22
Эмч нарт зориулсан сургалт БЗД ЭМН сүрьеэгийн диспансер 2009 он УБ хот

олон эмэнд дасалтай сүрьеэ

  • Upload
    shaagaa

  • View
    2.250

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмч нарт зориулсан сургалт

БЗД ЭМН сүрьеэгийн диспансер

2009 он УБ хот

Page 2: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эрүүл Мэндийн Сайдын 2006.06.06 өдрийн 176 тоот тушаалын I хавсралт

Олон эмэнд дасалтай сүрьеэ / ОЭДС / -ээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношлох, бүртгэх, мэдээлэх, шууд хяналттай эмчлэх, ажлыг зохион байгуулахад энэхүү зааврыг мөрдөнө.

Page 3: олон эмэнд дасалтай сүрьеэ

Нэр томъёоны тайлбар1. Эмэнд дасалтай сүрьеэ / ЭДС / гэж

сүрьеэгийн эсрэг эмүүдэд дасалтай сүрьеэгийн үүсгэгч Mycobacterium tuberculosis complex -ээр үүсгэгдсэн тохиолдлыг

2. Нэг эмэнд дасалтай сүрьеэ гэж сүрьеэгийн эсрэг нэг л эмэнд дасалтай тохиолдлыг

3. Олон эмэнд дасалтай сүрьеэ гэж / ОЭДС / дор хаяж изониазид, рифампицины хослолд дасалтай тохиолдлыг

4. Изониазид, рифампицины хослолоос бусад эмэнд дасалтай сүрьеэ гэж изониазид,рифампицины хослолоос бусад нэгээс дээш эмэнд дасалтай тохиолдлыг хэлнэ.

Page 4: олон эмэнд дасалтай сүрьеэ

Ангилал Эмийн даслыг дараах байдлаар

ангилна. Үүнд: Нэг эмэнд дасалтай сүрьеэ Олон эмэнд дасалтай сүрьеэ Изониазид , рифампицины хослолоос

бусад эмэнд дасалтай сүрьеэ• Эмийн даслыг үүсэх механизмаар нь 2

ангилна. д: - Анхдагч дасал- Хоёрдогч дасал

Page 5: олон эмэнд дасалтай сүрьеэ

Илрүүлэлт ОЭДС-г идэвхитэй болон идэвхигүй

тандалтаар илрүүлнэ. Идэвхитэй тандалтыг хүн амын дараах бүлгүүдэд явуулна.Үүнд:

1. Сүрьеэгийн I бүлгийн шууд хяналттай эмчилгээний эрчимт шатны 2 буюу 3 дахь саруудад цэрний түрхэц эерэг сүрьеэтэй өвчтнүүдэд

2. Сүрьеэгийн I бүлгийн шууд хяналттай эмчилгээний үргэлжлэх шатны төгсгөл / 5,6 дахь сарууд / -д цэрний түрхэц эерэг сүрьеэтэй өвчтнүүдэд

Page 6: олон эмэнд дасалтай сүрьеэ

Илрүүлэлт Сүрьеэгийн 2 дугаар бүлгийн шууд хяналттай

эмчилгээнд хамрагдаж буй цэрний түрхэц эерэг сүрьеэтэй дараахи өвчтнүүдэд:- Сүрьеэгийн эмчилгээ I бүлгээр үр дүнгүй эмчлэгдсэн- Эмчилгээ тасалсны дараах- Дахилт

Сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээ 2 буюу түүнээс дээш удаа хийлгэсэн цэрний түрхэц эерэг архаг сүрьеэтэй өвчтнүүд

Лабораторийн шинжилгээгээр ОЭДС –тэй нь батлагдсан өвчтний гэр бүлийн гишүүдээс буюу шууд хавьтлаас цэрний түрхэц эерэг уушгины сүрьеэтэй өвчтнүүд

Page 7: олон эмэнд дасалтай сүрьеэ

Оношлогоо

Эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээгээр дор хаяж изониазид, рифампицины хослолд дасалтай нь тогтоогдвол ОЭДС гэж үзнэ.

ОЭДС-ийн оношийг дараах дэс дарааллаар хийнэ. Үүнд:

Page 8: олон эмэнд дасалтай сүрьеэ

1. Өвчтнөөс цэрний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх

Өвчтнөөс цэрний сорьц цуглуулах аргачлалын дагуу хоёр удаагийн / тухайн тохиолдлын болон өглөөний өлөн / цэрийг авна.

Сорьцыг эргэдэг таглаатай , том амсартай , нэг удаагийн саванд авч хөргөгчинд / +4 -өөс бага хэм/ хадгална.

Сорьцыг зориулалтын мөстэй сав ашиглаж 7 хоногийн дотор ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лавлах лабораторид хүргүүлнэ.

Page 9: олон эмэнд дасалтай сүрьеэ

2. Түрхэцийн шинжилгээ

1. Цэрний сорьцоос наалдац бэлдэж Циль-Нильсоны аргаар будаж 1000 дахиж өсгөх чадвартай бичил харуураар шинжилнэ.

2. Хүчилд тэсвэртэй нян илэрвэл түрхэц эерэг, илрээгүй тохиолдолд сөрөг гэж тооцно.

Page 10: олон эмэнд дасалтай сүрьеэ

3. Өсгөврийн шинжилгээ

1. Цэрний түрхэцийн шинжилгээ эерэг гарсан сорьцыг өсгөвөрлөх шинжилгээнд хамруулна.

2. 2% -ийн Огава тэжээлт орчинд тарьж +37 хэмд 8 долоо хоног ургуулан долоо хоног тутам ургалтыг шалгана.

Page 11: олон эмэнд дасалтай сүрьеэ

4. Ялган дүйх

1. Mycobacterium tuberculosis complex –ийн ялган дүйлтийг Ниацины сорилоор хийнэ

2. Эсвэл +68 хэм дэх тогтворгүй каталазын сорил ашиглаж ялган дүйлт хийнэ.

Page 12: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ1. Эмийн мэдрэг чанар тодорхойлох

шинжилгээнд зөвхөн шинэ өсгөвөр ашиглана.2. Пропорцийн арга ашиглан эмийн бэлдмэл

агуулсан Левенштейн-Йенсений тэжээлт орчинд эмийн даслыг 28-32 хоногийн дотор тодорхойлно. Эмийн шингэрүүлэлт нь изониазид -0,2мкг/мл, стрептомицин -4 мкг/мл, рифампицин -40 мкг/мл, этамбутал -2 мкг/мл байна.

3. Эмийн бэлдмэл агуулсан тэжээлт орчинд ургасан колоний тоо хяналтын тэжээлт орчинд ургасан колоний тоо харьцаа нэг хувиас дээш тохиолдолд тухайн эмнэд дасалтай гэж тооцно.

Page 13: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмчилгээ Өвчтний эмчилгээний хоолны илчлэгийг

“ Эмнэлэг, сувилалын хоолны норматив батлах тухай” ЭМСайдын 286 тоот тушаалын дагуу тогтооно.

ОЭДС-ийн эмчилгээ нь эрчимт, үргэлжлэх гэсэн хоёр шаттайгаар хийгдэнэ. Эрчимт шатанд 6 сар, үргэлжлэх шатанд 12-18 сарын туршид 5-8 төрлийн эмийн бэлдмэлийг хэрэглэнэ.

Page 14: олон эмэнд дасалтай сүрьеэ

ОЭДС-ийн эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эмйин бэлдмэлүүд

I эгнээний ууж хэрэглэх эмийн бэлдмэл - Изониазид /H/ 100, 300 мг шахмал- Рифампицин /R/ 150. 300 мг шахмалl- Этамбутал /Е/ 100, 400 мг шахмал - Пиразинамид /Z/ 275 мг шахмал

Page 15: олон эмэнд дасалтай сүрьеэ

ОЭДС-ийн эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эмйин бэлдмэлүүд

II бүлэг: Тарилгын бэлдмэл - стрептомицин /S/ 1г флакон- канамицин /Km/ 1 г флакон- капреомицин /Cm/ 1г флакон

Page 16: олон эмэнд дасалтай сүрьеэ

ОЭДС-ийн эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эмйин бэлдмэлүүд

III бүлэг Фторхинолоны бүлэг - Ципрофлоксацин /Cx/ 250,500,750 мг

шахмал- Офлоксацин /Ofl/ 200,300,400мг

шахмал - Левофлоксацин /L/ 250, 500мг шахмал - Моксифлоксацин /Mx/ 400мг шахмал- Гатифлоксацин /Gx/ 400мг

Page 17: олон эмэнд дасалтай сүрьеэ

ОЭДС-ийн эмчилгээнд хэрэглэдэг үндсэн эмйин бэлдмэлүүд

IV бүлэг 2 дугаар эгнээний ууж хэрэглэдэг бактериостатик үйлчилгээтэй эмийн бэлдмэл

- Этионамид /Eth/ 250 мг шахмал- Протионамид /Pto/ 250 мг шахмал- Циклосерин /Cs/ 250 мг капсул- Теризадон /Trd/ 300 мг шахмал- Парааминосалицилийн хүчил /PAS/ 4 г

нунтаг, PASER- Тиацетазон 150 мг

Page 18: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмчилгээний горим - Эмчилгээний 1-р бүлгээр эмчлэгдэж байгаа

өвчтнүүдийн эмчилгээний 2 ба 3 дахь сард цэрний түрхэц болон өсгөврийн шинжилгээ эерэг тохиолдолд эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний хариу гартал HRZE горимоор үргэлжлүүлэн эмчилнэ.

- Түрхэц эерэг архаг сүрьеэтэй өвчтнүүдэд эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний хариу гарахыг хүлээлгүйгээр ZES(Km)*OflEtCs эмчилгээний горимыг эхэлж , шинжилгээний хариу гарсны дараа эмийн даслын хэлбэрт тохируулан өөрчилнө.

Page 19: олон эмэнд дасалтай сүрьеэ

ОЭДС өвчтнүүдийн эмчилгээний горим

Эмийн даслын хэлбэр

Эмчилгээний горим

тайлбар

HR Z-E-S(Km)*-Ofl-Eth

Хэрэв S-ыг 1 сараас дээш хугацаагаар хэрэглэж байсан бол Km хэрэглэнэ.Тарилгын бэлдмэлийг 6 сар хэрэглэсний дараа буюу өсгөвөр сөрөгт шилжсэнээс хойш 4 сарын дараагаас зогсооно.

HRE Z-S(Km)*-Ofl-Eth-Cs

HRS Z-E-Km*-Ofl-Eth(Cs)

HRES Z-Km*-Ofl-Eth-Cs

Page 20: олон эмэнд дасалтай сүрьеэ

Бусад эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээ

Эмийн даслын хэлбэр

Эмчилгээний горим

Үргэлжлэх доод хугацаа сараар

тайлбар

HS R-Z-E(Ofl) 6-9 Хүнд явцтай тархмал сүрьеэгийн үед Ofl хэрэглэнэ

HE R-Z-Ofl 9-12 Хүнд явцтай тархмал сүрьеэгийн үед эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгана

R H-E-Ofl-Z* 12-18 *Z-ыг 2 сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.Хүнд явцтай тархмал сүрьеэгийн үед тарилгын бэлдмэл хэрэглэх нь илүү үр дүнтэй

RE(±S) H-Z-Ofl-S(Km)**

18 Тарилгын бэлдмэлийг 2-3 сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.Хэрэв S-ыг 1 сараас дээш хугацаагаар хэрэглэсэн эсвэл S- д дасалтай бол Km хэрэглэнэ.Хүнд явцтай тархмал сүрьеэгийн үед тарилгын бэлдмэлийг удаан хугацаагаар / 6 сар / хэрэглэх нь илүү үр дүнтэй

RZ(±S) H-E-Ofl-S(Km)**

18

HEZ(±S) R-Ofl-Eth-S(Km)**

18

Page 21: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмийн гаж нөлөө Захын мэдрэлийн невропати Сонсгол муудах Таталт Сэтгэцийн өөрчлөлт Сэтгэл гутрал Гипотиреоз Дотор муухайрах, бөөлжих Ходоодны үрэвсэл Элэгний үрэвсэл Бөөрний дутагдал Харааны мэдрэлийн өөрчлөлт Үе мөч өвдөх Анафилаксийн урвал

Page 22: олон эмэнд дасалтай сүрьеэ

Эмчилгээний үр дүн ОЭДС-ийн эмчилгээний үр дүнг

өсгөврийн шинжилгээний үзүүлэлтэээр хянаж дараах байдлаар ангилна. Үүнд:

- Эмчлэгдсэн- Эмчилгээ дууссан- Нас барсан- Эмчилгээ тасалсан - Үр дүнгүй- Шилжсэн