21
ХҮННҮД ХОЛБОГДОХ ХУВЦАСНЫ ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН СУДАЛГАА ХУРААНГУЙ Үндэсний соёлоо судлах хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед үндэсний хувцас, түүний гарал үүслийг нэн түрүүнд судлах асуудал чухал байгаа. Нөгөөтэйгүүр Монголын түүх археологийн судалгаа шинжилгээний үр дүнд Хүннүгийн хувцсыг судлах нөхцөл бололцоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор нүүдэлчдийн соёл, тэр дундаа Хүннүгийн соёл олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг  улам ихээр  татах болжээ. Энэ бүхэн бидний судалгааны гол үндэслэл болсон юм. Хүннүгийн хувцас түүх, археологи, угсаатны зүй, урлаг судлал, техникийн шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдэд дашрамд судлагдсан нь нилээд бий боловч дагнан судалсан бүтээл одоогоор үгүй байна. Энэ нь Хүннүгийн хувцасыг судлах бодитой баримтат хэрэглэгдэхүүн ховор байсантай холбоотой хэмээн үзэж байна. Харин сүүлийн жилүүдэд Монголын түүх, археологийн судлалын хөгжлийн үр дүнд дээрх байдалд нааштай өөрчлөлт гарч эхэлж байна. Иймд одоогоор олдоод байгаа Төв Азийн өндөрлөгийн эртний нүүдэлчдэд холбогдох түүх, археологийн биет хэрэглэгдэхүүнүүдийн дотроос Хүннүд холбогдуулж үзэж болох хувцасны зүйлсийг төрөл зүйл болгон судлан тогтоож, судалгааны эргэлтэд оруулах асуудал бидний гол зорилго байлаа. Үүний тулд ШУА-ийн Археологийн хүрээлэнд буй 7 биет олдвор, өөрийн орны эрдэмтдийн хийсэн 32, гадаадын эрдэмтдийн 10 эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг гол хэрэглэгдэхүүн болгож, Монгол хэл дээр хэвлэгдсэн 67, гадаад хэл дээр хэвлэгдсэн 23 ном зохиол, ном, хэвлэлд нийтлэгдсэн 38 судалгааны нийтлэлийг ашиглав. Мөн МҮТМ, Хятадын ӨМӨЗО-ны Хөх хотын Үндэстний 2 музей, Ордос хотын Хүрэл зэвсгийн үеийн музей, ОХУ-ын Буриадын Улаан Үд хотын Үндэсний музей зэрэгт удаа дараа очиж хийсэн судалгааны материалуудаа хэрэглэгдэхүүн болгон ашиглав. Төв Азийн өндөрлөгт эртнээс нааш нүүдэллэн амьдарч ирсэн нүүдэлчдийн ахуй амжиргаанд нөлөөлсөн газар зүй, цаг уурын онцлог нөхцөл байдал, түүнтэй холбоотойгоор нүүдэлчдийн амьдралыг ухаарсан арга туршлага, түүнд үндэслэсэн ахуй амьдралын хэв маяг, шүтлэг бишрэл, бэлгэдэл, соёлын болоод урлагийн үүсэл, хөгжил энэ бүгдийг хоорондоо нягт харилцан уялдаатай нэгэн систем хэмээн үзэж болно. Иймээс Хүннүгийн хувцасны төрөл зүйлийг  судлахдаа  хүн -  хувцас - орчин гэсэн системийн арга хандлагыг гол болгов. Нэгэнт хувцас нь түүхэн үзэгдэл учраас судалгаа, шинжилгээний түүхэн зүйн зарчмыг баримтлан, герменевтикийн арга, соёлын гарваль зүйн арга хандлагыг бүтэц үүргийн  шинжилгээний аргатай хослуулан судалгаандаа хэрэглэсэн. Мөн судалгаанд холбогдох баримт материал, мэдээ мэдээллийг цуглууж ангилан ажиглалт, боловсруулалт хийх, түүхэн баримтуудад анализ хийх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэж тайлан тайлбарлах зэрэг шинжлэх ухааны судалгааны нийтлэг аргуудыг ашиглав. Боломжтой зарим олдворуудад хэмжилт судалгаа хийж эсгүүр, загварын зургийг сэргээн төсөөлөх  /  реконструкц  / аргаар гаргалаа. Сэргээн төсөөлсөн эсгүүрийн үлгэр зургийг туршилтын аргаар шалгаж баталгаажуулсан болно. Бидний сонгон судалсан Хүннүд холбогдох хувцасны төрөл зүйлийн судалгаанэгэн сэдэвт бүтээл нь 1. Түүх археологи, угсаатны зүй, соёлын харилцан хамаарлын үндсэн дээр тодруулж тэдгээрийн үүсэл, хөгжил, утга бэлгэдлийг тайлбарлах оролдлого хийсэн, 2. Судалгааны материал, хэрэглэгдэхүүн хомс хэмээх ойлголт, хандлагаас болж судлагдахгүй,

ILTGEL Muugii

Embed Size (px)

Citation preview

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 1/21

ХҮННҮД ХОЛБОГДОХ ХУВЦАСНЫ 

ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН СУДАЛГАА 

ХУРААНГУЙ 

Үндэсний соёлоо судлах хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед үндэсний  хувцас, түүний  гарал  үүслийг  нэн  түрүүнд  судлах  асуудал  чухал  байгаа.Нөгөөтэйгүүр Монголын  түүх  археологийн  судалгаа шинжилгээний  үр  дүнд Хүннүгийн хувцсыг  судлах  нөхцөл  бололцоо нэмэгдсээр  байна. Үүнтэй  холбоотойгоор нүүдэлчдийн 

соёл, тэр дундаа Хүннүгийн соёл олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг улам ихээр татах болжээ. Энэ бүхэн бидний судалгааны гол үндэслэл болсон юм.

Хүннүгийн хувцас түүх, археологи, угсаатны зүй, урлаг судлал, техникийн шинжлэх 

ухааны  судалгааны  бүтээлүүдэд  дашрамд  судлагдсан  нь  нилээд  бий  боловч  дагнан 

судалсан  бүтээл  одоогоор  үгүй  байна. Энэ  нь  Хүннүгийн  хувцасыг  судлах  бодитой 

баримтат хэрэглэгдэхүүн ховор байсантай холбоотой хэмээн  үзэж  байна. Харин  сүүлийн жилүүдэд  Монголын  түүх, археологийн  судлалын  хөгжлийн  үр  дүнд  дээрх  байдалд 

нааштай өөрчлөлт гарч эхэлж байна. Иймд одоогоор олдоод байгаа Төв Азийн өндөрлөгийн эртний  нүүдэлчдэд  холбогдох  түүх, археологийн  биет  хэрэглэгдэхүүнүүдийн  дотроос Хүннүд холбогдуулж үзэж  болох хувцасны  зүйлсийг  төрөл  зүйл болгон  судлан  тогтоож,

судалгааны эргэлтэд оруулах асуудал бидний гол зорилго байлаа.Үүний  тулд  ШУА-ийн  Археологийн  хүрээлэнд  буй  7 биет  олдвор, өөрийн  орны 

эрдэмтдийн хийсэн  32, гадаадын  эрдэмтдийн  10 эрдэм шинжилгээ  судалгааны бүтээлийг гол хэрэглэгдэхүүн болгож, Монгол хэл дээр хэвлэгдсэн 67, гадаад хэл дээр хэвлэгдсэн 23

ном  зохиол, ном, хэвлэлд нийтлэгдсэн  38 судалгааны нийтлэлийг ашиглав. Мөн МҮТМ,

Хятадын ӨМӨЗО-ны Хөх хотын Үндэстний 2 музей, Ордос хотын Хүрэл зэвсгийн үеийн музей, ОХУ-ын Буриадын Улаан Үд хотын Үндэсний музей зэрэгт удаа дараа очиж хийсэн 

судалгааны материалуудаа хэрэглэгдэхүүн болгон ашиглав.Төв  Азийн  өндөрлөгт  эртнээс  нааш  нүүдэллэн  амьдарч  ирсэн  нүүдэлчдийн  ахуй 

амжиргаанд нөлөөлсөн газар зүй, цаг уурын онцлог нөхцөл байдал, түүнтэй холбоотойгоор 

нүүдэлчдийн  амьдралыг  ухаарсан  арга  туршлага, түүнд  үндэслэсэн  ахуй  амьдралын  хэв маяг, шүтлэг  бишрэл, бэлгэдэл, соёлын  болоод  урлагийн  үүсэл, хөгжил  энэ  бүгдийг хоорондоо нягт харилцан уялдаатай нэгэн систем хэмээн үзэж болно. Иймээс Хүннүгийн 

хувцасны төрөл зүйлийг судлахдаа  хүн  -  хувцас  - орчин гэсэн системийн арга хандлагыг гол болгов. Нэгэнт хувцас нь түүхэн үзэгдэл учраас судалгаа, шинжилгээний түүхэн зүйн 

зарчмыг  баримтлан, герменевтикийн  арга, соёлын  гарваль  зүйн  арга  хандлагыг  бүтэц үүргийн  шинжилгээний  аргатай  хослуулан  судалгаандаа  хэрэглэсэн. Мөн  судалгаанд 

холбогдох баримт материал, мэдээ мэдээллийг цуглууж ангилан ажиглалт, боловсруулалт хийх, түүхэн  баримтуудад  анализ  хийх, харьцуулан  жиших, нэгтгэн  дүгнэж  тайлан тайлбарлах  зэрэг  шинжлэх  ухааны  судалгааны  нийтлэг  аргуудыг  ашиглав. Боломжтой 

зарим  олдворуудад  хэмжилт  судалгаа  хийж  эсгүүр, загварын  зургийг  сэргээн  төсөөлөх 

 /  реконструкц / аргаар  гаргалаа. Сэргээн  төсөөлсөн  эсгүүрийн  үлгэр  зургийг  туршилтын аргаар шалгаж баталгаажуулсан болно.

Бидний сонгон судалсан “Хүннүд холбогдох хувцасны төрөл зүйлийн судалгаа” нэгэн 

сэдэвт бүтээл нь 1. Түүх археологи, угсаатны зүй, соёлын харилцан хамаарлын үндсэн дээр тодруулж  тэдгээрийн  үүсэл, хөгжил, утга  бэлгэдлийг  тайлбарлах  оролдлого  хийсэн, 2.

Судалгааны материал, хэрэглэгдэхүүн хомс хэмээх ойлголт, хандлагаас болж судлагдахгүй,

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 2/21

эсвэл  аль  нэг  судалгааны  ажлын  хүрээнд  өнгөц  дурьдагдах  төдий  байсан  сэдвийг  сонгож 

түүх, археологийн  сүүлийн  үеийн  ололтын  үр  дүнд шинээр  олдсон  хэрэглэгдэхүүнүүдийг үндэсний  хувцас  судлал, улмаар  соёл  судлалын  судалгааны  эргэлтэнд  нэмж  оруулсан. 3.

Хүннүд  холбогдох  өвөг  Хүннүгийн  үе, Хүннү  гүрний  үе, Кидан  гүрний  үеийн  хувцасны 

зүйлсийн  загварын  болон  эсгүүрийн  сэргээн  төсөөлсөн  зургуудыг  гаргасан, 4. Сэргээн 

төсөөлсөн  эсгүүр, загварын  зурагтаа үндэслэн магистрын  ажлын хүрээнд магистрантуудыг удирдан, урлан үйлдэх уламжлалт арга ажиллагааг судлуулж биет байдлаар сэргээн бүтээсэн 

зэрэг шинэлэг талуудтай гэж бид үзэж байгаа.

Түлхүүр  үгс: Систем, бүтэц-үүрэг, хэрэгцээ, гарвалзүй, герменевтик, оюунлиг,

материаллаг, цаг хугацаа, орон зай.

ОРШИЛ 

Хувцас  хийж  хэрэглэх  болсон  явдал  бол  хүн  төрөлхтөн  адгуусны  аймгаас  ялгаран хөгжихийн  эхлэл нь  байсан  гэж  үзэж  болно. Хэрвээ  соёлыг үзэгдэл, үйл  явц хэмээн  үзвэл 

хувцас хийж хэрэглэх нь соёлын  анхдагч шинжтэй үзэгдэл, үйл явцын нэг байсан. Учир нь биологийн хэрэгцээ (үржих) болон хоол хүнс, орон байр, хувцас хунар нь хүний амьд байж,амьдралаа үргэлжлүүлэхэд зайлшгүй, нэн тэргүүний хэрэгцээтэй чухал зүйлс аль аль нь мөн 

боловч  эхний  гурав  бол  адгуусан  амьтанд  ч  байдаг  нийтлэг  хэрэгцээ, харин  хувцас  бол 

зөвхөн  хүнд  хамаарах, хүний  соёлыг  илтгэх  түүхэн  үзэгдэл юм. Эндээс  хувцас  нь  хүний 

оюунлиг мөн  чанарын  тод илрэл  болохын хувьд  соёлын  олон  талт  хэв шинжийг  агуулсан 

тогтолцоот үзэгдэл болох нь харагдаж байна.Соёлын  аливаа  үзэгдэл  үүсч, улмаар  бүтэцлэг  тогтолцоо  болж  төлөвших  нь  гадаад,

дотоод хүчин зүйлсийн нөлөө, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлаас шалтгаалан олон төрөл, хэлбэртэй  байхын  зэрэгцээ  нэг  төрлийн  соёлын  үзэгдэл  ч  дотроо  нөлөөлөх  хүчин 

зүйлсээс  шалтгаалан  илрэх  хэлбэрийн  хувьд  өөр  өөр  шинж  чанартай  байна. Хүннүгийн 

хувцсанд ч энэ шинж чанар бүрэн цогцолсон байх учир бид судалгааг юуны өмнө Хүннүд холбогдох хувцасны нэр төрлийг судлан тодруулж, баталгаажуулах ажлаас эхлэх нь зүйтэй 

гэж үзэв.Орон зай, цаг хугацааны асуудал аливаа соёлын үзэгдлийг судлахад, ялангуяа соёлын 

үүсэл  гарвалыг үнэн  зөв  олж  тогтооход онцгой  анхаарах хүчин  зүйлсийн нэг мөн. Гадаад,

дотоодын  олон  судлаач  Хүннүгийн  түүх  соёлын  аливаа  асуудлыг  Хүннү  гүрэн 

байгуулагдахаас бүр өмнө хүрэл зэвсгийн үеэс Монголын эзэнт гүрний эхэн үе хүртлэх урт удаан хугацааны дурсгалуудын дотор эрэх хэрэгтэй1

 гэдэгтэй санал нэгддэг. Бид ч энэ үзэл баримтлалыг дэмжиж байгаа юм.

Хүннүд холбогдох хувцасны төрөл  зүйлийг судлахдаа Төв Азийн өндөрлөгт эртнээс нааш  нүүдэллэн  амьдарч  ирсэн  нүүдэлчдийн  ахуй  амжиргаанд  нөлөөлсөн  газар  зүй, цаг уурын  онцлог  нөхцөл  байдал, түүнтэй  холбоотойгоор  эртний  нүүдэлчдийн  амьдралыг ухаарсан  арга  туршлага, түүнд  үндэслэсэн  ахуй  амьдралын  хэв  маяг, шүтлэг  бишрэл,

1  Гумилев  Л .  Хүн  гүрэн  / Орч.  Б . Даш- Ёндон.- УБ ., 2000.- 26-27;  Доржсүрэн  Ц . Умард  Хүннү .- УБ ., 1961.-

 X.96, 105; Сэр-Оджав  Н .  Монголын эртний түүх.- УБ ., 1977.- X.29; Сүхбаатар  Г .  Монголын эртний түүх судлал.- УБ ., 2000.- X.21, 156-162; Ганбаатар  Я . Хүннүгийн түүх , соёл.- УБ ., 2008.- X.61; Чулуунжав  Д . Хүн , Хүннү   улс ,  Монгол  угсаатны гарал , түүхийн философи.- УБ ., 2008.- X.107, 123;  Хавх  Н . Монголын нийгмийн гүн  ухаан.- УБ . ,2000.- X.137-141, 164;  Болдбаатар  Ж .,  Дэлгэржаргал  П .  Хүннүгийн түүх соёл.- УБ ., 2011.-

 X.9-29.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 3/21

бэлгэдэл, соёл урлагийн үүсэл, хөгжил гэх мэт байгаль  - нийгэм  - түүхийн хүчин зүйлсийг харгалзах нь зайлшгүй.

Энэ  бүгдийг  цогцоор  авч  үзэхэд  түүх, археологийн  баталгаа  нотолгоотой  баримт материалд түшиглэх нь онол, арга зүйн хувьд оновчтой хандлага болно. Түүх, археологийн 

материал нь тухайн соёлыг дараа дараагийн үедээ хэрхэн хувьсаж уламжлагдсаныг гэрчлэх 

цогц  мэдээлэл  агуулсан, биетэй  бодитой  хэрэглэгдэхүүн  хэмээн  үзэж  тэдгээрт  түшиглэн судалгааг хийсэн.

Хүрлийн  үеийн  нүүдэлчин  овог  аймгууд  чулуун  зэвсгийн  үеийн  хүмүүсийн  бүтээн бий  болгож  үлдээсэн  соёлын  өв  уламжлалыг  залгамжлан  авч  хөгжүүлсэн  нь  тодорхой  ба чулуун зэвсгийн үеийн түүх соёлын дурсгалт зүйлсийн дотор ч бидний судалгаанд онцгой ач холбогдолтой хэрэглэгдэхүүн цөөнгүй байдаг. Энэ бүхэн түүхэн цаг үеийг аль болох өргөн 

орон зайд авч үзэх шаардлагатайг харуулж байна. Нөгөөтэйгүүр “...баримт материал хомсоос болж бид аль ч, ямар ч үзэгдэл, юмсыг ядууруулж, явцууруулж, охорхон болгож, хялбарчлан 

үзэж ер болохгүй. Баримт материал хомс олдох тусам л байж болох онолын хувилбаруудыг бид олноор гарган ирж турших, шалгах ёстой...”

2 бөгөөд “...жижигхэн баримтыг ч гэсэн хэд 

хэдэн  бүрдүүлэгчийн  үүднээс  нягтлах  нь  зайлшгүй...”3 гэсэн  зарчмыг  ч  бид  судалгаандаа 

баримтлав.Хүннү болон Төв Азийн нүүдлийн соёл иргэншил судлалын эрдэмтэд судалгааныхаа хамрах  хүрээг  Еврази  хэмээх  хоёр  тив, нэг  эх  газрын  энгээр  авч  үзсээр  ирсэн 4  билээ.Хүннүчүүдийн  уугуул  нутаг  буюу  өнөөгийн  Монгол  улсын  нутаг  дэвсгэрээс  олдсон 

хувцасны  түүх, соёлыг судлахад  зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай  түүх, археологийн 

баримт материалуудыг, Казахстан, ОХУ-ын Алтайн  хязгаар, Тува, өмнөд Сибирь, Буриад,БНХАУ-ын  Гансу, Хөх  нуур  муж, Шинжаан  Уйгурын  ба  ӨМӨЗО-ны  нутаг  дэвсгэрээс олдсон ижилсэх  төрлийн баримт материалтай харьцуулан судлах замаар судалгааг хийв.

Хүннүд  холбогдох  хувцасны  төрөл  зүйлийг  шинжлэх  ухааны  үндэслэлтэй  судлан гаргахад Хүннүгийн үүсэл гарвал, тэдний эрхэлсээр ирсэн аж ахуй, амьдралын хэв маяг, зан 

заншил, ёс суртахуун, шашин шүтлэг, тэдний нийгмийн амьдралд гарсан өөрчлөлтүүд, бусад улс, үндэстэнтэй  үүсгэж ирсэн нийгэм, улс төр, соёлын  харилцаа зэрэг олон хүчин зүйлсийг түүхэн  цаг  үеийн  хамааралд  нь  авч  үзэх  шаардлага  урган  гарна. Тэдгээрийг  оновчтой 

шийдвэрлэхийн тулд түүх, археологи, антропологи, генетик, угсаатны зүй, хувцасны түүхийн 

урьд өмнө хийгдсэн судалгааны материалууд, түүхийн эх сурвалжуудад түшиглэн судлав.Хүрлийн  үеээс Киданы  үеийг  хүртэлх  хадны  дүрс  зураг, буган  чулуун  хөшөө, хүн 

чулуун  хөшөөн  дэх  хувцас  болон  чимэглэлийн  зүйлсийн  дүрслэл, булш  бунхнаас  олдсон 

биет  олдворууд, тэдгээрийг  нарийвчлан  судалсан  өмнөх  үеийн  судлаачдын  бүтээлүүд,

тэдний  бүтээлдээ  ашигласан  эх  сурвалж  материалуудыг  бололцооны  хирээр  нэхэн  олж,сүүлийн  үеийн Монгол  судлал, Хүннү  судлалын  хүрээнд  гарсан  судалгаа  шинжилгээний 

дорвитой  бүтээлүүд, археологийн  судалгаа  шинжилгээний  ажлын  үр  дүнд  олдсон  шинэ олдвор зэргийг судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон ашигласан.

Өнөөгийн байдлаар Хүннүгийн үндсэн нутаг болох Монгол улс, ОХУ-ын Буриадын 

Бүгд  Найрамдах  Улсын  Өвөр  Байгал, БНХАУ-ын  ӨМӨЗО, ШУӨЗО, Ганьсу, Хөх  нуур 

мужийн нутгаас нийт 7000 гаруй булш, 20 орчим хот суурины дурсгал илэрч тэмдэглэгдээд 

2 Чулуунжав  Д . Хүн , Хүннү   улс , Монгол  угсаатны гарал , түүхийн философи.- УБ ., 2008.- Х .21. 

3 Сүхбаатар  Г . Монголын эртний түүх судлал.- УБ ., 2000.- Х .18. 

4  Ганбаатар  Я . Хүннүгийн түүх , соёл.- УБ ., 2008.- Х .12.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 4/21

байгаа 5. Эдгээрийн  дотроос  хувцас, чимэг  зүүсгэлийн  дурсгалуудыг  боломжийн  хирээр 

судлан судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон сонголоо. Үүнд: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг  дахь Хараагийн Ноён  уулнаа  орших Хүннүгийн  булшнуудад  хийсэн  удаа  дараагийн 

судалгаагаар  олдсон хувцас хунар болон түүний чимэглэлийн зүйлсийн биет олдворууд* - д 

хийсэн  судалгааны  ажлууд, Ховд  аймгийн  Манхан  сумын  нутаг  Тахилтын  хотгор  дахь 

Хүннүгийн  үеийн  булшны  олдворт  хийсэн  судалгааны  ажил, Өвөрхангай  аймгийн  Богд сумын  Тэвш  уулын  шоргоолжин  булшнаас  олдсон  аргаль  угалзын  толгойн  дүрст чимэглэлтэй хос алтан ээмэгний тухай судлаачдын тэмдэглэл6, ӨМӨЗО- ны Их зуу аймгийн Хянган хошууны Ар Цайдам хэмээх газраас олдсон, ӨМӨЗО- ны Хөх хот дахь Үндэстний 

музейд  хадгалагдаж  буй, хүрлийн  хожуу, төмрийн  эхэн  үеэс  Хүннүгийн  язгууртнуудад 

уламжлагдан ирсэн оюу шигтгээт алтан титэм  (хуулбар нь Ордос хотын Ордосын хүрлийн 

музейн  үзмэрт  байдаг), Ордос, Иншаны  соёлын  хэрэглэгдэхүүн, Булган  аймгийн  Хутаг-Өндөр  сумын  нутаг Эгийн  голын  хөндийн Эмгэнт Хошуу, Холтост  нугын  хүрлийн  үеийн 

дөрвөлжин булшнаас тус бүр нэг нэг олдсон хүрлийн үеийн хоёр хүрэл дуулга (ШУА- ийн 

Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа), Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг, Бэр уулын Элст хошуу (хувийн цуглуулгад байгаа), Өвөрхангай аймгийн Бат-

Өлзий  сумын  нутаг Хятрууны  нуруунаас  олдсон  (Монголын  цэргийн  түүхийн музейн  сан хөмрөгт хадгалагдаж байгаа) хүрэл дуулгууд, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдам  хэмээх  газарт  байдаг  Түрэгийн  үеийн  тахилын  онгоноос  олдсон, одоо  улсын  сан 

хөмрөгт буй алтан титэм (хуулбар нь Үндэсний Түүхийн Музейн үзмэрт байдаг), Баян-Өлгий 

аймгийн Улаан Хус  сумын нутаг  дахь Олон  гүүрийн  голын  10-  р булшнаас  олдсон  төмөр зэвсгийн эхэн үеийн  (НТӨ YII-III зууны үе) эсгий малгай, тарваган дээл, торгон өмд болон 

бусад  олон  чимэглэлийн  зүйлсийн  олдвор  (ШУА- ийн  Археологийн  хүрээлэнгийн  сан 

хөмрөгт  хадгалагдаж  байгаа), түүнтэй  ижилсэх  төрлийн  олдвор  болох ОХУ- ын Укокийн 

мөнх цэвдэгт  газрын булшны  олдворуудад хийсэн  судалгааны  ажил7, Баянхонгор  аймгийн 

Баянцагаан сумын нутаг дахь Дугуй цахирын хадны оршуулгаас олдсон эсгий дээл, малгай,

торгон дээл, илгэн цамц, өмдний тасархай, нэхий цамцны үлдэгдэл, ширэн гутал (ШУА- ийн 

Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа) зэрэг биет олдворуудыг хадны зураг, буган чулуун хөшөө, хүн чулуун  хөшөөний дүрслэл, түүхийн  эх  сурвалж, судалгаа,шинжилгээний баримт материалуудыг судалгааны эх сурвалж болгон судлав.

Судалгаандаа  системийн  хандлагыг  хэрэглэхдээ Хүннүд  холбогдох  хувцасны  төрөл зүйлсийг  үүргийн  хувьд  ерөнхий  хамааралтай, нэгэн  бүхэллэг  тогтолцоо  хэмээн  үзэж, уг тогтолцоог  бүрдүүлэгч  үндсэн  элементүүд, түүний  бүрдэл  хэсгүүд, тэдгээрийн  хоорондын 

уялдаа холбоо, үүрэг зориулалт нь бүтээн хэрэглэгч хүмүүнийхээ бие бодийн бүтэц тогтоц,тэдгээрийн  онцлогоос  хамаарч  1. Толгой  хүзүүний  хэсэгт  өмсөж  зүүх   малгай , толгойн 

чимэг  зүүсгэл; 2. Их биеийн хэсэгт өмсөж  зүүх  дээл , бүсний  төрөл  зүйл;  3. Доод мөчний 

хэсэгт  буюу  биеийн  доод  хэсгийн  өмсгөл, зүүсгэл  болох  өмд ,  гутлын  төрөл  зүйл  гэсэн 

төрөл зүйлтэй байна гэж үзэв.

5  Ерөөл-Эрдэнэ Ч .  Хүннүгийн  язгууртны оршуулгын дурсгалын судалгаа: Түүхийн  ухааны докторын  (Ph.D)

 зэрэг горилсон бүтээл.- УБ ., 2010.- Х .4.6  Сономцэрэн   Л . Монголын эртний соёл ,  урлаг.- УБ ., 1989.-  Х .66; Энхдаваа  Д .  Монгол дархчлал.- УБ ., 2010.-

 Х .13.

* Анх  1912- 1924 онд  нээж  судалгааны  эргэлтэнд  оруулсан  олдворуудын  ихэнх  нь  одоо ОХУ - ын Санкт-

 Петербургийн Эрмитаж  музейд  хадгалагдаж байгаа.7   Полосмак  Н . В. Всадники Укока.- Новосибирск , 2001.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 5/21

  Түүнчлэн соёлын хүн с

өөрийнх  нь  бие  бодийн  бүтц

чанартаа  оюунлиг, материалчанарын  энэ  өвөрмөц  байдла

үүсч байдаг. Иймээс Хүннүд х

хоёр талт хэрэгцээтэй уялдууавч үзэн түүхэн зүйн үүднээс 

хичээв. Ийнхүү судалсны эцэс

 

ҮНДСЭН ХЭСЭГ 

1.  Хүннүгийн малгай, то

Судалгааны хэрэглэгдэ

чимэг зүүсгэлийн төрөл зүйл

дуулга , овоодой ,  гозгор оройт 

 малгайн чимэглэл, санчигны 

болон ороомог  зүүлт гэсэн 7 

нь бидний судалгаагаар тогто

нутаг, Ноён уулын 6-  р булшнаас 

буй  оргой малгайд  хийсэн  су

1.3).

а 

Төв ,  Батсү 

ОХУ .

Зураг 1.1. Орг

 

удлалын үүднээс хандан хувцасыг бүтээн х

йн  онцлог, эрэлт  хэрэгцээг  эш  үндэс  бол

аг  шинж  хосолсон  бүтэцлэг  тогтолцо

с  нь  хамаарч  түүнд   материаллаг  болоод 

олбогдох хувцасны төрөл зүйлсийн үүсэл х

ан, байгаль нийгмийн хувьсал  хөгжлийн х судалж хувцасны соёлын бэлгэдэл утгыг та

т дараах үр дүнд хүрлээ.

гойн чимэг зүүсгэлийн төрөл зүйл 

үүн, арга зүйд үндэслэн үзвэл Хүннүгийн 

ороовч  ( боолт ), оройвч , бортгон  малгай ,

 малгай , шилэвчтэй  эсгий  малгай гэсэн 9 

нжлага , үсний  хатгуур , үсний  гэр ,  ээмэг ,

төрлийн нэмэлт чимэг хэрэгсэлийг оруулж 

гдов. Эдгээрээс жишээ болгон Төв аймгийн 

олдсон, одоо ОХУ-ын Санктпетербургийн 

далгаа, сэргээн  бүтээсэн  байдлыг  үзүүлэв 

б

в 

бэр ,  Ноён  уулын 6-  р булшны олдворууд.

Санктпетербург , Эрмитаж  музей 

ой малгай  / С . Умэхарагийн нийтэлснээр /  

 рэглэгч хүмүүний 

госон  юм. Хүн  уг 

тул  хүний  мөн 

оюунлиг  хэрэгцээ 

гжлийг хүний энэ 

 рилцан хамааралд лан тайлбарлахыг 

алгай, толгойн 

титэм , оргой ,

өрлийн малгай , 

үзүүний сувсан 

олохоор байгаа 

атсүмбэр сумын 

 рмитаж музейд 

Зураг. 1.1, 1.2,

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 6/21

 

Зураг 1.2. Оргой малгайн эсгүүрийн сэргээн бүтээлт  /  Б . Мөнхцэцэг /  

Зураг 1.3. Оргой малгайн бодит сэргээн бүтээлт / магистр Б.Сарантуяа /

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 7/21

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 8/21

 

Зураг 1.7.

2.  Дээл, бүсний төрөл зү

Дээл, бүсний төрөл зүй

сүүлтэй үслэг  хүрэм  гэсэн датөрлийн их биеийн өмсгөл,  за

сүлжмэл бүс ,  энгийн ширэн 

бүс  тэдгээрийн тоног , чимэг

Батсүмбэр сумын нутаг, Ноён уу

д 

Зураг 1.6. Хүннү

а- Өвө ханг

б, в, г -

д- онголын 

үннүд холбогдох хүзүүний зүүлтүүд 

л 

нь тууш  задгай болон  углаа  энгэртэй  хоё 

 хац  хувцас , цээживч ,  хамгаалалын  хуягаа  а, шууны  хамгаалалт гэсэн хоёр төрлийн 

үс , тоногтой ширэн бүс , агсарга бүс гэсэн 

 элээс  тогтож  байна. Эдгээрээс жишээ  бол

лын 6-  р булшнаас олдсон, одоо ОХУ-ын Са

 холбогдох толгойн засал чимэг, ээмэгнүүд 

й ,  Богд , Тэвш  уул.  Монгол  улсын сан  хөмрөг ӨМӨЗО , Ордос  хотын Ордосын  музей 

нутгаас олдсон  Хүннүгийн үеийн ээмэгнүүд 

төрлийн дээл ,

тогтсон дөрвөн

 

эмэлт хэрэгсэл,

дөрвөн төрлийн 

он Төв  аймгийн 

ктпетербургийн 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 9/21

Эрмитаж музейд буй торгон 

(Зураг. 2.1, 2.4, 2.5).

Зураг 2.1. Хүннүг

 

Зураг 2.2. Ноо

Зураг 2.3. Сяньбигий

  ээлэнд хийсэн судалгаа, сэргээн бүтээсэн 

йн торгон дээл (С . И .  Руденкогийн нийтэлсн

 

сон сүлжмэл бүс (Төв ,  Батсүмбэр ,  Ноён  уул)

 

үеийн бүсний арал ( ӨМӨЗО-ны  Хөлөн буйр 

айдлыг үзүүлэв 

ээр) 

аймаг )

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 10/21

 

Зураг 2.4. Хүннүгийн торгон дээлийн эсгүүрийн сэргээн төсөөлсөн зураглал 

 /  Б . Мөнхцэцэг /

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 11/21

Зураг 2.5. Хүннүгийн тор

 

а.  онголы

 

б. ӨМӨЗО , Ор

Зураг 2

он дээлийн биет сэргээн бүтээлт  / магистр Б.

 

н нутгаас олдсон дээлийн чимэглэлүүд 

досын нутгаас олдсон дээлийн чимэглэлүүд 

.6. Хүннүгийн дээлийн чимэглэлүүд 

Сарантуяа /

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 12/21

3.  Өмд, гутлын төрөл зү

  Өмд  гутлын төрөл  зүй

гуран төрлийн өмд; арьсаа

өндөр  түрийт  ширэн   г

түрийт   эсгий  толгойт

төрлийн оймс; туухуу хэм

үзэж болохоор байна.

 / Төв ,  Батсүмбэ

Зураг 3.2. Киданы үеи

( Баянхонгор ,  Б 

л 

нь у рт шуумагтай өмд, тулман өмд ; б 

 өнгөлсөн торгон дотортой, богино түри

тал  гэсэн  хоёр  төрлийн  гутал; торгон 

й  оймс,  урт  түрийтэй   эсгий  өмдөн  о

эх нэмэлт хэрэгсэлээс бүрдэж байна гэж од

а 

ураг 3.1. Хүннүгийн өмднүүд 

.  Ноён  уулын 6-  р булш. ОХУ  , СанктПетербург 

н ширэн гутал  Зураг 3.3. Кидан

тууху

  аянцагаан ,  Дугуй цахирын  хадны оршуулга)

 гино өмд гэсэн 

т  эсгий  гутал ,

 гадартай   урт 

 мс  гэсэн  хоёр 

огийн байдлаар 

б 

үеийн эсгий 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 13/21

 

Зураг 3.4. Ноён уулын 6- р булшны торгон өмдний 

сэргээн бүтээсэн эсгүүрийн байгуулалт 

а  б 

Зураг 3.5. Хүннүгийн гутлын улны чимэглэлүүд 

(а. Төв. Батсүмбэр , Ноён  уул , 6- р булшны олдвор; б  . ӨМӨЗО , Ордосын олдвор) 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 14/21

Ийнхүү судалсны эцэст дараах дүгнэлтэд хүрлээ.ДҮГНЭЛТ 

Одоогоор олдож судалгааны  эргэлтэнд ороод байгаа Хүннүд холбогдох хувцасны 

зүйлсийг  бүтээн  хэрэглэгч  хүний  өөрийнх  нь  бүтцийн  онцлог, эрэлт  хэрэгцээнд 

тулгуурлан судлахад дараахь байдалтай байна.

Хүннүд холбогдох хувцасны төрөл зүйлс нь тэдний амьдралын орчин нөхцөл, сүсэг бишрэл, эрхэлсэн аж ахуй, нийгмийн байдал, тэдгээрийн эрэлт хэрэгцээнээс үүдэн тэдний 

байгальтай зохицон амьдрах анхдагч хэрэгцээ шаардлагаар бүтээгдсэн өвөрмөц дүр төрх бүхий материал, хэлбэр дүрс, өнгө, чимэглэлтэй байна.

Малгайн чимэглэл, үс гэзэгний хэв маяг болон чимэг  зүүсгэл; дээл, бүсийн тоног чимэглэл, гутлын ул, түрийний хээ угалз тэдгээрийн утга агуулга, бэлгэдэл  нь Хүннүгийн 

хувцасны  мөн  чанар, соёлын  утга  агуулгыг  илтгэх  гол  элементүүд  болох  нь  бидний 

судалгаанаас  тодорхой  байна. Мөн  эдгээрийг  урлан  үйлдсэн  арга  ажиллагаа, хийц 

загварын онцлог нь Хүннүчүүдийн оюуны эх чадварыг илэрхийлж байна.Дээрх төрөл зүйлийг судлан, тэдгээрийн үүрэг  зориулалт, утга бэлгэдлийг тайлан 

тайлбарлах оролдлого хийснээр дараах дүгнэлт, таамаглалыг дэвшүүлж байна.

Хүннүгийн хувцас нь Төв Азийн өндөрлөг хэмээх байгаль, цаг уурын олон янзын бүс, бүслүүр  нутагт  амьдарч  байсан  нүүдэлчдийн  амьдралын  хэрэгцээ  шаардлагаар бүтээгдэхдээ  хүний  биеийг  гадны  нөлөөлөлөөс  хамгаалахын  зэрэгцээ  тэдний  ертөнцийг үзэх  үзлээс  үүдэлтэй  оюун  санаа, гоо  сайхны  эрэлт  хэрэгцээгээр  нөхцөлдсөн  чимэг зүүсгэл нь  аливаа муу  зүйлээс хамгаалах дом шившлэг, жатга, дохио  тэмдгийн үүргийг давхар  гүйцэтгэж  байна. Энэхүү  дом  шившлэг, жатга, дохио  тэмдгүүд  нь  эртний 

хүмүүсийн  инстинктив  хамгаалалын  уламжлал  гэж  үзэж  болохоор  байна. Иймээс  бид 

цаашид  энэхүү  судалгаагаа  улам  гүнзгийрүүлж, нарийвчлан  судлахдаа  Хүннүгийн 

хувцасны  тоног  чимэг, чимэглэлийн  дүр  дүслэлийг  эртний  хүмүүсийн  инстинктив хамгаалалд суурилан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Хүннүд  холбогдох  хувцасны  зүйлсийн  боломжтой  зарим  олдворуудын  загварыг сэргээн  төсөөлж, хэмжилт  судалгаа  хийн  эсгүүрийн  үлгэр  загварыг  сэргээн  бүтээснээр дараах дүгнэлтүүдэд хүрлээ. Үүнд:

Хувцасны  түүхэнд  хүний  бие  бодийн  эрхтэн  тус  бүрийн  хэлбэр  хэмжээ,хөдөлгөөнийг  тооцож шийдсэн, хөдөлгөөнд  саад  болохооргүй, биеийг  бүхэлд  нь  хааж халхалдаг эсгүүртэй хувцасны үүслийг эртний Перстэй  (НТӨ VI- НТӨ  IV зуун  ) холбон 

тайлбарладаг  бол  бидний Хүннүд  холбогдуулан  үзэж  буй  төмрийн  эхэн  үеийн  сүүлтэй 

үслэг  хүрэм, гурвалжин шигшигтэй  (царцагтай, алганагтай) өмд, түүнчлэн Ноён  уулын 

булшнаас олдсон Хүннүгийн үеийн (НТӨ III- НТ I зуун) өмд, дээлийн эсгүүр ч мөн суга,ташаа, хормойдоо  шигшигтэй  байгаа  нь  Хүннүчүүд  бас  хувцасны  эсгүүрийг  нарийн 

тооцож хийдэг байсныг  харуулж байна.Хувцасны  “зах” хэмээх нэгэн  гол бүрдэл хэсэг  / деталь /- ийг дундад  зууны сүүлч,

сэргэн мандалтын эхэн үед үүссэн гэж олон орны хувцас судлаачид үздэг. Гэтэл Хүннүд 

холбогдох хувцасны төрөл зүйлийн нэг болох сүүлтэй, үслэг хүрэм нь суурь зах, эргэдэг захнаас бүрдсэн, нарийн эсгүүртэй захтай болох нь бидний судалгаагаар батлагдсан юм.Энэ хүрэм төмрийн эхэн үед  (НТӨ  IV – II) холбогдож байгаа нь  “зах” хэмээх деталийн 

үүсэл Хүннүтэй холбоотой болохыг харуулж байна.Мөн  Хүннүчүүд  “Заха” хэмээх  нэгэн  төрөл  зүйлийн  нэмэлт  хэрэгсэл  хийж,

хэрэглэж байсан гэж үзэж болохоор байна. Энэ нь загвар болон хэрэглээний хувьд олон 

төрөл  зориулалттай болж хөгжсөн нь лавтай мэдээгээр Киданы үетэй холбогдож байна.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 15/21

Улмаар Манж, Хятад, Уйгур  үндэстний  дунд  тархан  хөгжжээ. “Заха”- г  хүзүү, хоолойг тойруулан ороон, зүүж хэрэглэж байсан боловч үүрэг зориулалт, хувьсал хөгжлийн явцдаа дээлийн нэг гол элемент болох “зах” болон хувирчээ гэж дүгнэж болохоор байна.

Соёлын үзэгдлийн үүслийг хүний хэрэгцээтэй холбон тайлбарлах оролдлого хийж,

эртний түүхийн сурвалжуудын мэдээ, судлаачдын таамаглалтай харьцуулж үзсэнээр  өмд 

Хүннүчүүдээс үүсэлтэй гэх үзлийн магадлалыг нэмэгдүүлэв.Эдгээр  баримтад  үндэслэн  Хүннүчүүд  хүн  төрөлхтний  хувцасны  соёлын  үүсэл,

хөгжилд онцгой байр суурь эзэлнэ гэсэн дүгнэлтэд хүрч байна.Хүннүчүүд  үс  гэзгээ  өвөрмөц  хэв  маягтай  засаж  янзлан  түүндээ  ясан  хатгуур,

даавуун  гэр, модон  сам  зэргийг  хэрэглэж  байснаас  олон  салаа  гэзэг  сүлжих  үйл  нь одоогийн  охидын  гэзгэнд, даавуун  гэр  нь  түүхэн  цаг  үеийн  туршид  улам  олон  янз төрөлтэй болон боловсрон хөгжиж өдгөө бидний үед уламжлагджээ. Харин үсэндээ ясан 

хатгуур, модон сам зүүж чимэглэх үйл нь Хятад,  Япон, Солонгос зэрэг дорнын бусад ард 

түмэнд шилжин уламжлагдсан байж болохоор байна.Хүннүгийн хуяг, дуулга  түүхэн хөгжлийнхөө  явцад  хамгийн их хувьсан хөгжиж,

олон  улс  оронд  түгэн  тархаад  зогсохгүй Монгол  эхнэрийн  гоёл  болох  уужинд  түүний 

загвар, хамгаалалтын  гол  утга  санаа  нь  хадгалагдан  үлджээ. Энэ  нь  айл  гэрийн  эзэгтэй хүнийг  гэр  бүлийн  бүгдийн  эх, сахин  хамгаалагч  хэмээн  дээдлэн  хүндэлдэг  үзэлтэй холбоотой  юм. Нөгөөтэйгүүр, эхийн  бие  бодийг  хүндэтгэдэг  соёл  сэтгэлгээнээс  үүдэж 

эхийн  бие, уураг  сүү, эснин  мэндлэх  үржил  шим, үс  гэзэг, тэр  бүгдийгээ  хамгаалах 

үүрэгтэй холбоотойгоор эхнэр хүний хувцас, хэрэглэл хуяг, дуулгатай адил төстэй хэлбэр 

хийцтэй болжээ гэсэн санаа, таамаглалыг дашрамд дэвшүүлж байна. Олон гүүрийн гол, Укокоос олдсон урт эсгий оймснууд, Дугуй цахирын олдворын 

туухуу, Ноён  уулын  олдворын  эсгий  толгойт  оймс, богино  сөөхий, шаахай  зэргээс үндэслэн  одоогийн  Торгууд  ястны  “току” хэмээх  гутал  Хүннүгийн  гутал, оймсны хэлбэрийг нэгтгэн хадгалсан, хамгийн эртний хэв маягтай гутал хэмээн үзлээ.

Ноён уулын булш, Ордосоос олдсон гутал, оймсны улыг усны долгион хээ, лууны 

хийсвэрлэсэн  уран  нарийн  хээ, дүрсээр  чимэглэсэн  нь Хүннүчүүд  уул  ус, газрын  лус савдагт тахил үйлдэхдээ хэрэглэдэг тусгай өмсгөлийн чимэглэл байх магадлалтай хэмээн 

үзэж байна.Ийнхүү  Хүннүгийн  хувцасны  төрөл  зүйлс  хэрэглэсэн  эд  материал, тоног 

чимэглэлийн дүр дүрслэл, үүрэг зориулалт, утга бэлгэдэл, хийц шийдлээрээ нийлж нэгдэн 

Хүннүгийн хувцас хэмээх нэгэн цогц соёлыг бүрдүүлжээ.Бидний  судалгааны  хэрэглэгдэхүүнүүд  гол  төлөв  Хүннүгийн  язгууртнуудад 

холбогдох  булшнаас  олдсон  хэдий  ч  эдгээрийн  ерөнхий  хэлбэр  бүтэц, үүрэг  зориулалт,бэлгэдэлийн  утга  агуулга  нь  жирийн  иргэдийн  хувцсанд  ч  мөн  хамааралтай  гэж  үзэх үндэстэй байна.

Энэ бүхэн нь Хүннүчүүдийн олон мянган жилийн туршид ан агнуур, мал аж ахуй эрхлэн, сав шим ертөнц, сансар огторгуйн түмэн үзэгдлийн хооронд, тэдгээртэй харьцан 

амьдрахдаа, соёл сэтгэлгээ – уран дүрслэл - илэрхийлэл нь байнга баяжин хөгжиж ирсэний 

илэрхийлэл болно.Хүннүд холбогдох хувцасны төрөл зүйлийг түүх археологи, угсаатны зүй, соёлын 

харилцан  хамаарлын  үндсэн  дээр  тодруулж  тэдгээрийн  үүсэл, хөгжил, утга  бэлгэдлийг тайлбарлах оролдлого хийсэн, мөн зарим олдворуудын сэргээн төсөөлсөн зураг, эсгүүрийн 

үлгэрийн байгуулалтыг хийсэн явдал бидний судалгааны гол үр дүн болно. 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 16/21

Энэхүү  судалгааны  ажлын  үр  дүнг  үндэсний  хувцасны  цаашдын  судалгааны  суурь бологон  ашиглаж  болохын  зэрэгцээ  түүхэн  сэдэвт  уран  бүтээл  туурвих, үндэсний уламжлалыг  тусгасан  хувцасны шинэ  загвар  зохион  бүтээх  үйл  ажиллагаанд  хэрэглэх,

сургалтанд ашиглах зэрэг практик ач холбогдолтой.

НОМЗҮЙ Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд:

1.  Алтанцэцэг  Ч. Монгол  орны  уур  амьсгалын  нөхцөлд  тохирсон  дулаан  хувцасны давхарлагын  судалгаа, түүний оновчтой  бүтцийн  зохиомж: Техникийн шинжлэх  ухааны 

дэд докторын зэрэг горилсон диссертаци.- УБ., 1998.

2.  Амартүвшин  Ч. Дундговь аймагт хийсэн археологийн судалгаа: Бага газрын чулуу.-УБ.: Бэмби сан, 2010.- 454х.

3.  Аристотель. Туурвил зүй / Орч. М. Гаадамба.- УБ.: УХГ., 1969.- 158х.

4.  Бадрах Г. Чингисээс дээд үеийн монгол хувцасны өгүүлбэр.- УБ., 2006.- 190x. 

5.  Батболд Н. Монголын хадны зургийн судалгаа (Говийн бүсийн  хэрэглэгдэхүүнээр):Докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээл / Э / ш удирд. Д. Цэвээндорж.- УБ., 2011.- 174х.

6. 

Батсайхан З. Хүннү.- УБ., 2003.- 290x. 7.  Батчулуун Л. Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо.- УБ., 2003.- 525х.8.  Баяр Д.Монгол нутаг дахь хүн чулуун хөшөө.- УБ., 2001.

9.  Баяр Д. Монголчуудын чулуун хөрөг.- УБ., 2002.- 256x. 

10.  Баясах Ж. Их Монгол улсын түүхэнд холбогдох Хятад хоёр сурвалж бичиг.- УБ.,2006.- 410х.

11.  БНМАУ-ын угсаатны зүй: 3 боть / Ред. С.Бадамхатан.- УБ.: УХГ., 1987.- (Түүхийн хүрээлэн).

I боть: Халхын угсаатны зүй XIX-XX зууны зааг үе.- 431х.12.  Долгорсүрэн Ж. Аман соёлын арга билгийн шүтэлцээ.- УБ., 2003.- 199x. 

13.  Доржсүрэн Ц. Умард Хүннү.- УБ., 1961.

14.  Дунгаамаа  Б. Монгол  дээлийн  зохион  бүтээлтийн  судалгаа, боловсруулалт:Техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон диссертац / Э / ш удирд.  Ч.Алтанцэцэг.-Хамгаалсан 2005.02.21.- УБ., 2005.- 138х.

15.  Ерөөл-Эрдэнэ  Ч. Хүннүгийн  язгууртны  оршуулгын  дурсгалын  судалгаа: Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон бүтээл.- УБ., 2010.- 162х.

16.  Крадин Н.Н. Хүннү эзэнт улс / Орч. Н. Ганбат.- УБ., 2012.- 313x. 

17.  Норжинхорлоо  Н. Монгол  дээл  эсгэх, оёх  сургалтын  технологийн  уламжлал,шинэчлэл: Сурган  хүмүүжүүлэх  ухааны  д- рын  (Ph.D) зэрэг  горилсон  диссертац  / Э / ш удирд. Ц.Цэвээн.- Хамгаалсан 2004.11.05.- УБ., 2004.- 98х.

18.  Нямбуу Х.Монгол хувцасны түүх.- УБ., 2002.- 400x.

19.  Одбаатар  Ц. Монгол  нутаг  дахь  эртний  Уйгурын  бунхант  булшны  судалгаа:Археологийн  ухааны  доктор  (Ph.D)-ын  зэрэг  горилсон  бүтээл  / Э / ш  удирд. А.Очир,Д.Цэвээндорж.- УБ., 2013.- 289х.

20.  Пэрлээ Х. Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь.- УБ., 1959. 21.  Сонгино   Ч. Монголчуудын  үйл  урлалын  өв  уламжлал: Соёл  судлалын  ухааны 

докторын (Ph.D) зэрэг горилсон диссертац.- УБ., 2000.

22.  Сүхбаатар Г. Сяньби нарын угсаа гарал, соёл, аж ахуй, нийгмийн байгуулал: Нэн 

эртнээс МЭ IV зуун.- УБ., 1971.

23.  Сүхбаатар Г.Монгол Нирун улс: 330 орчим- 555 он.- УБ., 1992.- 279х. 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 17/21

24.  Сүхбаатар Г.Монголын эртний түүх судлал.- УБ., 2000.- 298х.

25.  Сүхбаатар Г.Монголын эртний түүх судлал: II боть: Сяньби.- УБ., 2001.- 240х. 26.  Сэр-Оджав Н.Монголын эртний түүх.- УБ., 1977.- 198х. 

27.  Хандсүрэн Ц.Жужаны хаант улс ба түүхийн зарим судалгаа.- УБ., 2005.- 244х.

28.  Цэвээндорж Д.Монголын эртний урлагийн түүх.- УБ., 1999. 

29. 

Цэдэв Д.Монголын нууц товчооны бэлгэдэл зүй.- УБ., 2002.30.  Энхдаваа Д. Монгол дархлах урлалын арга ухааныг баримтжуулан судлахын учир:

Урлаг судлалын ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон бүтээл.- УБ., 2011.31.  Эрдэнэбат У.Монгол эхнэрийн богтаг малгай.- УБ., 2006.- 152х.

32.  Эрдэнэбат У., Амартүвшин  Ч. Дугуй Цахирын хадны оршуулга (X-XII зуун).- УБ.,

2010.- 214х.

 Гадаад  хэл дээрх   эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд:

1.  Ван  Чэн Үй. Ляо улсын үеийн хувцас засал: Хятад хэл дээр.- Ляонин, 2002.- 150х.

2.  Коновалов П.Б. Хунну в Забайкалье.- Улан- Удэ., 1976.- 248с.3.  Полосмак Н В. Всадники Укока.- Новосибирск, 2001.4.  Руденко С.И. Культура Хуннов и Ноинулинские курганы.-М.; Л., 1962.- 207с.

5. 

Таскин  В.С. Материалы  по  истории  Сюнну  (по  Китайским  источниками).- М.,1968.- 177с.6.  Таскин В.С. Материалы по истории древних кочевых народов группы дунху.- М.,

1984.- 485с.7.  Таскин В.С. Материалы по истории кочевых народов в Китае  III-V вв.- М., 1989.-288с.8.  Trever C. Excavations in Northern Mongolia (1924 - 1925): In English.- L., 1932.

9.  Steppenkrieger – Reiternomaden des 7.-14. Jahrhunderts aus der Mongolei.- LVR-

Landesmuseums Bonn, 2012.- P.426.10.  Умэхара Сүэжи. Кита Монгорү Ноён Ура кофүн шүшша:  Япон хэл дээр.- Т., 1960.-

114х.

 Монгол  хэл дээр  хэвлэгдэн  гарсан ном ,  хэвлэл: 

1.  Амар А.Монголын товч түүх.- УБ., 1989.- 208х. 2.  Амгалан М. Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс / Хян. Ж.Энэбиш.-

УБ.: Монсудар, 2000.- 210х.3.  Амгаланбаатар  Д. ба  бус. Хүний  биеийн  бүтэц  зүйн  лекц  / Д.Амгаланбаатар,М.Онолбаатар, Б. Дагданбазар, С. Түндэврэнцэн, Д. Цэрэндулам.- УБ.: Эрүүл энх, 1997.-

316х. 

4.  Ариунболд  Г. ба  бус. Монголын  эртний  улсуудын  цэрэг  / Г. Ариунболд,Ж.Базарсүрэн, Т. Эрдэнэхишиг.- УБ.: Соёмбо принтинг, 2011.- 159х.

5.  Бадрал С.Монгол баримлын хувьсал хөгжил.- УБ., 2000. 

6.  Бадрал С.Монголын эртний чулуун баримал.- УБ., 2001. 7.  Бадрал С. Хүннүгийн дүрслэх урлагийг ажиглан шинжихүй.- УБ., 1997. 8.  Дэлхийн Монголчуудын түүх: 9 боть.- УБ.: Адмон, 2012.

I боть / Б.Балжинням,Ж.Батсуурь, Х.Цогтбаатар.- 723х. 9.  II боть / Хян. Ч.Далай ба бус.- 350х. 10.  III боть / Хян. Ч.Далай ба бус.- 547х. 

11.  Бат-Отгон З. Хүн өөрөө соёл өөрөө.- УБ., 2008.- 104x. 12.  Бат-Отгон З. Монгол хүний газар зүй.- УБ., 2009.- 163x. 13.  Баяр Д. Алтан ургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь.- УБ., 2000.- 61x. 

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 18/21

14.  Болдбаатар Ж., Дэлгэржаргал П. Хүннүгийн түүх соёл.- УБ., 2011.- 410х. 

15.  Ганбаатар  Я. Хүннүгийн түүх, соёл.- УБ., 2008.- 364x.16.  Ганбаатар А. XX зууны өрнөдийн философи.- УБ., 2010.- 334х. 

17.  Гарамжав Д. Хадны зурагсын уянгалаг зохиомж оршвой.- УБ., 1999. 

18.  Геродот. Түүх / Орч. Б. Галаарид.- УБ., 2009.- 127х. 

19. 

Гильом де Рубрук. Дорнод этгээдэд зорчсон минь.- УБ., 1992.- 255x. 20.  Гомбосүрэн Ц., Дорждагва Т. Өрнөдийн соёлын философи.- УБ., 2010.- 304x. 

21.  Гумилёв Л.Н. Хүн гүрэн / Орч. Б.Даш- Ёндон.- УБ., 2000.- 239х. 22.  Гумилёв Л.Н. Евразийн түүхээс / Орч. Д.Наран.- УБ., 2000.- 121х. 23.  Гумилев Л.Н. Этногенез, дэлхийн био орчин / Орч. Ж.Роозон.- УБ., 2007.- 388х. 

24.  Далай  Ч. Монголын бөө мөргөлийн түүх.- УБ., 2009.- 119x. 25.  Дорждагва  Т. ба  бус. Соёл  судлалын  үндэс  / Т.Дорждагва, Н.Сарантуяа,Ж.Долгорсүрэн.-УБ., 1998.- 191x. 

26.  Дулам С.Монгол домог зүйн дүр.- УБ., 2009.- 380х. 

27.  Жан Копан. Угсаатан судлал, хүн судлалын удиртгал  / Орч. С.Дулам.- УБ., 2007.-142x. 

28. 

Жак Уэтерфорд.Монголын их хатдын нууц товчоо.- УБ., 2009.- 255х.29.  Жамбалжамц Б. Монгол орны уур амьсгал.- УБ., 1989. 30.  Жиованни дель Плано Карпини.Монголчуудын түүх.- УБ., 1992. 31.  Жуковская Н.Л. Нүүдэлчин Монголчууд.- УБ., 2010.- 201x. 

32.  Кузищин В.И. Эртний дорно дахины түүх  / Орч. Х.Баярмаа.- УБ., 2010.- 397x. 33.  Күнз. Шүүмжлэл  өгүүлэл: Эртний  Хятадын  гүн  ухааны  сэтгэлгээний  сонгодог судар / Орч.М. Чимэдцэеэ.- УБ., 2005.- 340x.

34.  Лижээ Г. Шинжааны ойрдууд. УБ., 2008.- 118х.

35.  Монголын нууц товчоо / Орч. Ц.Дамдинсүрэн.- УБ., 1990.- 255x. 36.  Монголчуудын түүх, соёлын атлас / Ред. А.Цанжид.- УБ., 2004.- 354x. 

37.  Монгол улсын түүх: I боть.- УБ., 2003.- 438x. 

38.  Монгол Солонгос улсын хамтарсан эрдэм шинжилгээ- 2.- Сөүл, 1993.- 100x. 39.  Наваан Д.Мянган дурсгалын эх орон.- УБ., 1970. 40.  Наваан Д. Дорнод монголын хүрлийн үе.- УБ., 1975. 

41.  Наваан Д. Хүннүгийн өв соёл.- УБ., 1999. 42.  Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага, стандарт: MNS 5271: 2012.- УБ.: СХГ.- 41х. 43.  НС,МБМ Үндэсний стандартын эмхэтгэл: Албан хэвлэл.- УБ.: СХГ., 2013.- 278х.

44.  Өлзий Т. Эртний монголчуудын сэтгэхүйн хэв шинж, онцлог.- УБ., 2006.- 178x. 

45.  Өлзийбаатар  Д., Цацралт  С. Хүрээ  гоёл: Каталоги  / Хян. З.Батнасан.- УБ.:Сэлэнгэпресс, 2013.- 240х. 

46.  Радугин А.А. Соёл судлал / Орч. Х.Лхамдорж, П. Чойжил.- УБ., 1999.- 331x. 

47.  Санжмятав Т. Архангай аймгийн нутаг дахь эртний түүх соёлын дурсгал.-УБ., 1993. 48.  Сономцэрэн Л.Монголын эртний соёл урлаг.- УБ., 1989.- 77x. 49.  Сономцэрэн Л. Монголын эдийн соёл, ардын урлагийн зүйлчилсэн тайлбар толь.-УБ., 1992.- 144x. 50.  Сувд Б., Саруул А. Монгол костюмс  / Хян. А.Саруул, У.Эрдэнэбат.- УБ.: Адмон,

2011.- 352х. 

51.  Сумьяабаатар М. Гучин зургаат тайлбар толь: 8 боть.- 23; 24- р дэвтэр.- УБ., 2006.52.  Сүхбат Ш.Монгол бөөгийн амьд байгалийн шүтлэг.- УБ., 2012.- 192х.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 19/21

53.  Туяа Б. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид.- УБ.,

2003.- 211х. 54.  Түвдэн Готов. Би Далай ламын  Чойжин  / Орч. М.Одончимэг; Орч.  ред. Г.Лувсан.-

УБ., 2011.- 240х. 

55.  Фрэйзер Ж.Ж. Алтан гишүү / Орч. Ж.Отгонбаяр.- УБ., 2011.- 781х.

56. 

Фройд З. Онгон шүтлэг ба хорио цээр / Орч. Ж.Отгонбаяр.- УБ., 2009.- 151х.57.  Хавх Н.Монголын нийгмийн гүн ухаан.- УБ., 2000.- 234x.

58.  Хавх Н. Буддын гүн ухааны агуулгын харьцуулсан тайлбар.- УБ., 2006.- 620x. 59.  Хосбаяр  П. Монгол  орны  мезозой  ба  кайнозойн  эриний  эртний  газар  зүй, уур амьсгал.- УБ., 2005. 

60.  Хүннүгийн толь бичиг / Эрх. Ц.Төрбат.- УБ., 2011.- 214х. 61.  Хүннүгийн өв: Каталоги / Эрх. Г.Эрэгзэн.- УБ., 2011.- 296х. 62.  Цүлтэм Н. Монголын уран зургийн хөгжиж ирсэн тойм.- УБ., 1988.- 93x. 

63.  Цэвэл  Я.Монгол хэлний товч тайлбар толь.- УБ., 1966. 

64.   Чингис хааны өв / Ш.Бира,Ж.Болдбаатар, Ж.Базарсүрэн ба бус.- УБ., 2012.- 319х. 65.   Чулуунжав Д. Хүн, Хүннү улс, Монгол угсаатны  гарал, түүхийн философи.- УБ.,

2008.- 191х. 66.  Шиба Рёотаро. Тал нутгийн тэмдэглэл / Орч. О.Жаргалсайхан.- УБ., 1997.- 161х. 67.  Энхдаваа Д.Монгол дархчлал.- УБ., 2010.- 128х. 

 Гадаад  хэл дээр  хэвлэгдэн  гарсан ном ,  хэвлэл:

1.  Адамчик В.В. Полная энциклопедия символов и знаков.-Минск, 2006.- 607с.2.  Андреева А.Ю., Богомолов Г.И. История костюма.- СПб., 2001.

3.  Археология  этнография  и  антропология  Монголии: Совместная  Советско-

Монгольская комплексная историко- культурная экспедиция.- Новосибирск, 1987.

4.  Блохина И.В. История костюма.-Минск: Харвест, 2009.- 192с.5.  Военное дело древних племен Сибири и Центральной Азии  / Ред. Ю.С.Худяков.-Новосибирск, 1981.

6.  Духи  предков  в  звуках  бубна: Коллекция  предметов шаманского  культа  народов Сибири и Северо-Восточной Азии.- Иркутск, 2007.

7.  Fashion its Past, Present, Future: “International Introductory Communication”

International conference papers.- UB., 2010.- 157p.8.  Ikue Otani. Earring- focusing on the Xiongnu age in Mongolia // “Ancient cultures of

Mongolia and Baikal Siberia”, The materials of 3-rd international scientific conference.- UB.,

Mongolia, 2012.

9.  Культурология  в  вопросах  и  ответах: Учебное  пособие  / Науч.  ред. Г.В.Драч.-Ростов-на-Дону, 1997.- 472с.10.  Леви-Строс К. Структурная антропология.-М., 1983.

11.  Мерцалова М.Н. Костюм  разных времен и народов.- Т.I.-М., 1993.- 542с.12.  Монгол үндэстний хувцас заслын соёл: Хятад хэл дээр.- Ляонин, 1997.- 709х.

13.  Munkhtsetseg B. On origin of Clothes 2009: International Costume Conferense.- Korea,

2009.14.  Munkhtsetseg B. Some Issues on Types of Xiongnu Clothing // Journal of Korea and

China of Fashion Industry- Academy, International conference.- Bejing, China. Jun 25-29, 2012. 

15.  Ордосын хүрэл багаж: Хятад хэл дээр  / Эмхт.  Ян Шин Гай.- Бээжин: Шин Жин  Я 

 Чян, 2006.- 348 х.-(Эртний түүхийн олдворын хэвлэлийн хороо).

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 20/21

16.  Otto F. On the footwear of the Altai Torguts // Altaic Religious Beliefs and Practices:

Proceedings of the 33 rd Meeting of the Permanent International Altaistic Conference. Budapest june 24-29, 1990.- P.135-141.

17.  Ояа Икүе. Нисдэг морин  чимэглэлтэй  бүсний  судалгаа: Каназава Их  сургуулийн 

э / ш хурлын материал: Япон хэл дээр.- Канагава, 2010.

18. 

Тарасенко О.В. Культурология.- Иркутск, 2010.- 270с.19.  The Legacy of Genghis Khan and Magnificent Mongol Empire:  Япон хэлээр.- Tokyo,

2008.20.  Хуан Нэн Фү, Чэн Жуан. Хятадын хувцасны түүх.- Бээжин, 1999.

21.  Худяков Ю.С., Эрдэнэ- Очир Н. Бронзовый шлем- новая  находка  в Монголии  //

Археология, этнография и антропология Евразии.- 1 (41) 2010.- С.53-60.22.  Юуан Зэ. Дундад улсын хувцасны түүх: Хятад хэл дээр.- Бээжин, 2005.

23.  Юрчук В.В. Современный словарь по культурологии.-Минск, 1999.- 729с. Ном ,  хэвлэлд нийтлэгдсэн судалгааны нийтлэлүүд:

1.  Алтанзаяа Л. Мөрөвч өмсгөлийн тухай // Нүүдэлчдийн үндэсний хувцас, уламжлал,зан үйл: Олон улсын хурлын илтгэлүүдийн эмхтгэл.- УБ., 2005.- Х.8-16.

2. 

Алтанцэцэг   Ч. Монгол  үндэсний  хувцас  загварын  түүхэн  хувьсал: Солонгос,Монгол, Орос гурван улсын соёлын форумын материал // ”Соёлын мод”: Олон улсын э / ш-ний хурлын илтгэл.- 2010.- Х.41-45.

3.  Алтанцэцэг   Ч. Монгол  дээлийн  хэлбэр, хийцийн  онцлогийг  хувцасны  бүтцийн 

инженерчлэлийн  хүрээнд  үнэлэх  нь  // “Дээлтэй  монгол”: Олон  улсын  э / ш-ний  хурлын 

товхимол.- УБ., 2010.- Х.101-108.

4.  Болдбаатар  Ч., Цэцэгжаргал Т. Монгол бий биелэгийн дохио зангын зарим тайлал //

Монгол судлал.МУИС, МХСС- ийн э / ш-ний бичиг: Б.35 (367).- УБ., 2012.- Х.111-124.

5.  Болдбаатар Ю. Баянбулагийн хадны зурагт дүрслэгдсэн давируулт гутлын тухай //“Дээлтэй Монгол”: Олон улсын э / ш-ний хурлын товхимол.- УБ., 2010.- Х.42.

6.  Баяр Д. Монгол хувцас ба евразийн соёл  // Fashion its Past, Present, Future: Олон 

улсын хувцас судлалын э / ш-ний бага хурлын эмхтгэл.- УБ., 2010.- Х.14-22. 7.  Баяр  Д., Эрдэнэбат  У. Хүннүгийн  гэзэг  үсний  засалт  ба  хувцас  өмсгөл  //

Археологийн судлал.- 2011.- Т.31.- Х.161-182.

8.  Баяртөр Б. Хүннүгийн амьтны загварт урлагийн хэв маяг, утга бэлгэдэл // ”Соёлын мод”: Олон улсын э / ш-ний хурлын илтгэл.- Хар хорин, 2012.

9.  Дариймаа Н.А. Буриадын уламжлалт соёл дахь эхнэр хүний мөрдөх ариун нандин 

үйл // “Монгол бэлгэдлийн судалгаа”: Олон улсын э / ш-ний хурлын эмхтгэл.- УБ., 2009.-

Х.59-60.10.  Дашням Л. Монгол язгууртны хувцасны онцлог  // “Дээлтэй монгол”: Олон улсын 

э / ш-ний хурлын товхимол.- УБ., 2010.- Х.14-21.

11.  Дулам С. Монгол хувцасны үүслийн тухай бодрол шинжилгээ // “Дээлтэй монгол”:Олон улсын э / ш-ний хурлын товхимол.- УБ., 2010.- Х.8-13.

12.  Дулам С.Монгол малгай-бэлгэдлийн цогцлол // Нүүдэлчдийн өв судлал.- УБ., 2009.

13.  Ерөөл- Эрдэнэ   Ч., Рэгзэн  Г. Зэвсгийн  түүхэнд  холбогдох  шинэ  олдворууд  //  Археологийн судлал.- T. XIX.- Fasc. 4.- УБ., 1999.- Х.26-35.

14.  Мөнхцэцэг Б. Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэл XVII-XVIII зуунд  // Соёл судлаач багш нарын үндэсний Y семинарын материал.- УБ., 2007.- Х.97-100.

15.  Мөнхцэцэг Б. Монгол үндэсний хувцасны соёлыг судлах арга зүйн зарим асуудал  // Соёл судлаачдын үндэсний VI семинарын материал.- УБ., 2008.- Х.332-334.

8/13/2019 ILTGEL Muugii

http://slidepdf.com/reader/full/iltgel-muugii 21/21

16.  Мөнхцэцэг Б. Монгол дээлийн эсгүүрийн хувьсал, хөгжил  // “Дүрслэх урлаг, одоо цаг, бүтээлч ертөнц”: Э / ш-ний хурлын эмхтгэл.- УБ., 2009.- Х.62-72.17.  Мөнхцэцэг Б. Дугуй Цахирын хадны оршуулгын хувцасны зүйлсийн харьцуулсан 

судалгаанаас  // Соёл, урлагийн  сургуулиудын  э / ш-ний  нэгдсэн  хурлын  илтгэлүүд.- УБ.,

2010.- Х.23-34.

18. 

Мөнхцэцэг  Б. Хүннүгийн  малгайн  бүтэц  зүйн  асуудалд  // Соёл  судлаачдын үндэсний семинарын материал.- УБ., 2010.- Х.307-312.

19.  Мөнхцэцэг Б. Монгол хувцсыг судлах асуудалд // Соёл, урлаг судлал XI.- УБ., 2010.20.  Мөнхцэцэг  Б. Ноён  уулын  булшнаас  олдсон  нэгэн  малгайн  тухай  // International

conference, Ulaan- Ud, Russia.- May 17-20, 2012. 21.  Наваан  Д. Азийн  Хүннү  нарын  соёл  иргэншил  // Төв  Азийн  нүүдэлчдийн  соёл 

иргэншлийн зарим асуудал.- УБ., 1997.- (ШУА).22.  Пэрлээ Х. Ялтсан гутал //Музей судлал.- УБ., 1975.- Х.42-45.

23.  Саруулбуян  Ж. Эвэрт  морины  дүрсэлгээний  бэлгэдэл  // Монголын  соёл, урлаг судлал I-II.- УБ., 1999.- Х.213-220.24.  Сономцэрэн Л. Хүннү нарын урлаг //Монголын эртний түүх, соёлын зарим асуудал:Судалгааны эмхтгэл.- УБ., 1972.- Х.115-131.

25.  Сэрдарам Д. Монгол хувцасны түүхэн уламжлал // “Дээлтэй монгол”: Олон улсын 

э / ш-ний хурлын товхимол.- УБ., 2010.- Х.37-40.26.  Тангад Д. Торгууд ястаны хувцас // Угсаатны зүй.- II боть.- УБ., 2012.- Х.203- 209.

27.  Төрбат Ц. ба бус. Монгол Алтайн баруун хэсгийн буган чулуун хөшөөд, тэдгээрийн 

дүрслэлийн зарим онцлог // Археологийн судлал.- УБ., 2007.- Х.79-94.28.  Түмэн  Д. Монголын  эртний  нүүдэлчдийн  гарал  үүслийг  антропологийн  үүднээс тайлбарласан нь  // Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн зарим асуудал.- УБ., 1997.-

(ШУА).29.  Түмэн Д. Хүннүчүүдийн антропологи хэв шинж, бие бүтэц, генетик  // Хүннүгийн 

түүх соёлын асуудлууд: Э / ш-ний хурлын эмхтгэл.- УБ., 2010.- X.88-106.

30.  Цэвээндорж Д., Амартүвшин  Ч. Хүрэл ба төмрийн түрүү үеийн судалгаа  // Монгол 

улсын Шинжлэх  ухаан: 108 боть.- Б.32: Монголын  археологийн шинжлэх  ухаан  / Ред.

Д.Цэвээндорж, У.Эрдэнэбат.- УБ., 2007.- Х.31-46.

31.  Цэвээндорж Д., Молодин В.И., Парцингер Г. ба бус. Монгол Алтайн мөнх цэвдгийн 

булшны судалгаа // Археологийн судлал.- УБ., 2007.- Х.167-187.32.  Цэвээндорж Д. Монголын олон үеийн түүхийн голомт нутаг  // Археологийн судлал.-УБ., 2007.- Х.5-13.

33.  Энхцэцэг Д. Монгол эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл зүүлт гоёл чимэглэл // Fashion itsPast, Present, Future: Олон улсын э / ш-ний бага хурлын эмхтгэл.- УБ., 2010.- Х.146-157.

34.  Эрдэнэбат  У. Монгол  орны  агуйн  археологийн  судалгааны  учир  холбогдол  //

Музей судлал.- УБ., 2001.- Х.18-23.35.  Эрдэнэбат  У. Уйгурын  үеийн  хувцасны  шинэ  олдвор  // Археологийн  судлал.-Т.32.- УБ., 2012.- Х.146-185.

36.  Эрдэнэбаатар  Д. Хүрлийн  үеийн  байлдааны  зэвсэглэл  // Монгол  цэргийн  түүх судлал өнөө ба ирээдүй.- УБ., 1996.- Х.25-26.37.  Эрдэнэбаатар Д. Хүннүгийн археологийн судалгаа // Археологийн судлал.- Т.20 /

Эмхт. Б.Гүнчинсүрэн.- УБ., 2000.- Х.61-67.

38.  Эрдэнэцог Ц. Богтого малгайн үүсэл, хөгжлийн асуудалд // Дүрслэх урлаг судлал:Э / ш-ний бичиг, уран бүтээл.- УБ., 2009.- Х.5-10.- (МУБИС, ДУТС).