэх нь зайлшгүй чухал юм.

7. Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх, хянах,

үнэлэх бүхий л үе шатанд гол оролцогч талыг оновчтой сонгож оролцуулах нь бодитой

хэрэгжих үндсэн нөхцөл нь болно. Оролцогч талуудын оролцоо нь давхцалгүй,

харилцан сул талаа даван туулах, нөхөн гүйцээх шинжтэй байх нь үр ашигтай хамтын

ажиллагааны суурь болно.

8. Мөн үндэсний хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө

боловсруулж, хэрэгжүүлэхэд гэр бүл, сургууль, байгууллагын түвшинд гүйцэтгэвэл

зохих, гүйцэтгэж чадах ажлуудыг хүлээх үүрэг, эдлэх эрхтэй нь уялдуулан төлөвлөж,

хэрэгжүүлэх нь зүйтэй. Тодруулбал, тогтвортой хөгжил, ногоон өсөлт, экологийн

боловсролын чанарыг шинэ шатанд гаргаж, хувь хүн, гэр бүл болон тухайн

байгууллага, хамт олны үйл ажиллагаанд тулгуурлан тэдний эрхлэж буй ажил,

үйлчилгээ, амьдарч ажиллаж буй орчин нөхцөлтэй нь нягт холбож, экологи, эрүүл мэнд,

амьжиргааны талаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь шаардлагатай мэдлэг,

чадвар эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй байна.

9. Тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг боловсролын шатлалын дагуу

иргэдэд олгохдоо сургуулийн өмнөх болон бага боловсрол, суурь боловсрол, бүрэн

дунд боловсрол, дээд болон мэргэжлийн боловсрол гэсэн үе шатуудад ухамсар хандлага

төлөвшүүлэхээс эхлээд мэдлэг, чадвар эзэмших, бүтээлч сэтгэх, нийгмийн хөгжилд

хувь нэмрээ оруулах хүртэлх чадамжийг эзэмшихүйц байдлаар системтэй тусгасан

албан болон албан бус сургалтын хөтөлбөрийн дагуу олгох нь оновчтой юм.

10. Албан, албан бус сургалтаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс

тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулсан, оруулж буй, оруулах боломжтойг

харуулсан мэдээлэл сурталчилгаа нь чухал юм.

11. Сургалт, сурталчилгааны аль алинд нь үндэсний уламжлал болон хүн төрөлхтний үнэт

зүйлсийг хүндлэн дээдлэх үзэл санааг тусгах нь зүйтэй.

Page 206: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

206

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

12. Ер нь оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой байх, тэдний идэвхитэй, бодит

хамтын ажиллагааг хангах зарчим энгийн бөгөөд ойлгомжтой байх нь чухал.

Тухайлбал, тогтвортой хөгжлийн боловсрол дахь манлайлах үүргийг хэн, ямар зарчмын

дагуу хүлээх нь анхнаасаа тодорхой байх хэрэгтэй. Үүнийг тогтвортой хөгжлийн эдийн

засаг, экологи, нийгэм-соёлын үндсэн гурван зорилгын хүрээнд тодорхойлвол дараах

байдалтай байж болно.

13. Бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, иргэний нийгмийн байгууллага, эрдэм

шинжилгээний байгууллага, судлаач, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага,

боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагч, эцэг эх, жирийн иргэдийн үүрэг,

оролцоо анхнаасаа тодорхой байх нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүх талын

оролцоонд суурилан хэрэгжих зарчимтай бүрэн нийцнэ.

ТОГТВОРТОЙ Х? ГЖИЛ

Эдийн засгийн зорилго:

- ? р ашигтай байх

- ? с?лттэй байх

Экологийн зорилго:

- Байгалийн н??цийг

зохистой ашиглах

- Байгаль орчныг

доройтуулахг?й байх

- Байгалийн гамшгийн

аюулыг бууруулах

Нийгэм, соёлын зорилго:

- Ядуурлыг

бууруулах

- Амьжиргааг

дээшл??лэх

- Тэгш байдлыг

хангах

Тогтвортой х?гжлийн х?т?лб?р-2030 (Н? Б)

Монгол улсын Тогтвортой х?гжлийн ?ндэсний х?т?лб?р

Дэд х?т?лб?р??д

Манлайлах нь:

- Засгийн газрын ХЭГ

- Байгаль орчин, ногоон х?гжил,

аялал жуулчлалын яам

- Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яам

- Сангийн яам

Анхаарах нь:

- ТХ-ийн ?ндсэн гурван зорилгын

х?рээнд салбар дунд нягт хамтран

ажиллах, нэгдсэн удирдлагаар хангах

- Бусад салбарын ТХ-ийн дэд

х?т?лб?р??дийн уялдааг хангах,

давхцлыг арилгах

- Бодлого, х?т?лб?рийн хэрэгжилтийг

хариуцан тайлагнах

Page 207: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

207

БҮЛЭГ IV ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЖИЛТ

Page 208: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

208

НОМ ЗҮЙ

1. 1972. Байгалийн нөөцийг оновчтой ашиглах, байгаль хамгаалах салбарын олон улсын стратеги. The Stockholm declaration on the human environment: http://resources.spaces3.com/631e9a3e-f2f1-4fd8-ba02-2d8e46e215cc.pdf. UN.

2. 1999. “Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”. 3. 2002. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Монголын

нээлттэйнийгэм хүрээлэн . Янг Е., Квин Л. 4. 2003. БСШУЯ. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж. хууд. 11.

БСШУЯ. Улаанбаатар. 5. 2007."Тогтвортой хөгжлийн боловсрол". Үндэсний семинарын материал.

Ц.Адъяасүрэн, Х.Мөнхбаяр нарын 5 хүн. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс. х.х. 82 Байгаль орчин менежментийн ЭКО-АЗИ дээд сургууль. УБ.

6. 2007. "Байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн хөтөлбөрийн эмхэтгэл". Ц.Лувсандорж, Ц.Мөнхжаргал нарын 8 хүн (төсөлд хамрагдсан бүх аймаг, дүүргийн 34 хөтөлбөр). х.х. 286. Дэлхийн байгал хамгаалах сан (WWF), Шведийн (RAMBOLL).УБ.

7. 2007. "Гялгар уут хаягдал мөн үү? (2)" Аргачлал, С.Ундрал, ЁЕ.Батчулуун нарын 3 хүн, ЮНЕСКО-ийн Ази номхон далайн бүсийн соёлын төв, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв. УБ.

8. 2008. "Голын усны чанарын хяналт-шинжилгээ". 250. АНУ Азийн сан. УБ. 9. 2008. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг 1-р ангийн хичээлд тусгах нь".

х.х. 76. Б.Бурмаа, Ш.Оюунцэцэг гарын 12 хүн. Швейцарын хөгжлийн агентлаг (SIDA)-ын "Цөлжилтийг сааруулах төсөл. УБ.

10. 2009. "Эх Дэлхий 1": Ус-Чандмань эрдэнэ", "Эх Дэлхий 3": Цэвэр орчин-Бидний амьдрал", Багшийн зөвлөмж, Хүрээлэн буй орчноо хамгаалах сургалтын багц материал: "Planet/Эх Дэлхий", Багшийн зөвлөмж, орчуулсан Т.Хантулга, Е.Батчулуун, ЮНЕСКО-ийн Ази номхон далайн бүсийн соёлын төв, Албан бус боловсролын төв.УБ.

11. 2009. "Эх Дэлхий 4"- Гай газар дороос ... Байгалын гамшигаас сэргийлье" "Planet/Эх Дэлхий", Хүрээлэн буй орчноо хамгаалах сургалтын багц материал "Эх Дэлхий" Багшийн зөвлөмж, орчуулсан Р.Намжилдагва, У.Батчулуун, ЮНЕСКО-ийн Ази номхон далайн бүсийн соёлын төв, Албан бус боловсролын төв.УБ.

12. 2009."Тогтвортой хөгжлийн боловсрол". Н.Нэргүй, Б.Бурмаа нарын 7 хүн. х.х. 101. Дэлхийн байгал хамгаалах сан (WWF). Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ).УБ.

13. 2009."Мэдлэг, чадвар дээшлүүлэх сургалтын хөтөлбөр (англи, монгол хэл дээр). Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага, А.Намхай, Даян Дэлхийн байгаль, орчны сан: "Биологийн төрөл, зүйлийн конвенцийн ТХГН-ийн хөтөлбөр хэржүүэлэхд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх нь" төсөл.УБ.

14. 2009. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хичээлийн киррикюлимд тусган хэрэгжүүлэх нь". Ш.Сайнбилэг, Н.Оюунцэцэг нарын 6 хүн. х.х. 77. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ). УБ

15. 2009. "Ерөнхий боловсролын сургуулийн"Ой"сэдэвт сургалтын хөтөлбөр". Л.Отгонсүрэн, Ч.Лхагвасүрэн нарын 7 хүн. х.х 120. Багш нарт зориулсан нарын авлага. ГТХАН.

16. 2010. "Бага боловсролын сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролыг тусгах арга зам". Багшийн гарын авлага, Л.Отгонсүрэн, Т.Алтанцэцэг нарын 6 хүн. х.х. 77. Дэлхийн байгал хамгаалах сан (WWF), Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ). УБ.

17. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 1": "Ус" сэдийн хүрээнд зохион явуулах хичээл, үйл ажиллагааны арга зүйн боловсруулалтын жишээн дээр, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэг:Л.Алтансувд, Д.Саранцэцэг нарын 14 хүн: ГТХАН. х.х 78.

18. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 2": "Манай нутгийн мод"сэдвийн хүрээнд зохион явуулах хичээл, үйл ажиллагааны арга зүйн боловсруулалтын жишээн дээр, Төв

Page 209: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

209

аймгийн Мөнгөнморьт сумын 9 жилийн сургууль: Н.Рэнцэндорж, Б.Мөнхтогтох нарын 19 хүн: ГТХАН. х.х 96.

19. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 3": "Усны зохистой хэрэглээ"сэдвийн хүрээнд зохион явуулах хичээл, үйл ажиллагааны арга зүйн боловсруулалтын жишээн дээр, Нийслэлийн Багануур дүүргийн 1"Боловёрол" цогцолбор сургууль: Ц.Оюунтунгалаг, Г.Оюунчимэг нарын 18 хүн: ГТХАН. х.х 126.

20. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 4": "Аюулгүй орчин"сэдвийн хүрээнд ТХ агуулга ба ТХБ-ын чадварыг тусгасан шитеграци хичээлийн жишээн дээр, Нийслэлийн Баянгол дүүргийн "Монгени" цогцолыор 108-р сургууль: А.Ганчимэг, Б.Гэрэл нарын 16 хүн: ГТХАН. х.х 126.

21. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 5": "Байгалийн баялаг ба хаягдал материал ашиглах нь"сэдвийн хүрээнд хичээл (технологийн агуулгын тохиолдолд) болон анги хоорондын интеграцчилалыг хэрэгжүүлсэн жишээн дээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургууль: У.Долгормаа, Б.Ерөөлт нарын 20 хүн: ГТХАН. х.х 130.

22. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 6": "Ой"сэдвийн хүрээнд сургуулийраа нэг чадварын төлөө хичээл болон анги хоорондын интеграцчилалыг хэрэгжүүлсэн жишээн дээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургууль: Д.Чулуунбаатар, Б.Нарангэрэл нарын 29 хүн: ГТХАН. х.х 170.

23. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 7": "Агаарын бохирдол"сэдвийн хүрээнд тогтвортой хөгжлийн тодорхой ур чадварыг сургуулиараа эзэмших интеграци хичээлийн хөтөлбөрт жишээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67-р сургууль: Ч.Хишигмаа, Д.Амархүү нарын 53 хүн: ГТХАН. х.х 182.

24. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 8": "Хоггүй, эрүүл, цэвэр орчин"сэдвийн хүрээнд сургуулийраа нэг чадварын төлөө хичээл болон анги хоорондын интеграцчилалыг хэрэгжүүлсэн жишээн дээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн"Буянт Ухаа" цогцолбор сургууль: Ж.Жаргалсайхан, Ч.Бямбаа нарын 37 хүн: ГТХАН. х.х 174.

25. 2010."Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 9": "Эрдэнэ зуу"сэдвийн хүрээнд судалгаанд суурилсан арга зүйн боловсруулалтын жишээн дээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургууль: З.Наранчимэг, Б.Адьяасүрэн нарын 17 хүн: ГТХАН. х.х 102.

26. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 10": "Ногоон орчин"сургуулийраа нэг чадварын төлөө хичээл болон анги хоорондын интеграцчилалыг хэрэгжүүлсэн жишээн дээр,Сэлэнгэ аймгийн "Мандал"сумын "Түнхэл"тосгоны дунд сургууль: Д.Дашмягмар, Л.Алтанцэцэг нарын 34 хүн: ГТХАН. х.х 90.

27. 2010. "Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгж хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй туршлага 11": "Эрчим хүч"сэдвийн хүрээнд тогтвортой хөгжлийн агуулгыг тусгасан интеграци хичээлийн жишээн дээр, Архангай аймгийн "Хүмүүн" цогцолбор сургууль: Ч.Алтанцэцэг, н.Анхтуяа нарын 34 хүн: ГТХАН. х.х 146.

28. 2011."Орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудлыг хичээлийн киррикюлимд тусган хэрэгүүлэх арга зам". Б.Батцэцэг, М.Баасанхүүнарын 6 хүн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) 41. УБ.

29. 2013. "Байгальд ээлтэй сургуулиудын эко-санаачлага төслийн бүтээлүүд" эмхэтгэсэн Х.Хандармаа, Швейцарын хөгжлийн агентлаг (SIDA)-ын "Цөлжилтийг сааруулах төсөл".х.х. 39. УБ.

30. 2012-2016. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого. БСШУЯ. 31. 2014. Байгаль орчны ТББ-уудын улсын 4-р чуулганы илтгэл. 32. 2014. "Эко сургууль". Экосургуулийн олон нийтэд зориулсан гарын авлага, х.х. 76.

М.Бадарч, Л.Шинэцэцэг, Швейцарын хөгжлийн агентлаг (SIDA)-ын "Цөлжилтийг сааруулах төсөл. УБ.

33. 2014. Байгаль орчны ТББ-уудын улсын 4-р чуулганы илтгэл.

Page 210: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

210

34. Байгаль орчны ТББ-уудын улсын 3 дугаар зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюуны тавьсан “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” илтгэл.

35. 1987. “Our common Future”. Brundtland Commission Report, UN.

36. 1992. "Development programme-21". Rio Declaration on Environment and Development: http://www.unep.org/Documents.Multilingual/Default.asp?documentid=78&articleid=1163.

37. 2002."Johannesburg Declaration on Sustainable Development: http://www.joburg.org.za/pdfs/johannesburgdeclaration.pdf. South Africa.

38. 2002. United Nations: Johannesburg Summit on Sustainable Development 2002. Vorwort zum MaЯnahmen -katalog von Nitin Desai. Generalsekretдr des Weltgipfels. Johannesburg.

39. 2004. Decade of ESD" (2005-2014). UNESCO. 40. 2009. "Bonn Declaration". http://www.unesco.de/bonner_erklaerung.html?&L=1. Bonn. 41. 2004. Comenius 2.1 project 118277-CP-1--BE-Comenius-C2.1. Competencies for ESD

(Education for Sustainable Development) teacherspp 41-44. 42. 2013. Proposal for a global action programme on education for sustainable development

as follow-up to the united nations decade of education for sustainable development (desd) after 2014. PARIS.

43. 2014. Shaping the future We want"- Final Report. ISBN 978-92-3-100053-9. Paris. 44. 2014. Shaping the future We want"- Final Report. pр.17. UNESCO. Aich-Nogaya. 45. 2014. Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development

(2005-2014), DESD Monitoring and Evaluation Final Report. pp.20. UNESCO. Paris. 46. 2014. "Shaping the future We want"- Final Report. Aich-Nogaya. 47. 2014. Sustainable Development Goals:

http://sustainabledevelopment.un.org/focussdgs.html.

Цахим хуудас

1. http://www.legalinfo.mn/annex/details/3165?lawid=6588 2. http://www.legalinfo.mn/annex/details/3191?lawid=7015 3. http://www.legalinfo.mn/annex/details/1606?lawid=4972 4. http://www.legalinfo.mn/annex/details/1372?lawid=4970 5. http://www.legalinfo.mn/annex/details/1639?lawid=5016 6. http://www.legalinfo.mn/annex/details/1147?lawid=4634 7. http://www.legalinfo.mn/annex/details/4319?lawid=8563 8. http://www.legalinfo.mn/annex/details/2623?lawid=5440 9. http://www.legalinfo.mn/annex/details/1506?lawid=4951 10. http://www.legalinfo.mn/annex/details/1393?lawid=4993 11. http://www.legalinfo.mn/annex/details/2014?lawid=4533

Page 211: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

211

СУДЛААЧИДТАЙ ХОЛБОО БАРИХ

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН С

уд

ал

гааны

гол

үр

дн Ололт, амжилт

Н.Нэргүй Э.Шинэцэцэг Ш.Пүрэвсүрэн

[email protected] [email protected] [email protected]

Алдаа дутагдал

Тулгарч буй асуудал

Санал, зөвлөмж

Ерөнхий зөвлөмж

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН

Тани

лц

уул

га Судалгааны зорилго, зорилт

Н.Нэргүй Э.Шинэцэцэг Ч.Лхагважав

[email protected] [email protected] [email protected]

Судалгааны агуулга

Судалгааны төрөл, арга аргачлал

Тайлангийн бүтэц

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН

Бүл

эг

I. Т

огт

во

рто

й х

өгж

ил

, то

гтво

рто

й х

өгж

лийн

бо

ло

вср

ол

ын д

эл

хий н

ийти

йн х

өгж

лийн ч

иг

ха

нд

ла

га, б

од

ло

го

1.1. Тогтвортой хөгжил ба Тогтвортой хөгжлийн боловсролын хам утга, үндсэн ойлголт, үйлийн замнал ба өрнөл

1.1.1. “Тогтвортой хөгжил” ба “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хам утга

Б.Бурмаа Ч.Лхагважав Н.Нэргүй Э.Шинэцэцэг

[email protected] [email protected] [email protected] [email protected]

1.1.2. “Тогтвортой хөгжил” ба “Тогтвортой хөгжлийн боловсрол” хэмээх ойлголт

1.1.3. "Тогтвортой хөгжил" ба "Тогтвортой хөгжлийн боловсрол"-ын үйлийн замнал, өрнөл

1.2 Тогтвортой хөгжил ба Тогтвортой хөгжлийн боловсролын талаар баримталж буй Дэлхий нийтийн бодлого

1.2.1. ТХБ-ын шийдвэрлэх асуудлууд

1.2.2 ТХБ-ын чиглэлээр дэлхийн түвшинд гарсан баримт бичгүүдэд зөвлөмж болгосон үйлийн арга зүй шийдлийг судалсан үр дүн

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН

Бүл

эг

II. М

онго

л У

лсы

н х

өгж

лийн

тал

аар

ба

рим

тла

х т

өр

ийн б

од

лого

ба

тогт

во

рто

й х

өгж

лийн б

ол

овср

ол

2.1.Монгол Улсын хөгжлийн болон байгаль орчны төрийн бодлогод ТХ ба ТХБ-ын талаар тусгагдсан байдал

2.1.1.Хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд ТХ ба ТХБ талаар тусгагдсан байдал

Ц.Шийрэвдамба Д.Энэбиш Т.Өнөрцэцэг

[email protected] [email protected] [email protected]

2.1.2.Байгаль орчны бодлогын баримт бичгүүдэд ТХ ба ТХБ талаар тусгагдсан байдал

2.2.ТХ, ТХБ ба боловсролы

2.2.1. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого Ш.Батсүх

Э.Ариунаа

[email protected] [email protected]

2.2.2. Боловсролын үндэсний хөтөлбөр

Page 212: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

212

н салбарын бодлого

2.2.3. Боловсролын хууль тогтоомж

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН Б

үл

эг

III. С

урга

лты

н б

од

лого

д Т

Х б

а Т

ХБ

-ыг

инте

грац

чил

са

н о

нол

, ар

га з

үйн ш

ийд

эл

3.1.Боловсролын чанар ба ТХБ

3.1.1. Боловсролын чанар ба ТХБ-ын индикатор, цогц чадамжийн судалгаанууд Н.Нэргүй

Б.Бурмаа

[email protected] [email protected]

3.1.2. ТХБ-ын цогц чадамжийн хөгжлийн замналын тойм

3.2.Бага, дунд боловсролын сургалтын бодлогод ТХ ба ТХБ-ыг оршоосон онол, арга зүйн шийдэл

3.2.1. Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийн үзэл баримтлал

Н.Нэргүй Б.Бурмаа

[email protected] [email protected]

3.2.2. Бага, дунд боловсролын стандарт

Н.Нэргүй [email protected]

3.2.3. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургуулийн сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр

3.2.4. Бага, дунд боловсролын сурагчийн хэвлэмэл сурах бичгийн стандарт

Н.Нэргүй Т.Өнөрцэцэг

[email protected] [email protected]

3.2.5.Багшийн хөгжил Н.Нэргүй nergui_nerendoo@

yahoo.com

БҮЛЭГ ДЭД БҮЛЭГ СЭДЭВ СУДЛААЧ ЦАХИМ ШУУДАН СЭДЭВ

Бүл

эг

IV.

Тогт

во

рто

й х

өгж

лийн б

ол

овср

ол

ын х

эр

эгж

ил

т

4.1.Албан боловсрол дахь ТХБ-ын хэрэгжилт

4.1.1.Сургуулийн өмнөх боловсрол

Ш.Батсүх Н.Наранчимэг Г.Батцэцэг

[email protected] [email protected] [email protected]

4.1.2.Бага дунд боловсрол

Н.Нэргүй О.Оюунтунгалаг Ц.Цэцэгмаа Ш.Сайнбилэг

[email protected] [email protected] [email protected] [email protected]

4.1.3.Дээд боловсрол

Ш.Батсүх Н.Наранчимэг Г.Батцэцэг

[email protected] [email protected] [email protected]

4.2.Албан бус боловсрол дахь ТХБ-ын хэрэгжилт

4.2.1 Зорилтот бүлгүүд, хүний нөөцийн чадавхи, институчлал

Д.Энэбиш Ц.Батчулуун Ч.Эрдэнэчимэг

[email protected] [email protected] [email protected]

4.2.2. Мэдээлэл сурталчилгаа

4.2.3. Хэвлэмэл болон бусад хэлбэрийн гарын авлага, сургалтын материал

Page 213: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

213

4.3.ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц, хамтын ажиллагаа, түншлэл

4.3.1.ТХБ-ын бодлогын хэрэгжилтийг дэмжих бүтэц

Д.Энэбиш Ц.Ганчимэг

[email protected] [email protected]

4.3.2.Хамтын ажиллагаа, түншлэл

Ц.Батчулуун Э.Шинэцэцэг О.Оюунтунгалаг

[email protected] [email protected] [email protected]

4.3.3.Олон талт уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт

Л.Тэмүүжин

[email protected]

Page 214: МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ,43.231.113.66/wp-content/uploads/2016/10/Base-line-report_Mon.pdf · Хүснэгт 4.1.2. 3. 2009-2013

Багшийн дээд

DHL

103

Соёл Эрдэм

дээд сургууль

Улсын Клиникийн

төв эмнэлэг

Солонгос Улсын

элчин сайдын яам

ШХА

Амарбаясгалант

зочид буудал

1-р төрхэмнэлэг

Элчингийн гудамж

Элчингийн гудамж

Энхтайвны өргөн чөлөө

Энхтайвны өргөн чөлөө

Мидтаун оффис

Сэлбэ гол

Сэлбэ гол

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг:

Мидтаун оффис, 4-р давхарЭнх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

+976 75770989 +976 99900765

[email protected]