13
User-generated content гэж юу вэ? ХИС – Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим

User generated content гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: User generated content гэж юу вэ

User-generated content гэж юу вэ?

ХИС – Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим

Page 2: User generated content гэж юу вэ

Оршил Олон нийтийн сүлжээ хуудаст зураг оруулах, Википедиад сэдэв нээх, блог бичих, блогт сэтгэгдэл үлдээх гээд интернэтийн олгож буй үй олон боломжийн хэрээр хэрэглэгчдийн талаас илүү хувь нь цахим орчинд ямар нэг агуулга /content/ бүтээж байна.

Хэвлэл, мэдээллийн салбарын хувьд энэхүү харилцаа, үзэл бодлын илэрхийлэл зэрэг нь User generated content буюу олон улсад UGC гэсэн товчлолоор дадаад байгаа хэлбэрт хамаарах юм.

Page 3: User generated content гэж юу вэ

• Мэдээллийн вэб сайтын хувьд UGC нь мэдээ, видеоны доорх сэтгэгдлийн хэсэг болоод олон нийтийн сүлжээ хуудастай холбогдож байгаа бүхий л булангууд болно.

Асуулт;Мэдээллийн байгууллага UGC-г яагаад анхаарах

ёстой вэ?Онлайн агуулгыг хэн, яагаад бүтээж байна вэ?UGC-тэй ажиллахад төвлөрөх ёстой гол элементүүд

юу вэ?Мэдээллийн хэрэгслүүдэд UGC-г хэрхэн ашиглаж

байна?

Page 4: User generated content гэж юу вэ

UGC гэж юу вэ?

Онцлог:

1. Хэрэглэгч агуулгаа олон нийтэд хүргэхийн тулд ямар нэг хэрэгслээр дамжих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл сонинд захидал илгээж нийтлүүлэх, ТВ-д бичлэгээ үзүүлж цацуулах, радиод холбогдохоо хүлээх шаардлагатай. Харин онлайн орчинд хэрэглэгч өөрөө мэдээллээ шууд оруулснаар, олон нийтэд хүрнэ.

Page 5: User generated content гэж юу вэ

2. Хэрэглэгч оруулах мэдээлэлд хэвлэлийн зай, нэвтрүүлгийн цаг гэх мэт хязгаар үгүй. Тэр ч бүү хэл онлайнд бүтэн сайтыг хэрэглэгчдэд зориулах нь бий. The Telegraph, Sun зэрэг сонин уншигчид зураг оруулах, бичвэр нийтлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх олон нийтийн хуудсыг ажиллуулдаг. The Guardian “Comment Is Free” буланд сэтгүүлч биш ч олон хүний нийтлэлийг цахим орчинд түгээж, SKY, BBC-гийн сайтад хэдэн зуун хүн зураг, видеогоо оруулж байна.

Page 6: User generated content гэж юу вэ

Мэдээллийн вэб сайтад байдаг UGC-гийн зарим хэлбэрүүд

Мэдээллийн доорх сэтгэгдэл Сайтын зочид мэдээллийг үнэлэх (rate) Хэрэглэгчийн санал ба судалгааны хэсэг Хэрэглэгчийн оруулсан зургийн цомог Хэрэглэгчийн оруулсан видео Сэтгүүлчийн сурвалжлагад хавсаргасан хэрэглэгчийн агуулга Сайтад зориулсан Facebook, LinkedIn дэх бүлгүүд Уншигчдад зориулсан Flickr, YouTube бүлгүүд MySun, MyTelegraph зэрэг хэрэглэгчид хөтлөх боломжтой блогууд Шууд чатууд Хэрэглэгч нийтлэлийг tag-лах Хэлэлцүүлгүүд Вики хуудсууд

Page 7: User generated content гэж юу вэ

UGC яагаад чухал вэ?

• “UGC хямд биш” – Нейл Макинтош, The Guardian

• Мультимедиа агуулгыг хүлээж авах, тэдгээртэй ажиллах, зохицуулагчийн орон тоо нээх, сэтгүүлчдийг хэрэглэгчидтэй харилцахад сургах гээд UGC-г ашиглахад зардал өндөр. Гэсэн ч хэвлэл, мэдээллийн байгууллагууд UGC-д ач холбогдол өгсөн хэвээр байна.

Page 8: User generated content гэж юу вэ

Яагаад?

1. Мэдээллийн байгууллагын хувьд UGC хэрэглэгчдийн анхаарлыг татаж чаддаг буюу сайтад удаан саатахад тусалдаг.

2. Их Британьд гэхэд хамгийн их зочинтой сайтын дөрөв нь UGC сайт байна. Судлаач Делоиттийн тогтоосноор хэрэглэгчдийн 50-аас дээш хувь нь өөртэй нь адил бусад хэрэглэгчдийн бүтээсэн агуулгыг үзэх сонирхолтой байдаг гэжээ. Мөн харилцааны буюу хүмүүс зураг, видео хуваалцаж байдаг сайтуудад цагийг илүү өнгөрүүлдэг байна.

Page 9: User generated content гэж юу вэ

• Редакторуудын хувд шуурхай мэдээллийг хүлээн авах хамгийн түгээмэл сувгууд нь Твиттер, Википедиа байдаг гэжээ. Reuters-ийн удирдлагуудын хэлснээр 2004 оны Азийн цунамигийн үеэр эхний 24 цагийн хугацаанд мэдээлэл авч байсан гол эх сурвалж нь 1.3 мегапикселтэй гар утас, дижитал камерууд байсан гэжээ. Тэр зургууд байгаагүй бол, тухайн үед ямар ч мэдээлэл “амьгүй” байх байсан.

Page 10: User generated content гэж юу вэ

Мэдээллйин сайт UGC-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ?

Зорилго Шийдэж болох хэлбэрүүд

Хэрэглэгчид сайтад удаан саатдаг

болох

Хэрэглэгчид хийх зүйл олго: сэтгэгдэл үлдээх, санал өгөх...Хэрэглэгч UGC-г яаж ашигламаар байгааг олж мэдэн түүнийг нь сайтдаа бий болго

Сайтад илүү олон зочин татах

Хэрэглэгч өөрийн болон бусдын мэдээллийг сурталчлах боломж олгоХэрэглэгчийг өөрсдийн урьтал болон гүйцэт болсон материалаар дахин мэдээлэл бэлтгэхийг санал болгох

Өрсөлдөгчдөөс түрүүлж мэдээлэл

олж авах

Бусад сайтууд дахь UGC-г анхаарГазар хөдлөлт зэрэг түлхүүр үгсийн ашиглалтийг ажиглаХарилцааны сайтуудад идэвхтэй бай

Сайт дахь агуулгын хэмжээг ихэсгэх

Хэрэглэгч материалаа оруулах боломжийг аль болох хялбар шийдЗугаатай болгохХэрэглэгчийг санхүүгээр дэмжих эсвэл нийгэмд сурталчил

Өөрсдийн ажлын чанарыг

сайжруулах

Хэрэглэгч алдаа засах, мэдээлэл шинэчлэх хэлбэрүүдийг нэмэхМэдээлэл бэлтгэх эхний алхмаас л хэрэглэгчдийг татан оролцуулах

Page 11: User generated content гэж юу вэ

UGC технологи: Flickr

• Ливерпульд “Daily Post”-ын Flickr бүлгийн тусламжтайгаар “Европын соёлын нийслэл” номыг сонирхолтойгоор бүтээсэн.

• “Flickr дэх зурагчдын ялгаа нь тэд ямар нэг хуваарь, дуусгах хугацаа, 2 хуудас материал гэсэн шаардлагад баригдаагүй байсан. Тэд үй явдлыг ажиглагч, оролцогчид байсан тул сонирхолтой байсан.” – редактор Алисон Гау

Page 12: User generated content гэж юу вэ

Flickr анхаарах зүйл• Өөр хэн нэгэн ижил зорилгоор бүлэг нээсэн байна уу? Хэрэв

тийм бол нэгдээрэй, дахин шинээр нээх гэсний хэрэггүй. • Бүлэг яг ямар зорилготойг тодорхой байлга.• Бүлэгтээ хүмүүсийг урь. Гэхдээ тухайн сэдэвт сонирхолтой

эсэхийг нь харгалзахгүй бол спамаас хэтрэхгүй.• Бүлэгтээ идэвхтэй байж, харилцаанд оролц. Асуултад хариулах,

зургуудад сэтгэгдэл үлдээх, өөрөө зураг оруулах гэхчлэн. Сайн харилцаа технологиос гадна оролцоо шаарддагийг санаарай.

• Өөрийн сонирхолгүй бүлэгтээ битгий элсээрэй.• Бүлэг нээгээд орхичихож болохгүй.• Бүлэгт тохиромжгүй агуулга, гишүүдэд төвөгтэй зүйл байвал

устгахаас санаа зовох хэрэггүй.

Page 13: User generated content гэж юу вэ

UGC технологи: Twitter• Indian government asks for live Twitter updates from

Mumbai to cease immediately. "ALL LIVE UPDATES - PLEASE STOP TWEETING about #Mumbai police and military operations,"

• 2008 оны Мумбайн халдлагын үеэр BBC шууд мэдээлэл бэлтгэх явцдаа Twitter-ийг маш идэвхтэй ашиглаж, шуурхай мэдээлэл бэлтгэж байсан. Харин энэ үед баримтыг нягтлаагүйгээс дээрх эх сурвалжгүй, блогчийн постыг шууд ашигласнаар маш том алдаа гаргасан юм.

• Тиймээс Твиттерийн зогсолтгүй урсах мэдээллийг ашиглахдаа анхааралтай байж, баримтыг нягтлахаа мартаж болохгүй.