13
Батлав. НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж Зардал хуримтлуулан бүртгэж өртөг тооцох аргазүй НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Батлав. НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Зардал хуримтлуулан бүртгэж өртөг тооцох аргазүй

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

Page 2: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Агуулга 1. Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл 2. Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл 3. Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл

Page 3: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

1. Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэлҮйлчилгээ эрхэлдэг байгууллагын процесс нь бага ч гэлээ үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагатай, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдгээрээ худалдаа эрхэлдэг байгууллагатай төстэй.

Page 4: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааны зардалд 1. Хангамжийн материал 2. Хөдөлмөрийн зардал 3. Бусад зардлууд хамаарах бөгөөд зардлыг нь тус тусын зардлын дансаар бүртгэнэ.

Page 5: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэлӨртгийн объект болон зардлын объект бүрээр зардлыг хуримтлуулан бүртгэж байгаад тайлант хугацааны эцэст орлого зарлагын нэгдсэн дансанд хаана.

Page 6: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

2. Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл Худалдааны байгууллага нь бусдаас үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч тодорхой хэмжээний нэмэгдэлтэй үнээр борлуулалт хийдэг. Үйл ажиллагааны зардал нь удирдлагын болон борлуулалтын зардлаас бүрдэнэ.

Page 7: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл Тайлант хугацааны зардлын дийлэнх нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг байдаг. Удирдлагын болон борлуулалтын зардал дансны Дт-д холбогдох дансны Кт-с зардлыг хуримтлуулан бүртгэнэ.

Page 8: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл

Page 9: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

3. Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа нь худалдаа болон үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанаас илүү өргөн хүрээнд явагддаг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд материалын, хөдөлмөрийн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд гардаг. Эдгээрийг бүртгэх бичилт нь дараах байдалтай байна:

Дт Дуусаагүй үйлдвэрлэл хх Кт Түүхий эд материал хх Кт Цалингийн өглөг хх Кт ҮНЗ-ын хяналт хх

Page 10: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бүтээгдэхүүний өртөгт 2 янзаар шингээж болно:

1. Тайлант хугацаанд гарсан гүйцэтгэлээрх ҮНЗ-ын хэмжээгээр 2. Тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэмжээгээр

Page 11: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл

Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр:

Дт Бэлэн бүтээгдэхүүн хх Кт Дуусаагүй үйлдвэрлэл хх Бэлэн бүтээгдэхүүнээ борлуулах үед борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр:

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг хх Кт Бэлэн бүтээгдэхүүн хх Мөн борлуулалт, удирдлагын зардлуудыг уг зардлын дансдын Дт-д холбогдох дансны Кт-с хуримтлуулан бүртгэнэ.

Page 12: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан нь дараах байдалтай байна:

Аж ахуйн нэгжийн нэр Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан Хугацаа 1. Ашигласан шууд материал Түүхий эд материал С1 ......................................................ххх (+) Түүхий эд материалын цэвэр худалдан авалт Худалдан авсан түүхий эд материал ..............................ххх Буцаасан түүхий эд материал .........................................(xx) Худалдан авалтын хөнгөлөлт ………………………….(xx) Бэлтгэл ажиллагааны зардал ……………… xx xxx Ашиглахад бэлэн түүхий эд материал………………..xxxx (-) Түүхий эд материал C2 ……………………………(xxx) Ашигласан түүхий эд материал………………………xxx 2. Шууд хөдөлмөр……..………………………………xxx 3. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал ………..................xxx Тайлант хугацааны үйлдвэрлэлийн зардал (1+2+3)…xxxx (+) Дуусаагүй үйлдвэрлэл С1 ........................................xxx (-)Дуусаагүй үйлдвэрлэл С2 .........................................(xxx) Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг…………………..xxx

Page 13: зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан нь: Аж ахуйн нэгжийн нэр

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан Хугацаа

Бэлэн бүтээгдэхүүн С1 ............................................................................ххх (+) Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг............................................... ххх Борлуулахад бэлэн бүтээгдэхүүний өртөг...........................................хххх (-) Бэлэн бүтээгдэхүүн С2.......................................................................(ххх) Борлуулсан бүтээгдэхүүний өртөг .........................................................ххх