9
Бизнесийн мөн чанар Бизнес гэдэг нь хүмүүсийн материаллаг зүйлстэй холбоотой үйл ажиллагаа юм. Энэ нь иргэншилд чухал үүрэгтэй. Хамгийн энгийнээс авахуулаад бүх нийгэмд байдаг. Бизнест бараа үйлдвэрлэх ч багтдаг: онгоц хийх, барилга барих мөн цаасан хайрцаг хийх зэрэг нь үйлдвэрлэлийн жишээ юм. Бизнес нь мөн эдгээр үйл ажиллагааны санхүүг багтаадаг. Мөнгө зээлдүүлэх, хувьцаа болон бондууд арилжаалах, мөн даатгалын зарах зэрэг нь бизнесийн үйл ажиллагаан дахь капиталын аюулгүй байдлыг хангахтай холбоотой. Бизнесийн бусад төрлүүд нь мерчандайзинг юм. Энэ нь бүтээгдэхүүн борлуулах, санхүү бүртгэл, хуваарилалт, засвар гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Тэгэхээр бизнес гэдэг нь бараа, үйлчилгээг үйлдвэрлэх болон хуваарилах үйл ажиллагаа юм. Бизнесийг судлахад үйлдвэрлэлийн үндсэн дөрвөн хүчин зүйлийг ойлгох нь зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү дөрвөн хүчин зүйл нь газар, хөдөлмөр, капитал, удирдах үйл ажиллагаа юм. Энэ дөрвөн үг юуг илэрхийлнэ вэ? Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд газар ашиглах шаардлагатай. Энд газар гэсэн үг нь хамгийн өргөн хүрээтэй ойлголтоор ашиглагдаж байна. Зөвхөн дээр нь үйлдвэр барьж болох хэсэг үл хөдлөх хөрөнгө биш, мөн үйлдвэрлэлд хэрэглэх бүх түүхий эдийг багтаана. Зарим түүхий эд нь дэлхийг гадарга дээрээс олддог. Жишээлбэл, мод, түүгээр банз хийдэг. Бусад түүхий эд газар доороос буюу уурхай болон тосны бүрдээс олддог. Зарим түүхий эдийг агаараас ч гаргаж авдаг. Үйлдвэрлэлд хэрэглэх бүх түүхий эдийг газар, агаар, далайгаас гаргаж авдаг. Бараа үйлдвэрлэхийн тулд оюуны болон биеийн хүчний ажил хийх нь хөдөлмөрт хамаарна. Ихэвчлэн хөдөлмөр түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргаж, худалдан авагч нарт түгээдэг. Хөгжсөн орнуудад хөдөлмөр нь биеийн хүчнийхээс илүү оюуны байдаг. Жишээлбэл, гар үйлдвэрлэл хөдөө аж ахуй хоёрт хоёуланд нь машинууд урьд хүн хийдэг байсан маш хүнд биеийн хүчний ажлыг гүйцэтгэдэг. Бусад үйлдвэрлэлд компьютер программжсан

Англи хэлний орчуулга

  • Upload
    zaya-g

  • View
    6.724

  • Download
    6

Embed Size (px)

DESCRIPTION

Бизнесийн англи хэлний бие даалт

Citation preview

Page 1: Англи хэлний орчуулга

Бизнесийн мөн чанарБизнес гэдэг нь хүмүүсийн материаллаг зүйлстэй холбоотой үйл ажиллагаа юм. Энэ нь иргэншилд чухал үүрэгтэй. Хамгийн энгийнээс авахуулаад бүх нийгэмд байдаг. Бизнест бараа үйлдвэрлэх ч багтдаг: онгоц хийх, барилга барих мөн цаасан хайрцаг хийх зэрэг нь үйлдвэрлэлийн жишээ юм. Бизнес нь мөн эдгээр үйл ажиллагааны санхүүг багтаадаг. Мөнгө зээлдүүлэх, хувьцаа болон бондууд арилжаалах, мөн даатгалын зарах зэрэг нь бизнесийн үйл ажиллагаан дахь капиталын аюулгүй байдлыг хангахтай холбоотой. Бизнесийн бусад төрлүүд нь мерчандайзинг юм. Энэ нь бүтээгдэхүүн борлуулах, санхүү бүртгэл, хуваарилалт, засвар гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. Тэгэхээр бизнес гэдэг нь бараа, үйлчилгээг үйлдвэрлэх болон хуваарилах үйл ажиллагаа юм.

Бизнесийг судлахад үйлдвэрлэлийн үндсэн дөрвөн хүчин зүйлийг ойлгох нь зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү дөрвөн хүчин зүйл нь газар, хөдөлмөр, капитал, удирдах үйл ажиллагаа юм. Энэ дөрвөн үг юуг илэрхийлнэ вэ?

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд газар ашиглах шаардлагатай. Энд газар гэсэн үг нь хамгийн өргөн хүрээтэй ойлголтоор ашиглагдаж байна. Зөвхөн дээр нь үйлдвэр барьж болох хэсэг үл хөдлөх хөрөнгө биш, мөн үйлдвэрлэлд хэрэглэх бүх түүхий эдийг багтаана. Зарим түүхий эд нь дэлхийг гадарга дээрээс олддог. Жишээлбэл, мод, түүгээр банз хийдэг. Бусад түүхий эд газар доороос буюу уурхай болон тосны бүрдээс олддог. Зарим түүхий эдийг агаараас ч гаргаж авдаг. Үйлдвэрлэлд хэрэглэх бүх түүхий эдийг газар, агаар, далайгаас гаргаж авдаг.

Бараа үйлдвэрлэхийн тулд оюуны болон биеийн хүчний ажил хийх нь хөдөлмөрт хамаарна. Ихэвчлэн хөдөлмөр түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон хувиргаж, худалдан авагч нарт түгээдэг. Хөгжсөн орнуудад хөдөлмөр нь биеийн хүчнийхээс илүү оюуны байдаг. Жишээлбэл, гар үйлдвэрлэл хөдөө аж ахуй хоёрт хоёуланд нь машинууд урьд хүн хийдэг байсан маш хүнд биеийн хүчний ажлыг гүйцэтгэдэг. Бусад үйлдвэрлэлд компьютер программжсан роботууд болон бусад мэдээлэл боловсруулах тоног төхөөрөмжүүд оюуны маш их хөдөлмөр шаардсан ажлуудыг хийдэг. Иймд бизнесээ удирдахын тулд хүмүүсийн биеийн хүчний болон оюуны хөдөлмөрийг багасгахын тулд эсвэл хөдөлмөрийг орлохын тулд капитал ашиглагдаж болох юм.

Page 2: Англи хэлний орчуулга

Өдөр тутмын амьдралд капитал нь олон утга илэрхийлж болдог. Хамгийн ерөнхий ойлголт нь хөрөнгө мөнгө юм. Мөн мөнгөөр авах тоног төхөөрөмжийг хэлдэг. Үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлсийн нэгийн хувьд, капитал нь үйлдвэрлэл болон хуваарилалтанд хэрэглэгдэх бүх зүйл юм. Энэ нь багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэл явагдах болон агуулах зориулалтын байшин барилга орно. Иймд капитал нь бараа үйлдвэрлэх болон хуваарилахад оролцох бүх зүйл юм.

Газар, хөдөлмөр, капиталыг нэгтгэж ямар нэг үнэ цэнэтэй зүйл бүтээхийг удирдах үйл ажиллагаа гэнэ. Үйлдвэрлэлийн эзэн нь бусад гурван зүйлээ удирдан хянах үүрэгтэй хүн юм. Тэр өөрийнхөө гараар зүйлсийг хийдэггүй, эс тэгэвээс ажилчин болно. Бизнест ажилчид түүнээс заавар авдаг. Тэр бол удирдагч, ажиллагчид түүний зааврыг дагана.

Удирдах үйл ажиллагаа нь өөр хэдэн чухал үйл ажиллагааг багтаадаг. Үйлдвэрийн эзэн нь бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэх үүрэгтэй. Тэр газар, хөдөлмөр, капиталыг нэгтгэснээр бизнесээ эхлүүлэх ёстой. Дараа нь бизнесийн үйл ажиллагааны ерөнхий бодлогыг гаргаснаар бизнесээ удирдан зохион байгуулах ёстой. Амжилт олохын тулд, үйлдвэрийн эзэн нь мөн шинийг санаачлагч байх ёстой. Тэрээр шинэ бүтээгдэхүүнүүд эсвэл үйлдвэрлэх шинэ арга замууд, хуваарилалтын шинэ аргууд зэргийг хайх эсвэл шинэ үйлчилгээнүүд санал болгох ёстой. Мөн тэр шинэ зүйл ч бай, шинэ ангилах арга ч бай, шинэ сурталчилгааны санаа ч бай бусад хүмүүсийн зохион бүтээсэн зүйлд үнэлэлт өгөх чадвартай байх ёстой. Эцэст нь тэрээр бизнесийн бүх эрсдлийг хүлээдэг.

Бизнестэй холбогдсон хэн бүхэн бизнесийн эрсдлийг хамт хүлээж байдаг. Компани өрөө төлж чадахаа байн дампуурахад олон хүнийг дагуулан хохироодог. Ажилчид өөр газар ажил хайх хэрэгтэй болж, үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнээ худалдаж авах өөр газар хайх хэрэгтэй мөн зээлдүүлэгчид ихэвчлэн мөнгөө алддаг. Гэхдээ үйлдвэрийн эзэн хамгийн их эрсдлийг хүлээдэг.Бизнес дампуурсан ч бай амжилт олсон ч бай, үйлдвэрийн эзэн хязгаартаа хүртэл төлөх хэрэгтэй болдог. Хэрвээ тэр чадварлаг бас азтай бол бизнесийн ажлаасаа газар, хөдөлмөр, капиталдаа төлөөд өөрт нь илүү мөнгө ч үлдэж магадгүй, гэвч бас бүх зардлыг төлж дийлэхгүй ч байж болно, зөрүү нь алданги юм.

Page 3: Англи хэлний орчуулга

Зах зээлМаркетинг хэрэглэгчийн хэрэгцээнээс эхэлдэг. Тэрхүү хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэл явагддаг. Маркетингийн орчинд хэрэглэгч ноёрхдог. Маркетингийн нийгмүүд хангалттай их, олон төрлийн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тэд үүнийг өрсөлдөөний ачаар л бүтээсэн. Үйлдвэрлэгч бүр зах зээлийн нэгээхэн хэсгийн төлөө өөр нэг үйлдвэрлэгчтэй өрсөлдөж байдаг. Энгийнээр бол зах зээл гэдэг нь мөнгөтэй, тэднийгээ үрэхэд бэлэн байгаа хүмүүс юм. Гэвч хэрэглэгчдийн зарцуулах мөнгө хязгаартай. Тэд зөвхөн өөрсдийнхөө хүсч байгаа болон хэрэгцээтэй байгаа зүйлсээ худалдан авах болно.

Ард түмэн хөгжихийн хирээр хэрэглэгчдийн эрэлт өссөөр байна. Тэдний хэрэгцээ улам онцгой болж, тэд өөрсдийнхөө хувьсамтгай хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг хүсч байна. Зөвхөн идэвхитэй өрсөлдөж байгаа үйлдвэрлэгчид л бүтээгдэхүүнээ борлуулж, амьд үлдэх болно. Амжилттай үйлдвэрлэгчдийн маркетингийн хандлага бол хэрэглэгчийн хэрэгцээнд тааруулах юм.

Маркетинг бол хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид хоорондын харилцааны асуудал юм.

Сурталчилгаа бол үйлдвэрлэгчийн цорын ганц харилцааны хэрэгсэл биш юм. Бүтээгдэхүүний сав баглаа боодол, брэндийн нэр, үнэ гэх мэтээр бүтээгдэхүүн өөрөө боломжит хэрэглэгчдэд санаа хүргэж байдаг. Бүтээгдэхүүний борлуулагдаж байгаа газар ч мөн адил.

Тэгвэл, маркетингийн харилцаа нь хэрэглэгчдэд харагдаж, худалдан авалтанд нь нөлөөлөх маркетингийн бүхий л үйл ажиллагааг илэрхийлнэ. Эдгээр үйл ажиллагаанууд нь сурталчилгаа, мерчандайзинг хоёуланг нь багтаана. Энэ үйл ажиллагаануудтай холбогдсон хэн бүхэн маркетингийн коммуникатор юм.

Маркетингийн харилцааны гол агуулга энэ л нэг асуулт юм: “Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд яаж хүргэх вэ?”. Энэ асуултын хариулт нь сурталчилгаа ажил юм.

Page 4: Англи хэлний орчуулга

Зах зээлийн судалгааСурталчилгааны ажил төлөвлөх нь зах зээлийн нөхцөл байдлын шинжилгээнээс эхэлдэг. Нөхцөл байдлын шинжилгээ нь ерөнхийгөөс нарийвчилсан руу явна. Эхлээд эдийн засгийн ерөнхий дүр зургаас эхэлнэ. Энэ өсөлтийн үе үү, уналтын үе үү, инфляцийнх уу? Гэгээлэг дүр зураг байна уу эсвэл үгүй юу?

Дараа нь байгууллагын эрхэм зорилго, зорилтуудыг авч үзэх хэрэгтэй. Компани зах зээлээ өргөжүүлэхийг үү эсвэл хадгалж үлдэхийг зорьж байна уу? Түрэмгийгээр өсөлтөнд хүрч байна уу? Шинэ бүтээгдэхүүн танилцуулж байна уу эсвэл аль хэдийнэ байр сууриа олсныг идэвхижүүлж байна уу? Анхдагч уу эсвэл өрсөлдөөн дэх өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлж байна уу? Нөхцөл байдлын шинжилгээ нь асуудлын ажиглалт болон тодорхой брэндийг идэвхижүүлэх боломжуудаар дуусдаг.

Зах зээлийн судалгаа нь асуудлыг шийдвэрлэх эсвэл боломжийг ашиглах зорилгоор хийгддэг. Маркертингийн коммуникаторын хувьд “Бидний Зүүнурд дах борлуулалт зогссон байна. Суурин хэвлэлүүд дэх сурталчилгаагаа ихэсгэх нь тус болох болов уу?” гэсэн асуудал байж болно. Эсвэл “Бидний өрсөлдөөний зах зээлийн хувьцаа өнгөрсөн жил буурсан байна. Ямар идэвхижүүлэлтийн үйл ажиллагаа хийснээр энэ нөхцөл байдлыг өөрсөддөө ашигтай болгох вэ?” гэсэн боломж байж болно. Судалгаа гэдэг нь холбогдолтой тоо мэдээллүүдийг цуглуулан, шинжлэхийг хэлнэ. Холбогдолтой гэдэг нь түлхүүр үг юм. Баримт болон загварууд ерөнхийдөө олдоц сайтай, гэвч баталгаатай биш. Тодорхой брэндийн амжилтанд нөлөөлөх хэрэгцээтэй мэдээллийг олж тусгана гэдэг хамаагүй хэцүү. Иймэрхүү судалгаанууд цаг, мөнгө их шаардсан байж болох ч ихэвчлэн үр дүн нь зарцуулсан үнэдээ хүрдэг.

Page 5: Англи хэлний орчуулга

Зарим асуудлыг судлах ньХэрэв өнөөдрийн бараг бүх сонинг харвал та маш олон бизнес хаагдаж мөн шинээр нээгдэж байгаа тухай нийтлэлүүд олж харах болно. Олон хүмүүс өөрсдийн жижиг хувийн аж ахуйгаа эхлүүлж байгаа ч зөвхөн цөөнхи нь л амжилт олж байна. Яагаад ийм байна вэ? Үүнд хэдэн шалтгаан байна.

Үүнээс сайн менежментийн тухай зарим нэг зүйл суралцаж авахын тулд бизнесийн хэд хэдэн муу менежментийн жишээг авч үзье. Нэгдүгээрт, олон шинэ бизнесүүд капиталын асуудалтай байдаг. Амжилт олоход шаардагдах хангалттай мөнгө байдаггүй. Бүх зүйл эхнээсээ авахуулаад зөв зүйтэй явах юм бол тэд даван гарах боломжтой. Харин тэд асуудал саатлуудтай тулгарч, капиталын асуудалд орох юм бол тэд том асуудалд орлоо гэсэн үг. Тиймээс бидний эхний хичээл бол: хэрвээ чамд хангалттай хөрөнгө байхгүй бол шинэ зүйл эхлүүлэх хэрэггүй.

Хоёрдугаарт, олон шинэ бизнесүүд буруу газар сонгосон эсвэл таамаглалууд нь тохиромжгүй – хэт том юм уу жижиг, үүнээс болж ихээр дампуурдаг. Энэ нь тэд түрээсийн төлбөр болон бусад төлбөрүүдийг төлж дийлдэггүй эсвэл хангалттай орон зай байхгүйгээс болж үр ашиггүй үйл ажиллагаа явуулахад хүрдэг. Тэгэхээр бидний хоёр дахь хичээл бол: хэрвээ итгэлгүй байгаа бол таамаг тавих гэж яарсны хэрэггүй.

Гуравт, зарим их хүсэл эрмэлзэлтэй шинэ бизнесүүд өөрийнхөө имижээ таниулахын тулд төрөл бүрийн үнэтэй эд хогшил, тоноглолуудад хэт их хөрөнгө зардаг. Харин орлого нь зардлаа нөхөж чаддаггүй. Ингээд бидний гурав дахь хичээл бол: өөрсдийн чухал зүйлээ зөв тогтоож, ашиггүй зүйлд мөнгө зарах хэрэггүй.

Дөрөвт, менежерүүд нь ажлаа хийдэггүйгээс болж дампуурдаг. Тэд зах зээлээ судалж, тэдний санал болгох гэж буй бүтээгдэхүүн нь үнэхээр эрэлттэй байгаа эсэх, эсвэл өөр олон өрсөлдөгчдөөс аль хэдийнэ санал болгосон эсэх. Мөн эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд нийлүүлэх арга замуудыг судалдаггүй. Бидний дөрөв дэх хичээл: зах зээлд нэвтрэхээсээ өмнө заавал судал. Үйлдвэрлэж эхлэхээсээ ч өмнө нийлүүлэх аргаа олсон байх хэрэгтэй.

Page 6: Англи хэлний орчуулга

Менежментийн чиг үүргүүдМенежмент гэдэг нь хүмүүсээр дамжуулан болон хүмүүсийн тусламжтай ямар нэгэн үйл ажиллагааг үр ашигтайгаар гүйцэтгэхийг хэлнэ. Энэхүү процесс нь менежерүүдийн хийх ёстой анхдагч үйл ажиллагаануудын чиг үүргүүдийг илэрхийлнэ. Эдгээр чиг үүргүүд нь ихэвчлэн төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хянах гэж нэрлэгддэг:

Энэ зууны эхэнд Хенри Файоль гэх нэгэн Францын үйлдвэрийн эзэн бүх менежерүүд таван чиг үүрэг гүйцэтгэдэг гэсэн: төлөвлөх, зохион байгуулах, удирдах, зааварлах, хянах. Төлөвлөх чиг үүрэг нь байгууллагын зорилгыг тодорхойлох, тэрхүү зорилго зорилтуудыг биелүүлэхийн тулд бүхэлд нь стратеги гаргах, үйл ажиллагааг нэгтгэн удирдах шат дамжлагуудын төлөвлөгөөг улам хөгжүүлэх зэргийг багтаадаг.

Менежерүүд мөн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг загварчлах үүрэгтэй. Бид энэ чиг үүргийг зохион байгуулах гэдэг. Ямар ч байгууллагад хүн байдаг, менежментийн үүрэг нь эдгээр хүмүүсийг зааж чиглүүлэх юм. Энэ нь удирдах үүрэг юм.

Мониторинг, харьцуулалт болон хянан засварлах нь хяналтын чиг үүрэгт багтана.

Менежментийн үүргүүд нь ажил болон албан тушаалтай холбогдох асуудлуудыг багтаана. Эдгээр үүргүүдийг дараахь маягаар ангилж болно.

1. Хувийн дотоод үүргүүд

Бүх менежерүүд ёс төдий, дүр зураг бүхий ажил алба гүйцэтгэх хэрэг гардаг. Үйлдвэрийн дарга бүлэг ахлах сургуулийн сурагчдад үйлдвэрээрх аялал хийлгүүлж байхдаа тэр удирдах загварын үүргийг гүйцэтгэж байна.

Page 7: Англи хэлний орчуулга

Бүх менежерүүд удирдагчийн үүрэгтэй. Энэ үүрэг нь дотроо ажилд авах, сургах, идэвхижүүлэх, ажилчдыг хүмүүжүүлэх зэргийг багтаана.

Гурав дах нь харилцаа холбооны үүрэг юм. 1960аад оны сүүлээр Хенри Минцберг энэхүү үйл ажиллагааг мэдээлэл өгч буй гадны хүмүүстэй харилцах гэж тайлбарласан байдаг. Энэ нь байгууллагын гадна болон доторх бүлэг хүмүүс юмуу хувь хүн байж болно.

2. Мэдээллийн үүргүүд

Бүх менежерүүд өөрсдийнхөөсөө гадна бусад байгууллагуудаас мэдээлэл хүлээн авдаг. Менежерүүд мөн байгууллагын гишүүдэд мэдээлэл түгээх суваг мэтээр ашиглагддаг. Энэ бол түгээгчийн үүрэг юм. Менежерүүд мөн гадны хүмүүст байгууллагаа төлөөлөн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Улс төр ба эсэргүүцэлМиний бодлоор Конгрессийн сонгууль хэрэггүй. Оронд нь Конгрессийн гишүүд сугалаагаар сонгогддог байсан нь дээр. Ихэнхи сонгогчид таалагдахгүй байгаа хоёр нэр дэвшигчээс аль нэгийг нь хүчээр сонгох хэрэгтэй болдог учраас одоогийн тогтолцоо ажиллахгүй байна. Мөн Конгрессийн сонгуулийн 83 хувьд нь амлалтууд өгч, суурин яармагуудаар зочилж, сурталчилгаа хийснээр сонгуулийн кампанит ажилд хамгийн их мөнгө зарсан нэг дэвшигчид ялдаг байна.

Конгрессийн дийлэнх гишүүд баян цагаан арьстай эрэгтэйчүүд байдаг. Тэдний тал нь хуульчид, харин гуравны нэг нь бизнесменүүд байдаг. Зарим хүмүүс хуульчид болон бизнесменүүдийг манай нийгэм дэх хууль гаргах хамгийн чадвартай хүмүүс гэж хэлж магадгүй ч би тэгж бодохгүй байна. Хуульчийн үүрэг хууль зохиох биш, хууль бичих байх ёстой. Үүний адил, амжилттай бизнесменүүд хувьдаа ашиг олохдоо сайн байж болох ч, тэд улсыг хэдэн тэрбумын өрөнд орохыг зогсоож чадаагүй шүү дээ.

Энэ саналыг эсэргүүцэж байгаа зарим хүн жирийн нэгэн иргэнд чухал асуудал шийдвэрлэх тусгай мэдлэг чадвар байхгүй гэж хэлж болох юм. Гэвч одоогийн Конгрессийн гишүүдийн мөн ихэнхи нь л бидний адил эдгээр асуудлыг шийдэх хангалттай чадваргүй байгаа.

Миний санал болгож буй шинэ тогтолцоогоор: хүмүүс бүрэн эрхтэй сонгогчдын жагсаалтаас Конгрессийн гишүүн болохоор сонгогдох болно. Эдгээр хүмүүс нь Үндсэн хуулийн шалгалт өгөх ёстой. Шалгалтанд тэнцээгүй хүмүүс зургаан долоо хоногийн сургалтын

Page 8: Англи хэлний орчуулга

хугацаа авах болно. Харин хоёр дахиа унасан хүмүүс Конгрессийн гишүүн болох эрхээ хасуулах болно.

Сонгуулийн бус Конгресс болж өөрчлөгдөхөд олон асуудалтай тулгарахыг би ойлгож байгаа ч цаг хугацаа өнгөрөхөд энэ тогтолцоо амжилт олно гэдэгт итгэж байна.