4
МУБИС-ДУТС, Дизайн зурагзүйн тэнхимийн зөвлөх (Sc.D) профессор Д.Мөнхбаяр ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТОГЛООМ, ДАСГАЛ АЖЛУУД (Дизайн технологи суурь боловсрол) Суурь боловсролын дизайн технологийн цөм хөтөлбөрийн сургалтын агуулгад гурван бүлэг сэдэв судлахаар оруулсан байна. Үүнд: Дизайн зурагзүй, боловсруулах технологи, техник. Дизайн зурагзүйн судлагдахууны хүрээнд: -Үндсэн дүрэм стандарт -Энгийн геометр байгуулалт -Нэгдсэн ба аксонометр проекцийн арга орсон байдаг. 8,9-р ангийн сурах бичигт тусгагдсан проекц дүрслэлийн аргуудыг нэгдмэл байдлаар заах арга зүйд нийцүүлж дор дурьдсан “Орон зайн сэтгэхүй хөгжүүлэх сургалтын тоглоом, дасгал ажлууд”-ыг 8 багц иж бүрдэл болгон багц тус бүрийг заах аргачлалыг тусгасан юм. Дизайн технологийн сургалтын үндсэн зарчим: /Сэтгэ-төлөвлө-зохио-хэрэглэ/ Сургалтын чиг хандлага: Загвар бол зохион бүтээлтийн эхлэл загварчлал бол бүтээлч сэтгэлгээг өдөөгч. Сургалтын уриа: хамтдаа хамтарч хөгжие. Зурагзүйн сургалтад хэрэглэх биет загвар тоглоомууд нь аль болох богино хугацаанд сургалтын даалгаварыг хөгжүүлж, үйлийн судалгаа хийх явцад сурагчдын сэтгэх, зохиох, бүтээх идэвх сонирхолыг өрнүүлэхэд оршино. Тоглоомын аргаар сурналт явуулахад: практик үйл ажиллагаа давамгайлдаг. тоглоомын явцад сурагчид мэдлэгийг санамсаргүйгээр эзэмшдэг, тоглоомын явцад өрсөлдөөн бий болж сурагчидын сурах идэвх өрнөдөг, хичээл амьд сонирхолтой болдог давуу тал ажиглагдана. Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: нэгдүгээр хувилбар (гэр, байшин, суудлын тэрэг, ачааны машин, онгоц) нийт 30 мод. Хоёрдугаар хувилбар (призм, пирамид, цилиндр, конус, огтлогдсон пирамид) нийт 30 мод. Гуравдугаар хувилбар (өнгө ялгасан ойролцоо дүрстэй деталь) нийт 30 ширхэг. Босоо 15, Хэвтээ 15 нийт 30 модыг доош харуулан хольж тоглогчид тэнцүү хувааж аваад тус бүр 5 оноотойгоор тоглоомд эхлэн оролцоно. Моднуудыг ээлжлэн тавих бөгөөд түрүүлж нэг биетийн гурван байдлыг зөв байрлуулсан тал нэг оноо авна. Хэрвээ мод тохирохгүй тунаж үлдвэл түүний тоогоор оноо хасуулна. Хоёр ба гуравдугаар хувилбарын модны байршлыг түүний баруун дээд буланд өгөгдсөн цэгээр тааруулна. Тоглоомыг 5-6 сурагч нэг баг болон тоглох боломжтой. НҮХ ШАХАХ Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: карт 40 ширхэг, хар цагаан даам 6-12 ширхэг. Карт дээр өгөгдсөн даамны нүүрний ба хажуугийн проекцыг ажиглан дээрээс харсан проекц дээр хар ба цагаан өнгийн даам эгнээ бүрт хэд байхыг тоогоор бичиж, хар даам байх хэсгийг зурааслан ялгаж, өгөгдсөн хариутай тулган харьцуулан жишиж тооцоолно. Зарим нүдэнд даам байхгүй байж болно. Тэр хэсгийг чагталж зурааслана. Даамыг өрж байрлуулахдаа өнгө холихгүй.Нийт 40 хувилбар дасгал ажил өгөгдсөн болно. Жишээ: ДААМ Жишээ: Өгөгдөл Хариу

ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН …bagsh.itpd.mn/fayluud/8bagts.pdf · үлдвэл түүний тоогоор оноо хасуулна

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН …bagsh.itpd.mn/fayluud/8bagts.pdf · үлдвэл түүний тоогоор оноо хасуулна

МУБИС-ДУТС, Дизайн зурагзүйн тэнхимийн зөвлөх (Sc.D) профессор Д.Мөнхбаяр

ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТОГЛООМ, ДАСГАЛ АЖЛУУД(Дизайн технологи суурь боловсрол)

Суурь боловсролын дизайн технологийн цөм хөтөлбөрийн сургалтын агуулгад гурван бүлэгсэдэв судлахаар оруулсан байна.Үүнд: Дизайн зурагзүй, боловсруулах технологи, техник.Дизайн зурагзүйн судлагдахууны хүрээнд:-Үндсэн дүрэм стандарт-Энгийн геометр байгуулалт-Нэгдсэн ба аксонометр проекцийн арга орсон байдаг.8,9-р ангийн сурах бичигт тусгагдсан проекц дүрслэлийн аргуудыг нэгдмэл байдлаарзаах арга зүйд нийцүүлж дор дурьдсан “Орон зайн сэтгэхүй хөгжүүлэх сургалтын тоглоом,дасгал ажлууд”-ыг 8 багц иж бүрдэл болгон багц тус бүрийг заах аргачлалыг тусгасан юм.Дизайн технологийн сургалтын үндсэн зарчим: /Сэтгэ-төлөвлө-зохио-хэрэглэ/Сургалтын чиг хандлага: Загвар бол зохион бүтээлтийн эхлэл загварчлал болбүтээлч сэтгэлгээг өдөөгч.Сургалтын уриа: хамтдаа хамтарч хөгжие.Зурагзүйн сургалтад хэрэглэх биет загвар тоглоомууд нь аль болох богино хугацаандсургалтын даалгаварыг хөгжүүлж, үйлийн судалгаа хийх явцад сурагчдын сэтгэх, зохиох, бүтээх идэвх сонирхолыг өрнүүлэхэд оршино. Тоглоомын аргаар сурналт явуулахад: практик үйл ажиллагаа давамгайлдаг. тоглоомын явцад сурагчид мэдлэгийг санамсаргүйгээр эзэмшдэг, тоглоомын явцад өрсөлдөөн бий болжсурагчидын сурах идэвх өрнөдөг, хичээл амьд сонирхолтой болдог давуу тал ажиглагдана.

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: нэгдүгээр хувилбар (гэр, байшин, суудлын тэрэг, ачааны машин, онгоц) нийт 30 мод. Хоёрдугаар хувилбар (призм, пирамид, цилиндр, конус, огтлогдсон пирамид) нийт 30 мод. Гуравдугаар хувилбар (өнгө ялгасан ойролцоо дүрстэй деталь) нийт 30 ширхэг. Босоо 15, Хэвтээ 15 нийт 30 модыг доош харуулан хольж тоглогчид тэнцүү хувааж аваад тус бүр 5 оноотойгоор тоглоомд эхлэн оролцоно. Моднуудыг ээлжлэн тавих бөгөөд түрүүлж нэг биетийн гурван байдлыг зөв байрлуулсан тал нэг оноо авна. Хэрвээ мод тохирохгүй тунаж үлдвэл түүний тоогоор оноо хасуулна. Хоёр ба гуравдугаар хувилбарын модны байршлыг түүний баруун дээд буланд өгөгдсөн цэгээр тааруулна. Тоглоомыг 5-6 сурагч нэг баг болон тоглох боломжтой.

НҮХ ШАХАХ

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: карт 40 ширхэг, хар цагаан даам 6-12 ширхэг.Карт дээр өгөгдсөн даамны нүүрний ба хажуугийн проекцыг ажиглан дээрээс харсан проекц дээр хар ба цагаан өнгийн даам эгнээ бүрт хэд байхыг тоогоор бичиж, хар даам байх хэсгийг зурааслан ялгаж, өгөгдсөн хариутай тулган харьцуулан жишиж тооцоолно. Зарим нүдэнд даам байхгүй байж болно. Тэр хэсгийг чагталж зурааслана. Даамыг өрж байрлуулахдаа өнгө холихгүй.Нийт 40 хувилбар дасгал ажил өгөгдсөн болно.

Жишээ:ДААМ

Жишээ:

Өгөгдөл Хариу

Page 2: ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН …bagsh.itpd.mn/fayluud/8bagts.pdf · үлдвэл түүний тоогоор оноо хасуулна

СОНИРХОЛТОЙ ЦАГААН ТОЛГОЙ

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: тунгалаг шоонд багтаасан цагаан толгойн 30 үсэг. Шоо дүрсэд багтах төмөр утсан загваруудыг урдаас нь (цагаан өнгөтэй талаас нь) харахад цагаан толгойн үсгүүд харагдана. Хар өнгөтэй хэсэг дээрээс харсан проекц байна. Сурагчид өөрийн сонгож авсан үсэгний тэгш өнцгийн гурван проекцыг шоо дүрсэд багтаан байгуулна. Шооны хэмжээ 40х40х40 мм байна. Үсэг тус бүрийн изометр болон диметр проекцыг шоо дүрсэд багтаан байгуулна. Дараа нь өөрийн нэрээ шоон дүрсэд багтаан бичиж проекцыг зурна.

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: хөлөг 12 ширхэг, проекц 36 ширхэг нийт хоёр хувилбартай. “Лото”-г мэдлэгийг бататгах, шалгаж дүгнэх хэлбэрийн хичээлд хэрэглэхэд тохиромжтой ба сурагчдын мэдлэгийг богино хугацаанд шалгаж болох давуу талтай. ТОГЛООМЫН 1-Р ЗАРЧИМ: Энэ тоглоомонд сурагчдыг 3-4 баг болгон хувааж багууд хөлгүүдийг тэнцүү тоогоор хуваан авч проекцуудыг доош харуулан холино. Анхаар! Эхэл! Дохиогоор хоёр тал уралдаж хөлөгт байрлах дүрс зурагт тохирох гурван проекцыг эвлүүлж, бүх хөлгийг түрүүлж зөв бөглөж дууссан тал хожино. ТОГЛООМЫН 2-Р ЗАРЧИМ: Хөлгүүдийг проекцын хамт доош харуулан хольж, хоёр тал өөрсдийн сонгож авсан хөлгүүдэд өөрийн сонгосон дүрс зурагт тохирох проекцуудыг эвлүүлнэ. Энэ тохиолдолд аль олон дүрс зураг эвлүүлсэн баг хожино.

Жишээ:

Жишээ:ЛОТО

БУЛАН ТӨМРӨӨР ХИЙСЭН ДЕТАЛЬ

Жишээ:

Нэг багц нь 24 ширхэг деталиас бүрдэнэ. Сурагч сонгож авсан деталиа хэв байдлаар ашиглан тэгш өнцгийн гурван проекцыг онолын дэвтэр дээр тойм зургаар дүрсэлж хэмжээ тавина. Нэвт нүх байвал хэсэгчилсэн зүсэлт хийнэ. Булан төмрөөр хийсэн деталыг зөвхөн нэг удаагийн дадлага ажилд хэрэглээд зогсохгүй тэднийг хооронд нь эвлүүлж хялбар биш деталь үүсгэж түүний ажлын зургийг зуруулах нь өмнөх мэдлэг, чадварыг бататгахад чухал ач холбогдолтой. Деталын тойм дүрс зургийг зурна.

Page 3: ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН …bagsh.itpd.mn/fayluud/8bagts.pdf · үлдвэл түүний тоогоор оноо хасуулна

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: хулгана (деталь) 20 ширхэг, үүр (хэв) 20 ширхэгЭнэ тоглоомыг шинэ мэдлэг олгох, бататгах, зураг зурах, унших хэлбэрийн хичээлд хэрэглэхэд илүү тохиромжтой. Тоглоомын зарчим: Багш сурагчдад хулганыг деталь тарааж өгнө. Хулгана бүрийн урдаас дээрээс хажуугаас ( )харсан гурван байдлыг биетээс хэмжээ авч зурна. Мөн хулгана бүрийн дүрс зургийг байгуулна. Эцэст нь багш тухайн хулганы үүрийг сурагчдаар олуулна. Тухайн хулганы үүр мөн эсэхийг шалгахдаа хулганы үүрийнх нь гурван нүхэнд хэвтээ, босоо, хажуу, талаар нь оруулж үзнэ. Завсар зай гарахгүй яг таарч байвал тэрхүү хулганы үүр мөн болно. Үүр өгөгдсөн үед хулганыг олох эсвэл хулгана өгөгдсөн үед үүрийг олох хувилбараар тоглоомыг хэдэн ч удаа тоглож болно.

АЛЬ НҮХНИЙ ХУЛГАНА ВЭ?

Жишээ:

АЛАГ ШОО

Жишээ:

Нэг багцад 40х40х40 хэмжээтэй шоо дүрсэд багтах 30 ширхэг биет загвар багтана. “Шоо” хэрэглэгдэхүүнийг тэгш өнцгийн (ортогональ) проекц сэдвийг заасны дараа бататгах зорилгоор хэрэглэнэ. Биетийн нүүрнээс харагдах байдал шар, хажуугаас харагдах байдал цэнхэр, дээрээс харагдах байдал ягаан, налуу хэсэг цагаан өнгөтэй. Эхлээд урдаас, дээрээс, хажуугаас харагдах байдлыг 40х40 дөрвөлжинд багтаан зурсны дараа тодруулалт хийж өнгө ялган будна. Дараа нь шоо дүрсэд багтах биетийн аксонометр (изометр ба диметр) проекцыг зурна.

НАТЬЮРМОРТ

Жишээ:

Тоглоомд хэрэглэгдэх зүйлс: геометрийн үндсэн биетүүд 40 ширхэгСурагч бүр бусад сурагчдын өрсөнтэй давхцуулахгүйгээр натьюрмортыг өрөх бөгөөд өөрийн хүч бололцоо, мэдлэгийн түвшинд тохируулан 2-3 геометрийн биетийг сонгож авна. Координатын тор татсан хөлөг дээр геометрийн биетийг наана цаана давхарлах, хэвтүүлэх зэргээр зохиомжлон өрнө. Эхлээд дөрвөлжин шугамтай дэвтэр дээр координатын торыг ашиглан дээрээс харсан байдлыг зурна. Дараа нь гол ба хажуу байдлыг зурна. Эсвэл 2-3 сурагч ширээн дээрээ Геометр биетийг зохиомжлон байрлуулаад түүнийгээ харж бүлэг биетийн гурван проекцийг зурна. Нүдэнд харагдахгүй далд байгаа хэсгийг тасархай зураасаар зурна.

Page 4: ОРОН ЗАЙН СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН …bagsh.itpd.mn/fayluud/8bagts.pdf · үлдвэл түүний тоогоор оноо хасуулна

ÇÓÐÀÃǯÉÍ ÑÓÐÃÀËÒÛÍ ÕÝÐÝÃËÝÃÄÝÕ¯¯Í, ÄÈÄÀÊÒÈÊ ÒÎÃËÎÎÌÛÍ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ,

ǪÂ˪ÌÆ

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜįÐÑËÝÕ ÓÐËÀà ÒÅÕÍÎËÎÃÈÉÍ ÑÓÐÃÓÓËÜ

ÄÈÇÀÉÍ ÇÓÐÀÃǯÉÍ ÒÝÍÕÈÌ

(Äèçàéí òåõíîëîãè ñóóðü áîëîâñðîë)

Òºñëèéí óäèðäàã÷: (Sc.D) ïðîôåññîð Ä.̺íõáàÿð

ÌÓÁÈÑ-ÈÉÍ ÈÍÍÎÂÀÖÈÉÍ ÒªÑªË

Õîëáîî áàðèõ óòàñ: 99149710, 98094455

Óëààíáààòàð 2018 îí

Íèéò 8 áàãö òîãëîîì: 200,000¥