382
МАЛ, АМЬТНЫ БООМ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР 1. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1. ЗОРИЛГО 1.2. ХАМРАХ ХҮРЭЭ 1.3. ӨВЧНИЙ ТОДОРХОЙЛОЛТ 1.4. ҮҮСГЭГЧИЙН ОНЦЛОГ, ТЭСВЭРТ ЧАНАР 1.5. ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР 1.6. ХАЛДВАР ТАРХАХ ЗАМ 1.7. ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ 1.8. ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН ХУВИРАЛТ 2. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 2.1. ЛАБОРАТОРИЙН ОНОШЛОГОО 2.2. ЯЛГАВАРЛАН ОНОШЛОХ 2.3. ЭМЧИЛГЭЭ 2.4. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ 2.5. ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ 1. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1 Зорилго: Малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглана. 1.2 Хамрах хүрээ:Малын Боомын дэгдэлт шинээр гарсан болон голомт бүхий газар нутагт урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд баримтална. 1.3 Тодорхойлолт: Боом нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдгээр илэрдэг мал, амьтан, хүн өвчилдөг онц аюултай мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин юм. 1.4 Өвчний үүсгэгч Боом өвчин нь B. anthracis–ээр үүсгэгдэх бөгөөд Eubacterialis-ийн бүлэг, Bacillaceae-ийн язгуур, Bacillus-ийн төрөл ба дэд төрөлд хамаарна. B. anthracis нь шулуун, грам эерэг, нэгээр, хосоор болон гинжилсэн байрлалтай, 1–1.5 х 3–5 мкм хэмжээтэй, эс хоорондын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй бол чөлөөт төгсгөл нь мөлүү байдаг. Мөн үрэнцэр, бүрээс үүсгэх бөгөөд үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө байрласан байдаг бол бүрээс нь бие махбодид байх үед бий болно. Харин агаарын хүчилтөрөгч бүхий нөхцөлд бүрээс үүсгэхгүй. Хоруу чанар бүхий B. anthracis нь pX01, pX02 гэсэн 2 плазмид агуулж байдаг. Тэсвэрт чанар B.anthracis-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт чанартай байна. Ургал хэлбэр нь тэсвэр муутай бол үрэнцэрт хэлбэр нь маш их тэсвэртэй. Задлаагүй хүүрийн зөөлөн эд дэх B.anthracis-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2–4 хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд амьдрах чадвараа 7 хоног хүртэл хадгалж чаддаг. Ургал хэлбэр нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор үхдэг бол 50–550С-д халаахад 1 цагийн дотор, 600С–д 15 мин, 750С–д 1 минутын дараа, буцалгахад тэр даруйдаа үхнэ. Амьтны ходоодны шүүс нь ургал хэлбэрийг 30 минутын дотор үхүүлнэ. –100С–д 24 хоног, –240С–д 12 хоног амьд байж чадах бөгөөд – 150С–д хөлдөөсөн маханд 15 хүртэл хоног хадгалагдана. Төрөл бүрийн химийн бодисуудад тэсвэр муутай бөгөөд спирт, эфир, формалины 2%-ийн уусмал, фенолын 5%-ийн уусмал, хлорамины 5–10%-ийн уусмал, хлорын шохойн 5%-ийн уусмал, устөрөгчийн хэт исэл зэрэг нь 4–5 минутын дотор үхүүлнэ. Шинэхэн сүү нь боомын үүсгэгчийн үржлийг 24 цаг саатуулдаг бөгөөд энэ нь ферментийн исэлдэлтийн бүтээгдэхүүн лизоцим, лактинтай холбоотой. Үрэнцэр гадаад орчны элдэв нөлөөлөлд онцгой тэсвэртэй байх нь нягт олон давхрагатай, ус бага агуулдаг, ферментийн идэвх бараг байхгүйтэй холбоотой. Хатаах, давслах нь үрэнцэрт үйлчилдэггүй. Боомын үрэнцэр нь зарим химийн бодисуудад тэсвэртэй бөгөөд тухайлбал этилийн спиртийн 25%-аас дээш өтгөрүүлэгтэй уусмал нь 50 хоногийн дараа, 5%-ийн фенол, 5–10%-ийн хлорамины уусмал нь 2 цагийн дотор үхүүлдэг байна. Монгол малаас ялган авсан B. anthracis–ийн үрэнцэрт хэлбэр гипохлорит кальци, формальдегид, омносепт, устөрөгчийн хэт исэл, киллса зэрэг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд үхүүлнэ. 1.5. Боом өвчин үүсгэгчийн хадгалагдах эх уурхай Газрын хөрсөнд сапрофит нянгуудтай хамт эмгэг төрүүлэгч нянгууд байдгийн нэг нь боомын үүсгэгч юм. Хөрсний тохиромжтой нөхцөлд боомын үрэнцэр нь хөгжлийн тодорхой мөчлөг ургал эс-үрэнцэр–ургал эс гэсэн хэлбэрээр амьдарна.

МАЛ, АМЬТНЫ БООМ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАРmofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/tosol1849.pdf · Хэв шинжит бус явц нь нилээд

  • Upload
    others

  • View
    51

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

  • МАЛ, АМЬТНЫ БООМ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР 1. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1. ЗОРИЛГО 1.2. ХАМРАХ ХҮРЭЭ 1.3. ӨВЧНИЙ ТОДОРХОЙЛОЛТ 1.4. ҮҮСГЭГЧИЙН ОНЦЛОГ, ТЭСВЭРТ ЧАНАР 1.5. ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР 1.6. ХАЛДВАР ТАРХАХ ЗАМ 1.7. ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ 1.8. ЭМГЭГ БИЕ БҮТЦИЙН ХУВИРАЛТ 2. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 2.1. ЛАБОРАТОРИЙН ОНОШЛОГОО 2.2. ЯЛГАВАРЛАН ОНОШЛОХ 2.3. ЭМЧИЛГЭЭ 2.4. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ 2.5. ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ 1. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1 Зорилго: Малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглана. 1.2 Хамрах хүрээ:Малын Боомын дэгдэлт шинээр гарсан болон голомт бүхий газар нутагт урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд баримтална. 1.3 Тодорхойлолт: Боом нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдгээр илэрдэг мал, амьтан, хүн өвчилдөг онц аюултай мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин юм. 1.4 Өвчний үүсгэгч Боом өвчин нь B. anthracis–ээр үүсгэгдэх бөгөөд Eubacterialis-ийн бүлэг, Bacillaceae-ийн язгуур, Bacillus-ийн төрөл ба дэд төрөлд хамаарна. B. anthracis нь шулуун, грам эерэг, нэгээр, хосоор болон гинжилсэн байрлалтай, 1–1.5 х 3–5 мкм хэмжээтэй, эс хоорондын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй бол чөлөөт төгсгөл нь мөлүү байдаг. Мөн үрэнцэр, бүрээс үүсгэх бөгөөд үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө байрласан байдаг бол бүрээс нь бие махбодид байх үед бий болно. Харин агаарын хүчилтөрөгч бүхий нөхцөлд бүрээс үүсгэхгүй. Хоруу чанар бүхий B. anthracis нь pX01, pX02 гэсэн 2 плазмид агуулж байдаг. Тэсвэрт чанар B.anthracis-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт чанартай байна. Ургал хэлбэр нь тэсвэр муутай бол үрэнцэрт хэлбэр нь маш их тэсвэртэй. Задлаагүй хүүрийн зөөлөн эд дэх B.anthracis-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2–4 хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд амьдрах чадвараа 7 хоног хүртэл хадгалж чаддаг. Ургал хэлбэр нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор үхдэг бол 50–550С-д халаахад 1 цагийн дотор, 600С–д 15 мин, 750С–д 1 минутын дараа, буцалгахад тэр даруйдаа үхнэ. Амьтны ходоодны шүүс нь ургал хэлбэрийг 30 минутын дотор үхүүлнэ. –100С–д 24 хоног, –240С–д 12 хоног амьд байж чадах бөгөөд –150С–д хөлдөөсөн маханд 15 хүртэл хоног хадгалагдана. Төрөл бүрийн химийн бодисуудад тэсвэр муутай бөгөөд спирт, эфир, формалины 2%-ийн уусмал, фенолын 5%-ийн уусмал, хлорамины 5–10%-ийн уусмал, хлорын шохойн 5%-ийн уусмал, устөрөгчийн хэт исэл зэрэг нь 4–5 минутын дотор үхүүлнэ. Шинэхэн сүү нь боомын үүсгэгчийн үржлийг 24 цаг саатуулдаг бөгөөд энэ нь ферментийн исэлдэлтийн бүтээгдэхүүн лизоцим, лактинтай холбоотой. Үрэнцэр гадаад орчны элдэв нөлөөлөлд онцгой тэсвэртэй байх нь нягт олон давхрагатай, ус бага агуулдаг, ферментийн идэвх бараг байхгүйтэй холбоотой. Хатаах, давслах нь үрэнцэрт үйлчилдэггүй. Боомын үрэнцэр нь зарим химийн бодисуудад тэсвэртэй бөгөөд тухайлбал этилийн спиртийн 25%-аас дээш өтгөрүүлэгтэй уусмал нь 50 хоногийн дараа, 5%-ийн фенол, 5–10%-ийн хлорамины уусмал нь 2 цагийн дотор үхүүлдэг байна. Монгол малаас ялган авсан B. anthracis–ийн үрэнцэрт хэлбэр гипохлорит кальци, формальдегид, омносепт, устөрөгчийн хэт исэл, киллса зэрэг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд үхүүлнэ. 1.5. Боом өвчин үүсгэгчийн хадгалагдах эх уурхай Газрын хөрсөнд сапрофит нянгуудтай хамт эмгэг төрүүлэгч нянгууд байдгийн нэг нь боомын үүсгэгч юм. Хөрсний тохиромжтой нөхцөлд боомын үрэнцэр нь хөгжлийн тодорхой мөчлөг ургал эс-үрэнцэр–ургал эс гэсэн хэлбэрээр амьдарна.

  • 1.6. Боомын халдварын эх үүсвэр Боом өвчин нь туруутны төрлийн мал, амьтанд өргөн тархсан бөгөөд эдгээрт Cervidae болон Bovidae язгуурын 19 зүйл амьтан хамаарна. Гэрийн тэжээвэр мал, амьтнаас үхэр, хонь, ямаа, адуу, илжиг, луус, тэмээ, цаа буга, гахай өвчилдөг бол хандгай, бор гөрөөс, зээр, аргал, буга зэрэг зэрлэг ан амьтад мөн өвчилнө. Махчин амьтад өвчлөх тохиолдол бий гэж тэмдэглэсэн байдаг. Боомоор туулай, өмхий хүрэн, зурам, огдой, саарал харх зэрэг мэрэгчид өвчилдөг ажээ. Хэвлээр болон газар уснаа явагчид, загас, сээр нуруугүйтнүүд боомын үүсгэгчид тэсвэртэй боловч тээгч байх магадлалтай. Лабораторийн амьтдаас цагаан хулгана, туулай, усан гахай мэдрэг бөгөөд халдвар хийснээс хойш үжил хэлбэрээр өвчилж 24–72 цагийн дараа үхнэ. Боомын халдварын эх булаг нь өвчилсөн мал, амьтан, өвчилж үхсэн мал, амьтны хүүр юм. Үжилт хэлбэрийн үед цус, эдэд үүсгэгч ихээр хуримлагдаж үхэхийн өмнөх үед баас, шээс, сүү болон ам, хамраас гоожсон зүйлээр ялгарна. 1.7. Халдвар тархах зам Боом өвчин тархах үндсэн нөхцөл нь газрын хөрс гэж үздэг. Махчин амьтад нь боомын үүсгэгчийг механикаар тараахад голлох үүрэгтэй юм. Шувуу боомд тэсвэртэй бөгөөд боомыг тараахад механик нөлөөтэй. Цус сорогч шавьжууд өвчний үүсгэгчийг тархахад оролцдог. Өвчтэй мал юм уу үхсэн малын шинэхэн хүүрнээс боомын үүсгэгчийг хөх түрүү (Tabanus), намрын хорсгуур ялаа (Stomoxys calcitrons), шумуул (Culicidae) зэрэг шавж эрүүл малд механикаар дамжуулна. 1.8. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг Өвчний нууц үе нь 1–3 хоног. Боом өвчнийг хэлбэрийн хувьд хэсэг газрын (арьсны, гүйлсэн булчирхайн, уушигны, гэдэсний), үжилт, хэв шинжит бус, явцаар нь цахилгаан, цочмог, цочмогдуу, архаг, хээл хаялтын гэж хувааж үзнэ. Боом өвчин хивэгч мал, амьтан болон адуунд ихэвчлэн үжилт хэлбэрээр, цахилгаан юм уу цочмог явцтайгаар илэрнэ. Харин гахайд голдуу хэв шинжит бус хэлбэрээр илрэх бөгөөд ихэвчлэн архаг явцтай байна. Цахилгаан явцтай үед өвчилсөн мал, амьтанд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг илрэлгүйгээр гэнэт үхнэ. Хонь, ямаа үргэмтгий, цочимтгой болох, шүдээ хавирах, явж чадахгүй унах, эргэж тойрох, огцом хөдлөх, биеийн халуун нь гэнэт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Үхэр, адуу нь эхлээд мөн үргэмтгий болох, үргэж цочсон байдалтай харах, биеийн халуун нь 40-420С хүрэх, зүрхний цохилт олшрох, амьсгал гүнзгий болох, тасалдах, ил харагдах салст бүрхүүлүүд цайна. Заримдаа сэргэлтийн байдалд орж биеийн янз бүрийн хэсгийн булчингууд таталдах, мөөрөх, янцгаах, хөлөөрөө газар цавчлах, дэвсэх, толгойгоороо хана тулж зогсох, гэдэс дүүрэх, чацга алдах, баас хатах, цустай шээх, амьсгаадах, явж чадахгүй унах, шил нь татах, толгойгоо цээж рүүгээ юм уу хажуу тийшээ нугалах байдал илэрнэ. Ам, хамраас нь хөөстэй цусархаг шингэн гоожно. Мал, амьтан гэнэт юм уу хэдхэн цаг болоод үхнэ. Цочмог явцтай үед биеийн халуун 41-420С хүрч чичрэх, зүрхний цохилт 80-100 болох, зүрх дэлсэх, амьсгал хурдсах, тасалдах, тэжээл, усандаа дургүй, цангаг болох, хивэхгүй болох, салст бүрхүүл цайх, номойрох, хөл нь саажих, таталдах, хүзүүгээ нугалж хэвтэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Амаа ангайх, хэлээ унжуулах, хамрын нүх сартайх байдал илэрнэ. Саалийн үнээний сүү татарч, хээлтэй мал, амьтан хээл хаяж болно. Мөн гүзээ, гэдэс дүүрэх, баас хатах юм уу чацга алдах шинжүүд илэрнэ. Заримдаа амны хөндийн салст бүрхүүлд тагтааны өндөгний хэмжээтэй цэврүү үүсэх бөгөөд энэ нь шаргал өнгөтэй шингэнээр дүүрсэн байна. Адуунд дэлүүтэх шинж илрэх бөгөөд цустай чацга алдана. Цустай шээнэ. Өвчилсөн мал, амьтан сүргээсээ хоцрох, хэвтэж үлдэх, шил нь татах, бөгсөн бие нь саажиж оцойж суух, янз бүрийн байдалтай хэвтэх шинж ажиглагдана. Хамар, чихний үзүүр улайсан байж болно. Үхэх үед ам, хамар, хошногоноос цус юм уу цусархаг шингэн гоожно. Өвчин 2–3 хоног үргэлжилнэ. Цочмогдуу явцын үед цочмог явцын үед илрэх эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Шинж тэмдгийн илрэх, үргэлжлэх хугацаа арай урт байдаг. Хонь, ямааны цавины дотор талын арьс улайх, гэдэс хэвэл, бэлэг эрхтэн, дэлэн орчимд хаван үүснэ. Үхэрт янз бүрийн хэлбэр, хэмжээтэй хүйтэн, эмзэглэлгүй хаван үүсч болно. Заримдаа хатиг гарна. Өвчтэй малд эмчилгээ хийхгүй бол үхнэ. Үхэхийн өмнө биеийн халуун буурч мэдрэлийн тогтолцооны эмгэг өөрчлөлт тод илэрч үхнэ. Өвчин 8 хоног хүртэл үргэлжилнэ. Гахай цочмог юм уу цочмогдуу явцын үед нойрмог, ноомойдуу байдалд орно. Тэжээлдээ дургүй болж ихэвчлэн хэвтэнэ. Босгож туухад явж чадахгүй байна. Өвчилсөн гахай ус уухгүй. Ус уувал бага багаар балгах боловч эргэж гаргана. Тэжээл ч мөн адил.

  • Заримдаа бөөлжих шинж илэрнэ. Баас хатах юм уу чацга алдах шинж ажиглагдахын дээр биеийн халуун 420С хүртэл нэмэгдэх, амьсгаадах, хүзүү, хэнхдэгний орчимд хавагнана. Энэ хаван нь эхлээд улаан өнгөтэй, сүүлдээ хөхөрнө. Хээлтэй гахай хээл хаях юмуу үхсэн торой гаргана. Ийм шинж тэмдэг илэрсэн гахай 2–3 хоноод үхнэ. Архаг явцын үед өвчин 2 сар гаран үргэлжлэх бөгөөд адуу болон хивэгч мал, амьтны биеийн халуун бага зэрэг нэмэгдэх, маш их эцэж турах, байнга чацга алдах шинж тэмдгүүд илэрнэ. Гахайд хүзүү орчмын тунгалгийн зангилаанууд үрэвсснээс тэр орчимд бага зэрэг хаван үүсэх боловч удалгүй арилж эдгэрсэн мэт болно. Энэ голомт хадгалагдаж нядалгааны дараах үзлэгээр илэрнэ. Хэв шинжит бус явц нь нилээд түгээмэл тохиолддог тухай дурддаг. Мах болон дайвар бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх явцад B. anthracis илэрнэ. Арьсны буюу хатигт хэлбэр нь бие даасан юм уу үжилтэй хавсарч цочмог юм уу цочмогдуу явцтай илэрнэ. Хатиг нь биеийн янз бүрийн хэсэгт гарна. Эхлээд халуун, эмзэглэлтэй, хатуу хавдар үүснэ. Хавдарын гол нь нүүрс шиг хар өнгөтэй байх ба богино хугацаанд үхжиж яршина. Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Гүйлсэн булчирхайн хэлбэр нь архаг явцаар онцлогтой. Биеийн халуун нэг их нэмэгдэхгүй. Ихэвчлэн эрүүний дорхи, залгиурын арын болон хүзүүний тунгалгийн зангилаа гэмтэнэ. Гүйлсэн булчирхайн үрэвсэл байдлаар эхлэж хүзүү орчимд хаван үүснэ. Хаван нь заримдаа төвөнх, залгиураас эхлээд хүзүү, хэнхдэг хүртэл үргэлжилнэ. Хүзүүний орчмын арьс улаавтар хөх өнгөтэй болно. Мөн хэл, хатуу тагнай хавагнасан байж болно. Залгиур хавагнаснаас толгойгоо хүчлэн өргөх ба тэжээл, ус залгихдаа зовиурлах, ханиалгах, хоолой нь хяхатнах, заримдаа бөөлжинө. Ил харагдах салст бүрхүүлүүд цайсан байна. Гахай ихэвчлэн хэвтэртээ шигдэж хэвтэнэ. Энэ хэлбэрээр өвчилсөн мал, амьтан эцэж турна. Гэдэсний хэлбэр нь тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрнэ. Эхлээд баас нь хатаж дараа нь чацга алдах ба биеийн халуун өндөр байж 10 хүртэл хоног хадгалагдана. Илжиг цочмог юм уу цочмогдуу явцтай өвчилнө. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд үхрийнхтэй төстэй боловч ихэвчлэн хатигт хэлбэрээр өвчлөх ба гэдэс, дэлэн, хуухнаг, хэнхдэг, хошногоны ойролцоо гарна. Цочмог явцын үед халуурч салст бүрхүүлд цус харвах ба зовхи хавагнана. Цочмогдуу явцтай үед тэжээлдээ дургүй болж, судасны цохилт олшрох, хүүхэн хараа өргөсөх ба амьсгал гүнзгий болж биеийн халуун 41-420С хүрнэ. Салст бүрхүүлүүд цайж үс нь бүрзийнэ.. Архаг явц нь 30–аас дээш хоног үргэлжилнэ. Эмнэл зүйн тод шинж ажиглагдахгүй ба арьсны дорхи эслэгт нэвчмэл, хатуу, том хэмжээний хаван үүснэ. Хаван нь эхлээд тодорхой заагтай, хатуу, эмзэглэлгүй байснаа аажим томорч хэвлийн дагуу болж цаашлаад омруу, хүзүү хүрнэ. Халуун нэг их нэмэгдэхгүй, саажилт үүсч ам, хамар, бусад сүвнээс цусархаг шингэн гоожиж үхнэ. Тэмээ цочмог юм уу цахилгаан явцтай өвчилнө. Амны хөндийн салст бүрхүүл, хуухнаг, дэлэн орчимд хатиг гарна. Дараа нь хатуу хаван үүснэ. Гэдэс гэмтсэн үед гүзээ, гэдэс дүүрэх, чацга алдах, шүлс гоожих шинж ажиглагдана. Булчингийн саажилт болж бүтэж үхнэ. Нохой гэдэс ходоодны хүнд хямрал, залгиурын орчим хавагнах байдлаар өвчилнө. Хоншоор, хэл, уруул үрэвсэж болно. Хаван бараг ажиглагддаггүй. 1.9. Эмгэг бие бүтцийн хувиралт Өвчний явц, хэлбэрээс хамаарч эмгэг бие бүтцийн хувиралтууд харилцан адилгүй байхын дээр цочмог юм уу цочмогдуу явцтай үед илүү тод илэрнэ. Боомоор үхсэн мал, амьтны хүүр амархан хөөж хүүрийн хөшилт сул юм уу илэрдэггүй. Үхсэн мал, амьтны ам, хамар бусад сүвнээс цустай, хөөсөрхөг шингэн юм уу цус гоожно. Цус нь бүлэгнээгүй байна. Үхсэн мал, амьтны хүүр ялангуяа дулааны улиралд маш хурдан өмхийрнө. Боомоор үхсэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд үхсэн мал, амьтны хүүрийг задлахыг хориглоно. Боом өвчний үед эд, эрхтэнд дараах үлэмж болон бичил өөрчлөлт, хувиралт ажиглагдана. Арьсны доорхи эслэгт цэглэг цус ихдэлт, шар өнгөтэй усавхи-цусархаг шингэн хуримтлагдсан байхын дээр цусны судаснууд нь цусаар дүүрсэн байна. Ийм учраас боомоор үхсэн мал, амьтны арьс, ширний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй болсон байна. Булчин мах улаан өнгөтэй, тогтонгинолын цус ихдэлт болсон, цус харвасан байдаг бол хэвлий, чээжний хөндий болон үнхэлцгэнд улаавтар өнгөтэй их хэмжээний булингартай шингэн хуримтлагдсан байна. Цус нь бүлэгнээгүй, гялтганасан, хар хүрэн өнгөтэй, өтгөн байна. Уушиг цусаар дүүрсэн, тогтонгишнолын цочмог цус ихдэлттэй, хавагнасан, хэлтэрт шигдээс төст хэлбэрийн хар хүрэн өнгөтэй үрэвсэл үүснэ. Цагаан мөгөөрсөн хоолой,

  • гуурсны хөндий хөөсөрхөг шингэнээр дүүрсэн, уушигны цулцан болон гялтан доор цэгэн цус харвалт ажиглагдана. Зүрхний булчинд цус харвасан, хар хүрэн өнгөтэй болсон байдаг. Тунгалгийн зангилаанууд томорсон, хүрэн улаан өнгөтэй болж, цус харвасан байна. Элэг томорч цуллагт цус ихдэлт болсноос улаан хүрэн өнгөтэй , ирмэг мохоо, гадна бүрээсний доор цэгэн цус харвалт ажиглагдана. Бөөр хүрэн хар өнгөтэй болж томорсон, тууш зүсэж үзэхэд холтослог, тархилаг давхрагад цус ихдэж тэвш улайсан байна. Давсагны хана зузаарч, салст бүрхүүлд цус ихдэлт, цэглэг цус харвалтууд байна. Дэлүү 3-5 дахин томорч, зах нь мохоо, бүрээс нь их чинэрсэн, зүсэж үзэхэд махам нь хар хүрэн өнгөтэй, өтгөн давирхайрхуу байдалтай, цусаар дүүрсэн байна. Нарийн гэдэс цус ихдэлттэй, цусархаг шингэнээр дүүрэн байна. Бүдүүн гэдэс гэмтэх нь ховор. Хатиг байгаа бол хар хүрэн өнгөтэй тав үүссэн байна. Хэмжээ нь харилцан адилгүй байх ба гэдсийг задлаж үзэхэд амархан олдоно. Тархи, нугасны бүрхүүлийн цусны судсанд тогтонгинолын цус ихдэлт, хатуу, зөөлөн бүрхүүлийн хооронд цусархаг шингэн хуримтлагдсан байна. Гахайд ихэвчлэн эрүүний дорхи, залгиурын болон хүзүүний тунгалгийн зангилаа болон заримдаа гүйлсэн булчирхайн цусархаг үрэвсэл байдлаар илэрнэ. Хүзүүний хэсэгт шар ногоондуу өнгөтэй, цэлцгийрхүү шүүрдэс үүссэн байна. 2. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ 2.1. Лабораторийн оношлогоо Мал, амьтны боом өвчнийг микроскоп, нян судлал, амь сорилоор оношлох шинжилгээний аргын Монгол улсын MNS 5423:2005 стандартаар гүйцэтгэнэ. Дээж авах, илгээх ажиллагааг лабораторийн шинжилгээнд эмгэгт материалаас дээж бэлтгэх ба илгээх журмын 5.1.9 зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ. Стандарт аргаас гадна оношлогоонд чухал ач холбогдолтой дараахь аргуудыг зөвлөмж болгон орууллаа. 2.1.1 Түрхэц болон өсгөвөр бэлтгэх Боомоор үхэж байгаа мал амьтны цусны бүлэгнэлт муу эсвэл бүр бүлэгнэхгүй өнгө нь харласан байх бөгөөд хагас задралд орсон байна. Ойролцоогоор үхээд 24 цаг болсон мал амьтны хөндөгдөөгүй болон сэг зэм болоогүй хүүрний венийн судаснаас шприцээр соруулан авч цусны түрхэц бэлтгэх болон өсгөвөр илрүүлэх нь ихэнхдээ хамгийн хялбар байдаг. Үүнтэй зэрэгцэн цусны судас ихтэй хэсэгт (уламжлалаар бол чихний хэсэгт) бага зэргийн зүсэлт хийгээд түүндээ хуурай арчдас оруулан авч түрхэц бэлтгэх болон өсгөвөр гарган авна. Цусны түрхцийг бэхжүүлэн будсаны дараа бүрээжсэн савханцрыг микроскопоор харж болно. B. anthracis-ийн өсгөврийг үхсэн амьтны хамарны сүв, цус харвалтаар гарсан цус болон хошногны сүвнээс гарсан шингэнээс тус тус өсгөвөрлөх ба ингэхдээ өөр төрлийн бактериудаас ялгахын тулд сонгомол орчинд өсгөвөрлөнө. B. anthracis нь ялзралын бактериудын эсрэг сул идэвхтэй тул хүүр удах тусам түүнээс боомын бактери илрүүлэх нь төвөгтэй болдог. 24 цагаас дээш болсон хүүрнээс түрхэц бэлтгэн боомын бактери илрүүлэх нь найдваргүй байдаг. Гэхдээ бактери байхгүй ч бүрээс илрэх тохиолдол байна. Хэвийн хэмд 72 цагаас дээш болсон цусны дээжинд ч бактерийг илрүүлэх болон өсгөвөрлөх боломжгүй. Шинэхэн хүүрнээс авсан цусанд бактери илрүүлэн өсгөвөрлөх нь амжилтгүй болвол биеийн шингэнийг шприцээр соруулан авч түүнээсээ бактери илрүүлэх болон өсгөвөрлөх боломжтой байдаг. Энэ нь үхлийн үеийн бактерийн тоо тун бага байдаг гахайнд илүү тохиромжтой. Сүүг ихэнхдээ оношлогооны материал болгон сонгож авдаггүй. Халдвар авсан амьтны сүүнээс B. anthracis ялган авсан тохиолдол тун бага мэдээлэгдсэн байна. Боомын сэжигтэй үхсэн амьтны хүүрийг хөндөж онгойлгохгүй байх журмыг дагана. Боомоор үхсэн амьтны биеийн шингэнээр дамжин хөрс бохирддог тул үүнээс зайлсхийдэг. Боомын сэжигтэй тохиолдлын үед хэрвээ дээр дурьдсан аргуудаар үзэхэд сөрөг гэж тогтоовол ―Боомын савханцар байх магадлалтай гэж үзэн бактерийг тархаахгүй бүх боломжит арга хэмжээг бүрэлдүүлэн‖ үзлэгийг илүү гүнзгийрүүлэх шаардлагатай. Ингэхдээ арьсанд ойролцоо байх тунгалгийн зангилаанаас түрхэц бэлтгэхийн тулд мэс заслын хутгаар зүсэлт хийнэ. Мөн цаашлаад дотоод эрхтнүүдээс, жишээ нь чацархайн тунгалгийн булчирхай эсвэл дэлүүнээс түрхэц бэлтгэн үзнэ. Хэрвээ анхаарал болгоомжгүйгээр боомын сэжигтэй гэж үзэлгүй хүүрийг онгойлгосон тохиолдолд цус харласан болон бүлэгнэлтгүй, дэлүү хэвийн хэмжээнээс хэт томорч цус алдсан байх нь шууд харагдана. Чацархай өтгөрсөн, хавантсан, хэвлийн хөндийн шингэн ихэссэн байж болно. Ихэнх эрхтнүүдэд цэгэн цус харвалт байх бөгөөд гэдэсний салст бүрхүүл нь хар улаан өнгөтэй болж хавантсан хэсэгтээ үхжил болсон байна. Арьсан доорх болон дотоод булчингийн эдүүд хавагнасан байна. Дээр дурьдсанчлан энэ үед чацархайн шингэн болон тунгалгийн зангилаанаас түрхэц

  • бэлтгэх, өсгөвөр гарган авах боломжтой. Үхсэн амьтны хүүрийг онгойлгон үзлэг хийх үед орчныг бактериар бохирдуулахгүй байхын тулд өндөр хэмжээний сонор сэрэмжтэй байх ѐстой болон үзлэгийн үед хэрэглэж байгаа материал, багаж хэрэгслээр дамжин орчныг бохирдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүүр хуучирсан болон ялзарсан байвал арьсны үлдэгдэл болон цусаар будагдсан хэсгээс B. anthracis-ийг өсгөвөрлөж болох боловч энэ нь мал амьтан үхсэнээс хойш хэр удсанаас хамаарах ба тунгалгийн зангилаа, дэлүү нь байвал өсгөвөр гаргахад ашиглаж болно. Мөн энэ тохиолдолд зөвхөн бактери биш спорыг үлдэгдэл яс, хамрын нүх, нүдний ухархай, сэг зэмийн эргэн тойрон болон ам хамрын хөндий, хошногны сүвнээс гарсан шингэнээр бохирдсон хөрснөөс ялган оношлогооны боломжыг нэмэгдүүлж болно. 2.1.3. Үхэхээсээ өмнө эмчилгээнд хамрагдсан малд хийх оношлогоо Үхэхээсээ өмнө эмчилгээнд хамрагдсан малд боомын савханцар илрүүлэх боломжгүй байдаг. Учир нь эмчилгээ нь цус болон эдийг бактериас цэвэрлэсэн байх бөгөөд хэдийгээр бактери устсан ч хангалттай хэмжээний хор ялгаруулсан байвал амьтныг үхэлд хүргэдэг. Үүн дээр үндэслэн үхсэн малын ийлдсэнд хоруу чанарыг бүрэлдүүлж байгаа эсрэгтөрөгчийн (хэрвээ байвал) эсрэг эсрэгбием илрүүлэх зарчмаар оношлогоог явуулна. Мөн оношлогоог заавал баталгаажуулах хангалттай шаардлага байвал үхсэн малын дэлүү болон тунгалгийн зангилаан цийдмэгийг хулгана болон усан гахайд тарьж боомын шинж тэмдгийг шалгана. Бэхжүүлсэн эд болон шингэний түрхцийг ашиглан иммуногистологийн шинжилгээ хийж илүү мэдрэг болон өвөрмөц оношлогоог хийж болно. 2.1.4. Эсрэгтөрөгчид суурилсан оношлогоо Халуунд тэсвэртэй эсрэгтөрөгчид суурилсан Асколын (1911) түргэн оношлогооны аргыг Европын хэд хэдэн орон болон Ойрх Дорнодын орнуудад боомын савхарцар илрэхгүй тохиолдолд эд эрхтэн болон арьс үснээс эсрэгтөрөгч илрүүлэхэд хэрэглэсээр байна. Хэдий тийм боловч энэ арга нь өвөрмөц таньцтай оношлогооны арга байж чадах уу гэсэн бодол төрүүлдэг, яагаад вэ гэвэл энэ нь Bacillus-ийн төрлийн бактериудтай ижил эсрэгтөрөгч байхыг үгүйсгэхгүй. Энэ арга нь үнэндээ халдварт материалын дүн нь эерэг байлаа гэхэд боомын үүсгэгчийн эсрэгтөрөгч нь ихэнх хувийг нь эзэлж бусад Bacillus төрлийнх нь бага хувийг эзэлнэ гэсэнтэй утга нэг юм. Жишээ нь: хэрвээ шинжилж байгаа дээж элс хөрсөөр бохирдсон байлаа гэхэд элс болон хөрсний хэвийн агууламжинд Bacillus төрлийн бактери их хэмжээгээр агуулагдаж байдаг тул боомын эсрэгтөрөгч гэж хэлэхэд бэрх болно. Асколийн тестээс илүү энгийн, хурдан, өндөр мэдрэг оношлогооны аргыг боловсруулан гаргасан байна. B. anthracis-ийн хоруу чанарыг бүрэлдүүлэгчийн нэг болох хамгаалах эсрэгтөрөгч буюу PA-д суурилсан түүний эсрэг эсрэгбиемийг илрүүлэх аргыг ашиглан хүнд оношлогоонд болон малд вакцины мониторинг хийхэд ихэвчлэн ашигладаг байна. Серологийн оношлогоог мал амьтны боомын дэгдэлтийн үед түүхэнд бараг хийж байгаагүй байна. Серологийн тестийг ихэнхдээ вакцины эсрэг хүн, малын (мал дээр хүнийг бодвол бага хийгдсэн) шингэний дархлааг судлах судалгааны болон мөн хүн, мал, зэрлэг амьтдын байгалийн халдварын тархвар зүйг судлах зорилгоор хийдэг байна. Сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн серологийн шинжилгээний арга нь ELISA арга бөгөөд боомын хоруу чанарыг бүрэлдүүлэгч уургууд болох PA болон LF-ийг хавтанд суулгаж уг урвалыг явуулдаг байна. Эдгээр хоруу чанарыг бүрэлдүүлэгч уургууд нь B. anthracis-даа өвөрмөц байдаг байна. 2.1.5. Молекулын түвшинд хийх оношлогоо Полимеразын гинжин урвалыг боомыг оношлоход өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд ямар ч төрлийн дээжинд уг оношлогоог хийх боломжтой. Гэсэн хэдий боловч энэ аргыг бактериологоор баталгаажуулах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. Учир нь 1-д эерэг гарсан боловч хуурамч эерэг байх 2-т ПГУ нь хангалттай мэдрэг байж чадахгүй сөрөг гэсэн дүн үзүүлж магадгүй гэсэн нөхцлүүдээс тус тус сэргийлж оношлогоог баталгаажуулах хэрэгтэй. 2.2. Ялгаварлан оношлох Боомыг бусад гэнэтийн үхлээс ялган оношлох нь чухал бөгөөд эдгээрт African horse sickness, ботулизм, балцруутах (Clostridium chauvoei), хурц хэлбэрийн бабезиоз, химийн бодисын хордлого (хүнд метал, бусад хор), хорт ургамлын хордлого, могойнд хазуулснаас үүссэн шинж тэмдэг, lightning strike эсвэл бодисын солилцооны гажиг (жишээ нь сүүн хүчлийн исэлдэлт), магнийн дутагдал болон хавдалт зэрэг орно. 1997 онд Кени улсад гарсан Rift Valley fever өвчнийг анхлан боом гэж андуурч байжээ (WHO, 1997a). Ялгаварлан оношлох өвчин болон шинж тэмдгийн жагсаалт нь тухайн амьтны зүйл болон газар зүйн байршлаасаа хамааран зайлшгүй өөр байх бөгөөд дээрх жагсаалт нь бүрэн бүтэн жагсаалт биш болно.

  • Боом өвчнийг цусан халдвар, хорт хаван, дуут хавдар, брадзот, ДХХ, гахайн мялзан, адууны халдварт цус багасах өвчин, томуу, бабезиоз, халдварын бус гаралтай залгиурын болон зүрх, ходоод–гэдэсний үрэвслүүдээс ялгаварлан оношлоно. Цусан халдвар. Энэ өвчний цочмог явц нь боомтой эмнэл зүйн зарим шинж тэмдгээр маш төстэй. Залгиур, амны хөндийн салст бүрхүүл болон арьсны дорхи эслэгт хаван үүснэ. Цусан халдварын үед мал, амьтан сэргэлтийн болон үргэмтгий, айсан байдалтай болох шинж илэрдэггүйгээрээ боомоос ялгагдана. Боомын цочмог явцын үед хаван ажиглагдахгүй бөгөөд цочмогдуу явцын үед хаван үүснэ. Гахайн цусан халдварын үед эрүү болон хүзүүний орчимд хавагнаж залгиур үрэвсэж биеийн халуун 410С–ээс дээш нэмэгдсэн байдаг бол боомын үед хүзүү, багалзуурын орчимд хаван үүсэх боловч халуун нь бараг нэмэгддэггүй. Боом, цусан халдварын хам халдвар гахайд тохиолддог. Эцсийн оношийг нян судлалын шинжилгээгээр тогтооно. Хорт хаван нь Боомтой эмнэл зүйн зарим шинж тэмдгээр төстэй байдаг боловч шархаар дамжин халдвар авдгаараа ялгаатай. Үүсгэгч нэвтрэн орсон хэсэгт хаван үүссэн байна. Хаванг барилж үзэхэд шажигнасан дуутай байна. Хонины хавантай хэсгийн үс амархан зулгарч унана. Боомын үед ийм шинж тэмдэг ажиглагддаггүй. Дуут хавдар. Энэ өвчний үед үүссэн хаванг барилахад шажигнаж дуугарахын дээр тогшиж үзэхэд тод чанга дуу гарна. Хаванг зүсэхэд бор хүрэн өнгөтэй, хуршсан тосны үнэртэй шингэн, бүлэгнэсэн хар хүрэн цус гоожно. Брадзот. Боомоос эмнэл зүйн шинж тэмдгээр нь ялгахад амаргүй. Брадзотоор үхсэн хонины үс нь амархан зулгарна. Боомын үед энэ шинж тэмдэг ажиглагддаггүй. Брадзотын үед цорой, өрц, гялтанд цус харвасан байна. Брадзотын цочмогдуу явцын үед салст бүрхүүлүүд шарладаг. Брадзотоор үхсэн малын нэг юм уу хоѐр бөөр нь зөөлөрсөн байхын дээр дэлүү өөрчлөлтгүй байна. Боом өвчний үед дэлүү томорсон байна. Хонины дотрын халдварт хордлого. ДХХ–ын цахилгаан хэлбэрийн үед хамраас нь цустай, салстай нус ихээр гоожихын дээр чацга алдана. Боомын үед энэ хоѐр шинж зэрэг ажиглагддаггүй. ДХХ–ын цочмог явцын үед өвчтэй мал орчноо мэдрэхгүй болох, саадыг дайрах, мод, шороо мэрэх шинж үзүүлнэ. Боомын үед ийм шинж ажиглагддаггүй. ДХХ өвчин нь шинэ ногоо гарах юм уу ногоо хэнзлэсэн үед тохиолдоно. Гахайн мялзан. Боомын үед үүсгэгч нэвтрэн орсон хэсгийн тунгалгийн зангилаа 2–3 дахин томорч огтолж үзэхэд үрэвссэн, хар хүрэн өнгөтэй, цус харвасан байдаг. Мялзангийн үед мөн ийм өөрчлөлт ажиглагдана. Боомын хэсэг газрын хэлбэрийн үед биеийн халуун нэг их нэмэгддэггүй бол гахайн мялзангийн үед маш өндөр халуурна. Мялзан иж балнадаар хүндэрсэн үед чацархайн тунгалгийн зангилаанд үхжлийн өөрчлөлтүүд илрэх бөгөөд энэ өөрчлөлт нь ээзгийрхүү, зөөлөн байдгаараа боомынхоос ялгаатай. Адууны халдварт цус багасах өвчний цахилгаан явцтай үед боомтой төстэй шинжүүд илэрнэ. Цочмог явцтай үед зүрхний үйл ажиллагаа алдагдаж гэдэс хэвлий, тээрхий, хөлний орчмоор тогтонгиншлын хаван үүснэ. Нүд, хамар, ам, үтрээний салст бүрхүүлүүд цайж хавагнан, олон тооны цэглэг цус харвалт бий болсон байна. Боом өвчний үед дээрхи шинж тэмдэг ажиглагддаггүй бөгөөд боомын цочмогдуу явцын үед хаван үүснэ. Адууны томуу. Хамрын хөндийн үрэвслээр илэрнэ. Цээж, хэвлийн хэсэг, хөлний орчмын арьсны дорхи эслэгт хаван үүснэ. Нүд, хамрын салст бүрхүүлд цус ихдэлт болсон байх ба гэрэлд мэдрэг болж хамраас нь салслаг, салст идээт шингэн гарна. Боомын үед гэрэлд мэдрэг чанар илрэхгүйн дээр үхэх үед хамраас нь цусархаг шингэн гоожно. Залгиурын халдварын бус гаралтай үрэвсэл. Боом өвчний үед үүсэхтэй ижил төстэй шинжүүд илрэх бөгөөд халуурч болно. Гахайн боомын үед ийм шинж илэрдэг учраас онцгой анхаарна. Боом өвчний үед хийх эмчилгээг хийх хэрэгтэй. Амны хөндийн үзлэгийг сайтар хийх бөгөөд зарим тохиолдолд багалзуур, залгиурт гадны бие орсон байдаг. Үнхэлцэгний үрэвсэл. Үхэр энэ өвчний эхний үед халуурах, эрүүний дор болон омруу орчмоор хавагнах шинж илэрнэ. Энэ хаван нь тогтонгишнолын болон үрэвслийн байж болно. Мөн далны урд тунгалгийн зангилаа томорно. Гүзээ, хэрхнэг, сархинагны үйл ажиллагаа алдагдана. Үнхэлцэгний үрэвслийн өвөрмөц шинж тэмдэг болох судасны лугшилт сул болох, зүрхний орчимд эмзэглэх, хэм алдагдах, гүрээний судас дүүрэх зэрэг нь боом өвчний үед илэрдэггүй. Задлаж үзэхэд үнхэлцэг ширхэгэнцэрт, идээт, салст өнгөрөөр хучигдсан байна. Миокардоз. Эрүүний дор, омруу, хэвлий, хөл, дэлэн, хуухнаг, шамархай орчмоор хавагнах шинж илэрнэ. Халуурахгүй. Задлаж үзэхэд зүрхний булчин нимгэрсэн, чанасан мэт өнгөтэй болсон байна. Зүрх тэлэх. Аарцаг болон дэлэн, хуухнаг, шамархай орчмоор хавагнах шинж илэрнэ. Биеийн халуун нэмэгдэхгүй.

  • Эндокардит. Ихэвчлэн халуурах ба халуун сэлгэх байдалтай байна. Цусны өнгө өөрчлөгдөхгүй. Гүзээний цочмог цэндэг. Халдваргүй гаралтай бол биеийн халуун нэмэгдэхгүй. Гэдэс дүүрэх. Боомын үед илрэх шинжтэй төстэй бөгөөд биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Адууны боомын үед дэлүүтэх шинж илэрдэг бөгөөд халдваргүй гаралтай дэлүүтэхтэй төстэй байна. Бабезиоз. Хачигтай холбоотой, улирлын чанартай гарна. Цуснаас түрхэц бэлтгэж дурандаж шинжлэхэд үүсгэгч илэрнэ. Дэлүү нь томорсон байж болох ч зүсэж үзэхэд махам нь зөөлрөөгүй байна. 2.3. Эмчилгээ Өвөрмөц эмчилгээнд боомын ийлдсийн эмчилгээ хамаарагдана. Өвчтэй мал, амьтанд ийлдсийг эмчилгээний тунгаар тарьснаас хойш 8–16 цаг дараа мал, амьтны биеийн байдал сайжрахгүй бол дээрх тунгаар давтан тарина. Ийлдсийг өвчний эхний үед хэрэглэвэл илүү үр дүнтэй. Эмчилгээнд антибиотикуудыг хэрэглэнэ. Энэ бичил биетэн нь пенициллинд мэдрэг тул эмчилгээнд хэрэглэнэ. Пенициллины хамгийн тохиромжтой тун нь мал, амьтны 1 кг массад 10000 нэгж, биеийн халуун бууж хэвийн болсон ч эмчилгээг 7 хоногийн турш үргэлжлүүлнэ. Мөн ципрофлоксацин, гентамицин, доксициклин, канамицин, стрептомициныг хэрэглэнэ. Өвчилсөн мал, амьтанд өвчний сэжиг илэрч биеийн халуун нэмэгдэж эхлэсэн даруйд эмчлэх нь илүү үр дүнтэй, өвчний төгсгөл юм уу үжил болсон үед үр дүн муутай. 2.4. Урьдчилан сэргийлэлт "Биокомбинат" ТӨААТҮГазрын үйлдвэрлэн гаргадаг Bacillus anthracis-ийн ―Sterne 34F‖ омгийн вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглана.

  • ГАЛЗУУ ӨВЧИН /RABIES /-ӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗААВАР

    Гарчиг

    1. Зорилго 2 2. Хамрах хүрээ 2 3. Хэнд зориулагдсан 2 4. Тархалт, эпидемиологи 2 5. Өвчний тодорхойлолт: 2 6. Үүсгэгчийн онцлог: 2 7. Халдвар дамжих зам: 2 8. Эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг өөрчлөлт: 3 9. Оношилгоо: 4 10. Дээж авах, лабораторид хүргүүлэх: 4 11. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ 4 12. Илрүүлэлт, үзлэг тандалт 6 13. Дэгдэлтийн судалгаа гүйцэтгэх: 6 14. Био-хамгааллын стандарт ажиллагааны заавар 9 15. Вакцин, вакцинжуулалт, мониторинг, хяналт: 11 16. Тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх: 12 17. Нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө 13 18. Эх сурвалж: 13 19. Хавсралтууд 13 1. Зорилго. Энэхүү заавар нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулахад уг өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм. 2. Хамрах хүрээ. Энэхүү заавар нь галзуу өвчин илэрсэн газруудад улсын болон хувийн, хүн болон мал эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэх ажлуудыг тодорхойлно. 3. Хэнд зориулагдсан. Энэхүү заавар нь улсын болон хувийн мал эмнэлгийн байгууллагуудад ажилладаг хүн болон малын их эмч, эмнэлгийн талын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. 4. Тархалт, эпидемиологи. Гадаад.Галзуу өвчин нь Шинэ Зеланд, Австрали, Япон зэрэг хэдхэн арал улсаас бусад дэлхийн бүх оронд байдаг, галзуу өвчний тээгч амьтад нь газар зүйн байрлалаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал, зарим улсад нохой, чоно, үнэг, цөөвөр чоно зэрэг махчин амьтад үүсгэгчийг дамжуулдаг бол зарим улсад сарьсан багваахай, элбэнх байдаг. ДЭМБ-ийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд галзуу өвчний улмаас 9 минут тутамд 1 хүн буюу жилд дунджаар 65000-87000 хүн нас бардаг, эдгээр нас барсан хүмүүсийн дийлэнхийг Зүүн Өмнөд Ази болон Африкийн орнууд эзэлдэг байна. Дотоод. Монгол улсын 21 аймгийн 226 сум байгалийн голомттой, жилдээ мал, амьтны 500-600 тохиолдол, нохой болон мал, амьтанд уруулж, хазуулан вакцин, ийлдэс тариулсан тохиолдол хүн 10,000 орчим бүртгэгддэг. Манай орны хувьд 1972-2018 оны хооронд нийт 36 хүн галзуу өвчний улмаас нас бараад байна. 5. Өвчний тодорхойлолт:Галзуу өвчин нь бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, цочмог явцтай, зооноз өвчин юм. 6. Өвчний үүсгэгч: Галзуу өвчний үүсгэгч нь Рабдо вирусын язгуурын Лисса вирусын төрөлд хамаарагдана. Галзуугийн вируснь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж тархи, нугас, шүлсний булчирхай, дотор эрхтэнд ихээр хуримтлагдана.Энэ вирус РНХ агуулсан, бууны сумны өвөрмөц хэлбэртэй бөгөөд дунджаар 180 нм урт, 75 нмөргөн, тухайн хүн, мал амьтдын мэдрэлийн эд эсэд сонгомол байдлаар үрждэг вирус юм. Галзуугийн вирус нь дан гинжит РНХ агуулсан учир гадаад орчинд тэсвэргүй. Халаалт, нарны шууд тусгал, хэт ягаан туяаны үйлчилгээ, хлорамин, лизол, сод, марганц хүчлийн кали, 0,1%-ийн давсны хүчлийн, 4%-ийн борын хүчлийн, 0,1%-ийн формалины уусмалд нэг минутын дотор үхнэ. Мөн эфирт маш

  • мэдрэмтгий болно. Мал амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд 5 долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг. 7. Халдвар дамжих зам: Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдэнтэй хавьталд орж хазуулсан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад болно. Галзуугийн вирус нь Carnivora (зэрлэг болон гэрийн тэжээмэл чонын төрлийн махчин амьтад) болон Microchiroptera (шавьж идэгч болон цус сорогч нисдэг багваахай) төрөлд хамаарах амьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршино.Ялангуяа хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад тал хээрийн бүсэд галзуугийн байгалийн голомт болно.Гэрийн тэжээвэр амьтдаас галзуу өвчинд хамгийн их мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад бол шувуу нэлээд тэсвэртэй. Галзуу өвчний эпизоотыг байгалийн ба суурингийн гэж ангилна. Байгалийн эпизоот үргэлжлэн явагдах жилийн мөчлөгтэй. Жилийн мөчлөг 2-3 жил үргэлжилж, үе үе эрчимждэг. Галзуугийн өвчлөл түүний халдварыг агуулагч амьтдын тоо толгойн өсөлтийн үе, биологийн мөчлөгтэй холбоотойгоор хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг. Суурин газрын эпизоотын хэлхээ золбин нохой, муурын дунд явагдаж, эрчим нь эдгээр амьтдын тоот олгойноос шууд хамааралтай байдаг. Хот, суурингийн галзуу өвчний гол эх уурхай нь золбин ноход бөгөөд халдвар авсан газраасаа 20-80 км-ийн зайд халдвар тараах боломжтой. Байгаль дээрх галзуу өвчний эх уурхай нь зэрлэг амьтад бөгөөд хүн, мал болон өөр төрлийн амьтдыг ноцон урж, шүлсдэн халдварыг тараадаг. 8. Эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг өөрчлөлт: Хазсан амьтны шүлсэнд дэх галзуугийн вирус тухайн хазуулсан хүн, амьтны биeд үүссэн шарх, гэмтсэн салст бүрхүүлээр орж, мэдрэлийн судлаар дамжиж тархана. Мэдрэлийн эсийн аксоноор дамжин тархины их гадрын мэдрэлийн эсүүд, гипокамп, бульбар мэдрэлийн төвүүдэд үржих замаар тархины энцепалит үүсгэдэг. Симпатик мэдрэлийг гэмтээснээр шүлс ихээр гоожих, хөлрөх, зүрх судасны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрч, шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайд тархаж гэмтээнэ. Вирус нь мэдрэлийн судлыг даган төв мэдрэлийн тогтолцоонд хүрч уураг тархи, n.vagus, n.glossoparangeus, n.hypoglossus- ын бөөмийг гэмтээснээр залгих, амьсгалын булчингийн таталт илэрдэг. Хүнд хэлбэрт бүтэлтээр нас бардаг. Галзуу өвчнөөр үхсэн малын хүүр нь туранхай, нүд ширгэсэн, ам, залгиур нь шүлсээр, ходоод нь гадны биетээр дүүрсэн, хивэгч малын сархинаг хуурай, тэжээлийн хатуу хэсгүүд хуримтлагдах, зарим тохиолдолд нарийн гэдэс үрэвсэж, цус харвалт бий болсон байна. Галзуу өвчний нууц үе шархны хэмжээ, байрлалаас хамаарч хугацаа харилцан адилгүй. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино. Өвчний урьдал үе: Цочромтгой, нойрондоо муу, шархны орчимд өвдөх, чичрүүдэс хүрч халуурах, ууц нуруугаар өвдөх, гар хөл эрвэгнэх, үе үе мэдээ алдах, хамаг бие сулрах зэрэг шинж тэмдэг илрэх ба энэ үе 2-3 хоног үргэлжилнэ. Салхинд гарахад амьсгаа багтрах шинж илэрдэг. Хөөрлийн үе: 1-4 өдөр үргэлжилнэ. Шинж тэмдгүүд хүчтэй илрэхээс гадна залгих булчингуудад таталт үүссэнээс шингэн юм ууж чадахгүй болох, шингэнийг уруулд хүргэх, савтай шингэн харуулах, усны тухай ярихад залгих булчин агшаснаас Гидрофобия үүснэ. Хурц гэрлээс айх Фотофобия, салхинаас айх Аэрофобия, дуу шуугианаас айх Аукофобия илэрдэг. Орилж хашгирах, таталт намдсаны дараа ийш тийшээ гуйх явах, айх мэдрэмж хэт ихсэх, дэмийрэх, хий юм харах зэрэг байдлууд илэрнэ. Судасны цохилт олшрон биеийн халуун 40 хэм түүнээс дээш, шүлс нь савирч их хөлөрнө. Энэ шатанд мал амьтны хувьд мэдрэлийн эрхтний үйл ажиллагаа алдагдан залгиур, завжны булчингийн тал саажилт үүсснээр шүлс их хэмжээгээр гадагшлах, мал, амьтны зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал, хүн рүү дайрах, хүүхэн хараа нарийсан биеийн халуун улам нэмэгдэнэ. Цусны эргэлт болон амьсгалын төвийн үйл ажиллагаа алдагдана. Саажилтын үе: Ерөнхий үргэлжлэх хугацаа 5-12 өдөр үргэлжилж болно. Энэ нь хаана хазуулж халдвар авсан байршил, нууц үеийн хугацаа зэрэгтэй холбоотой. Таталт, сэтгэл хөөрлийн шинж аажим суларч ухаан балартан өвчтөн хөдөлгөөнгүй болдог. Нүдний булчин гар, доод мөчид, нүүр, өрцний булчингууд саажиж, хүнд саажилтын улмаас үүдэлтэй бутэлтээс болж нас барна. Энэ үе 2-18 цаг үргэлжилнэ. Мал амьтны хувьд саажилтын үе шатанд сүргээсээ хоцрох, шүлс ялгаралт, хэрхнэгийн хөдөлгөөн зогсох, амьсгалахад бэрхшээлтэй болж, залгиурын саажилтаас шалтгаалан тэжээлээ залгиж чадахгүй болж биеийн булчин чичрэх, хөдөлгөөний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг үзүүлэн 3–6 хоногийн дотор үхнэ. 9. Оношлогоо, хээрийн нөхцөлд оношлох.Хээрийн нөхцөлд хэвийн бус харагдаж, хачирхалтай зан авир гаргаж байгаа, эрүү саажсаны улмаас унжиж, шүлс асгарсан аливаа амьтанд галзуу өвчний урьдчилсан онош тавьж болно. Үхсэн малын хүүр нь туранхай, нүд ширгэсэн, ам, залгиур нь шүлсээр, ходоод нь гадны биетээр дүүрсэн, хивэгч малын сархинаг

  • хуурай, тэжээлийн хатуу хэсгүүд хуримтлагдах, зарим тохиолдолд нарийн гэдэс үрэвсэж, цус харвалт бий болсон байна. Мөн анхан шатны нэгжүүд түргэн тест ашиглан оношлож болно. Ялгаварлан оношлох: Нохойн гударга, Ауески, адууны энцефалит зэрэг өвчнөөс ялгаварлан оношлоно. Нохойн гударга, Ауески өвчний үед өвчтэй амьтанд хэрцгий зан авир ажиглагдаггүй, эрүү саажиж унждаггүй байна. 10. Дээж цуглуулах, лабораторит илгээх.Лабораторид эмгэгт материалыг ―Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын‖ 5.3.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Галзуу өвчний дээжинд гавлын ясыг нээж тархинаас глицерин буферт хадгалааслан хөлдөөлгүй хүргүүлнэ. Эсвэл микроскопын шилэнд тархины дардас бэлтгэн ацетон эсвэл метанолын аль нэгэнд бэхжүүлж онош баталгаажуулахаар явуулна. Оношлох ДМАЭМБ-ын шаардлага. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон дархан туяарах урвал /ДТУ/, полимеразын гинжин урвал/ПГУ/ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. 11. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бодгальд авах ямар нэгэн арга хэмжээ байхгүй, үхлээр дуусдаг. Харин галзуу амьтанд хазуулсан хүн цаг алдалгүй аль болох хурдан хугацаанд эмнэлэгт очин хавьтлын дараах арга хэмжээнд хамрагдаж галзуу өвчний вакцин, хазуулсан шархны эргэн тойрон галзуу өвчний ийлдэс тариулсан тохиолдолд амьд үлдэх боломжтой. Энэ нь ДЭМБ-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан вакцин 0, 3, 7, 14, 28 дахь өдрүүдэд нийт 5 тун тариулах, хазуулсан шархны эргэн тойронд галзуу өвчний ийлдэс тариулах шаардлагатай.Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой, хүнд галзуу өвчний хавьтлын өмнөх болон хавьтлын дараа авах арга хэмжээ байдаг. Хүн эмнэлгийн хувьд ДЭМБ-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан вакцин 0, 7, 21 юм уу 28 дахь өдрүүдэд нийт 3 тун тарьснаар тухайн хүн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байна. Манай оронд хүн эмнэлгийн вакцин, ийлдсийг гадаад орноос импортоор оруулж ирдэг. Харин мал эмнэлгийн зориулалтын вакциныг Биокомбинат ТӨААТУҮГ-т үйлдвэрлэдэг. Энэ вакциныг бод болон бог малд үйлдвэрлэгчийн зааврын дагуу тарьж урьдчилан сэргийлэх боломжтой. Нохойн галзуу ихтэй орнуудад дараах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүнд: эмнэл зүйн шинж тэмдэг бүхий нохой, уг нохой уруулсан мал, амьтныг устгалд оруулах, хорио цээр тогтоох, тухайн бүс нутгийн бүх нохойд вакцин хийх, гудамжны золбин нохдыг устгах, гэрийн тэжээвэр нохдыг бүртгэлжүүлж вакцинжуулах зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтны галзуу өвчинтэй өгөөш вакцин хэрэглэх замаар тэмцэж амжилтанд хүрсэн Канад, Франц, Швейцар, Финийн булангийн Латви, Литви, Эстони зэрэг орнууд байгаа. Нохойноос илүү чоно, үнэг, хярс зэрэг зэрлэг махчин амьтны галзуу ихтэй манай орны хувьд мөн энэ байдлаар тэмцэх нь үр дүнтэй арга хэмжээ болох юм. Галзуу өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ. Эмчилгээ: Эмчилгээ хийдэггүй. Галзуу гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно. Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг: Галзуу өвчний хязгаарлалтын дэглэм тогтоосон үед орон нутгийн чанартай харуул хамгаалалт гаргах, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах; Чоно, нохойд ноцуулсан өвчтний талаарх мэдээллийг хүлээн авсан бол хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хүн хүчийг дайчлан галзуурсан нохой, чоно, үнэгийг олж, устгах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх; Хот суурин газарт харьяалах эзэнгүй, золбин нохой, муурыг устгах ажлыг зохион байгуулах; Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн буюу мэдрэмтгий сүрэгт вакцин таригдснаас хойш 14 хоногийн дараа бүх мал эмнэ л зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт

  • хийсний дараа мал эмнэ лгийн байгууллагын дүгн элтийг үнд эслэ н, хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах; Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг: Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, өвчинт эй тэ мц эх зааврын биелэлтэнд хяналт тавих; Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ д зохих хариуцлага тооцох; Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих; Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг: Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ , авч х эр эгжүүлж байгаа арга х эмж ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан м эдээ л эл солилцох; Хүн эмнэлэг, байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвтэй хамтран галзуу өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүн амын дунд сургалт, сурталчилгааг хийх; Хот, суурин газрын нохой, муурыг бүртгэл, гэрчилгээ, пайзтай болгох; сэргийлэх тарилганд бүрэн хамруулах; Галзуугийн халдвар орсон /галзуу нохой, чононд хазуулсан буюу галзуурсан мал, амьтан бүхий/ суурийн бүх малд толгой дараалан үзлэг хийж шархтай мал, амьтдыг ялган 3 хоногийн дотор нядлуулах, галзуурсан буюу галзуу чонотой ноцолдсон, шарх авсан нохой, муурыг устгах; Эмнэл зүйн шинж илрээгүй, ямар нэгэн байдлаар халдлагад өртөөгүй, шарх шалбархайгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих; Өвчин гарсан аймаг, хот, сум, дүүрэг, хот айл, малын байранд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах; Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх; Өвчний улмаас үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах; Гаднаас ирсэн малыг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрөх; Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг: Чоно, үнэг мал руу дайрч ноцсон тохиолдол гарсан, галзуу өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн талаар өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ѐсоор мэдэгдэх; Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх; Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх; Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх; Нохой, муурыг тогтмол уяатай байлгах, тогтоосон хугацаанд галзуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах; 12. Илрүүлэлт, үзлэг тандалт Голомтын бүсэд мэргэжлийн багт багтсан малын эмч сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийнэ. Биохамгааллын дэглэмийг сахиж, нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмсөх ба халдвар дамжуулан тараахаас сэргийлэх бүх нөхцлийг хангасан байна. Сүргийг ажиглана. Сэжигтэй тохиолдлуудад үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд тохирох дээжийг сонгон авах ба тухайн сүргийн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тодорхой тооны малаас мөн дээж авна.

  • Үзлэг хийсэн өрхөөс дараагийн өрхөд ажиллахаар гарахдаа халдваргүйтгэлийг гүйцэтгэнэ. Дээж авсан тохиолдолд лабораторит хүргүүлэх ажлыг зохион байгуулах Малчин өрх, ард иргэдэд өвчний нөхцөл байдал, өвчний талаар таниулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж өгнө 13. Дэгдэлтийн судалгаа гүйцэтгэх: Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй, цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана. Зорилго • Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох • Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох • Тухайн дэгдэлтийг зогсоох, хяналтад авах талаар зөвлөмж боловсруулах Хамрах хүрээ Энэхүү САЗ нь галзуу өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно. Хэн хэрэгжүүлэх • Тархварзүйч малын эмч нар • Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг Багийн бүрэлдэхүүн • Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч) • Лабораторийн мэргэжилтэн • Аймаг, сумын малын эмч нар Шаардлагатай багаж хэрэгсэл

    Нэг удаагийн бээлий - 20 хос Усны гутал - 5 хос Хормогч - 5 хос Улавч - 10 хос Хайч - 2 ширхэг Чимхүүр - 2 ширхэг Дээж хадгалах уусмал (50% PBS glycerine saline) - 5 ширхэг Хөвөн - 1 боодол Маркер - 2 ширхэг Дээжний сав- 2 ширхэг Хаягдлын уут - 5 ширхэг Халдваргүйтгэгч бодис – 1 кг Гар ариутгагч – 1 багц GPS - 1 ширхэг Дэгдэлтийн судалгаа авах маягт - 5 ширхэг Лабораторид дээж илгээх маягт - 5 ширхэг Хэвлэсэн бичмэл заавар - 3 ширхэг Дэвтэр, бал - 2 ширхэг Гарын авлага- хүрэлцэхүйц

    Дэгдэлтийн судалгаа хийх дараалал Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс: • Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх • Багийн гишүүд тус бүр ямар үүрэгтэй оролцох талаар ярилцаж тохирох • Шаардлагатай материал ба ложистикийн зохион байгуулалт (материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг шалгах) Анхан шатны мэдээлэл цуглуулах: Судалгааны баг нь дараах мэдээллүүдийг урьдчилан цуглуулсан байх шаардлагатай • Очих малчны нэр, утасны дугаар (боломжтой бол), • Аймаг, сум, багийн нэр • Мал аж ахуй эрхлэх хэлбэр, малын тоо (эрчимжсэн, хагас эрчимжсэн, нүүдлийн мал аж ахуйн аль нь болох үхэр, хонь, ямаа, гахайтай эсэх) • Малчнаас аймаг, сумын мал эмнэлэгт дэгдэлтийн талаар мэдээлсэн огноо • Аймаг, сумын мал эмнэлгээс мал эмнэлэг, үржлийн газарт дэгдэлтийн талаар мэдээлсэн огноо • Орон нутгийн малын эмчийн дэгдэлтэд очсон малын эмчийн нэр, өдөр, цаг,

  • • Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар. • Дэгдэлтийн бүсэд тухайн багийн очих огноо Хээрийн судалгаа хийх дараалал (доорх мэдээллийг цуглуулахын тулд асуумжийн хуудас ашиглана) Дараах ерөнхий мэдээллийг судалгаа хийх явцдаа цуглуулна. Үүнд: • Сум, багийн талаарх ерөнхий мэдээлэл, • Малын төрөл, малын тоо (сүргийн хэмжээ) • Мал аж ахуй эрхлэх хэлбэр /Үхэр, хонь, ямаа гахай зэрэг амьтдыг хамтад нь малладаг эсэх/ • Шинээр мал, амьтан авчирсан эсэх талаархи ерөнхий мэдээлэл • Мал, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны талаархи ерөнхий мэдээлэл • Дэгдэлтэд өртсөн сум, багийн мэдээлэл (өрх, малын төрөл, тоо толгой); • Сүүлийн үед тохиосон нийтийг хамарсан арга хэмжээнд тухайн сум, иргэд оролцсон, эсэх • Газарзүйн байршлыг тогтоох (GPS ашиглах), авто замын сүлжээ, дэгдэлтийн бүс дотор болон дэгдэлтийн бүсээс гадагш хөдөлгөөн байгаа эсэх, давтамж Малын эмнэл зүйн шинж тэмдэг, өвчлөл, үхлийн талаарх мэдээлэл. • Дэгдэлт болохоос өмнөх малын хорогдлын мэдээлэл (7 хоногоор, сараар) мөн өмнөх жилийн мөн үеийн хорогдлын мэдээлэл, • Өмнөх хорогдлын эмнэлзүйн шинж тэмдэгийн илрэл • Халдварт өртсөн өрхийн тоо, эрсдэлт ам, мал сүргийн тоо зэргэлдээ аймаг, сумын малын тоо гэх мэт одоогийн дэгдэлтийн талаарх ерөнхий мэдээлэл, • Тухайн хот айл болон сум багт өдөр тутам бүртгэгдсэн малын өвчлөл, үхэл хорогдлын талаарх мэдээлэл • Малд илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгүүд. Био-аюулгүй байдлын талаарх мэдээлэл • Гутал, хашаа, хана зэргийг халдваргүйтгэх бодисууд байгаа эсэх, (энэ нь эрчимжсэн аж ахуйд хамаарна); • Мал аж ахуй эрхэлдэг хэлбэр, мэдрэмтгий амьтдыг хамт малладаг эсэх. • Мал сүргийг хэрхэн бэлчээрлэлтийн онцлог • Ус, тэжээлийн эх үүсвэр, малаа хаягдал бүтээгдэхүүнээр тэжээдэг эсэх. • Малын байрны нөхцөл байдал • Усны эх үүсвэрийг тодорхойлох, эс үүсвэр үүсгэгчээр бохирлогдсон эсэх Зэрлэг амьтад • Тухайн бүс нутагт салаа туруутан зэрлэг амьтад байдаг эсэх • Ойр орчимд махчин зэрлэг амьтдад галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх, отор нүүдлийн байдал, чиглэл тогтоох Вакцинжуулалтын түүх • Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь галзуу болон бусад өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэх, хугацаа зэргийг тогтоох Цаг хугацаа, малын амьтан, газар нутгийн хувьд дэгдэлтийг тодорхойлох Цаг хугацаа (эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт эхэлсэн цаг хугацааны талаар таамаглал дэвшүүлэх) • Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ? • Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ? • Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ? • Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох? • Халдварын эхнээс нь хавьталуудыг тодорхойлох /ирсэн, явсан, худалдсан, бэлэглэсэн, дайран өнгөрсөн гэх мэт/ Мал амьтан (дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.) • Малын төрөл, сүргийн хооронд дайралтын түвшин ялгаатай байгаа эсэх • Ямар төрөл зүйлийн малд дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгааг тогтоох • Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж ялгаа байгаа эсэх?

  • Газар нутаг (Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.) • Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ? • Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж малын төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх? • Тухайн сэжиг нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох? Таамаглал дэвшүүлэх Тухайн өвчний онцлогоос шалтгаална (мал сүрэг, цаг хугацаа болон газар нутаг). • Дэгдэлтийн эх үүсвэрийг тогтоох – хавьталтын талаар эргэх болон дагах судалгаа хийх • Тархалтын хэлбэр. • Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх • Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох • Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлсийг таамаглах? Тайлагнах • Цуглуулсан мэдээллүүдийг баримтжуулах (ерөнхий мэдээлэл;судалгааны үйл явц, эпидемиологи болон лабораторийн үр дүнгүүд; эдийн засгийн үр нөлөө гэх мэт) • Бүх оролцогч талуудад зориулсан зөвлөмж боловсруулах (малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд) • Эцсийн тайланг бичих, тайлагнах 14