12
Тамхи гэж юу вэ? Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн 1

тамхи гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: тамхи гэж юу вэ

Тамхи гэж юу вэ?

Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

1

Page 2: тамхи гэж юу вэ

Тамхины найрлага

Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис,

нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд

нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ.

2

Page 3: тамхи гэж юу вэ

Жишээлбэл:

Хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг –Арзен

Хорт хийн камерт ашигладаг-Цианид

Уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг –Бохь

Хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй –Никотин ...

3

Page 4: тамхи гэж юу вэ

Хамаг учир никотинд бий. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог.Никотин нь маш хүчтээй дасал үүсгэдэг хорт бодис.Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох,түүнийг байнга шаардахыг хэлнэ.Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед 8 цаг хүртэл байдаг ба үйлчилгээ нь дуусвал хүний бие,сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ амархан хаяж болдоггүйн шалтгаан нь болдог.

Чухам энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид,наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.

4

Page 5: тамхи гэж юу вэ

Тамхины тухай тоо баримтаас ...

Манай орны нийт эрэгтэйчүүдийн 67%, эмэгтэйчүүдийн 20 гаруй % тамхи татаж байна.Нэг янжуур татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас барж байна.Тамхичдын дундаж наслалт 52.Тамхи татагсдын 80 %-иас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг.

5

Page 6: тамхи гэж юу вэ

Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй.Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар

нас бардаг.

6

Page 7: тамхи гэж юу вэ

Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран,

шүдгүйдэх шалтгаан болдог.

7

Page 8: тамхи гэж юу вэ

Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас

эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.

8

Page 9: тамхи гэж юу вэ

Тамхи үр удмыг хөнөөнө.Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий

дэх ураг 5 дахин илүү хордоно.

9

Page 10: тамхи гэж юу вэ

Хорт хавдрын -38%Зүрх судасны өвчний -34%Амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татснаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.

10

Page 11: тамхи гэж юу вэ

Хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн гадаад төрх чинь: Амнаас чинь эвгүй үнэр гарна.

Үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална.Наснаасаа овортой харагдана.Гарын хуруу шарлаж, эвэршинэ.Шүд шарлаж , хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү байдаг.Чөлөөтэй амьсгалж чадахгүй болно.Илүү өвчлөмтгий байдаг.Гоо сайхан алдагдана.Хамгийн гол нь эрүүл мэнд амь насаа ч алдаж болзошгүй...

11

Page 12: тамхи гэж юу вэ

Тамхинд хэзээ ч зохистой хэрэглээ гэж байдаггүй !!!

Тамхичин хүн тамхи үйлдвэрлэгч, худалдагчдын золиос болж, ашиг

орлогыг нь нэмэгдүүлснээрээ тэднээс хорт хавдар худалдан авч,

хавь ойрынхноо хордуулаад зогсохгүй, хувь хүн,айл өрх эдийн засгаар доройтон ядуурч байдаг.

12