7

“Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,
Page 2: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

1

1-р ангийн “Уншлагыг дэмжих” хөтөлбөрийн гол зорилго:

Зөв унших суурийг зөв тавих, түгдрэлгүй уншуулах

1. ЗӨВ УНШИХ

2. ЗӨВ,ХУРДАН УНШИХ

3. ЗӨВ, ХУРДАН,ОЙЛГОЖ УНШИХ

4. ЗӨВ,ХУРДАН, ОЙЛГОЖ,

УРАН УНШИХ

5. ЗӨВ,ХУРДАН,

ОЙЛГОЖ, УРАН УНШИЖ, ЯРЬЖ

БИЧИХ

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 3: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

2

Зорилгод хүрэхийн тулд:

Авиа үсгийг зөв дуудах

Нэг эхийг дахин давтан уншуулж ярьж байгаа мэт түгдрэлгүй унших чадварт

сургах

Унших үйлийг хийхэд дуртай болгох ( сонирхлыг нь татах уншлагуудын олон

аргыг турших)

МИНИЙ МААМУУ

1. Шүлгийг цээжлээд, уран тод уншаарай.

Маамуу дүү минь хөөрхөн дөө

Маамуудаа би хайртай даа

Өглөө босоод хоёулаа

Нүүр гараа угаадаг даа

Харин миний маамуу дүү

Хоол иддэггүй юм шүү

Цэвэрхэн хувцсаа өмсөөд

Цэцэрлэгтээ хоёулаа явдаг даа..

Анхаарах зүйл:

Сурагчид зөв уншиж сураагүй бол хурдан унших, ойлгож унших

гээд дараагийн чадварын тухай ярихын аргагүй. Уншиж сураагүй хүн

бусад шинжлэх ухааныг судлах тухай бодоод ч хэрэггүй. Тиймээс л 1-р

ангид “Зөв уншуулж сургах” нь хамгаас чухал юм.

Хүүхдийг залхаахгүй, сонирхлыг татах эхний алхам бол богино

хэмжээтэй, тэдний хамгийн хайртай хүмүүсийн тухай шүлгүүдийг

уншуулж, ойлгуулахаар энэхүү хөтөлбөртөө тусгав.

А.Түмэндэлгэр

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 4: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

3

МИНИЙ ААВ

1. Шүлгийг зөв, хурдан, ойлгож уншаарай.

2. Шүлэгт хэний тухай өгүүлснийг гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй.

Хацар дээр минь бичиг байна.

Харуутаа уншдаг хүн аав л байна.

Айлын маамууг уйлуулчихаад харихаар

Аав нь хүүдээ гомдлоо гэх юм

Хөдөөний эмээд зам заагаад өгөхөөр

Хүүдээ аав нь баярлалаа гэх юм

Өргөн духан дээр минь бичиг байна.

Үзүүтэй уншдаг хүн аав л байна.

Тоглоомын машинаа эвдээд нуусан чинь

Тун ч тоогүй дээ жолооч минь гэлээ

Энхээ найзтайгаа байшин барихаар

Овоо доо миний инженер гэлээ.

Миний нүүрэн дээр бичиг байна.

Мэдчихдэг хүн аав л байна.

Т. Галсан

МИНИЙ ГЭР БҮЛ

1. Шүлгийг уншаарай.

2. Шүлгийг цээжлээд, гэрийнхэндээ уран уншиж өгөөрэй.

Өвөө минь гэртээ уудам тал

Эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр

Аав минь гэртээ ханагар уул

Ээж минь гэртээ гэрэлт наран

Ах минь гэртээ ургаа хад

Эгч минь гэртээ гоёхон цэцэг

Дүү минь гэртээ бүжин туулай

Би өөрөө ганган эрвээхий / барын

бамбар/

3. Шүлэгт хэнийг юутай зүйрлэсэн байна вэ? Зураарай.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 5: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

4

Өвөө Эмээ Аав Ээж Ах Эгч Дүү Би

Хоёулаа хөөрхөн

1. Шүлгийг зөв, хурдан, ойлгож уншаарай.

Хур бороонд угаагдсан

Хурга мөн ч хөөрхөн

Нүүр гараа угаасан

Хүү түүнээс ч хөөрхөн

Угаагдсан хургыг хүн хөөрхөн гэж хэлдэг шиг

Угаасаа цэвэрхэн хүүг нямбай гэж нэрлэнэ.

Д.Дашдондог

2 “Хурга” юуны төл вэ? Эхтэйгээ байгаа хургыг

олж будаарай.

Таван хуруу

1. Шүлгийн үйл явдалд тохируулан өөртөө итгэлтэй, хөдөлгөөнтэй уншаарай.

Аав хуруу ажлаа хийгээд

Дан дан дан дан

Ээж хуруу дээлээ оёод

Шир шир шир шир

Ах хуруу тоогоо бодоод

Нэг хоёр гурав дөрөв

Эгч хуруу нүүрээ будаад

Нэг хоёр гурав дөрөв

Дүү хуруу мөөмөө хөхөөд

Шөб шөб шөб шөб

Цээжлэх хөдөлгөөнт зүйр үгс

2. YOUTUBE –ээс “ Таван хуруу” дууг

сонсоорой. Дуулж сураарай.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 6: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

5

1. Зүйр үгсийн утгыг ойлгож уншаарай.

2. Цээжлэхдээ хөдөлгөөн хийж цээжлээрэй

Ахаа алд хүндэл

Дүүгээ дэлэм хүндэл

Хүн ахтай

Дээл захтай

Олны хүч оломгүй далай

Дуслыг хураавал далай

Дуулсныг хураавал эрдэм

Эдээр биеэ чимэхээр

Эрдмээр биеэ чим

Уулын мод урттай богинотой

Олон хүн сайнтай муутай

Үг Г. Ганболд ая. Л. Галмандах

Амин хүү дээ би

1. Дууны шүлгийн үг бүрийг долоовор хуруугаараа зааж уншаарай.

2. Дууг дуулж сураарай.

Аав ээжийн амин хүү дээ би

Алт мөнгөнөөс ч үнэтэй хүү дээ би

Өвөө эмээгийн эрх хүү дээ би

Өвөр дээр нь өссөн хүүдээ би

Ах эгчийн алиман дүү дээ би

Азын шоо шиг мундаг дүү дээ би

Морин заяатай монгол хүү дээ би

Морин хуур шиг дуутай хүү дээ би

- Дараах зохиолуудыг олж, уншуулаарай. ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь

Page 7: “Уншлагыг дэмжих”bagsh.itpd.mn/fayluud/УБ-I анги.pdf“Уншлагыг дэмжих” хөтөлбөр 3 МИНИЙ ААВ ¸ 1. Шүлгийг зөв, хурдан,

“Уншлагыг дэмжих” хөтөлбөр

6

1. С. Надмид “Цондоолой тоншуул болсон

нь”

2. Д.Гармаа “Ховдог жаал”

3. О.Сундуй “Тэнгэрээс заяат Тэмүжин хүү”

4. Монгол ардын үлгэр “Эрхий мэргэн”

1-Р АНГИЙН

ХҮҮХДҮҮДДЭЭ

АМЖИЛТ ХҮСЬЕ.

ОЛОНЛОГ ТӨВ СУР

ГУУЛ

Ь